Үхлийн ирмэг дээр надад Төгс Хүчит Бурхан тусалсан

Ван Чэн, Хэбэй муж

Эзэн Есүс Христэд итгэгч байх хугацаандаа би ХКН-ын засгийн газрын хавчлагад өртсөн юм. Засгийн газар Эзэн Есүст итгэсэн гэх “гэмт хэргээр” шалтаглан намайг үргэлж хүнд байдалд оруулж, дарладаг байв. Тэр ч бүү хэл миний итгэлийг шалгахаар манай гэрт ойр ойрхон очихыг тосгоны бие бүрэлдэхүүнд үүрэгдсэн байлаа. 1998 онд би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрөв. Бүтээгчийн Өөрийн биеэр айлдсан үгийг сонсоод би үгээр илэрхийлэхийн аргагүй байдлаар догдолж, сэтгэл хөдөллөө. Бурханы хайраар зоригжсон би, юу ч болсон бай Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл дагана гэж шийдсэн юм. Тухайн үед би цуглаанд идэвхийлэн оролцож, сайн мэдээ түгээдэг байсан нь ХКН-ын засгийн газрын анхаарлыг дахин татжээ. Энэ удаад тэд урьд урьдынхаасаа ч илүүтэй намайг хяхаж хавчсан юм. Маш их хяхаж хавчсан тул би гэр орондоо ч итгэлээ хэвийн байдлаар хэрэгжүүлж чадахгүй болж, үүргээ биелүүлэхийн тулд гэр орноосоо явахаас өөр аргагүйд хүрсэн билээ.

2006 онд би Бурханы үгийн номыг хэвлэх үйл ажиллагааг хариуцаж байлаа. Нэг удаа ном тээвэрлэж байх явцад хэдэн ах эгч болон хэвлэх компанийн жолооч золгүйгээр ХКН-ын цагдаа нарт баригдсан юм. Машинд байсан “Үг нь махбодоор илэрсэн” номын арван мянган хувийг бүгдийг нь хураажээ. Дараа нь тэр жолооч бусад арав гаруй ах эгчийг зааж өгсөн нь бүгд ар араасаа баригдлаа. Энэ үйл явдал хоёр мужид томоохон шуугиан дэгдээж, төвийн эрх баригчид тус хэргийг шууд хянаж байсан юм. Удирдагч нь намайг гэдгийг ХКН-ын засгийн газар олж мэдээд зардал мөнгөө гамнаагүй бөгөөд миний ажилтай холбоотой үйл ажиллагааны бүх талбарт мөрдлөг хийлгэхээр цагдаагийн зэвсэгт хүчнийг дайчилжээ. Тэд бидний хамтран ажилладаг байсан хэвлэлийн компаниас хоёр машин, нэг фургон хураан авсан бөгөөд тэр өдөр ачааны машинд байсан ах эгч нараас 3,000 гаруй юань хулгайлсны дээр тус компаниас бас 65,500 юань завшсан юм. Үүнээс гадна цагдаа нар ирж, манай гэрийг хоёр удаа нэгжив. Ирэх болгондоо тэд урд хаалгыг өшиглөн унагаж, эд хогшлыг минь хагалж эвдлэн, хамаг гэр орныг минь орвонгоор нь эргүүлдэг байсан юм. Тэд бүлэг тэнүүлчин дээрэмчдээс ч долоон дор байлаа! Дараа нь ХКН-ын засгийн газар намайг олж чадаагүй тул бүх хөрш, найз нөхөд, хамаатан садныг маань цуглуулан, миний хаа байгаа талаар байцаасан байв.

Би ХКН-ын засгийн газарт баривчлагдаж, хавчигдахаас зайлсхийхийн тулд алслагдмал газар дахь хамаатныхаа гэр лүү зугтахаас өөр аргагүй болсон юм. ХКН-ын цагдаа нар намайг баривчлахын тулд ийм алс хол газарт хүртэл мөшгөх юм гэж би огт бодоогүй билээ. Гэтэл хамаатныхаа гэрт ирсний дараах гурав дахь шөнө манай нутгийн цагдаагийн хэсгийн цагдаа нар, орон нутгийн эрүүгийн цагдаа, зэвсэгт цагдаатай хамтарсан 100 орчим цагдаагийн отряд хамаатны маань гэрийг бүрэн бүслээд, бүх хамаатныг маань барьж, баривчлав. Намайг арав гаруй зэвсэгжсэн цагдаа бүслэн, бүгд миний толгой руу буугаа чиглүүлж, “Ганц л хөдлөх юм бол нам буудна шүү!” гэж ууртайгаар хашхирч байлаа. Дараа нь хэдэн цагдаа над дээр үсэрч ирээд, гарыг минь нурууны ард гарган гавлахаар бүгд зүтгэж эхлэв. Тэд баруун гарыг минь мөрөн дээгүүр давуулан татаад, дараа нь зүүн гарыг минь нурууны ард гарган заналтайгаар дээш угз татсан юм. Тэгээд хоёр гарыг минь холбон гавлаж чадахгүй байсан тул нуруун дээр дэвсэлж, улам чанга татсаар эцэст нь хоёр гарыг минь хүчээр нийлүүллээ. Халуу оргисон, янгинасан өвдөлтийг тэсвэрлэхүйеэ бэрх байсан боловч “тэвчихгүй нь ээ” гэж намайг хэчнээн ч ориллоо гэсэн цагдаа нар огт тоохгүй байсан бөгөөд би Бурханаас хүч хайрлаач гэж залбирахаас өөр яаж ч чадсангүй. Тэд надаас 650 юань хурааж аваад, чуулган хаана мөнгөө хадгалдаг талаар байцаан, тэр бүх мөнгийг өөрсдөд нь гаргаж өгөхийг шаардлаа. Би багтартлаа уурлан, “Тэд өөрсдийгөө ‘Ардын цагдаа’, ‘ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалагч’ гэж нэрлэдэг атлаа Бурханы ажилд саад хийхээс гадна чуулганы санг тонон дээрэмдэж, халааслахын төлөө намайг ийм хол газарт мөшгөж, баривчлах гэж өдий хэмжээний отряд дайчилсан юм байна! Энэ ёрын муу цагдаа нар мөнгөнд ханаж цадахааргүй шуналтай. Тэд авдар саваа дүүргэхийн тулд тархиа гашилгаж, яахаас ч буцдаггүй. Эд хөрөнгө хөөцөлдөн хэчнээн мөс чанаргүй үйл хийж, гэм зэмгүй хэдэн ч хүний амьдралыг сүйрүүлсэн юм бэ, хэн мэдлээ?” Энэ талаар бодох тусам улам уур хүрч, Бурханаас урваж байснаас үхсэн нь дээр гэж өөртөө ам өглөө. Энэ чөтгөрүүдтэй эцсээ хүртэл үзэлцэнэ гэж өөртөө тангараглав. Намайг өөрсөд рүү нь ууртайгаар цоо ширтэж байгааг цагдаа нарын нэг нь хараад, над руу хүрч ирэн, нүүр лүү хоёр удаа алгадсанаас болж уруул минь хавдаж, цус урсав. Гэвч үүнд сэтгэл нь ханаагүй ёрын муу цагдаа нар дараа нь газар унатал минь хөл рүү хэрцгийгээр өшиглөж, хараал зүхэл урсгалаа. Газарт хэвтэж байхад минь тэд хөл бөмбөг мэт ийш тийш өшиглөсөөр байсан бөгөөд тодорхойгүй хугацааны дараа би эцэст нь ухаан алдав. Ухаан ороход минь намайг аль хэдийн машинд суулган, нутгийн минь зүгт явж байлаа. Хүзүүг минь шагайтай холбон аварга том ган гинжээр дөнгөлснөөс үүдэн би цэх сууж чадалгүй, доошоо харж эвхрэх ёстой болсон ба цээж, толгойгоо арай ядан дааж байв. Цагдаа нар намайг илт шаналж байгааг хараад мар мар инээж, “Бурхан чинь чамайг одоо аварч чадах нь уу, харъя!” хэмээн ёжилж, өөр доромжилсон үг ч хэлцгээсэн юм. Төгс Хүчит Бурханы итгэгч болохоор надад ингэж хандаж байгааг би тодорхой ойлгов. Энэ нь яг Нигүүлслийн эрин үед Бурханы: “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав” (Иохан 15:18-19) гэсэн шиг байлаа. Намайг доромжлох тусам би тэдний Бурханд дайсагнагч чөтгөрлөг мөн чанар, Бурханыг үзэн ядагч ёрын муу уг чанарыг тодорхой олж харснаар тэднийг улам бүр жигшив. Үүний зэрэгцээ би Бурханыг тасралтгүй дуудан, ийнхүү залбирлаа: “Хүндэт Төгс Хүчит Бурхан минь! Та сайн санаагаар л намайг цагдаад баригдахыг зөвшөөрсөн нь гарцаагүй, харин би Танд захирагдахад бэлэн байна. Өнөөдөр махан бие минь шаналж байгаа ч би хөгшин диаволыг шившиглэхийн тулд Таны төлөө гэрчлэлд зогсохыг хүсэж байна. Би ямар ч нөхцөлд түүнд бууж өгөхгүй. Надад итгэл, мэргэн ухаан хайрлаач гэж залбиръя.” Залбирлаа дуусгасны дараа Бурханы үгийн ийм хэсгийг бодов: “Миний дотор чимээгүй бай, учир нь Би чиний Бурхан, Би та нарын цорын ганц Золин Аврагч. Та нар зүрх сэтгэлээ цаг үргэлжид тайван байлгаж, Миний дотор амьдар; Би чиний хад, та нарын дэмжигч” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы үг надад улам ч их хүч чадал, шийдэмгий байдал өгсөн юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд хүний амьдрал, үхэл ч Түүний гарт байдаг. Төгс Хүчит Бурханы бат дэмжлэг байхад надад айх зүйл гэж үгүй! Үүний дараа миний итгэл, хэрэгжүүлэлтийн зам шинэчлэгдэн, намайг хүлээж буй харгис тамлалтай нүүр тулахад бэлэн боллоо.

Төрөлх нутаг руугаа явах 18 цагийн урт замын туршид өвдөлтөөсөө болоод би тоо томшгүй олон удаа ухаан алдсан боловч өнөөх дээрэмчин цагдаа нарын хэн нь ч өчүүхэн ч тоосонгүй. Эцэст нь биднийг хүрч ирэх үед шөнийн 2 цаг өнгөрч байлаа. Биеийн минь бүх цус царцсан мэт санагдаж байсан бөгөөд хөл, гар минь бүгд хавагнаж, мэдээ алдан, би хөдөлж чадахгүй байсан юм. “Наадах чинь үхчихсэн юм шиг байна” гэж нэг цагдаа хэлэх нь сонсогдлоо. Тэдний нэг нь ган гинжийг шүүрч аван, балмад хүчээр мулт татахад хөрөө шиг ирмэгүүд нь миний мах руу шигдэв. Би машинаас өнхөрч унан, өвдсөндөө дахин нэг удаа ухаан алдлаа. Цагдаа нар намайг ухаан орох хүртэл өшиглөсөн бөгөөд дараа нь: “Хараал идэг! Үхсэн болж жүжиглэх гээ юу, аан? Амарч байгаад, чамайг будаа болгоно доо!” гэж хашхирлаа. Тэгээд тэд намайг цаазын ялтнуудын хорих өрөөнд заналтайгаар чирч аваачаад, “Энэ өрөөг чамд тусгайлан бэлдсэн юм” гэж явах үедээ хэлэв. Намайг чирэгдэн орж ирэх үед хэд хэдэн хоригдол нойрноосоо сэрсэн бөгөөд заналтай харцнаас нь маш их айсандаа би буланд дагжин чичирч, хөдлөхөөс ч айж байлаа. Би нэг ёсны газар дээрх тамд ороод ирсэн мэт санагдсан юм. Үүр цайхад бусад хоригдол бүгд намайг тойрон шавж, харь гарагийн амьтан байгаа мэт харцгааж байв. Тэд бүгд над руу дайрахад би маш их айсандаа шууд шалан дээр явган суулаа. Шуугианы улмаас толгойлогч хоригдол сэрээд над руу нэг харснаа, “Наадхыгаа яавал ч яа, гол нь битгий үхтэл нь зодчихоорой” гэж цэвдгээр хэлэв. Хоригдлууд толгойлогч хоригдол нь хааны зарлиг гаргасан мэт хариу барилаа. Тэд намайг зодоход бэлтгэн, урагш давшицгаав. “Одоо та нар намайг баллах нь шив. Цагдаа нар цаазын ялтнуудаар бохир заваан ажлаа хийлгэхээр намайг шилжүүлэн өгчээ—тэд намайг албаар үхэл рүү минь илгээж байгаа юм байна” гэж би дотроо бодлоо. Би үхтлээ айж, арга мухардан, гагцхүү Бурханд амиа даатгаж, Түүний зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Яг зодуулахаар сэтгэлээ бэлтгэж байх үед нэг гайхалтай зүйл тохиолоо: “Байз даа!” гэж хэн нэг хүн яаран хашхирах нь сонстов. Толгойлогч хоригдол гүйж ирээд, намайг өргөж босгон, хоёр хором шахуу над руу ширтлээ. Би маш их айсандаа түүн рүү харж ч зүрхлээгүй юм. “Чам шиг сайн залуу яахаараа ийм газар орчихдог билээ?” гэж тэр надаас асуув. Надтай ярихыг нь сонсоод би түүнийг сайн гэгч нь харсан бөгөөд урьд нь нэг удаа уулзаж байсан найзын маань найз болохыг ухаарлаа. Тэр дараа нь бусад хоригдолд хандан: “Энэ хүн манай найз байна. Та нар түүнд гар хүрвэл надтай ярих болно шүү!” гэлээ. Дараа нь тэр надад яаран хоол авч өгч, шоронд надад хэрэг болох янз бүрийн ахуйн хэрэглэл, өдөр тутмын эд зүйлсийг олж авахад минь тусалсан юм. Үүний дараа бусад хоригдлын хэн нь ч намайг дээрэлхэж зүрхэлсэнгүй. Болж өнгөрсөн бүхэн Бурханы хайрын үр дүн, Бурханы ухаалаг зохицуулалт байсныг би мэдэж байлаа. Цагдаа нар анх намайг бусад хоригдлоор хайр найргүй тамлуулахыг хүссэн боловч Бурхан толгойлогч хоригдлоор дамжуулан энэ аюултай байдлаас бултахад минь тусална гэж хэзээ ч төсөөлөөгүй байв. Сэтгэл минь хөдлөн нулимс цийлгэнэж, “Хүндэт Бурхан минь! Надад өршөөл үзүүлсэн Танд талархъя! Хамгийн их айж, арга мухардан, сул дорой байх үед Та л энэ найзаар минь дамжуулан надад тус болж, Таны үйл хэргийг харах боломж олголоо. Та Өөртөө үйлчлэл хийлгэхээр бүх зүйлийг дайчилдаг, ингэснээр Танд итгэгчид ашиг тус хүртэж болох юм” гэж зүрх сэтгэлдээ би өөрийн эрхгүй хэлэв. Тэр мөчид би Бурханы хайрыг өөрийн биеэр мэдэрсэн тул Бурханд итгэх итгэл минь улам нэмэгдсэн юм. Хэдийгээр би барын аманд орсон ч Бурхан намайг орхисонгүй. Бурхан дэргэд минь байхад айх юу байна? “Битгий гунигла даа. Чи юу ч хийсэн байлаа гэсэн үхэх боллоо ч тэдэнд ганц ч үг бүү хэл. Харин чамайг баахан цаазын ялтнуудтай энд оруулсан юм чинь амархан тавиад явуулчихгүй гэдгийг ойлгоод, сэтгэл санаагаа бэлтгэх ёстой шүү” гэж найз минь намайг тайтгаруулав. Хором мөч бүхэнд Бурхан намайг замчилж, хоригдол андаар минь дамжуулан ярьж, тохиолдох гэж буй зүйлийн талаар анхааруулсан гэдгийг би найзынхаа үгээс улам бүр мэдэрлээ. Би сэтгэл санаагаа бүрэн бэлдэж, “Тэр чөтгөрүүдэд яаж ч тамлууллаа гэсэн Бурханаас хэзээ ч урвахгүй” хэмээн дотроо чимээгүйхэн тангарагласан юм.

Хоёр дахь өдөр нь арав гаруй зэвсэгт цагдаа ирж, намайг цаазын ялтай хоригдол мэтээр цагдан хорих газраас гарган хөдөөний алслагдсан газар луу авч явав. Миний очсон байгууламж зэвсэгт цагдаагаар өвч хамгаалагдсан өндөр хашаа, том талбайтай байгууламж байсан юм. Төв хаалган дээр нь байх хаягт “Цагдаагийн нохой сургах бааз” хэмээн бичсэн байлаа. Өрөө бүр нь эрүү шүүлтийн элдэв янзын хэрэгслээр дүүрэн байв. Тэд намайг ХКН-ын засгийн газрын байцаалт, эрүү шүүлтийн нууц байгууламжуудын нэгэнд авчирсан бололтой байсан юм. Эргэн тойрноо хараад миний шар үс босож, айсандаа дагжин чичрэв. Ёрын муу цагдаа нар намайг хашааны голд хөдөлгөөнгүй зогсоогоод, заналтай харагдах, ер бусын том дөрвөн анч нохойг ган торноос суллан над руу заагаад, “Очоод барь!” гэлээ. Тэр даруйд өнөөх ноход над руу чонын сүрэг мэт довтлон ирэв. Би үнхэлцгээ хагартал айн, нүдээ тас анилаа. Хоёр чих минь шуугьж эхлэн, учраа олохоо болив. “Өө Бурхан минь! Намайг авраач дээ!” гэх бодол л толгойд орж байсан юм. Би тусламж гуйн Бурханыг тасралтгүй дуудсан бөгөөд арван минут орчмын дараа ноход хувцсыг минь л хазаж байгаа нь мэдрэгдэв. Нэг гойд том анч нохой мөрөн дээр минь зогсоод намайг үнэрлэснээ нүүрийг минь долоосон ч огт хазсангүй. Эш үзүүлэгч Даниел Бурханыг шүтэн мөргөснөөсөө болж өлсгөлөн арслангуудын үүрэнд хаягдсан ч арслангууд түүнд хор хүргээгүй тухай Библийн нэгэн түүх гэнэт санаанд орсон юм. Бурхан түүнтэй хамт байсан тул арслангуудын амыг хаах тэнгэрэлчийг илгээсэн билээ. Гэнэт миний сэтгэлд итгэлийн гүн мэдрэмж хурж, зүрх сэтгэл дэх бүх айдсыг үргээлээ. Бүхнийг Бурхан зохион байгуулдаг бөгөөд хүний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэх гүн үнэмшил надад төрөв. Үүнээс гадна би Бурханд итгэх итгэлээсээ болж заналт нохдод хазуулаад, зовж тарчлан амь үрэгдсэн бол энэ нь миний хувьд яавч гомдоллохооргүй асар их нэр төрийн хэрэг байх байлаа. Үхлийн айдаст хүлэгдэхээ больж, Бурханд гэрчлэл хийхийн тулд амиа өгөхөд бэлэн болох үедээ би Бурханы төгс хүчин, гайхамшигт үйл хэргийг дахин нэг удаа нүдээр үзлээ. Энэ удаад цагдаа нар ноход руу давхин ирээд, “Ал! Алаач!” гэж сүржигнэн хашхирлаа. Гэвч өндөр сургуулилттай энэ бүх анч нохой гэнэтхэн л эзнийхээ тушаалыг ойлгож чадахаа больсон мэт байв. Тэд хувцсыг минь жаахан урж тастан, нүүрийг минь долоочхоод тарцгаалаа. Ёрын муу цагдаа нарын зарим нь нохдыг зогсоож, над руу дайруулахаар дахин явуулах гэсэн ч ноход гэнэт айн, тал тал тийшээ үргэлээ. Цагдаа нар юу болсныг хараад бүгд гайхширч, “Яасан сонин юм бэ, наадхыг чинь нэг ч нохой хазахгүй юм!” гэцгээв. Би Бурханы дараах үгийг гэнэт саналаа: “Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас). “Бурхан бүх зүйлийг бүтээсэн, иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн эрх мэдэл дор оруулж, Өөрийн эрх мэдэл дор захирсан; Тэр бүх зүйлийг захирч, бүх зүйлийг Түүний гарт байлгана. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүх бүтээл бүгдээрээ Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас). Амьд ч бай, үхсэн ч бай, бүх зүйл бүгд Бурханы зохион байгуулалтад захирагддаг бөгөөд Бурханы бодлын дагуу бүгд хөдөлж, өөрчлөгддөг гэдгийг би бодит амьдрал дээр өөрийн туршлагаар харсан юм. Төгс Хүчит Бурхан анч нохдын амыг хааж, намайг хазаж зүрхлэхгүй болгосон тул цагдаагийн анч ноход над руу дайрсны дараа ч би амьд үлдэж чадлаа. Энэ нь Бурханы энгүй их хүч чадлаар бий болж, Бурхан нэгэн гайхамшигт үйл хэргээ илчилсэн гэдгийг би гүнээ ухамсарлаж байсан юм. Дээрэмчин цагдаа нар байна уу, цагдаагийн сургуулилттай ноход байна уу хамаагүй, тэд бүгд Бурханы эрх мэдэлд захирагдах ёстой байлаа. Бурханы дээд эрхийг хэн ч давж чаддаггүй. Бурхан намайг онцгойлон өргөмжилж, нигүүлслээ хайрласан учраас би ХКН-ын засгийн газрын хэрцгий догшин гарт орж, эш үзүүлэгч Даниелийнхтай адилхан шалгалт туулсан гэдэг нь эргэлзээгүй байсан юм. Бурханы төгс хүчит үйл хэргийг харснаар би Түүнд улам ч их итгэх болсон бөгөөд диаволтой эцсээ хүртэл тулалдахаа амлав. Тэгээд би үүрд Бурханд итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд алдар суу, нэр төр авчирна гэдгээ тангарагласан юм!

Цагдаа нар сургуультай нохой ашиглан хүссэн үр дүндээ хүрч чадаагүй тул намайг байцаалтын өрөөнд аваачив. Тэгээд намайг хананаас гаваар минь өлгөсөн бөгөөд хоёр гар тэр аяараа салж унах гэж байгаа мэт халуу дүүгсэн өвдөлт тэр даруй бугуйнд мэдрэгдлээ. Хөлсний том том дуслууд хацар даган урсаж эхлэв. Гэвч өнөөх дээрэмчин цагдаа нарын сэтгэл ханалгүй, намайг тасралтгүй зэрлэгээр өшиглөж, балбаж эхэлсэн юм. Намайг зодонгоо тэд: “Бурхан чинь одоо чамайг аварч чадах нь уу, харъя л даа!” хэмээн ууртайгаар бархирцгаав. Намайг тэд ээлжлэн зодсон бөгөөд нэг нь ядрах үед нөгөөх нь шууд эхэлж байв. Тэгээд хамаг биеийг минь шарх сорви болгон, их хэмжээгээр цус алдтал зодсон юм. Тэр шөнө тэд намайг хананаас буулгаагүй хэвээр байсан бөгөөд нүдээ анихыг ч зөвшөөрөхгүй байв. Тэд цахилгаан бороохойтой хоёр доод тушаалтнаа томилон, намайг мануулсан юм. Намайг нүдээ аних бүрийд унтуулахгүй гэсэндээ тэд тогоор цохиулж байв. Бүхий л шөнөжин намайг ийм маягаар тамласан юм. Нэг доод тушаалтан нь намайг зодож байхдаа гялалзсан нүдээр ширтэн, “Тэд чамайг ухаан алдтал зодох үед би чамайг ухаан ортол зодно доо!” гэж бархирлаа. Бурханы гэгээрлийн ачаар би юу болоод байгааг бүрэн мэдэж байсан юм: Сатан надаар буулт хийлгэхийн тулд элдэв янзын эрүү шүүлтийн арга хэрэгсэл ашиглахаар оролдож байлаа. Намайг сэтгэлээр унагаж, оюун санааг минь орж гартал тамласнаар өөрсдийнхөө хайж байгаа мэдээллийг авч магадгүй гэх санаатай байв. Тэгснээр тэд Бурханы сонгосон хүмүүсийг баривчилж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үймүүлж, өөрсдийн халаасыг зузаатгахын тулд Төгс Хүчит Бурханы Чуулганы хөрөнгийг шамшигдуулан, хураан авч чадах бөгөөд араатан шиг уг чанарынх нь зэрлэг санаархал энэ байсан юм. Би шүд зуун, өвдөлтийг тэвчлээ. Дүүжлүүлж үхсэн ч гэсэн тэдэнд буулт хийхгүй гэж би өөрөө өөртөө андгайлав. Маргааш өглөө нь үүрээр тэд намайг буулгах янзгүй хэвээр байсан бөгөөд би аль хэдийн бүрмөсөн эцэж туйлдсан байлаа. Ингэж байснаас үхсэн нь дээр санагдаж, цааш явах сэтгэлийн тэнхээгүй болов. Тэгээд Бурханыг дуудан: “Өө Бурхан минь! Би зовбол таарна гэдгээ мэдэж байна, гэвч бие минь тун сул дорой болж, үнэхээр цааш удаан тэвчиж чадахгүй нь. Намайг амьд сэрүүн, амьсгаатай байхад минь энэ ертөнцөөс сүнсийг минь авч яваач гэж Танаас гуймаар байна. Би Иудас болж, Танаас урвамааргүй байна” хэмээн залбирлаа. Нурж унахын даваан дээр байхад минь Бурханы үг намайг дахин нэгэнтээ гэгээрүүлж, замчилсан юм: “‘Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил’ гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс). Бурхан бол бүх бүтээлийн дээд захирагч—бүх хүн төрөлхтнөөс хамгийн гүн завхарсан хүмүүсийн дунд биднийг аврахаар бууж ирнэ гэдэг угаасаа асар их доромжлол байсан ч Бурхан бас ХКН-ын засгийн газрын гарт төрөл бүрийн хавчлагыг туулах ёстой болсон юм. Бурханы туулсан зовлон үнэхээр тоймгүй их билээ. Бурхан ийм их шаналал, зовлонг туулсан юм бол Түүний төлөө би яагаад өөрийгөө золиослож чадахгүй байх гэж? Бурханы хамгаалалт, халамжаар л би амьд мэнд хэвээр байсан юм, эс бөгөөс энэ чөтгөрлөг бүлэглэлд аль эрт тамлуулан амь үрэгдэх байлаа. Чөтгөрийн тэр үүрэнд тэр араатнууд надад харгис тамлал амсуулахын тулд боломжтой бүх аргыг ашигласан боловч Бурхан надтай хамт байсан ба эрүү шүүлтийг давах болгондоо би Бурханы гайхамшигт үйл хэрэг, аврал, хамгаалалтыг хардаг байсан юм. “Бурхан миний төлөө маш их зүйл хийсэн байхад Түүний зүрх сэтгэлийг би хэрхэн тайтгаруулах хэрэгтэй вэ? Өнөөдөр Бурхан надад ийм боломжийг олгосон тул би Бурханы төлөө үргэлжлүүлэн амьдрах ёстой!” гэж би дотроо бодов. Тэр мөчид Бурханы хайр мөс чанарыг минь дахин сэрээж, Бурханыг ямартай ч хангалуун байлгах ёстой гэдгээ би гүнээ мэдрэв. “Өнөөдөр Христийн хамт зовно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг!” гэж би сэтгэлдээ бататгасан юм. Намайг ам нээж, өршөөл эрэхгүй байхыг тэд харсан боловч ямар ч мэдээлэл өгөлгүй энэ газарт үхэх вий, тэгвэл дарга нарынхаа өмнө асуудалд орох вий гэж айсандаа ёрын муу цагдаа нар намайг зодохоо болилоо. Үүний дараа намайг хананаас гаваар минь өлгөн дахин хоёр өдөр, хоёр шөнийн турш үлдээсэн юм.

Тэр хугацаанд тэсгим хүйтэн байсан бөгөөд би усан хулгана болтлоо хөлрөн, ямар ч нэмэр болохооргүй хэт нимгэн хувцастай, хэд хоног хоол ундгүй өлсөж, даарсандаа үнэхээр цааш тэвчиж чадахааргүй болов. Сэтгэлээ дийлэхгүй болохын даваан дээр дээрэмчин цагдаа нарын бүлэглэл доройтсон байдлыг минь ашиглан өөр нэг зальхай явуулга сэдлээ: Тэд миний тархийг угаахаар сэтгэл зүйч авчирчээ. “Чи одоо ч залуу байна, бас дэмжиж тэтгэх эцэг эх, үр хүүхэдтэй юм байна. Энд ирсний чинь дараа танай итгэгч нөхөд, тэр тусмаа чуулганы чинь удирдагчид өчүүхэн төдий ч анхаарал хандуулсангүй, гэтэл чи энд тэдний төлөө зовж байдаг. Чи өөрийгөө жаахан мунхаг зүйл хийж байна гэж бодохгүй байна уу? Энэ цагдаа нар чамайг эрүүдэн шүүхээс өөр сонголтгүй байж шүү дээ…” гэж тэр хэлэв. Түүний худал үгийг сонсоод би: “Ах эгч нар маань энд ирж, надтай уулзах гэсэн бол өөрсдийгөө барьж өгч байгаагаас өөрцгүй бус уу? Та намайг хуурч, ах эгч бидний хооронд яс хаяж, Бурханыг буруугаар ойлгуулж, буруутгаж, хаяхад хүргэх гэж л ийм юм ярьж байна. Би үүнд чинь хууртахгүй!” гэж дотроо бодов. Дараа нь тэд надад хоол унд авчирч, илэрхий өгөөмөр зангаараа намайг татахаар оролдлоо. Тухайн мөчид би хамгийн сул дорой байсан бөгөөд Сатан боломж олдох бүрийд давшихад бэлэн байна гэдгийг мэдэж байсан тул энэхүү дээрэмчин цагдаа нарын гэнэтийн “сайхан сэтгэлтэй” тулгараад зүрх сэтгэл минь Бурханд улам ойр дотно болсон юм. Би тэр өдрүүд дэх туршлагаараа дамжуулан ХКН-ын засгийн газрын мөн чанарыг нэвт харах боломж олдсон билээ. Тэд хэчнээн ч сайхан сэтгэлтэй, анхаарал халамжтай болж дүр эсгэлээ гэсэн харгис, чөтгөрлөг мөн чанар нь өөрчлөгдөшгүй байсан юм. “Элэгсэг сэтгэлээр урвуулах” диаволын арга барил нь тэдний итгэл эвдсэн, ов мэхтэй байдлыг гагцхүү улам бүр ил болгосон юм. Сатаны зальхай явуулгыг нэвт харахад намайг замчилсан Бурханд талархъя. Эцэст нь сэтгэл зүйч ямар ч ахиц гаргаж чадалгүй толгой сэгсрэн, “Би наадхаар чинь юу ч хэлүүлж чадсангүй. Наадах чинь илжиг шиг зөрүүд, өнгөрсөн хүн байна!” гэлээ. Ингэж хэлчхээд сэтгэл гонсгор явж одов. Сатан ялагдан зугтахыг хараад зүрх сэтгэл минь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баяслаар дүүрлээ!

Өнөөх хорон муу цагдаа нар зөөлөн арга барил нь бүтэлгүйтсэнийг хараад тэр дороо үнэн төрхөө илчилж, намайг дахин бүтэн өдөржин хананаас дүүжиллээ. Тэр шөнө тэнд дүүжлэгдэн хүйтэнд дагжин чичирч байх явцад хоёр гар минь салж унах гэж байгаа мэт маш их өвдсөн бөгөөд ухаан балартаж байхдаа би үнэхээр л амь гарахгүй нь гэж бодсон юм. Яг тэр үед хэдэн цагдаа орж ирсэн бөгөөд надад ямар тамлал бэлдсэн юм бол гэж би дахин гайхав. Сул дорой байхдаа би: “Өө Бурхан минь, сул дорой гэдгийг минь Та мэднэ, би үнэхээр үүнийг цааш тэвчиж чадахгүй нь. Яг одоо миний амийг аваач. Иудас болж, Танаас урваж байснаас үхсэн минь дээр. Энэ чөтгөрүүдийн зальхай явуулга бүтэлтэй болохыг би хэзээ ч зөвшөөрөхгүй!” хэмээн Бурханд дахин залбирлаа. Цагдаа нар нэг метр арай хүрэхгүй муна барьцгаан, хоёр хөлийн минь үе рүү цохиж эхлэв. Зарим нь намайг цохих зуураа галзуу мэт инээн, бусад нь: “Чи зүгээр л шийтгэлд дуртай юм биш үү. Чи ямар ч том гэмт хэрэг үйлдээгүй, хэний ч амийг хөнөөгөөгүй, гал түймэр тавиагүй шүү дээ. Мэддэг зүйлээ л бидэнд хэлчих, тэгвэл чамайг буулгая” гэж хэлэн, намайг уруу татахаар оролдлоо. Гэсэн ч ам нээхгүй байгааг минь хараад тэд багтартлаа уурлаж, “Яг одоо өмнө чинь зогсож байгаа олон арван цагдаа бүгд чадваргүй гэж чи бодоо юу? Бид энд цаазаар авхуулах ялтай тоо томшгүй олон хоригдлыг байцаадаг, тэгээд тэднийг ямар нэг буруу зүйл хийгээгүй байлаа ч бид заавал хэрэг хүлээлгэдэг юм. Тэднийг хэл гэвэл хэлдэг. Чи юундаа өөрийгөө тэднээс өөр гэж бодоо вэ?” хэмээн хашхирав. Дараа нь тэдний зарим нь над дээр ирээд, хоёр хөл, бэлхүүсийг минь хөхөртөл нь чимхэж, мушгиж эхэлсэн юм. Зарим газар нь маш чанга чимхсэнээс цус гарлаа. Хананаас маш удаан дүүжлээстэй байсны дараа миний бие угаасаа асар сул дорой байсан бөгөөд энэ нь тэдний улайрсан зодуурын өвдөлтийг нэмэгдүүлж, намайг үхмээр санагдахад хүргэв. Тэр мөчид би бүрмөсөн сэтгэлээр унаж, дахин тэсвэрлэж чадахаа байж, эцэст нь асгартал уйллаа. Нулимс асгарах явцад урвах бодол санаанд орсон юм: “Би тэдэнд зүгээр л нэг зүйл хэлчих хэрэгтэй байх. Аль ч ах эгчийг минь асуудалд оруулахгүй л бол намайг яллана уу, цаазална уу, дураараа болог!” Тэрхүү ёрын муу бүлэг цагдаа нар миний уйлж байгааг хараад тачигнатал инээлдэн, өөрсдөдөө бүрэн сэтгэл ханамжтайгаар, “Чамайг эртхэн нэг юм хэлчихсэн бол ингэж зодох албагүй л байлаа” хэмээв. Тэгээд намайг хананаас буулган, газар дээр хэвтүүллээ. Тэд надад жаахан ус өгч, ганц хором амсхийх боломж олгов. Дараа нь тэд аль эрт бэлдсэн байсан цаас үзгээ авчран, миний үгийг бичиж авахад бэлэн боллоо. Намайг Сатаны уруу таталтад автаж, Бурханаас яг урвахын даваан дээр байхад Бурханы үг санаанд дахин тод томруунаар буув: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс). Ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы зан чанар болон Бурханаас урвахын үр дагаврыг би Бурханы үгээс олж харсан юм. Түүнчлэн өөрийнхөө тэрслүү байдлыг олж мэдлээ. Бурханд итгэх итгэл маань хэтэрхий сул байсан бөгөөд Түүний тухай бодит ойлголттой байх нь бүү хэл, Түүнд үнэхээр дуулгавартай ч биш байв. Иймээс би Бурханаас урвах нь гарцаагүй байлаа. Иудас Есүсийг гучхан мөнгөн зоосоор хэрхэн худалдсан тухай, мөн яг одоо би хоромхон зуурын тав тух, тайвшралын төлөө Бурханаас урвахад бэлэн байсан тухайгаа бодов. Хэрэв Бурханы үгийн цагаа олсон гэгээрэл байгаагүй бол би Бурханаас урвагчдын нэг болж, цаг ямагт яллагдах байлаа! Бурханы хүслийг ойлгосныхоо дараа би, Бурхан байж болох хамгийн сайн зохицуулалтыг хийсэн гэдгийг харсан юм. “Бурхан надад зовох юм уу үхэхийг зөвшөөрвөл би захирагдаж, амьдрал үхлээ Бурханы гарт даатгахад бэлэн байна. Энэ асуудлыг би шийдэх эрхгүй. Эцсийн ганцхан амьсгал үлдлээ ч би Бурханыг хангалуун байлгаж, Түүний төлөө гэрчлэлд зогсохоор чармайх ёстой” гэж би дотроо бодов. Тэр мөчид, чуулганы нэг магтан дуу санаанд орлоо: “Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ”-ээс). Энэ дууг сэтгэлдээ аялах үед итгэл минь дахин бэхжиж, үхэх байсан ч Бурханы төлөө үхнэ гэж сэтгэл шулуудав. ХКН-ын засгийн газар гэх тэр хөгшин диаволд би яасан ч бууж өгч болохгүй. Газар дээр зүгээр л хөдлөлгүй хэвтэж байгааг минь хараад ёрын муу цагдаа нар: “Энэ бүх зовлон үнэ цэнтэй гэж үү? Энд бид чамд сайн үйл хийх боломж өгч байна. Бидэнд мэддэг бүхнээ хэл. Чи юу ч хэлэхгүй байлаа ч гэсэн чамайг яллахад хэрэгтэй гэрчийн бүх мэдүүлэг, нотолгоо бидэнд байгаа” хэмээн намайг сорьж эхэллээ. Энэхүү хүн идэгч чөтгөрүүд Бурханы ажлыг сүйрүүлэхийн тулд намайг Бурханаас урвуулан, ах эгчийг минь худалдуулахаар оролдож байгааг хараад би сэтгэлд буцлах уур хилэнгээ барьж чадахаа больж, “Та нар угаасаа бүгдийг нь мэдэж байгаа юм бол намайг байцаах ямар ч шалтгаан байхгүй юм шиг байна. Би бүгдийг нь мэддэг байлаа ч та нарт хэзээ ч хэлэхгүй!” гэж тэдэн рүү хашхирсан юм. “Хэргээ хүлээхгүй байвал чамайг үхтэл чинь тамлана шүү! Эндээс чи амьд гарна гэж бүү бодоорой! Бид цаазаар авхуулах бүх ялтныг ам нээлгэдэг юм, чи өөрийгөө тэднээс хатуужилтай гэж бодоо юу?” гэж цагдаа нар хариуд нь ууртайгаар бархирав. “Та нарт баригдчихсан юм чинь би амьд мэнд үлдэнэ гэж бодохгүй байгаа!” гэж би хариуллаа. Цагдаа нар өөр үг хэлэлгүй над руу давшин ирж, гэдэс рүү шуудхан өшиглөсөн юм. Гэдэс минь хоёр хэсэг болж тасарсан мэт санагдаж, асар их өвдлөө. Ингээд үлдсэн цагдаа нар бүгд над руу дайрч, дахин ухаан алдтал минь зодсон билээ… Ухаан ороод би урьдынх шигээ дүүжлэгдсэн байна гэдгээ олж мэдсэн боловч энэ удаад намайг илүү өндрөөс дүүжилсэн байв. Хамаг бие хавдаж, би үг хэлж чадахгүй байсан ч Бурханы хамгаалалтын ачаар өчүүхэн ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Тэр шөнө ихэнх цагдаа явцгаан, намайг манах үүрэг авсан дөрвөн цагдаа нам унтаад өгсөн байв. Гэв гэнэт миний гав гайхамшигтайгаар тайлагдаж, би шалан дээр зөөлхөн ойчив. Тэр мөчид би эргэн ухаан орж, Петрийг хоригдож байх үед Эзэний тэнгэрэлч хэрхэн аварсан тухай гэнэт бодлоо. Петрийн гараас гинж нь унаж, өрөөнийх нь төмөр хаалга өөрөө онгойсон билээ. Бурханы агуу өргөмжлөл, нигүүлслээр л би Бурханы гайхамшигт үйл хэргийг Петр шиг туулж чадсан юм. Би тэр даруй газар сөгдөн, Бурханд талархлын залбирал өргөлөө, “Хүндэт Бурхан минь! Өршөөл, энхрий анхаарал халамжид тань талархъя. Намайг тасралтгүй харж байдагт тань талархъя. Амь минь дээсэн дөрөөн дээр очиж, үхэл дэргэд ирэх үед Та намайг нууцхан хамгаалсан. Таны агуу хүч чадал л намайг хамгаалж, Таны гайхалтай үйл хэрэг, төгс хүчит дээд эрхийг дахин нэг удаа харах боломж олголоо. Үүнийг би өөрөө туулаагүй бол үнэн гэдэгт нь хэзээ ч итгэхгүй байх байлаа!” Зовлонгоороо дамжуулан би Бурханы авралыг дахин нэг удаа нүдээр үзсэн бөгөөд сэтгэл минь асар их хөдөлж, дундаршгүй их халуун дулаанаар бялхав. Тэр газраас би явмаар байсан ч маш их гэмтсэн тул хөдөлж чадаагүй бөгөөд иймээс зүгээр л яг тэр газраа унтаад, үүрээр өшиглүүлэн сэрлээ. Хорон муу цагдаа нар шалан дээр хэвтэж байгааг минь хараад хэн нь намайг буулгасныг тогтоохоор өөр хоорондоо маргаж эхлэв. Намайг шөнө манах үүрэгтэй байсан дөрвөн цагдаа бүгд миний гавыг тайлах түлхүүргүй байсан гэцгээлээ. Тэд бүгдээрээ гавыг тойроод мэлрэн зогсож байв. Тэгээд гавыг бүгд нэг бүрчлэн шалгасан боловч ямар ч хагарч цуурсан мөр олж чадсангүй. Тэд гав яаж онгойсныг надаас асуухад нь, “Өөрсдөө онгойчихсон шүү дээ!” гэж би хариуллаа. Тэд надад итгээгүй ч энэ бол Бурханы агуу хүч чадал бөгөөд Түүний гайхамшигт үйл хэргийн нэг гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан юм.

Дараа нь хорон муу цагдаа нар намайг хэзээ хэзээгүй амь тавихуйц маш сул дорой болсныг хараад дахин дүүжилж зүрхлээгүй тул өөр хэлбэрийн эрүү шүүлтэд шилжсэн юм. Тэгээд намайг нэг өрөөнд чирч оруулан, эрүү шүүлтийн сандал дээр суулгалаа. Толгой, хүзүүг минь төмөр түгжээгээр дарж, гар хөлийг минь бүгдийг нь хүлсэн тул би огт хөдөлж чадахгүй байв. Зүрх сэтгэлдээ би: “Өө Бурхан минь! Бүх зүйл Таны хяналтад байдаг билээ. Би аль хэдийн үхэл сэхлийн хэд хэдэн туршилтыг туулсан бөгөөд одоо Танд өөрийгөө дахин нэг удаа даатгая. Би гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэхийн тулд Тантай хамтран ажиллахад бэлэн байна” гэж Бурханд залбирлаа. Залбирлаа дуусгасныхаа дараа би өчүүхэн ч айдсын ул мөргүй тайван, дөлгөөн болсон юм. Тэр мөчид нэг цагдаа унтраалга дээр дарсан бөгөөд намайг хэрхэн тогонд цохиулахыг үзэхээр бүх доогуур тушаалтан нь амьсгаа даран харцгаав. Намайг өчүүхэн ч хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор тэд холболтыг нь шалгахаар явлаа. Тэгээд мөн л хариу үйлдэл үзүүлэхгүй байх үед минь тэд нүдэндээ ч итгэж чадалгүй гагцхүү үл итгэсэн байдлаар бие бие рүүгээ харцгаав. Эцэст нь нэг доод тушаалтан нь: “Эрүү шүүлтийн сандалд холболтын алдаа байгаа байх” гэж хэллээ. Ингэж хэлчхээд тэр над руу алхаж ирсэн бөгөөд надад хүрмэгцээ орь дуу тавив. Цахилгаан хүчдэл түүнийг бүтэн нэг метрийн цаана чулуудсан бөгөөд тэр өвдсөндөө орилон газар уналаа. Арав орчим бусад цагдаа юу болсныг хараад бүгд үхтлээ айж, өрөөнөөс хар эрчээрээ гүйн гарцгаав. Тэдний нэг бүр айсандаа халтиран газарт түс хийтэл уналаа. Нэлээд удсаны дараа хоёр доод тушаалтан нь орж ирж, миний хүлээсийг тайлсан бөгөөд өөрсдөө тогонд цохиулах вий гэж айсандаа чичирч байсан юм. Эрүү шүүлтийн сандал дээр хүлээтэй өнгөрүүлсэн бүхэл бүтэн хагас цагийн туршид би ганц ч цахилгаан гүйдэл мэдэрсэнгүй. Харин жирийн сандал дээр л сууж байгаа мэт байлаа. Би Бурханы агуу хүч чадлыг дахин нэг удаа харсан бөгөөд Түүний хайр татам байдал, сайхан сэтгэлийг гүнээ мэдэрсэн юм. Би өөрт байгаа бүхнээ, амьдралаа хүртэл алдлаа ч Бурхантай хамт байгаа цагт надад хэрэгтэй бүхэн минь байлаа.

Үүний дараа хорон муу цагдаа нар намайг цагдан хорих газарт эргүүлэн аваачсан юм. Би хөлөөс толгой хүртлээ шарх сорви, бэртэл гэмтэлд баригдсан, хөл гар минь аймшигтай хавдсан байсан бөгөөд туйлын их тамирдан бүр босож, сууж, тэр бүү хэл юм идэж ч чадахгүй байлаа. Тэгээд яг нурж унахын даваан дээр байв. Хэнийг ч барьж өгөөгүй гэдгийг минь өрөөн дэх цаазаар авхуулах ялтай бусад хоригдол олж мэдээд намайг өөрөөр харж, “Чи чинь жинхэнэ баатар, харин бид хуурамч баатрууд байна шүү дээ!” хэмээн сайшаалтайгаар хэлсэн юм. Тэд бүр бие биеэсээ өрсөн надад хоол унд, өмсөх хувцас өгцгөөв… Бурхан миний дотор хэрхэн ажилласныг хорон муу цагдаа нар хараад намайг дахин эрүүдэн шүүж зүрхлээгүй бөгөөд тэр ч бүү хэл гав, дөнгийг минь тайллаа. Тэр цагаас хойш намайг дахин хэн ч байцааж зүрхэлсэнгүй. Гэсэн хэдий ч цагдаа нар бууж өгөөгүй л байсан тул надаас чуулганы талаар мэдээлэл хэлүүлэхийн тулд “Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсийг зодох хэрэгтэй!” хэмээн бусад хоригдлыг өдөөн турхирах гэж оролдлоо. Гэвч гайхмаар нь нэг алуурчин хоригдол: “Та нарын хэлж байгаа зүйлийг би хэзээ ч хийхгүй. Надаар зогсохгүй энэ өрөөн дэх хэн ч түүнийг зодохгүй! Хэн нэгэн алтан хошуу хүргэсэн учраас л бид бүгд энд байна. Хүн бүр энэ залуу шиг үнэнч байсан бол бидний хэн нь ч цаазаар авхуулах ял сонсохгүй л байх байсан юм” гэж хэлэв. Өөр нэг цаазын ялтай хоригдол ингэж хэллээ: “Бид бүгд үнэхээр муу зүйл хийсэн болохоор баривчлагдсан, тэгэхээр бид зовбол зохилтой. Харин энэ залуу Бурханд итгэгч, бас ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байтал та нар түүнийг эрүү шүүлтээрээ бараг танигдахын аргагүй болгосон байна шүү дээ!” Хоригдлууд бүгд нэг нэгээрээ миний туулсан шударга бус байдлын эсрэг саналаа илэрхийлэв. Болж байгаа зүйлийг хараад цагдаа нар байдлыг хяналтаасаа алдахыг хүсээгүй тул өөр юу ч хэлэлгүй зүгээр л гутарсан байртай толгой гудайлган явж одлоо. Тэр мөчид би Библийн, “Хааны зүрх сэтгэл Еховагий гар дахь усны урсгал мэт байдаг: Тэр түүнийг хаа хүссэн зүгтээ эргүүлдэг” (Сургаалт үгс 21:1) хэмээх хэсгийн талаар бодов. Бурхан бусад хоригдлыг хөдөлгөн надад туслахыг хараад би эдгээр нь бүгд Бурханы үйл хэрэг гэдэгт гүнээ үнэмшсэн бөгөөд Түүнд итгэх итгэл минь улам ч батажсан билээ!

Тэрхүү ёрын муу цагдаа нар нэг арга нь бүтэхгүй бол өөр нэгэн явуулга сэддэг байлаа. Энэ удаад тэд цагдан хорих газрын захирагчаар надад хамгийн хүнд хөдөлмөр оноолгов: Би өдөрт бүхэл бүтэн хоёр хуйлаас цаасан мөнгө хийх боллоо (цаасан мөнгө бол насан эцэслэсэн өвөг дээдэстээ өгөхийн тулд мөнгө шатаадаг хятад заншлын нэг хэсэг юм. Нэг хуйлаас цаасан мөнгийг 1,600 ширхэг тугалган цаасыг 1,600 шатамхай цаастай нааж хийдэг). Миний ажлын ачаалал бусад хоригдлынхоос хоёр дахин их байсан бөгөөд тухайн үед гар хөл минь үнэхээр тэвчихийн аргагүй их өвдөн, юу ч өргөж, барьж чаддаггүй шахуу байв. Иймээс би шөнөжин ажиллалаа ч даалгавраа биелүүлэх аргагүй байсан юм. Цагдаа нар ажлаа дуусгах чадваргүй байдлаар минь шалтаглан надад элдэв янзаар бие махбодын шийтгэл оноодог байв. Гадаа цельсийн -20 хэмийн хүйтэн байх үед намайг хүчээр хүйтэн шүршүүрт оруулан, шөнө дүл болтол ажиллуулж, манаанд зогсоодог байснаас үүдэн би шөнө бүр хэзээ ч гурваас илүү цаг унтдаггүй байлаа. Хэрэв намайг ажлаа байнга дуусгаж чадахгүй байвал өрөөний маань бүх хоригдлыг цуглуулан гадаа гаргаад, гартаа буу барин бүсэлж, биднийг гараа ардаа аван явган суулгадаг байв. Байрлалаа хадгалж чадахгүй байгаа хүнийг цахилгаан бороохойгоор цохидог байсан юм. Тэрхүү хорон муу цагдаа нар бусад хоригдлоор намайг үзэн ядуулж, над руу дайрч давшлуулахын тулд боломжтой бүх аргыг ашиглалаа. Ийм байдалтай тулгараад би Бурханы өмнө очин: “Хүндэт Бурхан минь, энэ хорон муу цагдаа нар намайг үзэн ядуулж, тамлуулж, улмаар намайг Танаас урвуулах зорилгоор бусад хоригдлыг өдөөн хатгаж байгааг би мэднэ. Энэ бол сүнслэг дайн! Өө Бурхан минь! Бусад хоригдол надад яаж ч хандлаа гэсэн би Таны зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахад бэлэн байна, бас надад энэ зовлонг тэвчих шийдэмгий байдал хайрлаач гэж залбиръя. Би Таны төлөө гэрчлэлд зогсмоор байна!” хэмээн залбирлаа. Үүний дараа би Бурханы үйл хэргийг дахин нэг удаа нүдээр үзэв. Цаазаар авхуулах ялтай хоригдлууд намайг үзэн ядаагүйн зэрэгцээ бүр миний төлөө ажил хаялт зохион байгуулж, ажлын минь ачааллыг хагаслахыг цагдаа нараас шаардлаа. Эцэст нь цагдаа нар хоригдлуудын шаардлагад буулт хийхээс өөр аргагүй болсон юм.

Хэдийгээр тэд миний ажлын ачааллыг хагаслахаас өөр аргагүй болсон ч өөр заль мэх гаргасан юм. Хэд хоногийн дараа өрөөнд маань шинэ “хоригдол” ирлээ. Тэр надад маш сайн хандаж, хэрэгтэй бүхнийг минь авчирдаг байсан бөгөөд хоол өгч, биеийг минь асууж, мөн яагаад баривчлагдсан талаар минь бас лавлав. Эхэндээ би юм бодолгүй, Бурханд итгэгч, бас шашны материал хэвлэснийхээ төлөө баривчлагдсан гэдгээ хэллээ. Тэр надаас ном хэвлэх ажиллагааны нарийн ширийнийг асуусаар байсан бөгөөд ийнхүү асуултаар булж байгааг нь хараад би санаа зовж эхлэн, Бурханд ийнхүү залбирсан юм: “Хүндэт Бурхан минь, биднийг хүрээлэн буй бүх хүн, юм, нөхцөл байдлыг Та зөвшөөрдөг. Хэрэв энэ хүн цагдаагийн явуулсан мэдээлэгч мөн бол үнэндээ хэн болохыг нь надад илчилж өгөөч гэж залбиръя.” Залбирлаа дуусгасны дараа би Бурханы өмнө тайван байсан бөгөөд Түүний үгийн нэг хэсэг санаанд буулаа: “Миний дэргэд тайван байж, Миний үгийн дагуу амьдар, та нар үнэхээр сонор сэрэмжтэй байх бөгөөд сүнсэндээ ялган таних чадварыг хэрэгжүүлж чадна. Сатан ирэхэд, чи үүнээс үтэр түргэн сэргийлж, мөн ирж байгааг нь мэдрэх чадвартай байх болно; чи сүнсэндээ сэтгэлийн зовуурийг мэдэрнэ” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс). “Шинэ хоригдол” гэгчийн асуусан асуултуудыг ахин дахин эргэцүүлээд, тэдгээр нь бүгд цагдаа нарын надаас олж мэдэхийг хүссэн яг тэр зүйлсийн тухай байсныг ухаарлаа. Тэр мөчид би зүүднээсээ сэрэх мэт болов: Энэ нь тэр чигтээ хорон муу цагдаа нарын бас нэг явуулга байсан бөгөөд тэр хүн мэдээлэгч байжээ. Гэнэт дуугаа хураахыг минь тэр “хоригдол” хараад, биеийг минь зүгээр үү гэж асуув. Бие минь зүв зүгээр байгааг хэлээд, дараа нь түүнд хатуухан, бас шулуухнаар: “Хий дэмий юм хийхийг чинь болиулж, цагаа үрж байгааг чинь хэлчихье. Би бүхнийг мэддэг байлаа ч чамд хэлэхгүй!” гэж хэлэв. Бусад хоригдол бүгд миний зан авирыг шагшин, “Итгэгч та нараас бид бүгд сурч болохоор юм байна. Та нар үнэхээр ноён нуруутай юм!” гэцгээлээ. Мэдээлэгчид хариу хэлэх үг олдоогүй бөгөөд хоёр өдрийн дараа зугтан гарсан юм.

Тэрхүү цагдан хорих газарт би нэг жил найман сарыг өнгөрүүлсэн юм. Өнөөх дээрэмчин цагдаа нар амьдралыг минь хэцүү болгох элдэв арга сэдсэн ч Бурхан цаазаар авах ялтай хоригдлуудыг хөдөлгөн, намайг харж халамжиллаа. Толгойлогч хоригдол дараа нь шилжиж, намайг хоригдлууд шинэ толгойлогч хоригдлоор сонгов. Ямар нэг хоригдол асуудалд орох үед би тэдэнд туслахын тулд чадах чинээгээрээ хичээдэг байсан юм. “Би Бурханд итгэдэг хүмүүсийн нэг. Бурхан биднээс хүн чанартай амьдрахыг шаарддаг. Хэдийгээр бид хоригдсон ч гэлээ амьд байгаа цагт хүний төрхтэй амьдрах ёстой” гэж би тэдэнд хэлэв. Намайг ингэж хэлсний дараа цаазын ялт хоригдлууд шинэ хоригдлуудыг дээрэлхэхээ больсон юм. “7-р хорих өрөө” гэх нэр урьд нь хоригдлуудын сэтгэлд айдас хуруулдаг байсан бол миний удирдах хугацаанд боловсон өрөө болсон байлаа. “Төгс Хүчит Бурханы Чуулганы энэ хүмүүс бол сайн хүмүүс. Бид эндээс гардаг л юм бол Төгс Хүчит Бурханд заавал итгэнэ!” гэж хоригдлууд бүгд хэлдэг байсан юм. Цагдан хорих газар дахь миний туршлага Иосефийн түүхийг санагдуулав. Түүнийг Египетэд хоригдож байх хугацаанд Бурхан хамт байж, нигүүлслээ хайрласан бөгөөд Иосефийн хувьд бүх зүйл саадгүй бүтсэн юм. Энэ хугацаанд би гагцхүү Бурханы шаардлагад нийцүүлэн үйлдэж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдсан билээ. Иймээс Бурхан надтай хамт байж, гамшгийг тухай бүрийд нь даван туулах боломж олгосон юм. Би Бурханы хайрласан нигүүлсэлд сэтгэлийнхээ угаас талархлаа!

Дараа нь ХКН-ын засгийн газар өчүүхэн ч баримтгүйгээр худал ял зохиож, намайг гурван жилийн хатуу тогтоосон хугацаатай хорих ялаар шийтгэсэн бөгөөд 2009 онд л эцэст нь сулласан юм. Намайг шоронгоос гарсны дараа орон нутгийн цагдаа нар маш чанд тандаж, тэдний эрхээр байхыг надаас шаардав. Миний хөдөлгөөн бүрийг ХКН-ын засгийн газар хянах болж, би хувийн ямар ч эрх чөлөөгүй боллоо. Тэгээд төрөлх нутгаасаа дүрвэн, өөр газарт үүргээ биелүүлэхээс өөр аргагүй болсон юм. Түүнчлэн би Бурханд итгэдэг хүмүүсийн нэг байсан тул ХКН-ын засгийн газар гэр бүлийн маань өрхийн бүртгэлийн мэдээллийг боловсруулахаас татгалзсан билээ (өнөөдрийг хүртэл хоёр хүүгийн маань бүртгэлийн мэдээллийг боловсруулсаар байгаа юм). ХКН-ын засгийн газрын захиргаан дор амьдарна гэдэг амьдын там байдгийг надад энэ нь улам бүр тодорхой болгосон юм. ХКН-ын надад амсуулсан харгис тамлалыг би хэзээ ч мартахгүй. Тэднийг би бүхий л оршихуйгаараа үзэн яддаг бөгөөд тэдний хүлээст бариулснаас үхсэн минь дээр. Би тэднээс бүрмөсөн татгалздаг!

Энэ туршлага нь надад Бурханы тухай хавьгүй илүү ойлголт өглөө. Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон сайн сайхных нь мөн чанарыг би нүдээр үзсэн юм. Түүнчлэн чөтгөрлөг ХКН-ын засгийн газар Бурханы сонгосон хүмүүсийг хэчнээн их хяхаж хавчлаа ч Бурханы ажилд хүчин зүтгэгч, товойлгогчоос цаашгүй хэвээр байдаг билээ. ХКН-ын засгийн газар одоо ч, цаашид ч Бурханы ялагдсан дайсан байх болно. Бурханы гайхамшигт хамгаалалт намайг цөхрөх үед аварч, Сатаны савраас мултран, үхлийн ирмэг дээр дахин амьдрах боломж олгосон юм; маш олон удаа Бурханы үг намайг тайтгаруулж, сэргээсэн бөгөөд хамгийн сул дорой, найдлага тасарсан байх үед миний түшиг тулгуур, дэмжлэг болж, махан биеийг даван, өөрийгөө үхлийн савраас ангижруулах боломж олгосон билээ; маш олон удаа амьсгал тасрах гэж байх үед Бурханы амин чанар намайг тэтгэж, цааш амьдрах хүч чадал өгсөн юм. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Бүх алдар суу төгс хүчит жинхэнэ Бурханд байг!

Өмнөх: Бэрхшээл дунд Бурханы хайр надтай хамт байдаг

Дараах: Бурханы хайранд хил хязгаар гэж үгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Од болох мөрөөдөл минь баяртай

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх