4. Амь олж авсан байх болон амьгүй байх гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс үнэнийг ойлгож, үүнийг амиа болгон амьдрах үед энэ нь ямар амийг хэлдэг вэ? Энэ нь, амьдралаа Бурханы үгэнд үндэслэх тэдний чадварыг хэлдэг; энэ нь, тэд Бурханы үгийн талаар бодит мэдлэгтэй, үнэний талаар жинхэнэ ойлголттой гэсэн үг юм. Хүмүүс дотроо ийм шинэ амьтай болох үедээ Бурханы үг-үнэнд суурилан амьдарч, үнэний хүрээнд амьдарч байдаг. Хүмүүсийн амь үнэнийг мэдэж авч, туулахад төвлөрдөг бөгөөд үүнийг суурь болгоод тэрхүү цар хүрээнээс давахгүй байхад төвлөрдөг; үнэн-амийг олж авах тухай ярих үед энэ амийг хэлж байгаа юм. Үнэнийг амиа болгон амьдрах гэдэг нь үнэний амь чиний дотор байгаа хэрэг биш, мөн чи үнэнийг амиа болгон эзэмшиж, чи үнэн болж, дотоод амь чинь үнэний амь болсон ч юм биш; чи бол үнэн-амь мөн гэж хэлж бүр ч болохгүй. Эцсийн эцэст чиний амь хүний амь хэвээр байгаа. Зүгээр л хүн Бурханы үгээр амьдарч, үнэний мэдлэгийг эзэмшиж, үүнийг гүн гүнзгий түвшинд ойлгож чадна; энэ ойлголтыг чамаас булаан авч болохгүй. Чи эдгээр зүйлийг бүрэн дүүрэн туулж, ойлгон, тэдгээр нь маш сайн, эрхэм нандин гэдгийг мэдэрч, тэдгээрийг амьдралынхаа үндэс хэмээн хүлээн авч эхэлдэг; түүнчлэн чи эдгээр зүйлд найдан амьдардаг ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй: Тэгвэл энэ нь чиний амь юм. Өөрөөр хэлбэл, чиний амь үнэний талаарх ойлголт, туршлага, ухаарал гэх эдгээр зүйлийг л агуулдаг ба чи юу ч хийлээ гэсэн амьдралаа эдгээрт үндэслэж, энэ цар хүрээнээс хэтрэхгүй, эсвэл эдгээр хил хязгаарыг давахгүй; чамд байх амь чухамдаа энэ юм. Бурханы ажлын эцсийн зорилго бол хүмүүсийг ийм амьтай байлгах явдал билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Бурханы үгээс жишээ татаж, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, жам ёсны илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно. Хүн бүрийн мэддэг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар Би жишээ авъя: Үйлчлэл үзүүлэгчдийн талаарх хамгийн сүржин онолыг хэн ч ярьж чадах бөгөөд хүн бүр энэ сэдвийн талаар дориун сайн ойлголттой байдаг; тэд энэ талаар яриа өгдөг бөгөөд яг л тэмцээн мэт, яриа бүр нь өмнөхөөсөө сайн байдаг. Хэдий тийм ч, томоохон шалгалт туулаагүй бол хүнийг сайн гэрчлэл хийдэг гэж хэлэхэд тун хэцүү. Товчхондоо, ойлголтоос нь яг эсрэгээр хүний амьдран харуулах чадвар маш дутуу дулимаг хэвээр байгаа. Тиймээс энэ нь хүний бодит биеийн хэмжээ болох хараахан болоогүй, хүний амь болох ч бас болоогүй. Хүн ойлголтоо бодит байдал болгоогүй учраас биеийн хэмжээ нь элсэн дээр баригдсан шилтгээн мэт ганхаж, нурж унахын ирмэг дээр байсаар байна. Хүнд бодит байдал дэндүү бага байдаг, түүнээс ямар нэг бодит байдал олох бараг боломжгүй. Хүнээс аяндаа урсан гардаг бодит байдал хэтэрхий бага, амьдран харуулдаг бүх бодит байдлаа албан хүчээр хийж ирсэн. Тийм учраас Би хүнийг ямар ч бодит байдалгүй гэж хэлдэг юм. Бурханыг гэсэн хайр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хүмүүс хэлдэг боловч энэ бол ердөө л аливаа шалгалттай тулгарахаасаа өмнө тэдний хэлдэг зүйл юм. Гэнэтхэн нэг өдөр шалгалттай тулгарах үед тэдний хэлдэг зүйлс дахиад л бодит байдлаас зөрж, хүнд бодит байдал байдаггүй нь үүгээр дахин батлагдана. Үзэлд чинь үл нийцдэг, өөрийгөө хойш тавихыг чамаас шаарддаг зүйлтэй учрах бүрд тэдгээрийг чиний шалгалт гэж хэлж болно. Бурханы хүсэл илчлэгдэхээс өмнө хүн бүр хүнд хэцүү туршилт, үлэмж их шалгалт туулдаг. Чи үүнийг ухан ойлгож чадах уу? Бурхан хүмүүсийг шалгахыг хүсэхдээ бодит үнэн илчлэгдэхээс өмнө тэднээр үргэлж сонголтыг нь хийлгэдэг. Энэ нь Бурхан хүнийг шалгалтад оруулж байхдаа чамд хэзээ ч үнэнийг хэлэхгүй гэсэн үг юм; хүмүүсийг ийм байдлаар илчилдэг. Өнөөдрийн Бурханыг мэддэг эсэх, бас ямар нэг бодит байдал чамд байгаа эсэхийг харахын тулд Бурханы ажлаа гүйцэтгэдэг нэг арга нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Хүн Бурханы ажлыг туулж, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижирч, амийн өсөлтийг эрж хайх нь бүгд Бурханыг мэдэхийн төлөө байдаг. Хэрвээ чи зөвхөн өөрийгөө мэдэж, завхарсан зан чанартайгаа харьцахыг л хичээдэг атлаа Бурхан хүн дээр ямар ажил хийдэг, Түүний аврал хэр агуу болох, хэрхэн Бурханы ажлыг туулж, Бурханы үйл хэргийг нүдээр харах тухай ямар ч мэдлэггүй бол туршлага чинь ямар ч утгагүй. Үнэнийг хэрэгжүүлж, тэвчиж чаддаг л бол амь нь төлөвшсөн байгаа гэж чи бодож байвал амийн жинхэнэ утга учрыг эсвэл хүнийг төгс болгох Бурханы зорилгыг бас л ухаараагүй байна гэсэн үг юм. Нэг л өдөр чи шашны чуулгануудад, Гэмшлийн Чуулган юм уу Амийн Чуулганы гишүүдийн дунд ороод, залбирал нь “үзэгдлийг” агуулдаг, амийг эрж хайхдаа үгээр замчлуулж, сэтгэл нь хөдөлдөг үнэн сүсэгт олон хүнтэй таарах болно. Түүнчлэн, олон хэрэг явдал дээр тэд тэвчиж, өөрсдийгөө хойш тавьж, махан биедээ захирагдахгүй байж чаддаг. Тэр үед чи ялгааг нь хэлж чадахгүй: Тэдний хийдэг бүхнийг зөв, амийн төрөлхийн илэрхийлэл гэж чи бодно, харин тэдний итгэдэг нэр буруу байдаг нь хэчнээн харамсалтай билээ. Тийм үзэл бодол мунхаг биш гэж үү? Олон хүнд амь байдаггүй гэж яагаад хэлдэг вэ? Учир нь тэд Бурханыг мэддэггүй болохоор зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй, тэдэнд амь байхгүй гэж хэлдэг. Хэрвээ Бурханд итгэх итгэл чинь тодорхой түвшинд хүрч, Бурханы үйл хэрэг, Бурханы бодит байдал, Бурханы ажлын үе шат бүрийг бүрэн дүүрэн мэдэх чадвартай болсон бол чи үнэнийг эзэмшсэн байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Үнэн амьгүй хүмүүс ямар илрэлийг харуулдаг вэ? Үнэнгүйгээр тэд аяндаа сатанлаг уг чанартаа баригдаж, хүлэгдэнэ; тэд аяндаа биеэ тоосон, ихэрхүү, амиа хичээсэн, жигшүүртэй, бодлогогүй, дур зоргоороо агаад ганцаараа шийдэж, үйлдэх магадлалтай зан чанараа илчилнэ. Ийм хүмүүс худал хэлж, хууран мэхэлж, ов мэхтэй, урвамтгай болж, бусдыг сэжиглэж, бусад руу дайрч давшилж, бусдыг шүүх нь их болно; тэд үргэлж өөрсдийн өрөөсгөл хандлага, сэдлийн дурангаар бусдыг дүгнэнэ. Ийм хүмүүс үг, үйлдлийнхээ алинд нь ч дуртай зүйлдээ үргэлж найддаг бөгөөд ухралт, бүтэлгүйтэлтэй нүүр тулахдаа сөрөг болно. Заримдаа тэд дээд зэргээр биеэ тоож, зарим үед бараг л газарт нүх ухаж орохоор тийм сөрөг байдалд автана. Энэ хүмүүс хэтэрхий туйлширдаг, хэзээ ч хэвийн байдаггүй. Тэд соёогоо ярзайлгаагүй үедээ гөлөг шиг царайлдаг. Та нар одоохондоо ийм л байдалд байна: Та нар зовж зүдэрч, төлөөс төлөхийг хүсэж байна; та нар шийдэж, шийдэмгий болсон—гэвч та нарт үнэн-бодит байдал хараахан байхгүй байна. Үнэн-бодит байдлыг амиа болгосон хүмүүс өөрсдийгөө яаж илэрхийлдэг вэ? Хэдхэн томоохон шинж тэмдгийг нь Би та нарт хэлье. Хүмүүс үнэн-бодит байдалтай болох үед нэг талаар тэд зарим үнэнийг ойлгосон байдаг; нөгөө талаар, зан чанарын зарим нэг өөрчлөлтийг харуулж эхэлсэн байдаг. Зан чанарын өөрчлөлт нь хэдэн шинж чанартай. Нэг нь, зөв зүйлд, мөн үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв юм хэлж, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ашиг тустай л байвал хөгшин залуу, чамтай эв найртай эсэх нь, та хоёрын харилцаа сайн, муу байх нь хамаагүй, чи үүнийг сонсож, хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол эхний онцлог шинж юм. Чи эхлээд үнэнийг болон зөв зүйтэй, үнэнтэй нийцэлтэй зүйлсийг хүлээн зөвшөөрч чадна. Өөр нэг нь, асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Чи үнэнийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, бас үүнийг эрж хайж чаддаг байх ёстой. Жишээлбэл, хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэний зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстойгоо харж чадна. Бас өөр нэг шинж чанар гэвэл Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Бурханы хүслийг хэрхэн харгалзан үзэх ёстой вэ? Энэ нь ямар үүрэг биелүүлж байгаагаас чинь, мөн чиний үүрэгт Бурхан ямар шаардлага тавьдгаас хамаардаг. Үүнийг Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармайн, хариуцлагатай, итгэмжтэй байдлаар үйлдэх—энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, амьдарч байгаа арга замаа тэдгээртэй харьцуулж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулах болно. Чамд юу ч тулгарсан бай, ямар ч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бай, чи ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстойг, мөн эдгээр нь ямар нарийн ширийнийг агуулдгийг, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг үргэлж хайх ёстой, ингэвэл чи зарчмуудыг зөрчихгүй. Эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгомогцоо чи аяндаа үнэнийг хэрэгжүүлж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас эш татав

Үнэн чиний амь болмогц, хэн нэгэн хүн Бурханыг доромжилж, Түүнийг огт хүндлэлгүй, үүргээ хааш яаш, ердөө л ёс төдий гүйцэтгэж, Бурханы гэрийн ажилд садаа болж, үймээн тарьж байвал үүнийг хараад чи, ялган таних ёстой зүйлийг ялган таньж, ил болгох ёстой зүйлийг ил болгосноор үнэний зарчмын дагуу үүнд хандаж чаддаг болно. Хэрвээ үнэн чиний амь болоогүй бол чи сатанлаг зан чанартаа амьдарсаар байдаг, тэгээд Бурханы гэрийн ажилд саад тотгор, үймээн самуун учруулдаг хорон муу хүмүүс, диаволуудтай тулгарах үедээ хараагүй, сонсоогүй царайлна; мөс чанартаа зэмлүүлэлгүйгээр тэднийг үл тоомсорлоно. Чи бүр Бурханы гэрийн ажлыг үймүүлж буй хүн чамтай ямар ч хамаагүй гэж хүртэл бодно. Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирлаа ч чи мөс чанартаа ямар ч зэмлэл мэдрэхгүй, тэгэхээр чи сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг хүн болно гэсэн үг. Сатан чамайг хянаж, хүн ч биш, чөтгөр ч биш зүйл болж амьдрахад хүргэдэг. Чи Бурханы юмыг идэж, Бурханы юмыг ууж, Бурханаас ирдэг бүхнийг эдэлдэг атлаа Бурханы гэрийн ажилд ямар нэг хохирол учрах үед үүнийг өөртөө ямар ч хамаагүй гэж боддог бөгөөд ийм зүйл тохиохыг хараад бүр “тохойгоо гадагш нугалаад”а, Бурханы талд ордоггүй, мөн Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч хамгаалдаггүй. Тэгэхээр чи Сатаны эрхшээлд байдаг гэсэн үг, тийм биз? Ийм хүмүүс хүн шиг амьдардаг уу? Тэд хүмүүс биш, чөтгөр гэдэг нь тодорхой! Гэхдээ, үнэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, амь чинь болсон үед, дараа нь чи ямар нэг идэвхгүй, сөрөг, эсвэл муу зүйл гарч ирэхийг харах үед зүрх сэтгэлийн чинь хариу үйлдэл огт өөр байдаг. Эхлээд чамд буруушаах, тавгүй байдал мэдрэгддэг, араас нь шууд ийм мэдрэмж төрнө: “Би зүгээр гар хумхиж, нүдээ аниад өнгөрч болохгүй. Босож зогсоод, ярих хэрэгтэй, босож зогсоод хариуцлага үүрэх хэрэгтэй”. Дараа нь чи өндийн босож, тэдгээрийг илчилж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, Бурханы ажлыг тасалдахаас урьдчилан сэргийлэхээр мэрийж, эдгээр муу үйл хэргийг зогсоож чадна. Чамд зөвхөн энэ эр зориг, шийдэмгий байдал бий болж, мөн чи асуудлыг бүрэн ойлгох чадвартай болоод зогсохгүй бас Бурханы ажил болон Түүний гэрийн ашиг сонирхлын төлөө үүрэх ёстой хариуцлагаа ч гэсэн биелүүлэх бөгөөд тийнхүү үүрэг чинь биелэгдэх болно. Яаж биелэгдэх вэ гэж үү? Үнэн чамд үр нөлөөгөө үзүүлж, амь чинь болсноор биелэгдэнэ. Ингэснээр чи үүргээ биелүүлмэгцээ, Бурхан өөрт чинь шагнал өгч чадах эсэхийг, Тэр үйлдлийг чинь харсан эсэхийг, эсвэл тэдгээрийг хүлээн зөвшөөрөх эсэхийг асуухгүй. Харин ч чи энэ бол чиний үүрэх учиртай хариуцлага гэж итгэнэ. Тиймээс чи мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс жудаг, эрхэм чанарыг амьдран харуулах бус уу? Үйл хэрэг, зан авир чинь Түүний ярьдаг “Бурханаас эмээж, муугаас зайлах” явдал байна. Чи эдгээр үгийн мөн чанарыг хэрэгжүүлж, бодит байдлыг нь амьдран харуулна. Үнэн хүний амь болох үед хүн энэхүү бодит байдлыг амьдран харуулж чаддаг. Гэхдээ хэрвээ чи энэхүү бодит байдалд хараахан ороогүй байвал худал хуурмаг, ов мэх, дүр эсгэлтийг харуулах үедээ, эсвэл хорон муу хүмүүс ажиллаж, ёрын муу хүчнүүд Бурханы ажлыг үймүүлж, тасалдуулж байгааг харах үедээ юу ч мэдэрдэггүй, юу ч ухамсарладаггүй. Эдгээр зүйл яг хамар дор чинь тохиолдож байсан ч гэсэн чи инээж хөхөрч чаддаг хэвээр, санаа зоволгүйгээр идэж, унтаж чаддаг хэвээр, өөрийгөө зэмлэх сэтгэл өчүүхэн ч төрдөггүй. Амьдран харуулж болох энэ хоёр амьдралаас та нар алийг нь сонгох вэ? Аль амьдрал нь жинхэнэ хүний төрхтэй, алинаар нь эерэг зүйлсийн бодит байдлыг амьдран харуулдаг, аль нь ёрын муу, диаволын амьдрал вэ? Хариулт нь илэрхий байна. Үнэн хүмүүсийн бодит байдал эсвэл амь болоогүй байх үед тэдний амьдран харуулдаг зүйл нь нэлээд хөөрхийлөлтэй, гунигтай байдаг бөгөөд тэд амьдралынхаа эзэн нь байдаггүй. Үнэн тэдний доторх амь болоогүй учраас хийдэг зүйл нь өөрсдийнх нь хяналтад байдаггүй, тэд энэ талаар бага зэрэг гуниглаж магадгүй хэдий ч уг мэдрэмж маш хурдан үгүй болж, гэмших сэтгэл огт төрдөггүй. Энэ хоёр төрлийн амьдралын хоорондох ялгаа ийм их билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимч байж, үнэний тал бүрийн үнэн-бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм. Энэ бол үнэнийг эрэлхийлсэн Петрийн зам; энэ нь төгс болгуулах зам, Бурханы үгээр төгс болж, Бурханы үгээс амь олж авах зам байсан юм. Бурханы илэрхийлсэн үнэн түүний амь болсон бөгөөд тэр үед л үнэнийг олж авсан хүн болсон билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Хэрвээ хүмүүс Бурханы зан чанарын талаар үнэхээр ойлгодог, Түүний ариун, зөвт байдлыг үнэн сэтгэлээсээ магтаж чаддаг бол тэд Түүнийг үнэхээр мэддэг, мөн үнэнийг эзэмшдэг гэсэн үг; тэр үед л тэд гэрэлд амьдардаг. Дэлхий ертөнц болон амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдмөгц л хүн үндсээрээ өөрчлөгддөг. Хүн амьдралын зорилготой байж, үнэний дагуу биеэ авч явах үед, Бурханд туйлын захирагдаж, Түүний үгээр амьдрах үед, сэтгэлийнх нь гүнд амар тайван, гэрэлтэй санагдах үед, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдардаг ба тэр үед л хүн үнэнийг эзэмшдэг хүн болдог. Үүнээс гадна, чиний эзэмшилд байдаг бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Дээдийн Дээд Бурхан чамайг жинхэнэ хүний амьдралаар амьдарч буй жинхэнэ хүн хэмээн сайшаадаг. Бурханы сайшаалаас илүү утга учиртай юу байх билээ? Үнэнийг эзэмших гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүмүүс Бурханыг өөрсдийн амь болгох тухай байнга ярьдаг боловч хараахан тийм түвшинд хүртэл туршлагажаагүй байна. Бурхан миний амь, Тэр намайг өдөр бүр залж чиглүүлдэг, би Түүний үгийг өдөр бүр идэж уудаг, Түүнд өдөр бүр залбирдаг, иймээс Тэр миний амь болсон гэж чи зүгээр л хэлдэг. Ингэж хэлдэг хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг. Олон хүнд ямар ч суурь байдаггүй; Бурханы үгийг тэдэнд суулгасан байдаг боловч ямар нэгэн жимс гарах нь байтугай, соёолоогүй ч гүй байдаг. Өнөөдөр чи ямар хэмжээнд туршлагажсан бэ? Бурхан чамайг энэ хүртэл явтал чинь хүчилсний дараа, одоо л Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрдэг. Нэг л өдөр, чамайг тодорхой хэмжээнд туршлагажсан үед Бурхан чамайг явуулахаар боллоо гэхэд чи явж чадахгүй байх болно. Бурхангүйгээр байж чадахгүй гэдгээ чи дотроо үргэлж мэдрэх болно; чи эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүл, эцэг, эхгүй, махан биеийн зугаа цэнгэлгүйгээр амьдарч чадах ч Бурхангүйгээр байж чадахгүй. Бурхангүй байх нь амиа алдаж байгаатай адил байх болно; чи Бурхангүйгээр амьдарч чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихад Бурханд итгэх итгэлдээ хүссэн үр дүнд хүрсэн байх болно, ийм маягаар Бурхан чиний амь болж, чиний оршин тогтнолын суурь болсон байх бөгөөд чи Бурханыг хэзээ ч дахин орхиж чадахгүй. Чи энэ түвшинд хүртэл туршлагажихдаа Бурханы хайрыг үнэхээр эдэлсэн байх болно, Бурхантай хангалттай дотно харилцаатай болоход, Тэр чиний амь, чиний хайр болж, тэр үед чи Бурханд залбираад ингэж хэлнэ: “Ээ, Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй, Та бол миний амь, би өөр бусад бүх зүйлгүйгээр явж чадна, гэвч Тангүйгээр амьдарч чадахгүй.” Энэ бол хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ; энэ бол бодит амь. Зарим хүн өнөөдрийг хүртэл албан хүчээр ирж байсан: Тэд хүссэн ч хүсээгүй ч үргэлжлүүлэх ёстой бөгөөд хадны завсар хавчуулагдсан мэт тэдэнд үргэлж санагддаг. Бурхан бол чиний амь, тийм болохоор хэрвээ зүрх сэтгэлээс чинь Бурханыг авчихвал амиа алдахтай адил тийм мэдрэмж чамд төрөх ёстой; Бурхан чиний амь байж, чи Түүнийг орхиж чадахааргүй байх ёстой. Ингэвээс чи Бурханыг үнэхээр бодитоор мэдэрсэн байх болно, тэр үед чи Бурханыг хайрлахдаа жинхэнээсээ хайрлах бөгөөд энэ нь цорын ганц, ариун хайр байна. Нэг л өдөр, амь чинь тодорхой түвшинд хүртэл туршлагажих үед, чи Бурханд залбирч, Бурханы үгийг идэж уух үед Бурханыг дотроо орхиж чадахаа больж, хүссэн ч гэсэн Түүнийг мартаж чадахгүй байх болно. Бурхан чиний амь болсон байна; чи хорвоо ертөнцийг, эхнэр, нөхөр, хүүхдүүдээ мартаж чадах боловч Бурханыг мартахад хэцүү байх болно—мартах боломжгүй, энэ бол чиний жинхэнэ амь бөгөөд Бурханыг гэх жинхэнэ хайр юм. Бурханыг хайрлах хүмүүсийн хайр тодорхой түвшинд хүрэх үед тэдний хайрладаг юу ч Бурханыг гэсэн хайртай нь тэнцэхгүй; Бурханыг гэх тэдний хайр нэн тэргүүнд байдаг. Ийм маягаар бусад бүх зүйлийг орхих чадвартай болж, Бурханы бүх харьцалт, засалтыг хүлээн авахад бэлэн байдаг. Бусад бүх зүйлээс илүү Бурханыг гэх хайрыг олсон үедээ чи бодит байдалд, Бурханы хайранд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Тайлбар:

а. “Тохойгоо гадагш нугалах” гэдэг нь хүн эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрсөн ах дүүс гэх мэт өөрт ойр дотно хүмүүсээ хохироон байж бусдад тусалж байна гэсэн утгатай хятад хэлц үг юм.

Өмнөх: 3. Бурханы ардууд болохын тулд үйлчлэл үзүүлэгчид ямар нөхцөлийг хангах ёстой тухай

Дараах: 5. Буудай ба үрийн сүүлийг хэрхэн ялган таних тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх