Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Ехова Бурханы болон Ионагийн хоорондох энэ яриа нь гарцаагүй хүн төрөлхтний төлөөх Бүтээгчийн жинхэнэ мэдрэмжүүдийн илэрхийлэл юм. Нэг талаар энэ нь, Түүний дээд эрхэн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдэгддэг; Ехова Бурханы хэлснээр, “Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь өнгөцхөн ойлголтоос хамаагүй өөр байсан. Тэр зөвхөн хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс болон амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй Тэр мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг—өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуучууд байгааг мэдэж байсан. Энэ нь хүн төрөлхтний талаарх Бурханы гайхалтай ойлголтын бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ яриа нь, хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагын талаар, өөрөөр хэлбэл Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жингийн талаар хүмүүст мэдэгддэг. Энэ нь Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд... их хот Ниневег Би хэлтрүүлэх хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг буруушаасан Ехова Бурханы үг боловч тэдгээр нь бүгд үнэн юм.

Бүтээгч хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ мэдрэмжийг илэрхийлдэг

Хэдийгээр Ниневегийн хүмүүст Ехова Бурханы үгийг тунхаглахыг Ионад даалгасан ч тэр Ехова Бурханы цаад санааг ойлгоогүй, мөн тэр уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовинол болон хүлээлтийг ойлгоогүй. Энэ зэмлэлээр Бурхан, хүн төрөлхтөн бол Түүний гараар бий болсон бүтээл ба Бурхан хүн нэг бүрийн төлөө уйгагүй хичээл чармайлт гаргасан гэдгийг түүнд хэлэхийг хүссэн; хүн бүхэн Бурханы итгэл найдварыг тээдэг; хүн бүхэн Бурханы амийн хангамжийг эдэлсэн; хүн бүрийн төлөө Бурхан уйгагүй төлөөс төлсөн. Энэ зэмлэл нь мөн, Иона эрэндийн бутыг хайрлан энхрийлж байсантай адилаар Өөрийн гараар хийгдсэн ажил болох хүн төрөлхтнийг Бурхан хайрлан энхрийлсэн гэдгийг Ионад хэлсэн. Бурхан ямар ч байсан, эцсийн боломжит мөчийг хүртэл тэднийг тийм ч амархан орхихгүй; цаашлаад хотын дотор маш олон хүүхдүүд, гэмгүй мал амьтад байсан. Өөрсдийн баруун, зүүн гараа ялгаж ч чадахгүй Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй зүйлстэй харьцахдаа Бурхан тэдний амийг тасалж, тэдний үр дүнг тийм яаруу байдлаар тодорхойлж бүр ч чадахгүй байсан юм. Бурхан тэднийг өсөж том болохыг харахыг эрмэлзсэн; Тэр тэднийг хөгшид шигээ замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг дахин сонсохгүй бөгөөд тэд Ниневегийн өнгөрсөн үеийг нүдээрээ гэрчлэх болно гэж найдсан. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан гэмшсэнийх нь дараа Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, бүр илүү чухал нь Ниневе Бурханы өршөөл энэрэл дор дахин нэгэнтээ амьдрахыг харахыг хүссэн. Тиймээс Бурханы нүдээр, өөрсдийн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээгдсэн хүн нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг нүдээр гэрчлэх чухал үүргийг мөрөндөө үүрэхийн адилаар Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсан. Өөрийн жинхэнэ мэдрэмжийн энэхүү тунхаглалаар Ехова Бурхан, Бүтээгчийн өршөөл энэрлийг хүн төрөлхтөнд бүхэлд нь харуулсан. Энэ нь, “Бүтээгчийн өршөөл энэрэл” бол хоосон үг биш, мөн хуурамч амлалт биш гэдгийг хүн төрөлхтөнд харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Тэр бол жинхэнэ, бодит бөгөөд ямар ч худал хуурмаг эсвэл хуурамч төрх ашигладаггүй ба үүнтэй адил байдлаар Түүний өршөөл энэрэл нь бүх цаг хугацаа, эрин үед хүн төрөлхтөнд эцэс төгсгөлгүйгээр хайрлагддаг. Гэсэн хэдий ч энэ өдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярилцсан зүйл нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл энэрэл үзүүлдэг, Тэр хэрхэн хүн төрөлхтөнд өршөөл энэрэл үзүүлдэг, Тэр хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг болон хүн төрөлхтний төлөөх Түүний жинхэнэ мэдрэмжийн талаарх цорын ганц, онцгойлон хэлсэн зүйл юм. Ехова Бурханы товч яриа нь, хүн төрөлхтний төлөөх Түүний бодлыг бүрэн илэрхийлдэг; энэ нь хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл бөгөөд энэ нь мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний элбэг дэлбэг өршөөл энэрлийн бодит баталгаа юм. Түүний өршөөл энэрэл нь зөвхөн ахмад үеийнхэнд хайрлагдаагүй; энэ нь мөн үргэлж үеэс үед ийм байсан шигээ, залуу үеийнхэнд ч мөн өгөгдсөн юм. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой эрин үед, тодорхой өнцөг буланд дандаа бууж ирдэг боловч Бурханы өршөөл энэрэл хэзээ ч зогсоогүй. Өөрийн өршөөл энэрлийн хамтаар Тэр Өөрийн бүтээлийн нэг үеэс нөгөө үеийг удирдан, хөтөлж, нэг үеэс нөгөө үеийг тэжээн тэтгэдэг, учир нь хүн төрөлхтөнд хандах Түүний жинхэнэ мэдрэмж нь хэзээ ч өөрчлөгдөхгүй билээ. Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгвэл Би... Ниневег өрөвдөх хэрэггүй гэж үү?” Тэр үргэлж Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл энэрэл бөгөөд энэ нь мөн Бүтээгчийн цэвэр ариун цорын ганц чанар юм!

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд

Дараах:Иовын талаарх Бурханы үнэлгээг Библид тэмдэглэсэн нь

Танд таалагдаж магадгүй