Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй

Эхлэл 22:17-18 -г харцгаая. Энэ нь Ехова Бурханы хэлсэн өөр нэг ишлэл бөгөөд Тэр Абрахамд, “Би чамай адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэж хэлсэн. Ехова Бурхан Абрахамыг үр удам нь олон болох болно хэмээн олон удаа ерөөсөн—тэгвэл хэр хэмжээгээр олон болох юм бэ? Сударт өгүүлснээр: “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг.” Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамд тэнгэрийн одод шиг олон, далайн эргийн элс мэт арвин үр удмыг хайрлахыг хүссэн. Бурхан төсөөлөл ашиглан ярьсан ба энэ төсөөллөөс Бурхан Абрахамд ердөө нэг, хоёр эсвэл бүр мянга биш харин олон үндэстэн болоход хангалттай тоо томшгүй олон үр удмыг хайрласан гэдгийг харахад хэцүү биш, учир нь тэр олон үндэстний эцэг болох болно гэж Бурхан Абрахамд амласан юм. Энэ тоо нь хүнээр шийдэгдсэн үү эсвэл Бурханаар шийдэгдсэн үү? Хэчнээн үр удамтай байхаа хүн хянаж чадах уу? Энэ нь түүнээс хамаарах уу? Тэр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон байх нь бүү хэл түүнд хэд хэдэн үр удам байх уу эсвэл үгүй юу гэдэг нь хүнээс хамаардаггүй. Хэн өөрийн үр хойчийг од шиг олон болохыг хүсэхгүй байх билээ? Харамсалтай нь, аливаа зүйл үргэлж чиний хүссэнээр болдоггүй. Хүн хэчнээн чадвартай эсвэл чадамжтай байхаас үл хамааран энэ нь түүнээс хамаардаггүй; хэн ч Бурханы урьдчилан тодорхойлсон зүйлийн гадна оршиж чадахгүй. Тэр чамд хэр ихийг өгөхийг зөвшөөрнө, чи төдий хэрийг л авах болно: Хэрвээ Бурхан чамд багыг өгсөн бол чи хэзээ ч их зүйлтэй болохгүй ба хэрвээ Бурхан чамд ихийг өгсөн бол чи хэчнээн их зүйлтэй байгаадаа дургүйцээд ч нэмэргүй. Ийм байдаг биш гэж үү? Энэ бүхэн бүгд хүнээс биш харин Бурханаас хамаардаг! Хүн Бурханаар захирагддаг ба хэн ч үүнээс зайлж чадахгүй!

Бурхан “Би үр удмыг чинь өнөр өтгөн болгоно” гэж хэлэхэд энэ нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ байсан бөгөөд солонгон гэрээтэй адил энэ нь үүрд орших ба энэ нь мөн Бурханы Абрахамд өгсөн амлалт юм. Зөвхөн Бурхан л энэ амлалтыг өгөх эрхтэй ба чадвартай. Хүн үүнд итгэх эсэхээс үл хамааран, хүн үүнийг хүлээн авах эсэхээс үл хамааран мөн хүн үүнийг хэрхэн үзэхээс, үүнд хэрхэн хандахаас үл хамааран энэ бүхэн нь Бурханы хэлсэн үгийн дагуу үгчлэн биелэх болно. Хүний хүсэл эсвэл үзэл дэх өөрчлөлтийн улмаас Бурханы үг өөрчлөгдөхгүй ба ямар нэгэн хүн, зүйл эсвэл эд юманд гарсан өөрчлөлтийн улмаас өөрчлөгдөхгүй. Бүх зүйл алга болж болох боловч Бурханы үг үүрд хэвээр үлдэх болно. Үүний эсрэгээр бүх зүйл алга болох өдөр нь Бурханы үгс бүрэн биелэх яг тэр өдөр байх ба учир нь Тэр бол Бүтээгч бөгөөд Тэр Бүтээгчийн эрх мэдлийг, Бүтээгчийн хүч чадлыг эзэмшиж, бүх зүйлийн амьдралын бүх хүчийг хянадаг билээ; Тэр юу ч үгүйгээс ямар нэг зүйлийг бий болгож эсвэл ямар нэг зүйлийг юу ч үгүй болгож чадах ба амьдаас үхсэн хүртэлх бүх зүйлийн хувиралт өөрчлөлтийг хянадаг, иймээс Бурханы хувьд хэн нэгний үрийг үржүүлэхээс илүү энгийн зүйл үгүй. Энэ нь хүнд уран зөгнөлт, үлгэрийн мэт сонсогддог боловч Бурханы хувьд Түүний хийхээр шийдсэн зүйл, хийхээр амласан зүйл нь уран зөгнөл ч биш мөн үлгэр ч биш. Харин ч энэ нь Бурханы аль хэдийн харсан бодит байдал бөгөөд энэ нь гарцаагүй биелэх болно. Та нар үүнийг ойлгож байна уу? Абрахамын үр удам тоо томшгүй олон байсан гэдгийг баримтууд баталж байна уу? Хэр олон байсан бэ? Бурханы хэлснээр “тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг” олон уу? Тэд дэлхий дээрх бүх үндэстэн, бүс нутаг, газар даяар тархсан уу? Энэ баримтыг юу биелүүлсэн бэ? Энэ нь Бурханы үгийн эрх мэдлээр биелэгдсэн үү? Бурхан үгээ хэлснээс хойш хэдэн зуун жил эсвэл хэдэн мянган жилийн турш Бурханы үг үргэлжлэн биелсээр ирсэн ба байнга бодит байдал болж байсан; энэ нь Бурханы үгийн сүр хүч, Бурханы эрх мэдлийн баталгаа юм. Бурхан анх бүх зүйлийг бүтээх үедээ гэрэл бий болтугай гэж хэлэхэд гэрэл бий болсон. Энэ нь маш хурдан болсон ба тун богино хугацаанд биелсэн, үүний биелэлт болон хэрэгжилтэнд ямар ч алгуурлалт байгаагүй; Бурханы үгийн үр нөлөө нь түргэн байсан. Аль аль нь Бурханы эрх мэдлийн илэрхийлэл байсан, гэхдээ Бурхан Абрахамыг ерөөх үедээ Бурханы эрх мэдлийн мөн чанарын өөр нэг талыг харах боломжийг хүнд олгосон ба Бүтээгчийн эрх мэдлийн үнэлж баршгүй байдлыг харах боломжийг хүнд олгосон, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн илүү бодитой, илүү нарийн талыг харах боломжийг хүнд олгосон.

Бурханыг үгээ хэлэнгүүт, Бурханы эрх мэдэл нь энэ ажлыг захирах ба Бурханы амаар амлагдсан хэрэг явдал нь аажмаар бодит байдал болдог. Үүний үрээр бүх зүйлийн дунд, хавар ирэх, зүлэг ногоорох, цэцэг дэлгэрэх, мод нахиалах, шувууд жиргэх, галуу буцаж ирэх, талбай хүмүүсээр дүүрэх гэх мэтээр өөрчлөлт юм бүхэнд гарч эхэлсэн... Хавар ирснээр бүх зүйлс сэргэсэн ба энэ нь Бүтээгчийн гайхалтай үйл хэрэг юм. Бурхан Өөрийн амлалтаа биелүүлэх үед тэнгэр газар дахь бүх зүйлс Бурханы бодлын дагуу шинэчлэгдэж, өөрчлөгддөг—юу ч үүнээс зайлж чадахгүй. Бурханы амнаас үүрэг даалгавар эсвэл амлалт гарах үед бүх зүйлс үүний хэрэгжилтэнд тусладаг ба үүний хэрэгжилтийн төлөө жолоодуулж, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор зохион байгуулагдан, зохицуулагдаж, өөрсдийн харгалзах үүргээ биелүүлж, өөрсдийн тус тусын чиг үүргээ гүйцэтгэдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн илрэл юм. Чи үүнээс юу харж байна вэ? Чи Бурханы эрх мэдлийг хэрхэн мэдэх вэ? Бурханы эрх мэдэлд хязгаар бий юу? Цаг хугацааны хязгаар бий юу? Үүнийг тодорхой өндөртэй эсвэл тодорхой урттай гэж хэлж болох уу? Энэ нь тодорхой тоо хэмжээ эсвэл хэмжээстэй юу? Үүнийг хүний хэмжигдэхүүнээр хэмжиж болох уу? Бурханы эрх мэдэл нь асаж унтардаггүй, ирж явдаггүй ба Түүний эрх мэдэл хэчнээн агуу болохыг хэн ч хэмжиж чадахгүй. Хэр их цаг хугацаа өнгөрөхөөс үл хамааран Бурхан хүнийг ерөөх үед энэхүү ерөөл нь үргэлжилж, үүний үргэлжлэл нь Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг гэрчилж, Бүтээгчийн унтаршгүй амийн хүчний илрэлтийг дахин дахин харах боломжийг хүн төрөлхтөнд олгох болно. Түүний эрх мэдлийн илэрхийлэл бүр нь Түүний амнаас гарсан үгсийн төгс нотолгоо бөгөөд энэ нь бүх зүйлд болон хүн төрөлхтөнд харагддаг. Үүнээс илүүгээр Түүний эрх мэдлээр хэрэгжсэн бүх зүйл нь юутай ч харьцуулшгүй нарийн гоёмсог, үнэхээр өө сэвгүй юм. Түүний бодол, Түүний үгс, Түүний эрх мэдэл болон Түүний хэрэгжүүлдэг бүх ажил нь бүгд харьцуулахын аргагүй сайхан дүр зураг бөгөөд бүтээлүүдийн хувьд хүн төрөлхтний хэл нь үүний ач холбогдол болон үнэ цэнийг илэрхийлэх чадваргүй. Бурхан хүнд амлалт өгөх үед, тэдний хаана амьдардаг эсвэл тэд юу хийдэг, амлалтыг хүлээн авахаас өмнөх ба дараах тэдний нөхцөл байдал эсвэл тэдний амьдралын орчны өөрчлөлт хэчнээн агуу болохыг–энэ бүхнийг Бурханд Өөрийн гарын алган дээр байгаа мэт сайн мэддэг. Бурхан үгээ хэлсний дараа хэчнээн их хугацаа өнгөрөх нь хамаагүй Бурханы хувьд тэдгээрийг дөнгөж хэлсэн мэт л байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд өгсөн Өөрийн амлалт бүрийг бүртгэж, хянаж, биелүүлэх хүч чадал Бурханд байдаг, тийм эрх мэдэл байдаг бөгөөд тухайн амлалт юу болохоос үл хамааран, бүрэн биелэх хүртлээ хэр их удахаас үл хамааран, цаашлаад жишээлбэл, цаг хугацаа, газар зүйн байрлал, арьс өнгө гэх мэт үүний хэрэгжүүлэлтийн цар хүрээ хэр өргөн байхаас үл хамааран энэ амлалт нь биелж, хэрэгжих болно, түүнчлэн үүний хэрэгжилт болон биелэлт нь Түүнээс өчүүхэн төдий ч хичээл чармайлтыг шаардахгүй. Энэ нь юуг баталдаг вэ? Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь бүхий л орчлон ертөнцийг болон бүхий л хүн төрөлхтнийг хянахад хангалттай. Бурхан гэрлийг бүтээсэн, гэхдээ энэ нь Бурхан зөвхөн гэрлийг удирддаг эсвэл Тэр усыг бүтээсэн учраас зөвхөн усыг Тэр удирддаг ба бусад бүх зүйл Бурхантай хамааралгүй гэсэн үг биш. Энэ нь буруу ойлголт биш гэж үү? Хэдийгээр Абрахамд өгсөн Бурханы ерөөл нь хэдэн зуун жилийн дараа аажмаар хүний ой ухаанаас арилсан ч гэсэн Бурханы хувьд энэхүү амлалт хэвээр үлдсэн. Энэ нь мөн л хэрэгжилтийн үйл явцдаа байсан бөгөөд хэзээ ч зогсоогүй. Бурхан Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулдгийг, бүх зүйлс хэрхэн зохион байгуулагдаж, зохицуулагддагийг болон энэ хугацаанд Бурханы бүтээлийн бүх зүйлсийн дунд хэчнээн гайхалтай түүхүүд тохиолдсоныг хүн хэзээ ч мэдээгүй эсвэл сонсоогүй, гэхдээ Бурханы эрх мэдлийн илэрхийлэл, Түүний үйл хэргийн илчлэлийн гайхалтай хэсэг бүр нь бүх зүйлсийн дунд дамжуулагдаж, өргөмжлөгдөн, бүх зүйл Бүтээгчийн гайхалтай үйл хэргийг харуулж, ярьж байсан бөгөөд бүх зүйлийг захирах Бүтээгчийн дээд эрхийн тухай түгээмэл яригддаг түүх бүрийг бүх зүйл үүрд мөнх тунхаглах болно. Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл нь, Бурхан цаг үргэлжид хаа сайгүй оршин байдаг гэдгийг бүх зүйлд харуулдаг. Бурханы эрх мэдэл болон хүч чадал хаа сайгүй байхыг харах үедээ чи Бурхан хаа сайгүй, цаг үргэлжид байдаг гэдгийг харах болно. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь цаг хугацаа, газар зүйн байрлал, орон зай эсвэл ямар нэг хүн, асуудал эсвэл зүйлээр хязгаарлагдахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадлын өргөн хүрээ нь хүний төсөөллийг даван гардаг; энэ нь хүн ойлгохын аргагүй, хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд хүн хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж чадахгүй.

Өмнөх:Бүтээгчийн ярианы өвөрмөц байдал болон шинж тэмдэг нь Бүтээгчийн цорын ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм

Дараах:Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг

Танд таалагдаж магадгүй