2. Бурханы төлөө бүхнээ орхиж, зарлагадсан зарим хүн яагаад үйлчлэл үзүүлэгч болдог тухай

Холбогдох Бурханы үг:

Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Тэд аминчхан хүслээ байнга хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг гүйцэлдүүлж магад боловч ямар ч үнэнийг олж авдаггүй. Тэгвэл ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ юунд түшиглэж байна вэ? Тэд үнэнд ч, Бурханд ч түшиглэдэггүй. Тэдний ойлгодог өчүүхэн төдий үнэн зүрх сэтгэлд нь дээд эрх эзэмшдэггүй; тэд эдгээр үүргийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн билиг, чадвар, олж авсан аливаа мэдлэг, авьяас болон сэтгэлийн тэнхээ, сайн санаа зорилгодоо найдаж байгаа. Энэ нь үүргээ сайн гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Заримдаа чи үүргээ биелүүлэхдээ төрөлх байдал, үзэл, төсөөлөл, мэдлэг, сурсан эрдэмдээ түшиглэж болох ч хийдэг зарим зүйлд чинь зарчмын ямар ч асуудал гардаггүй. Гаднаа чи буруу замаар ороогүй мэт харагдах боловч орхигдуулж болохгүй нэг зүйл бий: Үүргээ биелүүлэх үйл явцдаа үзэл, төсөөлөл, хувийн хүсэл чинь хэзээ ч өөрчлөгдөж, үнэнээр солигддоггүй, үйлдэл, үйл хэрэг чинь хэзээ ч үнэний зарчмын дагуу байдаггүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Чи үйлчлэл үзүүлэгч болно. Библид яг ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Хүчин чармайлтаа зориулж, үйлчлэл үзүүлдэг энэ хүмүүсийг Бурхан яагаад “ёс бусыг үйлдэгчид” гэж нэрлэдэг вэ? Бидний итгэлтэй байж болох нэг зүйл бол энэ хүмүүс ямар ч үүрэг юм уу ажил гүйцэтгэлээ гэсэн, тэдний сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол бүхэлдээ аминч хүслээс нь үүдэж, тэр чигтээ өөрсдийнх нь санаа бодол, хувийн ашиг сонирхолд үндэслэдэг бөгөөд тэдний бодол, төлөвлөгөө нь нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, хэтийн ирээдүйг нь тойрон эргэлддэг. Сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг эзэмшдэггүй, үнэний зарчмуудад ч нийцүүлэн үйлддэггүй. Тиймээс одоо та нарын хувьд юуг эрэлхийлэх нь гол чухал вэ? (Бид үнэнийг эрж хайж, Бурханы хүсэл, шаардлагын дагуу үүргээ биелүүлэх ёстой.) Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлэх үедээ чи ялангуяа юу хийх ёстой вэ? Ямар нэг зүйлийг хийх үед чамд байдаг санаа зорилго, бодол санааны тухайд бол, тэдгээр нь үнэнтэй нийцдэг эсэхийг, мөн санаа зорилго, бодол санаа чинь аминч хүслээ биелүүлэхийн төлөө байдаг уу, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө байдаг уу гэдгийг ялган таньж сурах ёстой. Хэрвээ санаа зорилго, бодол санаа чинь үнэнтэй нийцдэг бол чи үүргээ биелүүлэхдээ бодол санаагаа дагаж болно; харин үнэнтэй нийцдэггүй бол бушуухан эргэж, тэрхүү замыг орхих ёстой. Тэр зам буруу бөгөөд тийм маягаар хэрэгжүүлж болохгүй; хэрвээ чи тэр замаар алхсаар байвал нүгэл үйлддэг нэгэн болж дуусна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

Хүмүүс ямар ч авьяас, билиг, ур чадвартай байлаа гэсэн үүргээ биелүүлж, аливааг хийхэд зүгээр л хүч чадлаа ашигладаг. Тэд юу ч хийлээ гэсэн үзэл, төсөөлөл, зөн совиндоо түшиглэдэг. Тэгээд Бурханы хүслийг хэзээ ч эрж хайдаггүй бөгөөд “Би үүргээ биелүүлж байна. Би үнэнийг хэрэгжүүлэх ёстой” гэж хэлэх ойлголт, хэрэгцээ зүрх сэтгэлд нь байдаггүй. Тэдний бодлын ганцхан эхлэл цэг нь ажлаа сайн хийж, даалгаврыг биелүүлэх явдал байдаг. Тэгвэл энэ нь зөвхөн билиг, авьяас, чадвар, чадавхаараа амьдардаг хүн мөн үү? Ийм хүмүүс итгэхдээ зөвхөн хүч чадлаа ашиглах, хөдөлмөр, чадвараа худалдах тухай л боддог. Ялангуяа Бурханы гэр ерөнхий даалгавар хийлгэхээр өгөх үед ихэнх хүн аливаад ийм үзэл бодлоор ханддаг. Тэд хүчлэхээс өөр зүйл хийдэггүй. Заримдаа энэ нь амаа ашиглаж, заримдаа гар хуруу, биеийн хүчээ ашиглаж, заримдаа нүдээ ашиглаж, заримдаа ийш тийш гүйхийг хэлдэг. Ингэж амьдрах нь хүч чадлаа ашиглаж байгаа явдал болохоос үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж яагаад хэлдэг вэ? Бурханы гэрээс даалгавар өгөхөд тэд чуулганы удирдагчдадаа тайлан тавьж, магтаал хүртэхийн тулд тухайн даалгаврыг яаж аль болох хурдан дуусгах тухай л боддог. Тэд үе шаттай төлөвлөгөө ч гаргаж магад. Тэд маш чин үнэнч харагддаг боловч харагдах байдлын төлөө даалгавраа гүйцэлдүүлэхэд л анхаардаг, эсвэл даалгавраа биелүүлж байхдаа, өөрсдөө аз жаргалтай, сэтгэл хангалуун байж, өөрсдийн зорьдог төгс төгөлдрийн түвшинд хүрэхүйцээр үүнийг хэрхэн хийх вэ гэдэг дээр өөрсдийн гэсэн стандарт тогтоодог. Тэд ямар ч төлөвлөгөө, стандарт гаргалаа гэсэн, үнэнтэй ямар ч холбоогүй байвал, мөн хэрвээ тэд үйлдэл хийхээсээ өмнө үнэнийг эрж хайж, Бурханы өөрсдөөс нь хүсдэг зүйлийг ойлгож, баталгаажуулахаар хичээдэггүй, харин ч сохроор, будилсан байдалтай үйлдэх юм бол энэ нь зүгээр л өөрсдийгөө хүчилж байгаа хэрэг билээ. Тэд өөрсдийн хүсэл, ухаан, билиг авьяас, чадвар, чадамжийн дагуу үйлдэж байгаа юм. Даалгавраа ийм маягаар гүйцэтгэх нь ямар үр дагавартай вэ? Даалгавар биелж, хэн ч ямар нэг өө сэв олоогүй бөгөөд чи үүндээ маш баяртай байж болох юм. Гэхдээ чи даалгавраа хийж байхдаа, нэгдүгээрт: Бурханы санаа зорилгыг ойлгоогүй; хоёрдугаарт: үүнийг бүхий л зүрх сэтгэл, оюун санаа, бүхий л чадлаараа хийгээгүй—бүхий л зүрх сэтгэлээ үүнд зориулаагүй. Хэрэв чи үнэний зарчмыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайсан бол даалгавраа 90% үр ашигтай гүйцэлдүүлж, үнэний бодит байдалд орж чадах байсан бөгөөд хийж байсан зүйл чинь Бурханы хүсэлтэй нийцэлтэй байсан гэдгийг яг таг ойлгох байсан юм. Гэвч чи хэнэггүй, хааш яаш байсан бол даалгавраа биелүүлсэн байж болох ч хэр сайн биелүүлсэн эсэхээ зүрх сэтгэлдээ тодорхой мэдэхгүй. Чамд ямар ч жишиг байхгүй, мөн энэ нь Бурханы хүсэлтэй нийцэлтэй байсан эсэх, үнэнтэй нийцэлтэй байсан эсэхийг чи мэдэхгүй. Иймээс үүргийг ийм байдалтай гүйцэтгэх болгонд, үүнийг өөрийгөө хүчлэх гэх хоёр үгээр нэрлэж болох юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс яг юуны дагуу амьдарч ирсэн тухай”-аас эш татав

Бурханыг хайрлахад бүх зүрх сэтгэл, оюун санаа, сэтгэл, хүч чадлаа дайчил хэмээн миний өмнө хэлсэн бүхнээс чи зөвхөн хүч чадлаа дайчилдаг; бүх зүрх сэтгэл, оюун санаа, сэтгэлээ зориулах тал дээр чи амжилт олоогүй л байгаа. Энэ гурван талд хүрээгүй л байна. Чи үүрэгтээ хүч чадлаа дайчилж л мэддэг. Бурханы нүдэнд чи ямар төрлийн хүн бэ? (Үйлчлэл үзүүлэгч.) Үйлчлэл үзүүлэгч байхыг чи хүсдэг үү? Үйлчлэл үзүүлэгч байхыг огт хүсдэггүй атлаа чи үйлчлэл хийж, түүгээр ч зогсохгүй үүндээ баясаж, ингэхээсээ хэзээ ч залхдаггүй. Чи ийм л төрлийн зам дээр байна. Үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй хэр нь чи идэвхийлэн үйлчлэл хийдэг—энэ нь зөрчилдөж байгаа хэрэг бус уу? Яагаад ийм зүйл болдог вэ? Эцэстээ ямар зорилгод хүрэхийг чинь тодорхойлдог ямар төрлийн зам дээр байгаагаас чинь энэ нь шалтгаалдаг. Ярианы хэллэгээр бол энэ нь “чи юу тарина, түүнийгээ хураана” гэсэн үг юм. Чиний явж буй зам бол үйлчлэл үзүүлэгчийнх, чиний сонгосон зам үйлчлэл үзүүлэгчийнх, тиймээс чи ч эцэстээ үйлчлэл хийнэ гэсэн үг. Учир нь чи хүч чадлаа дайчлахад үргэлж санаа тавьж, эрч хүчээ зарлагадах юм уу сэтгэлээ чилээх хүсэлгүй, өөрийн Эзэн болох Бурханыг хайрлахад зүрх сэтгэл, оюун санаа, сэтгэлээ зориулахыг хүсдэггүй болохоор эцэст нь чиний хүрэх үр дүн бол чи хүч чадлаа ашигласан явдал л байх юм; үр дүнд нь чи үйлчлэл л хийдэг. Энд ямар ч зөрчилдөж байгаа юм алга. Зөрчилдөх гэж юу вэ? Юу вэ гэвэл, хүмүүс үйлчлэл үзүүлэгч байхыг хүсдэггүй бөгөөд хэн нэгэн өөрийг нь ингэж нэрлэхийг сонсвол тэд урвайдаг. “Энэ намайг гүтгэж байгаа хэрэг бус уу? Намайг дутуу үнэлж байгаа хэрэг бус уу? Энэ чинь алаг үзэж байгаа хэрэг биз дээ? Би маш их хүчин чармайлт, хүч чадлаа зориулсан. Би яаж үйлчлэл үзүүлэгч байж таарах вэ?” гэж тэд боддог. Чиний зөв; чи тэр их хүч чадлыг дайчилсан—тийм ч учраас чи цэвэр үйлчлэл үзүүлэгч болж байгаа юм. Дан ганц хүч чадлаа дайчлахын оронд хэрхэн бүх зүрх сэтгэлээ зориулах талаар чи бодох ёстой. Үүнийг жишиг болгож үүнд хүр. Өөрийн Бурхан, Эзэнийг бүх зүрх сэтгэл, оюун санаа, сэтгэлээрээ хайрла. Чи тэдгээрийг юунд ашиглах хэрэгтэй вэ? Бүх зүрх сэтгэл, оюун санаа, сэтгэлээ үүргээ сайн гүйцэтгэхдээ зориулах хэрэгтэй, ингэснээр чи Бурханы нүдэнд сайн хүн болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Чи тодорхой нэг ажил гүйцэтгэх юм уу үүргээ биелүүлэх үедээ—уг зүйлийн тухайд хэлбэл, үүнийг үнэнийг хэрэгжүүлдэг байдлаар хэрхэн хийдэг, үнэнийг хэрэгжүүлээгүй байдлаар хэрхэн хийдэг вэ? Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх нь үнэнтэй ямар ч хамаагүй. Чи үүргээ гүйцэтгэж байж болох ч энэ нь үнэнтэй хамаагүй байдаг; энэ нь ердөө нэг төрлийн сайн зан авир бөгөөд бас сайн үйл хэрэг гэж хэлж болох боловч үнэнийг хэрэгжүүлэх энэ хоёрын хооронд зөрүү байсаар байдаг. Тэдгээр нь ялгаатай. Тэгвэл, тэдгээр нь ямар үндсэн дээр ялгаатай байж болох вэ? Чи энэ зүйлийг хийж байх үедээ тодорхой цар хүрээ, тодорхой дүрмийг баримталдаг. Эдгээрийн нэг нь чи Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулдаггүй; өөр нэг нь, чи ийш тийш арай их гүйж, бага зэрэг зовж, тогтмол цагт хооллож, унтаж чаддаггүй. Чи энэ бүх зүйлийг хийсэн бөгөөд хэрвээ чамд ямар ч хатуу чанд шалгуур тавиагүй бол үүргээ хараахан хангалттай гүйцэтгээгүй байж магадгүй. Гэхдээ өөр нэг зүйл бий: Энэ зүйлийг хийх үед дотор чинь ямар завхарсан зан чанар байгааг чи ухан гаргаж, олж илрүүлсэн үү? Өөрөөр хэлбэл, энэ асуудалтай тулгарах үед чамд ямар санаа байгааг, мөн чиний дотор Бурханыг сэтгэл хангалуун бус болгох ямар зүйл байгааг ухан гаргаж, олж илрүүлсэн үү? Энэ үүргээ гүйцэтгэснээр, энэ зүйлийг хийснээр чи өөрийнхөө талаар шинэ ойлголттой болсон уу, хэрэгжүүлж, орох ёстой ямар нэг үнэнийг олсон уу? (Хааяа л тэгдэг. Заримдаа би биеэ тоосон зангаа өнгөцхөн ойлгох төдий, дараа нь лавшруулж үздэггүй.) Тэгвэл ихэнхдээ чамд хэвшсэн, онолын ойлголт байдаг, бодит ойлголт байдаггүй. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй бол ямар нэгэн аймшигтай буруу, эсвэл хорон муу зүйл хийгээгүй, гол зарчмуудыг зөрчөөгүй, гаднаа хүн чанартай сайн хүн шиг харагддаг байлаа ч гэсэн, чи үнэнийг хэрэгжүүлээгүй хэвээр бөгөөд ямар ч үнэнийг олж аваагүй. “Ямар ч буруу зүйл хийгээгүй”, гаднаа хүн чанартай нэгэн шиг харагдаж байгаа чинь үнэний дагуу байхтай, эсвэл үнэнийг хэрэгжүүлсэнд тооцогдохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх энэ хоёрын хооронд зай, ялгаа байдаг. Тиймээс, олон хүн Бурханд итгэдэг бөгөөд хэсэг хугацааны дараа тэд ердөө хичээл чармайлт гаргадаг хүмүүс болсноо олж мэддэг. Анх эхлэх үедээ тэд ийм маягаар итгэхээр төлөвлөөгүй, тэгвэл тэд яагаад зүгээр л бие махбодын зүтгэлээр аливааг хийдэг хүн болсон бэ? “Бие махбодын зүтгэлээр аливааг хийх” гэдгийн цаад утга юу вэ? Энэ нь үйлчлэл үзүүлэх, багаж хэрэгсэл болох гэсэн үг юм. Яагаад үйлчлэл үзүүлдэг хүмүүс болсон бэ? Чи ийм маягаар үйлчлэл үзүүлэхийг хүсдэг үү? Анх итгэхдээ чи үйлчлэл үзүүлнэ гэж төлөвлөөгүй; “Би чин сэтгэлээсээ итгэх ёстой, үнэнийг ойлгох ёстой, эцэст нь тэнгэр өөд өргөгдөх ёстой. Ядаж л би үхэх ёсгүй” гэдэг нь чиний төлөвлөгөө байсан. Тэгээд хэсэг хугацаанд итгэснийхээ дараа “Би Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой, Бурханыг дуулгавартай дагах ёстой” гэж бодсон. Гэхдээ чи яаж өөрийн мэдэлгүй өөрийгөө зориулдаг хүн болсон бэ? Яагаад гэвэл, чи чамд зориулж Бурханы зохицуулдаг орчинд, эсвэл үүргээ гүйцэтгэх явцдаа үнэн рүү орж хэзээ ч чаддаггүй бөгөөд үүргээ биелүүлэхдээ бие махбодын зүтгэлийг үргэлж орлуулга болгон ашигладаг—шалтгаан нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Хүн бусдыг хувь нэмрийнх нь дагуу хэмждэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэрээр огтхон ч даруухан, дуулгавартай байгаагүй, Бурханыг эсэргүүцдэг мөн чанараа ч мэддэг байгаагүй. Иймээс тэрээр нарийн ширийн туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Харин Петр өөр байжээ. Тэр өөрийн дутагдал, сул талыг болон Бурханы бүтээлийн хувиар өөрийн завхарсан зан чанарыг мэддэг байсан тул зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн замтай байв; тэрээр зөвхөн хоосон сургаалтай ч бодит байдалгүй хүмүүсийн нэг байгаагүй юм. Өөрчлөгддөг хүмүүс бол аврагдсан шинэ хүмүүс бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд тэнцдэг хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдмол хүмүүст харьяалагддаг; тэд бол аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханы жигшин голдог хүмүүс билээ. Тэдний ажил хэчнээн их байсан ч тэднийг Бурхан санахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед эцсийн эцэст Петр шиг хүн үү, Паул шиг хүн үү гэдэг чинь илэрхий байх учиртай. Хэрвээ чиний эрэл хайгуулд ямар ч үнэн байхгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг биеэ тоосон, эрээ цээргүй, уран ярьж, бардамнадаг хэвээр бол бүтэлгүй өөдгүй хүн гэдэг чинь эргэлзээгүй юм. Хэрвээ чи Петр шиг эрж хайж, хэрэгжүүлэлт болон жинхэнэ өөрчлөлтийг эрэлхийлж, биеэ тоосон юм уу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно. Паул өөрийн мөн чанарыг, эсвэл завхралыг мэдээгүй, дуулгаваргүй байдлаа бүр ч мэдээгүй. Тэрээр Христийг жигшүүртэйгээр эсэргүүцэж байснаа хэзээ ч дурдаагүй, мөн тийм ч их харамсаагүй. Тэрээр зөвхөн товч тайлбар тавьсан ба зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд бүрэн захирагдаагүй. Хэдий тэр Дамаскийн замд хөсөр унасан боловч зүрх сэтгэлийн гүнээс өөрийгөө шинжлээгүй. Тэр ажиллаж байгаа төдийдөө л сэтгэл ханаж байсан бөгөөд өөрийгөө мэдэж, хуучин зан чанараа өөрчлөх нь хамгийн чухал асуудал гэдгийг анхаарч үзээгүй. Тэр ердөө үнэнийг ярьж байгаадаа, мөс чанараа тайтгаруулахын тулд бусдыг хангаж байгаадаа, өөрийгөө тайвшруулж, урьдын нүглээ уучлахын тулд Есүсийн шавь нарыг хавчихаа больсондоо сэтгэл хангалуун байсан. Түүний зорьсон зорилго нь ирээдүйн титэм болон түр зуурын ажлаас цаашгүй байсан, түүний зорьсон зорилго нь үлэмж элбэг нигүүлсэл байсан. Тэрээр хангалттай үнэнийг эрж хайгаагүй, урьд нь ойлгоогүй байсан үнэн рүү илүү гүнзгий орохоор ч эрэлхийлээгүй. Иймээс өөрийнх нь талаарх түүний мэдлэгийг худлаа байсан гэж хэлж болох бөгөөд тэрээр гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр ажиллаж чаддаг байсан гэдэг нь өөрийн уг чанар, эсвэл мөн чанарыг мэдэж байсан гэсэн үг биш; тэрээр гадна талын хэрэгжүүлэлтэд л анхаарлаа төвлөрүүлж байв. Түүнчлэн, түүний зорьж байсан зүйл нь өөрчлөлт биш, харин мэдлэг байсан юм. Түүний ажил бүхэлдээ Дамаскийн замд Есүс харагдсаны үр дүн байлаа. Энэ нь анхнаасаа түүний хийхээр шийдсэн зүйл байгаагүй, мөн хуучин зан чанар нь засалтыг хүлээн зөвшөөрсний дараа тохиолдсон ажил ч байгаагүй. Тэр яаж ч ажилласан бай, хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй, иймээс түүний ажил урьдын нүглийг нь цайруулж чадаагүй, харин тухайн үеийн чуулгануудад тодорхой үүрэг гүйцэтгэсэн төдий юм. Хуучин зан чанар нь өөрчлөгдөөгүй ийм хүн—өөрөөр хэлбэл, аврал хүртээгүй хүн бол бүр ч үнэнгүй хүн бөгөөд Эзэн Есүсээр хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсийн нэг болж яасан ч чадаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

Өмнөх: 1. Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Дараах: 3. Бурханы ардууд болохын тулд үйлчлэл үзүүлэгчид ямар нөхцөлийг хангах ёстой тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх