Асуулт 2: Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна” (Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?

Хариулт:

Эзэн үүл хөлөглөн бууж ирэхийг хүлээхдээ бид хүний үзэл, төсөөлөлд найдах ёсгүй! Фарисайчууд Мессиагийн ирэлтийг хүлээхдээ маш том алдаа гаргасан. Яг нарийндаа тэд аль хэдийн ирсэн Эзэн Есүсийг хэмжихдээ хүний үзэл, төсөөллийг ашиглажээ. Эцэстээ тэд Эзэн Есүсийг загалмайд цовдолсон юм. Энэ бодит баримт биш гэж үү? Эзэний ирэхийг хүлээх нь бидний бодож байгаа шиг тийм энгийн гэж үү? Хэрвээ Эзэн эргэж ирээд, Эзэн Есүс махбодоор ажиллаж байсантай адилаар хүн төрөлхтний дунд ажиллаж, бидний хэн нь ч Түүнийг танихгүй бол бид ч бас фарисайчууд шиг Түүнийг шүүж, яллаж, дахин нэг удаа цовдлох уу? Ингэх боломжтой юу? Эзэн Есүс эргэн ирнэ гэдгээ зөгнөж, энэ талаар олон үг хэлсэн боловч бид Эзэн үүл хөлөглөн буун ирнэ гэх зөгнөлтэй л зууралдаж, Эзэний хэлсэн илүү чухал өөр зөгнөлүүдийг эрж хайж, судалдаггүй. Ингэвэл буруу замаар алхаж, Эзэнд хаягдахад амархан болдог! Үнэндээ Библид ганцхан “үүл хөлөглөн бууж ирнэ” гэсэн зөгнөл байдаггүй. Эзэн хулгайч шиг ирж, нууцаар бууж ирнэ гэх мэт зөгнөл ч бас олон бий. Жишээ нь Илчлэл 16:15-д “Харагтун, Би хулгайч мэт ирнэ”, Матай 25:6-д “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” гэж байдаг. Мөн Илчлэл 3:20-д: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” гэж байдаг. Энэ бүх зөгнөл Бурхан хүний Хүүгийн бие махбодтой болж, нууцаар бууж ирэхийг хэлдэг. “Хулгайч шиг” гэдэг нь чимээгүй, нууцаар ирнэ гэсэн утгатай. Эзэн Есүс хүний Хүүгийн бие махбодтой болох хугацаандаа илэрч, ажлаа гүйцэтгэж байсан үеийнхтэй яг адилаар бид Түүнийг харж, эсвэл сонссон ч гэсэн Бурхан гэдгийг нь мэдэхгүй. Гаднаа Эзэн Есүс ердийн л нэг хүний Хүү байсан ба Бурхан гэдгийг нь хэн ч мэдээгүй учраас Эзэн Есүс хүний Хүүгийн илрэлт болон ажилд “хулгайч шиг” гэх зүйрлэлийг ашиглажээ. Энэ үнэхээр тохиромжтой! Махбод дахь Бурхан яаж ч үг хэлж, ажилласан бай, эсвэл хэчнээн их үнэнийг илэрхийлсэн ч бай, үнэнийг хайрладаггүй хүмүүс үүнийг хүлээн авдаггүй. Харин ч тэд махбод дахь Бурханыг энгийн хүн мэт үзэж, Түүнийг яллаж, орхидог. Тийм учраас Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэх тухай: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24–25) гэж зөгнөсөн юм. Эзэний зөгнөлд үндэслэвэл Түүний эргэн ирэлт нь “хүний Хүүгийн ирэлт” байх болно. “Хүний Хүү” гэдэг нь махбод дахь Бурханыг хэлдэг ба бүх хүний өмнө ил тод харагдан, үүл хөлөглөн бууж ирэх дахин амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие биш юм. Яагаад тэр вэ? Хэрэв энэ нь ил тодоор үүл хөлөглөн бууж ирэх дахин амилсан Эзэн Есүсийн сүнслэг бие байсан бол итгэмээргүй хүч чадалтай байж, дэлхийг гайхшруулах байсан. Хүн бүр газар унаж, хэн ч эсэргүүцэж зүрхлэхгүй байх байв. Тэр тохиолдолд, эргэн ирсэн Эзэн Есүс мөн л ихээхэн зовлон туулж, энэ үеийнхэнд гологдох байсан уу? Мэдээж үгүй. Тийм учраас Эзэн Есүс Өөрийнхөө эргэн ирэлтийг “хүний Хүүгийн ирэлт”, бас “хулгайч шиг” байх болно гэж зөгнөсөн. Үнэндээ энэ нь хүний Хүүгийн бие махбодтой болсон Бурхан нууцаар ирэхийг хэлж байна.

Тэгвэл илэрч, Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхээр хүний Хүү нууцаар буун ирэх болон Бурхан үүл хөлөглөн бууж, ил тод гарч ирэх хоёрын хоорондох харилцаа юу вэ? Энэ үйл явц юуг багтаадаг вэ? Энэ тухай энгийнээр хэлэлцэцгээе. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, үг хэлж, айлдахаар хүмүүсийн дунд нууцаар буун ирж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил гүйцэтгэж, Өөрийнх нь дуу хоолойг сонсож, сэнтийнх нь өмнө эргэн ирдэг бүх хүнийг ариусгаж, төгс болгож, тэднийг ялагчдын бүлэг болгодог. Тэгээд Бурхан агуу гамшгийг авчирч, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авдаггүй хүмүүсийг бүгдийг нь цэвэршүүлж, гэсгээдэг. Үүний дараа Бурхан бүх хүний өмнө ил тод харагдахаар үүл хөлөглөн бууж ирнэ. Тэр нь Илчлэл 1:7 дахь зөгнөлийг бүрэн биелүүлдэг: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна.” Эзэн үүл хөлөглөн бууж ирэхэд Түүнийг жадалсан хүмүүс Түүнийг харж мөн л чадах уу? Түүнийг жадалсан хүмүүс нь яг хэн юм бэ? Тэд бол Эзэн Есүсийг загалмайд цовдолсон хүмүүс гэж зарим нь хэлдэг. Үнэхээр тийм гэж үү? Эзэн Есүсийг загалмайд цовдолсон хүмүүсийг Бурхан аль эрт харааж, устгаагүй гэж үү? Бодит байдал дээр Түүнийг жадалсан хүмүүс бол бие махбодтой болсон Бурханыг эцсийн өдрүүдэд ажиллахаар нууцаар бууж ирсэн байх хугацаанд Бурханы дуу хоолойг эрж хайдаггүй, Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцдэг хүмүүс юм. Тэр үед тэд өөрсдийнх нь эсэргүүцэж, ялладаг байсан Төгс Хүчит Бурхан яг үнэндээ энэ олон жил хүсэн хүлээсэн Аврагч Есүс нь болохыг харна. Тэд цээжээ дэлдэн, цурхиран уйлж, шүдээ хавирна. Бурханы дуу хоолойг сонсдог ухаалаг охид л Эзэнийг эргэн ирэхэд угтах боломжтой байж, Хурганы хуримын зоогт оролцохоор Бурханы сэнтийн өмнө хүргэгдэж, ялагчид болж Бурханаар төгс болгуулж чадна. Энэ нь Илчлэл 14:4 дэх “Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ” гэх зөгнөлийг биелүүлдэг. Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэсэн үзэлтэйгээ зууралддаг ч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж, судалдаггүй хүмүүсийг мунхаг охид гэж тооцдог. Ялангуяа Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг хүмүүс бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгдсэн фарисайчууд, антихристүүд юм. Тэд бүгд Бурханыг дахин цовдолсон хүмүүс билээ. Энэ бүх хүн агуу гамшигт унаж, шийтгэл хүртэнэ.

Фарисайчууд Мессиагийн ирэхийг хэрхэн хүлээж байсныг, мөн тэд яагаад Эзэн Есүсийг загалмайд цовдолсныг харъя. Анх Иудейн фарисайчууд Мессиагийн тухайд үзэл, төсөөллөөр дүүрэн байсан. Тэд: “Учир нь бидэнд хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө: засаглал Түүний мөрөн дээр байх болно” (Исаиа 9:6). “Гэвч Бетлехем Ефрата аа, хэдий чи Иудагийн мянга мянган хүмүүсийн дунд өчүүхэн боловч чамаас Миний төлөө Израилийг захирах Нэгэн гарах болно; Түүний ирэх нь эртнээс, мөнхийн өдрүүдээс үүдэлтэй билээ” (Мика 5:2) гэх Библийн зөгнөл харсан юм. Библийн зөгнөлүүдийн үг болон Мессиагийн ирэлтийн тухай удаан хугацааны олон янзын уран зөгнөл, оюун дүгнэлтэд үндэслэн фарисайчууд, Эзэн гарцаагүй Мессиа гэж нэрлэгдэх бөгөөд чинээлэг айлд төрөх нь лавтай, улмаар Тэр Давид шиг байж, Израилийн Хаан болж, өөрсдийг нь удирдан Ромын засгийн газрын засаглалаас ангижруулна гэж тодорхойлсон. Ихэнх израильчууд ингэж бодсон байх. Гэвч Бурхан тэдний үзэл, төсөөллийн дагуу эдгээр зөгнөлийг биелүүлээгүй тул фарисайчууд Эзэн Есүсийн эсрэг бүх төрлийн буруутгал олохоор оролдож, Эзэн Есүсийг яллаж, доромжилсон. Эзэн Есүс тухайн үед олон үнэнийг илэрхийлж, олон гайхамшиг үзүүлж, Бурханы эрх мэдэл, хүч чадлыг бүрэн харуулсан ч фарисайчууд Эзэн Есүсийн үг хэчнээн гүн гүнзгий байсныг, эсвэл Түүний эрх мэдэл хэчнээн агуу байсныг анхаараагүй. Өөрсдийнх нь үзэл, төсөөлөлтэй нийцэхгүй л бол, Тэр чинээлэг айлд төрөөгүй, царай төрх нь хүндтэй, сүрлэг биш л бол, мөн нэр нь Мессиа биш л бол тэд яллаж, эсэргүүцэх байлаа. Тэгээд үнэнийг үзэн яддаг уг чанараасаа үүдэн тэд эцэст нь үнэнийг илэрхийлж, золин аврах ажлыг гүйцэтгэсэн Эзэн Есүсийг загалмайд цовдолсон! Фарисайчууд жигшүүртэй юу? Тэднийг хараах ёстой юу? Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллах фарисайчуудын нүгэл нь үнэнийг жигшиж, үнэнийг үзэн яддаг сатанлаг уг чанарыг нь нэгд нэггүй илчилсэн юм. Тэдний зүрх сэтгэл өөрсдийг нь нүглээс аврах Мессиаг чин сэтгэлээсээ хүлээж байгаагүй, харин ч боол шиг зовохоо болих гэсэндээ өөрсдийг нь Ромын засгийн газрын засаглалаас ангижрахад туслах иудейчүүдийн Хааныг хүлээж байв! Тэд Бурханд итгэж, Мессиагийн ирэлтийг хүлээж байсан нь бүхэлдээ хувийн хүслээ биелүүлж, байр сууриа хамгаалахын төлөө байсан юм. Мессиагийн ирэхийг хүлээхдээ фарисайчууд ямар алдаа гаргасан бэ? Яагаад тэднийг Бурхан харааж, шийтгэсэн бэ? Үүнийг үнэхээр сайтар бодууштай! Эзэн Есүсийг ажлаа хийхээр гарч ирэхэд фарисайчууд яагаад эсэргүүцэж, ялласан бэ? Эндээс фарисайчуудын ямар уг чанар болон мөн чанар харагдаж байна вэ? Эдгээр нь Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн ойлгох ёстой асуудал юм! Хэрэв бид эдгээр асуудлыг нэвт харж чадахгүй бол эргэн ирсэн Эзэн Есүсийг хүлээн авах тухайд фарисайчуудын адил Бурханыг эсэргүүцэх замаар орох тун магадлалтай!

Фарисайчууд Мессиагийн ирэхийг хэрхэн хүлээж байсан бэ? Яагаад тэд Эзэн Есүсийг цовдолсон бэ? Эдгээр асуултын эх сурвалж нь яг юу юм бэ? Төгс Хүчит Бурханы юу хэлснийг харцгаая! Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг, “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”). Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа, Мессиаг хүлээнгээ Эзэн Есүсийг эсэргүүцдэг фарисайчуудын эсэргүүцлийн мөн чанар, эх сурвалж бүгд бидэнд тодорхой болсон байх ёстой. Тиймээс Эзэний эргэн ирэлтийг хүлээн авахтай холбоотойгоор олон хүн үзэл төсөөлөлдөө найдаад, үнэнийг эрэлхийлж, Бурханы дуу хоолойг сонсохын оронд Эзэн үүл хөлөглөн бууж ирэхийг зүгээр л мунхаглан хүлээдэг бол тэд Бурханыг эсэргүүцдэг фарисайчуудын нэгэн адил замаар алхаж байгаа бус уу? Тэгвэл тэдний үр дүн яг юу байх вэ? Хүн бүр одоо үүнийг тодорхой мэдэж байгаа.

Одоо Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ 20 гаруй жилийн турш Хятадын эх газар даяар тархаад байна. Энэ нь хэдийнээ янз бүрийн шашин болон урсгалд түгсэн. Энэ хугацаанд Хятадын Коммунист Намын хэвлэл мэдээллийн суртал ухуулгын кампанит ажилтай хавсарсан ХКН-ын засгийн газрын улайрсан дарангуйлал, эрс арга хэмжээний улмаас Төгс Хүчит Бурхан аль хэдийн хүн бүрийн мэддэг нэр болжээ. Дараа нь, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэн болон Төгс Хүчит Бурханы Чуулганы бүтээсэн олон видео, кино нь онлайнд алгуурхнаар тавигдаж, дэлхий даяар түгсээр ирлээ. Шашны хүрээлэлд байгаа хүмүүс бүгд Төгс Хүчит Бурханы Чуулганы янз бүрийн гэрчлэлийн арга барилын талаар сонссон. Бурхан ирсэн гэдгийг маш олон хүн гэрчилсэн. Энэ нь “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6) гэх Эзэн Есүсийн зөгнөлийг бүрэн дүүрэн биелүүлдэг. Тэгвэл яагаад шашны пасторууд болон ахлагчид эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг улайран яллаж, эсэргүүцсээр байдаг юм бэ? Библид Эзэн эргэн ирэх талаар маш олон зөгнөл байдаг, гэтэл тэд яагаад Эзэн үүл хөлөглөн бууж ирнэ гэсэн зөгнөлд хэт анхаардаг юм бэ? Эзэний ирэх тухай гэрчлэлүүдийг сонсохдоо тэд яагаад огт эрж хайдаггүй юм бэ? Төгс Хүчит Бурхан олон үнэнийг илэрхийлсэн гэдгийг мэдэж, Бурханы ажлын бодит байдлыг харах үедээ тэд яагаад өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зөрүүдлэн зууралдаж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эсэргүүцэж, ялладаг вэ? Энэ хүмүүс үнэнийг хайрлаж, Эзэний ирэхийг чин сэтгэлээсээ хүлээдэг үү, үгүй юу? Тэд ухаалаг охид уу, мунхаг охид уу? Хэрвээ тэд ухаалаг охид байж, Эзэний эргэн ирэхийг чин сэтгэлээсээ хүлээдэг юм бол Бурханы дуу хоолойг сонсож, хаанчлалын сайн мэдээний цэцэглэлтийг харах үедээ яагаад зөрүүдлэн яллаж, эсэргүүцсээр байгаа юм бэ? Эзэний гарч ирэхийг хүсэн хүлээж, найдаж байгаа тэдний чин сэтгэл энэ юм гэж үү? Эзэний эргэн ирэлтэд баярлан хөөрөх тэдний жинхэнэ илэрхийлэл энэ юм гэж үү? Эцэст нь ний нуугүй хэлэхэд, Эзэнд итгэх тэдний итгэл болон Эзэн Есүсийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэг нь хуурамч, харин ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох тэдний хүсэл жинхэнэ! Тэд үнэнийг эрэлхийлж, амийг олж авахын тулд, үнэнийг олж авч, нүглээс ангижрахын тулд Эзэнд итгэдэггүй. Тэд юуг хамгийн их анхаардаг вэ? Эзэн бууж ирээд, тэднийг тэнгэрийн хаанчлал руу шууд аваачиж, махан биеийн зовлонгоос нь ангижруулж, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг эдлүүлэх. Энэ бол Бурханд итгэдгийнх нь жинхэнэ зорилго юм! Энэ шалтгаанаас гадна, хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлдэг Төгс Хүчит Бурханыг голох өөр ямар шалтгаан тэдэнд байх юм бэ? Бид энэ талаар бодож болно. Хэрэв хүн үнэнийг хайрладаг, Бурханы гарч ирэхийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээдэг бол Эзэн ирсэн гэдгийг сонсоод ямар үйлдэл хийх вэ? Тэд үүнийг сонсохгүй, харахгүй, хүрэхгүй байх уу? Сохроор үгүйсгэж, яллаж, эсэргүүцэх үү? Мэдээж үгүй! Яагаад гэвэл, Бурханы илрэлтийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж, Бурханы ирэлтийг угтан авдаг хүн жинхэнэ гэрэл гарч ирэхийг, үнэн болон зөвт байдал зүрх сэтгэлийг нь захирахыг хүлээдэг. Бурхан хүн төрөлхтнийг аврахаар ирээд, ариусгагдаж, Бурханаар авхуулахын тулд нүглээс бүрэн ангижрахад нь хүмүүст туслахыг тэд хүлээдэг. Гэвч Эзэн үүл хөлөглөн бууж ирэхийг л хүлээдэг атлаа Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, голдог хүмүүс, ялангуяа байр суурь, амин зуулгаа хамгаалахын төлөө Төгс Хүчит Бурханыг улайран яллаж, эсэргүүцдэг шашны удирдагчид бүгд үнэнийг жигшиж, үнэнийг үзэн яддаг хүмүүс юм. Тэд бол Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар илчлэгддэг үл итгэгчид, антихристүүд мөн. Махбод дахь Бурхан Өөрийн авралын ажлыг дуусгасны дараа энэ хүмүүс нэг сая жилд ганц тохиох гамшигт унаж, цурхиран уйлж, шүдээ хавирна. Тэгээд Эзэн үүл хөлөглөн буун ирж, ил тод харагдана гэсэн зөгнөл бүрэн биелэх болно: “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна” (Илчлэл 1:7).

Төгс Хүчит Бурханы үгэнд юу гэж хэлсэн байдгийг харцгаая: “Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

…Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. ‘Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ’ хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”).

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 1: Эзэнийг эргэн ирэх үед итгэгчид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж бид итгэдэг, учир нь Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид яагаад одоо газар дээр байж, хараахан өргөгдөөгүй байгаа юм бэ?

Дараах: Асуулт 3: Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх