Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VI

Бурханы ариун байдал (III)

Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн сэдэв Бурханы ариун байдал байсан. Бурханы ариун байдал нь Бурханы Өөрийн аль талтай хамаатай вэ? Энэ нь Бурханы мөн чанартай хамаатай юу? (Тийм.) Тэгвэл бидний нөхөрлөл дэх Бурханы мөн чанартай хамаатай сэдэв юу вэ? Энэ нь Бурханы ариун байдал уу? Бурханы ариун байдал: энэ бол Бурханы цор ганц мөн чанар юм. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн зүйлийн гол агуулга юу байсан бэ? (Сатаны ёрын мууг ялгаж таних. Өөрөөр хэлбэл, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг тухай; тэр хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, уламжлалт соёл, мухар сүсэг болон нийгмийн хандлагыг ашигладаг.) Энэ бол өнгөрсөн удаа бидний хэлэлцсэн гол сэдэв байсан. Сатан хүнийг завхруулахдаа мэдлэг, шинжлэх ухаан, мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн хандлагыг ашигладаг; эдгээр нь хүнийг завхруулдаг Сатаны арга зам юм. Нийтдээ таван арга зам байдаг. Сатан хүнийг завхруулахдаа алийг нь хамгийн их хэрэглэдэг, аль нь хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж та нар бодож байна вэ? (Уламжлалт соёл. Яагаад гэвэл Күнз, Мэнзийн сургаал гэх мэт сатанлаг гүн ухаан бидний оюун санаанд гүн шингэсэн.) Зарим ах эгч уламжлалт соёл гэж боддог. Өөр хүн байна уу? (Мэдлэг. Мэдлэг нь хэзээ ч биднийг Бурханд шүтэн мөргүүлдэггүй. Энэ нь Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы захиралтыг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, бага залуугаасаа суралцахыг, мөн суралцаж, мэдлэгтэй болсноор л ирээдүй, хувь заяа чинь баталгаажна гэдгийг Сатан бидэнд хэлдэг.) Сатан ирээдүй, хувь заяаг чинь хянахын тулд мэдлэгийг ашигладаг, дараа нь чамаар хүссэн бүхнээ хийлгэдэг; Сатан хүнийг ингэж хамгийн гүн завхруулдаг. Тэгвэл та нарын ихэнх нь Сатан мэдлэгийг ашиглан хүнийг хамгийн гүн завхруулдаг гэж бодож байна. Өөр байна уу? Жишээ нь, шинжлэх ухаан эсвэл нийгмийн хандлагын тухайд ямар вэ? Эдгээртэй санал нийлж байгаа хүн байна уу? (Байна.) Өнөөдөр Би хүнийг завхруулдаг Сатаны таван талын тухай дахин нөхөрлөх болно, тэгээд дуусмагцаа яг аль талаар нь Сатан хүнийг хамгийн гүнзгий завхруулдгийг харахын тулд та нараас зарим нэг асуулт асууна.

Сатан хүнийг завхруулдаг таван тал нь хүнийг завхруулдаг түүний таван арга зам юм. Бидний дурдсан энэ таван арга замын эхнийх нь мэдлэг, иймээс эхлээд нөхөрлөлийнхөө сэдэв болгон мэдлэгийг авч үзэцгээе. Сатан мэдлэгийг өгөөш болгон ашигладаг. Анхааралтай сонс: Энэ нь зүгээр л нэг төрлийн өгөөш юм. Хүмүүс “мэрийн сурч, өдөр бүр сайжран”, мэдлэгийг зэр зэвсэг болгон өөрсдийгөө зэвсэглэж, дараа нь шинжлэх ухааны үүдийг нээхийн тулд мэдлэгээ ашиглахад хүмүүсийг хүргэдэг; өөрөөр хэлбэл, чи хэдий чинээ их мэдлэг олж авна, төдий чинээ ихийг ойлгох болно. Сатан энэ бүхнийг хүмүүст хэлдэг. Сатан, мэдлэгийг суралцахын зэрэгцээ өндөр дээд туйлын зорилготой байхыг хүмүүст хэлж, амбицтай, туйлын зорилготой бай гэж тэдэнд хэлдэг. Хүмүүст мэдэгдэлгүйгээр Сатан иймэрхүү олон санааг дамжуулж, хүмүүст өөрийн эрхгүй эдгээр зүйл нь зөв, эсвэл ач тустай мэт санагдахад хүргэдэг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр хүмүүс ийм замаар алхаж, өөрсдөө ч мэдэлгүйгээр туйлын зорилго, амбицдаа хөтлөгддөг. Хүмүүс алхам алхмаар өөрийн мэдэлгүйгээр Сатаны өгсөн мэдлэгээс, агуу буюу алдартай хүмүүсийн үзэл санааг суралцдаг. Тэд бас хүмүүсийн баатрууд гэж үздэг зарим хүний янз бүрийн үйл хэргээс суралцдаг. Сатан эдгээр баатруудын үйл хэргээр хүнд юу ухуулж байгаа вэ? Сатан хүнд юу суулгахыг хүсдэг вэ? Хүн эх оронч байж, үндсэрхэг үзэлтэй байж, баатарлаг байх ёстой. Хүн түүхэн үйл явдлуудаас, эсвэл баатарлаг хүмүүсийн намтраас юу суралцдаг вэ? Шударга журамтай байх, эсвэл өөрийн анд буюу найзын төлөө амиа золих. Сатаны энэхүү мэдлэг дотроос хүн өөрийн мэдэлгүй олон эерэг бус зүйлийг суралцдаг. Нэг л мэдэхэд, тэдэнд зориулан Сатаны бэлтгэсэн үр тэдний төлөвшөөгүй оюун санаанд суудаг. Эдгээр үр нь, агуу хүн байх учиртай, алдартай хүн байх учиртай, баатар, эх оронч, гэр бүлээ хайрладаг хүн, эсвэл найзынхаа төлөө амиа зольдог хүн, шударга зурамтай хүн байх учиртай гэж тэдэнд санагдуулдаг. Сатанд уруу татагдан тэд өөрийн мэдэлгүйгээр өөрсдөд нь зориулан түүний бэлтгэсэн замаар алхдаг. Энэ замаар алхах зуур, Сатаны амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөхийг тэдэнд хүчээр тулгадаг. Өөрийн мэдэлгүй, өөрсдөө огтхон ч мэдэлгүйгээр тэд амьдралынхаа дүрэм журмыг бий болгодог бөгөөд эдгээр нь тэдэнд хүчээр суулгасан Сатаны дүрэм журмаас өөр юу ч биш юм. Суралцах үйл явцад, өөрсдийн гэсэн зорилго тавьж, амьдралын зорилго, амьдралын дүрэм журам, амьдралын чиглэлээ тодорхойлоход Сатан тэднийг хүргэдэг, тэр зуураа Сатаны зүйлсийг тэдэнд суулгаж, түүх ч бай, намтар ч бай, боломжтой бүх аргыг ашиглан хүмүүст бага багаар өгөөш үмхүүлдэг. Ийм маягаар, суралцах явцдаа зарим нь уран зохиолд, зарим нь эдийн засагт, зарим нь одон оронд, эсвэл газарзүйд дуртай болдог, бас зарим нь улс төрд дуртай, зарим нь физик болон химид дуртай, цаашлаад теологид дуртай болсон хүмүүс ч байдаг. Эдгээр нь бүгд мэдлэгийн нэг хэсэг. Зүрх сэтгэлдээ та нар дор бүрнээ эдгээр зүйлийг мэддэг, хүн нэг бүр өмнө нь тэдгээртэй харьцаж байсан. Ийм төрлийн мэдлэгийн тухайд, тэдгээрийн тодорхой нэгнийх нь талаар хэн ч эцэс төгсгөлгүй ярьж чадна. Иймээс эдгээр мэдлэг хүний зүрх сэтгэлд хэр гүн орсон нь тодорхой бөгөөд хүний зүрх сэтгэлд эдгээр мэдлэгийн эзлэх байр суурь болон хүнд хэр гүн үр нөлөө үзүүлдгийг энэ нь харуулдаг. Хэн нэгэн хүнд мэдлэгийн нэг тал таалагдмагц, зүрх сэтгэлдээ нэгийг нь гүнээ хайрламагц, өөрийн мэдэлгүй туйлын зорилготой болдог: Зарим хүн уран бүтээлч байхыг хүсдэг, зарим нь зохиолч байхыг хүсдэг, зарим нь улс төрийг ажил мэргэжлээ болгохыг хүсдэг бөгөөд зарим нь эдийн засагт оролцож, бизнес эрхлэгч болохыг хүсдэг. Тэгтэл баатрууд байхыг, агуу эсвэл алдартай байхыг хүсдэг бүлэг хүмүүс байдаг. Хүн ямар хүн байхыг хүсдэгээс үл хамааран, тэдний зорилго бол мэдлэгт суралцах арга замаар дамжуулан зорилгодоо хүрч, өөрсдийн хүсэл болон туйлын зорилгыг биелүүлэхийг хүсэх явдал юм. Энэ хэчнээн сайхан сонсогдох нь хамаагүй—тэд энэ амьдралдаа хий дэмий амьдралгүйгээр мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг, эсвэл ажил мэргэжилтэй болохыг хүсдэг—тэд эдгээр өндөр дээд туйлын зорилго, амбицыг өвөрлөдөг боловч мөн чанартаа энэ бүхэн нь юуны төлөө байдаг вэ? Та нар энэ талаар өмнө нь бодож үзсэн үү? Сатан яагаад үүнийг хийхийг хүсдэг вэ? Эдгээр зүйлийг хүнд суулгах Сатаны зорилго юу вэ? Та нарын зүрх сэтгэл энэ асуултын талаар тодорхой мэдэж байх ёстой.

Одоо Сатан хүнийг завхруулахын тулд мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай ярилцацгаая. Одоог хүртэл ярилцсан зүйлээсээ та нар Сатаны өөдгүй муу сэдлийг ойлгож эхлэв үү? (Бага зэрэг ойлголоо.) Хүнийг завхруулахын тулд Сатан яагаад мэдлэгийг ашигладаг вэ? Мэдлэг ашиглаад хүнд юу хийхийг тэр хүсдэг вэ? Хүнийг ямар зам руу хөтөлдөг вэ? (Бурханыг эсэргүүцэх.) Энэ нь гарцаагүй Бурханыг эсэргүүцэх явдал. Энэ бол мэдлэгийг суралцаж байгаа хүмүүсээс чиний олж харах үр дагавар—Бурханыг эсэргүүцэх явдал юм. Тэгвэл Сатаны өөдгүй муу сэдэл юу вэ? Чи тодорхой мэдэхгүй байгаа, тийм үү? Хүн мэдлэгийг суралцах явцад, үлгэр домог, эсвэл зүгээр л нэг хэсэг мэдлэг тайлбарлах ч бай, эсвэл өөрсдийн хүслийг юм уу туйлын зорилгыг хангах боломж олгох ч бай хамаагүй, Сатан олон янзын арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байхыг чин эрмэлзэлтэй гэж нэрлэдэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой гэж тэд боддог. Хэрвээ хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилтад хүргэж чадвал—ийм байдлаар амьдрах нь илүү бахадмаар биш гэж үү? Тийм байдлаар зөвхөн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, харин түүхэнд мөрөө үлдээх боломжтой—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, энэ ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулж, дараа нь үүнийг дууслаа гэж шийддэг үү? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй хүний хүрэхийг хүсдэг бүхэн, хүний эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ нь ямар хоёр үг вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг; энэ нь ямар нэг төрлийн радикал арга биш юм. Санаандгүй байдлаар хүмүүс Сатаны амьдрах аргыг, амьдралын дүрэм журмыг хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, амьдралын чиглэлээ тогтоож эхэлдэг ба ингэснээрээ өөрийн мэдэлгүйгээр амьдралдаа туйлын зорилготой болдог. Амьдралын эдгээр туйлын зорилго гаднаа хэчнээн гоёмсог санагдах нь хамаагүй, тэдгээр нь алдар нэр болон ашиг хонжоотой салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний хувьд, тэдний амьдралдаа эрж хайдаг ямар ч зүйл ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол өндөр байр суурь, баян тансаг амьдрал болон хүний амьдралыг эдлэх хөрөнгөтэй болдог. Алдар нэр, ашиг хонжоотой л байх юм бол зугаа цэнгэлийг эрж хайх болон бие махбодийн цадиггүй таашаалыг эдлэх хөрөнгөтэй болдог гэж хүмүүс боддог. Хүмүүс өөрсдийн хүсдэг алдар нэр, ашиг хонжоонд хүрэхийн тулд, сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнээ, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Хүмүүс үнэхээр нэг хором ч эргэлзэхгүйгээр, энэ бүгдийг буцаан авах хэрэгтэйг мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Нэгэнт ийм байдлаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болчихвол хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүхэлдээ, бүрэн дүүрэн живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал хэтэрхий их бөгөөд тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд буюу дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, өөрсдийн хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлийг сурахаас өөрцгүй. Амин зуулгынхаа төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө, эсвэл үндсэн хэрэгцээнийхээ төлөө л мэдлэг суралцдаг гэж зарим хүн хэлэх болно. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдэхийн тулд л арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Ийм хүмүүс байдаггүй. Тэгвэл тэр юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулж, энэ бүх жилүүдэд зовж зүдэрдэг юм бэ? Энэ нь алдар нэр, ашиг хонжооны төлөө байдаг: Түүний өмнө алдар нэр, ашиг хонжоо хүлээж, дуудаж байдаг бөгөөд тэр зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан тэрхүү замыг дагаж, тэгснээрээ алдар нэр, ашиг хонжоонд хүрч чадна гэж итгэдэг. Тэр өөрийн ирээдүйн зам мөрийн төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийн төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны заасан, Сатаны суулгасан амьдралын дүрэм журам биш гэж үү? Энэ нь Сатаны хүнд суулгасан амьдралын өндөр дээд туйлын зорилго биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс суртахуун, баатарлаг хүмүүсийн зоригтой сэтгэлийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз. (Тийм ээ) Эдгээр үзэл санаа нь нэгээс нөгөө үед нөлөөлж байгаа бөгөөд үе удам бүрийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн зөвшөөрч, эдгээр үзэл санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй мөрддөг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэг ашигладаг Сатаны арга зам, суваг юм. Тэгвэл Сатан хүмүүсийг энэ зам руу хөтөлсний дараа тэдний хувьд Бурханд шүтэн мөргөх боломжтой юу? Сатаны хүнд суулгасан мэдлэг болон үзэл санаа нь Бурханд шүтэн мөргөх ямар нэг зүйлийг агуулдаг уу? Тэдгээр нь үнэнд хамаарах ямар нэг зүйлийг багтаадаг уу? Тэдгээр нь Бурханаас эмээж, муугаас зайлах ямар нэгэн зүйлийг агуулдаг уу? (Үгүй, тэгдэггүй.) Та нар бага зэрэг баталгаагүй ярьж байгаа мэт санагдаж байна, гэхдээ хамаагүй. “Алдар нэр”, “ашиг хонжоо” бол хүмүүсийг ёрын муу зам руу татахдаа Сатаны ашигладаг хоёр түлхүүр үг гэдгийг чи мэдэж авсан л бол тэр нь хангалттай.

Дахиад товчхон дүгнэцгээе: Сатан хүнийг хашиж, хянасаар байхын тулд юу ашигладаг вэ? (Алдар нэр, ашиг хонжоо.) Сатан, зөвхөн алдар нэр, ашиг хонжоо боддог болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, алдар нэр, ашиг хонжооны төлөө зовлон бэрхшээл туулж, алдар нэр, ашиг хонжооны төлөө доромжлолыг тэвчиж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиослодог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч санал, шийдвэр гаргадаг. Ийм байдлаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг. Эдгээр гав дөнгийг хүмүүсийн биед зүүсэн бөгөөд тэдгээрээс ангижрах хүч, зориг тэдэнд байдаггүй. Иймээс хүмүүс өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг зүүж, асар их бэрхшээлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урвадаг бөгөөд тэд улам бүр ёрын муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооноос болж үе удам ээлж дараалан сүйрдэг. Сатаны үйлдлийг одоо харвал түүний өөдгүй муу сэдэл ой гутам биш гэж үү? Магадгүй өнөөдөр ч гэсэн та нар Сатаны өөдгүй муу сэдлийг нэвт шувт харж чадахгүй байгаа, учир нь та нар алдар нэр, ашиг хонжоогүйгээр ямар ч амьдрал байхгүй гэж боддог. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоог ардаа орхих л юм бол тэд цаашид өмнөх замаа харж чадахгүй, өөрсдийн зорилгыг харж чадахгүй бөгөөд ирээдүй нь харанхуй, бүүдгэр, бүрхэг болно гэж боддог. Гэхдээ алдар нэр ашиг хонжоо нь хүнийг хүлэхийн тулд Сатаны ашигладаг аварга том гав дөнгө юм гэдгийг та нар нэг л өдөр аажмаар ухаарах болно. Үүнийг ухаарч эхлэх өдрөөсөө чи Сатаны хяналтыг нэгд нэггүй эсэргүүцэж, Сатаны чамайг хүлэхээр авчирсан гав дөнгийг нэгд нэггүй эсэргүүцнэ. Сатаны суулгасан бүхнийг хаяхыг хүсэх өдөр чамд ирэх үед чи Сатанаас бүрмөсөн салах бөгөөд Сатаны чамд авчирсан бүхнийг бас үнэхээр жигших болно. Тэр үед л чи Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайр, хүсэл тэмүүлэлтэй болох болно.

Бид дөнгөж сая хүнийг завхруулахын тулд Сатан мэдлэгийг хэрхэн ашигладаг тухай ярилцлаа, дараа нь Сатан хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг хэрхэн ашигладаг тухай нөхөрлөцгөөе. Юуны өмнө Сатан, хүний сониуч зан, шинжлэх ухааныг судалж, нууцуудыг нь шинжлэх хүний хүслийг[a] хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Түүнчлэн Сатан хүний материаллаг хэрэгцээг болон өөрсдийн амьдралын чанарыг тасралтгүй сайжруулах хүний шаардлагыг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Тиймээс Сатан энэ нэрийн дор хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааны замыг ашигладаг. Шинжлэх ухааны энэ замыг ашиглан Сатаны завхруулдаг зүйл нь зөвхөн хүний үзэл санаа юу, эсвэл хүний оюун ухаан уу? Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас өөр юуг завхруулахдаа Сатан шинжлэх ухааныг ашигладаг вэ? (Байгаль орчин.) Та нарын зөв. Та нар үүний улмаас гүнээ хохирч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн магадлал, дүгнэлтүүдийг ашиглахаас гадна Сатан, хүнд Бурханы хайрласан амьдрах орчныг зэрлэг балмадаар сүйтгэж, нээж ашиглахдаа шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдарч буй орчин улам илүү дээр болж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжрах болно, цаашлаад өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа хүний материаллаг хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх тэдний хэрэгцээг хангахын тулд шинжлэх ухааны хөгжил явагддаг гэсэн шалтгийн дор тэр үүнийг хийдэг. Хэрвээ эдгээр шалтгааны төлөө биш юм бол шинжлэх ухааныг яах гэж хөгжүүлэх юм бэ? Энэ нь Сатаны шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрөлхтөнд юу авчирсан бэ? Бидний ойрын хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрөлхтний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? (Үгүй.) Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Үүний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг, түүнчлэн янз бүрийн шинжлэх ухааны аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо, жимс хүртэл байгалийн гаралтай байхаа больсон. Одоо хүмүүсийн хувьд органик өндөг олж идэхэд амаргүй байдаг. Сатаны шинжлэх ухаан гэж нэрлэдэг зүйлээр боловсруулсан болохоор өндөг өмнөх шигээ амтагдахаа больсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйтгэгдэж, бохирдсон; уулс, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны үр бүтээл гэж нэрлэгддэг зүйлсээс болж сүйтгэгдсэн. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөнд Бурханы хайрласан бүхий л экологийн орчин болон амьдрах орчин шинжлэх ухаан гэгчээс болж устаж, сүйдсэн. Хэдийгээр маш олон хүний эрж хайж байсан амьдралын чанар, чансаа нь тэдний хүлээж байсан зорилгод хүрч, хүсэл болон махан биеийг хангасан боловч хүний амьдардаг хүрээлэн буй орчин шинжлэх ухааны авчирсан янз бүрийн “үр бүтээлээс” болж үндсэндээ устгагдаж, сүйтгэгдсэн. Бид одоо гадаа ч гэсэн, ганц цэвэр агаараар амьсгалах эрхгүй болсон. Энэ нь хүн төрөлхтний уй гашуу бус уу? Ийм амьдралын орон зайд амьдрахад хүний хувьд яриад байх ямар нэгэн аз жаргал байна уу? Хүн энэ амьдралын орон зайд амьдардаг бөгөөд бүр анхнаасаа энэ амьдрах орчин нь хүний төлөө Бурханаар бүтээгдсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай—энэхүү амьдрах орчныг бүгдийг нь хүнд Бурхан хайрласан; энэ нь Бурханы тогтоосон байгалийн хуулийн дагуу ажилладаг байгалийн зүйл юм. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс Бурханы замд нийцүүлэн, мөн өөрсдөд нь эдлүүлэхээр Бурханы хайрласан зүйлийн дагуу жаргалтай байх байсан бөгөөд бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг Сатан устгаж, сүйтгэсэн; хүний амьдралын үндсэн орон зай цаашид цэвэр онгон байхаа больсон. Гэхдээ ийм төрлийн үр дагаварт юу хүргэснийг, энэ нь хэрхэн бий болсныг хэн ч танин мэдэж чаддаггүй, цаашлаад бүр олон хүн Сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санааг ашиглан шинжлэх ухааныг ухан ойлгож, ханддаг. Энэ нь маш их жигшмээр, өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрөлхтний оршин байдаг орон зай болон тэдний амьдрах орчныг ийм болтол завхруулсан болохоор, хүн төрөлхтөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол газар дэлхий дээрх энэ хүн төрөлхнийг Бурхан Өөрийн гараар устгах хэрэгтэй юу? Хэрвээ хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжсөөр байвал энэ нь ямар чиглэлд явах вэ? Хүн алдар нэр, ашиг хонжоог шуналтайгаар эрж хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул, гүнзгий судалгааг тасралтгүй явуулж, улмаар өөрсдийн материаллаг хэрэгцээ, шуналыг зогсолтгүй хангадаг; тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд ямар ч экологийн тэнцвэр байхаа больсон, үүний зэрэгцээ, ийм төрлийн орчноос болж хүн төрөлхтний бие бүгд муудаж, гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин, тахал хаа сайгүй тархдаг. Энэ нь одоо хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм, тийм биш гэж үү? Одоо та нар үүнийг суурин дээр, хэрвээ хүн төрөлхтөн Бурханыг дагахгүй, харин үргэлж ийм байдлаар—өөрсдийгөө тасралтгүй баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж, хүний амьдралын ирээдүйг судлахын тулд зогсолтгүйгээр шинжлэх ухааныг ашиглаж, үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглан Сатаныг дагах юм бол—хүн төрөлхтөн аяндаа ямар төгсгөлтэй байхыг та нар ухаарч чадах уу? (Сүйрнэ.) Энэ нь сүйрэл байх болно: алхам алхмаар сүйрэлд дөхнө. Алхам алхмаар сүйрэлд дөхнө! Одоо харахад, шинжлэх ухаан бол хүний төлөө Сатаны бэлтгэсэн шидэт ханд юм, ингэснээр та нар үүл манан дунд ямар нэг зүйлийг ялган салгадаг; хэчнээн мэрийж харсан ч гэсэн тодорхой харж чадахгүй бөгөөд хэчнээн мэрийн оролдсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чадахгүй. Гэхдээ Сатан дур хүслийг чинь төрүүлж, ёроолгүй ангал руу, үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөтлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигласаар байдаг. Тийм биш гэж үү? (Тийм.) Энэ нь хоёр дахь арга зам юм.

Гурав дахь арга зам нь хүнийг завхруулахын тулд Сатан уламжлалт соёлыг хэрхэн ашигладаг тухай юм. Уламжлалт соёл болон мухар сүсгийн хооронд олон төстэй байдал байдаг, зөвхөн уламжлалт соёлд зарим түүх, домог яриа, эх сурвалж байдаг. Сатан ардын аман зохиол юм уу түүхийн номон дахь олон түүхийг хуурамчаар зохиож, бий болгосон бөгөөд уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаар хүмүүст гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Жишээ нь, Хятадын “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэргийг аваад үз. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь энэ бүхнийг дэлгэрэнгүй мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг, ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг бөгөөд чи үүнийг мартаж чаддаггүй. Эдгээр нь бүгд аль эртнээс хүний төлөө Сатаны үүсгэсэн зүйлс бөгөөд өөр өөр цаг үеүдэд дэлгэрүүлсэн Сатаны янз бүрийн үзэл санаа, эсвэл үлгэр домог юм. Эдгээр зүйл нь хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвддэг бөгөөд хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, чи уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгээс үүсдэг эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл чиний оюун ухаанд үндэслэж, чиний зүрх сэтгэлд ормогц энэ нь тарнийн шившлэг дор байгаатай адил—чи эдгээр соёл, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолдох болно. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг магадлахад чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр тарнийн шившлэг юм. Чи хичээсэн ч тэдгээрээс салж чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; тэднийг цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүн өөрийн мэдэлгүйгээр ийм тарнийн шившлэг дор орсныхоо дараа өөрийн мэдэлгүйгээр Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл тэд түүнийг Бурхан мэт авч үздэг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянаж байдаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санааг болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи мөн диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм. Та нарт бас ингэж санагдаж байна уу? (Тийм.) Та нарын дунд сан тавьж, Буддад шүтэн мөргөж байсан хүн байна уу? (Байна.) Тэгвэл сан тавьж, Буддад шүтэн мөргөхийн зорилго юу байсан бэ? (Амар амгалангийн төлөө залбирах.) Одоо бодоод үзвэл, амар амгалан байдлын төлөө Сатанд шүтэн мөргөх нь тун утгагүй юу? Сатан амар амгаланг авчирдаг уу? (Үгүй.) Та нар тэр үед тун мунхаг байсан, тийм уу? Тиймэрхүү зан төлөв нь утгагүй, мунхаг, гэнэн юм, тийм биз дээ? Сатан зөвхөн чамайг хэрхэн завхруулах тухай л бодолхийлдэг бөгөөд чамд амар амгаланг өгч чадахгүй; тэр чамд зөвхөн түр зуурын амс хийлтийг л өгч чадна. Гэхдээ чи тангараг өргөх ёстой бөгөөд хэрвээ амлалтаа зөрчвөл, эсвэл түүнд өгсөн тангаргаа зөрчвөл тэр чамайг хэрхэн тарчилгахыг чи харах болно. Чамаар тангараг өргүүлэхдээ тэр үнэндээ чамайг хянахыг хүсдэг. Амар амгалан байдлын төлөө залбирах үедээ та нар амар амгаланг олж авсан уу? (Үгүй.) Та нар амар амгаланг олж аваагүй, харин эсрэгээрээ золгүй явдал, дуусашгүй гай зовлон—үнэхээр гашуун зовлонгийн зах хязгааргүй далайг энэ нь авчирсан. Сатаны эзэмшил дотор Амар амгалан байдал байдаггүй ба энэ нь үнэн юм. Энэ бол феодалын мухар сүсэг блон уламжлалт соёлын хүн төрөлхтөнд авчирсан үр дагавар юм.

Сүүлийн асуудал нь хүнийг завхруулахын тулд Сатан нийгмийн хандлагыг хэрхэн ашигладаг тухай юм. Эдгээр нийгмийн хандлага нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Тэр нь бидний өмсдөг хувцасны тухай байдаг уу? Тэдгээр нь загварлаг хувцас, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнсний тухай юу?” гэдэг. Тэдгээр нь үнэхээр эдгээр зүйл гэж үү? Эдгээр нь хандлагын нэг хэсэг боловч бид энэ тухай энд яримааргүй байна. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийг энэ дэлхий дээр биеэ авч явахад хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний оюун санааны байдлыг хянаж, нөлөөлдөг. Ар араасаа гарч ирэх энэ бүх хандлага нь ямар нэгэн ёрын муу нөлөөгөөг авчирдаг ба энэхүү ёрын муу нөлөө нь хүнийг тасралтгүй доройтуулж, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа үргэлжлүүлэн алдахад хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо жудаггүй, хүн чанаргүй болсон, мөн тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр хандлагыг харж чадахгүй. Хандлагын салхи үлээх үед магадгүй ердөө цөөхөн тооны хүмүүс л шинэ хандлагыг тогтоогчид болох болно. Тэд ийм төрлийн зүйл хийж эхлэн, ийм үзэл санаа, эсвэл ийм үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч хүмүүсийн дийлэнх нь мэдээгүй байх зуураа өөрийн мэдэлгүйгээр аяндаа үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, үүгээр хянагдах хүртлээ ийм төрлийн хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдаж байдаг. Ээлж дараагаар ирдэг эдгээр чиг хандлага нь угаасаа эрүүл саруул бие, оюун санаатай биш, үнэн гэж юу болохыг хэзээ ч мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүнээр, эдгээр чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл, амьдралд хэрхэн хандах тухай Сатаны тэдэнд хэлсэн зүйлийг болон Сатаны тэдэнд “хайрласан” оршин тогтнох арга замыг сайн дураар нь хүлээн зөвшөөрүүлдэг. Тэдэнд эсэргүүцэх хүч чадал байхгүй, мөн чадвар ч байхгүй, тэр ч бүү хэл эсэргүүцэх ухамсар байхгүй. Тэгвэл эдгээр хандлага нь яг юу юм бэ? Би энгийн нэг жишээ хэлье, тэгвэл та нар аяндаа ойлгож магадгүй. Жишээ нь, өнгөрсөн үеийн хүмүүс өөрсдийн бизнесийг хөгшин, залуу ямар ч хүнийг луйвардахгүй байдлаар явуулдаг байсан бөгөөд хэн ч худалдан авсан бай, бараагаа адилхан үнээр зардаг байлаа. Мөс чанар болон хүн чанарын сэжүүр энд илэрхийлэгдсэн үү? Хүмүүс бизнесээ эрхлэхдээ ийм итгэл үнэмшилтэй байх нь, тухайн үед тэдэнд мөс чанар, хүн чанар байсаар байж гэдгийг энэ нь харуулдаг. Гэвч мөнгөний төлөөх хүний хэрэгцээ улам өсөн нэмэгдсэн нөхцөл байдалд хүмүүс өөрийн мэдэлгүйгээр улам бүр мөнгийг хайрлаж, ашиг хонжоог хайрлаж, зугаа цэнгэлийг хайрлах болсон. Тэгвэл хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх болсон уу? Хүмүүс мөнгийг илүү чухал гэж үзэх үедээ өөрийн мэдэлгүй өөрсдийн нэр хүнд, алдар цуу, итгэл хүнд, хүний мөсийг үл ойшоодог; үгүй гэж үү? Бизнес эрхлэх үедээ чи, бусад хүмүүс хуурч луйвардах олон янзын арга ашиглан, баяжиж байгааг хардаг. Хэдийгээр олсон мөнгө нь буруу аргаар олсон мөнгө боловч тэд улам бүр баяжсаар байдаг. Тэд чамтай адилхан бизнес эрхэлдэг боловч тэдний гэр бүлийнхэн бүгдээрээ чамаас илүү сайхан амьдралд умбадаг бол чамд тавгүй санагдаж: “Би яагаад ингэж чадахгүй гэж? Би яагаад тэдэн шиг их мөнгө олж чаддаггүй юм бэ? Би илүү их мөнгө олж, өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх замыг бодож олох ёстой” гэх болно. Чи тэгээд арга зам бодно. Мөнгө олохдоо чи, хөгшин, залуу ямар ч хүнийг луйвардахгүй, бараагаа бүгдэд адилхан үнэхээр зарах ердийн аргын дагуу мөс чанартайгаар мөнгө олж байгаа боловч энэ нь чамайг хурдан баяжуулахгүй. Гэсэн хэдий ч ашиг олохыг яарсандаа үзэл санаа чинь аажмаар хувирдаг. Энэхүү хувирлын явцад биеэ авч явах зарчим чинь ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Анх хэн нэгнийг луйвардах үедээ чи биеэ барьсан байдалтайгаар, “Энэ бол хүнийг луйвардаж байгаа сүүлчийн удаа бөгөөд би дахиж үүнийг хийхгүй. Би хүмүүсийг луйвардаж болохгүй. Хүмүүсийг луйвардах нь зөвхөн залхаан цээрлүүлэлт хүртэх ба надад гай гамшиг авчрах болно!” гэж хэлдэг. Анх удаа хэн нэгнийг мэхлэх үед зүрх сэтгэлд чинь бага зэрэг гэмшил байдаг; гэмшиж, чамайг зэмлэх нь—хүний мөс чанарын чиг үүрэг болохоор хэн нэгнийг луйвардах үед чамд эвгүй санагддаг. Харин хэн нэгнийг амжилттай хуурсныхаа дараа чи одоо өмнөхөөсөө илүү их мөнгөтэй болсноо анзаарах ба энэ арга чиний хувьд тун ашигтай байж болох юм гэж боддог. Өөрийн зүрх сэтгэл дэх үл ялиг өвдөлтийг үл харгалзан чи амжилт гаргасандаа өөртөө баяр хүргэмээр санагдаж, өөрөөрөө бага зэрэг бахархдаг. Анх удаагаа чи өөрийн үйлдлийг зөвтгөж, хууран мэхлэлтээ зөвтгөдөг. Үүний дараа, хүн нэгэнт энэхүү луйвраар бохирдох л юм бол мөрийтэй тоглоомд орж, дараа нь мөрийтэй тоглогч болсон хүнтэй адил юм. Өөрийн мэдэлгүй тэр залилж мэхлэх үйлдлээ зөвтгөж, үүнийг хүлээн зөвшөөрдөг. Өөрийн мэдэлгүйгээр тэр, залилан мэхлэх нь хууль ёсны арилжааны зан байдал гэж үзэж, заль мэхийг өөрийн оршин тотнол, амьдралд хамгийн ашигтай арга зам гэж үздэг; үүнийг хийснээрээ хурдан баяжиж чадна гэж тэр боддог. Энэхүү үйл явцын эхэнд хүмүүс, ийм зан байдлыг хүлээн зөвшөөрдөггүй ба тэд ийм зан байдал болон хийх аргыг дорд үздэг, дараа нь тэд ийм зан байдлыг өөрсдөө туршиж, өөрсдийнхөө аргаар оролдож үзээд зүрх сэтгэл нь аажмаар хувирч эхэлдэг. Тэгвэл энэхүү хувирал нь юу вэ? Энэхүү хандлагыг зөвтгөж, хүлээн авдаг, нийгмийн хандлагын чамд суулгасан энэхүү үзэл санааг хүлээн зөвшөөрч, зөвтгөдөг. Нэг л мэдэхэд, хэрвээ бизнес хийхдээ хуурч мэхлэхгүй бол алдагдал хүлээнэ, мөн хуурч мэхлэхгүй бол ямар нэгэн зүйлийг алдчихсан байх болно гэж чамд санагддаг. Өөрийн мэдэлгүйгээр энэхүү луйвар чиний амин сүнс, гол тулгуур болдог бөгөөд түүнчлэн чиний амьдралын зайлшгүй дүрэм журам болсон тийм зан байдал болдог. Хүн энэхүү зан байдлыг болон энэ үзэл санааг хүлээн зөвшөөрсний дараа хүний зүрх сэтгэл өөрчлөгддөг үү? Чиний зүрх сэтгэл өөрчлөгдсөн, тэгвэл хүний мөс чинь өөрчлөгдсөн үү? Чиний хүн чанар өөрчлөгдсөн үү? Тэгвэл мөс чанар чинь өөрчлөгдсөн үү? (Тийм.) Хүний бүх зүйл, зүрх сэтгэлээсээ эхлээд бодол хүртэл, мөн гадна доторгүй өөрчлөгдөх хэмжээнд хүртлээ дээд зэргээр өөрчлөгддөг. Энэхүү өөрчлөлт нь чамайг Бурханаас улам бүр холдуулж, чи Сатантай улам таарамжтай, улам бүр адилхан болдог.

Одоо та нарын хувьд эдгээр нийгмийн хандлагыг ойлгоход амархан байгаа. Би зүгээр л энгийн жишээ буюу хүмүүсийн сайн мэдэх түгээмэл харагддаг жишээ сонгосон. Эдгээр нийгмийн хандлага нь хүмүүст томоохон нөлөөтэй юу? Хүмүүст гүн гүнзгий хортой үр нөлөө үзүүлдэг үү? (Тийм.) Хүмүүст маш гүн хортой үр нөлөө үзүүлдэг. Сатан хүний юуг завхруулахын тулд эдгээр нийгмийн хандлагыг ээлж дараалан ашигладаг вэ? (Мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар, ёс суртахуун, амьдралыг үзэх үзэл.) Тэдгээр нь хүмүүсийг алгуур доройтуулдаг уу? Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар урхидахын тулд эдгээр нийгмийн хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн хандлагад баригдаж, өөрийнгээр нь хүмүүсийг алгуур доройтуулдаг уу? Сатаэрхэмлэж, түүнчлэн хорон муу явдал болон хүчирхийллийг эрхэмлэдэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Энэ нь хүний зүрх сэтгэл дэх сэтгэл зүйн хандлага ямар байхаас болдог уу? Хүн юуг эрхэмлэдэг вэ? Хүн ёрын муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг. Тэд гоо сайхан болон сайн сайханд, тэр ч бүү хэл энх тайванд дургүй. Хүмүүс хэвийн хүн чанартай энгийн амьдралаар амьдрах хүсэлгүй байдаг, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийн хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийж, махан биеийн жаргал цэнгэлд умбадаг. Тэгвэл хүн ийм төрлийн хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь чамайг чөлөөлөгдөхөд тусалж чадах уу? Чиний мэддэг уламжлалт соёл, мухар сүсэг чинь чамайг энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний ойлгодог уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь тэдэнд тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг авч үзье. Эдгээр хандлагын шигддэг элснээс[б] хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Ийм байдлаар хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд цаашид ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд цаашид ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн хооронд цаашид ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллээр дүүрэн болсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, өөрсдийн гэсэн ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.) Намайг дөнгөж сая эдгээр зүйлийг ярихыг сонссоныхоо дараа, Сатаны завхруулсан иймэрхүү орчин, дэлхий ертөнц, бөөн хүний дунд амьдрах нь тун аймаар гэж та нар бодохгүй байна гэж үү? (Тийм.) Тэгвэл та нар өрөвдөлтэй гэдгээ ер нь мэдэрч байсан уу? Та нар одоо үүнийг бага зэрэг мэдэрч байх учиртай, тийм үү? (Тийм.) Дууны өнгийг чинь сонсоход та нар “Сатан хүнийг завхруулахын тулд маш олон өөр арга ашигладаг. Тэр бүх боломжийг шүүрэн авдаг бөгөөд бид хаашаа ч эргэсэн тэр тэнд байдаг. Хүн аврагдаж чадна гэж үү?” гэж бодож байгаа юм шиг байна. Хүн мөн л аврагдаж чадах уу? Хүн өөрийгөө аварч чадах уу? (Үгүй.) Хаш Хаан хүнийг аварч чадах уу? Күнз хүнийг аварч чадах уу? Гуаньинь Бодьсадва хүнийг аварч чадах уу? (Үгүй.) Тэгвэл хэн хүнийг аварч чадах вэ? (Бурхан.) Гэсэн хэдий ч зарим хүн зүрх сэтгэлдээ: “Сатан биднийг амьдрах ямар ч найдваргүй, амьдрах ямар ч итгэлгүй болтол маш догшин ширүүнээр, маш улайран хорлодог. Бид бүгд завхрал дунд амьдардаг ба хүн нэг бүр бүгд Бурханыг эсэргүүцдэг, тэгээд одоо бидний зүрх сэтгэл чинээндээ тултал дордсон. Тэгвэл Сатан биднийг завхруулж байхад Бурхан хаана байдаг вэ? Бурхан юу хийж байна вэ? Бурхан бидний төлөө юу ч хийж байсан бид үүнийг хэзээ ч мэдэрдэггүй!” гэх мэтийн асуулт тавих болно. Зарим хүн гарцаагүй сэтгэлээр унаж, гарцаагүй бага зэрэг зүрхшээдэг, тийм үү? Та нарт энэхүү мэдрэмж тун гүнзгий байдаг, учир нь Миний хэлсээр ирсэн бүхэн нь хүмүүст, аврагдах ямар ч итгэл найдваргүй гэдгийг нь улам бүр мэдрүүлж, Бурханаар хаягдсан гэдгийг нь улам бүр мэдрүүлж, аажмаар ойлгуулсан юм. Гэхдээ бүү санаа зов. Бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв болох “Сатаны ёрын муу” гэдэг нь бидний жинхэнэ сэдэв биш. Гэхдээ Бурханы ариун байдлын мөн чанарын тухай ярихын тулд, хүн одоо ямар нөхцөл байдалд байгааг хүмүүст илүү тодорхой болгохын тулд бид эхлээд Сатан хүнийг хэрхэн завхруулдаг тухай болон Сатаны ёрын муугийн тухай ярих учиртай. Үүний тухай ярихын нэг зорилго нь хүмүүст Сатаны ёрын мууг мэдэх боломж олгох, нөгөө нь жинхэнэ ариун байдал гэж юу болохыг илүү гүнзгий ойлгох боломжийг хүмүүст олгох явдал юм.

Миний дөнгөж сая ярьсан эдгээр зүйл өнгөрсөн удаагийнхаас илүү дэлгэрэнгүй байна уу? (Тийм.) Тэгвэл та нарын ойлголт одоо арай илүү гүнзгий болсон уу? (Тэгсэн.) Маш олон хүн Намайг одоо Бурханы ариун байдал гэж яг юу болохыг хэлнэ гэж хүлээж байгааг Би мэднэ, гэхдээ Бурханы ариун байдлын талаар ярихдаа Би эхлээд Бурханы хийдэг үйл хэргийн тухай ярих болно. Та нар бүгд анхааралтай сонсох ёстой, дараа нь Би та нараас Бурханы ариун байдал гэж яг юу болохыг асууна. Би та нарт шууд хэлэхгүй, харин оронд нь үүнийг тунгаан бодох боломжийг та нарт олгож, үүнийг тунгаан бодох орон зайг та нарт үлдээнэ. Та нар энэ аргын талаар юу гэж бодож байна вэ? (Энэ нь сайн.) Иймээс анхааралтай сонсоорой.

Сатан хүнийг завхруулах юм уу улайран хорлож байх үед Бурхан хажууд нь зүгээр л хараад зогсдоггүй, мөн Тэр Өөрийн сонгосон хүмүүсийг үл тоомсорлож, хараагүй дүр үзүүлдэггүй. Сатаны хийдэг бүхэн нь Бурханы хувьд тун тодорхой бөгөөд ойлгож байдаг. Сатан юу хийх нь хамаагүй, ямар хандлага бий болгох нь хамаагүй, Бурхан Сатаны хийхээр оролдож байгаа бүхнийг мэдэж байдаг ба сонгосон хүмүүсээ хаядаггүй. Үүний оронд Бурхан анхаарал таталгүйгээр, нууцаар, чимээгүйхнээр хийхээр зорьсон бүхнийг хийж байдаг. Бурхан хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, хэн нэгнийг сонгосон үедээ үүнийгээ хэнд ч зарладаггүй, мөн Сатанд ч зарладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио зангаа үзүүлдэггүй. Тэр ердөө тун сэмхнээр, тун аяндаа хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Эхлээд Тэр чамд зориулсан гэр бүлийг сонгодог; тухайн гэр бүл ямар нөхцөл байдалтай байх, эцэг эх чинь хэн байх, өвөг дээдэс чинь хэн байх—энэ бүхнийг Бурхан аль хэдийн шийдсэн байдаг. Иймээс эдгээр нь Түүний гаргасан тэрхэн зуурын шийдвэр биш, харин ч аль эртнээс эхэлсэн ажил юм. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо төрөх хугацааг чинь сонгодог. Дараа нь Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь харж, төрөлтийг чинь харж, анхны үгээ хэлэхийг чинь харж, бүдэрч, майжганан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь харж байдаг. Чи эхлээд нэг алхам, дараа нь өөр нэг алхмаа хийдэг… одоо чи гүйж чадна, үсэрч чадна, ярьж чадна, өөрийн мэдрэмжийг илэрхийлж чадна. Хүнийг өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, эсвэл орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх ёстой зүйлийг хийдэг, Өөрийн хийхээр зорьсон зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч, өвчин эмгэг, бүтэлгүйтэлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжин дор байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, чамайг харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харьцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чи дуртай зүйлээ хийх дуртай байдаг. Чи өөрийн хүн чанар дотор амьдарч, өөрийн гэсэн амьдралын орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолын талаар өчүүхэн төдий ч ухамсарлах чадвар чамд байдаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг ба урагшлах алхмаа хийх бүрд чинь чамайг харж байдаг. Мэдлэг суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй юм. Чи бусад хүмүүстэй адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харьцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилгыг бий болгож, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас өндөр дээд амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй Бурхан бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өөрийнхөө өнгөрсөн үеийг мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы нүдэн дор амьдарч, өсөж бойжиж, нас биед хүрдэг. Энэ хугацаанд Бурханы хийсэн хамгийн чухал зүйл бол хэний ч ойлгож чадахгүй, хэний ч мэдэхгүй, тэр ч байтугай Бурханы хэзээ ч хүмүүст хэлээгүй зүйл юм. Энэ нь Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хүн хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой, энэ нь хүн болоод Бурханы аль алинд амин чухал гэсэн үг юм. Энэхүү хамгийн чухал зүйл нь юу вэ? Та нар үүнийг мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы хувьд энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл нь энэ бүх зүйлээс хавьгүй илүү давсан байдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан хүн нэг бүрийн аюулгүй байдлыг батлан даах ёстой юм. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж, “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй та нар үүнийг ямар нэгэн аюул, гай гамшгийг хэзээ ч туулахгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх нь лавтай. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр та нарын аюулгүй байдлыг батлан даах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл нь юу юм бэ? Энэхүү аюулгүй байдал нь чи Сатанд залгиулахгүй байх гэсэн үг. Энэ нь чухал уу? Чи Сатанд залгиулахгүй, тэгвэл энэ нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Энэ нь чиний хувийн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Нэгэнт чи Сатанд залгиулчихвал сүнс чинь ч, махан бие чинь ч Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан цаашид чамайг аврахгүй. Бурхан тийм сүнснүүдийг орхидог бөгөөд тийм хүмүүсийг орхидог. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг батлан даах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг батлан дааж, тэднийг Сатанд залгиулахгүй байх явдлыг хариуцахаас гадна хамаагүй их ажил хийдэг; Тэр бас хэн нэгнийг сонгож, аврахын төлөө бэлтгэхдээ асар их ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, ямар гэр бүлд төрөх, эцэг эх чинь хэн байх, хэчнээн олон ах эгч, дүүтэй байх, төрсөн гэр бүлийн чинь байдал, эдийн засгийн байдал ямар байх, гэр бүлийн чинь нөхцөл ямар байх—энэ бүхнийг Бурхан чиний төлөө нягт нямбай зохицуулдаг. Дийлэнх хүмүүсийн хувьд гэвэл, Бурханы сонгосон хүмүүс ихэнхдээ ямар төрлийн гэр бүлд төрдгийг та нар мэдэх үү? Тэдгээр нь алдар цуутай гэр бүл байдаг уу? Тийм гэр бүл нэг ч байхгүй гэж бид итгэлтэйгээр хэлж чадахгүй. Байж магадгүй боловч тун цөөхөн байдаг. Тэрбумтан, олон саяын хөрөнгөтэй хүн гэх мэтийн хосгүй эд хөрөнгөтэй гэр бүлүүд байдаг уу? Ийм гэр бүл бараг байдаггүй. Тэгвэл Бурхан энэ хүмүүст зориулж ихэнхдээ ямар төрлийн гэр бүлийг бэлтгэдэг вэ? (Жирийн гэр бүлүүдийг.) Тэгвэл ямар гэр бүлүүд нь жирийн гэр бүл вэ? Ажилчин гэр бүлүүд байдаг. Тэд амьдрахын тулд цалиндаа түшиглэдэг бөгөөд үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаг. Тэд ямар ч тохиолдолд чамайг өлсгөлөн явуулахгүй боловч материаллаг хэрэгцээг чинь мөн хэт өндөр түвшинд хүргэхгүй. Мөн тариа тарьдаг гэр бүлүүд байдаг. Тариаланчид хоол хүнсэндээ зориулж тариа тарихад түшиглэдэг ба идэх тариа будаатай байдаг болохоор юу ч тохиолдсон өлсөхгүй боловч чи маш сайхан хувцаслаж чадахгүй. Тэгээд мөн жижиг бизнес ажиллуулдаг зарим гэр бүл байдаг, заримынх нь эцэг эх сэхээтэн байдаг бөгөөд эдгээрийг мөн жирийн гэр бүл гэж тооцож болно. Түүнчлэн зарим эцэг эх нь албан хаагч, эсвэл хамгийн ихдээ доогуур зиндааны төрийн албан хаагч байдаг ба тэднийг мөн алдар цуутай гэр бүл гэж тооцож болохгүй. Илүү олон хүн жирийн гэр бүлд төрдөг бөгөөд үүнийг бүгдийг нь Бурхан зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, юуны өмнө амьдарч байгаа энэхүү орчин чинь чиний төсөөлдөг хөрөнгө мөнгөтэй чинээлэг гэр бүл биш, харин ч чиний төлөө Бурханы шийдсэн гэр бүл бөгөөд хүмүүсийн дийлэнх нь ийм гэр бүлийн хязгаар дотор амьдардаг; бид онцгой тохиолдлуудыг энд хэлэлцэхгүй. Тэгвэл нийгмийн байр суурийн хувьд ямар вэ? Дийлэнх эцэг эхийн эдийн засгийн байдал дундаж байдаг бөгөөд тэдэнд нийгмийн өндөр байр суурь байдаггүй—тэдний хувьд ердөө ажилтай байх нь л хангалттай байдаг. Засаг дарга хүн байна уу? Ерөнхийлөгч хүн байна уу? (Үгүй.) Хамгийн ихдээ л тэд жижиг бизнесийн менежер, эсвэл бага гарын боссууд гэх мэтийн хүмүүс байдаг. Тэдний нийгмийн байр суурь, эдийн засгийн нөхцөл байдал нь дундаж байдаг. Өөр нэг хүчин зүйл бол гэр бүлийн амьдралын орчин юм. Юун түрүүнд, мэргэ төлгө болон заяа төөрөг мэргэлэх замаар алхахад нь хүүхдүүддээ илтэд нөлөөлөх ямар ч эцэг эх байдаггүй; тэд ч бас тун цөөхөн. Ихэнх эцэг эхчүүд нэлээд энгийн байдаг. Бурхан хүмүүсийг сонгохын зэрэгцээ тэдэнд зориулан ийм орчныг бэлддэг бөгөөд энэ нь хүмүүсийг аврах Түүний ажилд асар их ач тустай юм. Гадна талаасаа, хүний төлөө Бурхан тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон ямар ч зүйл хийгээгүй мэт харагддаг; Тэр зүгээр л бүхнийг нууцаар, анхаарал таталгүйгээр, чимээгүйхнээр хийдэг. Гэхдээ үнэндээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, өмнөх замыг чинь бэлдэж, чиний авралын төлөө хэрэгтэй бүх нөхцөлийг бэлтгэхийн тулд хийгддэг. Дараа нь, Тодорхой товлогдсон хугацаанд нь Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг—чиний хувьд Бурханы дуу хоолойг сонсох цаг ирэх үед тэр нь Түүний өмнө очих цаг чинь юм. Үүнийг тохиолдох үед зарим хүн өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүн гэрлэж, хүүхэдтэй болсон байхад зарим нь ганц бие хэвээр бөгөөд хараахан гэр бүлээ эхлээгүй байдаг. Гэхдээ ямар ч байсан Бурхан чиний сонгогдох цагийг болон Өөрийнх нь сайн мэдээ болон үг чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоосон байдаг. Бурхан тодорхой орчин, тодорхой хүнийг шийдэж, эсвэл ямар нэгэн нөхцөл байдал дор хэн нэгнээр чамд сайн мэдээ дамжуулахыг, ямар орчинд чамд Бурханы үгийг сонсгохыг тогтоосон байдаг. Бурхан чамд хэрэгтэй бүх нөхцөлийг аль хэдийн бэлтгэсэн байдаг болохоор өөрийн мэдэлгүйгээр чи Түүний өмнө очиж, Бурханы гэрт буцан очдог. Түүнчлэн чи өөрийн мэдэлгүйгээр Бурханыг дагаж, Түүний алхам алхмаар хийгддэг ажилд орж, алхам алхмаар чиний төлөө бэлтгэсэн Бурханы ажлын арга замд ордог. Энэ хугацаанд хүний төлөө юм хийхдээ Бурхан ямар төрлийн арга зам ашигладаг вэ? Юун түрүүнд, хамгийн наад зах нь хүн Бурханы халамж, хамгаалалтыг эдэлсэн. Үүнээс гадна, Бурхан янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг бэлдэж, үүн дотроос Өөрийн оршин тогтнол болон үйл хэргийг хүнд харуулдаг. Жишээ нь, гэр бүлийнх нь хэн нэгэн өвчтэй болохоор Бурханд итгэдэг зарим хүн байдаг. Бусад нь сайн мэдээ түгээхэд тэр Бурханд итгэж эхэлдэг бөгөөд Бурханд итгэх энэхүү итгэл нь нөхцөл байдлын улмаас бий болдог. Тэгвэл энэ нөхцөл байдлыг хэн зохицуулсан бэ? (Бурхан.) Энэ өвчнөөс болж хөгшин залуугүй бүгд итгэдэг зарим гэр бүл байдаг байхад зарим гэр бүлд нэг хүн л итгэдэг. Харваас чи өвчин эмгэгийн улмаас Бурханд итгэсэн боловч энэ нь үнэндээ чамд өгөгдсөн, Бурханы өмнө ирэх нөхцөл юм—энэ бол Бурханы нигүүлсэнгүй сэтгэл юм. Зарим хүний гэр бүлийн амьдрал бүтэмжгүй бөгөөд тэд ямар ч амар амгаланг олж чаддаггүй байтал санаандгүй нэгэн тохиолдлоор хэн нэгэн сайн мэдээ дамжуулж, “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи амар амгалан болох болно” хэмээн хэлэх боломж гарч ирдэг. Өөрийн мэдэлгүйгээр тэд тун хэвийн орчин нөхцөлд Бурханд итгэж эхэлдэг. Тэдний гэр бүл амар тайван биш байх нь нэг төрлийн нөхцөл байдал мөн үү? Энэ нь Бурханаас хайрласан нигүүлсэл мөн үү? Өөр шалтгааны улмаас Бурханд итгэж эхэлдэг зарим хүн ч байдаг. Өөр өөр шалтгаан, өөр өөр маягийн итгэл байдаг боловч ямар шалтгаан чамайг Бурханд итгэхэд хүргэсэн нь хамаагүй үүнийг үнэн хэрэгтээ Бурхан зохицуулж, залж чиглүүлж байдаг. Эхэндээ Бурхан чамайг сонгож, чамайг Өөрийн гэрт авчрахын тулд янз бүрийн арга зам ашигладаг. Энэ бол хүн нэг бүрд Бурханы хайрладаг нигүүлсэл билээ.

Өнөөгийн эцсийн өдрүүдийн ажлын алхамд Бурхан анхныхтайгаа адилаар хүнд зөвхөн нигүүлсэл болон ерөөлийг хайрладаггүй, мөн хүмүүсийг ч аргаддаггүй. Ажлын энэ үе шатанд өөрсдийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Тэд Бурханы хайрыг харсан, мөн Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан цаашид хангах, дэмжих, гэгээрүүлэх, залж чиглүүлэх арга замыг ашиглан Өөрийн санаа зорилго, Өөрийн хэлдэг үгийг болон хүнд хайрладаг Түүний үнэнийг хүнд аажмаар ойлгуулдаг. Хүнийг сул дорой байх үед, тэднийг сэтгэлээр унасан байх үед, хаашаа ч явах замгүй байх үед нь Бурхан тэднийг тайтгаруулж, ятгаж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадлаа олж авч, идэвхтэйгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханд дуулгаваргүй хандаж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл өөрсдийн завхралыг харуулах үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр тэднийг цохиж, сахилгажуулдаг. Хүний тэнэглэл, мэдлэггүй байдал, сул дорой байдал, төлөвшөөгүй байдалд Бурхан хүлээцтэй, тэвчээртэй ханддаг. Ийм байдлаар хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, зарим нэг үнэнийг ойлгож, эерэг зүйл юу болохыг, сөрөг зүйл юу болохыг мэдэж, ёрын муу гэж юу болох, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цохиж, сахилгажуулдаггүй, мөн үргэлж хүлээцтэй байдал, тэвчээр үзүүлдэггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр байдлаар, өөр өөр үе шатанд, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг хангадаг. Тэр хүний төлөө маш олон зүйл хийж, асар их төлөөс төлсөн; хүн энэхүү төлөөсийг, Бурханы хийдэг эдгээр зүйлийг ухамсарладаггүй, гэсэн ч Түүний хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэн бодитоор хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийдэг, хүний сул дорой байдалд Бурхан хүлээцтэй байдлаа дахин дахин харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхралыг болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл болон удирдамж бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, тэдний амьдралын утга учир, үнэ цэн болон өмнөх замаараа хэрхэн алхах зэргийг бүр ихээр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл нь Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээрх ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга замыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харж, тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурханы харахыг хүсдэг зүйл нь хүний зүрх сэтгэл сэргээгдэх явдал юм. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга зам нь, хүний зүрх сэтгэлийг тасралтгүй сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, тэднийг дэмжиж, тэднийг хангадгийг, мөн хэн тэдэнд одоог хүртэл амьдрах боломж олгосныг хүнд мэдэгдэх явдал; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд мэдэгдэх явдал; хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы зүрх сэтгэлийг мэдэрч, хүнийг аврах Түүний ажлын ар дахь чин сэтгэлийн хүчин чармайлтыг ухаарах явдал юм. Хүний зүрх сэтгэл сэргэх үед тэд цаашид доройтсон, завхарсан зан чанартай амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнийг эрж хайхыг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрсэн үед тэд Сатанаас бүрмөсөн салж чадах бөгөөд Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд эерэг байдлаар Бурханы ажилд болон Түүний үгэнд хамтран ажиллаж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрдэг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилгын нэг юм.

Сатаны ёрын муугийн талаар дөнгөж сая ярих үед, хүмүүс маш аз жаргалгүй амьдардаг ба хүний амьдрал золгүй явдлаар хүрээлэгдсэн байдаг хэмээн хүн болгонд санагдуулсан. Харин Би одоо Бурханы ариун байдал болон хүн дээр хийдэг Түүний ажлын тухай ярих үед та нарт ямар санагдаж байна вэ? (Маш жаргалтай.) Бид одоо Бурханы хийдэг бүхэн, хүний төлөө Түүний нарийн нямбай бэлддэг бүхэн нь алдаа мадаггүй байдгийг харж чадна. Бурханы хийдэг бүхэн ямар ч алдаа мадаггүй байдаг, өөрөөр хэлбэл энэ нь алдаа буруугүй, хэн ч үүнийг засаж, зөвлөгөө өгч, эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэггүй байдаг. Хүн бүрийн төлөө Бурханы хийдэг бүхэн нь ямар ч эргэлзээгүй; Тэр хүн бүрийг гараас нь хөтөлж, хором бүрд чамайг харж хамгаалдаг бөгөөд хажуугаас чинь хэзээ ч холдоогүй. Хүмүүс ийм төрлийн орчинд өсөж, ийм нөхцөл байдал дор өсдөг тул хүмүүс үнэндээ Бурханы гарын алганд өсдөг гэж бид хэлж болох уу? (Болно.) Тэгвэл одоо та нарт гутрах мэдрэмж төрсөөр л байна уу? Хэн нэгэн сэтгэлээр унасан хэвээр байна уу? Бурхан хүн төрөлхтнийг орхисон мэт хэн нэгэнд санагдаж байна уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан яг юу хийсэн юм бэ? (Тэр хүн төрөлхтнийг хамгаалдаг.) Бурханы хийдэг бүхний ард байдаг чин сэтгэлийн хүчин чармайлт нь маргаангүй. Үүнээс ч илүүтэйгээр Бурхан эдгээр ажлыг хийх зуураа чиний төлөө Өөрийнхөө төлсөн төлөөсийн улмаас Түүнд гүнээ талархах ямар нэгэн болзол буюу шаардлагыг та нарын хэнд ч, хэзээ ч тавиагүй. Бурхан иймэрхүү зүйл өмнө нь хийж байсан уу? (Үгүй.) Урт удаан амьдралынхаа туршид, үндсэндээ хүн болгон олон аюултай нөхцөл байдалтай тулгарч, олон уруу таталтыг туулсан. Учир нь Сатан яг чиний хажууд байж, түүний нүд чам дээр байнга төвлөрч байдаг. Чамайг гай зовлон нэрвэхэд, чамд гай гамшиг тохиолдоход, бүх юм чинь бүтэлгүйтэхэд тэр дуртай байдаг бөгөөд чамайг Сатаны урхинд ороход тэр дуртай. Бурханы хувьд, Тэр чамайг байнга хамгаалж, нэгээс нөгөө золгүй явдлаас, нэгээс нөгөө гай гамшгаас хамгаалж байдаг. Ийм учраас хүнд байдаг бүхэн—амар амгалан болон баяр хөөр, ерөөл хийгээд хувийн аюулгүй байдал нь—бүгд үнэндээ Бурханы хяналтан дор байдаг бөгөөд Тэр хүн нэг бүрийн хувь заяаг залж чиглүүлж, захирч байдаг гэж Би хэлдэг. Гэхдээ хүний хэлдэг шигээр Бурханд Өөрийн байр суурийн талаар хэт хөөрөгдсөн үзэл байдаг уу? Та нарт “Би бол бүгдээс хамгийн агуу нь, Би та нарыг хариуцдаг болохоор та нар бүгд Надаас өршөөл гуйх ёстой, дуулгаваргүй байвал үхлээр шийтгэнэ” гэж хэлээд Бурхан хүн төрөлхтнийг ийм байдлаар сүрдүүлж байсан уу? (Үгүй.) “Хүн төрөлхтөн завхарсан, иймээс Би тэдэнд хэрхэн хандах нь хамаагүй, яаж ч дураараа хандаж болно; Би тэдний төлөө аливаа зүйлийг маш сайн зохицуулах хэрэггүй” гэж Тэр хэлсэн үү? Бурхан ингэж боддог уу? Бурхан ийм байдлаар үйлдсэн үү? (Үгүй.) Эсрэгээр нь хүн нэг бүрд хандах Бурханы хандлага хичээнгүй агаад хариуцлагатай, бүр өөртөө ханддагаас чинь илүү хариуцлагатай байдаг. Ийм байдаггүй гэж үү? Бурхан дэмий ярьдаггүй, мөн Өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаггүй, бас хүмүүсийг хуурч аргалдаггүй. Үүний оронд Тэр үнэн бодитоор, чимээгүйхнээр Өөрийн хийх хэрэгтэй зүйлийг хийж байгаа. Эдгээр зүйл нь хүнд ерөөл, амар амгалан, баяр хөөрийг авчирдаг. Тэдгээр нь хүнийг Бурханы харцан дор, Түүний гэрт амар амгалан, аз жаргалтай байлгадаг; тэгээд тэд хэвийн эрүүл ухаан, сэтгэхүйтэйгээр Бурханы өмнө амьдарч, Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Бурхан ер нь Өөрийнхөө ажилд хүнд хоёр нүүр гаргасан уу? Тэр хэзээ нэгэн цагт худал хуурмаг нинжин сэтгэл үзүүлж, чихэнд чимэгтэй хэдхэн үгээр хүнийг хуурч аргалаад, дараа нь хүнээс нүүр буруулж байсан уу? (Үгүй.) Бурхан ер нь нэг зүйл хэлчихээд дараа нь өөрийг хийж байсан уу? Бурхан хоосон амлалт өгч, бардамнаж, чиний төлөө үүнийг хийнэ, эсвэл түүнийг хийхэд чамд тусална гэж хэлээд дараа нь сураггүй алга болж байсан уу? (Үгүй.) Бурханд ямар ч заль мэх, ямар ч хуурамч байдал байдаггүй. Бурхан бол итгэмжит бөгөөд хийдэг бүхэн нь үнэн бодитой байдаг. Тэр бол хүмүүсийн найдаж болох Нэгэн бөгөөд өөрсдийн амьдралыг болон өөрсдийн бүх зүйлийг хариуцуулж болох Бурхан юм. Бурханд ямар ч заль мэх байдаггүй болохоор Бурхан бол хамгийн чин үнэнч гэж бид хэлж болох уу? (Болно.) Мэдээж тэгж болно, тийм үү? Хэдийгээр одоо энэ үгийн тухай ярилцвал Бурханд хэрэглэхэд энэ нь хэтэрхий өчүүхэн, хэтэрхий хүнлэг бөгөөд хүний хэлний хязгаар байдаг болохоор бидэнд ямар ч арга алга. Бурханыг чин үнэнч гэж энд хэлэх нь бага зэрэг зохисгүй боловч одоохондоо бид энэ үгийг ашиглая. Бурхан бол итгэмжит агаад чин үнэнч. Тэгвэл бидний ярьсан энэ хэдэн талууд нь юуг хэлж байна вэ? Бид Бурхан болон хүний хоорондох ялгаа, мөн Бурхан болон Сатаны хоорондох ялгааг хэлж байна уу? Бид ингэж хэлж болно. Яагаад гэвэл, хүн Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөрийг Бурханаас харж чадахгүй. Миний ингэж хэлж байгаа нь зөв үү? Би үүний төлөө Амен авч болох уу? (Амен!) Бид Сатаны ёрын муугийн илэрхийлэлийн юу ч Бурханаас харахгүй. Бурханы хийдэг, илэрхийлдэг бүхэн нь хүнд бүхэлдээ ач тустай, нэмэртэй байдаг, мөн бүхэлдээ хүнийг хангахын тулд хийгддэг, энэ нь амиар дүүрэн бөгөөд дагах зам болон явах чиглэлийг хүнд өгдөг. Бурханд завхрал байдаггүй, түүнчлэн Бурханы хийдэг бүхнийг одоо харвал Бурхан бол ариун гэж хэлж болох уу? (Болно.) Бурханд хүн төрөлхтний завхралын юу ч байдаггүй бөгөөд хүн төрөлхтний завхарсан зан чанар, эсвэл Сатаны мөн чанартай төстэй сэвэл адилхан зүйл байдаггүй болохоор энэ өнцгөөс бид Бурхан бол ариун гэж хэлж болно. Бурхан ямар ч завхралыг харуулаагүй ба Түүний ажил дахь хувийн мөн чанарынх нь илэрхийлэл нь Бурхан Өөрөө бол ариун гэдгийг хангалттай баталж болно. Та нар үүнийг ухаарж байна уу? Бурханы ариун мөн чанарыг мэдэхийн тулд одоохондоо энэ хоёр талыг харцгаая: 1) Бурханд ямар ч завхарсан зан чанар байхгүй; 2) хүн дэх Бурханы ажлын мөн чанар нь, Бурханы хувийн мөн чанар болон энэхүү мөн чанар нь бүхэлдээ эерэг гэдгийг харах боломжийг хүнд олгодог. Учир нь Бурханы ажлын бүх хэв маягийн хүнд авчирдаг зүйлс нь бүгд эерэг зүйл байдаг. Эхлээд Бурхан хүнээс үнэнч хүн байхыг шаарддаг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнээс мэргэн ухаантай байхыг хүсдэг—энэ нь эерэг биш гэж үү? Бурхан хүнээс сайн, мууг ялгах чадвартай байхыг шаарддаг—энэ нь эерэг биш гэж үү? Тэр хүний амьдралын утга учир, үнэ цэнийг ойлгох боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг биш гэж үү? Тэрээр, хүмүүс, үйл явдал болон аливаа зүйлсийн мөн чанарыг үнэний дагуу тодорхой харах боломжийг хүнд олгодог—энэ нь эерэг бус уу? (Тийм ээ, мөн.) Энэ бүхний үр дүнд хүн Сатанд хууртахаа больж, Сатанд үргэлжлүүлэн хорлогдохоо, эсвэл түүнд хянагдахаа больдог. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө Сатаны завхралаас бүрмөсөн чөлөөлж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах замаар аажмаар алхах боломжийг хүмүүст олгодог. Та нар энэ замаар одоо хэр хол алхсан бэ? Үүнийг хэлэхэд хэцүү, тийм биз? Гэхдээ ядаж л та нар одоо Сатан хүнийг хэрхэн завхруулдаг, ямар зүйлс нь ёрын муу, ямар зүйл нь сөрөг болох тухай анхан шатны ойлголттой болсон уу? Та нар одоо ядаж зөв замаар алхаж байгаа. Бид тэгж хэлж болох уу? (Болно.)

Бид одоо Бурханы ариун байдлын талаарх яриагаа дуусгая, тэгвэл өөрсдийн сонсож, хүлээж авсан бүхнээс Бурханы ариун байдал гэж юу болохыг та нарын хэн чинь хэлж чадах вэ? Миний ярьсан Бурханы ариун байдал нь юуг хэлдэг вэ? Энэ тухай хэсэг зуур бодоод үз. Бурханы үнэн зөв байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы итгэмжит байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы аминч бус байдал нь Түүний ариун байдал мөн үү? Бурханы даруу байдал нь Түүний ариун байдал мөн үү? Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал мөн үү? Бурхан үнэн болон амийг хүнд үнэ төлбөргүй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы илэрхийлдэг энэ бүхэн цор ганц; энэ нь завхарсан хүмүүс дотор оршдоггүй, мөн үүнийг тэндээс хардаггүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, мөн Сатаны мөн чанар, уг чанараас ч харж чадахгүй. Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц бөгөөд Бурханд Өөрт нь л ийм мөн чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм төрлийн мөн чанар эзэмшдэг. Үүнийг одоо болтол хэлэлцсэн болохоор та нараас хэн нэгэн чинь энэхүү ариун байдлыг хүн төрөлхтнөөс харсан уу? (Үгүй.) Тэгвэл хүн төрөлхтөн дэх, та нарын шүтэн биширдэг алдартай хүмүүс, агуу хүмүүс болон шүтээнүүдийн дунд ийм ариун хүн байна юу? (Үгүй.) Тэгэхээр одоо бид Бурханы ариун байдал нь цор ганц гэж хэлж болох бөгөөд Түүний үг үйлдэл нийцдэг үү? (Тийм.) Тэгдэг. Цаашлаад мөн үүний бодитой тал байдаг. Миний одоо ярьж байгаа ариун байдал болон урьд нь та нарын ойлгож, төсөөлж байсан ариун байдлын хооронд ямар нэгэн зөрөө байна уу? (Байна.) Тэгвэл энэ зөрөө нь хэр их вэ? (Маш их!) Хүмүүсийн байнга ярьдаг ариун байдал нь юуг хэлдэг вэ? (Гадаад талын зарим нэг үйлдэл.) Үйлдэл, эсвэл ямар нэгэн зүйлийг дүрсэлж, өгүүлэхийг ариун гэж хэлдэг. Энэ нь зүгээр л цэвэрхэн, гоё харагддаг зүйл буюу хүмүүст сайхан харагдаж, сонсогддог зүйл бөгөөд ариун байдлын ямар ч бодит мөн чанаргүй байдаг. Энэ бол онол. Үүнээс гадна, хүмүүсийн боддог “ариун байдлын” бодитой тал нь юуг хэлдэг вэ? Энэ нь ихэнхдээ, “ариун байдлын” агуулгын талаар хүмүүсийн төсөөлдөг, эсвэл магадладаг зүйл хэвээр үү? Жишээ нь, зарим Буддын шашинтнууд дадлагажих явцдаа нас эцэслэж, суугаагаараа унтаж байх зуураа нас бардаг. Зарим хүн, тэд ариун болсон бөгөөд тэнгэр лүү одсон гэж хэлдэг. Энэ нь мөн л нэг төрлийн төсөөлөл юм. Тэнгэрээс доош хөөрөн бууж буй тэнгэрийн дагина бол ариун гэж боддог зарим хүмүүс байдаг. Ерөнхийдөө, “ариун” хэмээх үгийн талаарх хүмүүсийн ойлголт зүгээр л хий хоосон төсөөлөл болон онол төдий байж, ямар ч бодит агуулгагүй, түүнчлэн ариун байдлын мөн чанартай ямар ч хамаагүй байдаг. Ариун байдлын мөн чанар нь жинхэнэ хайр, үүнээс ч илүүтэйгээр энэ нь үнэн, зөвт байдал болон гэрлийн мөн чанар юм. “Ариун” хэмээх үгийг зөвхөн Бурханд хэрэглэх нь л зохистой; бүтээлийн юу ч ариун хэмээн нэрлэгдэхүйц биш. Хүн үүнийг ойлгох ёстой. Одооноос эхлээд “ариун” хэмээх үгийг бид зөвхөн Бурханд л хэрэглэнэ. Энэ нь зөв үү? (Тийм ээ, зөв.)

Сатан хүнийг завхруулахдаа ямар аргуудыг хэрэглэдэг тухай яриандаа буцан орцгооё. Бид дөнгөж сая хүн дээр ажилладаг Бурханы янз бүрийн арга замын тухай ярилцсан бөгөөд үүнийг та нар бүгд өөрсдөө туулж болно, иймээс Би хэтэрхий их дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ зүрх сэтгэлдээ магадгүй та нар, хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг арга барилуудын талаар тодорхой мэдэхгүй байгаа, ядаж л дэлгэрэнгүй бус байгаа. Би үүнийг дахин тодруулах нь та нарт ашиг тустай юу? (Тийм.) Та нар үүнийг ойлгохыг хүсэж байна уу? Магадгүй та нарын зарим нь: “Яагаад Сатаны тухай дахиад ярина гэж? Сатаны тухай яримагцаа бид уурлаж, сонсох үедээ бидэнд тун тавгүй санагддаг” гэж хэлнэ. Энэ нь та нарыг хэчнээн тавгүйтүүлэх нь хамаагүй, та нар баримтуудтай нүүр тулах ёстой бөгөөд та нарт ойлгуулахын төлөө эдгээр зүйлийг тодорхой ярьж, ойлгомжтой болгох ёстой; эс бөгөөс та нар үнэхээр Сатаны нөлөөнөөс ангижирч чадахгүй.

Бид өмнө нь, Сатаны хүнийг завхруулдаг таван арга замыг хэлэлцсэн. Энэ таван арга замын дотор түүний хэрэглэдэг арга барилууд байдаг. Хүнийг завхруулдаг Сатаны арга замууд нь зүгээр л нэг төрлийн халхавч; хамгийн хорлонтой нь энэхүү гадаад талын цаана нуугдаж байгаа арга барилууд бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд тэр эдгээр арга барилыг ашиглахыг хүсдэг. Тэгвэл түүний арга барилууд нь юу вэ? Та нар нэгтгэн дүгнээд өг дөө. (Хуурах, уруу татах, айлгаж сүрдүүлэх.) Та нар хэдий чинээ ихийг жагсаана, төдий чинээ их ойртож байна. Та нар түүнд гүнээ хорлогдсон бөгөөд энэ сэдвийн талаар хүчтэй мэдрэмжтэй байгаа мэт харагдаж байна. (Тэр бас уран үг ашигладаг, тэр нөлөөлж, хүчээр эзлэн авдаг.) Хүчээр эзлэн авдаг—энэ нь туйлын гүн сэтгэгдэл төрүүлдэг. Хүмүүс Сатанд хүчээр эзлүүлэхээс айдаг, тийм үү? Өөр байна уу? (Тэр хүмүүсийг хэрцгийгээр хорлодог, сүрээр далайлган, ашиг хонжоогоор татахын аль алийг ашигладаг ба худлаа ярьдаг.) Худлаа ярих нь түүний үйлдлийн нэг хэсэг бөгөөд чамайг хуурахын тулд худлаа ярьдаг. Худлаа ярихын шинж чанар нь юу вэ? Худлаа ярих нь хуурахтай адилхан биш гэж үү? Худлаа ярихын зорилго нь үнэндээ чамайг хуурахын төлөө байдаг. Өөр байна уу? Илэн далангүй ярьцгаа. Надад мэдэж байгаа бүхнээ хэл. (Тэр өдөөж, хорлож, мэхэлж, хуурдаг.) Та нарын ихэнх нь энэхүү хууран мэхлэлтийн тухайд адилхан байдлаар мэдэрч байгаа, тийм үү? (Тэр зусардан бялдуучилж, хүнийг хянаж, хүнээс тавихгүй зуурч, хүнийг айлган сүрдүүлж, Бурханд итгүүлдэггүй.) Би та нарын юу гэж байгааг нэлээд сайн мэдлээ, бүгд зөв. Та нар бүгд энэ талаар ямар нэгэн зүйл мэдэж байна, тэгвэл одоо тэдгээрийг нэгтгэн дүгнэцгээе.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн арга байдаг.

Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамд сонсгож, дуулгаваргүй бол ямар үр дагаварт хүрэхийг чамд бодогдуулдаг. Чи айх бөгөөд түүнийг эсэргүүцэж зүрхлэхгүй, ингээд чи түүнд захирагддаг.

Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Сатан зарим нэг түүх юм уу худал яриа зохиож, чамайг залилан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, чамайг Бурхан бүтээгээгүй гэж бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч дурддаггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар ямар ч ойлголтгүй болдог. Энэ заль нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй өөр олон талыг агуулдаг.

Гурав дахь нь хүчээр суулгах. Юуг суулгадаг вэ? Хүчээр суулгах нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгээр хийгддэг үү? (Үгүй.) Чи зөвшөөрөхгүй байхын аргагүй. Чамайг мэдээгүй байхад энэ нь чамд цутгагдаж, Сатаны үзэл санаа, түүний амьдралын дүрэм журам болон түүний мөн чанарыг чамд суулгадаг.

Дөрөв дэх нь сүрээр далайлган, ашиг хонжоогоор татах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн арга барил ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг; зорилгодоо хүрэхийн тулд тэр арга бүхнийг хэрэглэдэг, заримдаа чамд бага сага ач тус үзүүлдэг боловч чамайг бас уруу татаж нүгэл үйлдэхэд хүргэдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, чамд цээрлэл үзүүлэх бөгөөд чам руу дайрч давшлан, чамайг хорлохын тулд янз бүрийн арга зам ашиглана.

Тав дахь нь мэхлэлт болон мангартуулах. “Мэхлэлт болон мангартуулах” гэдэг нь, Сатан чихэнд чимэгтэй үг, хүмүүсийн үзэлтэй нийцдэг үг яриа, үзэл санааг зохиож, хүмүүсийн бие махбодыг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт хүмүүст санагдуулдаг, үнэндээ энэ нь чамайг хуурч мэхлэхийн төлөө байдаг. Тэр дараа нь чамайг мангартуулдаг, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэхгүй, өөрийн мэдэлгүйгээр мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.

Зургаа дахь нь бие болон оюун ухааны сүйрэл. Сатан хүний юуг сүйрүүлдэг вэ? (Тэдний оюун ухаан, бүхий л оршихуйг.) Сатан оюун ухааныг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь чиний зүрх сэтгэл аажуухнаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний санаа зоригийг аажуухнаар сүйрүүлж, чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, зөв шударга байдал гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг тарчилгаж хүн ч биш, сүнс сүг ч биш болгодог ба дараа нь тэднийг залгих боломжийг шүүрэн авдаг гэсэн үг юм.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр арга барил нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч арга барил чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, гэм нүглийн намагт шигдүүлж чаддаг. Эдгээр нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг арга барилууд юм.

Бид Сатаныг ёрын муу гэж хэлж болно, гэхдээ үүнийг батлахын тулд Сатан хүнийг завхруулсны үр дагавар юу болохыг болон тэрээр хүнд ямар зан чанар, мөн чанар авчирсан болохыг бид мөн л харах ёстой. Та нар бүгд үүний заримыг мэднэ, иймээс энэ талаар ярьцгаа. Сатан хүнийг завхруулмагц тэд ямар зан чанарыг илэрхийлж, харуулдаг вэ? (Биеэ тоосон ба ихэмсэг, аминч агаад жигшүүртэй, шударга бус агаад зальжин, муу санаатай агаад хорлонтой, ямар ч хүн чанаргүй.) Ерөнхийдөө тэдэнд хүн чанар байхгүй гэж бид хэлж болно, тийм үү? Бусад ах эгч нараар яриулъя. (Хүнийг Сатан завхруулсны дараа тэдний хамгийн нийтлэг жишээ нь биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг, ихэмсэг, шуналтай агаад аминч байдаг. Эдгээр нь хамгийн ноцтой.) (Хүн Сатанаар завхруулагдсаныхаа дараа материаллаг зүйл болон эд хөрөнгө олж авахын тулд арга бүхнийг ашигладаг. Тэд тэгээд Бурханд дайсагнаж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй ханддаг бөгөөд хүнд байх учиртай мөс чанар болон эрүүл ухаанаа алддаг.) Та нарын хэлсэн зүйл бүгд үндсэндээ адилхан, ердөө бага зэргийн л ялгаатай бөгөөд та нарын заримынх нь бага зэрэг дэлгэрэнгүй байна. Дүгнэж хэлэх юм бол “биеэ тоосон” гэдэг нь хамгийн олон дахин дурдагдсан үг байлаа—биеэ тоосон, зальжин, хорлонтой агаад аминч. Гэхдээ та нар бүгд нэг адилхан зүйлийг орхигдуулсан. Мөс чанаргүй, эрүүл ухаанаа алдсан, хүн чанаргүй хүмүүс—гэсэн ч та нарын хэний ч хэлээгүй бас нэгэн чухал зүйл байгаа. Тэр бол урвалт. Сатанаар завхруулагдсаны дараа ямар ч хүнд оршин байдаг эдгээр зан чанарын эцсийн үр дагавар нь Бурханаас урвах урвалт юм. Бурхан хүнд юу хэлэх нь, эсвэл тэдэн дээр ямар ажил хийдэг нь хамаагүй, тэд үнэн гэж мэддэг хэрнээ хүлээн зөвшөөрдөггүй, өөрөөр хэлбэл, тэд Бурханыг танихаа больж, Түүнээс урвадаг: Энэ бол Сатан хүнийг завхруулсны үр дагавар юм. Хүний бүх завхарсан зан чанар нь адилхан байдаг. Хүнийг завхруулахдаа Сатаны ашигладаг замуудын дундаас—хүний суралцдаг мэдлэг, мэддэг шинжлэх ухаан, ойлгодог мухар сүсэг, уламжлалт соёл болон нийгмийн хандлагаас—юу нь зөв шударга, юу нь зөв шударга бус болохыг мэдэхэд хүнд туслах ямар нэгэн зүйл байдаг уу? Юу нь ариун, юу нь ёрын муу болохыг мэдэхэд хүнд туслах ямар нэгэн зүйл байдаг уу? Ямар нэгэн стандарт байдаг уу? (Үгүй.) Хүнд тусалж чадах ямар ч стандарт, ямар ч үндэслэл байдаггүй. Хүмүүс “ариун” хэмээх үгийг мэддэг ч гэсэн, юу ариун болохыг үнэхээр мэддэг нэг ч хүн үгүй. Тэгвэл Сатаны хүнд авчирдаг эдгээр зүйл үнэнийг мэдэх боломжийг тэдэнд олгож чадах уу? Тэдгээр нь илүү их хүн чанартайгаар амьдрах боломжийг хүнд олгож чадах уу? Бурханд улам их шүтэн мөргөх боломжийг хүнд олгож чадах уу? (Үгүй.) Тэдгээр нь хүнд, Бурханд шүтэн мөргөж, үнэнийг ойлгох боломжийг олгож чадахгүй, мөн ариун байдал болон ёрын муу юу болохыг мэдэх боломжийг ч олгож чадахгүй нь ойлгомжтой. Эсрэгээрээ хүн улам бүр доройтож, Бурханаас улам бүр холддог. Сатаныг ёрын муу гэж хэлдгийн маань ар дахь шалтгаан энэ юм. Сатаны маш олон ёрын муу уг чанарыг задлан шинжилсний дараа та нар түүний уг чанараас, эсвэл түүний мөн чанарын талаарх ойлголтоосоо Сатанд ариун байдлын ямар нэгэн элемент байхыг харсан уу? (Үгүй.) Тэр бол мэдээж. Тэгвэл Сатаны ямар нэгэн мөн чанар Бурхантай адил төстэй байдаг уу? (Үгүй.) Сатаны ямар нэгэн илэрхийлэл Бурхантай адил төстэй байдаг уу? (Үгүй.) Тэгвэл одоо, Би та нараас асуумаар байна, та нарын үгээр хэлбэл, Бурханы ариун байдал яг юу вэ? Юун түрүүнд Бурханы ариун байдлыг юутай холбоотойгоор хэлдэг вэ? Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг үү? Эсвэл Түүний зан чанарын зарим талтай холбоотойгоор хэлдэг үү? (Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг.) Бид хүссэн сэдвийнхээ голыг нь ойлгох ёстой. Үүнийг Бурханы мөн чанартай холбоотойгоор хэлдэг. Юуны өмнө, бид Сатаны ёрын мууг Бурханы мөн чанарыг товойлгогч болгон ашигласан, тэгвэл чи Сатаны ямар нэгэн мөн чанарыг Бурханаас олж харсан уу? Хүн төрөлхтний ямар нэгэн мөн чанарыг олж харсан уу? (Бурханд биеэ тоосон зан, аминч зан, мөн урвалт байдаггүй бөгөөд энэ тал дээр Бурханы ариун мөн чанар илэрхийлэгддэг нь харагдсан.) Өөр нэмэх юм байна уу? (Бурханд Сатаны завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй. Сатанд байдаг зүйл бүхэлдээ сөрөг байхад Бурханд байгаа зүйл бүхэлдээ эерэг байдаг. Биднийг тун жаахан байхаас одоог хүртэл, ялангуяа төөрч будилсан үед маань Бурхан үргэлж бидний хажууд байж, биднийг харж хамгаалж байсныг харж болно. Бурханд ямар ч зальжин зан, хууран мэхлэлт байдаггүй. Тэр тун тодорхой, ойлгомжтой ярьдаг ба энэ ч бас Бурханы жинхэнэ мөн чанар юм.) Маш сайн! (Бид Бурханаас Сатаны ямар ч завхарсан зан чанарыг, ямар ч хоёр нүүр, ямар ч бардамнал, ямар ч хоосон амлалт, ямар ч зальжин занг хардаггүй. Бурхан бол хүний итгэж болох цор ганц Нэгэн бөгөөд итгэмжит агаад чин үнэнч билээ. Бурхан хүмүүст үнэнч хүн байж, мэргэн ухаантай байж, сайн мууг ялгаж, янз бүрийн хүмүүс, үйл явдал болон зүйлсийг ялган таних чадвартай бай гэж хэлж байгааг Бурханы ажлаас бид харж болно. Үүнээс бид Бурханы ариун байдлыг харж чаддаг.) Та нар дуусав уу? Та нар хэлсэн зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Зүрх сэтгэлд чинь Бурханы тухай ойлголт үнэндээ хэр их байна вэ? Мөн та нар Бурханы ариун байдлыг хэр их ойлгож байна вэ? Та нар дор бүрнээ зүрх сэтгэлдээ зарим нэг түвшний танин мэдэхүйн ойлголттой байгаа гэдгийг Би мэднэ, учир нь өөрсдийнх нь дээрх Бурханы ажлыг хүн бүр мэдэрч чаддаг ба янз бүрийн хэмжээнд Бурханаас олон зүйлийг олж авдаг; тэд нигүүлсэл болон ерөөл олж авдаг ч бай, гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авдаг ч бай, хүн Бурханы мөн чанарын талаар зарим нэгэн өнгөц ойлголттой байдаг.

Хэдийгээр бидний өнөөдрийн хэлэлцэж байгаа Бурханы ариун байдлын тухай агуулга ихэнх хүмүүст танил бус санагдаж болох боловч энэ нь ямар санагдахаас үл хамааран бид энэ сэдвийг эхэлсэн бөгөөд өөрсдийн өмнөх замаар алхангаа та нар илүү гүнзгий ойлголттой болно. Энэ нь, өөрсдийн туршлагаар аажмаар ойлгож, мэдрэхийг та нараас шаарддаг. Одоо Бурханы мөн чанарын тухай та нарын танин мэдэхүйн ойлголт чинь үүнийг ойлгож, баталж, мэдэрч, туулахад мөн л удаан хугацааг шаардана, тэгээд нэг л өдөр, Бурханы ариун байдал бол Бурханы мөн чанар нь өө сэвгүй, хайр нь аминч бус, мөн Бурханы хүнд өгдөг энэ бүхэн нь аминч бус, Бурханы ариун байдал нь өө сэвгүй агаад гэм зэмгүй гэдгийг та нар зүрх сэтгэлийнхээ гүнээс мэдэх болно. Бурханы эдгээр мөн чанар нь зөвхөн Өөрийн ялгамж чанараар бардамнахын тулд Түүний хэрэглэдэг үг төдий биш, харин ч хүн нэг бүртэй чимээгүйхнээр, чин сэтгэлээсээ харьцахын тулд Бурхан Өөрийн мөн чанарыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар дэмий хоосон биш, мөн онол буюу ягшмал сургаал ч биш, бас нэг төрлийн мэдлэг биш гэдэг нь гарцаагүй. Энэ нь хүнд зориулсан нэг төрлийн боловсрол биш, харин ч Бурханы Өөрийн хийсэн зүйлийнх нь жинхэнэ илэрхийлэл бөгөөд Бурханы Өөрийн илэрхийлсэн оршихуйнх нь мөн чанар юм. Бурханы хийдэг бүхэн, хэлдэг үг болгон нь хүн нэг бүрд асар их үнэ цэнтэй, асар их ач холбогдолтой учраас хүн энэ мөн чанарыг мэдэж, ойлгох ёстой. Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи Бурханд үнэхээр итгэж чадна; Бурханы ариун байдлыг ойлгож эхлэх үедээ чи “Цор ганц Бурхан Өөрөө” гэсэн үгийн жинхэнэ утга учрыг үнэхээр ухаарч чадна. Чи өөр замаар алхахаар сонгож чадна гэж төсөөлөхөө болих бөгөөд чиний төлөө Бурханы зохицуулсан бүхнээс урвахыг хүсэхээ болино. Бурханы мөн чанар ариун учраас зөвхөн Бурхан л чамд амьдралын гэрэл гэгээтэй, зөв замаар алхах боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд амьдралын утга учрыг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд жинхэнэ амьдралыг амьдран харуулх, үнэнийг эзэмших, үнэнийг ойлгох боломж олгож чадна; зөвхөн Бурхан л чамд үнэнээс амийг олж авах боломж олгож чадна. Зөвхөн Бурхан Өөрөө л муугаас зайлахад хүнд тусалж чадах ба хүнийг Сатаны хорлол, хяналтаас ангижруулж чадна. Бурханаас өөр хэн ч, юу ч чамайг дахин зовоохгүйн тулд зовлонгийн далайгаас аварч чадахгүй: Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог. Зөвхөн Бурхан Өөрөө л чамайг амь бие хайрлалгүй авардаг, эцсийн эцэст зөвхөн Бурхан л чиний ирээдүй, хувь заяа, амьдралыг хариуцдаг бөгөөд бүх зүйлийг чиний төлөө зохицуулдаг. Энэ нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйлийн биелүүлж чадахгүй зүйл юм. Учир нь бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй юу ч Бурханы ийм мөн чанарыг эзэмшдэггүй, иймээс ямар ч хүн юм уу зүйлд чамайг аврах, удирдах чадвар байхгүй. Энэ бол Бурханы мөн чанарын хүнд өгдөг чухал ач холбогдол юм. Магадгүй Миний хэлсэн эдгээр үг нь зүгээр л онолын хувьд бага зэрэг тусалж болох юм шиг та нарт санагдаж байгаа. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэг бол, хэрвээ чи үнэнийг хайрладаг бол ирээдүйн дадлага туршлага дунд, эдгээр үг хувь заяаг чинь өөрчлөөд зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр амьдралын зөв замд чамайг аваачна. Та нар үүнийг ойлгож байгаа, тийм үү? Тэгвэл одоо та нарт Бурханы мөн чанарыг мэдэх сонирхол байна уу? (Тийм.) Сонирхох нь сайн. Бид Бурханы ариун байдлыг мэдэх тухай өнөөдрийн сэдвээ энд дуусгая.

Өнөөдрийн бидний цугларалтын эхэнд та нарын хийсэн, Намайг гайхшруулсан үйл хөдлөлийн талаар Би та нартай ярихыг хүсэж байна. Энэ талаар, та нарын зарим нь магадгүй яг одоо талархлын мэдрэмж өвөрлөж байгаа, эсвэл талархаж байгаа байх, иймээс та нар зүрх сэтгэлдээ байсан бодлыг биеэрээ илэрхийлсэн. Энэ нь зэмлэхийн аргагүй бөгөөд зөв ч биш, бас буруу ч биш. Гэхдээ Би та нарт нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байна. Энэ нь юу вэ? Эхлээд Би дөнгөж сая хийсэн зүйлийн чинь талаар та нараас асуумаар байна. Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан уу, эсвэл шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөх явдал байсан уу? Надад хэлж өгөх хүн байна уу? (Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж бид итгэж байна.) Энэ нь нүүрээрээ газар унан мөргөх явдал байсан гэж та нар итгэж байна, тэгвэл нүүрээрээ газар унан мөргөхийн утга учир нь юу вэ? (Шүтэн мөргөх.) Шүтэн мөргөхийн тулд өвдөг сөгдөх нь тэгвэл юу вэ? Би өмнө нь үүнийг та нартай нөхөрлөөгүй, харин өнөөдөр энэ сэдвийг та нартай нөхөрлөх нь чухал гэж санагдаж байна. Та нар ердийн цугларалтууд дээрээ нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Үгүй.) Тэгвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Нөхцөл байдал бүрдвэл та нар залбирах болгондоо нүүрээрээ газар унан мөргөдөг үү? (Тийм.) Маш сйан. Гэхдээ Би өнөөдөр та нарт нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байна—Бурхан хоёр төрлийн хүний сөхрөхийг л хүлээн зөвшөөрдөг. Бид Библи юм уу аливаа сүнслэг хүмүүсийн зан байдлыг лавлаж үзэх хэрэггүй бөгөөд Би энд та нарт нэгэн зөв оновчтой мэдээлэл хэлье. Юун түрүүнд, шүтэн мөргөхийн тулд нүүрээрээ газар унан мөргөх болон өвдөг сөгдөх нь адилхан зүйл биш. Яагаад Бурхан нүүрээрээ газар унан мөргөдөг хүмүүсийн сөхрөхийг хүлээн зөвшөөрдөг вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгнийг Өөр лүүгээ дуудаж, Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөхийг энэ хүнд тушаадаг, иймээс Бурхан түүнийг нүүрээрээ газар унан мөргүүлдэг. Энэ нь эхний төрлийн хүн юм. Хоёр дахь төрөл нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн шүтэн мөргөхдөө өвдөг сөгдөхийг Бурхан хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн ийм хоёр төрлийн л хүн байдаг. Тэгвэл та нар аль төрөлд нь харьяалагддаг вэ? Та нар хэлж чадах уу? Энэ үг бол бодит үнэн, гэвч та нарын мэдрэмжийг бага зэрэг шархлуулж магадгүй. Залбирах үедээ хүмүүс сөхөрдөг тухайд хэлэх зүйл юу ч алга—энэ бол зүй зохистой бөгөөд ийм л байх учиртай, учир нь хүмүүс залбирах үедээ ихэвчлэн гуйж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, Түүнтэй нүүр тулан уулздаг. Энэ нь Бурхантай хийсэн чин сэтгэлийн харилцан яриа, үг солилцоо юм. Хэрвээ та нар үүнийг ёс төдий хийдэг бол тэгэх ёсгүй юм. Би өнөөдрийн хийсэн зүйлийн чинь төлөө та нарыг зэмлэх гэсэнгүй. Зөвхөн та нарт энэ зарчим нь юу болохыг тодорхой ойлгомжтой болгох гэсэн юм, мэдсэн үү? (Бид мэднэ.) Ингэснээр та нар үүнийг дахиж хийхгүй. Гэхдээ Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, өвдөг сөгдөх ямар нэгэн боломж хүмүүст байдаг уу? Боломж үргэлж байх болно. Эрт орой хэзээ нэгэн цагт тийм өдөр ирэх болно, гэхдээ тэр цаг нь одоо биш. Та нар ойлгов уу? Энэ нь та нарыг гуниглуулж байна уу? (Үгүй.) Сайн байна. Магадгүй эдгээр үг та нарыг зоригжуулж, эсвэл урамшуулна, ингэснээр та нар зүрх сэтгэлдээ Бурхан, хүн хоёрын хоорондох одоогийн байдлыг болон тэдний хооронд ямар төрлийн харилцаа оршин байгааг мэдэж чадна. Хэдийгээр бид сүүлийн үед ярилцаж, ихээхэн үг солилцсон боловч Бурханы талаарх хүний мэдлэг ер хангалтгүй байсаар байгаа. Бурханыг ойлгохоор эрж хайх энэ замд хүний аян хол байсаар л байна. Та нараар үүнийг яаралтай хийлгэх юм уу ийм төрлийн хүсэл эрмэлзэл, мэдрэмжийг илэрхийлэхээр яарах нь Миний санаа зорилго биш. Та нарын өнөөдөр хийсэн зүйл жинхэнэ мэдрэмжийг чинь харуулж, илэрхийлж байгаа байх, Би үүнийг ойлгосон. Иймээс үүнийг хийж байх үед чинь Би зүгээр л босож зогсоод сайныг хүссэн хүслээ та нарт өгөхийг хүссэн, учир нь Би та нарыг бүгдээрээ сайн байгаасай гэж хүсдэг. Иймээс Өөрийн үг, үйлдэл бүрээр та нарт тусалж, та нарыг залж чиглүүлэхийн тулд Би боломжтой бүхнийг хийдэг, ингэснээр та нар бүх зүйлийн талаар зөв ойлголт, зөв ухааралтай байх юм. Та нар үүнийг ойлгож чадна, тийм үү? (Тийм.) Тун сайн. Хэдийгээр хүмүүс Бурханы янз бүрийн зан чанар, Бурханд юу байдаг, Тэр юу болохын талууд болон Бурханы хийдэг ажлын талаар зарим нэг ойлголттой байдаг боловч энэхүү ойлголтын дийлэнх нь үгийн өнгөц утга, онол, эсвэл тэдгээрийн талаар бодохоос хэтэрдэггүй. Хүмүүст хамгийн их дутагдаж байдаг зүйл нь бодит туршлагаас гарсан жинхэнэ ойлголт болон ухаарал юм. Бурхан хүний зүрх сэтгэлийг сэрээхийн тулд янз бүрийн арга ашигладаг хэдий ч хүний зүрх сэтгэл чухамдаа ямар түвшинд хүртэл сэргэх нь мөн маш урт удаан аяныг туулах шаардлагатай гэж хэлж болно. Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би харахыг хүсэхгүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй хүсэлтэйгээр, эргэж буцалгүйгээр, зөвт байдлын төлөө ямар ч эргэлзээгүйгээр урагш алхаж, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүй байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр их гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг мэдэх эрэл хайгуулдаа үүрэн явах ачаа буюу илүүдэл тээш бүү болго: Урагшаа үргэлжлүүлэн алх. Хэзээ тохиолдох нь хамаагүй, хүний авралын төлөө гэсэн Бурханы зүрх сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй: Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм. Та нарт одоо арай дээр санагдаж байна уу? (Тийм.) Та нар бүх зүйлд болон Миний ярьсан үгэнд зөв хандлага баримтална гэж Би найдаж байна. Энэ нөхөрлөлөө энд ингээд дуусгацгаая. Бүгдээрээ баяртай! (Баяртай!)

2014 оны 1 дүгээр сарын 11

Тайлбар:

a. Эх бичвэрт “шинжлэх ухааныг судлах хүний судалгааг хангаж, нууцуудыг шинжилдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “шигддэг элс” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ V

Дараах:ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ VII

Танд таалагдаж магадгүй

  • БУРХАНЫ ОРШДОГ МАХАН БИЕИЙН МӨН ЧАНАР

    Эхний бие махбодтой болсон Бурхан газар дээр гучин гурван жил хагас амьдарсан боловч зөвхөн гурван жил хагаст нь л Тэр үйлчлэлээ гүйцэтгэсэн. Тэр аж…

  • ЧИ ИТГЭЛИЙН ТАЛААР ЮУ МЭДЭХ ВЭ?

    Хүний дотор итгэлийн бүдэг бадаг үг л байдаг боловч итгэл гэж юу болохыг хүн мэддэггүй, яагаад итгэдгээ бүр ч мэддэггүй. Хүн хэтэрхий багыг ойлгодог, …

  • ЖИНХЭНЭ ХҮН БАЙХ ГЭДЭГ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

    Хүнийг удирдах нь Миний ажил бөгөөд Би түүнийг байлдан дагуулах нь бүр дэлхийг бүтээх үед минь урьдчилан тогтоогдсон зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би тэд…

  • ПЕТР ЕСҮСИЙГ ХЭРХЭН МЭДЭЖ АВСАН БЭ?

    Есүстэй хамт өнгөрөөсөн хугацааныхаа туршид Петр, Есүсээс олон хайр татам байдлыг, даган дуурайхуйц олон талыг болон өөрийг нь хангасан олон зүйлийг …