94 Бурхан биднийг хамгийн гүнзгий хайрладаг

I

Төгс Хүчит Бурхан минь, би Танд нууцаа хэлдэг. Дэлхийгээр хэрхэн тэнүүчилж байснаа эргээд санахаар

хүмүүсийн урвамтгай, хайхрамжгүй байдлыг гүнээ мэдэрдэг. Харанхуйд тэмтчин би зүдэрсэн.

Амьдралын зовлон дуусашгүй; нулимсаар нүүрээ угаагаад би он жилүүдийн туршид зүдэрсэн.

Итгэл найдваргүй би цөхрөл дунд арга мөхөстөн амьдардаг байсан.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг хамгийн гүнзгий хайрладаг. Таны үг намайг сэрээдэг.

Эцэст нь би Тан руу эргэн ирж, шаналалт амьдралаа орхидог.

Таны үг намайг гэрэлтүүлж, гэгээлэг амьдралыг би хардаг.

Би Таны үгийг эдэлж, Таны өмнө амьдардаг, сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрдэг.

Төгс Хүчит Бурхан минь, би Танд нууцаа хэлдэг. Уг чанарыг минь Таны үг ил болгосон.

Таны үгийн шүүлт хэр гүн ялзарсныг минь надад харуулдаг.

Биеэ тоосон, ов мэхтэй, хорон муу, шуналтай би хүнтэй огт төсгүй.

Би өөрийгөө мэдээд Таны шүүлт, цэвэрлэгээг хүлээн зөвшөөрөхөөр Таны өмнө газар унадаг.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг хамгийн гүнзгий хайрладаг. Таны шүүлт биднийг авардаг.

Та надад үнэн ба амийг хайрлаж, хэрхэн хүн байхыг заадаг.

Би одоо багахан өөрчлөгдсөн тул Танд талархаж, Таныг магтахгүй байж яаж чадах билээ?

Би Таны үгийг эдэлж, Таны өмнө амьдардаг, сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрдэг.

Төгс Хүчит Бурхан минь, би нууцаа хэлдэг. Та намайг үнэхээр хайрладаг.

Зүрх сэтгэлд минь хэдэн мянган талархлын үг дүүрэн байгаа ч хаанаас эхлэхээ би мэддэггүй.

Хайрыг тань эдэлдэг хэдий ч Танд гэрчлэл хийж чаддаггүй болохоор сэтгэл минь түгшдэг.

Үүрэгтээ би одоо ч хааш яаш, хуурмаг ханддаг, Таны хүслийг би хангаж чаддаггүй.

Төгс Хүчит Бурхан минь, Та биднийг хамгийн гүнзгий хайрладаг. Таны шүүлт бол ерөөл билээ.

Таны шүүлт намайг цэвэрлэж, Таны ариун, хайр татам байдлыг би хардаг.

Таны авралыг би одоо хүртсэн, би гэрэлд амьдарч, зүрх сэтгэл минь зүйрлэшгүй жаргал мэдэрдэг.

Би Таны үгийг эдэлж, Таны өмнө амьдардаг, сэтгэл минь амар амгалан, баяр хөөрөөр дүүрдэг.

Бүх зүйл дээр бид Таныг дуулгавартай дагаж, Таны үгээр амьдарч, Таныг үүрд хайрлана.

Өмнөх: 93 Хүний ертөнцөөс жинхэнэ хайрыг олох яагаад ийм хэцүү юм бэ?

Дараах: 95 Хайрын зориулалт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх