Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Сүнслэг ертөнцийг ноёрхож, удирдаж байдаг байдлаас нь Бурханы мэргэн ухаан, бүхнийг чадагч хүчийг мэдэх нь

Сүнсний ертөнцөд ирэхдээ хэрэв тэнд байгаа олон оршихуй нь ямар нэг буруу зүйлийг хийсэн бол, хэрэв тэд өөрсдийн ажлаа зөв хийгээгүй бол Бурхан мөн тэдэнтэй харьцахдаа холбогдох тэнгэрлэг тушаал болон зарлигаар хариу барьдаг. Энэ бол гарцаагүй. Ингээд Бурханы хэдэн мянган жилийн удирдлагын ажлын турш буруу зүйл хийсэн зарим шийдвэр гүйцэтгэгчид сөнөөгдсөн байдаг ба зарим нь өнөөдөр хоригдож шийтгэгдсэн хэвээр байгаа. Энэ бол сүнсний ертөнцөд байгаа бүх зүйлсийн туулах ёстой зүйл нь юм. Хэрэв тэд ямар нэгэн буруу зүйлийг хийж эсвэл мууг үйлдсэн бол тэд шийтгэгддэг ба Бурхан Өөрийнхөө сонгосон хүмүүс болон үйлчлэл үзүүлэгчдэд хандсантай яг адил байна. Ийм учир сүнсний ертөнцөд ч бай материаллаг ертөнцөд ч бай Бурханы үйлдлийн зарчим нь өөрчлөгддөггүй. Бурханы үйлдлийг чи харж байгаа, үгүйгээс үл хамааран тэдний зарчим нь өөрчлөгддөггүй. Үүгээр Бурхан Өөрийнхөө бүх зүйл дэх аргачлал, бүх зүйлийг зохицуулах Өөрийн зохицуулалтандаа адил зарчимтай байдаг. Энэ бол хувиршгүй. Бурхан үл итгэгчид дундаас харьцангуй зохистой амьдардаг хүмүүст сайхан хандаж бүх шашин дахь сайныг үйлдэж мууг хийдэггүй хүмүүст боломжийг үлдээж Бурханаар удирдуулдаг бүх зүйлд өөрсдийн үүргээ гүйцэтгэж, хийх ёстойгоо хийхийг зөвшөөрөх болно. Үүнтэй адил Бурханыг дагадаг Түүний сонгосон хүмүүс дундаас Бурхан Өөрийн энэхүү зарчмын дагуу хэнийг ч ялгаварлан гадуурхдаггүй. Тэр Өөрийг нь чин сэтгэлээсээ дагах боломжтой бүх хүнд сайн ханддаг ба Өөрийг нь чин сэтгэлээсээ дагадаг хүн бүрийг хайрладаг. Энэ бол зөвхөн үл итгэгчид, олон янзын итгэл бишрэлтэй хүмүүс, Бурханы сонгосон хүмүүт юу өгч байгаагаараа л өөр байдаг. Үл итгэгчдийг авч үзье. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан тэднийг бүх зүйлийн дундаас мал гэж үздэг хэдий ч тэд бүгд идэх хоолтой, өөрийн гэсэн газартай, амьдрал болон үхлийн энгийн мөчлөгтэй байдаг. Мууг хийсэн нь шийтгэгдэж сайныг үйлдэгчид нь ерөөгдөж Бурханы хайр энэрлийг хүртдэг. Ингэж л байдаг. Итгэл бишрэлтэй хүмүүсийн хувьд үеийн үед шашны сургаалыг чанд баримталж чадвал эдгээр олон дахин төрөлтийн дараа эцэст нь Бурхан тэдэнд Өөрийн тунхаглалаа хийх болно. Үүнтэй адил өнөөдөр энд сууж байгаа хүн бүрийн хувьд тэд Бурханы сонгосон хүмүүс эсвэл үйлчлэл үзүүлэгчдийн аль нь ч бай Бурхан тэднийг эгнээндээ оруулж Өөрийн гаргасан хууль тогтоомж захиргааны зарлигийн дагуу тэдний төгсгөлийг тодорхойлох болно. Энэхүү олон төрлийн хүмүүс, олон шашинд харьяалагддаг олон янзын итгэл бишрэлтэй хүмүүсийн дундаас Бурхан тэдэнд амьдрах орон зайг өгсөн байгааг харж байна уу? Иудей шашинтнууд хаана байна вэ? Бурхан тэдний итгэл бишрэлд саад болж байна уу? Огт үгүй. Христэд итгэгчдийн хувьд ямар байна вэ? Тэр өчүүхэн ч оролцоогүй. Тэр тэднийг өөрсдийнхөө арга замаар байхыг зөвшөөрсөн ба тэдэнтэй ярьдаггүй эсвэл тэдэнд ямар ч гэгээрэл өгдөггүй. Түүнчлэн тэдэнд юу ч илчлээгүй. “Хэрэв чи зөв гэж бодож байгаа бол энэ замаараа итгэ!” Католикчууд Мариад итгэдэг. Тэд Мариагаар дамжуулан Есүст мэдээ хүрдэг гэж итгэдэг ба энэ нь тэдний итгэлийн хэлбэр юм. Тэгээд Бурхан тэдний итгэлийг зассан уу? Бурхан тэдэнд эрх чөлөөг өгдөг ба Тэр тэдэнд ямар ч анхаарал хандуулаагүй. Тэр тэдэнд амьдрах тодорхой орон зайг өгдөг. Исламын шашинтнууд болон Буддын шашинтнуудад Тэр мөн ингэж ханддаг уу? Тэр тэдэнд ч мөн хил хязгаарыг тогтоож өгч тэдний хүндэлдэг итгэл бишрэлд оролцохгүйгээр тэднийг өөрсдийнхөө орон зайд амьдрахыг зөвшөөрдөг. Энэ бүгд сайн дараалалтай байдаг. Тэгээд та нар энэ бүгдээс юуг харж байна вэ? Бурхан эрх мэдлийг эзэмшдэг ч Тэр Өөрийнхөө эрх мэдлийг урвуулан ашигладаггүй юм. Бурхан бүх зүйлийг төгс дараалалтай зохицуулдаг ба аргачлалтай. Түүний мэргэн ухаан, бүхнийг чадагч байдал энд оршдог.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас

Өмнөх:Бурханыг дагадаг хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөг

Дараах:Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан

Танд таалагдаж магадгүй