Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханы Сатанд өгсөн тушаал

(Иов 2:6) Тэгээд Ехова Сатанд хандан, болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” гэв.

Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний улмаас бүх зүйлс эмх цэгцтэй амьдардаг

Энэ бол Иовын Номноос авсан ишлэл бөгөөд эдгээр үг дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэхүү өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан болон Сатаны хоорондох тодорхой харилцан яриаг дүрсэлдэг ба Бурханы үгийн объект нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Энэ нь мөн ялангуяа Бурханы хэлсэн зүйлийг тэмдэглэсэн. Бурханы үг нь Сатанд өгсөн тушаал, зарлиг байсан. Энэ зарлигийн онцгой нарийн учир нь Иовыг амийг хэлтрүүлэхтэй холбоотой байсан ба энд Бурхан, Сатаны Иовд хандах харьцаанд хязгаар тогтоож өгсөн—Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой байсан юм. Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авдаг эхний зүйл бол эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үгс байсан. Иовын Номын анхдагч бичвэрийн дагуу, ийм үгний цаад шалтгааныг энэ нь бидэнд хэлдэг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн ба иймээс түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг олж авах хэрэгтэй байсан. Иовыг сорих Сатаны хүсэлтэнд зөвшөөрөл олгох үедээ Бурхан дараах нөхцлийг Сатанд тавьсан: “болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр.” Эдгээр үгний шинж чанар юу вэ? Тэдгээр нь мэдээж тушаал, зарлиг юм. Эдгээр үгний шинж чанарыг ойлгосноор чи мэдээж энэ зарлигийг буулгасан Нэгэн бол Бурхан байсан ба энэ зарлигийг хүлээн авч, дуулгавартай дагасан нэгэн нь Сатан байсан гэдгийг ухаарах ёстой. Эдгээр үгийг уншсан хэний ч хувьд энэ зарлигт, Бурхан болон Сатаны хоорондын харилцаа нь тодорхой юм гэдгийг хэлэх нь илүүц билээ. Мэдээж энэ нь мөн, Судар дахь Бурхан болон Сатаны хоорондын харилцан ярианы тэмдэглэлд байсан сүнсний ертөнц дэх Бурхан болон Сатаны хоорондын харилцаа, Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын ялгаа ба өнөөдрийг хүртэл энэ нь Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын илэрхий ялгааг хүн мэдэж авч чадах онцгой жишээ ба үгчилсэн тэмдэглэл юм. Энэ үед, эдгээр үгийн тэмдэглэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурины талаарх хүн төрөлхтний мэдлэгт чухал баримт бичиг бөгөөд энэ нь Бурханы талаарх хүн төрөлхтний мэдлэгийг чухал мэдээллээр хангадаг. Сүнсний ертөнц дэх Бүтээгч болон Сатаны хоорондын энэ харилцаа яриагаар дамжуулан хүн Бүтээгчийн эрх мэдлийн дахин нэг онцгой талыг ойлгож чадах болсон. Эдгээр үг нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг гэрчлэл юм.

Гадна талдаа тэдгээр нь Ехова Бурхан болон Сатаны хоорондын харилцан яриа. Тэдний мөн чанар нь Ехова Бурханы ярьж байгаа хандлага, Түүний ярьж байгаа байр суурь нь Сатанаас өндөр байсанд оршино. Өөрөөр хэлбэл Ехова Бурхан захирсан өнгөөр Сатанд тушааж, Сатанд юу хийх ёстой ба юу хийх ёсгүй гэдгийг хэлсэн ба Иов хэдийнэ Түүний гарт байгаа, Тэр хүссэнээрээ Иовд хандаж болно—гэхдээ Иовын амийг л авч болохгүй гэсэн. Бичвэрт хэдийгээр Иов Сатаны гарт өгөгдсөн боловч түүний амь Сатанд өгөгдөөгүй; хэн ч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын амийг Бурханы гараас авч чадахгүй. Бурханы хандлага Сатанд өгсөн энэ тушаалд тодорхой илэрхийлэгдсэн ба энэ тушаал нь мөн Ехова Бурханы Сатантай ярилцсан байр суурийг илэрхийлж, илчилсэн. Энд Ехова Бурхан гэрэл, агаар, бүх зүйл, амьд амьтдыг бүтээсэн Бурханы болон бүх зүйл, амьд амьтдыг захирдаг Бурханы байр суурийг хадгалаад зогсохгүй мөн түүнчлэн хүн төрөлхтнийг захирч, Үхэгсдийн орныг захирдаг Бурханы болон бүх амьд зүйлсийн үхэл амьдралыг хянадаг Бурханы байр суурийг хадгалдаг. Сүнсний ертөнцөд Бурханаас өөр хэн Сатанд тийм зарлиг гаргаж зүрхлэх вэ? Яагаад Бурхан Сатанд биечлэн зарлиг гаргасан бэ? Учир нь Иовынхыг оролцуулаад бүх хүний амь Бурханд захирагддаг. Бурхан Иовын амийг авахыг эсвэл гэмтээхийг Сатанд зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл Иовыг сорихыг Сатанд зөвшөөрөхөөсөө өмнө Бурхан тийм зарлиг онцгойлон гаргахаа санасан бөгөөд Иовын амийг авахгүй байхыг Сатанд дахин нэгэнтээ тушаасан. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлэхгүй мөн цаашлаад Бурханы онцгой тушаалуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, хэзээ ч тэдгээрийг үл тоож зүрхлэхгүй ба мэдээж Бурханы аливаа зарлигийг дураараа өөрчилж зүрхэлдэггүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар бөгөөд иймээс Сатан эдгээр хязгааруудыг хэзээ ч давж зүрхлээгүй. Энэ нь Бурханы эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Энэ нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн харах талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг ба иймээс сүнсний ертөнцөд Сатан Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн ар дахь зарчмуудыг илүү гүнзгий үнэлдэг. Энэ нь тэдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй, мөн тэдгээрийг ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй эсвэл Бурханы эрх мэдлийг зөрчих ямар нэг зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж зүрхэлдэггүй. Хэдий угийн чанар нь хорон муу, их зантай боловч Сатан, өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн туршид, энэ нь эдгээр зааг хязгаарыг чанд мөрдсөн, тэр Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Хэдий хорлонтой боловч Сатан нь ялзруулагдсан хүн төрөлхтнөөс хамаагүй илүү ухаантай; энэ нь Бүтээгчийн ялгамж чанарыг мэддэг ба өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг бөгөөд Бурханы эрх мэдэл болон цорын ганц байдлын улмаас л бүх зүйл өөрчлөгдөж, эмх цэгцтэй байдлаар үржиж олширдог ба хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар л амьдарч, өсөн үрждэг, үүнийг ямар ч хүн эсвэл эд юмс энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн эсвэл эд юм энэ хуулийг зөрчих чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь тэдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн эмх цэгц, эрх мэдлээс гарсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

Өмнөх:Бүх зүйл болон амьд биетүүдийг Бүтээгч хянаж, ноёрхдог баримт нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ оршин тогтнолыг илэрхийлдэг

Дараах:Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг

Танд таалагдаж магадгүй