Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

43. Хүний төгсгөлийн талаарх дүгнэлтээ Бурхан юун дээр үндэслэдэг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Одоо бол Би хүнийг хүн болгож эхлэх үе шат биш, харин хүн нэг бүрийн төгсгөлийг тодорхойлох цаг юм. Би хүн нэг бүрийн үг болон үйлдлийг, түүнчлэн Намайг дагаж буй тэдний замыг, тэдний төрөлхийн онцлог шинжийг, мөн тэдний эцсийн гүйцэтгэлийг Өөрийн тэмдэглэлийн дэвтэрт бичдэг. Ийм маягаар ямар ч хүн Миний гараас зайлахгүй ба Миний оноосноор бүгд өөрсдийнхөө төрөлтэй хамт байх болно. Хүн нэг бүрийн хүрэх газрын Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ болон ялангуяа өрөвдүүлж буй түвшин дээр нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшиж байгаа эсэхийнх нь дагуу шийддэг. Үүнээс өөр сонголт байхгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн шийтгэгдэнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хөдөлшгүй баримт.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэ хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр болгон тоо томшгүй удаа сэтгэлд минь орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрдээ, Би хэн нэгний түүхийг сонсох болгондоо, Би хэн нэгний дадлага туршлага эсвэл Бурханд итгэх тэдний сэтгэгдлийг сонсох болгондоо, энэ хүн нь Бурханы хүсдэг төрлийн, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг цэгнэхийн тулд Би энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгвэл энэ хэллэг нь юу вэ? … Энэ бол “Бурханы замаар алхах: Бурханаас айж, муугаас зайлах” юм. … Би яагаад энэхүү хэллэгийг хэлэлцэж байна вэ? Та нарын үзэлтээс эсвэл та нар юу бодохоос үл хамааран Би энэ хэллэгийг хэлэлцэх ёстой яагаад гэвэл энэ нь Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдогтой туйлын их хамаатай. Энэ хэллэгний талаар та нарын одоогийн ойлголт ямар байх нь эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй Би та нарт үүнийг хэлэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ хэллэгийг зүй зохистойгоор хэрэгжүүлж, Бурханаас эмээж, нүглээс зайлах стандартад хүрч чадвал, тэд амьд үлдэгч болох нь гарцаагүй мөн тэд сайн үр дүнтэй нэгэн болох нь гарцаагүй. Хэрвээ чи энэ хэллэгний тавьсан стандартад хүрч чадахгүй бол чиний үр дүн тодорхойгүй гэж хэлж болох юм. Тиймээс Би та нарын сэтгэл зүйн бэлтгэлийн төлөө энэ хэллэгийг та нарт хэлж байгаа бөгөөд ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар төрлийн стандарт ашигладаг тухай та нар мэдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс

Бурхан хүний үр дүнг хэрхэн тодорхойлдог болон хүний үр дүнг тодорхойлдог Түүний стандартууд

Чи өөрийн хувийн үзэл бодол эсвэл дүгнэлттэй байхаасаа өмнө эхлээд чи чамд хандах Бурханы хандлагыг, Бурхан юу гэж бодож байгааг ойлгож, дараа нь чиний өөрийн бодол зөв эсэхийг шийдэх ёстой. Хүний үр дүнг тодорхойлохын тулд Бурхан хэзээ ч цаг хугацааны нэгжийг ашиглаагүй ба тэдний үр дүнг тодорхойлохын тулд Тэр хэзээ ч хэн нэгний амссан зовлон зүдгүүрийн хэмжээг ашиглаагүй. Тэгвэл хүний үр дүнг тодорхойлох стандарт болгож Бурхан юуг ашигладаг вэ? Хүний үр дүнг тодорхойлохын тулд цаг хугацааны нэгжийг ашиглах нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцдэг зүйл юм. Мөн түүнчлэн та нарын үргэлж хардаг хүмүүс байдаг, тодорхой хугацаанд ихийг зориулсан, ихийг зарцуулсан, ихийг төлсөн, их зовсон хүмүүс бас байдаг. Та нарын бодлоор, тэд бол Бурханаар аврагдаж чадах хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн харуулдаг бүхэн, тэдний амьдран гаргадаг бүхэн нь хүний үр дүнг тодорхойлдог Бурханы стандартын талаарх хүн төрөлхтний үзэл юм. Та нарын юунд итгэдгээс үл хамааран Би эдгээр жишээнүүдийг нэг нэгээр нь жагсаахгүй. Ерөнхийд нь хэлбэл, энэ нь Бурханы өөрийн бодлын стандарт л биш бол энэ нь хүний төсөөллөөс гарах бөгөөд энэ нь бүхэлдээ хүний үзэл юм. Өөрийн хувийн үзэл болон төсөөллөө сохроор хүчлэхийн үр дагавар юу вэ? Мэдээж үр дагавар нь зөвхөн Бурхан чамайг цааш түлхэх явдал байна. Яагаад гэвэл чи өөрийн чадваруудыг Бурханы өмнө үргэлж гайхуулж, Бурхантай тэмцэлдэж, Бурхантай маргалдаж байдаг ба чи Бурханы бодлыг үнэхээр ойлгохоор хичээдэггүй мөн чи Бурханы цаад санаа болон хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагыг ухамсарлахаар хичээдэггүй. Ингэж авирлах нь өөрийгөө бүхнээс дээгүүрт өргөмжилж, Бурханыг өргөмжлөхгүй байгаа юм. Чи өөртөө итгэдэг; чи Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүнийг хүсдэггүй ба Бурхан ийм төрлийн хүнийг аврахгүй. Хэрвээ чи ийм үзэл бодлоо хаяж чадвал өнгөрсөн үеийн эдгээр буруу үзэл бодлуудаа залруул; хэрэв чи Бурханы шаардлагын дагуу байж чадвал; энэ мөчөөс эхлээд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж эхэл; бүх зүйл дээр Бурханыг агуу гэж хүндэтгэж сур; өөрийн хувийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэлээ өөрийгөө тодорхойлоход бүү ашигла, Бурханыг тодорхойл. Үүний оронд чи бүх талаараа Бурханы цаад санааг эрж хай, чи хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагын талаарх ухаарал, ойлголтонд хүр, чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы стандартыг ашигла—тэр нь гайхалтай байх болно! Энэ нь чи Бурханаас эмээж, муугаас зайлах замд орох гэж байна гэсэн үг юм.

Бурхан, хүмүүсийн хэрхэн ингэж, тэгж бодож байгааг, тэдний санаа, үзэл бодлыг хүний үр дүнг тодорхойлох стандарт болгон ашигладаггүй, тэгвэл Тэр ямар төрлийн стандарт ашигладаг вэ? Бурхан хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашигладаг. Хүний үр дүнг тодорхойлохдоо сорилтуудыг ашиглах хоёр стандарт байдаг: Эхнийх нь хүмүүсийн туулдаг сорилтын тоо, хоёр дахь нь эдгээр сорилтууд дахь хүмүүсийн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний үр дүнг тодорхойлдог. Одоо бид энэ хоёр стандартыг нарийн авч үзэх болно.

Юун түрүүнд, чамайг Бурханаас өгсөн шалгалттай тулгарах үед (жич: Чиний нүдээр энэ шалгалт нь жаахан зүйл, дурдахын ч хэрэггүй мэт байж болно), чиний дээр Бурханы гар байгаа бөгөөд Бурхан энэ нөхцөл байдлыг чиний төлөө зохицуулсан гэдгийг Бурхан чамд тов тодорхой мэдэгдэх болно. Чиний биеийн хэмжээ боловсорч гүйцээгүй байх үед Бурхан чамайг шалгахын тулд сорилтыг зохион байгуулах болно. Эдгээр сорилтууд нь чиний биеийн хэмжээтэй, чиний ойлгож чадах зүйлтэй, чиний тэсвэрлэж чадах зүйлтэй холбоотой байх болно. Чиний аль хэсгийг шалгах вэ? Бурханд хандах өөрийн хандлагааыг шалгана. Энэ хандлага маш чухал уу? Мэдээж энэ нь чухал! Цаашлаад энэ нь нэн чухал! Учир нь хүний энэ хандлага нь Бурханы хүсэж байгаа үр дүн, энэ нь Бурханы тухайд ярих юм бол хамгийн чухал зүйл юм. Өөрөөр бол Бурхан ийм төрлийн ажил хийснээр Өөрийн хичээл чармайлтыг хүмүүст зориулахгүй. Эдгээр сорилтуудын аргаар Бурхан Түүнд хандах чиний хандлагыг харахыг хүсдэг; чи зөв зам дээр байна уу, үгүй юу гэдгийг харахыг Тэр хүсдэг; мөн чи Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг харахыг Тэр хүсдэг. Тиймээс тодорхой хугацаанд чи үнэнийг ихээр эсвэл багаар ойлгосон эсэхээс үл хамааран чи мөн л Бурханы шалгалттай нүүр тулах бөгөөд чиний ойлгосон үнэний хэмжээ ихсэхийг дагаад Бурхан чамд таарах шалгалтуудыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байх болно. Чи шалгалттай дахин нэг удаа тулгарах үед, чиний үзэл бодол, чиний бодол санаа, мөн Бурханд хандах чиний хандлага энэ хугацаанд өссөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Зарим хүмүүс: “Яагаад Бурхан дандаа хүмүүсийн хандлагыг харахыг хүсдэг юм бэ? Тэд үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг Бурхан хараагүй гэж үү? Яагаад Тэр одоо ч гэсэн хүмүүсийн хандлагыг харахыг хүсэж байна вэ?” гэж хэлдэг. Энэ бол учир утгагүй яриа! Бурхан ингэж хийдгээс хойш Бурханы цаад санаа тэнд байх л ёстой. Бурхан хүмүүсийг үргэлж хажуугаас нь ажиглаж, тэдний үг үйл хэрэг бүрийг, тэдний үйлдэл хөдөлгөөн бүрийг, тэр ч бүү хэл тэдний бодол, санаа бүрийг харж байдаг. Хүмүүст тохиолддог бүхнийг: тэдний сайн үйлс, тэдний алдаа, тэдний гэм буруу, бүр тэдний урвалт болон эсэргүүцлийг бүгдийг нь, тэдний үр дүнг тодорхойлох нотолгоо болгохын тулд Бурхан тэмдэглэх болно. Бурханы ажил алхам алхмаар бүрдэхийн хирээр чи илүү их үнэнийг сонсоно, чи илүү их эерэг зүйлсийг, эерэг мэдээллийг болон үнэний бодит байдлыг хүлээн авна. Энэ үйл явцад чамд тавих Бурханы шаардлага ч мөн ихсэх болно. Үүний зэрэгцээ, Бурхан чамд илүү хүнд шалгалтыг зохион байгуулах болно. Түүний зорилго нь, энэ хугацаанд Бурханд хандах чиний хандлага боловсорч гүйцсэн эсэхийг шалгах юм. Мэдээж энэ хугацаанд Бурханы чамаас шаарддаг үзэл бодол нь үнэний бодит байдлын талаарх чиний ойлголттой тохирно.

Чиний биеийн хэмжээ аажмаар өсөхөд танаас шаардах Бурханы стандарт мөн аажмаар өснө. Чамайг нас бие гүйцээгүй байхад Бурхан чамд маш бага стандартыг өгөх болно; Чиний биеийн хэмжээ арай том байх үед Бурхан чамд арай илүү өндөр стандарт өгөх болно. Гэхдээ чамайг бүх үнэнийг ойлгосны дараа Бурхан яах вэ? Бурхан чамд илүү том сорилтуудыг учруулна. Эдгээр сорилтуудын дундаас Бурханы олж авахыг хүссэн зүйл, Бурханы харахыг хүссэн зүйл нь чиний Бурханы талаарх гүнзгий мэдлэг бөгөөд чиний жинхэнэ айдас юм. Энэ удаа чамд тавих Бурханы шаардлага нь, чиний биеийн хэмжээ арай боловсорч гүйцээгүй байсан үеийг бодвол илүү өндөр, “илүү хатуу ширүүн” байх болно (жич: Хүмүүс үүнийг хатуу ширүүн гэж хардаг боловч Бурхан үнэндээ үүнийг боломжийн гэж хардаг). Бурхан хүмүүст сорилт өгөх үедээ, ямар төрлийн бодит байдлыг Бурхан бүтээхийг хүсдэг вэ? Түүнд өөрсдийн зүрх сэтгэлээ өгөхийг Бурхан үргэлж хүмүүсээс гуйдаг. Зарим хүмүүс: “Хүн яаж түүнийгээ өгөх юм бэ? Би өөрийн үүргээ биелүүлдэг, би амь зуулга болон өөрийн гэрээ орхисон, би Бурханы төлөө зарцуулсан. Эдгээр нь бүгд өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгсний жишээ биш гэж үү? Би өөрөөр яаж зүрх сэтгэлээ Бурханд өгөх юм бэ? Эдгээр нь би Бурханд зүрх сэтгэлээ өгсний жишээ болж чадахгүй гэж үү? Эзний онцгой шаардлага нь юу юм бэ?” гэж хэлэх болно. Энэ шаардлага нь маш энгийн. Үнэндээ өөрсдийн сорилтуудын янз бүрийн үе шатанд янз бүрийн түвшинд өөрсдийн зүрх сэтгэлээ аль хэдийн Бурханд өгсөн зарим хүмүүс байдаг. Гэхдээ хүмүүсийн дийлэнх олонх нь хэзээ ч өөрсдийн зүрх сэтгэлээ Бурханд өгдөггүй. Бурхан чамд шалгалт өгөх үедээ, чиний зүрх сэтгэл Бурхантай хамт, бие махбодтой хамт эсвэл Сатантай хамт байгаа эсэхийг Бурхан хардаг. Бурхан чамд шалгалт өгөхдөө, чи Бурханыг эсэргүүцсэн зогсож байна уу гэдгийг эсвэл чи Түүнтэй зохицолтой байх байр сууринд зогсож байна уу гэдгийг Бурхан хардаг бөгөөд чиний зүрх сэтгэл Түүнтэй нэг талд байгаа эсэхийг Тэр хардаг. Чи боловсорч гүйцээгүй байхдаа шалгалттай тулгарвал чиний өөртөө итгэх итгэл маш сул байдаг бөгөөд Бурханы цаад санааг хангахын тулд чамд яг юу хийх хэрэгтэйг чи мэддэггүй, учир нь чи үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг. Энэ бүхнийг үл харгалзан чи үнэхээр, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чадах ба өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Бурханыг өөрийн захирагч болгож, өөрийн хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Бурханд өргөл болгоход бэлэн байж чадна. Энэ нь өөрийн зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөнтэй адилхан. Чи илүү олон сургаал номлол сонсож, чи үнэнийг илүү их ойлгох тусам чиний биеийн хэмжээ аажмаар боловсорч гүйцэх болно. Энэ үед Бурханы чамаас шаардаж байгаа стандарт нь чамайг боловсорч гүйцээгүй байх үеийнхтэй адилгүй; Тэр түүнээс илүү өндөр стандартыг шаарддаг. Хүн зүрх сэтгэлээ аажмаар Бурханд өгөх үед энэ нь Бурхантай илүү ойр болсоор байдаг; хүн Бурханд жинхэнээсээ ойр болох үед Түүнээс айх зүрх сэтгэл нь улам ихээр нэмэгддэг. Бурхан ийм зүрх сэтгэлийг хүсдэг.

Бурхан хэн нэгний зүрх сэтгэлийг олж авахыг хүсэх үедээ Тэр тэдэнд тоо томшгүй олон сорилтуудыг өгдөг. Эдгээр сорилтуудын явцад хэрвээ Бурхан энэ хүний зүрх сэтгэлийг олж авч чадахгүй бол эсвэл энэ хүнд ямар нэг хандлага байгааг Тэр харж чадахгүй бол энэ хүн Бурханаас айсан байдлаар аливааг хийж эсвэл авирлаж байна гэж Тэр хараагүй мөн мууг зайлуулах хандлага болон шийдвэрийг энэ хүнээс Тэр хараагүй гэсэн үг юм. Хэрвээ ийм байдаг юм бол, тоо томшгүй олон сорилтын дараа энэ хүнд гаргасан Бурханы тэвчээр хумигдаж, Тэр энэ хүнийг цаашид тэвчихгүй. Тэр цаашид тэдэнд сорилт өгөхгүй бөгөөд Тэр тэдэн дээр цаашид дахин ажиллахгүй. Тэгвэл энэ хүний үр дүн ямар байна гэсэн үг вэ? Энэ нь тэдгээр хүмүүс үр дүнгүй байх болно гэсэн үг юм. Энэ хүн ямар ч муу зүйл хийгээгүй байж болно. Мөн тэд сүйтгэн нурах эсвэл саад болох юу ч хийгээгүй байж болно. Түүнчлэн тэд Бурханыг илт эсэргүүцээгүй байж болох юм. Гэсэн хэдий ч энэ хүний зүрх сэтгэл нь Бурханаас нуугдсан. Тэдэнд хэзээ ч Бурханд хандах тодорхой хандлага болон үзэл бодол байгаагүй бөгөөд тэдний зүрх сэтгэл Түүнд өгөгдсөн гэдгийг Бурхан тодорхой харж чадахгүй, мөн энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлахыг эрж хайж байгаа гэдгийг Бурхан тодорхой харж чаддаггүй. Бурхан эдгээр хүмүүст цаашид тэвчээртэй хандахгүй, Тэр цаашид ямар нэг төлөөс төлөхгүй, Тэр цаашид өршөөлөө хүртээхгүй бөгөөд Тэр цаашид тэдэн дээр ажиллахгүй. Энэ хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал аль хэдийн дууссан. Яагаад гэвэл Бурханаас энэ хүнд өгсөн олон шалгалтаас Бурхан Өөрийн хүссэн үр дүнг олж аваагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы зан чанар болон Түүний ажлын үр дүнг хэрхэн мэдэх вэ”-ээс

Хүний нөхөрлөл:

Бурхан хүнд үнэн бий эсэхийнх нь дагуу үр дүнг нь тодорхойлдог! Хэрэв чамд үнэн үгүй бол, хэчнээн зовлонг тэсвэрлэсэн байлаа гээд ямар ч нэмэргүй! Тэр чинь талаар болно. Бурханд итгэх буруу замаар явж байгааг чинь энэ нотолдог. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Бурхан чиний хэчнээн олон жил дагасан, хэчнээн их хорслыг тэвчсэн болохыг хайхардаггүй, чиний хэчнээн ихийг хаясныг бүр ч хайхардаггүй; Бурханы хүсдэг үр дүн юу вэ? Тэр нь чамд Бурханы тухай мэдлэг бий эсэх, чи Бурханаас эмээж, муугаас зайлдаг эсэх зэрэг юм; энэ үр дүнг хүсдэг. Хэрэв чи ийм үр дүн, ийм хариултад хүрч чадаагүй бол, алхаж байгаа зам чинь буруу, чи үнэнийг эрэлхийлдэг хүн биш, алхаж байгаа чинь үнэнийг эрэлхийлэх зам биш гэдгийг баталж байна. Зовлонгоороо сайрхдаг хүн одоо ч олон байна, тэд ахмад дайчны дүр үзүүлдэг. Тэд “Урт хугацаанд итгэсэн хүний хувиар, би олон зүйлийг орхисон.” гэж боддог. Бас “Би Бурханд маш олон жил итгэж, маш их зовлонг тэсвэрлэж, бүр шоронд хоригдож, эрүү шүүлтийг туулж, агуу улаан лууны ноцтой хавчлагыг тэсвэрлэсэн; энэ бол миний аврал олох баялаг, тэнгэрийн хаанчлалд орох баялаг.” гэж боддог. Ийм үг үндэсгүй. Эднийг би юуны дагуу үндэсгүй гэж хэлж байна вэ? Бурханы зорилго, Бурханы ажлын нөлөө нь хүмүүсийг Бурханыг мэддэг, Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг болгохын төлөө байдаг. Хэрэв яг энэ нөлөө өөрт чинь илрэхгүй бол, чи таягдан хаягдахаас аргагүй. Бурхан хүний үр дүнг тухайн хүнд үнэн ибй эсэхийн дагуу тогтоодог, тэгвэл “хүнд үнэн бий эсэх” гэдгээр юуг хэлж байна вэ? Энэ нь чи Бурханы ажлыг туулахдаа Бурханаас эмээж, муугаас зайлах үр дүнд хүрэх эсэх тухай юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (X) дэх “Бурханыг мэднэ гэдэг Бурханаас эмээж, муугаас зайлахад хүрэх зам”-аас

Өмнөх:Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг Тэр таягдан хаядаг вэ?

Дараах:Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй