Бурханы хайранд хил хязгаар гэж үгүй

Жоу Чин, Шаньдун муж

Би энэ амьдралын гаслан зовлонг бүрэн дүүрэн амссан хүн. Гэрлээд хэдхэн жил болсны дараа нөхөр маань нас барсан бөгөөд тэр үеэс хойш гэр бүлээ асран халамжлах хүнд ачаа миний нуруун дээр шууд буусан юм. Жаахан хүүхэдтэй байсан болохоор би хүнд амьдралтай байв. Үргэлж бусдын доог тохуу, зэвүүцлийн бай болж, сул дорой, хүчин мөхөс байсан би өдөр бүр нулимсаараа нүүрээ угааж, энэ ертөнцөд амьдарна гэдэг дэндүү хэцүү санагддаг байсан билээ. Гутранги үзэл, цөхрөлийн гүнд хутгалдаж байх яг тэр үед нэг эгч надтай Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлын сайн мэдээг хуваалцав. Төгс Хүчит Бурханы энэ үгийг уншаад миний зүрх сэтгэл халуун дулаанаар дүүрлээ: “Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн баяртайгаар угтана” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас). Бурхан намайг элбэрэлт эх шиг дуудсан бөгөөд би эцэст нь гэрээ олж, түшиг тулгуураа олж, сүнсээ амраах газартай золгосон мэт санагдав. Тэр цагаас хойш би Бурханы үгийг өдөр бүр уншин, Бурхан бол бүх амийн эх сурвалж, хүн бүрийн хувь заяаг Бурхан захирдаг, мөн Төгс Хүчит Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц түшиг тулгуур, аврал гэдгийг мэдэж авсан юм. Тэгээд илүү их үнэнийг ойлгож авахын тулд чуулганы цуглаанд идэвхийлэн оролцож, Төгс Хүчит Бурханы Чуулганд ах эгч нар бүгд бие биетэйгээ цагаан цайлган, нээлттэй байдгийг харав. Тэдэнтэй хамт байхдаа би тайван байж, зүрх сэтгэлдээ асар их чөлөөлөлт мэдэрдэг байсан бөгөөд дэлхий ертөнцөд урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй аз жаргал, баяр баяслыг эдэлсэн юм. Иймээс би ирээдүйдээ итгэх итгэл, найдлагаар дүүрлээ. Тэгээд Бурханы хайрыг хариулахын тулд чуулганд үүргээ биелүүлж эхлэв. Гэвч гайхмаар нь, жинхэнэ Бурханд итгэж, зөв замыг дагахыг ХКН-ын засгийн газар хэнд ч зөвшөөрдөггүй бөгөөд би ердөө л итгэлээсээ үүдэн ХКН-ын засгийн газрын гарт харгис, хүний үнэргүй баривчилгаа, хавчлагад өртсөн юм.

2009 оны 12-р сарын нэг өдрийн үдээс хойш гэртээ угаалга хийж байхад минь энгийн хувцастай тав, зургаан цагдаа гэнэт хашаанд маань дайран орж ирлээ. Тэдний нэг нь: “Бид Төгс Хүчит Бурханд итгэгчдийн эсрэг эрс арга хэмжээ авах тусгай даалгавартай Эрүүгийн Цагдаагийн Албанаас явж байна!” хэмээн бархирав. Тэгээд яах ийхийн сөхөөгүй гэрийн маань бүх зүйлийг бүлэг дээрэмчид мэтээр орвонгоор нь эргүүлж эхэллээ. Тэд гэрийн маань гадна, доторхыг аль алийг нь онгичин, Бурханд итгэх тухай хэдэн ном, DVD тоглуулагч, хоёр CD тоглуулагч олсноо хураан авав. Дараа нь намайг цагдаагийн машинд суулган, цагдаагийн хэсэг рүү хүргэсэн юм. Тийш явах замдаа би, хорон муу цагдаа нарт баривчлуулж, харгисаар тамлуулснаа ах эгч нар хэрхэн дүрслэн ярьсан талаар бодоод, зүрх амаар гарчих шахав. Би маш их айж байлаа. Арга ядсандаа би Бурханд яаран залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би яг одоо маш сул дорой байна. Тамлуулна гэж бодохоос маш их айж байна. Надад итгэл, хүч чадал хайрлаж, айдсыг минь үргээгээч.” Залбирсны дараа Бурханы үгийн хоёр хэсэг бодогдлоо: “Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далан тавдугаар бүлэг”-ээс). “Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн ‘шаардлагуудыг’ хэзээ ч сулруулаагүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин есдүгээр бүлэг”-ээс). Бурханы үгийг тунгаах зуур, надад Бурханд итгэх итгэл үнэхээр байхгүй учраас Сатаны харгис тамлалаас айж байна гэх бодол төрсөн юм. “Үнэндээ Сатан бол Бурханы ажилд үйлчлэл үзүүлдэг товойлгогч шүү дээ. Тэр хэчнээн зэрлэг, харгис байлаа ч мөн л Бурханы гарт байдаг бөгөөд Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагахаас өөр аргагүй. Түүнчлэн Сатаныг зэрлэг, харгис байх тусам би Бурханд гэрчлэл хийхийн тулд итгэлдээ улам их найдах ёстой. Энэхүү чухал мөчид би Сатаны эзэрхэг дарангуй хүчнээс айж сүрдэж яасан ч болохгүй, харин Сатаныг ялахын тулд Бурханы өгдөг итгэл, хүч чадалд найдах ёстой” гэж бодогдлоо. Ийнхүү бодоод би төдийлөн их айхаа болив.

Цагдаагийн хэсэг дээр очих үед минь хоёр цагдаа намайг үгийн зөрөөгүй гавлаад, өшиглөж, түлхэн хоёр давхар луу гаргасан бөгөөд “Чам шиг юмнуудад амсуулах ‘тусгай үйлчилгээ’ бидэнд байгаа!” хэмээн уурслаа. “Тусгай үйлчилгээ” гэдгээр эрүү шүүлтийг хэлж байгааг би зүрх сэтгэлдээ мэдэж байсан юм. Яг тэр үед би зүрх сэтгэлдээ Бурханд залбирсаар байсан бөгөөд Түүний халамж, хамгаалалтыг алдаж, Сатаны зальхай явуулгад автах вий гэж айсандаа Бурханыг хоромхон зуур ч орхиж зүрхэлсэнгүй. Намайг байцаалтын өрөөнд ормогц хорон муу цагдаа нарын нэг нь намайг сөгд гэлээ. Сөгдөхгүй болохоор минь өвдөгний ар луу заналтайгаар цохиж, би өөрийн эрхгүй шалан дээр лүг хийтэл өвдөглөсөн юм. Дараа нь тэд намайг бүчээд, өшиглөн зодож эхэлсэн бөгөөд эцэстээ миний толгой эргэж, нүд бүрэлзэн, хамар амнаас цус гоожлоо. Гэвч тэдний сэтгэл ханаагүй тул шалан дээр суу гэж надад тушаан, өмнө минь сандал байрлуулав. Тэгээд нэг ёрын муу цагдаа нуруу руу чанга цохиж эхэлсэн бөгөөд цохих болгонд нь би нүүр, толгойгоороо сандал мөргөж байлаа. Толгой дүнгэнэж, тэсэхийн аргагүй өвдөв. Цагдаа нарын нэг нь над руу хорноор маасайгаад, “Чамайг нэг хүн аль хэдийн худалдчихсан. Хэрэв ам нээхгүй бол чамайг үхтэл чинь зодно шүү!” гэлээ. Ингэж хэлчхээд цээж рүү минь бүх хүчээрээ дэлссэнээс болж би маш их өвдсөндөө хэсэг зуур амьсгаа авч чадсангүй. Дараа нь өөр нэг цагдаа: “Чи өөрийгөө үнэхээр нэг ёсны Лиу Хулань гэж бодоо юу? Эрт орой хэзээ нэгэн цагт бид зодуураар үнэнийг чинь хэлүүлнэ дээ!” гэж бархирлаа. Хорон муу бүлэг цагдаа намайг элдэв янзаар тамласан бөгөөд өөрсдөө ядрах үедээ л зогслоо. Жаахан амьсгалах сөхөө олдох нь гэж дөнгөж бодож байтал тавь эргэм насны нэг цагдаа ирээд, сайн цагдаагийн дүр эсгэн намайг хуурах гэж оролдов. “Чамайг чуулганы удирдагч гэж сая бидэнд нэг хүн хэллээ. Чамайг ам нээхгүй байвал ямар ч ял оноож чадахгүй гэж бодоо юу? Бид чамайг удаан хугацаанд дагаж байна, харин одоо хангалттай нотолгоотой болчхоод л чамайг баривчилсан юм. Тийм болохоор ярьж эхэл!” Түүний ингэж хэлэхийг сонсоод би цочирдон, “Үнэн юм болов уу? Хэрэв хэн нэгэн үнэхээр Иудас болж, намайг худалдсан бол тэд миний талаарх бүх зүйлийг аль хэдийн мэдэж байх бус уу? Тэдэнд юу ч хэлэхгүйгээр би зүгээр өнгөрч чадна гэж үү? Яах ёстой вэ?” гэж бодлоо. Цөхөрч байх үед минь Төгс Хүчит Бурханы үг санаанд орсон юм: “Чи өөрийн олж авсан бүх нигүүлслийг, өөрийн сонссон бүх үгийг бод—чи тэдгээрийг хий дэмий сонссон гэж үү? Хэн зугтах нь хамаагүй, чи болохгүй. Бусад хүмүүс итгэхгүй байсан ч чи итгэх ёстой. Бусад хүмүүс Бурханыг орхиж байсан ч чи Бурханыг дэмжиж, Түүнд гэрчлэл хийх ёстой. Бусад хүмүүс Бурханыг гүтгэж байсан ч чи болохгүй. Бурхан чамд хэчнээн хахир хатуу байсан ч хамаагүй, чи Түүнд зөв хандах ёстой. Чи Түүний хайрыг хариулах ёстой ба мөс чанартай байх учиртай, учир нь Бурхан гэм зэмгүй. Хүн төрөлхтний дунд ажиллахын тулд Тэр тэнгэрээс газар дээр ирсэн нь аль хэдийн асар их доромжлол юм. Тэрээр өчүүхэн төдий ч бузар заваан зүйлгүй ариун билээ. Бузар газарт ирснээр—Тэр хэр их доромжлолыг амссан бэ? Та нар дээр ажиллах нь та нарын төлөө юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос). Бурханы үг нэг бүр хөшүүн зүрх сэтгэлийг минь цохиж, мөс чанар минь асар их зэмлүүлсэн мэт санагдлаа. Төгс Хүчит Бурханыг олон жилийн турш дагаж, Бурханаас энгүй их хайр, халуун дулааныг эдэлж, Бурханаас амийн арвин их хангалтыг хүртэн, түүхийн туршид хэний ч ойлгож чадаагүй үнэнийг ойлгож, амьдралын утга учир, үнэ цэнийг ухаарч, шаналал, хоосрол, цөхрөлтэй урьдын харанхуй амьдралаасаа ангижирсан тухайгаа би бодов. Бурхан надад ийм үлэмж их хайр өгсөн атал үүнийг нь би яахан мартаж чадав аа? Өөр хэн нэгэн Түүнээс урвасан тухай сонсмогцоо би яахаа мэдэхээ байж, бүр Бурханаас урвах тухай бодож яаж чадав аа? Ийнхүү бодоод би уйлан уйлсаар л байсан бөгөөд мөс чанар, хүн чанараар ийм дулимаг байгаа өөрийгөө үзэн ядсан юм. Хэн нэгэн надад сайхан сэтгэлээр хандах болгонд би тэр сайхан сэтгэлд нь хариу барих боломжтой бүх аргыг боддог байв. Харин Бурхан надад маш их нигүүлсэл, ерөөл өгч, ийм агуу аврал хайрласан атал мөс чанар минь хөшүүн хэвээр үлджээ. Бурханы ачийг хариулах бодол надад төрөөгүйгээр үл барам, харин ч хүнд байдалд орох үедээ Бурханаас урвах тухай хүртэл бодож байлаа. Би Бурханы зүрх сэтгэлд асар их уй гашуу учруулжээ! Тэр мөчид би сэтгэл хоёрдсондоо маш гүн гүнзгий гэмшсэн юм. Хэрэв сая хэн нэгэн үнэхээр Бурханаас урвасан бол Бурхан туйлын их шаналж, гуньж байгаа нь лавтай бөгөөд би одоо өөрийн үнэнч байдлаар Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахаар хичээж байх ёстой. Гэтэл би Бурханы талд зогсоогүйгээс гадна ердөө л дөнгөн данган амь зогоохын төлөө Бурханаас урвах тухай бодсоноороо маш их аминч, жигшүүртэй аашилжээ. Би ямар ч мөс чанар, эрүүл ухаангүйгээр өөрийгөө л бодсон бөгөөд Бурханы зүрх сэтгэлийг асар их уй гунигт автуулж, намайг асар их үзэн ядахад хүргэсэн байлаа! Өөрийгөө зэмлэн, гэмшихдээ би Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Мөс чанар, хүн чанар минь тун дулимаг юм! Та надад гагцхүү хайр, ерөөлөө л хайрласан байтал хариуд нь би Танд сэтгэлийн шарх, шаналал л өгчээ. Өө Бурхан минь! Одоо юу хийхийг минь мэдүүлсэн Таны удирдамжид талархъя. Одоо би энэ удаад бодит үйлдлээрээ Таныг хангалуун байлгамаар байна. Сатан намайг яаж ч тамлалаа гэсэн Таны төлөө гэрчлэлд зогсож чадахгүй байснаас үхсэн минь дээр, бас би Танаас хэзээ ч урвахгүй!” Хэчнээн их уйлж байгааг минь хорон муу цагдаа хараад, сэтгэлийн тэнхээ алдарч эхэлж байна гэж бодсон тул над руу дөхөж ирээд эелдэг дүр эсгэн, “Бидний мэдэхийг хүссэн зүйлийг хэлчих. Хэлэх юм бол чи гэртээ харьж болно” гэлээ. Би түүн рүү цоо ширтэж, “Би яасан ч Бурханаас урвахгүй!” гэж уурсан хэлсэн юм. Ингэж хэлэхийг минь сонсоод түүний уур хилэн бадарчээ. Иймээс тэр цагдаа нүүрийг минь алгадан, “Тэгвэл чи зөөлөн аргаас илүү хатуу аргад дуртай байх нь ээ, аан? Чамд нэр төртэйгөөр гарах арга зам өгье гэж хичээтэл татгалзаж байх шив. Чамайг бид яаж ч чадахгүй гэж бодоо юу? Үгэнд орж, үнэнээ хүлээж эхлэхгүй бол чамайг бид таван жилийн турш шоронд хорьж, хүүхдийг чинь сургуульд явуулахгүй шүү” гэж галзуу мэт ориллоо. “Би шоронд таван жилийг өнгөрөөх ёстой болбол тэвчихээс л аргагүй. Та нар хүүхдийг минь сургуульд явуулахгүй байж болох ч хүүгийн минь хувь заяа түүнийх хэвээрээ үлдэнэ. Би Бурханы дээд эрхэд захирагдана” гэж би хариулав. Бүлэг диавол улам их уурласан бөгөөд нэг нь намайг заамдан авч, цементэн тавцан руу чирч аваачлаа. Тэгээд хөлийг минь жийлгэн шалан дээр суулгав. Нэг цагдаа нэг хөлөн дээр дэвсэлж, нөгөө нь нуруу руу өвдөглөн, хоёр гарыг минь ширүүнээр хойш татсан юм. Хоёр гар тэр дороо хугарах мэт тэсэхийн аргагүй өвдсөн бөгөөд толгой минь өөрийн эрхгүй урагш тонгойж, цементэн тавцан руу мөргөөд тэр дороо том булдруу үүсэв. Тэр үед чөмөг царцаам салхи салхилж, усны дусал бүхэн хөлдөн дүн өвөл болж байсан ч өнөөх ёрын муу цагдаа нар намайг усан хулгана болтлоо хөлрөн, хувцсаа нэвт норготол минь тамласан юм. Бууж өгөхгүй хэвээр байгааг минь хараад тэд хөвөнтэй хүрмийг минь урж хаян, нимгэн дотуур хувцастай минь цэв хүйтэн шалан дээр гэдрэг харуулан хэвтүүлээд, цааш байцаасаар байв. Ямар ч асуултад нь хариулахгүй байх үед минь тэд намайг дахин өшиглөлөө. Орой болж, бүгд эцэж цуцталаа намайг тамласан ч энэхүү бүлэг диавол юу ч олж сонсоогүй л байсан юм. Тэд оройн хоолоо идэхээр явцгаахдаа намайг сүрдүүлэн: “Өнөө шөнө амаа хамхисаар байвал чинь шууд барын вандангаас гавлаад, хөлдөөж ална шүү!” гэлээ. Ингэж хэлчхээд ууртайгаар гарч одов. Би яг тэр үед айж эхэлсэн бөгөөд “Энэ ёрын муу цагдаа нар надад өөр ямар эрүү шүүлт амсуулах бол? Би тэсвэрлэж чадах болов уу?” гэж дотроо бодлоо. Ялангуяа тэдний балмад царай, намайг тамлаж байгаа дүр зургийг нь бодохоор би улам бүр түгшиж, арга мухардаж байсан юм. Харгис эрүү шүүлтийг тэсвэрлэж чадалгүй Бурханаас урвах вий гэж айж байсан тул би Бурханд залбирсаар байлаа. Тэр мөчид Бурханы үг надад дараах сануулгыг өгөв: “Хэрэв хүн бүрэг, аймхай бодолтой аваас Сатанд хууртагдаж буй хэрэг юм. Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айдаг” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы үг ухаан санааг минь цэлмээсэн бөгөөд би Сатанд хууртсан учраас айж эмээж, улмаар Бурханд итгэх итгэлээ алдсан гэдгээ тэгэхэд мэдлээ. Мөн би хатуужиж, босгон байгуулагдахын тулд ийм нөхцөл байдлыг үнэхээр туулах ёстой, эс бөгөөс Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй болж үүрд чадахгүй гэдгийг ухаарав. Хамгийн гол нь би энэ саад бэрхшээлийн туршид ганцаараа тэмцэж байгаа юм биш, харин Төгс Хүчит Бурхан намайг тууштай дэмжиж байгааг ухаарлаа. Израильчууд Египетээс гарч, Улаан тэнгис хүртэл египет цэргүүдэд мөшгүүлж байсан тухай тэгэхэд бодогдсон юм. Тухайн үед эргэж буцах аргагүй байсан бөгөөд тэд Бурханы үгийг дуулгавартай дагаж, итгэлдээ найдан Улаан Тэнгисийг гаталсан юм. Гайхмаар нь, Бурхан Улаан тэнгисийг хоёр хувааж, хуурай газар болгосон бөгөөд тэд үүнийг аюулгүй гаталж, аюулаас зайлж, улмаар египет цэргүүдэд хөөгдөн, амиа хөнөөлгөхөөс мултарсан билээ. Яг одоо ХКН-ын цагдаа нарын харгис эрүү шүүлттэй нүүр тулсан минь ч үүнтэй адил байлаа. Бурханд итгэж, найдсан цагт би Сатаныг ялах нь лавтай! Иймд зүрх сэтгэлд минь хүч чадал эргэн ирж, би тэгтлээ айж, эмээхээ болив. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би Танд найдангаа Сатантай тулалдаж, хорон муу цагдаа нарын эзэрхэг дарангуй хүчнээс дахин хэзээ ч хулчийхгүй байхыг хүсэж байна! Би Таны төлөө гэрчлэлд зогсоно!” Аюулын энэ цаг үед Төгс Хүчит Бурхан хүчирхэг ар тал минь болоод зогсохгүй сул дорой байдалд минь өршөөл, энэрэл үзүүлсэн юм. Цагдаа нар тэр шөнө намайг дахин байцаахаар ирээгүй бөгөөд шөнийг би аюулгүй өнгөрөөлөө.

Маргааш нь өглөө эрт алуурчны харцтай хэдэн цагдаа ирээд, “Үгэнд орохгүй бол шангаа хүртэнэ шүү! Үхлийн амтыг чамд амсуулна даа! Төгс Хүчит Бурхан чинь одоо чамайг аварч чадахгүй. Чи Лиу Хулань байсан ч үүнийг давна гэж байхгүй! Ам нээж эхлэхгүй бол эндээс амьд гарна гэж бүү горьдоорой” хэмээн намайг сүрдүүлж эхэллээ. Дараа нь тэд хөвөнтэй хүрмийг минь дахин тайлуулаад намайг байцаах зуураа цэв хүйтэн шалан дээр хэвтүүлэв. Тэд дор бүрнээ ёрын муу шингэсэн харцаар над руу ширтэхийг нь хараад би гагцхүү Бурханыг цөхрөнгөө баран дуудаж, намайг гэрчлэлдээ бат зогсоосоор байлгаач гэж гуйхаас өөр яаж ч чадсангүй. Намайг ам нээхгүй байгааг хараад бантсандаа тэд уурлацгаалаа. Нэг цагдаа бичиг баримтын хавтсаар миний толгой руу заналтайгаар цохиж эхэлсэн ба эцэстээ миний толгой дүйрч, эргэв. Намайг цохиж байхдаа тэрээр бузар үгээр дуудаж, “Өнөөдөр түүнд дүүжлүүрийн амтыг үнэхээр амсуулаад өгье. Хүү нь хаана сургуульд явдаг гэлээ? Сургуулийн захиралд нь мэдэгдэж, хүүг нь энд авчир. Түүнд үхмээр санагдуулаад өгье л дөө” хэмээн сүрдүүллээ. Дараа нь тэд гэрээс маань олсон эд зүйлсийн талаар намайг байцаасан ч сэтгэлд нь нийцтэл хариулахгүй болохоор бичиг баримтын хавтсаар ам руу цохисоор завжнаас цус гоожуулав. Дараа нь тэд хамаг биеийг минь зэрлэгээр зодсон бөгөөд өөрсдөө ядрах үедээ л болилоо. Яг тэгэхэд нэг цагдаа өрөөнд орж ирээд, ямар ч хэрэг хүлээгээгүй гэдгийг минь харсан бөгөөд дараа нь дөрөв, таван цагдаа ирж гавыг минь тайлаад, хоёр гарыг минь нурууны ард дахин гавлав. Тэд намайг том ширээний өмнө суулган, толгойг минь ширээний өнцөгтэй харалдаа байлгаж, хоёр хөлийг минь жийлгэлээ. Тэгээд хоёр хөл минь хангалттай шулуухан биш байна гэж бодох үедээ хөлөн дээр дэвсэлж, мөрөн дээр дарж байсан юм. Удаан хугацааны турш тэд гар, гавыг минь нурууны ард дээш нь барьж, өөрсдийн зааварласан байршилд намайг ямар ч хөдөлгөөнгүй байлгалаа. Хэрэв би урагш хөдөлбөл ширээнд толгойгоо цохино, харин зүүн, баруун тийш юм уу хойш хөдлөх юм бол хатуу шийтгүүлэх байв. Тэдний энэ ёрын муу арга намайг маш их өвтгөсөн тул би зүгээр л үхэхийг хүсэж, ахин дахин цус царцаам орь дуу тавьж байсан юм. Үхэхэд ойрхон байгааг минь харах үедээ л тэд намайг сул тавьж, шалан дээр тэрийн хэвтэхийг зөвшөөрөв. Жаахан байж байгаад өнөөх хүний үнэргүй бүлэг диавол намайг дахин тамлаж, сүйд хийж эхэллээ. Дөрөв, таван ёрын муу цагдаа хөл гаран дээр минь зогсож, намайг хөдөлж чадахааргүй болгоод хамар чимхэж, хацар базан, амыг минь ангайлгаад хүйтэн ус тасралтгүй цутгав. Амьсгал давчдан, цөхрөнгөө баран тэмцсэн ч намайг тэд тавьж явуулахгүй байсаар аажмаар би ухаан алдсан юм. Хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй юм, гэвч гэнэт ухаан ороод би усандаа хахаж цацан, ширүүн ханиалгаж эхэллээ. Ам, хамар, чихнээс ус гарч, цээж янгинан өвдөж байв. Намайг гагцхүү түнэр харанхуй хүрээлэн байгааг л мэдрэн, хоёр нүд бүлтрэх гэж байгаа мэт санагдлаа. Маш их огьсноос болж амьсгаагаа гаргаж л чадахаас биш, авч чадахгүй байв. Хоёр нүд харанхуйлан, үхэл удахгүй над дээр ирэх гэж байгаа мэт санагдав. Амьдрал минь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байх яг тэр үед би дахин ширүүнээр ханиалгаж, татвалзсан бөгөөд жаахан ус гаргаж чадлаа. Дараа нь миний бие дээрдэв. Тэр үед нэг хорон муу цагдаа намайг үснээс татан суулгаад, гаваас минь ширүүнээр зулгаав. Тэгээд надад хэрэглэх цахилгаан бороохой авчрахыг хоёр доод тушаалтандаа тушаалаа. Гайхмаар нь, доод тушаалтан нь эргэж ирээд, “Би дөрвийг л олж чадлаа. Тэднээс хоёр нь ажиллахгүй, нөгөө хоёрыг нь цэнэглэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн юм. Үүнийг сонсоод тэр цагдаа уурлан, “Чи юу ч хийж чадахгүй мулгуу юм аа! Яваад халуун чинжүүтэй ус аваад ир!” гэж чарлав. Би зүрх сэтгэлдээ Бурханд тасралтгүй залбирч байсан бөгөөд энэхүү хорон муу цагдаа нарын амсуулсан бүх харгис эрүү шүүлтийг даван гарахын тулд намайг хамгаалаач гэж Түүнээс гуйж байлаа. Яг тэр мөчид гэнэтийн зүйл болов: “Энэ чинь хэрээс хэтэрч байна. Бид угаасаа түүнийг хэтэрхий их тамлалаа. Одоо ингэхээ боль” гэж үнэндээ нэг цагдаа хэлсэн юм. Энэ цагдаа ийм үг сонсоод яаж ч чадалгүй бууж өгөв. Бурхан л намайг хамгаалж, ийнхүү амсхийлгэж байсан тул тэр мөчид би бүх зүйлийг захирах Бурханы дээд эрх, захиралтыг үнэхээр ухамсарласан юм. Гэвч энэ хорон муу цагдаа нар намайг тавьж явуулах болоогүй л байлаа. Тэд хоёр гарыг минь нуруунд дахин гавлаад, хөл дээр гишгэн, гавлуулсан гарыг минь бүх чадлаараа дээш татав. Хоёр гар хугарч байгаа мэт тэвчихийн аргагүй өвдөлт л мэдрэгдэн, би зогсолтгүй хашхирч байлаа. Зүрх сэтгэлдээ би Төгс Хүчит Бурханыг дуудсаар байсан бөгөөд өөрийн мэдэлгүй “Төг...” хэмээн үг алдсан юм. Гэвч дараа нь би даруйхан дуугаа намсгаж, зүгээр л “Мэддэг бүхнээ...Би мэддэг бүхнээ та нарт хэлье” гэлээ. Тэр бүлэглэл намайг үнэхээр бүх зүйлээ хэлэхийг хүсэж байна гэж бодсон тул суллан тавиад, “Бид бүгд мэргэжлийн хэрэг мөрдөгчид. Биднийг хуурна гэж бодоод ч хэрэггүй шүү. Одоо томоотой байж, мэддэг бүхнээ хэлэхгүй бол нэг их удаан амьдарч, энэ газраас ер нь гарах талаар бодоод ч хэрэггүй. Бид чамд энэ тухай бодох цаг өгнө!” гэж бархирав. Тэдний эрүү шүүлт, заналхийлэлтэй нүүр тулсан би асар их түгшин, “Би энд үхмээргүй байна, гэхдээ Бурханаас урваж, чуулганаа худалдахыг ч бас үнэхээр хүсэхгүй байна. Би яах ёстой вэ? Нэг л ах юм уу эгчийн талаар хэлчихвэл яах бол?” гэж дотроо бодлоо. Гэвч би хэзээ ч ингэж болохгүй, тэдэнд ямар нэг зүйл хэлбэл Бурханаас урваж, Иудас болно гэдгээ гэнэтхэн ойлгосон юм. Шаналахдаа би, “Өө Бурхан минь! Би яах ёстой вэ? Намайг гэгээрүүлж, замчилж, хүч чадал хайрлаач!” гэж Бурханд залбирав. Залбирсны дараа Бурханы ийм үг бодогдлоо: “Чуулган бол Миний зүрх сэтгэл.” “Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ золиослох ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно, үүнийг бүү март” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Дөчин нэгдүгээр бүлэг”-ээс). “Тийм ээ. Чуулган бол Бурханы зүрх сэтгэл. Ах эгчээ худалдсанаар чуулганыг сүйтгэнэ, Бурхан үүнд л хамгийн их гашууддаг. Би чуулганд хор хохирол учруулах юу ч хийх ёсгүй. Бурхан биднийг аврахын төлөө ажиллахаар тэнгэрээс газарт ирсэн, харин Сатан Бурханы сонгосон хүмүүс биднийг шунахай харцаар ширтэн, бид бүгдийг нэг дор барьж авч, Бурханы чуулганыг сүйрүүлэхээр хий дэмий найддаг. Хэрэв би ах эгч нараа худалдах юм бол Сатаны хар санаат төлөвлөгөөнд биелэх боломж өгөх бус уу? Бурхан маш сайн бөгөөд хүнд Түүний хийдэг бүхэн хайраас урган гардаг. Би Бурханы зүрх сэтгэлийг шархлуулах ёсгүй. Өнөөдөр би Бурханы төлөө юу ч хийж чадахгүй байгаа тул Бурханы хайрыг хариулахын тулд гэрчлэлд зогсох чадвартай байхыг л хүсэж байна—энэ бол миний хийж чадах цорын ганц зүйл” гэж би бодлоо. Бурханы хүслийг ойлгомогцоо би Бурханд ийнхүү залбирав: “Өө Бурхан минь! Тэд надад ямар эрүү шүүлт бэлдэж байгааг бүү мэд. Би маш өчүүхэн биеийн хэмжээтэй, үргэлж айж, хулчийж байдаг гэдгийг Та мэднэ. Гэвч Та бүх зүйлийг гартаа атгадаг гэдэгт би итгэдэг бөгөөд амиа золиод ч хамаагүй Таны төлөө гэрчлэлд зогсохоор Таны өмнө шийдвэр гаргахыг хүсэж байна.” Яг тэр мөчид хорон муу цагдаа нарын нэг нь: “Бодож дуусаагүй л байна уу? Хэрэв чи үгэнд орж, бидэнд бүхнээ хэлэхгүй бол чамайг яг өнөөдөр заавал тонилгоно доо! Бүхнийг чадагч Бурхан ч чамайг аварч чадахгүй!” гэж над руу уурсан хашхирлаа. Би нүдээ тас аниад, өөрийн амиа золиод ч хамаагүй гэрчлэлд зогсоно гэсэн шийдвэрээ баримтлан, нэг ч үг хэлсэнгүй. Цагдаа нар уурсан шүдээ хавирч, над руу давхиж ирээд яг урьдынх шигээ дэвсэлж, зодон намайг доромжилж, тамлалаа. Тэд толгой руу заналтай цохисоор, миний толгой эргэж эхлэв. Нүдний өмнөх бүх зүйл харанхуйлж, толгой минь задарчих шиг л санагдсан юм. Аажмаар би нүдээ хөдөлгөж чадахгүй байгаагаа мэдэрч, бие минь өвдөлтөд мэдээ алдсан бөгөөд юу ч тод сонсогдохгүй байв. Алс холоос гарч буй мэт санагдах тэдний дуу хоолойг л анзаарч байлаа. Гэвч оюун санаа минь сав саруул байсан бөгөөд “Би Иудас биш. Иудас болохын оронд амиа өгнө...” гэх үгийг чимээгүйхэн давтсаар байсан юм. Хэр их хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч би ухаан орох үедээ усанд нэвт норсон байгаагаа харсан бөгөөд дөрөв, таван цагдаа бүгд намайг тойрч явган суугаад, үхсэн амьдыг минь шалгаж байх шиг байлаа. Араатнаас дээрдэх юмгүй энэ бүлэг цагдааг хараад, миний дотор асар их эгдүүцэл төрсөн юм: “Ард түмнийг өөрсдийн үр хүүхэд шиг хайрладаг” “Ардын цагдаа” гэдэг нь энэ үү? “Шударга ёсыг баримталж, хорон мууг шийтгэн, сайн хүмүүст тусалдаг” хууль сахиулагчид гэж энэ үү? Тэд бүгд зүгээр л тамын чөтгөр, мангасууд байлаа! Яг тэр үед би нэгэн номлолын хэсгийг бодов: “Агуу улаан луу Бурханыг хамгийн заналтай, улайрсан байдлаар эсэргүүцэж, дайрч давшилдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хамгийн зэрлэг, аймшигтайгаар хорлодог—энэ бол баримт. Агуу улаан луу Бурханы сонгосон хүмүүсийг хяхаж хавчиж, албаддаг нь ямар зорилготой байдаг вэ? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг бүрэн устгаж, эргэн ирсэн Бурханаас ангижрахыг тэр хүсдэг. Энэ бол агуу улаан лууны хорлонт байдал бөгөөд Сатаны зальхай явуулга юм” (Номлол, нөхөрлөл III дахь “Агуу улаан лууны уг чанар болон хорыг хэрхэн мэдэж, ялган таних тухай”). Энэ үгтэй холбогдуулан эргэн тойрны баримтуудыг хараад би ХКН-ын засгийн газар бол Сатаны биелэл, анхнаасаа Бурханыг эсэргүүцэж ирсэн ёрын муу нэгэн гэдгийг тов тодорхой харлаа. Учир нь диавол Сатан л үнэнийг үзэн ядаж, жинхэнэ гэрлээс айн, жинхэнэ Бурханыг ирэхэд нь үлдэн хөөхийг хүсдэг бөгөөд Бурханыг дагаж, зөв замаар явдаг хүмүүсийг харгисаар хорлож, ийм хүний үнэргүй байдлаар тамлаж чаддаг. Одоо Бурхан махбод болж, Сатаны үүрэнд ажиллахаар ирсэн бөгөөд хүмүүсийг хорлож, залгигч нь диавол Сатан, түүний харанхуй захиралтын гадна гэрэл байдаг, өдөр шөнөгүй биднийг харж хандаж, хангадаг жинхэнэ Бурхан бий гэдгийг асар гүн гүнзгий хууртсан надад ухааруулахын тулд надаар ийм нөхцөл байдлыг туулуулахаар зохицуулсан байлаа. Төгс Хүчит Бурхан ирэхдээ надад үнэн ба гэрлийг авчирч, өдөр бүр “агуу, нэр төртэй, зөв шударга” гэж сайрхдаг ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг царайг эцэст нь харуулж, ХКН-ын засгийн газрын эсрэг гашуун үзэн ядалт төрүүлсэн юм. Бурхан ирснээр үнэнийг эрэлхийлэхийн утга учир, үнэ цэнийг ч бас надад ойлгуулан, амьдралын гэрэлтэй замыг олж харах боломж олгосон билээ. Энэ тухай бодох тусмаа би улам сайн ойлгож, миний дотор хүч чадал огших нь мэдрэгдсэн бөгөөд цагдаа нарын харгис эрүү шүүлттэй нүүр тулахад энэ нь тус болсон юм. Биеийн өвдөлт минь ч бас намжсан бөгөөд Бурхан намайг ийнхүү хамгаалж, эрүү шүүлтээр албадан хэрэг хүлээлгэх гэсэн цагдаа нарын оролдлогыг даван туулахад минь тусалж байгааг би сэтгэлийнхээ гүнд мэдэж байлаа.

Эцэст нь цагдаа нар надаас юу ч олж авч чадахгүй гэдгээ ойлгосон тул “нийгмийн дэг журам алдагдуулсан” гэж намайг яллан, цагдан хорих газар луу хүргэлээ. Цагдан хорих газруудад ХКН-ын засгийн газар хоригдлуудыг машин мэт ажиллуулдаг бөгөөд өдөржин зогсолтгүй ажиллахыг албаддаг билээ. Би шөнө бүр тарчигхан таван цагийн нойр ч авч чаддаггүй байсан бөгөөд өдөр бүр туйлын их ядарч, бүх бие минь салж унах гэж байгаа мэт санагддаг байлаа. Үүнийг үл харгалзан засан хүмүүжүүлэх офицерууд хэзээ ч цадтал минь идүүлдэггүй байв. Хоол болгоны үеэр ердөө хоёр жижигхэн мантуу, дусал ч тосгүй ногоо өгдөг байлаа. Тэнд хоригдож өнгөрөөсөн хугацаанд ёрын муу цагдаа нар намайг байцаахаар хэд хэдэн удаа ирсэн юм. Сүүлийн удаа байцаахдаа тэд надад хоёр жил хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ял оноох гэж байгаагаа хэлэв. “Итгэх эрх чөлөөг улсын хуульд заасан байдаг бус уу? Намайг яагаад хоёр жил хөдөлмөрөөр засан хүмүүжих ялаар шийтгэж байгаа юм бэ? Би өвчтэй хүн. Намайг үхчих юм бол үр хүүхэд, эцэг эх маань яах болж байна? Харж хандах хэн ч байхгүй бол тэд өлбөрнө шүү дээ” гэж би тэднээс зоригтойгоор асуулаа. “Чи улсын хууль зөрчсөн, бас няцаашгүй нотлох баримт байгаа болохоор яллуулна!” гэж тавь эргэм насны цагдаа хатуухан хэлэв. “Бурханд итгэх нь сайн зүйл. Би аллага үйлддэггүй, гал тавьдаггүй, ямар ч муу зүйл хийдэггүй. Зүгээр л сайн хүн байхаар эрэлхийлдэг. Гэтэл та нар яагаад намайг итгүүлэхгүй байгаа юм бэ?” гэж би хариулав. Тэд миний үгээс ичсэндээ багтартлаа уурласан бөгөөд нэг нь хүрч ирж, намайг алгадан, шалан дээр унагалаа. Тэгээд намайг тэрийлгэн хэвтүүлэв. Нэг нь миний мөрийг барьж, нөгөө нь хоёр хөлийг минь дарж байсан юм. Бас нэг нь миний нүүрэн дээр арьсан гутлаараа чанга дэвсээд, “Өнөөдрийн зах ажиллах өдөр байж таарлаа. Бид чамайг нүцгэлээд, зээлийн газраар алхуулна даа!” гэж ичгүүргүйгээр тунхаглав. Ингэж хэлчхээд бөгсөн бие болон цээжин дээр минь чанга дэвсэлсэн юм. Тэр нэг хөлөөрөө цээжин дээр минь зогсоод, нөгөө хөлөө заналтайгаар өргөсөн бөгөөд дараа нь үүнийгээ давтаж, хааяа нэг гуян дээр минь дэвсэлж байлаа. Дэвслүүлсээр өмд минь ноорч, салтаа нь ч урагдав. Маш их доромжлуулсандаа хоёр нүднээс минь нулимс тасралтгүй урсаж, сэтгэлээ барьж дийлэхээргүй санагдсан юм. Энэ диаволуудад ийм маягаар доромжлуулахыг би ер тэвчиж чадаагүй билээ. Ингэж амьдрах дэндүү хэцүү санагдан, үхсэн нь дээр мэт санагдаж байв. Энэхүү аймшигт шаналлыг мэдэрч байх яг энэ үедээ би Бурханы ийм үгийг бодсон юм: “Бидний хувьд Бурханы хайрыг буцаан төлөх цаг ирсэн. Хэдий бид багагүй хэмжээний доог тохуу, гүтгэлэг, хавчилт шахалт хүртэж байгаа боловч бид Бурханд итгэх замыг дагадаг учраас энэ бол утга учиртай зүйл гэж Би итгэдэг. Энэ нь ичгүүр биш харин алдартай зүйл бөгөөд ямар ч байсан бидний эдэлдэг ерөөлүүд нь огтхон ч өчүүхэн биш юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (2)”-оос). “Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ” (Матай 5:10). Бурханы үг надад гэнэтхэн нэг зүйлийг сануулсан юм. “Тийм ээ. Өнөөдөр миний туулж буй шаналал, доромжлол туйлын их үнэ цэн, утга учиртай. Би Бурханд итгэж, зөв замаар алхдаг учраас ийнхүү зовж байна. Бас энэ зовлон бол үнэнийг олж авч, амийг олж авахын төлөөх зовлон юм. Энэ зовлон ичгүүртэй бус, харин ч Бурханы ерөөл. Гагцхүү би Бурханы хүслийг ойлгодоггүй болохоор л ийм шаналал, доромжлол туулах үедээ үхэж, үүнийг дуусгавар болгохыг хүсдэг ба Бурханы хайр, ерөөлийг огт харж чаддаггүй. Бурханыг би гуниглуулахгүй байж яаж чадах вэ дээ?” гэж би бодлоо. Эдгээр зүйлийг бодоход Бурханд маш их өртэй санагдсан бөгөөд чимээгүйхэн ийн шийдлээ: “Энэ диаволууд намайг яаж ч шившиглэж, тамлалаа гэсэн би Сатанд яавч сөгдөн мөргөхгүй. Эцсийн ганц амьсгал үлдлээ ч гэсэн би үүнийгээ сайн зарцуулж, Бурханд гэрчлэл хийх бөгөөд Бурханы урмыг яасан ч хугалахгүй.” Намайг хоёр өдөр, хоёр шөнийн турш тамлаад ч тэд юу ч олж авч чадаагүй тул Хотын Цагдан Хорих Газар луу явуулсан юм.

Цагдан хорих газарт би өнгөрсөн хэд хоногт туулсан бүх зүйлийнхээ талаар бодоод, ийм хяхалт хавчлага, саад бэрхшээлийг туулна гэдэг Бурханы намайг гэх илүү гүн гүнзгий хайр, аврал юм байна гэдгийг аажмаар ойлгосон юм. Бурхан намайг ийм хүнд нөхцөлд дуулгавартай байлгаж сурган, Өөрт нь гэрчлэл хийх чадвартай болгохын тулд энэ нөхцөл байдлыг ашиглан зовох хүсэл зориг, шийдвэрийг минь хатуужуулж, миний сэтгэлд жинхэнэ итгэл, хайр бий болгохыг хүссэн байлаа. Бурханы хайрын өмнө би, харгисаар тамлуулж байхдаа удаа дараа сул дорой, тэрслүү болж байснаа санасан тул Бурханы өмнө очиж, гүнээ гэмшив: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Би маш сохор, мэдлэггүй юм. Таны хайр, ерөөлийг танилгүй, махан биеийн зовлон бол муу зүйл гэж ямагт боддог байжээ. Одоо надад тохиож буй бүх зүйл Таны ерөөл гэдгийг эдүгээ би ойлгож байна. Энэ ерөөл миний үзэлтэй нийцэхгүй байгаа, мөн гаднаасаа махан бие минь шаналал, доромжлол туулж байгаа мэт харагдаж болох ч үнэндээ энэ нь Та надад амийн хамгийн эрхэм эрдэнийг хайрлаж байгаа хэрэг бөгөөд Сатаныг ялсан Таны ялалтын гэрчлэл төдийгүй Таны надад үзүүлж буй хамгийн жинхэнэ, бодитой хайр юм. Өө Бурхан минь! Надад Таны хайр, авралыг хариулах юу ч алга. Би Таны төлөө гэрчлэлд зогсохын тулд гагцхүү Танд зүрх сэтгэлээ өгч, энэ бүх шаналал, доромжлолыг туулж л чадна!”

Хамгийн гайхмаар нь, намайг шоронд орохоор бэлтгэж, Бурханыг хангалуун байлгахаар сэтгэл шулуудах яг тэр үед Бурхан надад гарах гарц нээсэн юм. Цагдан хорих газарт байсан 13 дахь хоногт минь Бурхан хүргэн ахыг минь өргөн цагдаа нарыг уриулж, тэдэнд 3,000 юанийн өртөгтэй бэлэг өгүүлжээ. Түүнчлэн хүргэн ах маань шүүх хурал хүлээх хугацаанд намайг барьцаагаар суллахын тулд 5,000 юань цагдаа нарт өгсөн байлаа. Би гэртээ хариад, ёрын муу цагдаа нарт дэвсүүлсээр хоёр хөлийн минь мах үхэжсэн байгааг олж мэдсэн юм. Харлаж, хатуурсан энэ махаа эдгээхэд би гурван сар зарцуулсан билээ. Цагдаа нарын амсуулсан эрүү шүүлтийн улмаас тархи, зүрхэнд минь ч бас хүнд гэмтэл учирсан бөгөөд хор уршиг нь үлдсэн юм. Өнөөдрийг хүртэл би энэ өвчнөөр шаналсаар л байна. Бурханы хамгаалалт байгаагүй сэн бол би магадгүй саажин, хэвтэрт орох байсан ба одоо хэвийн амьдралаар амьдарч чадаж байгаа минь Бурханы агуу их хайр, хамгаалалтаас бүрэн үүдэлтэй билээ.

Энэ хяхалт хавчлага, саад бэрхшээл туулсныхаа дараа би ХКН-ын засгийн газрын Бурханыг эсэргүүцэгч, чөтгөрлөг мөн чанарыг үнэхээр олж харсан юм. Түүнчлэн тэд бол муу ёрын нэгэн, Бурханы эвлэршгүй дайсан гэдгийг тодорхой олж харсан билээ. Би зүрх сэтгэлийнхээ гүнд тэдний эсрэг өнө мөнхийн үзэн ядалт өвөрлөх болов. Үүний зэрэгцээ Бурханы хайрыг урьдынхаасаа илүү гүн гүнзгий ойлгож, хүмүүст Бурханы хийдэг бүх ажил нь тэднийг аврахын төлөө, тэднийг хайрлах хайраас үүдэн хийгддэг гэдгийг ойлгож авлаа. Бурхан нигүүлсэл, ерөөлөөр дамжуулан биднийг гэх хайраа харуулаад зогсохгүй зовлон, саад бэрхшээлээр дамжуулан харуулдаг юм байна. Цагдаа нарын надад амсуулсан харгис эрүү шүүлт, доромжлолын туршид бат зогсож, чөтгөрийн үүрээс гарч чадсанаар би энэ бүхэн нь Төгс Хүчит Бурханы үг надад итгэл, хүч өгч байсны л ач гэдгийг үнэхээр ухаарсан юм. Хамгийн гол нь би Төгс Хүчит Бурханы хайраар зоригжсон тул Сатаныг алхам алхмаар ялж, чөтгөрүүдийн үүрээс суллагдах боломжтой болсон билээ. Намайг хайрлаж, аварсан Бурханд талархъя, бүх алдар суу, магтаал Төгс Хүчит Бурханд байг!

Өмнөх: Үхлийн ирмэг дээр надад Төгс Хүчит Бурхан тусалсан

Дараах: Харамсахааргүй өнгөрүүлсэн залуу нас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх