Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

45. Аврагдаж, төгс болгуулсан хүмүүст өгсөн Бурханы амлалт юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний хаанчлалд үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд гарцаагүй эрх мэдэл эзэмших болно; Намайг эрж хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би таашаал бэлэглэнэ. Миний үгнээс таашаал олдог тэр хүмүүсийг Би ерөөх болно; тэд гарцаагүй Миний хаанчлалын гол нурууг барих багана байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй их хишигтэй байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрсөн үү? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван ес дэх айлдвар”-аас

Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажлын төлөө бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг тэр хүмүүс тэнгэрийн дор тэднийг эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр хаа сайгүй хүссэнээрээ алхаж чадах ба тэд газар дээр эрхийг эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Эдгээр хүмүүс дэлхий дахинаас нэгдэн нийлсэн бөгөөд, тэд өөр хэлээр ярьдаг, өөр өөр арьсны өнгөтэй боловч тэдний оршин тогтнол адилхан утга учиртай ба тэд бүгд Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй, тэд бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, ижил хүсэл зорилготой байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхдаг ба Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Эдгээр хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, тэд Бурханаар ерөөгдсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Өөрсдийн өөр өөр чиг үүрэг болон гэрчлэлд үндэслэн хаанчлал доторх ялагчид, тахилч эсвэл дагалдагч болж үйлчлэх бөгөөд гай зовлон дунд ялалттай байсан бүх хүмүүс хаанчлал доторх тахилчдын бүлгэм болно. Орчлон ертөнц даяарх сайн мэдээний ажил дуусгавар болох үед тахилчдын бүлэг бий болох болно. Тэр цаг ирэхэд хүний хийх ёстой зүйл нь Бурханы хаанчлал доторх түүний үүрэг болон хаанчлал дотор Бурхантай хамт амьдарч байгаагийн гүйцэтгэл байх болно. Тахилчдын бүлэгт ахлах тахилчид болоод тахилчид байх ба үлдсэн хэсэг нь Бурханы хөвгүүд, ардууд байх болно. Энэ бүхэн нь гай зовлонгийн үеэр Бурханд хийх тэдний гэрчлэлээр тодорхойлогддог; тэдгээр нь дур зоргоороо өгдөг нэр цол биш. Хүний байр суурь тогтоогдох үед Бурханы ажил зогсоно, учир нь бүгд төрөл төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн анхдагч байр сууриндаа очно, энэ бол Бурханы ажил гүйцсэний тэмдэг, энэ бол Бурханы ажил болон хүний хэрэгжүүлэлтийн эцсийн үр дүн бөгөөд Бурханы ажлын үзэгдэл, хүний хамтын ажиллагааны биелэлт юм. Эцэстээ хүн Бурханы хаанчлалд амар амгаланг олж, Бурхан ч гэсэн Өөрийн орших газарт амрахаар буцна. Энэ бол Бурхан, хүн хоёрын 6,000 жилийн хамтын ажиллагааны эцсийн үр дүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурханаар төгс болгуулах хүмүүс нь Бурханы ерөөл болон Түүний өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг хүлээн зөвшөөрдөг, ингэснээр энэ нь тэдний дотор байгаа зүйл болдог; тэднийг боловсруулсан Бурханы бүх үг тэдэнд байдаг; Бурханы оршихуй ямар ч байсан, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чадна. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авахуулж чадах хүн юм. Зөвхөн тийм хүн л Бурханы хүртээсэн эдгээр ерөөлүүдийг өвлөн авах эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь хүлээн авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг хүлээн авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханаар гэгээрүүлэгдэх.

4. Газар дээр Бурханд хайрлагдах дүр төрхийг амьдран харуулах; Петр Бурханыг хайрлаж, Бурханы төлөө цовдлогдож, Бурханы хайрын ачийг хариулан үхэх үнэ цэнэтэй байсан шигээр Бурханыг үнэхээр хайрлах; Петртэй адил алдартай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхлийн бүх хүлээс болон Үхэгсдийн орныг даван гарч, Сатаны ажилд ямар ч боломжийг өгөлгүй, Бурханаар эзэмшүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэн дотор амьдарч, алжааж ядарсан байдалгүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан юм шигээр бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй байх.

8. Алдрыг Бурхантай хамт хүлээн авч, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл Бурханы хайртай хүү болох.

10. Бие махбодыг даван гарч хэлбэрээ өөрчлөн Бурхантай хамт гуравдагч тэнгэр лүү дээш гарах.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Газар дээр энгийн хүний амьдралаар амьдарснаар хүн тэнгэрэлчтэй адил байх болно; хэдийгээр махан биетэй хэвээр байсан ч тэр тэнгэрэлчтэй маш адил байх болно. Энэ нь эцсийн амлалт, энэ нь хүнд өгөгдсөн сүүлчийн амлалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. … Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтанд орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан газар дээрх бүх хүний амьдралыг залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтанд орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтанд орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтанд орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. … Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдрах болно, харин Бурхан амарч байхдаа хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх болно; Тэр тэднийг газар дэлхийгээс бус тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтанд орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтанд орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтанд орох урьдчилсан нөхцөлүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна. Хүмүүсийн ерөөгдсөн амьдралд зориулан ус бүжиж, уулс хүмүүсийн хамтаар Миний элбэг хангалуун байдлыг таашаана. Миний хаанчлалд бүх хүмүүс хичээн, шаргуу хөдөлмөрлөж, үнэнч сэтгэлээ харуулдаг. Хаанчлалд бослого гэж үгүй; эсэргүүцэл гэж үгүй; тэнгэр газар шүтэлцэж, хүн Бид хоёр амьдралын аз жаргалаар, харилцан түшилцэж, ойр дотно байж, бие биеэ гүнзгий мэдэрнэ. …Хүмүүс ээ! Одоо зүрх сэтгэл дэх дуугаа дуулж, Надад зориулан бүжигтүн! Одоо чин сэтгэлээ дээш өргөөд Надад баригтун! Одоо бөмбөрөө дэлдэн Надад зориулж тоглогтун! Би орчлон ертөнц даяар баяр баяслыг гэрэлтүүлж байна! Би хүмүүст Өөрийн сүр жавхлант царайгаа үзүүлж байна! Би нүргэлэх болно! Би орчлон ертөнцөөс дээр оршино! Би аль хэдийн хүмүүсийн дунд хаанчилж байгаа! Би хүмүүсээр өргөмжлөгдсөн! Намайг хөх тэнгэрт нүүхэд хүмүүс Надтай хамт нүүнэ. Би хүмүүсийн дунд алхаж, Миний хүмүүс Намайг тойрон хүрээлнэ! Хүмүүсийн сэтгэл баясаж, дуу хуур нь орчлон ертөнцийг нижигнүүлж, хурмастыг цочоож байна! Орчлон ертөнц мананд бүрхэгдэхээ болино; бузар булай гэж үгүй, бохир усны бөөгнөрөл гэж үгүй болно. Орчлон ертөнцийн бүх ариун хүмүүс ээ! Миний байцаалт дор та нарын үнэн төрх илчлэгдсэн. Та нар бол бузар булайд бүрхэгдсэн хүмүүс бус, харин хаш адил цэвэр гэгээнтнүүд, Миний хайртай хүмүүс, Миний бүх баяр баясгалан билээ! Бүх зүйлс амь руу буцаж ирдэг! Бүх ариун хүмүүс тэнгэрт буцан ирж Надад үйлчлэн, Миний дулаан тэвэрт багтан, дахин уйлж, түгшихгүйгээр, өөрсдийгөө Надад өргөн, Миний гэр лүү буцан ирэх бөгөөд эх нутагтаа тэд Намайг хязгааргүй хайрлана! Хувирашгүй! Хаана зовлон шаналал байна! Хаана нулимс урсана вэ! Хаана бие махбод байна! Газар дэлхий зуурдынх; тэнгэр үүрдийнх. Би бүх хүмүүст харагдах ба бүх хүмүүс Намайг магтан дуулна. Эрт балар цагаас үүрд мөнхийн энэ амь, энэ гоо үзэсгэлэн хэзээ ч хувирахгүй. Энэ бол хаанчлал дахь амьдрал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хүмүүс ээ! Баясагтун!”-аас

Өмнөх:Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм

Танд таалагдаж магадгүй