9. Бурханы үг намайг гэрлэлтийн эмгэнэлт явдлаас гэтэлгэсэн

Ган’эн, Хятад

Би эв найртай, аз жаргалтай гэр бүлтэй, нэг компанийн оффис менежер, хүний нөөцийн менежер байсан юм. Манай нөхөр цахилгаан эрчим хүчний товчооны оффис менежер, бас нэг салбар компанийнх нь дарга хийдэг, төд удалгүй товчооны дэд дарга болох гэж байсан. Хүү маань ч үнэхээр ухаантай, бид гурав гэр бүлээрээ аз жаргалтай амьдарч, таньдаг бүх хүн биднийг бахаддаг байсан юм. Яг энэ аз жаргал, эв найрт умбаж байтал нэг аймшигтай зүйл болж, манай нөхөр хувийн жолоочийнхоо эхнэртэй учир ургуулсан. Энэ гэнэтийн цохилтоос болоод тэнгэр хөмрөх шиг л болж, хэд хоног нойр хоолгүй яваад, уур, хорслоор дүүрч, маш их доромжлуулсан мэт санагдаж байлаа. Маш их шаналж, бүр үхмээр байсан шүү. Гартаа яг шилтэй хор барьчхаад, үхлийн хаалгаар хөл тавих гэж байтал ээж, балчирхан хүү хоёр минь бодогдсон юм. Намайг үхчихвэл настай ээж минь охиноо оршуулахын зовлонг ер нь яаж тэсвэрлэж чадах юм бэ? Ийм бага балчир хүү минь амьдралд маш олон бэрхшээл туулах ёстой болно. Цаашдаа эцэгт нь найдаж болохгүй, тэгэхээр хүү минь эхийгээ алдчихвал үндсэндээ өнчрөх биш үү? Ингэж бодоод сэтгэл зөөлөрлөө. Өвдөг сөхрөөд мэгшин уйлж, өнөөх хортой эмүүдээ шалаар нэг асгасан.

Хэсэг хугацааны дараа үхэл, сэхлийн хоорондох тэр шаналлаас арайхийн гарсан ч хуучны амар амгалан амьдралаа дахин олж аваагүй юм. Тэр хүүхнийг голдоо ортол үзэн ядаж, тэр л миний бүх шаналлын шалтгаан болж, дүүрэн аз жаргалтай гэр бүлийг минь сүйрүүлсэн гэж санагдаад, “Намайг чи сайхан амьдруулахгүй юм бол би чиний амар заяаг үзүүлэхгүй. Намайг ингэж зовоож байгаа юм чинь чамаар хоёр нугалж төлүүлнэ дээ” гэж бодсон. Тэгээд тэр хүүхэн рүү дайрч давшилж, гэр лүү нь хүмүүс явуулан эд хогшлыг нь эвдлүүлсэн болохоор тэр хүүхэн айсандаа гэртээ ч харьж чадахгүй болсон юм. Түүнийг сандаргаж, аймшигт зовлонд унагасан ч би шаналсаар л байлаа. Сүйрсэн гэрийнхээ сүүдрээс гарч ер чадахгүй байсан.

Яг тэгтэл нэг танил маань Эзэн Есүсийн сайн мэдээг надтай хуваалцаж, надад Библи өглөө. Үүнийг уншаад, Эзэн Есүсийн хүлээцтэй байдал, тэвчээр, уучлалд үнэхээр их сэтгэл хөдөлсөн шүү. Нүгэлгүй Эзэн Есүс хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлуулсан талаар уншаад би нөхрөө болон тэр хүүхнийг яагаад ганц удаа уучилчхаж болоогүй юм бол гэж гайхлаа. Тэгээд надад хүч чадал, тэднийг уучлах хүлээцтэй байдал, тэвчээр хайрлаач гэж Эзэнд залбирсан. Нөхөр бид хоёр муудалцахаа больж, тэр хүүхнийг харахаараа би дайрч давшлахаа ч больсон юм. Гэхдээ л тээж явсан өш хонзонгоосоо салж чадаагүй. Зүгээр л гэр бүлийнхээ төлөө, хүүгийнхээ төлөө, цаашдын амьдралынхаа төлөө үүнийг шүд зуун тэвчлээ. Гэвч гайхмаар нь манай нөхөр тэвчээр гаргах нь бүү хэл байдлыг улам дордуулж, ажлаа хаяад, тэр хүүхэнтэй зугтчихсан. Би үүнийг зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Нөхрийнхөө иймэрхүү урвалтыг яаж тэсвэрлэж чадах юм бэ? Нөхрийнхөө төлөө л прокурорын газарт орж, тушаал дэвших боломжоо орхиж, нөхрийнхөө төлөө л хүүхдээ харж, хоол хийж, ар гэрийн хамаг ажлаа амжуулж, нөхрөө тушаал дэвшүүлэх гэж нэр нөлөөгөө ашиглан, гутлын улаа эргэтэл явсан шүү дээ. Гэтэл үүний хариуд нөхөр минь надаас урваж, намайг шархлууллаа. Үүнийг би цаашид тэсвэрлэж чадаагүй юм. Ийм мөс чанаргүй, хүйтэн сэтгэлтэй байгаад нь нөхрийгөө үзэн ядаж, бас тэр хүүхнийг үзэн ядаж, өөрөө үхээд ч хамаагүй тэр хүүхний үхэхийг хармаар байсан. Тэр хоёрын амь зуух боломжгүй болгохын тулд орлогын эх үүсвэрийг нь таслах гэж элдэв аргаар үзсэн. Төд удалгүй тэр хоёр мөнгөгүй болсон учраас хотод эргээд сэмхэн орж ирлээ. Нэг өдөр манай нөхөр миний өмнө нулимс унаган, буруугаа хүлээж, уучлал гуйгаад, бүхнийг шинээр эхэлж, шинэ хүн болно гэж тангараглалаа. Өөр орчинд шинэ амьдрал эхлүүлэхийн тулд ажлыг нь хотоос гадагш, хошууны хот руу шилжүүлэхэд хэдэн найзаараа туслуулаач гэж гуйсан. Маш зовсон царайтай байгааг нь харж, илт чин сэтгэлээсээ уучлал гуйхыг нь сонсоод миний сэтгэл уярсан даа. Би ч бас урьдын бүх таагүй явдлыг мартаад, шинээр эхлэхийг хүссэн болохоор нөхрийнхөө хүсэлтийг зөвшөөрлөө. Би нөхөртэйгөө цуг шилжихийн тулд найзуудтайгаа шууд холбоо барьсан юм. Бид хоёр дахиад хамт амьдарч эхэлсэн, манай нөхөр надад таалагдаж, намайг аз жаргалтай болгох бүхнийг хийх гэж хичээсэн ч би зүгээр л нөхөртөө хэлэх үггүй болсон мэт санагдаж байлаа. Гэсэн хэдий ч шархаа эдгээх хугацаа л хэрэгтэй гэж бодон, гэрлэлтийнхээ талаарх төөрөгдөлтэй зууралдсаар л явсан. Гэхдээ ажлаа шилжүүлэх гэж зүтгээд завгүй байхдаа нөхрөө дахиад тэр хүүхэнтэй уулзахаар явсныг санамсаргүй олж мэдээд бүр ч их цочирдсон доо. Цаашид уураа барьж чадалгүй, нөхөр лүүгээ зайл гэж хашхирлаа. Хоёр хоногийн дараа манай нөхөр үг дуугүй яваад, хэзээ ч эргэж ирээгүй юм. Тэгэхэд л би эцэст нь ухаан орж, нөхөр минь үнэхээр гэмшье гэж хэзээ ч хүсээгүйг ухаарсан. Сохор ч зоосгүй, амь зуух аргагүй болсон болохоороо л тэр эргэж ирсэн байж. Надад сайхан хандаж, алдаагаа залруулмаар байна гэсэн ч тэр нь бүгд өнгөлөн далдлалт байсан юм. Намайг ашиглаад ажлаа шилжүүлэхдээ туслалцаа авахыг л хүссэн байсан. Үүнийг ухаараад зүгээр л зүрх эмтэрч, нөхрөө голдоо ортол үзэн ядаж, тэр хүүхнийг ч бас үзэн ядсан. Тэгээд тэр хүүхнийг тахир дутуу, эрэмдэг болгохоор төлөвлөж эхэллээ. Ёрын мууд яг живж байх үед минь Төгс Хүчит Бурхан надад авралын гараа сунгаж, би Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм даа. Бурханы үгийг уншсанаар ертөнцийн харанхуй, ёрын муу байдал, нийгэм дэх гаслан, хоосролын цаад шалтгааныг олж мэдсэн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, ‘дээд боловсролын байгууллага’-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг”). “Хүн төрөлхтөн Миний дайсан гэдэг нь яриангүй. Хүн төрөлхтөн бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муу нэгэн. Хүн төрөлхтөн бол чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүн төрөлхтөн бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн хойч үе. Хүн төрөлхтөн бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа. Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, ‘газрын диваажинд’ амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”). “Бурханы нүдэнд, хүмүүс амьтны ертөнц дэх амьтад шиг л байдаг. Тэд бие биетэйгээ тэмцэлдэж, бие биенээ хөнөөж, ер бусын байдлаар бие биетэйгээ харилцдаг. Бурханы нүдээр тэд бас, нас хүйснээс үл хамааран нэг нэгнийхээ эсрэг хуйвалддаг бичнүүдтэй адилхан байдаг” (“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “21-р бүлэг”). Бурханы үгийг уншаад сэтгэл минь үнэхээр цэлмэсэн. Сатан хүн төрөлхтнийг завхруулсан болохоор бид мөс чанар, эрүүл ухаанаа гээж, хүн чанаргүй болсон гэдгийг олж харлаа. Бидэнд ямар ч нэр төр, ёс жудаг байхгүй. Бид бүгд ов мэхтэй, аминчхан, жигшүүртэй, ёрын, хорлонтой байдаг. Бид хувийн ашиг сонирхлынхоо төлөө үргэлж явуулга хийж, бусдад тооцоотой хандаад. Өөрсдийн жаргалд л анхаарч, бусдын үхэх, сэхэх эсэхийг ер хайхардаггүй. Бид бусдын зовлон дээр аз жаргалаа босгодог. Тэмцэл, аллага алхам тутамд гардаг. Яг л араатны ертөнц шиг амь өрссөн тэмцлийн хууль үйлчилдэг. Чи намайг барьж идэхгүй бол би чамайг хөнөөнө гэдэг. Бүх хүн төрөлхтөн нүгэл дунд амьдарч, ёс суртахууны стандарт улам бүр шалдаа бууж, хүн бүр завхайрч, нүгэлд умбаж байна. Нөхөр нь эхнэрээсээ урваж, эхнэр нь нөхрөөсөө урвана, эхнэр нөхөр хоёр биеэсээ урвана. Хүн бүр ёрын мууг шүтэж, хуял тачаалдаа автаж, эсрэг хүйстнийхэнтэйгээ таашаалаа хангадаг. Ертөнц Сатаны атганд баттай орж, улам харанхуйлж, улам ёрын муу болж, нүгэл, завхайрал гүн бугшлаа. Хүмүүс өөрийн эрхгүй улам бүр доройтож, улам бүр ёрын муу болж, гажуудаж байна. Нөхрийн минь урвалт Сатаны хороос үүдсэн гэдгийг би ухаарсан. Би ч ялгаагүй байсан. Сатаны завхруулж, хорлосон байр байдлаас би ч бас мултарч чадаагүй юм. Бусад хүн ашиг сонирхолд минь халдах үед би хорслоор дүүрч, дайснаа үхсэн байхыг харах сан гэж маш их хүссэн. Агшин бүрд үзэн ядалтынхаа гасланд тамлуулан, ажил, амьдралын төлөөх ямар ч урам зориггүй амьдарч байж. Хүү минь хүртэл үүнд татагдан орсон. Энэ бүх гамшиг, хор хөнөөлтэй зүйлийг Сатан боловсруулсан бус уу? Дараа нь би залбирч, Бурханы үгийг унших замаар амьдралын тухай бага зэрэг ойлголттой болсон. Хүн төрөлхтөн ёрын муу, завхарсан байдаг, бид бүгд нэг нэгнээ завшиж, мэхэлдэг, жинхэнэ хайр гэж зүйл байдаггүй гэдгийг олж харсан. Яваандаа нөхрөө болон тэр хүүхнийг үзэн ядахаа больж, өшөө авахаар төлөвлөхөө болилоо. Энэ бүхнээс салсныхаа дараа эрх чөлөө, чөлөөлөлтийн гайхалтай мэдрэмж авсан. Тэгээд би цоо шинэ амьдрал эхлүүлж, өдөр бүр ах эгч нартайгаа цуглаж, Бурханы үгийг идэж ууж, нөхөрлөж, Бурханыг магтсан магтан дуу дуулдаг болж, маш их чөлөөлөлт, эрх чөлөөг мэдэрсэн шүү. Би аажмаар дээрдэж эхлэн, дахин инээмсэглэж чаддаг болсон.

Дараа нь нэг өдөр, нэлээд дотно явсан нэг найзтайгаа тааралдлаа. Найз минь үнэхээр турж эцсэн, ядруу харагдаад, би ч цочирдсон шүү. Тэр надад, нөхөр нь араар тавьсан, гарах гарц олж чадахгүй байсан болохоор нөхрөөсөө салах тухай ярилцаж байхдаа хор уух гэж оролдсон ч эцэст нь түүнийг сэхээн амьдруулсан гэж хэллээ. Бид хоёр гэрлэлтдээ адилхан золгүй явдалтай учирсан байсан. Бурханы хамгаалалт байгаагүй бол би аль эрт үхчихсэн байх байсан, тэгэхэд миний шарил дээрх өвс хэчнээн өндөр ургасан байх байсныг хэн мэдлээ. Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан: “Нөхөр нь яагаад эхнэрээ хайрладаг вэ? Мөн эхнэр нь яагаад нөхрөө хайрладаг вэ? Хүүхдүүд нь яагаад эцэг эхдээ ачлалтай байдаг вэ? Эцэг эхчүүд яагаад үр хүүхдүүддээ ухаангүй хайрладаг вэ? Хүмүүс үнэндээ ямар санаа зорилго өвөрлөдөг вэ? Тэд өөрсдийн төлөвлөгөө, аминч хүслийг хангах зорилготой байдаг бус уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”). Хорин жил шахуу эхнэр нөхөр байсан бид хоёрын нэгнээ гэх сэтгэл яагаад тийм хэврэг байж, өчүүхэн цохилтыг ч тэсвэрлэж чадаагүйг Бурханы үг надад харуулсан юм. Учир нь хүмүүсийн хооронд жинхэнэ хайр, дурлал гэж байдаггүй. Энэ нь хувийн хүслээ хангах, нэг нэгнээ ашиглахын төлөө л байдаг. Хүнийг ашиглаж болохуйц байх үед бид тал засах сайхан зүйл л хэлдэг, харин ашиглаж дуусаад тэднийг хуучин цамц, хог новш мэтээр хаядаг. “Аз жаргалтай гэр бүл”, “эхнэр нөхрийн хайр” гэдэг нь ердөө л хүмүүсийг хуурах худал хуурмаг, биднийг мэхлэхэд Сатаны ашигладаг урхи юм. Харамсалтай нь би үнэнийг эзэмшээгүй, тэр асуудлыг ойлгож чадаагүй байсан болохоор Сатаны мэхийг нэвт харж чадаагүй. Нөхрийнхөө хэдхэн аятайхан худал үг, хуурамч нулимсанд хууртчихсан. Би аз жаргалын хуурамч мэдрэмжид бүрмөсөн сохорч, ухаанаа гээгээд, эдгээр хоосон мэдрэмжид тоглуулсан байлаа. Үүнээс болж үхэх шахсан шүү. Би ёстой тэнэг байж! Бүх хүнийг Сатан завхруулдаг. Бид зальжин, зальхай, аминчхан, жигшүүртэй, шунахай, ёрын муу байдаг. Чин үнэнч хайр, дурлал байж яаж чадах юм бэ? Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр л үнэхээр жинхэнэ юм, намайг үзэн ядалтаар бялхаж байх үед Бурханы үг л зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг минь сарниулж, зовлонг минь намжааж, сэтгэлд минь амар амгалан, баяр баяслыг мэдрүүлсэн гэдгийг тэгэхэд л ухаарсан. Ертөнцөд хэн намайг тэгж хайрлаж чадах юм бэ? Бурханы хайрыг хэний хайр давж чадах юм бэ? Бурханд хайрлуулах нь ямар ч хүнд хайрлуулснаас илүү их аз жаргал авчирдаг биш гэж үү? Ингэж бодоод тайтгарч, Бурханы авралд маш их талархлаа.

Дараа нь Бурханы үгийн зарим хэсгийг уншсан юм. “Мянган мянган жилийн ‘үндэсний үзлийн сүрлэг чанараас’ хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө болон бурангуй нийгмийн сэтгэлгээ нь хүмүүсийг өчүүхэн ч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч идэвхгүй, доройтмол, боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бөгөөд эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрөлхтний үзэл суртлын төлөв байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс терроризмын харанхуй ертөнцөд амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэн нь ч эрэлхийлдэггүй, өв тэгш ертөнцөд хүрэх тухай хэн нь ч боддоггүй мэт санагдана; харин ч тэд амьдрал дахь өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн, махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалт үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо элээдэг… Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж, хэн ч төгс амьдрал босголгүйгээр, энэхүү харанхуй ертөнцөд бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрөлхтний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”). “Хүн бүхий л амьдралдаа Сатаны эзэмшил дор амьдардаг, өөрөө Сатаны нөлөөнөөс ангижирч чадах хүн нэг ч үгүй. Бүгд өчүүхэн ч утга учиргүй, эсвэл үнэ цэнгүйгээр бохир заваан дэлхийд, завхрал, хоосрол дунд амьдардаг; тэд махан биеийн төлөө, шунал тачаалын төлөө, Сатаны төлөө тийм хэнэггүй амьдралаар амьдардаг. Тэдний оршин тогтнолд өчүүхэн төдий ч үнэ цэн үгүй. Өөрийг нь Сатаны нөлөөнөөс чөлөөлөх үнэнийг хүн олж авах чадваргүй. Хэдийгээр хүн Бурханд итгэж, Библи уншдаг ч өөрийгөө Сатаны нөлөөллийн хяналтаас хэрхэн чөлөөлөхийг ойлгодоггүй. Эрин үеүдийн туршид маш цөөхөн хүн энэ нууцыг олж илрүүлсэн, тун цөөн хүн үүнийг ухаарсан. Ийм болохоор, хэдийгээр хүн Сатаныг жигшиж, махан биеийг жигшдэг ч Сатаны урхидалтын нөлөөллөөс хэрхэн ангижрахаа мэддэггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”). Хүмүүс бидний амьдралын бодит байдлыг Бурханы үг илчилдэг. Би “аз жаргалтай амьдрал” гэгчийн араас хөөцөлдсөн учраас тийм их зовлон туулж байсан бус уу? Өнгөрснийг эргээд бодлоо. Би нөхрөө амжилтад хүргэхийн тулд өөрийн дуртай ажил мэргэжлийг орхисон. Гэр орны хамаг ажил, хүүхдийнхээ асаргааг хариуцаж, эрчүүд гадаад ертөнцтэй харьцаж, эмэгтэйчүүд гэр орноо зохицуулдаг гэх санааны дагуу амьдарсан. Нөхөртөө сайн эхнэр болох гэж чармайхдаа амиа золиод ч хамаагүй хөлс, цус, нулимсаа нөхөртөө зориулахад бэлэн байсан юм. Нөхөр, гэр бүлийнхээ төлөө зогсолтгүй хөдөлмөрлөөд, би яг л оньсон төхөөрөмж шиг байж. Нөхөр маань амжилтад хүрэх үед би өмнөөс нь хөл газар хүрэхгүй баярласан. Харин араар тавих үед нь хүнд цохилтод орж, гэртээ уйлж унжиж, тэгсэн хэр нь л гадуур гарахдаа бусдын өмнө инээмсэглэх ёстой болсон. Би үргэлж хоёр нүүр гаргадаг байсан нь эцэж цуцмаар, шаналантай амьдрах арга зам байсан юм. Салж сарнисан гэр бүлээ эргээд нийлүүлэхийн төлөө тэмцэх гэж өөрийн нэр төр, ёс жудгийг огт бодолцолгүй тэр хүүхэнтэй үзэлцэж эхэлсэн. Бас сэтгэл дэх хорслоо дарж, нөхөртөө гэмших боломж олгох ёстой болсон. Одоо харах нь ээ, би Сатаны эзэмшил дор амьдарч, утсан хүүхэлдэй мэт Сатаны тоглоом тохуу болж, явуулгад нь өртөж, ямар ч хүн чанаргүй амьдарч байж. Би тамтай амьдралаар амьдарч байж. Гэхдээ үүнийг утга учиртай амьдралаар амьдрах цорын ганц арга гэж бодоод, үүнийхээ боол болсон байж. Бурханы үг зүрх сэтгэлийг минь нээж, миний эрэлхийлж явсан “аз жаргалтай амьдрал” гэгч үнэ цэнгүй, утга учиргүй гэдгийг надад харуулсан юм. Тийм зүйлд хүрлээ гээд би яах юм бэ? Бүгд хов хоосон байсан биш үү?

Тэгээд Бурханы үгээс ингэж уншлаа: “Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”). Бурханы үг Бурханыг дагах шийдвэрийг минь батжуулсан юм. Газар дэлхий дээр амьдрахдаа, Бурханд итгэж, Бурханыг хүндэтгэж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх нь үнэ цэн, утга учиртайгаар амьдарч болох цорын ганц арга. Ертөнцөд би гэрлэлтийнхээ төлөө эцэж цуцаж, хүмүүстэй хэрүүл тэмцэл хийж, Сатаны учруулсан хор хөнөөлөөс болж үйлээ үзсэн. Төгс Хүчит Бурхан л намайг аварч, Бурханы гэрт эргэн ирэх зол завшаан хайрласан юм. Бурханы үгээр услуулж, тэжээгдсэнээр би зарим үнэнийг ойлгож, ертөнц дэх бага сага ёрын муу, харанхуйг нэвт харж, хүмүүс завхарсан гэх үнэнийг ухаарч, шаналлаа орхиж чадсан. Намайг гэх Бурханы хайр маш агуу. Бурханы хайрыг хариулахын тулд би үүргээ сайн биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол би хүн гэж дуудуулж, Бурханы өмнө амьдрах ч эрхгүй. Дараа нь би сайн мэдээ номлож, ах эгч нартай хамт үүргээ гүйцэтгэж эхлээд сэтгэлдээ маш амар тайван, аз жаргалтай болсон.

Одоо би Бурхан намайг аварсныг бодох бүрдээ шууд л “Хэрэв Бурхан намайг авраагүй бол” гэх магтан дууг дуулж эхэлдэг юм. “Хэрэв Бурхан намайг авраагүй бол би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа, Шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа. Хэрэв Бурхан намайг авраагүй бол би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж, гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж, амьдрал минь ямар байгааг ч мэдэхгүй байх байлаа. Төгс Хүчит Бурхан надад өршөөнгүй ханддаг, Түүний үг намайг дууддаг. Би Бурханы дуу хоолойг сонсож байна Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн. Бурханы үгийг өдөр бүр идэж ууж, олон үнэнийг би ойлгодог. Хүн төрөлхтний завхрал маш гүн гүнзгий, Бурханы аврал бидэнд үнэхээр хэрэгтэй” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном).

Өмнөх: 7. Мөнгөний боолын сэрэлт

Дараах: 11. Амьдрал дээр Бурханы эрх мэдэл, дээд эрхийг мэдэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

4. Моабын үр удмын шалгалт

Жуан И, ХятадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн...

45. Бурханы өмнө амьдрах нь

Ёнсуй, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой....

26. Үүргээ биелүүлсний шагнал

Ян Минжэнь, КанадТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх