Бурханы ажил үнэхээр гайхалтай

Бадаг 1

Уулсыг хүрээлэн үүлс суунаглаж,

нүүх дургүй байна.

Бурханы хэлдэг тэр үгс

мянга мянган оргилсон сэтгэлийг доргиож,

биднийг Түүнд улам ойртуулдаг.

Бурхан үнэнээр биднийг

бүрэн байлдан дагуулж,

хайрандаа биднийг умбуулсан.

Түүний үг биднийг ариусгаж,

бидний амь болдог.

Дахилт 1

Бурханы үг бол үнэн ба амь.

Бороо, салхинд биднийг замчилдаг.

Гай зовлон, шалгалт

Түүнийг гэх бидний хайрыг батжуулдаг.

Бурханы хайр татам байдал үргэлж зүрхэнд оршдог.

Бурханы ажил үнэхээр гайхалтай.

Бадаг 2

Хөлөг онгоцнууд цагаан дарвуулаа өргөн,

сэвшээ салхинд алсад оддог,

Бурханы хүмүүс ширүүн давлагаагаар дамжин боловсордог. 

Бэрхшээл дунд Бурхан биднийг удирдаж,

сайхан цаг үе сэтгэлд үлддэг.

Бурханы үгийн шүүлт,

шатаалтаар бидний

завхрал цэвэрлэгдэж,

сайхан амьдрал эхэлдэг.

Дахилт 2

Хаанчлалын амьдрал эхэллээ.

Бид дахин төрж, шинэ боллоо,

үнэхээр цовоо, золбоотой.

Үзэсгэлэнт Канааны үржил шимийг бид эдэлж,

тэнгэрт байгаа мэт газар дээр амьдардаг.

Бурханы ажил үнэхээр гайхалтай.

Төгсгөл

Бурханы ардууд Бурхантай хамт байдаг,

Бурханы ардууд Бурхантай хамт байдаг.

Бурханы ардууд Бурхантай хамт байдаг,

энэ бол асар их аз жаргал,

Бурханы ардууд Бурхантай хамт байдаг,

бидний баяр хөөр төгсөшгүй.

Бурханы ардууд Бурхантай хамт байдаг.

Өмнөх: Үр ашиггүй ажлын жинхэнэ учир шалтгаан

Дараах: Эрэлхийллийн ард нуугдаж буй нууц

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын...

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага вэ? Одоо ч гэсэн хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх