Асуулт 13: Загалмай дээр Эзэн Есүсийн “Биелэгдлээ” (Иохан 19:30) гэж хэлсэн нь Бурханы авралын ажил аль хэдийн бүрмөсөн дууссан гэдгийн нотолгоо гэж шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг атал Эзэн хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр махбодод эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хүн яг яаж ойлгох ёстой вэ? Бид үнэний энэ талыг сайн мэдэхгүй байна, иймээс үүнийг бидэнд нөхөрлөнө үү.

Хариулт:

Эзэн Есүс загалмай дээр “Биелэгдлээ!” (Иохан 19:30) гэж хэлэхдээ үнэхээр юуг хэлж байсан бэ? Тэр золин авралын ажил дууссан гэж хэлсэн үү, эсвэл хүн төрөлхтнийг бүрэн аврах Бурханы ажил дууссаныг хэлсэн үү? Тухайн үеийн хүмүүс мэдэж үнэхээр чадсан уу? Хэн ч мэдээгүй гэж хэлж болно. Эзэн Есүс ердөө: “Биелэгдлээ!” гэсэн хоёр үг л хэлсэн. Тэр хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил дууссан гэж хэлээгүй. Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэж хэлэхдээ юуг хэлж байсныг хүмүүс үнэндээ хэзээ ч ойлгож чадахгүй. Хүн Эзэний үгийг өөрийн санаан дээр тулгуурлан тайлбарлаж яагаад зүрхэлнэ гэж? “Биелэгдлээ!” гэсэн үгийг дур мэдэн тайлбарлаж яагаад зүрхэлнэ гэж? Энэ нь хүний санааг Эзэн Есүсийн үгэнд хамаагүй тулгаж байгаагаас өөрцгүй. Бодоод үз, хэрвээ Эзэн Есүсийн “Биелэгдлээ” гэж хэлсэн нь бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан гэдгийг илтгэдэг бол яагаад Эзэн Есүс “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: Учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: Мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13) гэж зөгнөсөн юм бэ? Үүнийг бид юу гэж ойлгох вэ? Мөн Иоханы сайн мэдээний 12-р бүлэг, 47-48-р эшлэлд тэмдэглэснээр Эзэн Есүс: “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48) гэсэн байдаг. Эзэн Есүсийн үг бидэнд Эзэн үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр эргэн ирнэ гэж тодорхой хэлж байна. Мөн ийм Библийн зөгнөл бас бий: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1Петр 4:17). Пастор болон ахлагчийн хэлсний дагуу Эзэн Есүсийн цовдлол хүн төрөлхтнийг аврах бүх ажлыг гүйцэлдүүлсэн юм бол Эзэн Есүсийн: “Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана” хэмээх зөгнөл яаж биеллээ олох билээ? Эзэн Есүсийн, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийхээр эргэн ирнэ гэсэн зөгнөл талаар болох бус уу? Тэгэхээр, пастор ба ахлагчийн хэлдэг зүйлс Эзэн Есүсийн үгтэй нийцдэггүй, мөн Бурханы ажлын бодит байдалтай нийцдэггүй нь тодорхой байна. Эзэн Есүсийн хийсэн зүйл хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан гэдгийг бид бүгд мэдэх ёстой. Бидний хийх ёстой бүхэн бол Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрч, Түүний өмнө улайж, гэмших бөгөөд бидний нүгэл уучлагдах болно. Тэгснээр бид Эзэнд залбирах эрхтэй болж, Эзэний хайрладаг нигүүлслийг эдэлж чаддаг. Нүглээс үл хамааран, бид хуулиар дахиж яллагдахгүй. Энэ бол Эзэн Есүсийн золин авралын ажлын үр дүн юм. Энэ нь бидний байнга хэлдэг “итгэлээр аврагдах” хэмээх үгийн жинхэнэ утга юм. Эзэн Есүсийн ажлын хүрсэн үр дүнгээс бид Эзэн Есүсийн ажил нь зөвхөн золин авралын ажил байсан гэдгийн илүү том нотолгоог хардаг. Энэ нь яавч, эцсийн өдрүүдийн хүмүүсийг шүүж, ариусгаж, төгс болгох ажил байгаагүй. Хэдий Эзэн Есүст итгэх итгэлээр маань бидний нүгэл өршөөгдөж, бид илэрхий нүгэл үйлдэхээ больж, биеэ нэлээд сайн авч явдаг хэдий ч, өөрсдийгөө нүглээс нэг мөр тусгаарлаж, ариусаж, бүрэн аврагдаагүй, тийм биз дээ? Бид байнга худал хэлж, нүгэл үйлдсээр байгаа бус уу? Бид шунахай авирлаж, хорон муу бодол тээсээр байдаг бус уу? Бид бусдад атаархаж, бусдыг үзэн ядсаар байдаг бус уу? Бидний зүрх сэтгэл биеэ тоосон зан, ов залиар дүүрэн байдаг бус уу? Бид дэлхийн чиг хандлагыг даган дуурайж, эд баялагтай зууралдаж, алдар нэрэнд шунасаар байдаг бус уу? Зарим хүн Хятадын Коммунист засгийн газарт баригдаж, хавчигдахдаа Бурханыг ч буруутгадаг. Тэд Бурханыг үгүйсгэж, Бурханаас урвасан, гэмшлийн мэдүүлэг хүртэл өгдөг. Ялангуяа эцсийн өдрүүд дэх үнэний илэрхийлэл болон Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын тухайд, хүмүүс өөрсдийнхөө үзэл, хоосон төсөөлөлд тулгуурлан Бурханы ажлыг шүүмжилж, ялладаг. Тийм биш гэж үү? Иймд Эзэнд итгэх итгэлдээ бид зөвхөн нүглээ л өршөөлгөдөг. Гэвч бидний дотор Сатаны уг чанар болон Сатаны зан чанар байсаар л байдаг. Энэ бол нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэгийн маань эх сурвалж юм. Хэрэв бидний доторх нүгэлт уг чанар шийдвэрлэгдэхгүй бол бид Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж, Бурханыг дайснаа гэж үзэх болно. Ийм хүн тэнгэрийн хаанчлалд орох эрхтэй гэж та нар хэлж чадах уу? “Биелэгдлээ!” гэж хэлэхдээ Эзэн Есүс Бурханы золин авралын ажил л дууссан гэдгийг хэлж байсан нь одоо ойлгомжтой болсон байх ёстой. Тэр хүн төрөлхтнийг аврах бүх ажил дууссан гэж хэлээгүй нь гарцаагүй юм. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийхээр ирсэн. Энэхүү ирэлт нь хүмүүсийг бүрэн ариусгаж, бүрмөсөн аварч, хүмүүсийн доторх нүглийн үндсэн асуудлыг шийдэж, хүмүүст нүглээс чөлөөлөгдөж, ариуслыг олж авч, бүрэн авралд хүрч, Бурханы хаанчлалд орох боломж олгохын төлөө байдаг. Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая, ингэснээр бид бүгдээрээ илүү сайн ойлгож чадна.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”).

Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”).

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг).

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”).

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн зөвшөөрөх хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”).

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”).

Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын гол зорилго нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”).

Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын ач холбогдол болон хүрсэн үр дүнгийн талаар маш тодорхой хэлдэг. Энэ нь, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил бол хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврах ажил юм гэдэгт итгэлтэй байх боломжийг бидэнд олгож байна. Эзэн Есүсийн хийсэн золин авралын ажил нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын замыг тавьсан. Эзэн Есүсийн золин авралын ажлын суурин дээр Төгс Хүчит Бурхан шүүлт, ариусгалтын ажил хийж, хүн төрөлхтнийг нүглээс бүрэн аварч, Бурханы хаанчлалд тэднийг аваачдаг. Бурхан ийм маягаар ажиллаж байгаа нь үнэхээр бодитой биш гэж үү? Хэрэв бид зөвхөн Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн зөвшөөрч, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, ариусгалтын ажлыг зөвшөөрдөггүй бол Бурханы хаанчлалд ороход яаж тохирох билээ? Бурханд итгэх итгэл нь Бурханы ажлыг ойлгохыг биднээс шаарддаг бололтой. Энэ юу юунаас ч илүү чухал! Гэтэл шашны олон хүн дан ганц итгэлээр аврагдах тухай итгэл үнэмшилтэй зууралддаг. Тэд Эзэнд итгэх итгэл нь нүглийг өршөөж, бүх асуудлыг шийдвэрлэдэг гэж итгэн, өршөөнгүй, хайр энэрэлт Эзэнд итгэснээр хүний үйлдэх ямар ч нүгэл уучлагддаг, Эзэн эргэн ирэх үедээ тэднийг бүгдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөх болно гэж итгэцгээдэг. Тиймээс тэд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Энэ ямар асуудал вэ? Ийм хүн Бурханы ажлыг ойлгодог уу? Тэд Бурханы зөвт зан чанарыг ойлгодог уу? Бурхан Өөрийнх нь эсрэг тэрсэлж, Өөрийг нь эсэргүүцдэг ийм сатанлаг ангиллын хүнд Өөрийнх нь хаанчлалд орохыг зөвшөөрнө гэж та нар хэлэх үү? Тэр тэгэхгүй! Ийм төрлийн хүн Бурханы хаанчлалд орсноор ямар үр дагавар авчрах бол? Нэгэн жишээ авч үзье. Хэрэв Ехова Бурханд итгэдэг байсан израильчуудыг Бурханы хаанчлал руу аваачсан бол юу болох байсан гэж та нар бодож байна? Тэд бие махбодтой болсон Бурхан болох Эзэн Есүсийг ч хүлээн зөвшөөрч чадаагүй бөгөөд Эзэн Есүсийг яллахын тулд чадах бүхнээ хийж, Түүнийг загалмайд цовдолсон. Бурханыг ийм маягаар ухаангүй эсэргүүцдэг энэхүү сатаны төрлийнхөн хэрвээ Бурханы хаанчлалд орсон бол Бурханыг үргэлжлүүлэн эсэргүүцэх байсан уу? Тэд бослого гаргах байсан уу? Тэд Эзэний эрх мэдлийг булаан авахаар оролдох байсан уу? Эзэн Есүс яагаад номлол айлдахаар синагогт очоогүй вэ? Яагаад гэвэл, Иудейн шашны ахлах тахилчид, хуулийн багш нар болон фарисайчууд маш ёрын муу байсан юм. Тэд юу ч хийх чадвартай байсан. Тэд Эзэн Есүсийг барьж авсныхаа дараа, зодож, дооглож, нулимж байсныг бид бүгд мэднэ. Тэр ч бүү хэл Түүнийг цовдлуулахын тулд Ромын засгийн газарт өгсөн. Тэд бол могойн төрлийнхөн гэдгийг Эзэн Есүс аль хэдийн мэдэж байсан тул номлолоо айлдахаар синагог руу яваагүй. Эцсийн өдрүүдэд Эзэн Есүс эргэн ирсэн. Яагаад Тэр номлохоор сүмд очдоггүй вэ? Учир нь сүм дэх удирдагчид бүгд маш муу санаатай. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан сүм рүү очсон бол тэд лавтайяа цагдаа дуудах байсан. Тэд Төгс Хүчит Бурханыг ХКН-ын засгийн газарт барьж өгөх байсан нь гарцаагүй. Энэ үнэн биз дээ? Төгс Хүчит Бурханыг ил тод гэрчлэхийн тулд бид одоо сүм рүү явж зүрхэлдэг бил үү? Хэрэв та нар тэдэнд Төгс Хүчит Бурханыг гэрчилсэн бол тэд мэдээж та нарыг бүсэлж, доромжилж, бүр Олон нийтийн Аюулгүй Байдлын Товчоонд ч тушаах байсан. Эдгээр шалтгааны улмаас өнөөдрийн сүмүүд Иудейн шашны синагогтой адилхан. Тэдгээр нь бүгд Бурханыг хөөн зайлуулж, Бурханыг эсэргүүцэн, ялладаг газрууд юм. Байдал ийм байгаа бус уу? Энэ нь хүн төрөлхтний ялзарсан хэр хэмжээг харуулж байна. Тэд үнэнээс залхаж, үнэнийг жигшдэг. Тэд бүгдээрээ Бурханы ирэлтийг голж, бүгд Сатаны төрлийнх болж, Бурханыг эсэргүүцдэг. Хэрэв Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүмүүсийг шүүж, ариусгахаар бие махбодтой болоогүй байсан бол Бурханыг эсэргүүцсэнийх нь төлөө Бурхан хүн төрөлхтнийг устгах байсан юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Тэгвэл Эзэн Есүсийн загалмай дээр хэлсэн эцсийн зүйл нь “Биелэгдлээ!” (Иохан 19:30) гэх үг байсан гэдэг зарим хүн бий. Тэгээд тэд: “Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болохдоо Бурханы авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Бид Эзэн Есүст итгэдэг учраас нүглээ уучлуулсан. Түүнчлэн бид гагцхүү итгэлээр зөвтгөгдсөн тул тэнгэрийн хаанчлалд орж чадна. Бид зүгээр л Эзэний өргөхийг хүлээх ёстой” гэцгээдэг. Эсвэл тэд: “Бүх зүйл бэлэн, бидэнд ердөө өргөгдөх л хэрэгтэй” гэцгээдэг. Энэ үг батлагдсан уу? Үгүй, батлагдаагүй. Нүгэл маань уучлагдсан гэдгийг л бид баталж чадна, тийм биз? Нүгэл маань уучлагдсан гэдгийг бид яаж лавтай мэдэж болох вэ? Та нар ямар ч нүгэл үйлдсэн бай хамаагүй, зүгээр л залбирч, нүглээ хүлээх хэрэгтэй, тэгээд баяр баясал, амар амгалан мэдрэгдэж, сүнс чинь нүглийн хүлээсээс чөлөөлөгдөнө. Хүн нүглээс чөлөөлөгдсөн үедээ бүрэн эрх чөлөөг мэдэрдэг! Энэ бол үнэн. Иймээс нүглийн тахил нь туйлын үнэн бөгөөд энэ нь Эзэн Есүсийн бүх итгэгчийн туршлагаараа дамжуулан баталгаажуулж чаддаг зүйл гэж хэлж болох юм. Гэхдээ “Эзэн Есүст итгэснээр аврал хүртэж, нүглээс бүрэн чөлөөлөгдөнө. Эзэн Есүст итгэвэл Бурханаар сайшаагдаж, тэнгэрийн хаанчлалд орно” гэж Эзэн Есүс хэлээгүй. Эзэн Есүс ингэж хэлээгүй бөгөөд ийм ямар ч нотолгоо байхгүй. Яагаад ямар ч нотолгоо байдаггүй вэ? Хүний нүгэл уучлагдсан боловч дотоод сатанлаг зан чанар болон нүгэлт уг чанар нь уучлагдсан уу? Уучлагдаагүй. “Нүгэл чинь уучлагдмагц тэнгэрийн хаанчлалд орж болно” гэж Эзэн Есүс ер нь хэлсэн үү? “Надад л итгэх хэрэгтэй, тэгээд тэнгэрийн хаанчлалд та нарт зориулсан орон байр байх болно” гэж Эзэн Есүс ер нь хэлсэн үү? Эзэн хэзээ ч тэгж хэлээгүй. Эзэн Есүс юу гэж хэлсэн бэ? “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21). Тэгвэл “Тэнгэр дэх Эцэгийн минь хүслийг биелүүлдэг” гэдэг нь ямар утгатай вэ? Та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы замыг дагаж, үнэний зам буюу Бурханы үгийг хэрэгжүүлэх ёстой гэсэн утгатай. Хүн Бурханы хий гэж шаардсан юуг ч бай, үргэлж хийх ёстой бөгөөд Бурханы хий, дагаж мөрд, үнэнчээр дага гэж шаардсан бүхнийг баримтлах ёстой, тэр үед л тэнгэрийн хаанчлалд орж чадна. Гэвч Нигүүлслийн эрин үед хэчнээн хүн Бурханы шаардлагыг биелүүлж чадсан бэ? Хэн ч чадаагүй. Иймээс Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин аврах ажлын үе шат байсан гэж хэлж болно. Эзэн эргэн ирэх үедээ Бурханы өмнө очдог бүх хүнийг ариусгах шүүлт, гэсгээлтийн ажлын үе шатыг хийнэ хэмээн Библид зөгнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөхөөсөө өмнө ариусгалтын ажлын үе шат буюу бүгдийг төрлөөр нь ангилах ажлыг явуулах болно. Тэгээд буудайг үрийн сүүлээс, хонийг ямаанаас, ухаалаг охидыг мунхаг охидоос, сайн зарцыг муу зарцаас ялгах тухай Эзэн Есүсийн зөгнөсөн бүхэн биелнэ. Эцсийн өдрүүдэд Бурхан, Библид зөгнөсөнчлөн хүмүүсийг шүүж, ариусгах ажлын үе шатыг явуулна. Жишээлбэл: “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). “Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурханы хүчээр хамгаалагджээ” (1 Петр 1:5). “Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15). “Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих” (Илчлэл 3:3). мөн “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12). Энэ бүх зөгнөл нь эргэн ирэх үедээ Эзэний хийх ажлыг хэлдэг. Хуулийн эрин үеэс эхлээд эрин үеийг төгсгөхөөр Эзэний эргэн ирэх цаг үе хүртэл ажлын гурван үе шат байдгийг энэ нь нотолдог. Энэ бол үнэн бөгөөд үүнийг Библийн зөгнөлүүдээс харж болно. Нигүүлслийн эрин үеийн ажил нь золин авралын ажил байсан болохоос хүн төрөлхтний нүгэлт уг чанарыг таягдан хаях ариусгалтын ажил яавч байгаагүй. Эзэн Есүст итгэгчдээс нүгэлт уг чанараа бүрэн таягдуулсан хүн нэг ч байгаагүй, уучлуулсныхаа дараа дахин нүгэл үйлдээгүй хүн ганц ч байгаагүй, мөн зан чанартаа бүрэн өөрчлөлт хийж, Бурханыг үнэхээр мэдсэн хүн нэг ч байгаагүй. Эдгээр нь үнэн баримт билээ. Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтөн Бурханд 2,000 жилийн турш итгэсэн боловч таван үндсэн асуудал шийдэгдээгүй үлджээ: Нэгдүгээрт, хүн төрөлхтний нүгэлт сатанлаг уг чанарын асуудал шийдэгдээгүй; хоёрдугаарт, хүн төрөлхтөн сатанлаг зан чанараа байнга илэрхийлдэг асуудал шийдэгдэлгүй үлдсэн; гуравдугаарт, хүн болгоны амь зан чанарын өөрчлөлтийн асуудал шийдэгдээгүй; дөрөвдүгээрт, хүн төрөлхтөн Бурханыг хэрхэн мэдэж, дуулгавартай дагах тухай асуудал бүрэн шийдэгдээгүй; тавдугаарт, хүн төрөлхтөн хэрхэн ариусгалтад хүрч болох тухай асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ таван үндсэн асуудал шийдэгдээгүй үлдсэн нь Нигүүлслийн эрин үеийн Бурханы ажил бол ердөө л золин авралын ажлын үе шат байсан болохоос хүн төрөлхтнийг аврах ажлын эцсийн үе шат байгаагүй гэдгийг нотолдог. Нигүүлслийн эрин үеийн ажил ердөө л эцсийн өдрүүдийн авралын ажлын замыг засаж, суурийг тавьсан юм.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Аврагдах гэж яг ямар утгатай вэ? Эзэн Есүсийн загалмай дээр хэлсэн эцсийн үг нь “Биелэгдлээ!” (Иохан 19:30). байсан тул Эзэн Есүст итгэн, нүглээ уучлуулж л байвал аврагдсан гэсэн үг хэмээн шашны хүмүүс итгэдэг. Шашны хүмүүс Бурханы ажлыг мэддэггүй тул Бурханы хэлсэн үгийг буруугаар тайлбарладаг. Эзэн Есүс “Биелэгдлээ!” гэх үедээ юуг хэлж байсан бэ? Тэрээр Бурханы золин авралын ажил гүйцэлдсэн гэдгийг хэлж байснаас биш Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгасан гэж хэлээгүй нь лавтай. Иймээс Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний хэлсэн үгийг буруугаар ойлгож, Түүний ажлыг шүүхдээ хамгийн амархан байдаг нь баримт юм. Тэгвэл аврал хүртэнэ гэдэг эцсийн эцэст юу вэ? Нүглээ уучлуулах нь жинхэнэ аврал мөн үү? Биш. Нүглийн уучлал гэдэг нь ердөө л Бурханы эцсийн өдрүүдийн ажлын үндсийг тавьдаг; энэ нь суурийг байгуулдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бол бодит байдал дээр Нигүүлслийн эрин үе дэх нүглийн тахилын үндсэн дээр байгуулагдсан эцсийн өдрүүдийн ажил юм. Нүглийн тахилаас л үүдэн хүний нүгэл уучлагдаж, хүн төрөлхтөн Бурханы өмнө очиж, ажлыг нь хүлээн авах эрхтэй болдог. Хүн эцсийн өдрүүдийн шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтээр л дамжин Сатаны нөлөө, сатанлаг уг чанарынхаа хяналтаас үнэхээр аврагдан, ангижирдаг. Эцсийн өдрүүдийн ажил л Сатаны завхруулсан хүний зан чанарыг өөрчилж, хүнийг Сатаны нөлөөнөөс авран, хүнийг Бурхан руу бүрэн эргүүлэх зорилгод хүрч чаддаг. Иймээс хүн итгэхдээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг туулахгүй бол авралд үнэхээр хүрч чадахгүй…

Бурхан бол ариун агаад зөвт байдаг. Хүн нүглээ уучлуулсны дараа нүгэл үйлддэг уг үндэс буюу сатанлаг уг чанар нь арилаагүй хэвээр үлдсэн. Хэрэв хүн бахь байдгаараа Бурханыг эсэргүүцэн, Бурханаас урвасаар байвал Бурханы зан чанарын эсрэг зөрчил болох бус уу? Хэрэв Бурхан Өөрийг нь эсэргүүцэж, Өөрөөс нь урвах чадвартай хэвээр байгаа хүн төрөлхтнийг хаанчлал руугаа өргөсөн бол Өөрийгөө хуурсан гэдгийг нь илтгэх бус уу? Энэхүү завхарсан хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэн, Христийг дахин нэг удаа загалмайд цовдлох чадвартай хэвээр байх болно. Хэрэв ийм хүн төрөлхтөн нь аврагдсан хүн төрөлхтөн байсан бол Бурханы ариун, зөвт байдлыг тайлбарлах ямар ч аргагүй—энэ нь огт утга учиргүй байх сан. Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний оршин тогтнолыг Бурханы хаанчлал яаж зөвшөөрөх юм бэ? Бурханы зан чанар хүний зөрчлийг хүлцдэггүй тул ингэх боломжгүй юм. Иймээс “Нүглийн тахил хүлээн авсан хүн аврагдсан бөгөөд Бурханы хаанчлалд орж чадна” гэж хэлж болохгүй.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Өмнөх: Асуулт 12: Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг, Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

Дараах: Асуулт 14: Библид: “Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөв шударга болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх