01

Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн Бурханы ажлын арга барил ямар ялгаатай вэ?

Холбогдолтой Библийн эшлэлүүд

Тэр цагаас эхлээд Есүс, “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж тунхаглаж эхлэв.” (Матай 4:17).

Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно. ” (Иохан 12:47-48).

Холбогдолтой Бурханы үг

Тэр эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах Түүний авралыг зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох гайхамшиг, тэмдгүүдийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе нь, хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох энх тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд Өөрийн гарыг хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээгээр хийсэн. Гэвч өнөө үед дахин ингэж хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол тэр нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе солигдсон бөгөөд Бурханы ажил улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдал болон түүний доторх бохир зүйлсийг цэвэрлэнэ. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд үзүүлэх байдлаар ажиллах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог, ингэснээр эцэст нь хүмүүс аврагдаж болох юм. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; хүн аль хэдийн мэдэрч туулсан болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн бөгөөд цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Есүс ирэх үедээ бас Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үг хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биеийн дүртэй болсон ба бүх хүн төрөлхтний нүглийн төлөө нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн гол ажил билээ. Эцэст нь Тэр хожмын хүмүүст загалмайн замыг тодорхой зааж өгчээ. Есүсийн ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцэлдүүлэх явдал байсан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүнд авчирч, улмаар тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг авчирсан. Үүний үр дүнд, хожмын хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” гэцгээсэн. Мэдээж анх Есүс бас өөр бусад ажил хийсэн бөгөөд хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим нэг үг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба номлож өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаа нь хожим тохиох цовдлолд бэлдэхийн төлөө байсан. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан хэвийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд энэ ажлыг явуулах хүч өгөхийн төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ямар ажил гүйцэтгэх вэ? Өнөөдөр Бурхан ерөнхийдөө “Үг нь махбодоор илэрсэн” ажлыг биелүүлж, үг ашиглан хүнийг төгс болгож, үгийн харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн зөвшөөрүүлж, Өөрийнхөө үгээр чамд хангалт болон амийг олгож; Өөрийн үгээс ажил болон үйл хэргээ чамд харуулахын тулд бие махбодтой болсон юм. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, иймээс чи хүндрэл бэрхшээл туулж байвал, энэ чинь бас Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр, Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, зовлон шаналал юм уу баяр баясгаланг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Иймээс чи ядаж үүнийг ойлгох ёстой: Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Мэдээж, Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-ээс

Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон тэдний шударга бус байдлыг шүүхийн төлөө; энэ нь хүмүүсийн тэрслүү байдлыг хараахын тулд юм. Тэдний заль мэх болон шударга бус байдал, тэдний үг болон үйлдэл, Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлтийг туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлт гэж тодорхойлогдсон. Тэр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд Тэр тэдний шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай нүүр царайг ил болгосноор дамжуулан Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг. Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс

Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм. Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба бүх төрлийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно. Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлггөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн—үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? …

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үгс хатуу байж болох ч тэдгээр нь бүгд хүний авралын төлөө хэлэгддэг. Эдгээр үгс нь хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлж, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үгс нь хүнд хэр ач тустайг мэдүүлж мөн Бурхан бол аврал гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үгийг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийхээр, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь та нарын завхрал болон тэрслүү байдлыг шүүн хэлэгддэг. Үүнийг хийх Миний зорилго нь хүнийг Сатаны эзэмшлээс аварч, хүнийг аврахад Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр үлддэг; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Миний үг хатуу болохоор Миний ажил үр дүнд хүрч болох юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар л хүн өөрсдийгөө мэдэж авч, өөрсдийн тэрслүү зан чанараасаа салж чадна. Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Хариултыг харах

Илүү олон контент

Эзэний илрэлтийг угтах нь—Хүлээлт

Энэ гарчгийг оруулах

Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ

Энэ гарчгийг оруулах

Эзэн эргэн ирсэн

Энэ гарчгийг оруулах

Ухаалаг охид сүйт залууг угтдаг

Энэ гарчгийг оруулах

Бурхан бие махбодтой болохын нууц (1)

Энэ гарчгийг оруулах

Бурхан бие махбодтой болохын нууц (2)

Энэ гарчгийг оруулах

Өргөгдөх тухай онцгой сэдвүүд

Энэ гарчгийг оруулах

Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг ойлгох нь

Энэ гарчгийг оруулах

Авралыг олох ба бүрэн аврагдахын ялгаа

Энэ гарчгийг оруулах