03

Золин авралын ажил болон эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилд илэрхийлэгдсэн Бурханы зан чанарын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Библийн эшлэлүүд

Тэр дарлагдан, зовсон атлаа амаа нээсэнгүй, Тэр нядлагдахаар хөтлөгдөх хурга мэт, хяргагчийн өмнө дуугүй байдаг хонь мэт амаа ч нээсэнгүй” (Исаиа 53:7).

Ахлагчдын нэг нь надад ‘Битгий уйл’ гэв: харцгаа, номыг нээж, долоон лацыг задлахын тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан билээ” (Илчлэл 5:5).

“Учир нь Тэр ирж байна, учир нь Тэр газар дэлхийг шүүхээр ирдэг: Тэрээр дэлхий ертөнцийг зөвт байдлаар, хүмүүсийг Өөрийнхөө үнэнээр шүүнэ” (Дуулал 96:13).

Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа” (Илчлэл 22:12).

Холбогдолтой Бурханы үг

Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврах явдал байв. Түүний зан чанарын тухайд бол, энэ нь энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Бурхан хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон юм. … Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд Тэрээр энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн зөвшөөрснөөр л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл болон асар их, хэмжээлшгүй нигүүлслийг нь, авралыг нь хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүн амьдралдаа Бурханы хайртай учрах нь бий бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд амсаад тэр Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй эсвэл түүний хайр, итгэлийг төгс болгохгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг танихын тулд Бурханы нигүүлслийг хүртдэгтээ найдаж болохгүй. Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Хэрэв Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юм уу? гэцгээдэг. Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ? Ийм үгс бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр өчүүхэн ч өрөвдөхгүй, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудладаг ба эдгээр хатуу үгээрээ хүний доторх гол чанарыг илрүүлж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг бөгөөд тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатаны чанартай, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үгс түүн дээр буух ёстой ба бүх төрлийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болно. Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? … Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү? Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс ч чухал нь Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би, махбод бүхэлдээ Бурханы бүр ч бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, үл ойшоож байгаагаа нүдээрээ харуулж зүрхэлдэг, Миний эсрэг үл ойшоосон үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтад үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт нь бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанар билээ. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлаас үүдэн Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм. Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далан есдүгээр бүлэг”-ээс

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчилхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө ил болдог. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний үр дүнг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй энэрэл, хайр хайрлаж, түүнд үргэлжлүүлэн элэгсэг хандаж, хүнд зөвт шийтгэл хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байна гэж үзвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах байсан бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж элэгсэг байдаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байсан гэсэн тэдэнд элэгсэг, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах уу? Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг. … Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд нь сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Зөвхөн ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэр хүнийг нүглээс аварсан, ингэснээр хүн доройтохоо больж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахаа больж магад байсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Тэр үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Тэр хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, Тэр хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, өнгөрсөн үеийн энэрэнгүй, элэгсэг зан чанартайгаар Бурхан, эрин үеийг төгсгөж, эсвэл Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй байх байв. Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ: Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устгагдах болно; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн төрлийнхѳѳ дагуу ангилагдаж, өөрсдийн хийсэн зүйлээс хамааран янз бүрийн гэсгээлтийг хүлээн авах болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно. Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, хүнд үргэлж хайртай байсан, учир нь Тэр хүнийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучлах чадвартай байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. … Гэвч одоогийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулж, зөвхөн Хятад үндэстнийг биш харин бүхий л орчлон ертөнцийг удирдах явдал юм. Энэ ажил одоо зөвхөн Хятадад хийгдэж байгаа гэж чамд харагдаж болох боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад өргөжиж эхэлсэн. Яагаад харийн хүмүүс дахин дахин үнэн замыг эрж хайж байна вэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн ажиллаж эхэлсэн ба одоо хэлж байгаа үг орчлон ертөнц даяарх хүмүүс рүү чиглэж байгаа. Үүний хамтаар ажлын тэн хагас аль хэдийн хийгдсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажлыг хийж эхэлсэн бөгөөд түүнчлэн өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд өөр өөр ажлыг хийсэн юм. Эрин үе болгоны хүмүүс Түүний өөр өөр зан чанарыг харсан бөгөөд энэ нь Түүний хийсэн өөр өөр ажлуудаар дамжин аяндаа илчлэгдсэн. Тэр бол өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүний хоньчин; гэхдээ Тэр бас хүний шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэрээр хүнийг газар дээр амьдрахад нь хоёр мянган жилийн турш удирдсан бөгөөд бас ялзарсан хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан. Өнөөдөр Тэр бас, Өөрийг нь мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж чаддаг, ингэснээр бүгд Түүнд бүрэн дүүрэн захирагддаг. Эцэст нь, Тэр бол зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулахын тулд Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх зөвт бус, ариун бус бүхнийг шатаах болно. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдуулах хүмүүст Тэр шийтгэл, мөн түүнчлэн залхаан цээрлүүлэлт билээ. Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Хариултыг харах

Илүү олон контент

Эзэний илрэлтийг угтах нь—Хүлээлт

Энэ гарчгийг оруулах

Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ

Энэ гарчгийг оруулах

Эзэн эргэн ирсэн

Энэ гарчгийг оруулах

Ухаалаг охид сүйт залууг угтдаг

Энэ гарчгийг оруулах

Бурхан бие махбодтой болохын нууц (1)

Энэ гарчгийг оруулах

Бурхан бие махбодтой болохын нууц (2)

Энэ гарчгийг оруулах

Өргөгдөх тухай онцгой сэдвүүд

Энэ гарчгийг оруулах

Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг ойлгох нь

Энэ гарчгийг оруулах

Авралыг олох ба бүрэн аврагдахын ялгаа

Энэ гарчгийг оруулах