Холбогдолтой Библийн эшлэлүүд

Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21-23).

Ямар ч бузар, жигшүүрт зүйл үйлддэг эсвэл худлаа ярьдаг хүн тийшээ орохгүй: харин Хурганы амийн номд бичигдсэн хүмүүс л орно” (Илчлэл 21:27).

Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, Харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй” (Еврей 10:26-27).

Дэлхийн төгсгөл ч бас ийм байна: тэнгэрэлчүүд ирж, зөв шударга хүмүүсийн дундаас хорон мууг ялгаж, тэднийг галт зуух руу хаяна: тэнд уйлаан, шүдээ хавирах явдал байх болно” (Матай 13:49-50).

Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид, бүх худалч хүмүүст оногдох хувь нь гал болон хүхрээр шатаж байгаа нуур юм: энэ нь хоёр дахь үхэл билээ гэв” (Илчлэл 21:8).

Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид, бүх худалч хүмүүст оногдох хувь нь гал болон хүхрээр шатаж байгаа нуур юм: энэ нь хоёр дахь үхэл билээ гэв” (Илчлэл 21:8).

Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна. Тийм ээ, Амен”(Илчлэл 1:7).

Уйлагтун; учир нь Еховагийн өдөр ойрхон байна; энэ нь Төгс Хүчитээс сүйрэл мэт ирнэ” (Исаиа 13:6).

Холбогдолтой Бурханы үг

Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагах хэрэгтэй бөгөөд ойрхон дагах ёстой. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг. Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй. Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бүтэшгүй мөрөөдөлд автсан байдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна. Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт хүн итгэхэд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний таамаглалаас ихэнхдээ хол давдаг ба хүний оюун ухаан хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой л төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ үүнээс хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чаддаг юм бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чаддаг бол чи яагаад тэгж чаддаггүй юм бэ? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлыг дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдвал хэмжээлшгүй их харууслаар дүүрэх болно. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх Израильчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд гэгчийн хувхай мөчир[a] юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч тэр чамд өршөөл үзүүлэлгүй, хэдэн арван мянган жил галт нууранд шатаахаар хаях болно. Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, ахрин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бөгөөд Цаашлаад тэд биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Бурхан илүү олон хүн шийтгэгдээсэй гэж хүсдэггүй, харин ч илүү олон хүн аврагдаж, илүү олон хүн Өөрийнх нь мөртэй хөл нийлүүлж, Өөрийнх нь хаанчлал руу ороосой гэж найддаг. Гэхдээ хэрвээ хүмүүс алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал, даруухан зүрх сэтгэлээр үнэнийг хүлээн зөвшөөрч чадалгүй гоочилж, алдаа олохоор хичээж, үнэн хэрэгтээ ойлгоогүй мөртөө ойлгосон дүр үзүүлэх юм бол эцэст нь хохирол амсах хүмүүс тэд байх болно. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй. Түүний аврал бол хэн дээр ч санамсаргүй хаяж болох хог новштой адил биш. Харин ч үүнд бай, зорилго, сонголт байдаг. Хэрвээ үүнийг хэрхэн нандигнахаа мэддэггүй бол Бурханы зөвт шүүлт, шийтгэл л чамайг хүлээж байх болно. Бурхан бүх хүнд зөвт шударгаар ханддаг; нас чинь хэд байх нь, хэчнээн ахмад байх чинь, хэр их зовлон туулсан чинь ч хамаагүй, эдгээр зүйлийн өмнө Бурханы зөвт зан чанар үүрд өөрчлөгддөггүй... Хэрвээ чи ахмад байр сууриараа бардамнаж, ахмад гэдгээ гайхуулдаг, Бурханд болзол тавьдаг бол Бурханы авралыг алдана. Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрч чадаагүй боловч Мессиаг л хүлээж байсан иудейчүүдтэй яг адилхан, эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал болон уур хилэн байв; энэ бол бүгдийн мэддэг баримт билээ... ... Фарисайчуудын мэдлэг болон гадаад талын зан авир Есүс Христтэй харилцах харилцааг нь авраагүй. Эсрэгээрээ, тэднийг хорлосон бөгөөд тэдний мэдлэг, үзэл болон тэдний зүрх сэтгэл дэх Бурханы дүр, Эзэн Есүсийг яллахад тэднийг хүргэсэн юм. Төсөөлөл болон оюун ухаан нь тэднийг төөрөгдүүлсэн, энэ нь тэдний сүнслэг нүдийг халхлан, аль хэдийн ирсэн Мессиаг танихгүй байж, Эзэн Есүсийг яллахын тулд нотолгоо, үндэслэл олохоор чадах бүхнээ хийхэд хүргэсэн. Бурханы анхны ажлыг баримтлахаар шалтаглан Бурханы өнөөгийн бодитой ажлыг яллах нь тэдний муухай нүүр царай юм. Мэдээж, хуучин сургаал, дүрэм ашиглан өөрсдийнхөө урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хэмжиж, яллан, өөрсдийгөө үнэн замыг баримталж, Бурханы өмнө ариун байдлаа хадгалж, Бурханы өмнө үнэнч байгаа хэмээн бодох нь аль ч эрин үед амьдарч байгаа хүмүүсийн гаргаж болзошгүй алдаа билээ. Гэвч бодит баримт ямар вэ? Бурхан шинэ ажлаа тасралтгүй хийж, удирдлагаа үргэлжлүүлж байгаа ба үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй. Тэгвэл хүмүүсийн хувьд ямар вэ? Тэд Бурханы бүхий л илэрхийлэл гэж боддог хоцрогдсон зүйлстэй зууралдаж, өөрсдийгөө магтаж, биеэ тоон пээдийж, Бурхан өөрсдийг нь хэзээ ч хаяхгүй, өөрсдөд нь хэзээ ч зохисгүй хандахгүй хэмээн итгэх хандлагатайгаар Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээж байдаг. Тэгвэл үр дүн нь юу вэ? Бурханы ажил тасалдалгүй үргэлжилж, шинэ эрин үеийн илүү олон хүн Түүнийг дагаж, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг байхад Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээдэг хүмүүс Бурханы шинэ ажлаар таягдан хаягдаж, бүр олон хүн Бурханы шийтгэлд унадаг. Тэдний шийтгэл эхлэх мөчид Бурханд итгэх амьдрал нь дуусаж, тэдний төгсгөл, хүрэх газар эцэс болдог. Энэ нь хэний ч харахыг хүсдэггүй зүйл боловч өөрийн мэдэлгүй нүдний маань өмнө тохиолддог. Тэгвэл энэ нь Бурханы зан чанар маш өршөөлгүйгээс болдог уу, эсвэл хүмүүсийн эрэл хайгуул алдаатайгаас болдог уу? Хүн төрөлхтөн өөрсдийгөө нэгд нэггүй шинжлэх нь үнэхээр зохисгүй гэж үү? “Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээний төгсгөлийн үг”-ээс

Холбогдолтой видеонууд

Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ

Сайн мэдээний кино “Сэхээрэл” киноны клип: Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эхэллээ

Кино клипүүд

Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрч, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нь (Монгол хэлээр)

Эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрч, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нь (Монгол хэлээр)

Кино клипүүд

Хүлээлт киноны хэсэг–Эзэний хоёр дахь ирэлтийг эсэргүүцдэг хүмүүсийн төгсгөл (монгол хэлээр)

Хүлээлт киноны хэсэг–Эзэний хоёр дахь ирэлтийг эсэргүүцдэг хүмүүсийн төгсгөл (монгол хэлээр)

Кино клипүүд

Чуулганы магтан дуу “Эцсийг нь хүртэл дагахын тулд Сүнсний ажилд дуулгавартай бай”

Чуулганы магтан дуу “Эцсийг нь хүртэл дагахын тулд Сүнсний ажилд дуулгавартай бай”

Магтуу дууны видео

Шинэ магтан дуу | Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг

Шинэ магтан дуу | Бурхан илүү олон хүн Түүний авралыг аваасай гэж хүсдэг

Магтуу дууны видео

Эцсийн өдрүүд дэх Шүүлт хийгээд Тэнгэрийн хаанчлалд орох хоёрын хоорондох хамаарал (Монгол хэлээр)

Эцсийн өдрүүд дэх Шүүлт хийгээд Тэнгэрийн хаанчлалд орох хоёрын хоорондох хамаарал (Монгол хэлээр)

Кино клипүүд

Эзний эргэн ирэхийг угтан авах “Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно” дуу

Эзний эргэн ирэхийг угтан авах “Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно” дуу

Магтуу дууны видео

Чуулганы магтан дуу “Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу” Бурхантай илүү ойр дотно болохын нууц

Чуулганы магтан дуу “Бурханы одоогийн ажлыг чи дагасан уу” Бурхантай илүү ойр дотно болохын нууц

Магтуу дууны видео

Хариултыг харах

Илүү олон контент

Эзэний илрэлтийг угтах нь—Хүлээлт

Энэ гарчгийг оруулах

Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ

Энэ гарчгийг оруулах

Эзэн эргэн ирсэн

Энэ гарчгийг оруулах

Ухаалаг охид сүйт залууг угтдаг

Энэ гарчгийг оруулах

Бурхан бие махбодтой болохын нууц (1)

Энэ гарчгийг оруулах

Бурхан бие махбодтой болохын нууц (2)

Энэ гарчгийг оруулах

Өргөгдөх тухай онцгой сэдвүүд

Энэ гарчгийг оруулах

Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг ойлгох нь

Энэ гарчгийг оруулах

Авралыг олох ба бүрэн аврагдахын ялгаа

Энэ гарчгийг оруулах