Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Амьдрал, үхлийн тэмцэл

Чанг Моянг   Шинжоу Хот, Хенань Муж

“Чи махан биеийнхээ эсрэг тэмцэх үед чиний дотор гарцаагүй тулаан болох болно. Чамаар үүнийг дагуулахаар Сатан оролдох болно, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн сонирхлыг хамгаалахад чамайг хүргэхээр хичээх болно, гэхдээ Бурханы үгс чамайг дотроос чинь гэгээрүүлж гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийднэ. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно. …” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “махан биеийнхээ эсрэг тэмцэх үед дотороо гарцаагүй тулаан болох болно”-аас). Бурханы үгийг энэ дуунд сонсох бүрдээ би дараахь зүйлийг эргэцүүлдэг байлаа: Үнэнийг хэрэгжүүлэх үнэхээр тийм хэцүү юу? Хүмүүс үнэнийг ойлгохгүй бол, хэрэгжүүлж чадахгүй. Үнэнийг тэд нэг л ойлгочихвол Бурханы хүслийн дагуу үйлдэх нь хангалттай байж чадахгүй юу? Энэ нь “зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг”? адил үнэхээр ноцтой байж чадах уу? Нэг их удалгүй, үнэнийг үнэхээр хэрэгжүүлэх нь тийм ч хялбар биш болохыг би бодит туршлагаараа дамжуулан мэдэрсэн. Бурханы хэлсэн зүйл тэр аяараа үнэнтэй нийцдэг; энэ нь өчүүхэн төдий ч хэтрүүлэггүй байдаг.

Хэсэг хугацааны өмнө, надтай хамт ажилладаг байсан эгч надад ихэмсэг бардам хандаж, дорд үздэгийг би мэдэрдэг байсан; Би буруу нөхцөл байдалд живэхгүй байж чадаагүй. Түүнээс болоод би өөрийгөө түүний өмнө биеэ барих хандлагатай болгож эхэлсэн. Би ажлаа хийхдээ өөрийгөө ийм байдлаасаа чөлөөлж чадаагүй; би тэр мөчийг хүртэл үгэндээ дуулгавартай, үйл хэрэгтээ хянамгай байж ямар нэгэн зүйлийг ярьж, хийхдээ эгчийн илэрхийллийг ажиглан бас ажлын ачаалал үүрэхгүй явж байлаа. Би бүхэлдээ харанхуйд амьдарч байсан. Аюултай байсныг мэдэж байсан ч би өөрийгөө тухайн нөхцөл байдлаас мулталж авч чадаагүй. Тарчлаан шаналлын маань дунд: эгчтэй чин сэтгэлээсээ ярилцаж гэрэлтэй замыг олох тухай Бурханы удирдамж надад байсан. Гэхдээ эгчийн гэрийн хаалган дээр очоод надад өөр бодол төрсөн: Намайг энэ тухай ярихаар эгч юу гэж бодох бол? Миний ухаан санаанд хэтэрхий олон жижиг зүйлс байна гэж, намайг хэтэрхий ядаргаатай, харилцахад хэтэрхий төвөгтэй гэж тэр хэлэх болов уу? Надад ийм бодол төрөхөд, би түүний нүднээс инээдтэй харц, дээрэнгүй хандлага олж харсан мэт санагдав. Миний зориг зүрх гэнэт алга болж бүх бие маань агшиж байгаа мэт сул дорой болчихсон. Бурхан надад дахин нэг удаа, дотоод гэгээрлийг авчирсан: хэрвээ чамд ярилцахад хэцүү олон олон хувийн асуудал байвал харанхуйгаас гарахад төвөгтэй байх болно. Чи ийм байдлаар үргэлжлүүлэхийг хүснэ гэж үү? Би өөрийгөө чимээгүйхнээр зоригжуулсан: Зоригтой бай, энгийн, нээлттэй бай. Үнэнийг хэрэгжүүлэх нь ичээд байх зүйл биш! Гэхдээ тэр мөчид эсрэг тэсрэг/зөрчилдсөн мэдрэмж намайг чангаав: Юу ч битгий хэл-бусад хүмүүс чамайг зүгээр, сайн гэж боддог байж магад. Хэрвээ чи энэ тухай ярих юм бол тэд чиний ухаан санаанд хэтэрхий олон жижиг сажиг зүйлс байна гэж бодоод чи цаашид таалагдахаа болино. Агх! Тэгвэл, юу ч хэлэхгүй байх нь дээр юм байна! Би дахин нэг удаа эргэлзэхэд, Бурхан намайг дахиад удирдсан: Шударга хүн байна гэдэг нь ичимхий, аймхай байж болохгүй гэсэн үг! Бурханы гэгээрүүлэлт намайг дахин догдлуулсан, гэхдээ гайхалтай нь, би жаахан л хүч чадалтай болмогц Сатаны санаа дахиад л оргилно: Хэрвээ чи энэ тухай яривал бусад хүмүүс чиний жинхэнэ өнгийг мэдэж чи золгүй байдалд орно! Зүрх маань гэнэтхэн базлав. Энэ нь миний зүрх эерэг сөрөг, хар цагааны хооронд нааш цааш татагдахтай адил байсан. Миний тодорхой мэдсэн зүйл гэвэл: ярихыг хүсэхгүй байгаа маань өөрийн нүүр царайгаа бардамналаас хамгаалах гэсэн хүслээс шалтгаалж байлаа. Гэхдээ энэ маягаар миний нөхцөл байдал шийдвэрлэгдэхгүй, бас ажилд маань үр нөлөө өгөхгүй байв. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөрлөлийг хайх нь л миний ажилд тустай бас Бурханы хүсэлтэй нийцэхүйц байсан. Гэхдээ, тэр мэдэнгүүтээ л миний тухай бүр ч чамлан бодох байх гэсэн бодол надад төрөх мөчид үнэнийг хэрэгжүүлэх зоригоо алдсан. Хэрвээ би өөрийн жигшүүртэй байдлынхаа талаар яривал цаашид амьдарч чадахгүй мэт санагдсан! Хэсэг зуур аймшигтай ихээр сэтгэл гонсойж зүрх сэтгэл маань галд шатаж байгаа мэт маш их шаналав. Энэ нь үхэл, амьдралын аль нэгийг сонгох сонголттой тулгараад байгаа мэт хэцүү байсанд би өөрийн эрхгүй нулимсаа сад тавьсан бөгөөд Бурханд хандан зүрх сэтгэлдээ дэмий л уйлахаас өөр хийж чадах юм байсангүй. Шийдвэрлэх цаг мөчид Бурханы үгс дахин нэг удаа ухаан санаанд маань зурсхийсэн: “тэд үнэнгүйгээр байх ёсгүй мөн тэд хуурамч дүр, шударга бус байдлыг өвөрлөх ёсгүй, …Залуу хүмүүс харанхуйн хүчний дарангуйлалд орохгүй байж, өөрсдийн оршин тогтнолын ач холбогдлыг өөрчлөх зориг зүрхтэй байх ёстой.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хөгшин залуу хүмүүст хэлэх үг”-ээс). Бурханы үгс тогтворгүй зүрх сэтгэлийг маань эцэст нь тайвшруулах боломжийг надад зөвшөөрөв: Би цаашдаа Сатаны ямар ч элэглэлд автахгүй! Би цаашид Бурханы эсрэг тэрслэхгүй; Би өөрийгөө гээж/үгүйсгэж үнэнийг хэрэгжүүлж дадах ёстой. Асуудлаа шийдвэрлэхээр би зоригоо чангалан эгчтэй чин сэтгэлээсээ ярилцсан, асуудал шийдвэрлэгдээд зогсоогүй сэтгэл зүрх маань гэрэлтээд явчихсан. Тухайн цаг үеийн зүрх сэтгэл дэх эрчимтэй тэмцлийнхээ тухайд эргэн бодохдоо амьдрал, үхлийн тэмцэл мэт санагдах зовлон шаналлын амтыг мэдэрсэн бөгөөд зөвхөн тэгэхэд л, улаан нүүрээ аврахын тулд миний дэмий хоосон зовинол ямар ноцтой байсныг би ухаарсан. Энэ бол, Бурханы удаа дараагийн дуудлагатай нүүр тулгарсан ч чөлөөлөгдөж чадахгүй харанхуйд амьдарч байсан тэр л цэг хүртэлх амьдралын маань нэгэн хэсэг нь байсан. Би үнэнийг ойлгосон боловч хэрэгжүүлж чадахгүй байсан; би Сатаны улмаас үнэхээр хэтэрхий гүнзгий хэмжээнд ялзарсан байжээ! Үнэнийг хэрэгжүүлэх ба шударга хүн байх нь амар хэрэг биш болохыг би үнэхээр биеэрээ туулан мэдэрсэн.

Зөвхөн энэ туршлагын дараа л би Бурханы үгийг ойлгосон: “үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд … зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг.” Эдгээр үгс нь хүн төрөлтний ялзарсан уг чанарын тухай хэлэгдсэн, учир нь, хүний сатанлаг шинж чанар махан биед хэтэрхий гүнзгий суурилсан билээ. Хүн үүгээр тусгаарлагдан, хязгаарлагдаж улмаар энэ нь бидний амьдрал болсон. Бид үнэнийг хэрэгжүүлэх үед, өөрсдийн махан биеийн амьдралаа орхих үед, энэ процесс үхээд дахин амилуулагдахын адил дахин төрөлттэй ижил байдаг. Энэ бол үнэхээрийн үхэл амьдралын өрсөлдөөн, тэмцэл бөгөөд нэлээн зовлон шаналалтай процесс. Бид өөрсдийн уг чанараа үнэнээр мэдэхгүй байх үед, зовж шаналах эсвэл үнэ төлөх хүсэлгүй байх үед үнэнийг хэрэгжүүлж чадахгүй байх нь маргаангүй билээ. Өнгөрсөн хугацаанд үнэнийг хэрэгжүүлэх амархан гэж би боддог байсан-учир нь би, өөрийн ялзарсан уг чанарынхаа талаар ойлголтгүй, миний ялзрал хэр гүнзгий вэ гэдгийг мэддэггүй байсан. Ирээдүйд, туршлагаар дамжуулан би өөрийгөө илүү гүнзгий мэдэх, үнэнийг хэрэгжүүлэх эрэл хийх, өөрийгөө орхих хүсэлтэй байна!

Өмнөх:Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?

Дараах:Ариун Сүнс зарчмын дагуу ажилладаг

Танд таалагдаж магадгүй