Дэлхий ертөнцийн харанхуй болон ёрын муугийн эх сурвалжийн тухай товч яриа

Янг Лэ, Өвөр Монголын Өөртөө Засах Орон

Намайг сургуульд байх үед аав минь хүнд өвчин тусаж, удалгүй нас барсан юм. Аавыг нас барсны дараа, манай ааваас үргэлж тусламж хүртдэг байсан авга, нагац ах нар маань орлогын ямар ч эх үүсвэргүй манай ээж, хоёр эгч бид нарт анхаарал тавиагүйгээр үл барам, эсрэгээр нь биднээс ашиг олохын тулд бүхнийг хийж, аавын маань үлдээсэн багахан өв хөрөнгийг авах гэж бидэнтэй хүртэл тэмцэлдлээ. Садан төрлийнхөө хайхрамжгүй байдал болон миний ерөөс төсөөлж байгаагүй бүхнийг үйлдсэнийг нь бодохоор би туйлын их шаналж, эдгээр хамаатны гаргасан туйлын мөс чанаргүй байдал болон цэвдэг сэтгэлийг үзэн ядахад хүрээд зогсохгүй бас хүний уг чанарын хувирамтгай байдлыг мэдэрсэн юм. Үүнээс хойш, нийгэмд нэг гэр бүлийнхэн мөнгөнөөс болж муудалцах юм уу бүр мөнгөнөөс болж нэг нэгнээ шүүхэд дуудаж, нэг нэгнээ хөнөөхийг харах болгондоо би өнөөгийн дэлхий харанхуйгаар дэндүү дүүрч, хүмүүсийн зүрх сэтгэл үнэхээр өөдгүй муухай болж, дэлхий ертөнц үнэхээр хэтэрхий хувирамтгай байгааг мэдэрдэг байлаа. Тэр үед би, энэ дэлхий ертөнц харанхуйгаар дүүрсний шалтгаан нь хүмүүс муу болсон бөгөөд тэдэнд ямар ч мөс чанар гэж байхаа больж, дэлхий дээр хэтэрхий олон муу хүн байдгаас болсон гэж бодсон юм. Дараа нь Бурханы үгийг уншсанаар л, миний харсан зүйл зөвхөн өнгөц түвшний үзэгдэл байсан бөгөөд энэ нь дэлхий ертөнцийн харанхуй болон ёрын муугийн эх сурвалж биш болохыг ухаарав. Бурханы үгээс би дэлхий дэх харанхуй болон ёрын муугийн жинхэнэ эх сурвалжийг маш тодорхой харсан билээ.

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийг мэддэг ч үгүй, таньдаг ч үгүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх явдал юм”-аас). “Эртний соёл болон түүхийн хэдэн мянган жилийн мэдлэг нь хүний үзэл санаа, ойлголт болон оюун санааны төлвийг ягштал хааж, нэвтэршгүй муудашгүй[1] болгосон юм. … Феодалын ёс зүй хүний амьдралыг ‘Үхэгсдийн оронд’ аваачсан ба ингэснээр хүний эсэргүүцэх чадвар бүр ч бага болсон. Янз бүрийн дарлал хүнийг Үхэгсдийн орон руу аажмаар илүү гүн унагааж… Эртний соёлын мэдлэг нь хүнийг Бурханаас чимээгүйхнээр хулгайлсан бөгөөд хүнийг диаволын хаан болон түүний хөвгүүдэд өгсөн. Дөрвөн Ном болон Таван Судар нь хүний үзэл санаа болон ойлголтыг эсэргүүцлийн өөр эрин үед аваачиж, Ном болон Судрыг бичсэн тэр хүмүүсийг цаашид шүтэхэд хүнийг хүргэсэн ба Бурханы талаарх тэдний үзэлд дэм болсон. Диаволын хаан тэдэнд мэдэгдэлгүйгээр хүний зүрх сэтгэлээс Бурханыг хайр найргүйгээр хөөж, харин өөрөө хүний зүрх сэтгэлийг баяртайгаар эзэмдсэн. Тэр үеэс эхлээд хүн диаволын хааны нүүр царайтай, муухай хорон сэтгэлтэй болсон. Бурханд хандах үзэн ядалт тэдний цээжийг дүүргэсэн ба диаволын хааны хорон санаа өдрөөс өдөрт хүний дотор тархдаг. … Хань хамсаатнуудын[2] энэ бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, эмх замбараагүй байдлыг өдөөхийн тулд мөнх бус хүмүүсийн дунд ирсэн. Тэдний замбараагүй явдал дэлхий дээр тогтворгүй байдлыг үүсгэж, хүний зүрх сэтгэлд айдас түгшүүр авчирсан бөгөөд тэд хүнийг гажуудуулсан, ингэснээр хүн тэвчихийн аргагүй муухай араатантай төстэй болж, анхдагч ариун хүний өчүүхэн төдий ч ул мөрийг эзэмшихээ больсон юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”). Бурханы үг, дэлхий дээрх бүх харанхуй, ёрын муугийн эх үндсийг болон энэ бүхэн нь Сатаны завхралын улмаас бий болсон гэдгийг илчилдэг. Анх Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн Бурханд дуулгавартай байж, Түүнийг шүтэн мөргөдөг байсан; тэд Бурханы үгийг дуулгавартай дагаж чаддаг, мөн мөс чанартай, хэвийн хүн чанарын эрүүл ухаантай байв. Харин хүн төрөлхтнийг Сатан ялзруулсны дараа тэд Сатаны үгийг сонсож, улмаар Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, Сатаны эзэмшил дор оржээ. Хэдэн мянган жилийн турш Сатан хүмүүсийг мэхэлж, ялзруулахын тулд материализм, хувьсал, бурхангүй үзлийн онолыг тасралтгүй ашиглаж байлаа. “Энэ дэлхий дээр Бурхан гэж ерөөсөө байхгүй” “Аврагч гэж хэзээ ч байгаагүй”, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн мөнгөний төлөө, шувуу хоолны төлөө үхдэг”, “Хүн явсан газар бүрдээ нэрээ үлдээдэг, галуу ниссэн газар бүрдээ ганганадаг”, “Богино ухаанаар сайн хүн болохгүй, жинхэнэ хүн хар хоргүй байдаггүй”, “Амьдрал богино, тиймээс наргиж цэнгэ” гэх зэрэг хэллэг нь бүгд бидэнд Сатаны суулгасан хор юм. Эдгээр зүйл бидний амь болж, бидний түшиглэдэг амьдралын хууль болсноор тун цөөхөн хүн Бурханы оршин тогтнолд итгэж, хэн ч Тэнгэрт шүтэн мөргөдөггүй, хэн ч өөрсдийн мөс, эрүүл ухааныг сонсдоггүй болжээ. Завхарсан хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханд зориулсан орон зай үгүй болж, Бурханаас ирсэн хууль болон дүрмийн хязгаарлалт үгүй болов. Сатан хүнийг бүхэлд нь хордуулж, хянаснаар хүн улам бүр биеэ тоосон, зальжин, аминчхан, жигшмээр, шунахай, хэрцгий, улам бүр ёрын муу, завхай зайдан, цадиггүй, хууль дүрэмгүй, сөрөн явж, эсэргүү аашилдаг болжээ. Тэд мөс чанар, ёс суртахуун, хүний чанаргүй доройтмол болсон бөгөөд хорон санаа нь тэдний хоёрдогч уг чанар болсон юм. Ялангуяа, “хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүнд Сатаны суулгасан үхлийн хор юм. Авга, нагац ах нараа хараад би энэ тухай гүн гүнзгий ойлголттой болсон. Завхарсан хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхлын л төлөө амьдарч, ашиг хонжоог бүхнээс дээгүүрт тавин, “Ямар ч ашиггүй байхад яагаад би өглөө эрт босох гэж?” хэмээн боддог. Илүү их, илүү агуу ашиг олохын тулд хүн ямар ч ёрын муу, хорон зүйл хийж чадах ба ичгүүргүй, жигшмээр, олиггүй хуйвалдаан ч хийдэг. Хүмүүсийн хооронд жинхэнэ хайр, энхрийлэл байдаггүй ба бүгд л бие биеэ хуурах, ашиглах эсвэл хохироох гэдэг. Нэг гэр бүлийн гишүүд бие биетэйгээ ам мурийж, дайснууд болж, мөнгө, ашиг сонирхлын төлөө өөр хоорондоо тэмцэлддэг. Цаашлаад бүр найзууд, хамаатнууд ч ашиг хонжооны төлөө ёс суртахууны бүх зарчмыг мартдаг; хэдий тэд хүн шиг харагдаж магад боловч араатны зүрх сэтгэлтэй байдаг. Хүн эдгээр ёрын муу зүйлийг хийж чадаж байгаа нь Сатан тэднийг завхруулснаас болдог. Энэ бол дэлхий ертөнц дэх харанхуйн эх сурвалж юм.

Дунд нь амьдарч буй олон үзэгдлээсээ бид дэлхий ертөнцийн харанхуй байдлыг хамгийн хялбархан олж харж болно. Өнөө үед дэлхийн ёрын муу чиг хандлагыг удирдаж буй хүмүүс бүгд Сатанд харьяалагддаг гэж хэлж болох юм. Ялангуяа бурхангүй үзэлт дарангуйлагчид бол диаволын ханхүү бөгөөд тэдний дундаас ХКН бол хамгийн харанхуй, хамгийн харгис хүчин юм. ХКН эрх барьснаасаа хойш гар дахь эрх мэдлээ ашиглан ард түмнээ дарлаж, хянан, хүмүүсийг мэхэлж, оюун ухааныг нь хордуулахын тулд төрөл бүрийн гажууд онол, худал хуурмаг түгээж, улмаар хүмүүс хүн шиг байхаа больсон. ХКН хүчирхийллийг хүндэлж, хувьсгалыг дэмждэг. Хүчирхийллийг ашиглан эрх мэдлийг булаан авч, улс үндэстнийг захирдаг. Бүх юман дээр, аливааг шийдвэрлэхдээ хүч хэрэглэдэг бөгөөд үүний эрх мэдэл дор хүмүүс ч бас хүчирхийллийг илүүд үздэг. Хүмүүс хоорондын тэмцэл, хүчирхийлэл ч бас хэтэрхий түгээмэл байдаг. Хүмүүсийн цөсийг хөөргөдөг дээрэм, аллагын хэргүүд улам их болсон бөгөөд хүмүүсийг хөнөөх арга зам ч бас улам хэрцгий, жигшмээр болж байгаа. Эдгээр нь бүх хүний нүдний өмнө харагддаг баримтууд юм. ХКН-ын эдийн засгийн хөгжилд, “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, хулгана барьж л байвал болно”, “Биеэ үнэлэлт нь ядуурлаас дээр”, “Мөнгө дэлхийг эргүүлдэг”, “Хүн мөнгөгүй л байж болохгүй”, “Мөнгө юуг ч хийж чадна” гэх мэт хэллэгийг бүгдийг нь хүндэлдэг. Ийм зүйлсийг хүчтэй ухуулан сурталчилсны улмаас хүмүүс мөнгө, эрх мэдлийг хүндэлж, мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хөгжин дэвждэг ба мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс зөвхөн дарлагдаж, бүх гомдлоо залгин, эцсийн дүнд хүмүүсийн зүрх сэтгэл зөвхөн мөнгөөр л дүүрсэн. Мөнгөний төлөө садан төрлийн харилцаа мартагддаг; мөнгө болон эрх мэдлийн төлөө тэд хахууль авах, өгөх, албан тушаал худалдан авах, зарах, дээрэмдэх, залилах, хүмүүсийг хөнөөх болон тэдний эд хөрөнгийг авах зэрэгт шаардлагатай ямар ч аргыг ашиглана гэж хэлж болно. Үүнээс гадна, өнөөгийн нийгэмд хаа сайгүй биеэ үнэлэх болж, бие үнэлэх, мансуурах газрууд энд тэндгүй харагдах болсон. Сексийн хахууль болон сексийн худалдаа моодонд орсон бөгөөд хүмүүс ёрын мууг баримталж, ёрын мууг хүндэлж, үүнийг ичгүүртэй гэж боддоггүй, харин ч алдар цуутай гэж боддог. Хамгийн ёрын муу, харгис нь гэвэл, ХКН бурхангүй үзлийг хүчтэй ухуулж, Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, Бурханы дээд эрхийг үгүйсгэж, жинхэнэ Бурханыг шүтэн мөргөхийг хүмүүст хориглож, оронд нь тэднээр Сатаныг шүтүүлдэг. ХКН-ын хууран мэхлэлт, ташаа мэдээлэл дор амьдардаг хүмүүс жинхэнэ Бурхан байдгийг мэддэггүй, жинхэнэ Бурханд шүтэн мөргөдөггүй, харин оронд нь Сатаныг дагаж, ёрын мууг хүндэлж, ингэснээр улам бүр завхарч, доройтдог. ХКН-ын энэ “үлгэр дуурайл”-аас болоод хүн маш их ялзармал, ёрын муу, хүн чанаргүй, мөс чанаргүй болсныг би одоо бүр ч тодорхой харж чаддаг. Энэ бүх сүйрлийн үндэс нь бүхэлдээ ХКН-д оршдог. Хүний зүрх сэтгэл дэх ёрын муу, нийгэм дэх завхарсан ёс суртахуун, дэлхийн тогтворгүй байдлыг бүтээсэн гол гэмт хэрэгтэн бол ХКН юм. ХКН эрх мэдэлтэй байх нь Сатан эрх мэдэлтэй байгаа хэрэг; ХКН бол дэлхий ертөнцийн бүх харанхуй болоод ёрын муугийн үндсэн шалтгаан юм. ХКН нуран унаагүй, Сатан устгагдаагүй цагт хүн төрөлхтөн гэрэлд амьдарч чадахгүй, дэлхий ертөнц амар тайвныг хэзээ ч амсахгүй.

ХКН-ын харанхуй болон ёрын мууг, мөн энэ нь хүмүүсийг хэрхэн ялзруулж, хөл дороо дэвсэлдгийг харсныхаа дараа би Христийн ариун байдал, гоо үзэсгэлэнг бүр ч их мэдэрсэн юм. Христ л хүн төрөлхтнийг аварч, энэ харанхуй, ёрын муу газраас ангижрахад тэдэнд тусалж чадах ба Христ эрх мэдлийг авах үедээ л хүн төрөлхтөнд гэрлийг авчирна. Яагаад гэвэл, Бурхан зөв шударга байдал болон гэрлийн эх сурвалж бөгөөд Бурхан л бүх харанхуй болон ёрын мууд дийлдэж, гутаагддаггүй, Бурхан л бүх дэлхийн хуучин төрхийг өөрчилж, газар дэлхийд гэрэл авчирч чадна, мөн Бурхан л хүн төрөлхтнийг гайхамшигт хүрэх газарт хүргэж чадна. Бурханаас өөр хэн ч энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй, хэн ч Сатаныг ялж, устгаж чадахгүй. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Өргөн уудам дэлхий ертөнцөд тоо томшгүй өөрчлөлт ахин дахин бий болж байдаг. Орчлон ертөнц дээрх бүх зүйлийг захирагч Түүнээс өөр хэн ч хүн төрөлхтнийг хөтөлж, удирдан чиглүүлж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, эсвэл тэдний төлөө бэлтгэл хийх хүчтэй нэгэн байхгүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтнийг гэрэлтэй хүрэх газар луу хөтлөх, газар дэлхийн шударга бус байдлаас чөлөөлөх хүн байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас). “Би хүний ертөнцийн шударга бус явдлыг засахыг хүсдэг. Сатан Миний хүмүүст дахин хор хөнөөл учруулахаас, дайснууд хүссэн бүхнээ дахин дур мэдэн хийхээс хамгаалж Би бүх дэлхий ертөнц даяар Өөрийн ажлыг биечлэн хийх болно. Би газар дээр Хаан болох бөгөөд Өөрийн сэнтийг тэнд шилжүүлж, бүх дайснаа газар унан мөргүүлэх бөгөөд тэдний гэмт хэргийг Өөрийн өмнө улайлгана” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы үгийн “Хорин долдугаар бүлэг”) Би Бурханы үгээс, төгс хүчин, эрх мэдлийг нь харсан ба Сатаны эзэмшил дор амьдарч, түүний хөл дор зовж шаналан, гишгэчүүлсээр ирсэн биднийг Бурхан л аварч чадна гэдгийг харсан юм. Үүнээс болоод миний зүрх сэтгэл Христ эрх мэдлийг аваасай гэж, Сатаны хаанчлал хурдхан мөхөөсэй гэж бүр ч их хүсэн тэмүүлдэг.

Энэ дэлхий дэх харанхуй, ёрын муугийн эх сурвалжийг харах боломж өгч, тийнхүү зүрх сэтгэл минь Сатаныг үнэхээр жигшихэд хүргэж, зөвхөн Христ л энэ харанхуй газраас ангижирч, гэрэлд ороход нь хүнийг хөтөлж чадна гэдгийг ойлгох боломж олгосон Бурханы үгийн гэгээрэлд би талархаж байна. Христийг дагаж, Христэд шүтэн мөргөснөөр л хүн Сатаны зовлон шаналлаас ангижирч чадна. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг эрэлхийлж, Христийн удирдлагыг дагаж, Бурханы үгийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг өөрийн амь болгож, агуу улаан лууны бүх хороос өөрийгөө салгаж, Сатаны харанхуйн нөлөөний хяналтыг таслан хаяж, Сатаны эсрэг бүрэн тэрсэлж, Бурханы авралд хүрч, Бурханаар төгс болгуулахыг хүсэж байна.

Тайлбар:

1. “Муудашгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

2.“Хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адил төрлийнх.

Өмнөх: Үнэнч байхад асар их аз жаргал бий

Дараах: Миний сүнсийг хууран мэхэлсэн зүйл юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Бурханы үгсийн гэгээрлээр дамжуулан би миний өөрийн талаарх мэдлэг хэтэрхий өнгөц болохыг харсан—Би өөрийн завхарсан чанарыг Бурханы үгсээс танилгүй, Бурханы үгстэй ч харьцуулалт хийлгүйгээр, харин өөрийнхөө үзэл, бодлын хүрээнд өөрийгөө таних гэж хичээж байлаа.

Бурханы хайр гэж юу вэ?

Сикиу, Хармөрөн муж Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Хэрвээ чи Надад үргэлж үнэнч байж өгөөмөр сэтгэл гаргаж байсан ч өвчин зовлон, амьдралын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх