Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүдэрч унахын өмнөх дээрэлхүү зан

Байшуэ   Шэньян хот

Ажлын шаардлагаар намайг өөр ажилд шилжүүлсэн юм. Тухайн үед би Бурханд маш их талархаж байлаа. Надад маш олон зүйл дутагдаж буй мэт санагддаг байсан ч Бурханы тэнгэрлэг дэмжлэгээр ийм гайхалтай сайхан ажлын талбарт үүрэг гүйцэтгэх боломж олдож билээ. Бурханы ачийг хариулахын тулд бүхий л талаараа хичээж ажиллана гэж би зүрх сэтгэлдээ Бурханд тангараглав.

Гэтэл ирснийхээ дараагаар тухайн ажилд олон цоорхой байгааг олж харав. Ингэснээр би ажлын зүйл тус бүрийг шалгах ажлыг өөрөө хариуцаж авав. Шалгалт хийж байхдаа би “Ийм байдлаар яаж ажлаа хийж байсан юм бол? Аль ч ажлыг нь зөв зохион байгуулж байгаагүй юм байна шүү дээ! Эндхийн ажил маш сайн байна гэж бодож байсан юмсан. Миний өмнө хийж байсан ажлаас ч муу байна гэж төсөөлж ч байсангүй. Одоо би энд ирсэн юм чинь ажлыг зөв зохион байгуулалтын дагуу удирдаж явуулах хэрэгтэй. Би ахан дүүсээ амь руу ороход нь хөтлөх болно” гэж дотроо бодов. Ингээд би зохицуулагч нартай уулзаж, ажлын зүйл тус бүрийг зохион байгуулах ажлыг эхлүүлээд, хүмүүстэй харилцаж, төлөвлөж, цэгцлэх болов. Хүмүүстэй харилцах туршид би өөрийнхөө бодит мэдрэмжийг байнга шахуу илчилж байлаа. “Эндхийн ажлын чанар үнэхээр муу байна. Миний өмнө хийж байсан ажил одоогийн танайх шиг байгаагүй. Хуучин ажлын газарт маань бид ажлаа үргэлж ийм, ийм байдлаар удирдан зохион байгуулж, үргэлж ингэж, ингэж сайн хийдэг байсан. Бид Бурханд дуулгавартай байдаг байсан...” Эдгээр уулзалтын дараа зарим зохицуулагч маань: “Яг зөв! Бид бодитоор үнэлэгдэх ямар ч ажил хийгээгүй. Энэ удаад бид бүхнийг дахин эхлүүлж, ажлаа Бурханы шаардлагад нийцсэн байдлаар хийх болно” гэнэ. Зарим нь: “Сайхан харилцаж, өнөөдрийн ажлыг сайн зохион байгуулж өгсөнд баярлалаа. Та ингээгүй бол аюулгүй байдлаа анхаардаггүй байдал маань биднийг аюулд хүргэж болзошгүй байх байлаа” гэдэг байв. Эдгээр үгийг сонсоод би маш аз жаргалтай болдог байлаа. Өөрийгөө тэдний өмнөх удирдагчаас үнэхээр илүү хүчирхэг юм байна гэсэн мэдрэмж төрдөг байв. Өөрөөрөө бахархахын зэрэгцээ ялимгүй гэмших мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг байлаа: Миний хувьд ингэж ярих нь үнэхээр зохимжтой хэрэг мөн үү? Би яагаад үргэлж өөрийн өмнө ажиллаж байсан газраа илүү дээр байсан гэж хэлдэг байсан юм бол? Гэхдээ нөгөө талаар бол “Ингэж хэлсний буруу нь юу билээ? Би зүгээр л тэдэнд ажлаа илүү сайн хийдэг болохыг л заахыг хичээж байсан. Ингэснээрээ би өөрийгөө шалга гэсэн Ариун Сүнсний сануулгыг дагаагүй юм. Библийн Сургаалт Үгс номонд: “Бардам зан сүйрлийн өмнө байдаг ба дээрэлхүү зан унахын өмнө байдаг” (Сургалт үгс 16:18) Дөнгөж л бөөн итгэл найдвар өвөртлөн ажил руугаа толгой дүрэн шумбан орж байх үед Бурхантай харилцах харилцаа маань алдагдаж байгаа мэт мэдрэмж зүрх сэтгэлд минь төрж байв. Миний ажил зохих голдрилдоо орж чадаагүйн зэрэгцээ сайн мэдээний ажлын үр дүнтэй байдал маань ч буцалж байснаа огцом уналтанд орж билээ. Би маш зовлонтой байдалд орж, юу буруу хийснээ ойлгохгүй байв. Тиймээс би залбиран, Бурханы өмнө очиж удирдамж чиглэл өгөхийг чин сэтгэлээсээ хүсэв. Энэ удаад магтаалын дуу чихэнд минь сонсогдов: “Бурханд үйлчилж буй удирдагч хүн зарчмыг хатуу баримтлах ёстой. Та үнэний талаар тодорхой хэлж ярьж чадахгүй байсан ч таны зүрх сэтгэл зөв газраа байх ёстой. Юу ч болж байсан хамаагүй та Бурханыг магтан дуулж, чадлынхаа хирээр Бурханыг гэрчилдэг байх ёстой. Зөвхөн өөрийнхөө ойлгож байгаа зүйлээ л хэл. Зөвхөн Бурханыг магтан дуулж, Түүнийг гэрчил. Өөрийгөө бүү магтан дуул, бусад хүмүүс өөрийг тань тахин шүтэхийг бүү зөвшөөр. Хийж буй бүх зүйлдээ өөрийгөө магтаж, бусдаар тахин шүтүүлж болохгүй. Энэ бол таны үргэлж санах ёстой эхний зарчим юм”(Хонь дагаж, Шинэ дуу дуулах номын “Удирдагч нарын санах ёстой гурван зарчим” хэсэг). Нулимс хацрыг минь дагаж урсав. Харуусал, гэмшил, талархал нэгэн зэрэг зүрх сэтгэлийг минь эзэмдэв. Зохицуулагч нарт хэлж байсан үгээ санаж, Бурханы тэнгэрлэг дэмжлэгийг авах эрхгүй хүн гэдгээ мэдрэв. Цуглаан маань Бурханыг магтан дуулж, Түүнийг гэрчилж, ахан дүүсээ Бурханы өмнө очиход нь хөтөлж, тэдэнд Түүнийг мэддэг болоход нь туслах зорилгоор намайг энд авчирсан. Гэтэл би өөрийгөө гайхуулж, магтан дуулж, өөрөө өөрийгөө гэрчилж, өөрийгөө сурталчилж байжээ. Бусад хүмүүс намайг хүндэлж, шүтэн биширдэг болгохын тулд би үүнийг хийж байжээ. Би бардам байжээ. Би Бурханыг хайрлаж, Түүний сэтгэлд нийцүүлэх нэрийн дор өөрөө өөрийгөө гэрчилж, өөрийгөө сурталчилж байжээ. Ийм жигшмээр хүн яаж Бурханд үйлчлэх юм бэ? Ийм хүний хийж буй ажлыг Бурхан яаж ерөөх юм бэ? Миний хийж байсан бүх зүйл хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийн тулд Бурхантай өрсөлдөхөд оршиж байжээ. Би ердөө Христийг эсэргүүцэгч байжээ. Би Бурханы ажилд саад болж, Түүний дайсан мэт үйлдэл гаргаж байжээ. Миний үйлчлэл тэр чигтээ Бурханы эсрэг чиглэж байсан бөгөөд Бурхан үүнийг үзэн ядаж байж. Энэ талаар илүү их бодох тусам би өөрийгөө тэр хэмжээгээр их үзэн ядах болов. Би ихэд гэмшин өөрийгөө Бурханы өмнө сөхрүүлж Түүнд хандан: “Бурхан минь! Таны шийтгэл болон шүүлт намайг сэрээж, тэргүүн тэнгэр илчийнх шиг Христийн эсрэг чиглэсэн мөн чанар, зан байдлаа ухаарах боломж олгосонд би Танд талархаж байна. Мөн Та надад номлох чиглэлийг минь нээн өгч, зөвхөн Таныг магтан дуулж, гэрчилсэн тохиолдолд Таны сэтгэл хангалуун байж, Таны хүслийг биелүүлэх боломжтой болж, Таны надад өгсөн даалгаврыг гүйцэтгэж чадна гэдгийг ойлгоход минь тусаллаа. Зөвхөн Таныг магтан дуулж, гэрчлэх нь эрхэм сайхан юм. Энэ бол Бүтээгчийн өмнө хүлээсэн үүрэг минь юм. Бурхан минь! Одооноос эхлэн би хэлж ярьж, үйлдэхийнхээ өмнө зүрх сэтгэлээ шалгаж, Таныг ухамсартайгаар магтан дуулж, Таныг гэрчилж, ахан дүүс минь Таныг мэддэг болоход нь хөтөлж, үнэн болон хүнлэг чанарыг эзэмшсэн хүн байх замаар Таны зүрх сэтгэлийг тайтгаруулах болно гэдгээ тангараглаж байна.”

Өмнөх:Ийм төрлийн үйлчлэл үнэхээр жигшмээр

Дараах:Фарисайчуудын замаар алхаж байгаагаа ухаарсан нь

Танд таалагдаж магадгүй