“БАЙЛДАН ДАГУУЛАЛТЫН АЖЛЫН ДОТООД ҮНЭН”-НИЙ ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН XЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

1. Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь, бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэлтэй байхын тулд бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн дүүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг туйлын дуулгавартай болгохын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүний тэрслүү байдлыг илчилж, эсэргүүцлийг нь шүүснээр хийгддэг, ийнхүү тэрээр хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг мэдэж, улмаар Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон эдгээр зүйлийг ашиглаж чадна. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь яг нарийндаа байлдан дагуулах үйл явц юм. Тэгвэл хүмүүс яг яаж хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг хэрхэн идэж, уухаа мэдэж, тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс хэрхэн байлдан дагуулагддаг тухайд гэвэл, энэ нь тэдний өөрсдөө хийж чадахгүй зүйл юм. Чи эдгээр үгийг идэж ууснаар дамжуулан өөрийн завхрал, бохир заваан, тэрслүү, зөв шударга бус байдлыг мэдэж авч, Бурханы өмнө сөхрөн унаж л чадна. Хэрвээ чи Бурханы хүслийг ухаарсныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаг бол, мөн үзэгдэлтэй байж, эдгээр үгэнд бүрэн захирагдаж чаддаг, өөрөө ямар ч сонголт хийдэггүй бол чи байлдан дагуулагдсан байх болно—энэ нь эдгээр үгийн үр дүн байна. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Хэн ч Бурханд итгэдэггүй учраас, хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан зай эзэлдэггүй учраас. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь хүн төрөлхтний итгэлийг сэргээх явдал юм. Хүмүүс дэлхий ертөнц рүү ухаан жолоогүй гүйхийг үргэлж хүсэж, хэтэрхий их итгэл найдвар өвөрлөж, ирээдүйнхээ төлөө дэндүү ихийг хүсэж, хэрээс хэтэрсэн шаардлага дэндүү их тавьдаг. Тэд үргэлж махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайх талаар огт сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэлийг Сатан булаан авч, тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба Сатанд анхаарлаа хандуулдаг. Гэхдээ хүнийг Бурхан бүтээсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг гэх хүний хүндлэлийн алдар сууг эргүүлэн авах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

2. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил болгохоор зорьдог. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайны бүлэгт ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг. Хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилах нь тэднийг анхдагч ангилал руу нь буцаах явдал биш, учир нь бүтээлийн цаг үед хүнийг бүтээхэд ердөө нэг төрлийн хүн байсан ба эрэгтэй, эмэгтэй хүний хооронд л зааг байсан. Олон өөр төрлийн хүн байгаагүй. Зөвхөн хэдэн мянган жилийн завхралын дараа л өөр өөр төрлийн хүмүүс гарч ирсэн бөгөөд зарим нь бузар диаволын эзэмшил дор, зарим нь муу ёрын диаволын эзэмшил дор, амийн замыг эрэлхийлдэг хүмүүс нь Төгс Хүчитийн ноёрхол дор гарч ирсэн. Ийм маягаар л хүмүүсийн дунд аажмаар анги давхарга бий болж, ингэснээр л хүмүүс, хүн төрөлхтний өнөр гэр бүл дотор хүмүүс тус тусын анги давхаргад хуваагдсан. Хүмүүс бүгд өөр өөр “эцэгтэй” болж эхэлсэн; хүн бүр бүхэлдээ Төгс Хүчитийн ноёрхол дор байдаг юм биш, учир нь хүн дэндүү тэрслүү. Зөв шударга шүүлт нь төрөл бүрийн хүний жинхэнэ төрхийг ил болгож, нууцлаг зүйл юу ч үлдээдэггүй. Гэрэлд хүн бүхэн жинхэнэ нүүр царайгаа харуулдаг. Өдгөө хүн анхных шигээ байхаа больж, өвөг дээдсийнх нь анхдагч төрх аль хэдийн үгүй болсон, учир нь Адам Евагийн тоо томшгүй олон үр удам хэдийнээ Сатанд олзлогдож, тэнгэрнарыг дахин хэзээ ч мэдэхээргүй болж, хүмүүс Сатаны бүх төрлийн хороор дүүрчээ. Тиймээс хүмүүс өөрсдөд нь тохирох хүрэх газартай байдаг. Түүнчлэн, өөр өөр хорынхоо үндсэн дээр тэд төрлөөрөө ангилагддаг, өөрөөр хэлбэл, тэд өнөөдөр байлдан дагуулагддаг хэмжээгээрээ ангилагддаг. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдчихсон зүйл биш юм. Яагаад гэвэл, эхэндээ нэг л төрөл байсныг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан бөгөөд анх хүнийг Сатан завхруулаагүй байсан, мөн хүмүүс бүгд Бурханы гэрэлд амьдарч, ямар ч харанхуй нөмрөөгүй байв. Гэхдээ хүнийг Сатан завхруулсны дараа төрөл, зүйл бүрийн хүмүүс буюу нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг, эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан төрөл, зүйл бүрийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэднийг бүгдийг нь өвөг дээдэс нь удирдан хөтөлж, хамгийн дээд өвөг дээдэс болох эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, хамгийн дээд өвөг дээдэс болох анхдагч Адам, Ева хоёроос) холдуулжээ. Тухайн үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) төрөл бүрийн хүмүүс үүсэн гарч, дараа нь Еховагийн удирдамжийг алдсан юм. Энэ эртний хүмүүс хүний ертөнцийн хэрэг явдлуудыг огт мэдэлгүй, өвөг дээдсээ даган, өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдарч ирсэн нь өнөөг хүртэл үргэлжилжээ. Тиймээс тэд Еховагаас хэрхэн хөндийрч, өнөөдрийг хүртэл төрөл бүрийн бузар чөтгөр болон муу ёрын сүнсээр хэрхэн завхруулагдсан тухайгаа мэдэхгүй хэвээр байдаг. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий завхарч, хордсон хүмүүс—эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүс—өөрсдийг нь завхруулсан бузар диаволууд буюу өөрсдийн өвөг дээдэстэй хамт явахаас өөр сонголтгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар буюу аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүст зориулсан төгсгөл рүү явна. Аврагдаж болох бүх хүнийг аврахын төлөө бүхнийг хийх болно—харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд, цорын ганц сонголт нь өвөг дээдсээ даган гэсгээлтийн ёроолгүй нүх рүү унах явдал юм. Чиний төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдлээ гэж бүү бод. Хэрвээ чи тэгж боддог бол хүн төрөлхтнийг анх бүтээх үед сатанлаг төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг мартаа юу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн гэсэн үг) цорын ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг мартчихаа юу? Хэрвээ чи анхнаасаа Сатаны үр удам байсан бол, Ехова хүнийг бүтээхдээ Өөрийн бүтээлд сатанлаг бүлгийг багтаасан гэсэн үг болох бус уу? Тэр үнэхээр тиймэрхүү зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийнхөө гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Өөрийнхөө алдрын төлөө хүнийг бүтээсэн. Санаатайгаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны үр удмын төрлийг Тэр яагаад зориуд бүтээнэ гэж? Ехова яаж ийм зүйл хийж чадах юм бэ? Хэрвээ тэгсэн бол хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлэх юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж одоо хэлж байгаа минь чи анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин ч, Бурхан чамайг аврах гэж оролдсон ч гэсэн чи тэрхүү авралыг хүртэж чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Чамайг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй. Чи аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан чамд шударга бус хандаж, хувь заяаг чинь санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, улмаар чамайг Сатантай хамт ангилж, зориуд зовоохыг хүсдэгээс болж байгаа юм биш. Энэ нь байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн биш. Хэрвээ чи ингэж итгэдэг бол ойлголт чинь маш өрөөсгөл байна! Байлдан дагуулахлтынэцсийн үе шат нь хүмүүсийг аварч, тэдний төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг ил болгож, улмаар гэмшиж, өндийн босож, амь болоод хүний амьдралын зөв замыг эрэлхийлэхэд тэднийг хүргэх явдал юм. Энэ нь хөшүүн, маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан доторх тэрслүү байдлыг нь харуулахын төлөө байдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрэлхийлж чадахгүй, эдгээр завхралыг хөсөр хаях чадваргүй хэвээр байвал аврагдах аргагүй бөгөөд Сатанд залгиулна. Хүмүүсийг аварч, бас тэдний төгсгөлийг харуулах нь Бурханы байлдан дагуулалтын ач холбогдол билээ. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулалтын ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах, хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулалтын ажлын явцад илчлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

3. Мосе хадыг цохих үед Еховагийн хүртээсэн ус оргилон гарсан, энэ нь түүний итгэлээс болсон юм. Давид, Ехова Намайг магтсан хөгжим тоглож—зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэх үед—энэ нь түүний итгэлээс болсон. Иов уулыг бүрхэж байсан мал сүргээ болон гэр бүлийн үнэлж баршгүй эзэмшлээ алдаж, бие нь хатгиар бүрхэгдэх үед энэ нь түүний итгэлээс болсон юм. Тэр Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдрыг харах үед энэ нь түүний итгэлээс болсон билээ. Петр Есүс Христийг дагаж чадсан нь өөрийнх нь итгэлээс болсон. Тэр Миний төлөө загалмайд цовдлогдож, суу алдартай гэрчлэл хийсэн нь ч бас түүний итгэлээс болсон юм. Иохан, хүний Хүүгийн гайхалтай дүрийг харах үед энэ нь түүний итгэлээс болсон. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харах үед ч энэ нь мөн л түүний итгэлээс болсон. Харь үндэстэн гэж нэрлэгддэг хүмүүс Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхээр махбодод эргэн ирснийг минь мэдэж авсан нь ч бас тэдний итгэлээс болсон юм. Миний хатуу чанга үгээр цохиулдаг ч тэдгээрээр тайтгаруулагдаж, аврагддаг бүх хүн, итгэлээсээ болж ингээгүй гэж үү? Хүмүүс итгэлээсээ үүдэн маш ихийг хүлээн авсан бөгөөд энэ нь үргэлж ерөөл байдаггүй. Тэд Давидын мэдэрсэн аз жаргал, баяр хөөрийг хүлээн авахгүй, эсвэл Мосе шиг Еховагийн хайрласан усыг авахгүй байж магад. Жишээлбэл, Иов итгэлээсээ үүдэн Еховагаар ерөөгдсөн боловч бас гай гамшиг амссан. Чи ерөөгдсөн ч, эсвэл гай гамшиг амссан ч, аль аль нь ерөөлтэй үйл явдал юм. Итгэлгүйгээр чи байлдан дагуулалтын энэхүү ажлыг хүлээн авч чадахгүй, өнөөдөр нүдний чинь өмнө харагддаг Еховгийн үйл хэргийг харж бүр ч чадахгүй. Чи харж чадахгүй, тэр ч бүү хэл хүлээн авч чадахгүй байх болно. Эдгээр гай зовлон, гамшиг болон бүх шүүлт—хэрвээ эдгээр нь чамд тохиолдоогүй бол чи өнөөдөр Еховагийн үйл хэргийг харж чадах байсан уу? Өнөөдөр, итгэл нь чамд байлдан дагуулагдах боломж олгодог бөгөөд байлдан дагуулагдах нь чамд Еховагийн үйл хэрэг бүрд итгэх боломжийг олгодог. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Энэ гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр итгэл чинь хий дэмий байх болно, учир нь чи Бурханыг мэддэггүй байна; Түүнд хэчнээн итгэсэн чинь хамаагүй, итгэл чинь бодит байдалд үндэслээгүй, хоосон илэрхийлэл төдий байна. Чамайг бүрэн дуулгавартай болгодог байлдан дагуулалтын энэ ажлыг хүлээн авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэдэг. “Итгэл” хэмээх энэхүү үгээс болж чи асар их шүүлт, хараал зүхлийг амсдаг ч гэсэн, жинхэнэ итгэлтэй байж, хамгийн жинхэнэ, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн эцсийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтээс л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг хардаг; ийм байлдан дагуулалтын ажлаас л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулалтаас чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулалтаас л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болон үзэсгэлэнтэй сайхан, алдарт дүр төрхийг хардаг; энэхүү байлдан дагуулалтын ажлаас л чи хүний гарал үүслийг мэдэж авч, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулалтаас л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний завхралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулалтаас чи баяр хөөр, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэлийн үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулалтын ажлаас чи ерөөл хүлээн авдаг, мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг… Энэ нь бүгд өчүүхэн итгэлээс чинь болж байгаа бус уу? Эдгээр зүйлийг олж авсны дараа итгэл чинь өсөөгүй гэж үү? Чи үлэмж ихийг олж аваагүй гэж үү? Бурханы үгийг сонсож, Бурханы мэргэн ухааныг харснаар үл барам, чи бас ажлын алхам бүрийг биечлэн туулсан. Хэрвээ итгэлгүй байсан бол ийм төрлийн гэсгээлт, эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж магадгүй. Гэвч итгэлгүйгээр чи Төгс Хүчитээс ийм гэсгээлт, ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй, Бүтээгчтэй уулзах боломжоо үүрд алдах байсан гэдгээ мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй байх байсан. Бие чинь үхэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг мөн л ойлгож чадахгүй байх байсан, тэр ч бүү хэл, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг мэдэхгүй байх байв. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийм маягаар мунхаглан харанхуй руу унаж, мөнхийн шийтгэл амсахыг хүсэж байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Өнөөгийн шүүлтээс салмагц энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж чи бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал зовлонт тарчлаан, эсвэл диаволын учруулсан харгис хүчирхийлэлтэй л тулгарна гэдэг худлаа гэж үү? Тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тулгарч магад бус уу? Өнөөдрийн энэ шүүлтээс л зугтдаг учраас чи ирээдүйн тарчлаанаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсдэг Диваажингийн орон байх юм гэж үү? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс зайлж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг дахиад ер нь олж чадах уу? Гай гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтад орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйн мөнхийн хүрэх газрыг чинь орлож чадах уу? Хэрвээ чи жинхэнэ итгэлтэй бол, мөн хэрвээ чи итгэлээсээ үүдэн асар ихийг олж авдаг бол тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, бас анхнаасаа чамд байх ёстой байсан зүйл юм. Ийм байлдан дагуулалт чиний итгэл болон аминд хамгийн их ач тустай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (1)”-ээс эш татав

4. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах талаар болон байлдан дагуулагдсаныхаа дараа хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар мэддэг байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой бөгөөд орчин ямар ч байлаа гэсэн, Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэх дээд зэргийн хайр. Нэг талаар чи Иов шиг байх ёстой: Тэр бүх материаллаг хөрөнгөө алдаж, махан биеийн өвчин шаналалд нэрвэгдсэн атлаа Еховагийн нэрийг хаяагүй. Энэ нь Иовын гэрчлэл байв. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлаж чадсан. Тэрээр загалмайд цовдлогдож, үхэлтэйгээ нүүр тулах үедээ Бурханыг хайрласаар байсан; тэр хэтийн ирээдүйгээ бодоогүй, эсвэл сайхан найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо эрэлхийлээгүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон билээ. Энэ бол чиний хүрэх ёстой стандарт, ингэвэл чамайг гэрчлэлтэй гэж үзэх бөгөөд чи байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болно. Өнөөдөр хүмүүс мөн чанар, байр сууриа үнэхээр мэддэг байсан бол хэтийн ирээдүй, эсвэл итгэл найдварыг эрж хайсаар байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл бол энэ: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийдэг бүхэн сайн бөгөөд миний төлөө хийгддэг, ингэснээр зан чанар маань өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салган, бузар газар нутагт төрсөн ч бохир хольцоос өөрсдийгөө салгаж, бузар булай болон Сатаны нөлөөнөөс ангижирч, үүнийг орхих боломжтой болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

5. Үнэн хэрэгтээ төгс төгөлдөржилт нь байлдан дагуулалттай нэгэн зэрэг явагддаг: Чамайг байлдан дагуулагдахад төгс болгуулахын эхний үр нөлөө ч бас гардаг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах хоёрын хоорондох ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн түвшний дагуу байдаг. Байлдан дагуулагдах нь төгс болгуулахын эхний алхам бөгөөд тэд бүрэн төгс болгуулчихсан гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн олж авсан гэдгийг ч нотолдоггүй. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гардаг боловч ийм өөрчлөлт нь Бурханаар бүрэн авхуулсан хүмүүсийнхээс хавьгүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг байлдан дагуулах явдал бөгөөд хэрвээ чи байлдан дагуулагдаж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авхуулах ямар ч аргагүй байх болно. Чи ердөө гэсгээлт, шүүлтийн цөөн хэдэн үгийг олж авах боловч тэдгээр нь зүрх сэтгэлийг чинь бүрмөсөн өөрчилж чадахгүй. Тиймээс чи таягдан хаягдах хүмүүсийн нэг нь болно; энэ нь ширээн дээрх тансаг зоогийг харсан ч идэхгүй байгаагаас өөрцгүй. Энэ нь эмгэнэлт дүр зураг биш гэж үү? Иймээс чи өөрчлөлтийг эрж хайх ёстой: Байлдан дагуулагдаж, эсвэл төгс болгуулж байсан ч бай, энэ хоёр нь чамд өөрчлөлт байгаа эсэхтэй болон дуулгавартай юу, үгүй юу гэдэгтэй чинь холбоотой бөгөөд Бурхан чамайг авах эсэхийг тодорхойлдог. “Байлдан дагуулагдах”, “төгс болгуулах” нь зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг гэх хайр чинь хэр цэвэр ариун бэ гэдэгт суурилдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр шаарддаг зүйл бол чи бүрэн төгс болгуулах явдал, гэхдээ эхлээд чи байлдан дагуулагдах ёстой—чи Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй, дагах итгэлтэй байж, өөрчлөлтийг эрж хайдаг, Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Тэр үед л чи төгс болгуулахаар эрж хайдаг хүн болно. Төгс болгуулах явцдаа байлдан дагуулагдана, мөн байлдан дагуулагдах явцдаа төгс болгуулна гэдгээ та нар ойлгох ёстой. Өнөөдөр чи төгс болгуулахаар эрж хайж, эсвэл гаднах хүн чанараа өөрчилж, хэв чанараа сайжруулахаар эрж хайж болох боловч өнөөдөр Бурханы хийдэг бүхэн утга учиртай, ашиг тустай гэдгийг ойлгож чаддаг байх нь хамгийн чухал юм: Энэ нь, бузар газарт төрсөн чамд бузар булайгаас зугтаж, үүнээс ангижрах боломж олгодог, мөн Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломж олгодог. Эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр чи энэхүү бузар газарт хамгаалагддаг. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсдэг вэ? Чи бузар газарт төрсөн ч бохир заваанаар дахин хэзээ ч сэвтэхгүйгээр ариун болж чаддаг, Сатаны эзэмшил дор амьдардаг ч Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлдэг ч үгүй, дарлуулдаг ч үгүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаяж чаддаг бөгөөд амьдран харуулдаг зүйлдээ сатанлаг зан чанарыг илчлэхээ болиод, харин хүнийг бүтээхдээ Бурханы хүнээс шаардсан зүйл буюу хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хэвийн гүн ойлголт, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр, Бурханд үнэнч байдлыг амьдран харуулдаг. Энэ нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

6. Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба чи хараагдсан ч бай, эсвэл шийтгүүлсэн ч бай хамаагүй, Миний ажилд туслан, өнөөдрийн байлдан дагуулалтын ажилд тус болсоор байгаа цагт, мөн Моабын үр удам, эсвэл агуу улаан лууны үр сад эсэхээсээ үл хамааран, ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Чи бол агуу улаан лууны үр сад, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл, мах, цустай хүн бүхэн Бурханы бүтээл бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Чи бол Бурханы бүтээл, чамд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь чиний үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил бүхий л ертөнц рүү чиглэдэг. Хэний үр удам байхаас үл хамааран, юун түрүүнд чи бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, цорын ганц ялгаа нь та нар зүгээр л арай дорд үнэ цэнтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлийн дунд хийгдэж, бүхий л орчлон ертөнц рүү чиглэдэг тул Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч ямар ч хүмүүс, хэрэг явдал, эсвэл зүйлсийг сонгож болно. Тэрээр хэний үр удам болохыг чинь анхаардаггүй; чи Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу байлдан дагуулалт, гэрчлэлийн ажилд тус болсоор байгаа цагт Тэр Өөрийн ажлыг чам дээр ямар ч эргэлзээгүйгээр гүйцэтгэнэ. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан, дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний ирээдүйн бүх үр удам хэзээ ч аврагдах боломжгүйгээр, үүрд хараагдана; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бузар газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ хэмээх хүмүүсийн уламжлалт үзлийг нураадаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энэ бүх үзлийг нураасаан. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, тэнгэр, газар, бүх зүйлийг ноёрхдог бөгөөд зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил дээд зэргийн ач холбогдолтой бөгөөд бүх үндэстний дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан та нарыг л байлдан дагуулсан бол чөтгөрүүдийг итгүүлж чадах байсан уу? Тэд байлдан дагуулагдахыг, эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодоггүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харах үед л бүх бүтээл байлдан дагуулагдана. Моабын үр удмаас илүү хоцрогдсон, завхарсан хэн ч үгүй. Хамгийн их завхарсан, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй энэ хүмүүс байлдан дагуулагдаж, өөрсдийн амаар Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чаддаг болох үед л энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл байх болно. Хэдий та нар Петр биш ч гэлээ Петрийн төрхийг амьдран харуулж, Петр болон Иовын гэрчлэлийг эзэмшиж чаддаг ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Эцэстээ чи: “Бид израильчууд биш, харин Моабын хаягдсан үр удам, бид Петр биш, түүнийх шиг хэв чанартай байх чадваргүй, бас Иов ч биш бөгөөд Бурханы төлөө зовж, өөрийгөө Бурханд зориулахаар шийдсэн Паултай өөрсдийгөө харьцуулж ч чадахгүй, бид маш их хоцрогдсон, тиймээс Бурханы ерөөлийг эдлэх эрхгүй. Бурхан өнөөдөр биднийг мөн л дээш өргөсөн; иймээс бид Бурханыг сэтгэл хангалуун болгох ёстой ба хангалтгүй хэв чанартай, чадвартай хэдий ч бид Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна—бидэнд ийм шийдвэр байгаа. Бид бол Моабын үр удам бөгөөд хараагдсан. Үүнийг Бурхан зарлигдсан ба бид үүнийг өөрчлөх чадваргүй, гэхдээ бидний амьдран харуулж байгаа зүйл болон мэдлэг өөрчлөгдөж болно, бас бид Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар шийдсэн” гэж хэлнэ. Чамд ийм шийдвэр байх үед, байлдан дагуулагдах тухай гэрчлэлтэй гэдгийг чинь энэ нь нотолно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

7. Байлдан дагуулалтын ажлын зорьсон үр нөлөө нь юун түрүүнд хүний махан бие тэрслэхээ болих явдал юм; өөрөөр хэлбэл, хүний оюун ухаан Бурханы талаар шинэ мэдлэгтэй болж, зүрх сэтгэл нь Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, Бурханы төлөө тэмүүлэх явдал юм. Ааш авир юм уу махан бие нь өөрчлөгдөхөд хүмүүсийг байлдан дагуулагдсан гэж тооцдоггүй; хүний бодол, ухамсар болон эрүүл ухаан өөрчлөгдөх үед, өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хандлага чинь бүхэлдээ өөрчлөгдөх үед—чи Бурханаар байлдан дагуулагдсан байх болно. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинэ сэтгэлгээтэй болж, өөрийн ямар ч үзэл, санаа зорилгыг Бурханы үг болон ажилтай холихоо больж, уураг тархи чинь хэвийн байдлаар бодож чадах үед—өөрөөр хэлбэл, бүх зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед—чи бүрэн байлдан дагуулагдсан төрлийн хүн юм. Шашинд олон хүн насан туршдаа асар их зовдог: Тэд биеэ захирч, загалмайгаа үүрч, бүр үхлийн ирмэгт байх үедээ ч зовж, тэвчсээр байдаг! Зарим нь өөрсдийнхөө насан эцэслэх өглөө ч мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайхан хоол хүнс, хувцас хунараас татгалзаж, зовоход л анхаарлаа хандуулдаг. Тэд биеэ захирч, махан биеэ хаяж чаддаг. Зовлон тэвчсэнийх нь төлөө тэдний эр зоригийг магтууштай. Гэвч тэдний бодол, үзэл, сэтгэл санааны байдал болон хуучин уг чанар нь өчүүхэн төдий ч харьцалт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх ямар ч жинхэнэ мэдлэг байдаггүй. Тэдний сэтгэл дэх Бурханы дүр нь хийсвэр, тодорхойгүй Бурханы уламжлалт дүр байдаг. Бурханы төлөө зовох шийдвэр нь тэдний урам зориг болон эерэг уг чанараас үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч Бурханыг ойлгодоггүй, Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, зовдог. Тэд ялган таних чадвартай авирлахад ямар ч ач холбогдол өгдөггүй, үйлчлэл нь яаж Бурханы хүслийг үнэхээр биелүүлэх талаар багахан анхаардаг бөгөөд Бурханы талаарх мэдлэгт хэрхэн хүрэхээ бүр ч мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь анхдагч дүрээрээ байгаа Бурхан биш, харин үлгэр домогт нуугдсан Бурхан, өөрсдийнх нь төсөөллийн үр дүн, тэдний сонссон зүйл юм уу ном зохиолд л байдаг Бурхан юм. Тэгээд тэд өөрсдийн баялаг төсөөлөл, сүсэг бишрэлээ ашиглан Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсдэг ажлыг хариуцдаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчгүй байдаг болохоор чухамдаа хэн нь ч Бурханы хүслийн дагуу үйлчилж үнэхээр чаддаггүй. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, цэвэршүүлэлт, төгс болголтыг туулаагүй, мөн үнэнийг ашиглан хэн ч тэднийг залж чиглүүлээгүй учраас хэчнээн дуртай зовдгоос үл хамааран үйлчлэлийн талаарх анхдагч үзэл бодол болон сэтгэлд нь байгаа Бурханы дүр өөрчлөгдөлгүй үлддэг. Аврагч Есүст итгэдэг байлаа ч гэсэн, тэдний нэг нь ч Аврагчийг ер харж байгаагүй. Тэд үлгэр домог, цуу ярианаас л Түүний талаар мэддэг. Үүний үр дүнд, тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс хэтэрдэггүй. Ийм төрлийн үйлчлэлээр эцэстээ юунд хүрч чадах вэ? Хэн үүнийг сайшаах юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл нэгэн хэвийн хэвээр үлддэг; тэд зөвхөн хүний сургаалыг л хүлээн авдаг бөгөөд байгаа байдал, дуртай зүйлдээ л үндэслэн үйлчилдэг. Энэ нь ямар шагнал авчирч чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлчлэхээ мэдээгүй; тэрээр эцэст нь хөгширсөн хойноо л мэдэж авсан юм. Тэгвэл өчүүхэн төдий ч харьцалт, засалт туулаагүй, залж чиглүүлэх хэн ч байхгүй тэр сохор хүмүүсийн тухайд юу гэх вэ? Өнөөдөр та нарын дундах олон хүний үйлчлэл энэ сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлт, засалт, харьцалт хүлээн аваагүй, өөрчлөгдөөгүй бүх хүн—бүгд бүрэн байлдан дагуулагдаагүй хүмүүс бус уу? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Чиний сэтгэхүй, амьдралын талаарх мэдлэг, Бурханы талаарх мэдлэгт ямар ч шинэ өөрчлөлт гардаггүй, үнэндээ юу ч олж авдаггүй бол чи үйлчлэлээрээ ер бусын юунд ч хүрэхгүй! Үзэгдэл болон Бурханы ажлын тухай шинэ мэдлэггүйгээр чи байлдан дагуулагдаж чадахгүй. Тэгвэл Бурханыг дагаж байгаа чинь зовж, мацаг барьдаг хүмүүстэй адил, өчүүхэн үнэ цэнтэй байх болно! Хийдэг зүйлд нь багахан гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий юм гэж Би хэлдэг! Тэд зовж, шоронд хоригдож амьдралаа өнгөрүүлдэг; тэд ямагт тэвчиж, хайрлан, үргэлж загалмай үүрдэг, дэлхий ертөнцөд дооглуулж, гологдож, бэрхшээл бүрийг туулж, эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч мөн л байлдан дагуулагддаггүй бөгөөд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд асар их зовсон ч дотроо Бурханыг огт мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон мэдлэг болон хүний үзэл санааны аль нь ч харьцалт амсаагүй. Шинэ ойлголтын өчүүхэн ч сэжүүр тэдэнд байдаггүй. Бурханы талаарх тэдний мэдлэгийн багахан нь ч үнэн зөв, оновчтой байдаггүй. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Бурханы талаарх урьдын мэдлэг чинь ямар ч байлаа гэсэн, өнөөдөр хэвээрээ үлдэж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх мэдлэг чинь өөрийн үзэл, санаанд үндэслэсээр байвал, өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ямар ч шинэ, жинхэнэ мэдлэг чамд байдаггүй, чи Бурханы жинхэнэ дүр төрх болон зан чанарыг мэдэж чаддаггүй бол, мөн Бурханы талаарх мэдлэг чинь одоо ч феодалын, мухар сүсэгт сэтгэлгээгээр удирдуулж, хүний үзэл, төсөөллөөс төрөн гардаг хэвээр бол чи байлдан дагуулагдсангүй. Чи мэдэж авч, энэхүү мэдлэг чамайг илүү шинэлэг, үнэн зөв мэдлэг рүү хөтлөөсэй гэсэндээ Би энэ бүх үгийг өнөөдөр чамд хэлж байна; бас чамд байгаа хуучин үзэл, мэдэх хуучин арга замыг үндсээр нь үгүй хийж, чамайг шинэ мэдлэгтэй болгох гэсэндээ Би эдгээр үгийг хэлдэг. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал мэдлэг чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Чи дуулгавартай зүрх сэтгэлээр Бурханы үгийг идэж, ууж байгаа цагт үзэл бодол чинь өөрчлөгдөнө. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн авч чадаж байгаа цагт хуучин сэтгэхүй чинь аажмаар өөрчлөгдөнө. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт хэрэгжүүлэлт чинь ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм маягаар чиний үйлчлэл улам бүр оновчтой болж, Бурханы хүслийг улам их биелүүлж чадна. Хэрвээ чи өөрийн амьдрал, хүний амьдралын талаарх мэдлэг болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадвал төрөлх байдал чинь аажмаар багасна. Гагцхүү энэ нь л Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үеийн үр нөлөө бөгөөд хүмүүст гардаг өөрчлөлт юм. Бурханд итгэхдээ чи биеэ захирч, тэвчиж, зовохыг л мэддэг бөгөөд энэ нь зөв үү, буруу юу гэдгийг мэддэггүй, бүр хэний төлөө хийдгээ ч мэддэггүй бол ийм хэрэгжүүлэлт яаж өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас эш татав

8. Та нараас Миний шаарддаг зүйл бол махан биеэ хазаарлаж, эсвэл уураг тархиа дураараа бодож сэтгэхийг нь болиулах явдал биш гэдгийг ойлгож ав. Энэ нь ажлын зорилго ч биш, яг одоо хийх хэрэгтэй ажил ч биш. Өөрсдийгөө өөрчлөхийн тулд яг одоо та нар эерэг талаас мэдлэгтэй болох ёстой. Хамгийн их хэрэгтэй үйлдэл бол өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэх буюу өмнөө байгаа үзэгдэл болон үнэнээр өөрсдийгөө бүрэн зэвсэглэж, цаашлаад тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол та нарын хариуцлага. Би та нараас бүр илүү их гэрэлтүүлэлтийг эрж хайж, олж авахыг шаардаагүй байна. Одоогоор та нарт тийм биеийн хэмжээ ердөө байхгүй. Та нараас шаарддаг зүйл бол Бурханы үгийг идэж, уухын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Та нар Бурханы ажлыг ойлгож, өөрсдийн уг чанар, мөн чанар болон хуучин амьдралыг мэдэх ёстой. Ялангуяа та нар урьдын андуу ташаа хэрэгжүүлэлт болон хийсэн үйлдлээ мэдэх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд сэтгэхүйгээ өөрчлөхөөс эхлэх ёстой. Эхлээд хуучин сэтгэхүйгээ шинээр сольж, шинэ сэтгэхүйгээрээ өөрийн үг, үйлдэл, амьдралыг удирдуул. Өнөөдөр та бүгдээс шаарддаг зүйл энэ юм. Сохроор бүү хэрэгжүүл, эсвэл сохроор бүү дага. Та нар үндэс суурь, зорилготой байх ёстой. Өөрсдийгөө бүү хуур. Бурханд итгэх итгэл чинь яг юуны төлөө болох, үүнээс юу олж авах ёстой болон яг одоо юунд орох ёстойгоо та нар мэдэх ёстой. Чи энэ бүхнийг мэдэх шаардлагатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас эш татав

9. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа израильчууд болон бүх Харь үндэстний аль аль нь, Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Харь үндэстнүүдийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байхыг л хүсэж байгаа гэх үзэлтэй болсон. Израильчууд, Бурхан зөвхөн бидний Бурхан байж болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг гэж итгэдэг. Иудей хүмүүс ч бас ингэж итгэдэг: Эзэн Есүс иудей хүмүүс бидний дүр төрхийг авсан бөгөөд иудей хүмүүсийн тэмдгийг тээдэг Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л израильчууд болон иудей хүмүүс энэ бүх үзлийг бий болгосон. Тэд Бурханыг өөрсдийнх нь гэж түрэмгийлэн зарладаг ба Бурхан бол Харь үндэстнүүдийн ч Бурхан мөн гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм маягаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон орон зай болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан байхыг хүсдэггүй, Тэр зөвхөн израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст л дуртай ба ялангуяа Өөрийг нь дагаж байсан шавь нар болох иудейчүүдэд л дуртай гэж хүн бүр итгэх болсон юм. Ехова, Есүс хоёрын хийсэн ажил бүх хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилийн гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа бус уу? Энэ нь зүүд байж болохгүй биз дээ? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юу? Та нар үүнд итгэж, эсвэл энэ талаар бодож зүрхэлдэггүй. Үүнийг яаж харахаас чинь үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа бус уу? Та нар энэ үгэнд итгэхээс мөн л айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагагчид болохыг хүсдэг бүхэн Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын танин мэдэх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та нар бүгд Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас эш татав

10. Төгс болгуулах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүмүүс ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүнийг бүрэн төгс болгох зорилготой, ингэснээр тэр анхдагч төрхөө сэргээж, завхарсан сатанлаг зан чанар болон Сатаны нөлөөнөөс ангижирч болох юм. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог; үнэндээ энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам бөгөөд төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах үйл явцыг туулах ёстой. Тэгэхгүй бол тэд Бурханыг мэдэх ямар ч аргагүй, Бурхан байдаг гэдгийг ч мэдэхгүй, өөрөөр хэлбэл, тэдний хувьд Бурханыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй бол түүний хувьд бас Бурханаар бүрэн төгс болгуулах боломжгүй байх ба учир нь тэрээр бүрэн төгс болгуулах энэхүү шалгуурыг хангадаггүй. Хэрвээ чи бүр Бурханыг ч хүлээн зөвшөөрдөггүй бол Түүнийг яаж мэдэж чадах юм бэ? Яаж Түүнийг эрэлхийлж чадах юм бэ? Чи Түүнд гэрчлэл хийж ч чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж ч чадахгүй. Иймээс бүрэн төгс болгуулахыг хүсдэг хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулалтын ажлыг туулах явдал байх ёстой. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүмүүсийг хүн болгож, өөрчлөхийн төлөө байдаг бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Хүнийг бүрэн гүйцэд болгоход энэ хоёр алхам хоёулаа хэрэгтэй бөгөөд алийг нь ч орхигдуулж болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэн хэрэгтээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц нь түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдмагц завхарсан зан чанар чинь бүрэн арилаагүй байж болох ч чи ядаж л үүнийг мэдэж авсан байна. Байлдан дагуулалтын ажлаар дамжуулан чи дорд хүн чанараа, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авсан байх болно. Хэдийгээр чи байлдан дагуулалтын ажлын богинохон хугацаанд эдгээр зүйлийг хаяж, эсвэл өөрчилж чадахгүй ч тэдгээрийг мэдэж авах бөгөөд энэ нь төгс болгуулах суурийг чинь тавина. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүмүүсийг өөрчилж, тэднийг завхарсан сатанлаг зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр тэд өөрсдийгөө Бурханд бүрэн өгч чадна. Байлдан дагуулагдана гэдэг нь ердөө хүмүүсийн зан чанарыг өөрчлөх эхний алхам, мөн хүмүүс өөрсдийгөө Бурханд бүрэн өгөх эхний алхам бөгөөд төгс болгуулах алхмаас доогуур юм. Байлдан дагуулагдсан хүний амь зан чанар төгс болгуулсан хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь үзэл баримтлалын хувьд нэг нэгээсээ өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг; байлдан дагуулалт нь хүмүүсийг доогуур стандартад байлгадаг байхад төгс болголт нь илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болгуулсан хүмүүс нь зөв шударга хүмүүс, цэвэр, ариун болгуулсан хүмүүс юм; тэд бол хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд төгс хүмүүс биш ч утга учиртай амьдралаар амьдрахаар эрж хайдаг хүмүүс юм. Харин байлдан дагуулагдсан хүмүүс Бурханы оршин тогтнолыг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг; Бурхан бие махбодтой болж, Үг махбодоор илэрсэн, Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийхийн тулд газар дээр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд ашиг тустай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд саяхнаас л бага зэрэг хүний төрхтэй болж эхэлсэн. Тэдэнд амьдралын талаарх зарим нэг ойлголт байдаг ч мөн л бүдэг бадаг хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Энэ нь байлдан дагуулагдахын үр нөлөө юм. Хүмүүс төгс болгуулах замд хөл тавих үед хуучин зан чанар нь өөрчлөгдөх боломжтой болдог. Түүнчлэн, тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар үнэнд илүү гүн гүнзгий ордог. Тэд дэлхий ертөнцийг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг үзэн ядаж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө үзэн яддаг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэгээд үнэнээр амьдрахыг хүсэж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд уураг тархиныхаа бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй бөгөөд хүний өөрийгөө зөвтгөдөг байдал, онгироо, ихэрхүү занг жигшдэг. Тэд ёс зүйн өндөр мэдрэмжтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаантайгаар аливааг зохицуулж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы энэхүү гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; энэ нь тэднийг хамгаалдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр хөөр, өлсгөлөнгөө дарах талх эрж хайх итгэлийг эрэлхийлдэггүй. Түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас ч хөөцөлддөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст гардаг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

11. Байлдан дагуулалтын ажил хүмүүс та нар дээр хийгддэг нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой: Нэг талаар, энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох явдал, өөрөөр хэлбэл, тэднийг төгс болгосноор тэд бүлэг ялагч—бүрэн төгс болгуулсан эхний бүлэг хүмүүс буюу анхны үр жимс болж болох юм. Нөгөө талаар, энэ нь бүтээгдсэн зүйлсэд Бурханы хайрыг эдлүүлж, Бурханы бүрэн дүүрэн, хамгийн агуу авралыг хүртээж, хүнд өршөөл, хайр энэрлийг л эдлүүлээд зогсохгүй үүнээс ч чухал нь гэсгээлт, шүүлтийг эдлүүлэхийн төлөө байдаг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг хайр юм. Өөр нэг талаар, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дахиад нэг талаас бол, энэ нь ирээдүйн сайн мэдээний ажлыг түгээх суурийг тавихын төлөө байдаг. Түүний хийсэн бүх ажил нь хүмүүсийг хэвийн хүн шиг амьдруулахын тулд хүний амьдралын зөв зам руу хөтлөх зорилготой байсан, учир нь хүмүүс хэрхэн амьдрахаа мэддэггүй бөгөөд энэхүү удирдамжгүйгээр чи хоосон амьдралаар л амьдарна; амьдрал чинь үнэ цэнгүй, утга учиргүй байх ба чи хэвийн хүн байж огт чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

12. Та нар бүгд Моабын удам юм; та нар дээр байлдан дагуулалтын ажил хийх нь агуу аврал мөн. Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг хараад зогсохгүй, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, үнэхээр гүн гүнзгий авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө шинжилж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн, энэ нь бүр ч их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс дуулгаваргүй учраас л Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв. Та нар хэрхэн амьдрахыг мэддэггүй, бүр хэрхэн амьдрах талаар ч ойлгодоггүй учраас, мөн энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба өөрсдөө завхай, бузар диаволууд учраас та нарыг бүр их доройтуулж Тэр тэвчдэггүй, одоогийнх шигээ энэхүү бохир бузар газарт амьдарч, Сатанд хүссэнээр нь гишгэлүүлэхийг чинь харж тэвчдэггүй, та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч тэвчдэггүй. Тэрээр энэ бүлэг хүмүүсийг олж авч, та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулалтын ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь гагцхүү авралын төлөө байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

13. Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ. Хэрвээ чи энэ ажлын илүү гүн гүнзгий утга учрыг ухаарч чадахгүй бол чиний хувьд үргэлжлүүлэн туулах боломжгүй болно. Энэхүү аврал чамд тайтгарал авчрах ёстой. Ойлгож ухамсарлахаас бүү татгалз. Өдий хүрсэн болохоор чи байлдан дагуулалтын ажлын ач холбогдлыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд энэ талаар янз бүрийн үзэл бодол өвөрлөх ёсгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс эш татав

Өмнөх: “БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

Дараах: ХОЁР УДАА БИЕ МАХБОДТОЙ БОЛОХ НЬ БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН АЧ ХОЛБОГДЛЫГ ГҮЙЦЭЭДЭГ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх