Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Агуулга

"Бие махбодтой болсон нууц"-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр

1. Нигүүслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадахааргүй байсан ба хүний үүргийг арай гэж биелүүлж байсан. Иохан Эзэний өмнө байсан ч Бурханыг төлөөлж чадаагүй юм. Тэр зөвхөн Ариун Сүнсэнд ашиглагдсан хүн байсан. Есүст баптисм хүртээсний дараа "Ариун Сүнс Түүн дээр тагтаа мэт буусан." Дараа нь Тэрээр Өөрийн ажлаа эхэлсэн, тодруулбал Тэрээр Христийн үйлчлэлийг гүйцэтгэж эхэлсэн. Иймд тэр Бурханаас ирсэн учраас Түүнийг Бурханы ялгамж чанар гэж үзсэн. Үүнээс өмнө Түүний итгэлийн байдал магадгүй заримдаа сул, заримдаа хүчтэй байхаас үл хамааран тэр нь бүгд Түүний Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнөх Түүний энгийн хүний амьдрал байсан. Түүнд баптисм хүртээсний (тосолсны) дараа Түүнд хүч чадал болон Бурханы алдар нэр ирсэн ба иймд Тэрээр Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэж эхэлсэн. Тэрээр тэмдэг, гайхамшгийг бүтээж, хүчит үйлсийг үзүүлж чаддаг байсан, шууд Бурханы нэрийн өмнөөс ажиллаж байсан тул Түүнд хүч чадал, эрх мэдэл байсан. Тэрээр Сүнсний өмнөөс ажил хийж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж байсан. Иймд тэр Бурхан Өөрөө байсан юм. Энэ нь маргашгүй юм. Ариун Сүнс Иоханыг ашигласан. Тэр Бурханыг төлөөлж чадахгүй байсан ба түүнд Бурханыг төлөөлөх боломж байгаагүй. Хэрэв тэр ингэхийг хүссэн бол Ариун Сүнс түүнийг нь зөвшөөрөхгүй байсан. Учир нь Бурханы Өөрөө биелүүлэх гэж байсан ажлыг тэр хийж чадахгүй юм. Магадгүй түүнд хүний хүсэл ихээхэн байсан эсвэл түүнд ямар нэгэн хазайлт байсан байх; ямар ч тохиолдолд тэр Бурханыг шууд төлөөлж чадахгүй байсан. Түүний алдаа дутагдал нь зөвхөн түүнийг илэрхийлж байсан ба түүний ажил нь харин Ариун Сүнсийг илэрхийлж байсан. Гэвч чи түүнийг бүхлээрээ Бурханыг төлөөлсөн гэж хэлж чадахгүй. Түүний алдаа дутагдал нь Бурханыг төлөөлж чадах байсан гэж үү? Хүнийг илэрхийлэхдээ алдаатай байх нь энгийн зүйл боловч Бурханыг төлөөлөх үедээ хазайлттай байвал Бурханыг хүндэтгээгүй хэрэг болох биш үү? Энэ нь Ариун Сүнсний эсрэг доромжлол биш үү? Хүнийг бусад нь дээдэлж байсан ч Ариун Сүнс түүнийг хүссэн үед нь Бурханы байранд тавихыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв тэр Бурхан биш юм бол тэр эцсээ хүртэл үлдэж чадахгүй. Ариун Сүнс хүссэн хүн бүрт Бурханыг төлөөлөхийг зөвшөөрдөггүй! Жишээ нь Ариун Сүнс Иоханыг гэрчлэн, Түүнийг Есүст зам тавих нэгэн болохыг илчилсэн боловч түүн дотор Ариун Сүнсний хийсэн ажил нь хэмжээтэй байсан. Иоханаас хүссэн бүх зүйл нь Есүсийн зам тавигч байж Түүнд зориулан зам засах явдал байсан. Энэ нь Ариун Сүнс түүний зам засах ажлыг л баталгаажуулж, түүнд ийм төрлийн ажлыг л хийхийг зөвшөөрсөн гэсэн үг юм. Иохан зам тавьсан, Елиа эш үзүүлэгчийг төлөөлсөн. Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан. Тэр зам засах ажил хийж байх үед Ариун Сүнс түүнийг баталгаажуулж байсан. Гэвч тэрээр Өөрөө Бурхан болохыг санаархаж золилтын ажлыг дуусгах юм бол Ариун Сүнс түүнийг сахилгажуулах ёстой. Иоханы ажил хэдийгээр агуу байж, Ариун Сүнсээр дэмжигдэж байсан боловч түүний ажил нь хязгаартай байсан. Түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан нь үнэхээр үнэн боловч түүний хүчин чадал нь тэр үед зам засах ажлаар хязгаарлагдаж байсан. Тэр үүнээс өөр ажил хийж чадахгүй байсан ба учир нь тэр бол Есүс биш харин зам засагч Иохан байсан. Иймд Ариун Сүнсний гэрчлэл гол нь боловч хүний Ариун Сүнсээр зөвшөөрөгдсөн ажил нь илүү чухал ач холбогдолтой юм. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)"-аас

2. Муу ёрын сүнсэнд шүглүүлсэн зарим хүмүүс байнга "Би бол Бурхан!" гэж хашгирч байдаг. Гэвч тэд буруу зүйлийн өмнөөс үйлдэж байгаа учир эцэстээ тэгсээр байж чадахгүй. Тэдгээр нь Сатаныг төлөөлдөг тул Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хичнээн их өргөмжилсөн эсвэл хэр чанга хашгирсан ч бай чи Сатанд хамаарах бүтээл хэвээрээ л байна. Би хэзээ ч хашгирдаггүй, Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү! Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашгирах хэрэгтэй гэж үү? Дуугаа өндөрсгөх ямар ч шаардлагагүй. Бурхан Өөрийн ажлаа Өөрөө хийдэг ба Түүнд хүний өгсөн хүндэт цол, байр суурь хэрэггүй байдаг. Түүний ажил нь л Түүнийг Өөрийн ялгамж чанар болон байр сууриа илэрхийлэхэд хангалттай байдаг. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Түүнийг зөвхөн гэрчилсний дараа л Тэрээр Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж болох уу? Түүнийг Өөрийн ажлаа эхлэхээс бүр өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлсэн үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурхан Түүний болон Сүнсний ажлыг хийж чадахгүй. Чи Бурханы мэргэн ухаан, гайхамшиг болон ойлгогдошгүй байдлыг буюу Бурханы хүнийг гэсгээдэг зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймд чи хэдэн ч удаа Бурхан болохыг санаархсан нь хамаагүй. Чамд зөвхөн нэр байгаа ба бусад зүйл огт байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч Түүнийг хэн ч таниагүй ба Тэрээр Өөрийн ажлаа үргэлжлүүлснээр Сүнсийг төлөөлсөн. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж, эсвэл Түүний эгч гэж дуудсан ч бүгд зөв. Харин Түүний хийж байгаа ажил нь Сүнсний ажил ба Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Түүнийг хүмүүс ямар нэрээр дуудаж байгаад Тэр анхаарлаа хандуулдаггүй. Тэр нэр нь Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чиний Түүнийг хэн гэж дуудсанаас үл хамааран Бурханы өнцгөөс Тэр бол Бурханы Сүнсний махбод болсон бие юм. Тэрээр Сүнсийг төлөөлөх ба Түүгээр баталгаажсан юм. Чи шинэ эринд очих замыг олж чадахгүй, чи хуучин эринийг төгсгөж чадахгүй, чи шинэ эрин рүү орж эсвэл шинэ ажил хийж чадахгүй юм. Иймд чи Бурхан гэж дуудагдаж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

3. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна энэ ажил нь Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Энэ нь хүний туршлагыг Бурханы удирдлагад тавьж болохгүй ба тэр нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй гэсэн үг. Бурханы Өөрөө хийж байгаа бүх ажил нь Түүний Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө хийхээр зэхсэн ажлууд ба агуу удирдлагатай хамаатай юм. Хүний (Ариун Сүнсий хэрэглэж байгаа хүний) хийж байгаа ажил нь түүний хувийн туршлагыг хангадаг. Тэрээр өөрөөсөө өмнө байсан хүмүүсээсээ туршлагын шинэ замыг олж ахан дүүсээ Ариун Сүнсний зааврын дагуу удирддаг. Тэдний хангадаг зүйлс нь хувийн туршлага эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс удирддаг боловч тэдний хийж буй ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэднийг Ариун Сүнс ердөө л төрөл бүрийн цаг хугацаанд Ариун Сүнсний урсгалд хүмүүсийг хөтлөхөд тэд үйл хэргээ биелүүлж, амьдрал нь дуусах хүртэл дэмжсэн. Тэдний хийж байгаа ажил нь Бурхан Өөрт нь зориулан тохиромжтой замыг бэлдэхэд эсвэл Бурханы Өөрийн газар дээрх удирдлага дахь ганц зүйлийг үргэлжлүүлэхэд оршдог. Эдгээр хүмүүс нь Түүний удирдлага дор агуу ажлыг хийж чадахгүй, тэд шинэ замыг нээж чадахгүй бөгөөд Бурханы өмнөх эринд хийсэн бүх ажлыг төгсгөж ч чадахгүй. Иймд тэдний хийж буй ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн үйл ажиллагааг явуулж байгааг л төлөөлөх ба Бурхан Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байгааг төлөөлөхгүй. Учир нь тэдний хийдэг ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас өөр байдаг. Шинэ эрин үед алхан орох ажлыг Бурханы өмнөөс хүн хийж чадахгүй. Түүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. Хүний хийж байгаа ажил нь Бурханы удирдлагыг агуулахгүй ба Сүнсний ажлыг ч төлөөлөхгүй. … Иймд Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийж байгаа ажлаас ялгаатай ба тэдний хэн болох болон тэд хэний нэрийн өмнөөс үйлдэх нь мөн л ялгаатай байна. Учир нь Ариун Сүнсний хийх гэж байгаа ажил нь ялгаатай тул үүнтэй холбогдуулан ажиллаж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүн заримдаа шинэ ажил хийж болох ба мөн хуучин эринд байсан зарим ажлыг устгаж болох боловч тэдний ажил нь Бурханы шинэ эрин дэх зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эриний ажлыг арилгахын тулд ажилладаг ба шинэ ажлыг хийж Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлдөггүй. Иймд тэд хичнээн ч хуучирсан зүйлийг цуцалж, шинэ зүйл оруулж ирсэн бүтээгдсэн зүйл, хүнийг төлөөлсөн хэвээрээ үлдэнэ. Харин Бурхан Өөрөө ажил хийх үед Тэрээр хуучин эриний зүйлсийг нээлттэйгээр зарлан цуцалдаггүй ба шинэ эрин эхэлснийг шууд зарладаггүй. Тэр Өөрийн ажлаа хийхдээ шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн хийх гэж байгаа ажилдаа шулуунаар ханддаг. Энэ нь Тэр Өөрийн авчирсан ажлаа шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анхны хийхээр төлөвлөснөөр хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг гэсэн үг. Хүмүүсийн харж байгаагаар Түүний зан чанар болон мөн Түүний ажил нь өмнөх эринүүдийнхээс өөр байна. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь зүгээр л Түүний ажлын цаашдын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрөө ажиллах үед Тэрээр Өөрийн үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Харин хүн ажиллах үедээ нягтлан цэгнэж, судалж эсвэл бусдын ажил дээр суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ хөгжүүлэх гэсэн замаар явдаг. Энэ нь хүний хийж байгаа ажлын мөн чанар нь хэлэлцээг баримтлан "хуучин замаар шинэ гуталтай алхахад" оршино гэсэн үг. Энэ нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний алхсан зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зүйл дээр баригдсан зам гэсэн үг. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

4. Иохан амлалтаар төрсөн ба түүний нэрийг тэнгэрэлч өгсөн. Тэр үед зарим нь түүний аавынх нь нэрээр Зехариа гэж нэрлэхийг хүсэж байсан боловч эх нь "Энэ хүүхдийг тэр нэрээр нэрлэж болохгүй. Түүнийг Иохан гэж нэрлэх хэрэгтэй." гэж хэлсэн. Энэ нь бүгд Ариун Сүнсний зааварчилгаа байсан. Тэгвэл Иоханыг яагаад Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүсийн нэр мөн Ариун Сүнсний заавар байсан ба Тэрээр Ариун Сүнсээс Ариун Сүнсний амлалтаар төрсөн. Есүс Христ Бурхан байсан ба мөн Хүний Хүү байсан. Иоханы хийсэн ажил мөн л агуу байсан атал яагаад түүнийг Бурхан гэж нэрлээгүй вэ? Есүс болон Иоханы хийсэн ажлуудын хоорондын ялгаа нь яг юу байсан бэ? Иохан Есүст замыг нь тавьж өгсөн нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан заяасан байсан уу? Хэдийгээр Иохан бас "Та нар гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэж хэлээд тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлосон боловч түүний ажил нь гүнзгий бус зөвхөн эхлэлээс тогтож байсан. Харин Есүс шинэ эринд орж хуучныг эцэс болгосон боловч Тэрээр Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан ба Тэрээр ажлын энэ шатанд бүх хүн төрөлхтнийг гэтэлгэсэн. Иохан зүгээр л замыг бэлдсэн. Түүний ажил агуу, түүний үгс олон, түүнийг дагасан шавь нарын тоо хэмжээлшгүй байсан боловч түүний ажил нь хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас илүү гараагүй. Хүмүүс түүнээс амь, зам болон гүнзгий үнэнийг аваагүй ба түүгээр дамжуулан Бурханы хүслийг ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажлын шинэ газар дээр ирсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн хошууч байсан. Эдгээрийг зүгээр л энгийн хүний нүдээр ажиглаад илрүүлэх боломжгүй байсан. Ялангуяа Иохан маш агуу ажил хийсэн; мөн дээр нь тэр Ариун Сүнсний амлалтаар төрсөн ба түүний ажлыг Ариун Сүнс дэмжиж байсан. Иймд тэдний хэн болохыг ялгахын тулд зөвхөн тэдний ажлыг авч үзэх хэрэгтэй. Учир нь хүний гадаад байдал нь түүний мөн чанарыг илэрхийлдэггүй ба хүн Ариун Сүнсний үнэн гэрчлэлийг тогтоох чадваргүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажлууд адилгүй байсан ба өөр шинж чанартай байсан. Түүнийг Бурхан мөн эсэхийг яг энэ л тодорхойлох юм. Есүсийн ажил эхэлж, үргэлжилж, дуусаж, биелэгдэх ёстой байсан. Эдгээр шатуудыг Есүс гүйцэтгэж байсан бол Иоханы хувьд ажил нь зөвхөн эхлүүлэхэд оршиж байсан. Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг бүх газарт тараасан. Иоханы хувьд энэ нь адилхан байсан ба ганц ялгаа нь Есүс шинэ эринд орж хүн төрөлхтөнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан явдал юм. Түүний амнаас хүмүүсийн хэрэгжүүлэх хэрэгтэй үгс гарч, хүмүүсийн Нигүүлслийн эрин үед дагах ёстой зам гарч эцэст нь Тэрээр золилтын ажлаа дуусгасан. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байсан. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийж байсан хүн нь Есүс байсан ба Тэрээр Өөрөө Бурхан байж Бурханыг шууд төлөөлсөн. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

5.  Хэрвээ чи энэ өдрийн ажлын үе шат нь Бурханы Өөрийнх гэдгийг танихгүй байгаа бол чамд үзэгдэл дутагдаж байна гэсэн үг. Гэсэн ч чи ажлын энэ шатыг үгүйсгэж чадахгүй. Чиний таньж чадахгүй байгаа нь Ариун Сүнс ажиллахгүй байгааг эсвэл Түүний ажил буруу гэдгийг баталж байгаа гэсэн үг биш. Зарим нь бүр одоогийн ажлыг Библи дээрх Есүсийн ажилтай тулгаж, таарахгүй зүйлүүдийг ажлын энэ шатыг үгүйсгэхэд хэрэглэдэг. Энэ нь сохор хүний үйлдэл биш гэж үү? Библи дээр бичсэн бүх зүйл нь хязгаарлагдмал ба Бурханы бүх ажлыг дүрсэлж чадахгүй. Дөрвөн сайн мэдээ нь зуугаас бага бүлэгт багтсан ба тэнд цөөн тооны дараах үйл явдлуудын талаар бичсэн байдаг: Есүс инжирийн модыг хараасан, Петр Эзэнээс гурван удаа татгалзсан нь, Есүс Өөрийн шавь нар дээрээ өөрийн цовдлолт болон дахин амилалтын дараа ирсэн, мацаг барих талаарх сургаал, мөргөл хийх талаарх сургаал, салалтын талаарх сургаал, Есүсийн төрсөн ба ургийн мод, Есүсийн шавь нараа томилсон тухай гэх мэт. Эдгээр нь зүгээр л хэдэн бичмэл боловч хүмүүс тэднийг нандигнан бүр өнөөдрийн ажилтай тулгадаг. Тэд Есүсийг төрснөөсөө хойш зөвхөн ийм л ажил хийсэн гэж итгэдэг. Энэ нь тэд Бурханыг зөвхөн ийм л зүйл хийж чадах ба цааш хийх ажил байхгүй гэж итгэсэнтэй адил. Энэ нь тэнэг хэрэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

6. Хүмүүс бие махбодтой болсон Бурхан хүн шиг амьдардаггүй гэдэгт итгэдэг. Хүмүүс Түүнийг ариун хүн учраас Өөрийн шүд болон нүүрээ угаах хэрэггүй гэж итгэдэг. Эдгээр нь цэвэр хүний үзэл биш гэж үү? Библид Есүсийн хүний амьдралын талаарх бичвэр байдаггүй зөвхөн Түүний ажлын талаар байдаг боловч энэ нь Түүнд энгийн хүн чанар байгаагүй эсвэл Тэрээр гучин нас хүртлээ энгийн хүний амьдралаар амьдраагүй гэдгийг батлахгүй. Тэрээр албан ёсоор Өөрийн ажлаа 29 насандаа эхэлсэн боловч чи энэ нас хүртлээ Түүний бүх амьдралаа хүн байдлаар өнгөрөөснийг үгүйсгэж чадахгүй. Библи зүгээр л энэ үе шатыг бичвэртээ оруулаагүй. Учир нь Түүний энгийн хүний амьдралын үе шат байсан ба Түүний бурханлаг ажлын үе шат байгаагүй тул бичиж үлдээх хэрэггүй байсан. Есүсийг баптисм хүртэхээс өмнө ч гэсэн Ариун Сүнс Түүний ажлыг шууд хийгээгүй, харин Түүний амьдралыг энгийн хүн байдлаар Есүсийг үйлчлэлээ гүйцэтгэх хүртэл байлгаж байсан. Хэдийгээр Тэр бие махбодтой болсон байсан боловч Тэрээр энгийн хүний адилаар нас биед хүрсэн. Энэ үеийг Библид орхисон ба учир нь үүнд хүний амийн өсөлтөд туслахаар зүйл байгаагүй. Түүнд баптисм хүртээхээс өмнө Тэр илрээгүй байсан ба Тэрээр тэмдэг болон гайхамшгийг үзүүлээгүй. Зөвхөн Есүст баптисм хүртээсний дараа л Тэрээр хүн төрөлхтнийг золин аврах нигүүлслээр, үнэнээр, хайр болон өршөөлөөр дүүрэн бүх ажлаа эхэлсэн. Энэ ажлын эхлэл нь мөн Нигүүлслийн эрин үеийн эхлэл байсан. Ийм учраас энэ тухай бичиж одоог хүртэл дамжуулсан. … Есүс Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэхээс өмнө эсвэл Библид бичсэнээр Сүнс Түүн дээр бууж ирэхээс өмнө Есүс зүгээр л энгийн хүн байсан ба ямар ч ер бусын зүйлгүй байсан. Ариун Сүнс бууж ирсний дараа буюу Тэрээр Өөрийн үйлчлэлийг эхлүүлсний дараа Түүнд ер бусын хүч чадал шингэсэн. Иймд хүмүүс Бурханы махан бие болсон хүн эгэл байгаагүй, бие махбодтой болсон Бурханд хүн чанар байхгүй гэсэн буруу итгэл үнэмшилтэй байсан. Мэдээж Бурханы ажил болон хүний харж буй Түүний бусад зүйлс нь ер бусын. Түүний ажил болон Түүний үгс нь хүнд ойлгогдохооргүй, танигдахааргүй байдаг тул чиний нүдээрээ харж байгаа болон чихээрээ сонсож байгаа бүх зүйлс нь ер бусын байна. Хэрэв тэнгэрээс ямар нэг зүйлийг газар дээр авчирсан бол тэр нь ер бусын байхаас өөр яах юм бэ? Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг газарт авчирсан ба хүн ойлгож, тайлж чадахааргүй хэтэрхий гайхамшигтай, мэргэн нууцууд нь бүгд ер бусын байгаагүй гэж үү? Гэвч хичнээн ер бусын байсан ч Түүний энгийн хүн чанар тэднийг удирдаж байсан гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы махан бие нь хүн чанартай байсан ба үгүй бол Тэрээр Бурханы махан бие биш байх байсан билээ. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

7. Махан бие дэх Бурханы Сүнсний ажил нь мөн өөрийн зарчимтай байна. Түүнд энгийн хүн чанар байгаа гэсний үндсэн дээр л Тэрээр ажил болон Эцгийн даалгаврыг хүлээн авч чадах байсан. Зөвхөн үүний дараа л Тэр Өөрийн ажлаа эхэлж чадах юм. Тэр хүүхэд байхдаа эрт цагт юу болсныг бүгдийг нь огт ойлгоогүй ба зөвхөн багш нараасаа асуун ойлгож авсан. Хэрэв Тэр дөнгөж ярьж сурангуутаа л ажлаа хийж эхэлсэн бол ямар ч алдаа гаргахгүй байж чадах байсан уу? Бурхан яаж алдаа гаргаж болох вэ? Иймд энэ нь зөвхөн Тэр Өөрийн ажлыг эхлэх чадвартай болсны дараа болсон. Тэрээр ийм ажил хийх бүрэн чадвартай болтлоо ямар ч ажил аваагүй. 29 настайдаа Есүс хангалттай насанд хүрсэн ба Түүний хүн чанар нь Түүний хийх ажилд тохирохуйц болсон байсан. Зөвхөн тэр үед л Ариун Сүнс гучин жилийн турш нуугдмал байдлаасаа гарч ирэн Өөрийгөө нээсэн ба Бурханы Сүнс албан ёсоор Түүнтэй ажиллаж эхэлсэн. Энэ үед Иохан Түүнд зориулан зам засахын тулд долоон жилийн турш ажилласан байсан ба ажлаа дуусгасны дараа Иоханыг шоронд хийсэн. Дараа нь энэ ачаа бүхлээрээ Есүс дээр унасан. Хэрэв Тэрээр энэ ажлыг 21 эсвэл 22 насандаа, Түүнд хүн чанар дутмаг, дөнгөж нас биед хүрсэн залуу, олон зүйлийг ойлгоогүй байхдаа хүлээн авсан бол, Тэрээр хяналт тогтоож чадахгүй байх байсан. Тэр үед Иохан өөрийн ажлаа нэлээдгүй хугацаанд буюу Есүс ажлаа дунд эргэм насандаа хийж эхлэхээс хэсэг хугацааны өмнө хийгээд байсан юм. Тэр насандаа Түүний энгийн хүн чанар нь Түүний хийх ёстой ажилд хангалттай болсон байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

8. Бие махбодтой болсон Бурханы ажилд олон зарчим байдаг. Хүний ойлгохгүй зүйл олон байдаг боловч хүн үргэлж Түүнийг хэмжихэд эсвэл Түүнээс хэт их зүйл шаардахад өөрийн үзлээ ашигладаг. Өнөөдөр хүртэл өөрийн мэдлэг нь зөвхөн өөрсдийнх нь үзэл гэдгийг огт мэдэггүй олон хүмүүс байдаг. Бурхан ямар ч эринд эсвэл газар бие махбодтой болсон бай Түүний махан бие дэх ажлын зарчим нь өөрчлөгддөггүй. Тэрээр махан бие болчихоод махан биеэсээ даван гарч ажиллаж чадахгүй. Мөн Тэрээр махан бие болчихоод энгийн хүнлэг чанартаа ажиллахгүй байж чадахгүй. Үгүй бол Бурханы махан бие болсоны ач холбогдол үгүй болж Үг нь махан бие болсон гэдэг бүхлээрээ утгагүй болох юм. Мөн Бурханы махан бие болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махан бие Өөрөө ч эсвэл тэнгэрэлч нар ч мэдэхгүй. Иймд Бурханы махан бие дэх ажил нь илүү энгийн болж үнэхээр Үг махбод болсныг илүү сайн харуулж чадах болсон; махан бие гэдэг нь энгийн бөгөөд хэвийн хүн гэсэн үг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

9. Зарим хүмүүс эринийг эхлүүлэхэд Бурхан яагаад Өөрөө хөтлөн оруулсан юм бол гэж гайхаж байж магадгүй. Түүний оронд ямар нэг бүтээл байж болоогүй юм болов уу? Та бүхэн Бурхан махан бие болсон нь шууд хэлэхэд шинэ эринд орох зорилготой байсан ба мэдээж Тэрээр шинэ эринд ороход Тэр хуучин эринийг мөн нэгэн зэрэг дуусгана гэдгийг мэдэж байгаа. Бурхан бол Эхлэл ба Төгсгөл; Өөрийнхөө ажлыг хөдөлгөдөг нь Тэр Өөрөө ба иймээс өмнөх эрин үеийг төгсгөх нь Түүний Өөрийн ажил байх учиртай. Энэ бол Түүний Сатаныг дарж дэлхийг ялахын баталгаа. Түүнд Өөрөө хүмүүсийн дунд ажиллах бүр нь шинэ тэмцлийн эхлэл байдаг. Шинэ ажлыг эхлүүлэлгүйгээр хуучин ажлаа дуусгах боломж мэдээж байхгүй. Хуучин зүйлийг дуусгаагүй нь Сатантай хийх тулаан төгсгөлдөө ирсний баталгаа биш. Зөвхөн Бурхан Өөрөө хүмүүсийн дунд ирж шинэ ажил гүйцэтгэх юм бол хүн Сатаны эзэмшлээс чөлөөлөгдөж шинэ амьдрал, шинэ эхлэлийг олж авах юм. Үгүй бол хүн үүрд хуучин эриндээ амьдарч, Сатаны хуучин нөлөөн дор үүрд амьдрах болно. Бурханы удирдаж буй эрин бүрд хэсэг хүмүүс чөлөөлөгдөж, Бурханы ажилтай хамтаар шинэ эрин рүү урагшилдаг. Бурханы ялалт бол Түүнийг дагагч бүхний ялалт юм. Хэрэв бүтээгдсэн хүн төрөлхтөнд эринийг дуусгах үүрэг өгсөн бол тэдний эсвэл Сатаны өнцгөөс энэ нь илүүтэй Бурханыг эсэргүүцсэн эсвэл Түүнээс урвасан, Бурханд дуулгавартай үйлдэл биш байх байсан бөгөөд ингэснээр Сатаны гарт хөшүүрэг өгөх байсан. Зөвхөн хүн дуулгавартай байж, Бурханы нээсэн эринд Бурханыг дагах юм бол Сатан бүрэн дийлдэж чадах байсан билээ. Учир нь энэ бол бүтээлийн үүрэг билээ. Иймд Би та нарт зөвхөн дагах, дуулгавартай байх хэрэгтэй бөгөөд үүнээс илүүг та нараас асуухгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хүн бүр өөрийн үүргийг сахиж, үүргээ гүйцэтгэх гэсэн үг юм. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг ба Өөрийнхөө оронд хүнээр ажлаа хийлгэдэггүй, Өөрөө ч бүтээгдсэн зүйлийн ажилд оролцдоггүй. Хүн өөрийн үүргийг гүйцэтгэн Бурханы ажилд саад болдоггүй ба энэ нь үнэнээр дуулгавартай байгаа хэрэг ба Сатаны ялагдлын баталгаа билээ. Бурхан Өөрөө шинэ эринд орсныхоо дараа хүмүүсийн дунд Өөрөө ажиллахаа больсон. Зөвхөн тэр үед л хүн албан ёсоор шинэ эринд алхан орж өөрийн үүрэг болон өөрийн даалгаврыг бүтээл гэсэн утгаараа гүйцэтгэдэг. Эдгээр нь хэн хүн ч зөрчиж болохгүй ажлын зарчмууд юм. Ийм байдлаар ажиллах нь л ухаалаг бөгөөд үндэслэлтэй байдаг. Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: "Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Таригч ба Хураагч." Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (1)”-аас

10. Тэр үед Есүс Иудейд ажиллаж байхдаа нээлттэй байсан бол Би одоо ажиллаж, ярихдаа та нарын дунд нууцаар байдаг. Үл итгэгчид нь үүнийг огт мэддэггүй. Та бүхэн дээр хийгдэж байгаа Миний ажил бусдаас тусгаарлагдсан байдаг. Эдгээр үгс, тэдгээр гэсгээлт болон шүүлтүүд нь зөвхөн та нарт мэдэгддэг ба бусдад мэдэгддэггүй. Эдгээр бүх ажлыг та нарын дунд хийж, зөвхөн та нарт нээж харуулдаг. Үл итгэгчдийн хэн нь ч үүнийг мэддэггүй. Учир нь цаг нь ирээгүй байгаа юм. Гэсгээлтийг давж гарсан хүмүүс бүрэн дүүрэн болоход ойртсон байхад гадны хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий далдлагдсан байдаг! Тэдний хувьд Бурхан махан бие болсон нь нууц байдаг боловч энд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж үзэж болно. Бурханы хувьд бүгд нээлттэй, бүгд тодорхой ба бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэгчдийн хувьд л үнэн болохоос үл итгэгчид бол юу ч мэдэхгүй байдаг. Энд одоо хийгдэж байгаа ажил нь олж мэдүүлэхгүйн тулд маш тусгаарлагдсан байдаг. Хэрэв тэд олж мэдэх юм бол хүлээж буй бүх зүйлс нь ял тулгалт болон хавчлага байдаг. Тэд итгэхгүй байх болно. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрэв энэ ажлыг мэдэгдэх байсан бол түүнийг үргэлжлүүлэх аргагүй байх байсан. Энэ байдалд ажлын үе шатыг зүгээр л цааш үргэлжлүүлж чадахгүй. Ийм ажлыг нээлттэйгээр гүйцэтгэж байхад тэд яаж эвлэрэх юм бэ? Энэ нь бүр их эрсдэл авчрахгүй гэж үү? Хэрэв энэ ажлыг нууцлаагүй, харин бүр Есүсийн үед Тэрээр гайхамшигтайгаар өвчнийг эмчилж, чөтгөрийг хөөдөг байсантай адилаар үргэлжлүүлсэн бол Түүнийг аль хэдийн чөтгөрүүд "булаан эзэлчихсэн" байх биш үү? Тэд Бурханы оршихуйтай эвлэрч чадах уу? Хэрэв Би одоо танхимд орж хүмүүст номлож, лекц унших юм бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих биш үү? Хэрэв тийм бол Миний ажил яаж урьдын адил үргэлжлэх вэ? Тэмдэг болон гайхамшгийг илээр гаргахгүй байгаагийн шалтгаан нь нууцлал юм. Үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрэв ажлын энэ шатыг Есүсийн Нигүүслийн эрин үед хийсэнтэй адилаар хийвэл тэр нь тогтвортой байж чадахгүй. Ийм байдлаар далдалсан ажил нь чамд болон бусад ажлуудад ашигтай. Газар дээрх Бурханы ажил дуусах буюу энэ нууц ажил төгсөх юм бол ажлын энэ шатыг томоор нээх болно. Бүгд Хятадад хэсэг хүмүүс ялсныг мэдэх болно. Бүгд Бурхан Хятадад махан бие болсон бөгөөд Түүний ажил дууссаныг мэдэх болно. Зөвхөн энэ үед л хүмүүс сэхээрэх болно: Яагаад Хятад улс одоо болтол доройтож эсвэл задрахгүй байна вэ? Учир нь Бурхан биечлэн Өөрийн ажлыг Хятадад хийж байгаа ба хэсэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон байна.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (2)”-аас

11. Бурхан махан бие болоод Өөрийгөө биечлэн ажлаа хийж байгаагаа зөвхөн Түүнийг дагагч хэдхэн хүмүүст л зарласан ба бүх бүтээлд зарлаагүй. Тэрээр ажлын нэг шатыг гүйцээхээр махан бие болсон болохоос Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гээгүй. Гэвч Тэрээр Өөрийн ажлаа Өөрөө хийх ёстой учраас Тэр Өөрөө махан биед ажиллах хэрэгтэй болсон. Энэ ажил дуусахад Тэр газар дэлхийг орхино. Тэр ирээдүйн ажилд саад болохгүйн тулд хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Түүний олон нийтэд үзүүлж буй зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний хийсэн үйл болохоос Түүний хоёр удаа махан бие болсон бие биш юм. Учир нь Бурханы дүрийг Түүний зан чанараар дамжуулан үзүүлж болохоос биш Түүний махан биеийн зургаар сольж болохгүй. Түүний махан биеийн дүр нь зөвхөн Түүнийг махан бие байхад нь дагаж байсан цөөхөн хэдэн хүмүүст л харагдсан. Ийм учраас одоо хийгдэж байгаа ажлыг ингэж нууцалж байгаа юм. Энэ нь, Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн иудейчуудад үзүүлсэн ба бусад улс үндэстнүүдэд хэзээ ч ил үзүүлээгүйтэй адил юм. Иймд Тэрээр Өөрийн ажлаа дуусгасны дараа хурдхан хүмүүсээс холдож үлдээгүй билээ. Үүний дараах цаг хугацаанд Тэр Өөрийн дүрийг хүмүүст үзүүлээгүй боловч ажлыг Ариун Сүнс шууд хийсэн. Бурханы махан бие дэх ажил бүрэн дууссаны дараа Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог ба махан биед байхдаа хийсэнтэй адил ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Дараачийн ажлуудыг Ариун Сүнс шууд хийнэ. Энэ үед хүн Түүний бие махбод дахь дүрийг бараг харж чадахгүй байсан. Тэрээр хүмүүст Өөрийгөө үзүүлэлгүйгээр үүрд нууцлагдмалаар үлдэх болно. Махан бие болсон Бурханы хувьд ажлын хугацаа нь хязгаарлагдмал байдаг ба ажлаа тодорхой эрин, хугацаа, улсын хувьд, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Ийм ажил нь Бурханы махан биед байх үеийн ажлыг л төлөөлдөг ба энэ нь цаг үеч чанартай, Бурханы Сүнсний нэг эринд хийсэн ажлыг төлөөлөх боловч Түүний ажлыг бүхлээр нь төлөөлөхгүй. Иймд махан бие болсон Бурханы дүр бүх хүмүүст үзэгдэхгүй. Тэрээр хоёр удаа махан бие болох үедээ Олон түмэнд үзүүлэх зүйл нь Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ байх болохоос Түүний дүр биш юм. Энэ нь хүнд үзэгдэх нэг дүр биш, нийлүүлсэн хоёр дүр ч биш. Иймд Бурханы махан бие нь Түүнд хэрэгтэй ажлыг дуусахад дэлхийг орхих нь маш чухал ба учир нь Тэрээр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхээр л ирдэгээс биш Өөрийн дүрийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Махан бие болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй ард түмэнд Тэрээр Өөрийгөө нээлттэйгээр үзүүлэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (2)”-аас

12. Махан бие болсон Бурханы ажил нь шинэ эринийг нээнэ гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Энэ ажил нь хэдэн жилд хязгаарлагдах ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцээж амжихгүй. Энэ нь Есүс Иудей хүн байдлаараа Бурханы зөвхөн Иудейд ажилласан дүрийг төлөөлсөн бөгөөд Тэрээр зөвхөн цовдлолтыг хийж амжсан гэдэгтэй адил. Есүс махан биед байх үедээ Тэрээр эринийг төгсгөх эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Иймд Тэрээр цовдлогдож, ажлаа дуусгасны дараа дээш явж хүмүүсээс Өөрийгөө үүрд нуусан. Түүнээс хойш харь үндэстэнүүдийн шударга итгэгчид зөвхөн Түүний ханан дээр наадаг зургийг л харж, Эзэн Есүсийн илрэлийг харж чадахгүй болсон. Энэ зураг нь хүний зурсан зураг болохоос хүмүүст үзэгдсэн Бурхан Өөрөө биш юм. Бурхан Өөрийн хоёр удаа махан бие болсон үеийн дүрээ олон нийтэд нээлттэйгээр үзүүлэхгүй. Түүний хүн төрөлхтөн дээр хийж байгаа ажил нь тэдэнд Өөрийн зан чанарыг ойлгуулах зорилготой. Энэ бүгдийг хүмүүст төрөл бүрийн эринд хийгдсэн ажлыг үзүүлэх болон Түүний мэдүүлсэн зан чанар, Түүний хийсэн ажлаар гүйцэтгэсэн болохоос Есүсийн илэрснээр гүйцэтгээгүй. Бурханы дүр нь хүмүүст махан биеийг нь мэдүүлснээр үүсдэггүй харин дүр болон хэлбэртэй Бурханы махан биеийн хийсэн ажлаар нь тодорхойлогддог. Түүний ажил, Түүний дүрийг үзүүлж, Түүний зан чанарыг мэдүүлдэг. Энэ бол Түүний махан биеийн хийхийг хүсэж байгаа ажлын ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (2)”-аас

13. Түүний хоёр удаа махан бие болох ажил дууссаны дараа Тэрээр Өөрийн зөвт зан чанарыг харь үндэстэнүүдэд үзүүлж, Өөрийн дүрийг үй түмэнд харуулж эхэлнэ. Тэрээр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, ингэснээрээ хуучин эринийг бүхэлд нь төгсгөхийг хүсдэг. Түүний махан бие дэх ажил нь их орон зайд холбогдохгүй ба (Есүс зөвхөн Иудейд, харин өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажиллаж байгаатай адилаар) учир нь Түүний махан бие дэх ажил нь хил хязгаартай байдаг. Тэрээр махан биеэрээ үүрдийн ажлыг хийх эсвэл бүх харь үндэстэнүүдийн өмнө гарч ирж ажлаа хийхийн оронд зүгээр л богино хугацааны ажлыг энгийн, жирийн махан биеэр гүйцэтгэдэг. Махан бие дэх энэ ажил нь хязгаарлагдмал хүрээтэй (зөвхөн Иудейд эсвэл та нарын дунд гэх мэт) байх ба дараа нь энэ хязгаарт хийгдэх ажлын тусламжтайгаар өргөтгөгддөг. Мэдээж ийм төрлийн өргөтгөлийн ажил нь Түүний Сүнсээр шууд хийгдэх ба Түүний махан биеэр хийгдэхгүй. Учир нь махан бие дэх ажил нь хязгаартай байдаг ба ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй. Энэ нь биелэгдэшгүй юм. Махан бие дэх ажлаараа Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Иймд махан бие дэх ажил нь хязгаарлалтан дотор эхлэлийг гүйцэтгэдэг. Харин Түүний Сүнс дараа нь уг ажлыг үргэлжлүүлэн өргөтгөдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (2)”-аас

14. Бурхан энэ дэлхийд зөвхөн эрин үеийг удирдах гэж ирдэг. Шинэ эринг нээж хуучинг төгсгөл болгодог. Тэрээр энэ дэлхий дээр хүний амьдралаар амьдрах гэж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл хэн нэгэн хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж эсвэл хэн нэгнийг өсөж томрохыг харах гэж ирдэггүй. Энэ бол Түүний ажил биш. Түүний ажил бол ердөө л шинэ эринийг нээж, хуучин эринийг төгсгөл болгох явдал. Энэ нь Тэрээр шинэ эринийг нээж, хуучныг нь төгсгөлд хүргээд, хүмүүс дээр ажил хийснээр Сатаныг дарна гэсэн үг. Тэрээр хүмүүс дээр ажил хийх бүр нь Түүний тулааны талбар дээр хөлөөрөө гишгэхтэй адил байдаг. Махан биед байхдаа Тэрээр эхлээд ертөнцийг ялж, Сатаныг давж гардаг. Тэрээр бүх алдар нэрийг цуглуулж, бүх л хоёр мянган жилийн ажлын дээрх хөшгийг нээж, дэлхий дээрх бүх хүнд дагах зөв замыг, амар амгалан, баяр баясгалантай амьдралыг өгдөг. Гэвч Бурхан хүмүүстэй хамт газар дээр удаан байж чадахгүй. Учир нь Бурхан бол Бурхан, хүн биш юм. Тэрээр энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй ба энэ нь Тэр дэлхий дээр ер бусын зүйл огт байхгүй хүн байдлаар байж чадахгүй гэсэн үг. Учир нь Түүнд ийм амьдралыг хангаж чадах энгийн хүний хүн чанарын хамгийн бага хэсэг нь байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж үр хүүхдээ өсгөх вэ? Энэ нь шившигтэй хэрэг болох биш үү? Тэр ажлаа энгийн байдлаар явуулахын тулд л энгийн хүн чанарыг агуулдаг ба энгийн хүн шиг гэр бүл зохиох гэж ингэдэггүй. Түүний хэвийн мэдрэмж, энгийн ухаан, энгийн хоол хүнс болон Түүний махан биеийн хувцас нь Түүнийг энгийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай байдаг. Түүнд энгийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд гэр бүл үүсгэх хэрэггүй байдаг. Ингэх шаардлага огт байхгүй! Бурхан дэлхий дээр ирнэ гэдэг нь Үг махан бие болсон гэсэн үг. Тэрээр зүгээр л хүмүүст Өөрийн үгээ ойлгуулж, Үгээ харуулж байгаа ба тэр нь хүмүүст махан биеийнхээ хийж байгаа ажлыг харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа нь хүмүүсийг Өөрийн махан биед ямар нэг байдлаар хандуулах биш бөгөөд харин зөвхөн хүмүүсийг эцсээ хүртэл дуулгавартай байлгах бөгөөд энэ нь Түүний амнаас гарах үг бүрт дуулгавартай байж, Түүний хийсэн ажил бүрийг дагах гэсэн үг. Тэр ердөө л махан биед ажиллаж байгаа ба хүнээс санаатайгаар Түүний махан биеийн агуу болон ариун байдлыг өргөмжил гэж хүсээгүй. Тэр зүгээр л хүмүүст Өөрийн ажлын мэргэн ухаан болон Түүнд байгаа бүх эрх мэдлийг үзүүлдэг. Иймд хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэрээр огт зарладаггүй ба зөвхөн Өөрийн хийх ёстой зүйл дээрээ анхаарлаа хандуулдаг. Чи Бурханыг махан бие болчихоод Өөрийн энгийн хүн чанарыг гайхуулах буюу түүнийг гэрчлэхгүй харин зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг хийж байгааг мэдэх хэрэгтэй. Иймд чи Бурханы махан биеэс зөвхөн бурханлаг оршихуйг л олж хардаг ба учир нь Тэрээр хүмүүст Өөрийн хүн чанарын оршихуйг дуурай гэж хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн нь хүнээ удирдах үед л тэр өөрийн хүн чанарын оршихуйн талаар ярьснаар бусдадаа сэтгэгдэл төрүүлж, итгүүлэн манлайлдаг. Харин Бурханы хувьд Тэрээр зөвхөн Өөрийн ажлаар хүмүүсийг байлдан дагуулдаг (энэ нь хүний хүршгүй ажил юм). Тэр хүмүүст сэтгэгдэл төрүүлж эсвэл бүх хүн төрөлхтнөөр Өөрийгөө бишрүүлдэггүй, харин хүнд Өөрийгөө хүндэтгэх мэдрэмжийг оруулж, хүнд Өөрийн тайлагдашгүй байдлыг мэдүүлдэг. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй. Түүнд хэрэгтэй бүх зүйл бол чи Түүний зан чанарыг харсны дараа Түүнийг хүндэтгэх явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (2)"-аас

15. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийнхээс өөр байдаг. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй зүйлсийн хувьд Тэрээр ер нь оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэрээр Өөрийн хийх ёстой ажлаа л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийж буй ажил нь зөвхөн Түүний байгаа эринтэй болон Түүний гүйцэтгэх ёстой үйлчлэлтэй холбоотой байх ба бусад зүйлс нь Түүний хариуцлагад ордоггүй мэт байна. Тэрээр хүний амьдралын өөр үндсэн мэдлэгийг олж авдаггүй ба Тэрээр хүний ойлгодог нийгмийн ур чадвар гэх мэт бусад зүйлсийг илүү олж сурдаггүй. Тэрээр хүний олж авах ёстой бүх зүйлд огт анхаарлаа хандуулдаггүй ба Өөрийн үүрэг болох ажлаа л хийдэг. Ингээд, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан хэтэрхий их дутагдалтай ба хүмүүст байх хэрэгтэй олон зүйл дээр Тэр нүдээ аньж өнгөрүүлдэг бөгөөд Тэрээр эдгээр зүйлсийн талаар ойлголтгүй байдаг байна. Бусадтай харилцах тухай гэх мэт амьдралын ерөнхий мэдлэг нь Түүнд хамаагүй мэт байдаг. Гэсэн ч чи махан бие болсон Бурханаас ямар ч хэвийн бус занг мэдрэхгүй. Энэ нь Түүний хүн чанар нь Түүний амьдралыг энгийн эргэцүүлэх чадвар бүхий, сайн мууг ялгах чадвартай тархитай энгийн хүн байдлаар л байлгадаг. Гэвч Тэрээр өөр ямар ч зүйл олж авдаггүй нь бүгд зөвхөн хүний (бүтээгдсэн зүйлийн) төлөө юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махан бие болдог. Түүний ажил нь эринийг бүхэлд нь хамардаг ба ямар нэг хүн, газарт чиглэдэггүй. Түүний ажил нь бүх ертөнц рүү чиглэсэн байдаг. Энэ бол Түүний ажлын чиглэл ба Түүний ажилладаг зарчим юм. Үүнийг юу ч өөрчилж чадахгүй ба үүнд хүний оролцох юу ч байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (3)"-аас

16. Бурхан газар дээр зөвхөн Өөрийн ажлаа дуусгах гэж л бууж ирдэг тул Түүний газар дээрх ажил нь мөнх биш. Түүнийг газарт ирэхэд Бурханы Сүнсэнд Өөрийн махан биеийг гарамгай сүмийн удирдагч болгох санаа байдаггүй. Бурхан газар дээр буухад Үг махан бие болно. Харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд тийм санааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ Бурхан бол Үг махан бие болсон болохоос түр зуур Бурханыг орлохын тулд Бурханы Сүнсээр боловсронгуй болгуулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан хүмүүжүүлэгдсэн биш харин Үг нь махан бие болсон. Тэрээр өнөөдөр та нарын дунд Өөрийн ажлыг албан ёсоор хийж байгаа.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (3)"-аас

17. Бурхан зөвхөн эринг удирдах болон шинэ ажлыг урагшлуулахаар махан бие болдог. Чи үүнийг ойлгох ёстой. Энэ нь хүний үүргээс маш өөр байдаг ба тэр хоёрыг зэргэцүүлэн хэлж болохгүй. Хүнийг ажил гүйцэтгэхэд зориулан хүмүүжүүлж, төгс болгоход урт хугацаа шаардагддаг ба мөн нэн агуу хүн чанар шаардагддаг. Хүн зөвхөн өөрийн хүний мэдрэмжийг дэмжих ёстойгоос гадна бусадтай харьцах дүрэм, зарчмуудыг гүнзгий ойлгож, хүний мэргэн ухаан, ёс зүйг сурах ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч энэ нь махан бие болсон Бурханд зориулагдаагүй. Учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний хийж бүтээх ажил биш. Энэ нь харин Түүний оршихуйн шууд илэрхийлэл ба Түүний хийх ёстой ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил нь хийгдэх хэрэгтэй болсон үедээ хийгддэг болохоос санамсаргүйгээр, хүссэн үед хийгддэггүй. Харин Түүний үйлчлэлийг гүйцэтгэх цаг болоход Түүний ажил эхэлдэг). Тэрээр хүний амьдрал болон хүний ажилд оролцдоггүй ба энэ нь Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй гэсэн үг (гэвч энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг цаг нь болоход гүйцэтгэдэг. Тэр ямар ч байр сууринд байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүмүүс юу мэддэг нь болон Түүний тухай ямар бодолтой байгаа нь Түүний ажилд нөлөөлдөггүй. Энэ нь Есүс Өөрийн ажлаа хийсэнтэй адил. Хэн ч Түүнийг хэн байсныг мэдээгүй боловч Тэрээр зүгээр л ажлаа хийж байсан. Түүнийг хийх хэрэгтэй ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч нөлөөлөөгүй. Иймд тэрээр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанараа илчилж, зарлаагүй ба Түүнийг дагаад бай гэж байсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй. Энэ нь Бурханы махан биед ажилладаг арга байсан. Тэрээр зөвхөн ийм аргаар л ажиллаж чадах байсан. Учир нь хүмүүс Түүнийг энгийн нүдээр хараад таньж чадахгүй байсан. Хүн таньсан ч байсан Түүний ажилд тус болж чадахгүй. Цаашилбал Тэрээр хүмүүст өөрийн махан биеийг таниулах гэж махан бие болоогүй. Тэр ажлаа хийж, Өөрийн үйлчлэлээ гүйцэтгэх гэж ингэсэн юм. Ийм учраас Тэр Өөрийн ялгамж чанараа мэдүүлэхийг чухал гэж авч үзээгүй. Тэрээр Өөрийн хийх ёстой байсан бүх ажлыг дуусгасны дараа хүмүүс Түүний хэн болохыг болон байр суурийг нь аяндаа ойлгосон. Махан бие болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө зарладаггүй. Тэрээр Түүнийг дагаж байгаа хүмүүс яаж байгаад огт анхаарлаа хандуулдаггүй бөгөөд зүгээр л урагшилж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэн, Өөрийн хийх ёстой ажлыг хийдэг. Түүний ажилд хэн ч саад болж чадахгүй. Түүний ажлыг дуусгах цаг ирэхэд дүгнэлт хийгээд дуусгах нь маш чухал. Хэн ч өөрөөр зааж чадахгүй. Зөвхөн Түүнийг Өөрийн ажлаа дуусгаад хүмүүсээс явсны дараа л хүмүүс Түүний хийснийг ойлгох боловч бүрэн ойлгож чадахгүй. Түүнийг анх ажлаа хийж эхэлсэн шалтгааныг бүрэн ойлгоход хүмүүс маш урт хугацаа зарцуулна. Өөрөөр хэлбэл Бурханы махан бие болсон эриний ажлыг хоёр хувааж болно. Нэг хэсэгт нь Бурхан махан бие болж биеэрээ ажиллаж, үг хэлнэ. Түүний махан биеийн үйлчлэл нь бүрэн гүйцэтгэгдсэний дараа ажлын нөгөө хэсгийг Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүмүүс хийдэг. Дараа нь хүн өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог. Учир нь Бурхан түүнд замыг нь нээчихсэн байгаа тул хүн өөрөө алхах ёстой болно. Энэ нь Бурхан Өөрийн ажлын нэг хэсгийг гүйцэтгэхийн тулд махан бие болдог ба түүнийг дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсэнд хэрэглэгдсэн хүмүүс үргэлжлүүлдэг гэсэн үг. Иймд хүмүүс Бурханы махан бие болж хийсэн анхдагч ажлын шатыг мэдэж байдаг. Хүмүүс Бурханы махан бие болсны ач холбогдол болон Түүний хийх ёстой ажлын тухай мэдэж байх ёстой болохоос Бурхан хүнээс юу шаарддагийг асуух ёсгүй. Энэ бол хүний алдаа, түүний үзэл болон түүний дуулгаваргүй байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (3)"-аас

18. Бурхан махан бие болсон нь хүмүүсийг ирж Түүний махан биеийг мэдээсэй гэсэндээ эсвэл Бурханы махан бие болон хүмүүсийн хоорондын ялгааг мэдээсэй гэсэндээ биш билээ. Тэрээр хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд махан бие болоогүй бас хүмүүс Түүний махан биед ирж мөргөснөөр агуу алдар нэртэй болог гэж тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурханы махан бие болсон үндсэн хүсэл биш. Бурхан хүнийг шүүж, санаатайгаар хүнийг илчлэх, хүний амьдралыг хүндрүүлэхийн тулд махан бие болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы үндсэн хүсэл биш. Бурхан махан бие болох бүрд зайлшгүй хийгдэх ажил байдаг. Түүний ингэж хийж байгаа нь Түүний агуу ажил, Түүний агуу удирдлагын дагуу явагдаж байгаа болохоос хүний төсөөллөөс шалтгаалаагүй. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар л газар дээр бууж ирдэг ба энэ нь үргэлж хэрэгцээтэй байдаг. Тэрээр газарт бууж ирэхдээ тэнүүчлэх зорилгоор биш харин Өөрийн хийх ёстой ажлаа гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм тэнгэрлэг ачааг үүрч, ийм агуу эрсдлийг хүлээх вэ? Бурхан хэрэгтэй үедээ л махан бие болдог ба үүнд онцгой утга учир байдаг. Хэрэв энэ нь хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний нүдийг нээх байсан бол Тэрээр мэдээж ийм хөнгөмсөг байдлаар хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан. Тэрээр газарт ирэхдээ Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, Өөртөө илүү олон хүн олж авахын тулд ирдэг. Тэрээр эринийг төлөөлж, Сатаныг дарахаар ирдэг ба Тэрээр Сатаныг махан биед байхдаа дарах юм. Үүнээс гадна Тэрээр хүн төрөлхтний амьдралд тэднийг удирдахаар ирдэг. Энэ бүгд нь Түүний удирдлагатай хамаатай ба тэр нь бүх ертөнцийг хамарсан ажил юм. Хэрэв Бурхан хүмүүст Өөрийн махан биеийг таниулж, тэдний нүдийг нээхээр л ирсэн юм бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь тулын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшаад хийх ёстой ажлаа хийж эхэлсэн. Зөвхөн энэ махан бие л гэхэд асар их утга учиртай. Тэр эринийг бүхлээр нь төлөөлдөг ба эринд бүхлээрээ хамаарах ажлыг хийдэг. Тэрээр хуучин эринийг төгсгөл болгох ба шинэ эринд оруулдаг. Энэ бүгд нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл ба энэ нь мөн Бурханы газар дээр хийсэн ажлын шатанд чухал ач холбогдолтой юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (3)"-аас

19. Эрин бүрийн ажил Бурханаас Өөрөөс нь эхэлдэг боловч Бурханы ажил юу ч байсан Тэрээр ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх эсвэл тусгай хурал зарлах эсвэл чамд зориулан ямар нэг байгууллага байгуулдаггүй гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Тэр Өөрийн хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд л ирдэг. Түүний ажил нь ямар нэг хүнээр хязгаарлагддаггүй. Тэрээр Өөрийн ажлын Өөрийн хүссэн байдлаар хийдэг. Хүн юу гэж бодож юуг мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр зөвхөн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулдаг. Ертөнцийг бүтээснээс хойш ажлын гурван үе шат байсан. Еховагаас Есүс хүртэл, Хуулийн эрин үеээс Нигүүслийн эрин үе хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулан тусгай хурал зарлаагүй ба Тэрээр Өөрийн ажлыг өргөтгөхийн тулд бүх хүн төрөлхтнийг тусгай глобал ажлын хуралд хэзээ ч цуглуулаагүй. Тэрээр эринийг бүхэлд нь хамарсан эхний ажлыг зөв цаг, орон зайд гүйцэтгэдэг ба үүгээрээ хүн төрөлхтнийг амьдралд нь удирдан шинэ эрин рүү оруулдаг. Тусгай хурлууд нь хүний хурал юм. Хүмүүсийг цуглуулж хамтдаа амралтын өдөр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг баримталдаггүй ба тэднийг үзэн яддаг. Тэрээр хурал зарлан хуралдуулдаггүй ба тэднийг ч үзэн яддаг. Одоо чи Бурханы махан бие болсон ажил нь яг юу болохыг ойлгосон байх ёстой!

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (3)"-аас

20. Бурханы бүх зан чанар нь зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөөр илчлэгдсэн. Энэ нь зөвхөн Нигүүслийн эрин үед илчлэгдээгүй, зөвхөн Хуулийн эрин үед илчлэгдээгүй, эдгээр эцсийн өдрүүдэд ч илчлэгдээгүй. Эцсийн өдрүүдэд хийх ажлууд нь шүүлт, уур хилэн болон гэсгээлт билээ. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ерөнхий ажлыг авч үзвэл түүнийг хэн ч төсөөлж, ойлгож чадахгүй. Ийм үзэгдлүүд үргэлж нууцлаг хэвээр үлддэг. Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. Хүн Библийн талаар хичнээн ч агуу ойлголттой байсан тэр нь үгнээс илүүгүй зүйл байна. Учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Хүн Библийг уншихдаа зарим нэг үнэнийг олж авч, зарим үгсийг тайлбарлаж, зарим алдартай хэсэг ишлэлийг анхааралтай судалж болох боловч тэрээр эдгээр үгсийн ард байгаа утгыг гаргаж хэзээ ч чадахгүй. Учир нь хүний харж байгаа үгс нь амьгүй ба Ехова болон Есүсийн хийсэн ажлын хэсэг биш ба хүн ийм ажлын нууцыг тайлах чадваргүй. Иймд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн агуу нууц ба хүмүүст хамгийн нууцлагдмал, төгс сэтгэшгүй зүйл юм. Тэр Өөрөө л тайлбарлаж, хүнд нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ойлгож чадахгүй. Эсрэг тохиолдолд тэр нь хүмүүст оньсого хэвээр үлдэж үүрд битүүмжлэгдсэн нууц байдлаар үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү тоо; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ойлгохгүй байх байсан. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

21. Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн үе шат юм. Энэ бол өөр нэг шинэ эрин үеийн ажил ба удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: "Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой." Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы авралыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

22. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөөр хийгдсэн бүх ажил одоо л төгсгөлдөө ирж байна. Зөвхөн энэ бүх ажлыг хүмүүст илчилж, тэдний дунд гүйцэтгэснээр тэд Түүний бүх зан чанарыг болон Түүнд байгаа зүйлс, Түүний оршихуйг мэдэх болно. Энэ шатны ажлыг бүрэн дуусгасны дараа хүний ойлгоогүй байсан бүх нууцыг илчлэх ёстой ба өмнө нь ойлгоогүй байсан бүх үнэнийг ойлгомжтой болгож, хүн төрөлхтөнд тэдний ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлж өгөх ёстой. Эдгээр нь энэ үе шатанд хийх бүх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

23. Өнөөдөр хүнд тавьж байгаа асуулт нь өнгөрсөн болон бүр Хуулийн эрин үед байсан асуултаас өөр юм. Ажлыг Израильд хийх үед хуулийн дор байгаа хүнээс юуг асуусан бэ? Тэднээс Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөхөөс илүүг асуугаагүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллахгүй эсвэл Еховагийн хуулийг зөрчихгүй. Гэвч одоо ийм биш юм. Амралтын өдөр хүмүүс энгийнээр ажиллаж, цугларч, мөргөдөг ба үүнд ямар нэг хязгаарлалт байдаггүй. Нигүүлслийн эрин үед байгаа хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй тэднээс мацаг барих, талх хугалах, дарс уух, толгойгоо бүтээх болон хөлөө угаахыг хүссэн. Одоо эдгээр дүрмүүд цуцлагдсан ба хүнд тавих шаардлагууд илүү агуу болсон. Учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт илүү өндөр болсон. Өнгөрсөн үед Есүс хүн дээр гараа тавьж, залбирдаг байсан бол одоо бүх зүйлийг хэлчихсэн байхад гараа тавих хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь Тэрээр хүн дээр гараар тавихдаа адислах, эдгээх зорилготой байсан. Тэр үед Ариун Сүнс ийм байдлаар ажилладаг байсан боловч одоо тийм биш. Одоо Ариун Сүнс Өөрийн ажилдаа үр дүнд хүрэхийн тулд үгсийг ашигладаг. Тэрээр Өөрийн үгсээ та нарт ойлгомжтой болгосон ба та нар зөвхөн тэднийг амьдралд хэрэглэх хэрэгтэй. Түүний үгс нь Түүний хүсэл ба Түүний хийх ажлыг харуулдаг. Түүний үгсийг ашиглан чи Түүний хүслийг болон Тэр чамаас юунд хүрэхийг хүсэж байгааг ойлгож болно. Чи гар тавихыг хүлээлгүйгээр Түүний үгсийг практикт шууд хэрэгжүүлээрэй. Зарим хүн ингэж хэлж болох юм, "Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавиач. Би Таны адислалыг хүртэж, Тантай нэгдмээр байна." Эдгээр нь бүгд хуучирсан дадлууд ба одоо хориотой болсон, учир нь эрин үе солигдсон. Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

24. Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн эрин үед хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

25. Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

26. Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. Бурхан Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүслийн эрин үед аврах ажлаа эхлүүлсэн. Эцсийн өдөр болохоос өмнө Бурхан хүн төрөлхтний тэрслүү чанарын эсрэг шүүлт болон гэсгээлтийн ажлаараа бүрэн ариусгаснаар Бурхан Өөрийн авралын ажлаа төгсгөөд амар амгаланд орох юм. Иймд ажлын гурван үе шатны үед Бурхан зөвхөн хоёр удаа л хүмүүсийн дунд Өөрөө ажлаа явуулахын тулд махан бие болсон. Учир нь эдгээр ажлын гурван үе шатны нэг нь хүмүүсийг амьдралд нь удирдах байсан бол нөгөө хоёр нь авралын ажил байсан. Бурхан зөвхөн махан бие болсон үедээ л хүмүүсийн хажууд амьдарч, энэ ертөнцийн зовлонг мэдэрч, энгийн махан биед амьдардаг. Зөвхөн ийм аргаар л Тэрээр Өөрийн бүтээл болох хүнд хэрэгжүүлж болох хэрэгтэй үгсээр хангадаг. Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно. Ингэсний дараа Бурханы махан бие дэх ажил бүрмөсөн дуусах болно. Хоёр дахь удаагаа махан бие болсныхоо дараа Тэрээр дахиж Өөрийн ажлаа хийхийн тулд махан бие болохгүй. Учир нь Түүний удирдлага бүхлээрээ төгссөн байх болно. Эцсийн өдрүүдэд Түүний махан бие Өөрийн сонгосон хүмүүсээ бүгдийг нь олж авах ба бүх хүмүүсийг эцсийн өдөр төрлөөр нь хуваах болно. Тэрээр авралын ажлаа хийхээ болих ба махан бие болж ямар нэг ажил хийхээ ч болино. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

27. Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна. … энэ нь нүглээс илүү гүн нэвтэрдэг ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн байдаг. Хүн өөрийнхөө нүглийг мэдэх нь маш амаргүй хэрэг. Хүн өөрийнхөө дотор гүнзгий суусан угийн чанарыг таних чадваргүй. Зөвхөн үгээр шүүх замаар ийм үр дүнд хүрч болно. Зөвхөн ийм аргаар л хүн байгаа байдлаасаа аажмаар өөрчлөгдөж чадна. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

28. Хүний өнөөдөр хүрсэн бүхэн – хүний сүнсний өндөр, мэдлэг, хайр, үнэнч байдал, дуулгавартай байдал болон тэдний үзэл бодол нь үгээр шүүлт хийсний үр дүнд олдсон юм. Энэ нь чи үнэнч байж, энэ өдрийг үгээр дамжуулан амжилттай болтол зогсож чадна гэсэн үг. Одоо хүн махан бие болсон Бурханы ажил нь үнэхээр ер бусын юм гэж харж байна. Хүний хүрч чадахгүй олон зүйл байдаг ба тэдгээр нь нууц болон гайхамшгууд юм. Иймд олонх нь хүлээн зөвшөөрдөг. Зарим нь төрснөөсөө хойш өөр хэнд ч дуулгавартай байгаагүй боловч Бурханы өнөөдрийн үгсийг хараад өөрсдөө ч мэдэлгүйгээр бүрэн дуулгавартай болдог. Тэд нарийн судлах эсвэл өөр юм хэлэхийг зориглодоггүй. Тэд бүгд үгэнд болон үгээр хийх шүүлтэнд бууж өгсөн байдаг. Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг. Түүний махан бие нь энгийн хүн чанарын гадна тал нь боловч энэ нь Түүний үг нь хүнд Түүний бүрэн эрх мэдлийг, Тэр Бурхан Өөрөө болохыг, Түүний үгс нь Бурханы Өөрийн илэрхийлэл болохыг харуулж чадсаны үр дүн юм. Энэ нь бүх хүнд Түүнийг Бурхан Өөрөө юм гэдгийг, махан бие болсон Бурхан гэдгийг, Түүний эсрэг хэн ч гэм бурууг хийж чадахгүй гэдгийг харуулдаг. Түүний үгэн шүүлтийг хэн ч давж чадахгүй ба ямар ч харанхуй хүчин Түүний эрх мэдлийг давж гарч чадахгүй. 

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

29. Махан бие нь эрх мэдэлтэй байж болдог тул Тэрээр махан бие болсон ба Тэрээр хүмүүсийн дунд бодит хэлбэрээр, хүмүүст харагдах, ойлгогдох байдлаар ажлаа явуулж чадаж байсан. Ийм ажлууд нь бүх эрх мэдлийг агуулдаг Бурханы Сүнсний шууд хийсэн ямар ч ажлыг бодвол илүү бодитой, үр дүн нь мөн илэрхий байдаг. Учир нь Түүний махан бие нь бодитойгоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махан биеийн гадаад хэлбэр нь ямар нэг эрх мэдэлгүй тул хүмүүс ойртож болохоор байдаг. Түүний бие нь эрх мэдлийг агуулдаг боловч Түүний эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй. Энэ нь Түүний жинхэнэ ажилд илүү хэрэгтэй. Ийм бүх ажил үр дүнд хүрч чадна. Ямар ч хүн Түүнд эрх мэдэл байгааг мэдэхгүй, Түүнийг гомдоож болохгүйг харахгүй, Түүний уур хилэнг хараагүй боловч Түүний энэ далдлагдсан эрх мэдэл болон уур хилэн, олон нийтийн яриаг ашиглан Тэрээр Өөрийн Үгээр хүрэх гэж байсан үр дүндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл Түүний хоолойны өнгөөр, ярианы чанга байдлаар, Түүний үгсийн бүх мэргэн ухаанаар хүнийг бүрэн итгүүлж болдог. Ийм байдлаар хүмүүс харахад ямар ч эрх мэдэлгүй мэт байх бие махбодтой болсон Бурханыг дагадаг ба Тэрээр ингэж хүнийг аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Түүний бие махбодтой болсны өөр нэг ач холбогдол юм: илүү бодитойгоор ярьснаар Түүний үгсийн бодитой байдал нь хүмүүст нөлөөлж, тэднийг Бурханы үгний хүч чадлыг гэрчлэхэд хүргэдэг. Иймд энэ ажлыг бие махбодоор дамжуулан хийхгүй юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй ба нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй. Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. Мөн хүн сүнс болж чадахгүй. Иймд Бурханы Сүнс нэгэн бүтээл болж Өөрийн анхны ажлыг хийх ёстой. Бурхан хамгийн өндөр газар руу очих болон Өөрийгөө энгийн бүтээл, хүн болгож хүмүүсийн дунд ажил хийн амьдрах хоёрыг аль алийг нь хийж чадах боловч хүн бол өндөр газарт очих болон сүнс болохын алиныг нь ч хийж чадахгүйгээс гадна доор газар ч очиж чадахгүй. Иймд Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд махан бие болох ёстой. Эхний махан бие бололтын хувьд зөвхөн бие махбодтой болсон Бурханы махан биеийг Түүний загалмайлалтаар дамжуулан хүнийг золин аврах боломжтой байсан ба Бурханы Сүнсийг хүний нүглийн золиос болгон загалмайд цовдлох боломжгүй байсан. Бурхан шууд махан бие болж хүний нүглийн төлөөс болж чадах байсан ба харин хүн бол шууд тэнгэрт очиж Бурханы тэдэнд бэлтгэсэн нүглийн төлөөсийг авч чадахгүй байсан. Иймд хүн тэнгэр лүү очиж өөрсдийн авралыг авч чадахгүй. Учир нь хүн доройтсон бөгөөд тэнгэрт гарч чадахгүй болсон ба нүглийн төлөөсийг авч бол бүр чадахгүй тул Бурхан тэнгэр газар хоёрын хооронд явах хэрэгтэй болсон. Иймд Есүсийн хүмүүсийн дунд ирж хүмүүсийн огт хийж чадахгүй ажлыг биечлэн хийх шаардлагатай болсон юм. Бурхан махан бие болох тохиолдол бүр нь ингэх үнэхээр шаардлагатай байсан учраас болдог. Хэрэв эдгээр үе шатуудын аль нэгийг нь шууд Бурханы Сүнс хийж чадах байсан бол Тэрээр ингэж махан бие болохын доромжлолыг үүрэхгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас

30. Ажлын энэ эцсийн үе шатанд үр дүнд үгээр дамжуулан хүрдэг. Үгийн ачаар хүн өнгөрсөн үе дэх олон нууц болон Бурханы ажлын талаар ойлгодог. Үгийн ачаар хүн Ариун Сүнсээр гэгээрдэг. Үгийн ачаар хүн өмнөх үед хэзээ ч ойлгогдоогүй нууцуудыг болон эш үзүүлэгч, элч нарын ажлын зарчмыг ойлгодог. Үгийн ачаар хүн Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэмцэгч, эсэргүүцэгч чанарыг мэдэж, өөрсдийн мөн чанарыг мэддэг. Эдгээр ажлын үе шат болон хэлэгдсэн бүх үгсийн тусламжтайгаар хүн Сүнсний ажлыг, Бурханы махан бие болсон ажлыг болон Түүний зан чанарыг бүхлээр нь мэддэг. Чиний мэдэж байгаа Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэг нь мөн л үгээр дамжин орж ирсэн. Чиний хуучин үзлийн тухай болон тэднийг орхисон амжилтын тухай мэдлэг чинь мөн л үгээр дамжин орж ирээгүй гэж үү? Өмнөх шатанд Есүс тэмдэг болон гайхамшгаар ажиллаж байсан бол одоогийн шатанд ийм биш. Тэр яагаад ингэж ажиллахаа болисон талаарх ойлголт ч чамд үгээр ирсэн бус уу? Иймд энэ шатанд хэлэгдсэн үгс нь өнгөрсөн дэх элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гарсан юм. Бүр эш үзүүлэгчдийн хийсэн зөгнөлүүд нь ч ийм үр дүнд хүрээгүй. Эш үзүүлэгчид нь зөвхөн зөгнөлийн тухай буюу ирээдүйд юу болох талаар ярьж байсан ба тэр үед Бурханы хийж байсан ажлын талаар яриагүй. Тэд хүнийг амьдралд нь удирдах талаар, хүнд үнэнийг бэлэглэх талаар эсвэл хүнд нууцыг илчлэх талаар яриагүй ба хүнд амь бэлэглэх талаар бол бүр ч яриагүй билээ. Энэ үе шатанд хэлэгдсэн үгэнд зөгнөл болон үнэн байсан боловч голчлон тэр хүнд амь бэлэглэхэд үйлчилж байсан. Одоогийн үгс нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдээс өөр. Энэ үе шат нь зөгнөлд зориулагдаагүй харин хүмүүсийн амьд зориулагдсан ба хүний амь зан чанарыг өөрчлөхөд зориулагдсан юм. Эхний шат нь Еховагийн хүмүүст дэлхий дээр Бурханд мөргөх зам тавих ажил байсан. Энэ нь дэлхий дээрх ажлын эх үүсвэрийг олох ажлын эхлэл байсан юм. Тэр үед Ехова Израильчуудыг Амралтын өдрийг баримтлахад, эцэг эхээ хүндэтгэхэд болон бусадтайгаа амар амгалан амьдрахад сургасан. Учир нь тэр үеийн хүмүүс хүн гэж юу болохыг, газар дээр яаж амьдрахыг мэддэггүй байсан тул Тэрээр эхний шатанд хүмүүсийг амьдралд нь хөтлөх ажлыг хийх шаардлагатай болсон. Еховагийн тэдэнд ярьсан бүхэн нь өмнө нь хүн төрөлхтөнд мэдэгдээгүй, тэдэнд байгаагүй зүйл байсан. Тэр үед олон эш үзүүлэгчид бүгд Еховагийн удирдлага дор гарч ирж зөгнөл ярьж байсан. Энэ бол зүгээр л ажлын хэсэг байсан. Эхний шатанд Бурхан махан бие болоогүй ба иймд Тэрээр бүх улс, ард түмэнд эш үзүүлэгчдээр дамжуулан ярьж байсан. Есүс тэр үед ажлаа хийж байхдаа одоогийнх шиг байдлаар ярьж байгаагүй. Эцсийн өдрүүд дэх үгийн ажил нь өмнө нь ямар ч эринд, ямар ч үед хийгдэж байгаагүй юм. Исаиа, Даниел, Иохан нар олон зөгнөл ярьсан боловч тэдгээр зөгнөлүүд нь одоогийн хэлж байгаа үгсээс бүхлээрээ өөр байсан. Тэдний хэлсэн зүйл нь зөгнөл байсан ба одоогийн үгс бол тийм биш. Хэрэв Би саяын ярьсан бүхнээ зөгнөл болгон хувиргавал та нар ойлгох уу? Хэрэв Би ирээдүй дэх зүйлсийн талаар, Намайг явсны дараах зүйлийн талаар яривал та нар яаж ойлгох юм бэ? Есүсийн үед болон Хуулийн эрин үед үгээр хэзээ ч ажил хийдэггүй байсан. Магадгүй зарим нь ингэж хэлж болно: "Ехова ажлаа хийж байх үедээ үг хэлдэггүй байсан гэж үү? Өвчин эдгээх, чөтгөрийг хөөх болон тэмдэг, гайхамшгийг бүтээх ажлуудаа хийж байхдаа Есүс үг хэлдэггүй байсан гэж үү?" Үгийг яаж хэлэхэд ялгаа байдаг. Еховагийн хэлсэн үгсийн агуулга нь юу байсан бэ? Тэрээр газар дээрх хүмүүсийг амьдралд нь удирддаг байсан ба энэ нь амийн сүнслэг талтай холбоогүй. Яагаад Еховагийн хэлсэн үг бүх газар зарлагдсан гэж хэлсэн байдаг вэ? "Зарлагдсан" гэдэг нь тодорхой тайлбар, шууд заавар өгөгдсөн гэсэн үг. Тэрээр хүнийг амиар хангаагүй. Харин Тэрээр зүгээр л хүний гарыг аваад Түүнийг яаж хүндэтгэхийг заасан. Ямар ч ёгт үлгэр байгаагүй. Еховагийн Израильд хийсэн ажил нь хүнтэй харьцах, сахилгажуулах биш, мөн шүүлт, гэсгээлт явуулахтай холбоогүй байсан. Энэ нь хөтлөх ажил байсан. Ехова Мосегоос Өөрийн ард түмэндээ цөлөөс манна цуглуул гэж хэлэхийг хүссэн. Өглөө бүр нар гарахаас өмнө тэд тэр өдрөө идэхэд хангалттай хэмжээний маннаг түүдэг байсан. Хөгцөрдөг учраас маннаг дараагийн өдөр болтол хадгалж болдоггүй байсан. Тэр хүмүүст өөрсдийн угийн чанарыг илчлээгүй, хүнийг заагаагүй ба Тэрээр тэдний санаа бодлыг илчлээгүй. Тэр хүмүүсийг өөрчлөөгүй боловч амьдрал дээр нь удирдсан. Тэр үед хүмүүс яг л хүүхэд шиг байсан. Хүн юу ч ойлгодоггүй бөгөөд үндсэн механик хөдөлгөөнүүдийг л хийж чаддаг байсан. Иймд Ехова зөвхөн хүмүүсийг удирдах хуулиудыг гаргасан. Хэрэв чи үнэн зүрхтэйгээр өнөөдрийн хийгдэж буй ажлын талаар мэдлэг олж авахаар хайж, бүрэн итгэхийг хүсэж байгаа бүхэнд сайн мэдээг тараахыг хүсэж байгаа бол чи эрин үе бүрд хийгдсэн ажлын дотоод түүх, мөн чанар болон ач холбогдлыг нь мэдэж байх ёстой. Чиний нөхөрлөлийг сонсоод тэд Еховагийн болон Есүсийн ажлыг мөн дээр нь өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажлыг, эринүүдэд хийгдсэн ажлуудын холбоо болон ялгааг ойлгосноор сонссоныхоо дараа тэд эдгээр гурван үе шат нь бие биетэйгээ зөрчилдөхгүй байгааг харах болно. Яг үнэндээ бүгдийг нэгэн Сүнс л хийсэн. Хэдийгээр Тэд өөр өөр эринд өөр ажлуудыг хийж, хоорондоо төсгүй үгсийг хэлж байсан боловч зарчмын хувьд Тэдний ажил нь нэгэн ижил зүйл байсан. Эдгээр нь бүх хүмүүсийн ойлгох хэрэгтэй хамгийн агуу үзэгдэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын "Бие махбодтой болсон нууц (4)”-аас