“АЖИЛ БА ОРОЛТ”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН АРВАН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

1. Хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв замаар алхаж эхэлсэн цагаас хойш олон зүйл тэдний хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тэд Бурханы ажлын талаар болон өөрсдийн хийх ёстой ихээхэн ажлын талаар бүрэн ойлгохгүй будилсаар байдаг. Нэг талаар энэ нь тэдний дадлага туршлагын гажуудал болон тэдний хүлээн авах чадвар хязгаартайн улмаас болдог; нөгөө талаар энэ нь Бурханы ажил хүмүүсийг хараахан энэ түвшинд хүргээгүйд оршиж байна. Иймээс хүн бүхэн ихэнх сүнслэг асуудлуудын талаар эргэлзээтэй байдаг. Та нар юунд орох ёстойгоо мэдэхгүй байгаагаар зогсохгүй; Бурханы ажлын талаар бүр ч мэдлэггүй байдаг. Энэ бол та нарын зүгээр л нэг дутагдалтай тал гэхээс илүү: Энэ бол шашны ертөнц дэх бүх хүний асар том өө сэв юм. Хүмүүс яагаад Бурханыг мэддэггүйн гол түлхүүр энд оршдог ба иймээс энэхүү өө сэв нь Түүнийг эрж хайдаг бүх хүний хуваалцдаг нийтлэг дутагдал билээ. Нэг ч хүн хэзээ нэгэн цагт Бурханыг мэдэж, Түүний жинхэнэ царайг хараагүй. Үүний улмаас Бурханы ажил уул толгодыг хөдөлгөж, тэнгис далайг ширгээх мэт хэцүү бэрх болсон билээ. Хэчнээн хүн Бурханы ажлын төлөө өөрсдийн амийг золиосолсон бэ; хэчнээн хүн Түүний ажлын улмаас хаягдсан бэ; Түүний ажлын төлөө хэчнээн хүн үхтлээ тарчилсан бэ; хэчнээн хүний нүд Бурханыг гэсэн хайрын нулимсаар дүүрч, хилсээр нас барсан бэ; хэчнээн хүн харгис хэрцгий, зэрлэг балмад хавчлагатай тулгарсан бэ…? Энэ бүх эмгэнэлтэй үйл явдал болоод өнгөрдөг—энэ бүхэн нь Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хомс учраас болж байгаа биш гэж үү? Бурханыг мэддэггүй хүн яаж Түүний өмнө очиж чадах юм бэ? Бурханд итгэдэг боловч Түүнийг хавчдаг хүн яаж Түүний өмнө очиж чадах юм бэ? Эдгээр нь зөвхөн шашны ертөнц дэх хүмүүсийн хангалтгүй байдал биш харин та нарт ч, тэдэнд ч нийтлэг байдаг зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэлгүйгээр Түүнд итгэдэг; ганцхан энэ шалтгааны улмаас тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй ба зүрх сэтгэлдээ Түүнээс айж эмээдэггүй. Энэ урсгал дотор өөрсдийн төсөөлсөн ажлыг ил тод, ичгүүр сонжуургүй хийж, Бурханы даалгасан ажлыг өөрсдийн шаардлага, хэрээс хэтэрсэн хүслийн дагуу хийж эхэлдэг хүмүүс ч бий. Олон хүн дураараа аашилж, Бурханыг огт хүндлэхгүйгээр зөвхөн өөрсдийн хүслийг л дагадаг. Эдгээр нь хүмүүсийн хувиа хичээсэн зүрх сэтгэлийн төгс биелэл биш гэж үү? Эдгээр нь хүмүүст байдаг хэт их хууран мэхлэлтийн бүрэлдэхүүн хэсгийг илэрхийлэхгүй байна гэж үү? Хүмүүс үнэндээ гоц ухаантай байж болно, гэвч тэдний авьяас билиг Бурханы ажлыг яаж орлож чадах юм бэ? Хүмүүс үнэндээ Бурханы ачаанд санаа тавьж болох юм, гэвч тэд хэтэрхий хувиа хичээн ажиллаж болохгүй. Хүмүүсийн үйл хэрэг үнэхээр бурханлаг гэж үү? Хэн зуун хувийн баталгаатай вэ? Бурханд гэрчлэл хийж, Түүний алдрыг өвлөн авахын тулд Бурхан хүмүүсийг онцгойлон өргөмжилж байгаа юм; тэд яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Бурханы ажил дөнгөж эхэлсэн ба Түүний үг дөнгөж яригдаж эхэлсэн. Энэ мөчид хүмүүс өөрсдийнхөө талаар сайныг мэдэрдэг; энэ нь ердөө л доромжлолыг өөртөө татаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд хэтэрхий өчүүхнийг ойлгодог. Хамгийн чадварлаг онолч, хамгийн уран үгтэй илтгэгч нар хүртэл Бурханы бүхий л баялаг байдлыг дүрсэлж чаддаггүй, тэгвэл та нар үүнээс хэчнээн дор байх вэ? Та нар өөрийн үнэ цэнийг тэнгэрээс дээш тавихгүй байсан нь дээр, үүний оронд өөрийгөө, Бурханы хайрыг эрж хайдаг тэр ухаалаг хүмүүсийн хамгийн муугаас нь ч дорд хэмээн үз. Өөрийгөө бусад бүх хүнээс нэг төө доогуурт үзэх нь та нарын орох учиртай зам юм. Яагаад өөрийгөө маш өндөрт тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хэдхэн алхмаа л хийсэн. Та нарын харсан зүйл бол бүхэл бүтэн Бурхан биш, зөвхөн Бурханы гар юм. Энэ нь та нарыг Бурханы ажлын илүү ихийг харж, өөрсдийн орох ёстой зүйлийг илүү их нээх ёстойг илтгэж байна, учир нь та нар хэтэрхий бага өөрчлөгдсөн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс эш татав

2. Хүнийг төгс болгож, зан чанарыг нь өөрчлөхдөө Бурханы ажил хэзээ ч зогсдоггүй, учир нь хүн хэтэрхий олон талаар дутуу дулимаг бөгөөд Түүний тогтоосон стандартаас хавьгүй хол байдаг. Иймээс Бурханы нүдэнд та нар үүрд, Түүнд таалагдах маш цөөхөн элементийг агуулсан дөнгөж төрсөн нярай хүүхдүүд байх болно, учир нь та нар бол ердөө Бурханы гар дахь бүтээлүүд билээ. Хэрвээ хүн бардам маадгар зантай болбол Бурхан дургүйцэхгүй гэж үү? Өнөөдөр та нар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэг нь махан биеийн чинь хязгаарлагдмал өнцгөөс хэлэгдсэн; хэрвээ та нар үнэхээр Бурханы эсрэг тэмцэлдвэл дэвжээн дээр үргэлж ялагдана. Хүний махан бие хэзээ ч ялалтыг мэдээгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлаар л дамжуулан хүн давуу талтай байх боломжтой. Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлээс хүн хамгийн дорд юм. Хэдий тэр бүх зүйлийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтад эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүт байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан хувь заяаг нь төгсгөдөг. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд төөрч, өөрсдөд нь зориулан Бурханы бэлдсэн сайхан зүйлсийг хэзээ ч эдэлдэггүй, харин үүний оронд Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ. Хэрвээ хүмүүс Бурханы ажилд анхаарлаа хандуулах сөхөөгүй бол тэдний дадлага туршлага үүрд бүрэн бус хэвээр үлдэх тавилантай ба тэдний оролт үүрд хоосон байх болно. Бурхан дэлхийд ирснээс хойших хэдэн мянган жилд, өндөр дээд зорилготой олон тооны хүн, Түүний төлөө ажиллахын тулд олон жилийн турш Бурханаар ашиглагдсаар ирсэн; гэхдээ Түүний ажлыг мэддэг хүмүүс маш цөөхөн, бараг байдаггүй. Энэ шалтгааны улмаас тоо томшгүй олон хүн Бурханы төлөө ажиллахын зэрэгцээ Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг, учир нь Түүний ажлыг хийхийн оронд тэд үнэндээ Бурханы олгосон байр суурин дээр хүний ажлыг хийдэг юм. Үүнийг ажил гэж нэрлэж болох уу? Тэд хэрхэн орж чадах вэ? Хүн төрөлхтөн Бурханы нигүүлслийг аваад, булж орхисон. Үүнээс болж үеэс үед Түүний ажлыг хийдэг хүмүүс өчүүхэн оролттой байдаг. Тэд Бурханы ажлын талаар мэдэж байгаагаа ердөө ярьдаггүй, учир нь тэд Бурханы мэргэн ухаанаас хэтэрхий багыг ойлгодог. Хэдийгээр Бурханд үйлчилдэг олон хүн байдаг ч тэд Түүний хэр агуу болохыг харж чаддаггүй, ийм учраас л тэд бусдаар шүтэн мөргүүлэхийн тулд өөрсдийгөө Бурхан мэт өргөмжилдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс эш татав

3. Ажлын тухайд гэвэл, Бурханы төлөө ийш тийш гүйж, хаа сайгүй номлож, Түүний төлөө зарлагадах нь ажил юм гэж хүн боддог. Ингэж бодох нь зөв хэдий ч хэт өрөөсгөл байдаг; Бурхан хүнээс гагцхүү Өөрийнх нь төлөө ийш тийш гүй гэж шаарддаг юм биш; үүнээс гадна, энэ ажил нь сүнсний доторх үйлчлэл, хангалттай хамаатай. Хүний ухан ойлгодог ажил Бурханы шаарддаг зүйлтэй нийцдэггүй учраас энэ олон жилийн туршлагын дараа ч олон ах эгч Бурханы төлөө ажиллах талаар хэзээ ч бодож үзээгүй байдаг. Тиймээс хүн ажил гэх асуудлыг огтхон ч сонирхдоггүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүний оролт ч бас нэлээд өрөөсгөл байдаг. Та нар бүгд Бурханы төлөө ажиллахаас оролтоо эхлэх ёстой, ингэснээр туршлагын тал бүрийг илүү сайн туулж болох юм. Та нарын орох ёстой зүйл энэ. Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм. Ийм олон жил Бурханд үйлчилж, хүнд үйлчилсээр ирсэн энэ хүмүүс ердөө л ажиллаж, номлохыг оролт гэж үзсэн ба хувийн сүнслэг туршлагаа хэн нь ч чухал оролт гэж авч үзсэнгүй. Харин ч тэд Ариун Сүнсний ажлаас авдаг гэгээрлээ бусдад зааж сургах хөрөнгө болгожээ. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, үүгээр дамжуулан Ариун Сүнсний дуу хоолойг гаргаж байгаа. Энэ удаа, ажилладаг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хувийн сүнслэг туршлагаа болгосон мэт бардамнал дүүрэн байдаг; хэлж буй бүх үг нь өөрсдийнх нь оршихуйд харьяалагддаг гэж тэдэнл санагддаг, тэгсэн атлаа туршлага нь өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой биш байгаа мэт санагддаг. Үүнээс гадна, тэд ярихынхаа өмнө юу гэж хэлэхээ огт мэддэггүй боловч Ариун Сүнс тэдэн дээр ажиллах үед үг нь бэлэн зэлнээр урсан гардаг. ИНэг удаа чи ийм маягаар номлочхоод биеийн чинь бодит хэмжээ санасан шиг чинь жаахан биш юм байна гэж боддог бөгөөд Ариун Сүнс чам дээр хэдэнтээ ажиллачихсан нөхцөлд өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болж гэж үзэн, Ариун Сүнсний ажлыг өөрийнхөө оролт, оршихуй гэж эндүүрэн итгэдэг. Байнга ийм маягаар туршлагажсанаар чи өөрийнхөө оролтод цалгайрч, өөрийн мэдэлгүй залхууралд автан, хувийн оролтдоо ямар ч ач холбогдол өгөхөө болино. Ийм учраас чи бусдад үйлчилж байхдаа өөрийн биеийн хэмжээ, Ариун Сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь оролтод чинь илүү их тус дөхөм болж, туршлагад чинь улам их үр өгөөж авчирдаг. Хүн Ариун Сүнсний ажлыг хувийнхаа туршлага гэж үзэх нь доройтлын эх сурвалж болдог. Ийм учраас Би, та нар ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, өөрсдийн оролтыг амин чухал хичээл гэж үзэх учиртай гэж хэлдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

4. Бурханы хүслийг хангалуун байлгаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуух бүх хүнийг Түүний өмнө авчирч, хүнийг Бурхан руу аваачиж, Ариун Сүнсний ажил болон Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, улмаар Бурханы ажлын үр жимсийг төгс болгохын тулд хүн ажилладаг. Иймээс та нар ажлын мөн чанарыг нэгд нэггүй тодорхой мэдэх шаардлагатай. Бурханы ашигладаг хүн болохын хувьд хүн бүр Бурханы төлөө ажиллах үнэ цэнтэй, өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээр ашиглуулах боломжтой. Гэвч та нарын ухаарах ёстой нэг зүйл бий: Бурханы даалгасан ажлыг хийх үед хүнд Бурханаар ашиглуулах боломж олдсон боловч хүний хэлдэг, мэддэг зүйл нь тэр чигтээ хүний биеийн хэмжээ байдаг юм биш. Ажлынхаа явцад дутагдлаа илүү сайн мэдэж авч, Ариун Сүнсний улам их гэгээрлийг эзэмших нь л та нарын хийж чадах зүйл юм. Ийм маягаар та нар ажлынхаа явцад илүү сайн орох боломжтой болно. Хэрвээ хүн Бурханаас ирдэг удирдамжийг өөрийн оролт, өөрт нь төрөлхөөсөө байдаг зүйл гэж үзвэл хүний биеийн хэмжээ өсөх бололцоо байхгүй. Хүнийг зүй зохистой байдалд байх үед Ариун Сүнс гэгээрэл хайрладаг; ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг, учир нь Ариун Сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн, аминч зан, амин хувиа гэх бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог… Тиймээс, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын зэрэгцээ Ариун Сүнсний ажил гэж яг юу болох, та нарын оролт гэж юу болохыг харж, мөн Ариун Сүнсний ажлыг оролтдоо нэгтгэн оролтдоо улам их ач холбогдол өгөх учиртай, ингэснээр Ариун Сүнс та нарыг илүү олон аргаар төгс болгож, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор шингэж болох юм. Ариун Сүнсний ажлыг туулах явцдаа та нар Ариун Сүнсийг болон өөрсдийгөө мэддэг болох төдийгүй тоймгүй олон удаагийн хүнд зовлон дунд Бурхантай зохистой харилцаа тогтоож, Бурхан та хоёрын харилцаа өдөр ирэх тусам ойртон дотносно. Тоо томшгүй олон удаагийн засалт, цэвэршүүлэлтийн дараа Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг болно. Тийм учраас та нар зовлон, цохилт, гай зовлонгоос айх хэрэггүй гэдгийг ухаарах ёстой; Ариун Сүнсний ажилтай атлаа оролтгүй байх л аймшигтай. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд чи шал дэмий хөдөлмөрлөсөн байх болно; Бурханы ажлыг туулсан хэдий ч чи Ариун Сүнсийг мэдэж аваагүй, өөрийн гэсэн оролттой болоогүй байх болно. Ариун Сүнсний өгдөг гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг тэтгэх бус, харин хүний орох замыг нээх, мөн Ариун Сүнсийг мэдэж аваад, улмаар Бурханыг гэх хүндлэл, бишрэлтэй болох боломжийг хүнд олгохын төлөө байдаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

5. Бурхан хүмүүст ихийг даалгаж, тэдний оролтыг тоймгүй олон байдлаар ярьсан. Гэвч хүмүүсийн хэв чанар нэлээд дорой тул Бурханы олон үг жинтэй тусаж чадаагүй юм. Хүний бодол болон ёс суртахууны ялзрал, зохистой хүмүүжил дулимаг байдал; хүний зүрх сэтгэлийг лавтай эзэмдсэн бурангуй нийгмийн мухар сүсэг; хүний зүрх сэтгэлийн гүн чанадад олон муу муухайг суулгасан гажууд, задарсан амьдралын хэв маяг; хүмүүсийн бараг ерэн найман хувь нь соёлын боловсролгүй байхаас гадна тун цөөхөн хүн л арай өндөр түвшний соёлын боловсрол эзэмшдэг, соёлын өнгөц мэдлэг гэх зэрэг олон янзын шалтгаанаас энэхүү дорой хэв чанар үүдэлтэй. Иймээс Бурхан, Сүнс гэж юу гэсэн утгатайг хүмүүс үндсэндээ огт мэддэггүй, харин гагцхүү бурангуй нийгмийн мухар сүсгээс Бурханы талаар тодорхойгүй, бүрхэг дүр зураг олж авсан байдаг. Мянган мянган жилийн “үндэсний үзлийн сүрлэг чанараас” хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө, түүнчлэн хүмүүсийг өчүүхэн ч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч идэвхгүй, дорой, боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бурангуй нийгмийн сэтгэлгээ гэх мэт эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрөлхтний үзэл суртлын төлөв байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс алан хядлага бүхий харанхуй ертөнцөд амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэн нь ч эрэлхийлдэггүй, өв тэгш ертөнцөд хүрэх тухай хэн нь ч боддоггүй мэт санагдана; харин ч тэд амьдрал дахь өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн, махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалт үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо элээдэг… Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж, хэн ч төгс амьдрал босголгүйгээр, энэхүү харанхуй ертөнцөд бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биеийнхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрөлхтний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-aaс эш татав

6. Хүний оролтын явцад амьдрал ямагт уйтгартай байж, залбирах, Бурханы үгийг идэж уух, цуглаан хийх гэх мэт сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементээр дүүрэн байдаг тул хүмүүст Бурханд итгэх нь их баяр баясал огт өгдөггүй мэт цаг ямагт санагддаг. Ийм сүнслэг үйл ажиллагаа нь Сатаны завхруулсан, хүн төрөлхтний анхдагч зан чанарт үндэслэн явагддаг. Хүмүүс зарим үед Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг ч анхдагч сэтгэлгээ, зан чанар, амьдралын хэв маяг, зуршил нь тэдний дотор үндэслээтэй хэвээр байдаг тул уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг ч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадалгүй, ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөр ч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр, сүйт бүсгүйн хувцас сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл; мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам; уламжлагдаж ирсэн эртний заавар; үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдөр ч (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулан) Бурханд жигшүүртэй байдаг; мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхий ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүр ч их жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, салют, дэнлүү, Ариун Зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй—эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дахь шүтээн бус уу? Амралтын өдрөөр талх хуваах, дарс, нарийн маалинга бол шүтээн гэдэг нь бүр ч гарцаагүй. Лууны толгой өнгийх өдөр, луун завины баяр, намрын дунд сарын баяр, Лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг Хятадад алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж, уламжилсан. Хүн төрөлхтний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өө сэвгүй харагддаг ч үнэндээ хүн төрөлхтөнд гаргадаг Сатаны заль мэх байдаг. Сатанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангуй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчхээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж, Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддаг ч үнэндээ тэдгээр нь хүмүүсийг хүлж, Бурханыг мэдэж авахад нь саад хийдэг Сатаны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд Сатаны зальхай явуулга юм. Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг. Сатан хүн төрөлхтнийг завхруулсан хэр хэмжээг хойш тавилаа гэхэд Витнесс Лигийн хууль, Лоренсийн туршлага, Вочман Нигийн судалгаа, Паулын ажил гэх мэт зүйлээр хүний сэтгэл бүрэн дүүрсэн байдаг. Хүмүүсийн дотор хэт их бодгальч үзэл, хууль тогтоомж, дүрэм, журам, тогтолцоо гэх мэт оршин байдаг тул Бурхан хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй; хүмүүсийн бурангуй нийгмийн мухар сүсэгт хандлагаас гадна эдгээр зүйл хүн төрөлхтнийг барьж залгисан юм. Хүмүүсийн бодол санаа нь шидэт үлгэрийг өнгөтөөр өгүүлэх сонирхол татам кино мэт байдаг бөгөөд үүнд нь гайхамшигт амьтад үүл хөлөглөж, асар их уран сэтгэмжээрээ хүмүүсийг гайхшируулж, мэл гайхуулан хэлэх үггүй болгодог. Үнэнийг хэлэхэд өнөөдөр Бурханы хийх гэж ирсэн ажил нь үндсэндээ хүмүүсийн мухар сүсэгт шинж чанартай харьцаж, үүнийг нь арилгах, сэтгэх өнцгийг нь бүрмөсөн өөрчлөх явдал юм. Хүн төрөлхтний үе дамжин уламжилсан өвөөс үүдэн Бурханы ажил өнөөг хүртэл үргэлжилсэн юм биш; энэ нь Бурханы биечлэн эхлүүлж, гүйцэлдүүлдэг ажил бөгөөд тодорхой нэг агуу сүнслэг хүний өвийг өвлөж, өөр эрин үед Бурханы хийсэн бэлгэдлийн уг чанартай аливаа ажлыг өвлөн авах ямар ч шаардлагагүй. Хүмүүс эдгээрийн алинд ч анхаарах хэрэггүй. Өнөөдөр Бурхан үг хэлж, ажиллах өөр хэв маягтай байхад хүмүүс юунд өөрсдөдөө төвөг удах ёстой юм бэ? Хэрэв хүмүүс одоогийн урсгал дахь өнөөгийн замаар алхангаа “өвөг дээдсийнхээ” өв уламжлалыг үргэлжлүүлэх юм бол хүрэх газартаа очихгүй. Бурхан хүний ертөнцийн жил, сар, өдөр хоногийг жигшдэгийнхээ адилаар хүний зан авирын яг ийм горимыг гүнээ зэвүүцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-aaс эш татав

7. Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг. Олон хүн Библийг хэт их уншин, Библийн олон тооны эшлэлийг бүр цээжээр хэлж чаддаг. Өнөөдөр хүмүүс Бурханы ажил дахь энэ үе шатын үндэслэл нь Библид байдаг, үүний эх сурвалж нь Библи мэтээр өөрсдийнхөө оролтод Бурханы ажлыг өөрийн эрхгүй Библиэр хэмждэг. Бурханы ажил Библитэй нийцэх үед хүмүүс Бурханы ажлыг шийдвэртэйгээр дэмжин, Түүнийг урьд байгаагүйгээр хүндэлж үздэг; Бурханы ажил Библиэс зөрөх үед хүмүүс тун их түгшиж, хүйтэн хөлс нь бурзайн, Бурханы ажлын үндэслэлийг Библиэс хайдаг; хэрэв Бурханы ажлыг Библид огт дурдаагүй байвал хүмүүс Бурханыг үл ойшооно. Бурханы өнөөгийн ажлын тухайд бол ихэнх хүн хянуур, сэрэмжтэйгээр хүлээн зөвшөөрч, дуртай үедээ дуулгавартай дагаж, үүнийг мэдэх явдлыг үл ойшоодог; харин өнгөрч баларсан зүйлсийн тухайд хүмүүс нэг талтай нь зууралдан нөгөөг нь орхидог гэж хэлж болох юм. Үүнийг оролт гэж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж, хаанчлалын хаалганы алтан түлхүүр мэт хандах хүмүүс өнөөдөр Бурханы өөрсдөөс нь шаарддаг зүйлийг үнэндээ огт сонирхдоггүй. Түүнчлэн олон “ухаалаг шинжээч” Бурханы үгийг зүүн гартаа барьж, бусдын “суут бүтээлийг” баруун гартаа барьчхаад Бурханы үг зөв гэдгийг бүрэн нотлохын тулд энэхүү суут бүтээл дотроос Бурханы өнөөгийн үгийн үндэслэлийг олох хүсэлтэй мэт байдаг бөгөөд тэр ч бүү хэл ажиллаж буй мэтээр Бурханы үгийг суут бүтээлтэй нэгтгэн тайлбарладаг. Үнэнийг хэлэхэд өнөөгийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт, урьд өмнө нь байгаагүй амжилтыг (өөрөөр хэлбэл Бурханы ажил, Бурханы үг, амийн оролтын замыг) хэзээ ч их юманд авч үзэж байгаагүй “эрдэмтэн судлаачид” хүн төрөлхтний дунд олон тул хүмүүс бүгд “биеэ дааж”, уран яруу үгийнхээ хүчээр энд тэндгүй “номлож”, “Бурханы сайн нэрээр” гайхуулж байдаг. Энэ хооронд өөрсдийнх нь оролт аюулд орж, бүтээлийн үеэс энэ мөч хүртэлх зай шиг Бурханы шаардлагаас хол хөдий болсон мэт байдаг. Бурханы ажлыг хийх хэр амархан бэ? Хүмүүс өөрсдийнхөө нэг хагасыг өчигдөртөө үлдээн, нөгөө хагасыг нь өнөөдөртөө авчирч, хагасыг нь Сатанд хүргэн, хагасыг нь Бурханд өргөн барья гэж аль хэдийн шийдчихсэн мэт байдаг бөгөөд энэ нь мөс чанараа уужруулж, жаахан тайтгарал авах арга мэт санагддаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш их дотуур тамиртай бөгөөд маргаашаас гадна өчигдрийг алдах вий гэж айн, байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг өнөөдрийн Бурхан, Сатан хоёрын хэн хэнийг нь гомдоохоос ихэд эмээж байдаг. Хүмүүс сэтгэхүй, ёс суртахуунаа зохих ёсоор хөгжүүлж чадаагүй тул ялган таних чадвараар нэн дулимаг бөгөөд өнөөдрийн ажил Бурханых мөн эсэхийг огт хэлж мэддэггүй. Магадгүй бурангуй нийгмийн, мухар сүсэгт сэтгэлгээ нь асар гүн учраас хүмүүс аль эртнээс мухар сүсгийг үнэнтэй, Бурханыг шүтээнтэй нэг ангилалд оруулж ирсэн бөгөөд эдгээрийг хооронд нь ялгая гэж боддоггүй, мөн тархиа гашилгаад ч тодорхой ялгаж салгаж чадахгүй мэт байдаг. Иймээс хүмүүс замдаа зогсчхоод урагшлахаа больсон юм. Хүмүүс үзэл суртлын зөв боловсролгүй байдгаас энэ бүх асуудал үүсдэг бөгөөд энэ нь хүмүүсийн оролтод асар их хүндрэл учруулдаг. Улмаар хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хэзээ ч сонирхдоггүй атлаа хүний (тухайлбал, өөрсдийн агуу гэж үздэг хүмүүсийн) ажлаар тамгалуулчихсан мэт үүнтэй тууштай зууралддаг.1 Эдгээр нь хүмүүсийн орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдэв бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-aaс эш татав

8. Хонконг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан дээд тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, энэ бол Бурхан нууцаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэрээр удаан хугацаанд махбодоор ажиллаж, амьдарсаар ирсэн атал хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдөр ч гэсэн хэн ч үүнийг танин мэддэггүй. Магадгүй энэ нь мөнхийн оньсого хэвээр үлдэнэ. Бурхан энэ удаа махбодод ирсэн нь нэг ч хүний мэдэж чадах зүйл биш юм. Сүнсний ажлын үр нөлөө хэчнээн өргөн цар хүрээтэй, хүчтэй байх нь хамаагүй, Бурхан үргэлж тайван хэвээр байж, хэзээ ч юу ч хэлээгүй. Бурханы ажлын энэ үе шат тэнгэрлэг ертөнцөд явагдаж байгаа мэт байдаг гэж хэлж болно: Хэдийгээр энэ нь харах нүдтэй хүн бүхэнд илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньж мэддэггүй. Бурхан Өөрийнхөө ажлын энэ үе шатыг дуусгах үед бүх хүн ердийн хандлагынхаа эсрэгээр,2 урт удаан зүүд нойрноосоо сэрнэ. Бурхан нэгэнтээ: “Энэ удаа махбодод ирэх нь барын үүрэнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан махбодод ирж, улмаар агуу улаан лууны оршин суудаг газарт төрсөн учраас энэ удаа газар дээр ирснээрээ Тэр урьдынхаас ч илүү туйлын ноцтой аюултай нүүр тулдаг. Түүний нүүр тулдаг зүйл нь хутга, буу, муна, бороохой; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүний нүүр тулдаг зүйл нь харгис санаархлаар дүүрсэн зүс царайтай бөөн хүн юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнгээ авч ирсэн. Гэхдээ, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд буюу золин авралын ажлын дараа үргэлжилдэг Өөрийнхөө ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн юм. Ажлынхаа энэ үе шатны төлөө Бурхан бодол, анхаарлаа дээд зэргээр зориулсан ба сорилтын довтолгооноос зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, Өөрийн ялгамж чанарыг хэзээ ч гайхуулдаггүй. Хүнийг загалмайнаас аврахдаа Есүс золин авралын ажлыг л гүйцэлдүүлсэн; Тэр төгс болгох ажлыг хийгээгүй байв. Тиймээс Бурханы ажлын хагас нь л хийгдсэн бөгөөд золин авралын ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний ердөө хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан ажлынхаа хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж, үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон энэ Бурханыг урьд нь тодорхой зөгнөөгүй, тэгснээр энэ удаа махбодод ирсэн Бурханыг тойрсон улам их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед үй олон хүнд мэдэгдэлгүйгээр Бурхан газарт ирж, махбод дахь амьдралаа эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөч ирснийг ч мэдээгүй. Магадгүй тэд бүгд бөх унтаж байсан, магадгүй сэрүүн сэргэг олон хүн хүлээж байсан, мөн магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ олон хүний дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирчихсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлыг илүү төвөггүй хэрэгжүүлж, илүү сайн үр дүнд хүрэхийн тулд, бас илүү их сорилтоос зайлсхийхийн тулд Бурхан ингэж ажилласан. Хүн хавар цагийн нойрноосоо сэрэх үед Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба Тэр явж, газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан амьдралаа төгсгөнө. Бурханаас биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүн хөндлөнгөөс оролцох ямар ч аргагүй учраас Бурхан газар дээр ирж, Өөрөө ажлаа хийхийн тулд туйлын их зовлон туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан Өөрийн ажлыг хийхээр агуу улаан лууны оршин суудаг газар нутагт буун ирэхийн тулд Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин их аюулыг сөрж, овоолсон өтөг баасанд шигдсэн ядуу дорд энэ бүлэг хүмүүсийг золин аврахын тулд бүх бодол санаа, анхаарал халамжаа шавхсан. Бурханы оршин тогтнолыг хэн ч мэддэггүй хэдий ч энэ нь Бурханы ажилд асар их ач тустай учраас Бурханд төвөгтэй байдаггүй. Хүн болгон туйлын жигшмээр, хорон муу байдаг болохоор тэд яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих билээ? Тийм учраас Бурхан газар дээр үргэлж чимээгүйхэн ирдэг. Хүн хамгийн харгис хэрцгий болсон ч бай, Бурхан юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцэгийн Өөрт нь даалгасан илүү агуу даалгаврыг биелүүлэхийн тулд хийх хэрэгтэй ажлаа хийсээр л байдаг. Та нарын дундаас хэн чинь Бурханы хайр татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачааг Хүүгээс нь илүү анхаардаг хэн байна вэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чаддаг вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс үргэлж түгшиж байдаг ба газар дээрх Хүү нь Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг мэддэг хүн байна уу? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа санадаг сэтгэлийг мэддэг хүн байна уу? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос байнга бие биеэ ширтэн, нэг нэгнээ Сүнсээрээ дагаж байдаг. Өө хүн төрөлхтөн! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санаа зорилгыг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найдсан. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нөгөө нь доор газарт байх ёстой юм бэ? Хүү нь Эцэгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл яагаад Эцэг нь Хүүгээ тийм гүн гүнзгий, шаналгаат хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээх ёстой юм бэ? Тэд удаан тусгаарлагдаагүй байж болох ч Эцэг нь хэчнээн олон өдөр шөнийн турш зовж шаналан хүлээн тэмүүлж, хайртай Хүүгээ хурдан эргэж ирэхийг хэр удаан хүлээж байгааг хэн мэдэх билээ? Тэр ажигладаг, чимээгүйхэн суудаг, бас хүлээдэг; хайртай Хүүгээ хурдан ирүүлэхийн төлөө Тэр бүхнийг хийдэг. Газар дэлхийн зах хязгаар луу хэрэн хэссэн Хүүтэйгээ Тэр дахин хэзээ нэгдэх билээ? Эргээд нэгдмэгцээ Тэд үүрд хамт байх хэдий ч нэг нь дээр тэнгэрт, нөгөө нь доор газарт тусдаа байсан олон мянган өдөр шөнийг Тэр яахан тэвчих чадах билээ? Газар дээрх арван жил тэнгэр дэх мянган жилтэй адилхан санагддаг. Эцэг Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан газар дээр ирээд яг л хүнтэй адилаар хүний ертөнцийн тоймгүй олон нугачааг туулдаг. Бурхан ямар ч нүгэлгүй, тэгвэл Тэр яагаад хүнтэй адил зовлон туулах ёстой юм бэ? Эцэг Бурхан Хүүгээ тэсэн ядан хүлээдэгт гайхах юмгүй; Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах юм бэ? Бурхан хүнд дэндүү ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалттай хариулж яаж чадах билээ? Гэсэн ч хүн Бурханд хэтэрхий багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс эш татав

9. Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд, сүнс нь нэлээд хөшүүн учраас Бурханы яарсан сэтгэлийг хүмүүсийн дундаас бараг хэн ч ойлгодоггүй тул тэд бүгдээрээ Бурханы хийж байгаа зүйлийг анхаардаг ч үгүй, бас тоодог ч үгүй. Иймээс Бурхан байнга хүний талаар санаа зовж, хүний араатанлаг уг чанар хэзээ мөдгүй гарч ирж болох мэт байдаг. Бурхан газар дээр ирэхэд дэндүү их сорилт дагалддаг гэдгийг үүнээс бүр ч тодорхой харж болно. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын төлөө алдраар дүүрэн Бурхан, Өөрийн санаа зорилго бүрийг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн тул ямар ч бэрхшээл сорилт тулгарсан бай, харц буруулан энэ бүхнийг үл тоодог. Тэр зөвхөн чимээгүйхнээр Өөрийн ажлыг хийж, нэг л өдөр Бурхан Өөрийн алдрыг олж авах үед хүн Өөрийг нь мэднэ гэдэгт бат итгэдэг бөгөөд хүн Бурханаар бүрэн төгс болгуулмагцаа Бурханы зүрх сэтгэлийг бүрэн ойлгоно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж, Бурханыг буруу ойлгож, эсвэл Бурханыг буруутгаж байж магадгүй; Бурхан эдгээрийн алийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед хүмүүс, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтний аз жаргалын төлөө байдаг гэдгийг бүгдээрээ ойлгож, Бурханы хийдэг бүхэн хүн төрөлхтнийг илүү сайхан амьдруулахын төлөө байдаг гэдгийг ойлгоно. Бурхан ирэхдээ сорилт авчирдаг, Тэр ирэхдээ бас сүр жавхлан, уур хилэнг авчирдаг. Бурхан хүнийг орхих үедээ аль хэдийн Өөрийн алдрыг олчихсон байдаг бөгөөд алдар суугаар дүүрч, буцахын баяр хөөртэйгээр явж оддог. Газар дээр ажилладаг Бурхан хүмүүс Өөрийг нь хэчнээн голсон ч бай, үүнийг хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийсээр байдаг. Бурхан дэлхий ертөнцийг олон мянган жилийн өмнө бүтээсэн, Тэрээр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн гололт, гүтгэлгийг бүрэн туулсан юм. Бурханыг ирэхэд хэн ч угтан авдаггүй; Түүнтэй хүйтэн хөндий мэндэлдэг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг шархлуулжээ. Тэрээр хүмүүсийн дуулгаваргүй байдалд анхаарал хандуулахаа больж, харин ч хүнийг өөрчилж, ариусгахын тулд өөр нэг төлөвлөгөө боловсруулсан. Доог тохуу, гүтгэлэг, хавчлага, гай зовлон, цовдлолын зовлон, хүмүүсийн мөрдлөг гэх зэргийг Бурхан махбодод ирснээсээ хойш амссан: Бурхан энэ бүхнийг хангалттай амталсан бөгөөд хүний ертөнцийн бэрхшээлийн тухайд бол махбодод ирсэн Бурхан энэ бүхнийг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм төрх байдлыг аль хэдийн харж тэвчихээ болиод, толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж, хайртай Хүүгээ эргэн ирэхийг хүлээдэг. Тэгээд хүмүүс сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө туйлын их ичиж, Түүний эсрэг тэрслэхээ болиосой гэж л Тэр хүсдэг. Хүмүүс Бурханы оршин тогтнолд итгэж чадаасай гэж л Тэр хүсдэг. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн атал хүн тайван амарч,3 Бурханы ажлыг огтхон ч хайхардаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-өөс эш татав

10. Өнөө үед хүн нэг бүрийг эрх чөлөөт ертөнцөд амьдруулахын тулд Бурхан хүмүүсийг амьдралын зөв замнал руу хөтөлж, өөр эрин үе рүү дараагийн алхмаа хийхэд нь чиглүүлж, энэхүү харанхуй хуучин эрин үе, махан биеийг даван гарч, харанхуйн хүчний дарлал, Сатаны нөлөөнөөс ангижрахад нь удирдан чиглүүлж байгааг та нар бүгд мэднэ. Сайн сайхан маргаашийн төлөө, маргааш хүмүүс илүү зоригтой алхам хийгээсэй гэсэндээ Бурханы Сүнс хүний төлөө бүх зүйлийг төлөвлөдөг бөгөөд хүн улам их баясалтай байг гэж Бурхан махбодоор бүх хүчин чармайлтаа гарган хүний өмнөх замыг бэлтгэж, хүний хүсэн мөрөөсдөг өдрийг наашлуулдаг. Ийм сайхан мөчийг та бүгд нандигнадаг ч болоосой; Бурхантай уулзана гэдэг амаргүй хэрэг. Бурханыг огт мэддэггүй байсан ч Түүнтэй чи эртнээс хамт байж ирсэн. Сайхан атлаа зуурдын энэ өдрүүдийг хүн бүр үүрд санан дурсаж, газар дэлхий дээрх нандин өмчөө болгож чаддаг ч болоосой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (5)”-аас эш татав

11. Олон мянган жилийн туршид хятад хүмүүс боолын амьдралаар амьдарч ирсэн нь тэдний бодол, үзэл, амьдрал, хэл яриа, ааш авир, үйлдлийг маш их хязгаарлан, өчүүхэн төдий ч эрх чөлөө үлдээгээгүй юм. Хэдэн мянган жилийн түүх сүнстэй амьд хүмүүсийг аваад сүнсгүй хүүр мэт болгон доройтуулжээ. Сатаны зандалчны хутган дор амьдардаг хүмүүс олон, араатны үүр шиг гэрт амьдардаг хүмүүс олон, адуу үхрийнх шиг хоол идэж, “нөгөө ертөнцөд” ухаан мэдрэлгүй, замбараагүй хэвтээ хүмүүс олон. Гаднах дүрээрээ хүмүүс балар эртний хүнээс ялгаагүй, амрах газар нь там мэт бөгөөд элдэв янзын бузар чөтгөр, муу ёрын сүнсээр хүрээлүүлэн, тэдэнтэй нөхөцдөг. Гаднаа хүн дээд “амьтан” мэт харагддаг ч үнэндээ бузар чөтгөрүүдтэй амьдарч, оршин суудаг. Асарч халамжлах нэгэнгүй хүмүүс Сатаны занган дотор хүнд хөдөлмөрт баригдан зугтах аргагүй амьдардаг. Хүмүүс тухлаг гэрт хайртай хүмүүсээ цуглуулаад аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаар амьдардаг гэхээсээ илүүтэй хүн төрөлхтөн чөтгөрүүдтэй харьцаж, диаволуудтай холбогдон Үхэгсдийн оронд амьдардаг гэж хэлэх нь зүйтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (5)”-аас эш татав

12. Ажил болон оролт нь угаасаа бодитой бөгөөд Бурханы ажил болон хүний оролтыг хэлдэг. Бурханы жинхэнэ нүүр царай болон Бурханы ажлыг хүн ойлгож огт чаддаггүй нь түүний оролтод хамгийн их бэрхшээл авчирсан. Бурхан эцсийн өдрүүдэд ямар ажил хийхийг, эсвэл махбодод ирж, сайн муугийн алинд ч хүнтэй хамт зогсохын тулд Бурхан яагаад туйлын их доромжлол амссан болохыг өнөөдөр ч гэсэн олон хүн мөн л мэддэггүй. Бурханы ажлын зорилгоос эхлээд эцсийн өдрүүдэд зориулсан Бурханы төлөвлөгөөний зорилго хүртэлх эдгээр зүйлийг хүмүүс ер мэддэггүй. Олон янзын шалтгаанаар хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга, хоёрдмол санаатай4 байсаар ирсэн нь махбод дахь Бурханы ажилд туйлын их бэрхшээл авчирсан юм. Хүмүүс бүгд саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдөр ч гэсэн тэд тодорхой ойлгохгүй хэвээр байдаг. Тийм учраас, та нарыг Иов шиг, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчих Бурханы үнэнч зарц болгохын тулд, мөн Петр шиг бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авхуулах дотнын хүмүүс болгохын тулд бид хүн дээр хийдэг Бурханы ажил, Бурханы яаралтай санаа зорилгын талаар ярих ёстой гэж Би бодож байна. Бүх ах эгч нар байгаа бүхнээ өгч, өөрсдийн бүхий л оршихуйг Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөн барьж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы хайрласан хязгааргүй их амлалтыг эдэлж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй тайван амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг хүн бүрийн уриа байх ёстой. Эдгээр үг хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин болох ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг бөгөөд нэг л өдөр Бурханы ажил дуусах үед Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эртхэн буцан очиход хүн баяртайгаар үднэ. Энэ нь хүний биелүүлэх ёстой хариуцлага биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав

13. Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл хэсэг рүүгээ шилжсэн. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн нуруундаа үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь Түүнийг дооглохын тулд иудейчүүдийн ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил асар их шуугиан тарьсны дараа юмс дахин намжжээ. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж, хаа сайгүй байсан чуулгануудыг хариулж, усалж эхэлсэн юм. Тэдний ажлын агуулга нь дараах байдалтай байв: Тэд бүх хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгаж, баптисм хүртээсэн. Элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүх, нэмж хачирлаагүй үнэн болон Есүсийн цовдлолын тухай түгээхээр явсан тул хүн бүр Есүсийн өмнө нүүрээрээ газар унан мөргөж нүглээ улайхаас өөр аргагүй болжээ; түүнчлэн, элчүүд Есүсийн хэлсэн үгийг хаа сайгүй тунхаглахаар явсан билээ. Тэр үеэс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг байгуулж эхэлсэн юм. Тухайн эрин үед Есүсийн хийсэн зүйл ч бас хүний амьдрал болон тэнгэрлэг Эцэгийн хүслийн тухай л ярих явдал байсан бөгөөд эрин үе өөр байсан учраас тэдгээр үг болон хэрэгжүүлэлтийн олонх нь өнөөдрийнхөөс асар их ялгаатай байлаа. Гэхдээ мөн чанартаа тэдгээр нь адилхан: Яг нарийндаа хоёулаа л махбод дахь Бурханы Сүнсний ажил юм. Ийм ажил болон айлдвар өнөөг хүртэл үргэлжилсэн тул өнөөдрийн шашны байгууллагууд иймэрхүү зүйлийг өөр хоорондоо хуваалцсаар байгаа бөгөөд энэ нь огт өөрчлөгддөггүй. Есүсийн ажил дуусаж, чуулганууд Есүс Христийн зөв замд аль хэдийн орсон боловч Бурхан ажлынхаа өөр нэг үе шатны төлөвлөгөөг эхлүүлсэн нь эцсийн өдрүүдэд махбодод ирэх явдал байв. Хүний харж байгаагаар, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг аль хэдийн төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Бурханд олгосон. Хүн бүр Бурханы ажил бүрэн гүйцэлдсэн гэж боддог. Үнэн хэрэгтээ, Бурханы өнцгөөс бол Түүний ажлын жаахан хэсэг л гүйцэлдсэн юм. Тэрээр хүн төрөлхтнийг л золин аварсан; харин хүн төрөлхтнийг байлдан дагуулаагүй, хүний сатанлаг төрхийг бүр ч өөрчлөөгүй. Тийм учраас Бурхан “Миний махбод болсон бие үхлийн шаналлыг туулсан хэдий ч тэр нь бие махбодтой болсны минь бүхий л зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон боловч Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Харин нэг хэсгийг нь л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго нь Сатаны савраас аврагдсан бүх хүнийг төгс болгож, олж авах явдал учраас махбодод ирэхийн аюулыг дахин нэг удаа сөрөхөөр Бурхан бэлдсэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав

14. Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан луу үнэхээр юу болохыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлыг агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин нэгэнтээ махбодод ирсэн юм. Хүний энгийн нүдээр бол Бурхан махбодоор шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы үзэл бодлоор бол, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байршил болон Түүний ажлын хөтөлбөрт өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд авсан махбодын дүр Есүсээс шал өөр харагддаг хэдий ч Тэд адилхан мөн чанар, эх үндэстэй бөгөөд нэг эх сурвалжаас ирсэн. Тэд гаднаа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил яаж өөрчлөгдөшгүй хэв маягийг дагаж болох юм бэ? Эсвэл Түүний ажлын өөр өөр үе шат бие биедээ саад болж яаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав

15. Есүс иудейчүүдийн төрхийг авч, иудейчүүд шиг хувцаслаж, иудейчүүдийн хоолыг идэж өссөн. Энэ нь Түүний хэвийн хүн чанарын тал юм. Гэвч, өнөөдөр Бурханы махбод болсон бие Ази иргэний төрхтэй бөгөөд агуу улаан лууны үндэстэнд өссөн. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы зорилготой яавч зөрчилддөггүй. Харин ч тэдгээр нь нэг нэгнээ нөхөж, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг илүү бүрэн гүйцэд болгодог. Бурханы махбод болсон биеийг “хүний Хүү” эсвэл “Христ” гэж хэлдэг учраас өнөөдрийн Христийн гадна талыг Есүс Христийнхтэй харьцуулж болохгүй. Эцсийн эцэст энэхүү махбодыг “хүний Хүү” гэж дууддаг ба энэ нь махан биеийн төрхтэй байдаг. Бурханы ажлын үе шат болгон нэлээд гүн утга учрыг агуулдаг. Есүс Ариун Сүнснээс олдсоны шалтгаан нь Тэр нүгэлтнүүдийг золин аврах байснаас үүдсэн юм. Тэр нүгэлгүй байх ёстой байв. Гэвч эцэстээ Тэр албан хүчээр нүгэлт махан биеийн төрхийг авч, нүгэлтнүүдийн нүглийг үүрэх үедээ л хараагдсан загалмай буюу хүмүүсийг гэсгээхдээ Бурханы ашигладаг загалмайнаас тэднийг аварсан юм. (Загалмай бол хүмүүсийг хараах, гэсгээх Бурханы хэрэгсэл юм; хараах болон гэсгээх талаар дурдах нь ялангуяа нүгэлтнүүдтэй хамаатай байдаг.) Үүний зорилго нь бүх нүгэлтнийг гэмшүүлж, цовдлолоор дамжуулан тэдний нүглийг улайлгах явдал байлаа. Өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө Бурхан Ариун Сүнснээс олдсон бие махбодтой болж, бүх хүн төрөлхтний нүглийг Өөртөө үүрсэн юм. Үүнийг энгийн үгээр дүрсэлбэл, бүх нүгэлтнүүдийн оронд Тэрээр ариун махбодыг тахил болгосон бөгөөд өөрийн гишгэлсэн гэм зэмгүй бүх хүн төрөлхтнийг Бурханд буцаан өгөхийг Сатанаас “гуйхын” тулд Есүс Сатаны өмнө нүглийн тахил болон тавигдсантай энэ нь адилхан юм. Тийм учраас, золин авралын ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлэхэд Ариун Сүнснээс олдох шаардлагатай байв. Энэ бол чухал нөхцөл, мөн Эцэг Бурхан болон Сатаны хоорондох тулааны “эвийн гэрээ” билээ. Тийм учраас, Есүсийг Сатанд өгсний дараа л ажлын энэ үе шат дууссан юм. Гэсэн хэдий ч Бурханы золин авралын ажил нь өнөөдөр урьд хожид байгаагүй сүр жавхланд хүрсэн ба шаардлага тавих ямар ч шалтаг Сатанд байхгүй тул бие махбодтой болохын тулд Бурхан Ариун Сүнснээс олдох шаардлагагүй болсон. Бурхан төрөлхийн ариун, гэм зэмгүй тул энэ удаа бие махбодтой болсон Бурхан нь Нигүүлслийн эрин үеийн Есүс байхаа больсон юм. Гэвч Тэр мөн л Эцэг Бурханы хүслийн төлөө, мөн Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө бие махбодтой болж байгаа. Энэ нь мэдээж үндэслэлгүй тайлбар биш биз дээ? Бие махбодтой болсон Бурхан цогц дүрэм журмыг мөрдөх ёстой гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав

16. Хүнд дутагддаг зүйл нь сүнслэг амийн хангалт, Бурханыг мэдэх туршлага төдийгүй, түүнээс ч амин чухал зүйл нь тэдний зан чанар дахь өөрчлөлт юм гэдгийг хүн өнөөдөр л ухаарчээ. Түүх болон өөрийнхөө угсаатны эртний соёлын талаар бүрэн мэддэггүйнхээ үрээр хүн Бурханы ажлын талаар огт юу ч мэдлэггүй. Зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхантай нэгдэж чадна гэж бүх хүн найддаг боловч махан бие нь дэндүү завхарсан, хөшүүн агаад мулгуу байдаг учраас хүнийг Бурханы талаар огт юу ч мэддэггүй болгосон. Өнөөдөр хүмүүсийн дунд ирсэн Бурханы зорилго нь гагцхүү хүмүүсийн бодол, сүнсийг, мөн түүнчлэн олон сая жилийн турш хүний зүрх сэтгэлд байсан Бурханы дүрийг өөрчлөх явдал юм. Тэрээр энэ боломжийг ашиглан хүнийг төгс болгоно. Өөрөөр хэлбэл, Түүнийг мэдэж авах хүний арга зам болон Түүнд хандах хандлагыг мэдлэгээр нь дамжуулан өөрчилж, Бурханыг мэдэж авахдаа цоо шинээр эхлэх боломжийг хүнд олгон, улмаар хүний сүнсийг шинэчилж, өөрчилнө. Харьцалт, сахилгажуулалт нь арга барил, харин байлдан дагуулалт, шинэчлэлт нь зорилго юм. Тодорхойгүй Бурханы талаар хүний өвөрлөж байсан мухар сүсэгт бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы санаа зорилго байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь бас Түүний хувьд яаралтай хэрэг болсон. Энэхүү нөхцөл байдлыг авч үзэхдээ бүх хүн холыг харна гэж найдъя. Хүн бүрийн туршлагажих арга замыг өөрчил, ингэснээр Бурханы энэхүү яаралтай санаа зорилго удалгүй үр дүнд хүрч, газар дээрх Бурханы ажлын сүүлчийн үе шат бүрмөсөн гүйцэлдэж болох юм. Бурханд өгвөл зохих үнэнч байдлыг та нар Түүнд өгч, эцсийн удаа Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруул. Ах эгч нарын дундаас хэн нь ч энэ хариуцлагаас зайлсхийх юм уу зүгээр л хийсэн дүр үзүүлэх ёсгүй. Бурхан энэ удаа урилгын хариуд болон хүний нөхцөл байдалд чиглэсэн хариу болгон махбодод ирдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирдэг. Хүний хэв чанар, эсвэл хүмүүжил ямар байх нь хамаагүй, товчхондоо, Тэрээр Бурханы үгийг хүнд харуулан, Түүний үгээс Бурханы оршин тогтнол, илрэлийг харж, Бурхан өөрийг нь төгс болгохыг хүлээн зөвшөөрөх боломжийг хүнд олгож, хүний бодол санаа, үзлийг өөрчилдөг болохоор Бурханы анхдагч төрх хүний зүрх сэтгэлийн гүнд бат үндэслэдэг. Энэ бол Бурханы газар дээрх цорын ганц хүсэл билээ. Хүний төрөлх уг чанар хэчнээн агуу, хүний мөн чанар хэчнээн дорд байх нь хамаагүй, эсвэл хүний зан авир урьд нь үнэндээ ямархуу байсан нь хамаагүй, Бурхан эдгээрт ямар ч анхаарал хандуулдаггүй. Хүн өөрийнхөө дотоод сэтгэл дэх Бурханы дүр төрхийг бүрэн шинэчилж, хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авч, улмаар хүний үзэл суртлын төлөв өөрчлөгдөнө гэж л Бурхан найддаг. Тэгээд хүн Бурханыг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэн эрмэлзэж, Түүнтэй мөнхийн холбоотой байж чадна гэж найддаг: энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

17. Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй5 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүн тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт, мөн феодалын сэтгэлгээ нь хүнийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж хүн хэзээ ч бодоогүй. Хүн гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүн ой санамжаа хэдийнээ алдаж, хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт тэдний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт цочирдмоор хов жив хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх6 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүрэн эмх замбараагүй7 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан8 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт явахыг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэлгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуун үүсгэсэн. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг.9 Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

18. Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, саатуулж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг10 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад үлээгдэн гардаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ нь тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, иймээс хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын11 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Тэр ч бүү хэл, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү! Том, жижиг тэр чөтгөрүүд илүү чадалтай диаволын нөмөр нөөлөгт сагсуурч, түйвээж эхэлдэг. Үнэнийг мэдээд ч тэд зориуд эсэргүүцдэг, энэ тэрслүү хөвгүүд! Одоо тамын хаан нь хааны сэнтийдээ заларсан мэт тэд маадгар, сэхүүн болчихоод бусдыг басамжилдаг. Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж12 байдаг. Тэд өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж итгэдэг. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг муулдаг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим13 шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ. Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин тоглохыг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг. Хүн Бурханыг хайрлахын тулд Бурханы хүслийг ухаарч, баяр хөөр, уйтгар гунигийг нь мэдэж, Тэр юуг үзэн яддагийг ойлгох ёстой. Үүнийг хийх нь хүний оролтыг урагшлуулахад илүү тустай байх болно. Хүний оролт хурдан байх тусам, Бурханы хүсэл төдий чинээ хурдан хангалуун болдог ба хүн диаволуудын хааныг тодорхой харах тусмаа Бурхан руу улам ойртож, Бурханы хүслийг биелүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

19. Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүн бүрийн сүнсийг өөрчилж, хүн болгоны оюун санааг өөрчлөхийн төлөө байдаг болохоор асар их гэмтэл авсан зүрх сэтгэл нь сэргэж, улмаар ёрын мууд маш гүн гүнзгий хорлогдсон сэтгэлийг нь авардаг гэж Би маш олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэргээж, хүйтэн сэтгэлийг нь гэсгээж, тэдэнд сэргэх боломж олгохын төлөө байдаг. Энэ бол Бурханы хамгийн агуу хүсэл юм. Хүний амь болон туршлага хэчнээн сүрлэг, эсвэл гүн гүнзгий болох тухай ярихаа түр хойш тавья; хүмүүсийн зүрх сэтгэл сэргэж, тэд зүүднээсээ сэрээд, агуу улаан лууны учруулсан хор хөнөөлийг сайн мэдэх үед Бурханы үйлчлэлийн ажил дууссан байх болно. Бурханы ажил дуусдаг өдөр нь бас хүн Бурханд итгэх зөв замыг албан ёсоор эхлүүлдэг өдөр юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөлдөө очсон байх болно: Махбод болсон Бурханы ажил бүрмөсөн дууссан байх ба хүн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхэлнэ—тэрээр үйлчлэлээ хэрэгжүүлнэ. Энэ нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс та нар эдгээр зүйлийг мэдсэн суурин дээрээс өөрсдийн орох замыг олох ёстой. Энэ бүхэн нь та нарын ойлгох ёстой зүйл юм. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л оролт нь сайжирна, учир нь Бурханы ажил бол золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байгаа, хэзээ ч сэрээгүй хүнийг чөтгөрүүдийн цугладаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; хүн нүглийн мянганаас чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн болж, агуу улаан лууг бүрмөсөн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амраахын төлөө; мөн цээжин дотор чинь бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өөдгүй нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй энэ амьдралыг орхих боломжтой болж, боол байхаа больж, агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж, түүнд захирагдахаа болихын төлөө байдаг; та нар энэ бүтэлгүйтсэн улс үндэстнийх байхаа больж, жигшүүрт агуу улаан лууд харьяалагдахаа больж, түүнд боолчлогдохоо болино. Бурхан чөтгөрүүдийн үүрийг гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях бөгөөд та нар Бурханы хажууд зогсоно—та нар Бурханд харьяалагддаг, харин боолуудын энэхүү хаант улсад харьяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг аль хэдийн голдоо ортол үзэн ядсан. Тэрээр шүдээ зуун, энэхүү хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр хөлөө тавихаар тэсэж ядан байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босож чадахгүй, дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй; Бурхан үүний урьдын үйлдлүүдийг өршөөхгүй, хүнийг хууран мэхэлдгийг нь тэвчихгүй бөгөөд эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл нэг бүрийнх нь төлөө тооцоо бодно; бүх ёрын муугийн энэ толгойлогчийг14 Бурхан өчүүхэн төдий ч хэлтрүүлэхгүй, үүнийг бүрмөсөн устгана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

20. Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,15 балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан16 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь сохолж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

21. Бурханы ажлын саад бартаа хэчнээн их билээ? Хүн ер нь үүнийг мэдсэн үү? Хүмүүс гүн-шингэсэн мухар сүсгийн хэтрүүлэгт хоригдсон болохоор Бурханы жинхэнэ нүүр царайг хэн мэдэж чадах юм бэ? Тун өнгөц, утгагүй энэхүү хоцрогдмол соёлын мэдлэгтэйгээр тэд Бурханы хэлсэн үгийг яаж бүрэн ойлгож чадах юм бэ? Тэдэнтэй нүүр тулан ярилцаж, амаараа хооллосон ч гэсэн тэд яаж ойлгож чадах юм бэ? Заримдаа Бурханы үгийг үл ойшоодог мэт байдаг: Хүмүүст өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, тэд толгойгоо сэгсрээд, юу ч ойлгодоггүй. Энэ нь яаж сэтгэл түгшээхгүй байж чадах юм бэ? Энэхүү “хол хөндий,17 эртний соёлын түүх болон соёлын мэдлэг” нь ямар ч үнэ цэнгүй ийм бүлэг хүмүүсийг хүмүүжүүлсэн. Эртний энэ соёл—эрхэм нандин өв бол—бөөн хог хаягдал юм! Энэ нь аль хэдийн үүрдийн ичгүүр болсон бөгөөд үүнийг дурдахын ч хэрэггүй! Энэ нь хүмүүст Бурханыг эсэргүүцэх заль мэх, арга барилыг зааж, улсын боловсролын “захиалгат, зөөлөн удирдамж”18 нь хүмүүсийг Бурханд бүр ч дуулгаваргүй болгосон. Бурханы ажлын хэсэг болгон нь туйлын хэцүү бөгөөд Түүний ажлын алхам бүр Бурханы хувьд сэтгэл түгшмээр байсан. Газар дээрх Түүний ажил хэчнээн хэцүү вэ! Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нямбай төлөвлөж, анхааралтай авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж, эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бартай адил; үл ялиг хүрэнгүүт л тэр хазаж, эсвэл унаж, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоодог, эсвэл өөрийн бие дэх бохир зүйлсэд ташуурахын тулд гахай, нохой эцэг эх рүүгээ гүйдэг. Ямар их саад тотгор вэ! Бурхан ажлынхаа алхам бүрд шахам сорилтод өртөж, бараг алхам бүрдээ асар их аюулыг сөрдөг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахыг хүсдэг вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөж, хүний амийн төлөө сэтгэл зовнилд автаж, хүний сул талыг өрөвддөг. Ажлынхаа алхам бүрд, хэлдэг үг бүрдээ Тэр олон ээдрээ бартааг туулсан; Тэрээр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, хүүхдэрхүү зан, эмзэг байдлын … талаар цаг үргэлжид, ахин дахин боддог. Хэн ер нь үүнийг мэдсэн юм бэ? Тэр хэнд итгэн ярьж болох юм бэ? Хэн ойлгож чадах юм бэ? Тэрээр хүний нүгэл, ноён нуруу дутмаг байдал, эргэж буцсан аашийг үргэлж үзэн яддаг бөгөөд хүний эмзэг байдалд үргэлж санаа зовж, хүний өмнө орших замыг дэнслэн боддог. Хүний үг, үйл хэргийг ажиглахдаа Тэр үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүрдэг бөгөөд эдгээр зүйлийг харах нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэст нь хөшүүн болсон; Бурхан яагаад үргэлж тэдэнд хүндрэл учруулдаг юм бэ? Мөхөс дорой хүнд цөхрөлтгүй зан үнэхээр байдаггүй; яагаад Бурхан хүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд өчүүхэн төдий ч амин чанар байхаа больдог; дуулгаваргүй байдлынх нь төлөө Бурхан яагаад үргэлж түүнийг зэмлэх ёстой юм бэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн бол эмзэг, арга мөхөстсөн байдалтай байдаг ба хүнийг аажмаар өөрийгөө эргэцүүлэг гэсэндээ Бурхан Өөрийнхөө уурыг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан. Гэсэн ч ноцтой бэрхшээлтэй байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгоогүй; хүн диаволуудын хөгшин хааны хөл дор гишгэлүүлсэн атлаа үүнийгээ огт мэддэггүй бөгөөд үргэлж Бурхантай сөргөлддөг, эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн атал хэн ер нь тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй мөртөө сандарч тэвдэхгүй хэвээр үлдэж, ямар ч хүсэл тэмүүлэлгүй байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүмүүс Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч далайн ёроол дахь ордонд амьдардаг гэдэгтээ итгэдэг; өөрсдийг нь агуу улаан луу хяхан хавчдаг ч өөрсдийгөө лууны улсаар “ивээгдсэн”19 гэж боддог; өөрсдөөр нь диавол тохуурхдаг ч махан биеийн жүжиглэх өндөр чадварыг эдэлж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн золгүй явдалтай тулгарсан ч мэддэггүй бөгөөд энэ харанхуй нийгэмд бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг20 боловч хэзээ ч сэрээгүй. Тэр өөрийгөө энхрийлдэг байдал болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Хүн яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгтлээ их үл хайхардаг вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг юм уу? Харанхуйг гэрэл болгон өөрчлөх өдрийг хүсдэггүй гэж үү? Шударга бус явдлыг зөв шударга байдал, үнэн болгож дахин нэгэнтээ засаж залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит баримтыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л хараад, юу ч хийхгүй байхыг хүсдэг юм уу? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байдаг гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Ийм бүтэлгүй байр байдалтай боолуудтай хамт Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Хүсэл эрмэлзэл чинь хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Ёс жудаг чинь хаана байна? Эрх чөлөө чинь хаана байна? Чи бүхий л амьдралаа21 агуу улаан луу, диаволуудын хааны төлөө золиослохыг хүсэж байна уу? Түүгээр үхтэлээ тамлуулахдаа чи аз жаргалтай байдаг уу? Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

22. Угсаатны хатуу уламжлал, сэтгэлгээ нь хүний цэвэр ариун, цайлган сэтгэлд эртнээс таагүй нөлөө үзүүлж ирсэн бөгөөд сэтгэл хөдлөлгүй, өөрийгөө гэх ямар ч мэдрэмжгүй мэт, өчүүхэн ч хүн чанаргүйгээр хүний сүнс рүү дайрсан юм. Энэ чөтгөрүүдийн арга барил туйлын харгис, “боловсрол”, “хүмүүжил” нь хүнийг хяддаг диаволын хааны уламжлалт арга болсон мэт байдаг. Тэрээр “гүн гүнзгий сургаалаа” ашиглан үзэшгүй муухай сэтгэлээ бүрэн нууж, хонины арьс нөмрөн хүний итгэлийг олоод, дараа нь үлбийн унтаж байгааг нь далимдуулан хүнийг бүрмөсөн залгидаг. Хөөрхий хүн төрөлхтөн—өсөж өндийсөн нутаг нь диаволын нутаг, өсгөж хүмүүжүүлсэн нэгэн нь үнэндээ өөрсдийг нь шархлуулдаг дайсан гэдгийг яахан мэдэх билээ. Гэвч хүн огт сэрдэггүй; өлсгөлөн, цангаагаа тайлчхаад өсгөсөн “эцэг эхийнхээ” “ачийг” хариулахаар бэлтгэдэг. Хүн ийм л байдаг. Өнөөдөр хүн өөрийг нь өсгөсөн хаан бол дайсан нь гэдгийг мэдэхгүй хэвээр. Газар дэлхий үхэгсдийн ясаар дүүрч, диавол солиотуудыг зогсолтгүй баясгаж, “нөгөө ертөнцөд” хүний махыг үргэлжлүүлэн үмхэлж, хүний араг ястай нэг булшинд орж, хүний ноорхой биеийн эцсийн үлдэгдлийг идэхээр хий дэмий оролддог. Гэвч хүн мэдэхгүй хэвээр байдаг бөгөөд диаволд хэзээ ч дайснаа гэж хандаагүй, харин ч түүнд чин сэтгэлээсээ үйлчилдэг. Ингэтлээ гажуудсан хүмүүс Бурханыг мэдэж огт чадахгүй. Махбод болж хүмүүсийн дунд ирээд авралын бүх ажлаа гүйцэлдүүлэх нь Бурханд амар байдаг гэж үү? Аль эрт Үхэгсдийн оронд унасан хүн Бурханы шаардлагыг биелүүлж яахан чадах билээ? Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харж зүрхлэх билээ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл,22 дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ? Бурханы оргилуун зүрх сэтгэл, бадрангуй хүлээлтийг хүн хүйтэн, цэвдэг сэтгэл, үл хайхарсан харц, удаа дараагийн зэмлэл, доромжлол; мөн зүрх зүсэм үг, ёжлол, басамжлалаар хариулсан; хүн доог тохуу хийж, дэвсэлж, голж, үл ойлгож, гомдоллож, хөндийрч, зайлсхийж, ов мэх гаргаж, дайрч давшлан, хорсохоос өөр хариу бариагүй. Халуун дулаан үгийг нь хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоосон билээ. Бурхан гагцхүү толгой гудайлган тэвчиж, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчлэхээс өөр яаж ч чаддаггүй.23 Нар сар тун олон удаа улирч, Бурхан ододтой асар олон удаа нүүр учирч, маш олон удаа үүрийн гэгээгээр гараад үдшийн бүрийд эргэн ирж, эргэж хөрвөөн, Эцэгээсээ хагацахаас мянга дахин хүнд гасланг туулж, хүний дайралт, эвдэлт, харьцалт, засалтыг туулсан юм. Бурханы даруу, нуугдмал байдлыг хүн алагчлах сэтгэл,24 шударга бус үзэл санаа, ёс бус хандлагаар хариулж, далд ажилладаг Бурханы нам гүм арга, хүлцэл, тэвчээрийг шунахай харцаар хариулсан; хүн харуусахгүйгээр Бурханыг дэвслэн хөнөөхийг хүсэж, газартай нь тэгшлэх гэж оролддог. Бурханд хүн “гойд сүйхээтэй” ханддаг бөгөөд хүний дээрэлхэж, зэвүүцдэг Бурхан олон түмэн хүний хөлд бяц дэвслүүлдэг байхад хүн толгодын хаан болж, хэмжээгүй эрх эдлэн,25 нууцхан анхаарлын төвд байхыг хүсдэг мэт, Бурханыг хичээл зүтгэлтэй, дүрэм журмыг баримталдаг, эсэргүүцэж, хэрэг төвөг удах эрхгүй, хөшигний цаадах найруулагч болгохыг эрмэлздэг мэтээр нуруу тэнэгэр зогсдог. Бурхан сүүлчийн эзэн хааны дүрд тоглож, ямар ч эрх чөлөөгүй утсан хүүхэлдэй26 байх ёстой. Хүний үйл хэрэг хэлж ярихын аргагүй атал хүн яахаараа Бурханаас энэ тэрийг шаардах эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа Бурханд санал хэлэх эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа сул талыг нь өрөвд гэж Бурханаас шаардах эрхтэй байдаг юм бэ? Хүн Бурханаас өршөөл хүртэхэд яахан тохирох билээ? Бурханы уужим сэтгэлийг ахин дахин хүртэхэд яахан тэнцэх билээ? Бурханаас ахин дахин уучлал хүртэхэд яаж тэнцэх юм бэ? Хүний мөс чанар хаа байна? Бурханы сэтгэлийг хүн аль эрт шархлуулж, Бурханы зүрх сэтгэлийг аль эрт эмтэлсэн. Бурхан хүнийг Өөрт нь өгөөмөр зан гаргана, өчүүхэн ч болтугай халуун дулаан хандана гэж найдан нүдэндээ галтай, нүүрэндээ цогтойгоор хүмүүсийн дунд ирсэн юм. Гэвч Бурханы зүрх сэтгэлийг хүн тайтгаруулалгүй удаж, Бурханыг гагцхүү удаа дараа27 дайрч давшлан, тарчилгасан. Зүрх сэтгэл нь хэт шунахай, хүсэл нь дэндүү их, хэзээ ч ханаж цаддаггүй, цаг ямагт зальхай, муйхар зоригтой байдаг хүн Бурханд ямар ч эрх чөлөө, үг хэлэх эрх огт олголгүйгээр доромжлолд өртөж, хүний эрхээр байхаас өөр сонголт үлдээдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс эш татав

23. Бүтээлээс хойш өнөөг хүртэл Бурхан асар их зовлон туулж, маш олон дайралтад өртсөн. Гэвч хүн өнөөдөр ч Бурханд тавих шаардлагаа сулруулдаггүй, Бурханыг шинжиж, үл тэвчсэн хэвээр бөгөөд Бурхан буруу замаар орох вий, газар дээрх Бурхан хэрцгий, үндэслэлгүй авирлаж, үймээн дэгдээх вий, эсвэл юунд ч хүрч чадахгүй байх вий гэж гүнээ эмээх мэт Бурханд гагцхүү зөвлөгөө өгч, Түүнийг шүүмжилж, сахилгажуулдаг. Хүн Бурханд үргэлж ийнхүү ханддаг. Бурхан үүнд гуниглахаас өөр яалтай? Бурхан махбод болоод үлэмж их шаналал, доромжлол туулсан; гэтэл хүний сургаалыг Бурханаар хүлээн зөвшөөрүүлбэл хэчнээн дор байх билээ? Бурхан хүмүүсийн дунд ирээд бүх эрх чөлөөгөө алдаж, Үхэгсдийн оронд хоригдсон мэт болчхоод хүний шинжилтийг өчүүхэн ч эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ичгүүртэй бус уу? Хэвийн хүний гэр бүлд ирээд “Есүс” хамгийн их шударга бусыг амссан. Тоост энэ ертөнцөд ирээд хамгийн доод ёроолд нь хүртэл Өөрийгөө даруусгаж, туйлын эгэл махбодтой болсон нь бүр ч доог тохуутай. Хамгийн Дээд Бурхан шалихгүй хүн болоод зовлон бэрхшээл амсдаг бус уу? Бас Бурхан хүн төрөлхтний төлөө ингэдэг бус уу? Бурхан Өөрийгөө бодож байсан удаа бий юу? Иудейчүүд Өөрийг нь голж, амийг нь хөнөөж, хүмүүс даапаалан доог тохуу хийх үед Бурхан хэзээ ч Тэнгэрт гомдоллож, газар дэлхийд эсэргүүцэл илэрхийлээгүй. Өнөөдөр энэ олон мянган жилийн өмнөх эмгэнэлт явдал иудейчүүд шиг ийм хүмүүсийн дунд дахин гарч ирлээ. Тэд адилхан нүгэл үйлдэж байгаа бус уу? Хүн яахаараа Бурханы амлалтыг хүртэх эрхтэй байдаг юм бэ? Бурханыг эсэргүүцчихээд ерөөлийг нь хүртдэг бус уу? Хүн яагаад хэзээ ч шударга ёстой нүүр тулж, үнэнийг хайдаггүй юм бэ? Яагаад Бурханы хийдэг зүйлийг хэзээ ч сонирхдоггүй юм бэ? Хүний зөв шударга байдал хаа байна? Хүний эрх тэгш байдал хаа байна? Хүн Бурханыг төлөөлөх зориг зүрхтэй юм гэж үү? Хүний шударга ёсны мэдрэмж хаа байна? Хүний хайрладаг хэр их зүйл Бурханы хайртай зүйл байдаг вэ? Хүн бяслаг, шохой хоёрыг ялгаж чаддаггүй,28 хар цагааныг байнга хольж хутгадаг,29 шударга ёс болон үнэнийг дарж, шударга бус, зөвт бус байдлыг өндөрт залдаг. Хүн гэрлийг үлдэн хөөж, харанхуйд харайн бүждэг. Үнэн болон шударга ёсыг эрж хайдаг хүмүүс харин ч гэрлийг үлдэн хөөж, Бурханыг эрж хайгсад Түүнийг улан дороо гишгэлээд, өөрсдийгөө тэнгэрт өргөн залдаг. Хүн дээрэмчнээс30 өөрцгүй. Хүний эрүүл ухаан хаа байна? Зөв бурууг хэн ялгаж чадах вэ? Шударга ёсыг хэн баримталж чадах вэ? Үнэний төлөө зовоход хэн бэлэн байна? Хүмүүс харгис, хэрцгий! Бурханыг загалмайд цовдолчхоод алга ташин уухайлж, зогсолтгүй уулгалан хашхичдаг. Тахиа нохой шиг тэд хуйвалдан хамсаж, өөрсдийн хаанчлалыг байгуулан, хөндлөнгийн оролцоо нь бүх газрыг түйвээсэн бөгөөд бүгд нэг газар бөөгнөрөөд нүдээ анин галзуу мэт ульсаар, хөл хөдөлгөөнтэй, золбоотой, бүдэг бадаг уур амьсгал түгж, бусдаас харалганаар зүүгдэх хүмүүс бүгд өвөг дээдсийнхээ “цуутай” нэрсийг барин гарч ирсээр байдаг. Энэ тахиа, ноход Бурханыг аль эрт анхаарахаа больчхоод, зүрх сэтгэлийнх нь байр байдалд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан хүнийг тахиа, нохойтой адилтган, зуун нохойг улиулахаар турхиран хуцаж буй нохой шиг гэж хэлдэгт гайхах юмгүй; ийм маягаар хүн Бурханы ажил ямар болохыг үл тоомсорлож, шударга ёс бий эсэх, Бурханд хөл тавих газар бий эсэхийг үл тоон, маргааш ямар байхыг үл хайхарч, өөрийн дорд, бузар булай байдлыг үл ойшоон ихээхэн шуугиан дэгдээсээр Бурханы ажлыг өнөөдөртэй золгууллаа. Хүн аливааг хэзээ ч төдийлөн их бодож байгаагүй, маргаашийн талаар хэзээ ч санаа зовоогүй, ашиг тустай, эрхэм нандин бүхнийг тэвэртээ цуглуулчхаад Бурханд үлдэгдэл, хаягдлаас31 өөр юу ч үлдээгээгүй. Хүн төрөлхтөн хэчнээн харгис гээч! Хүн Бурханд огт санаа зовдоггүй, бүх зүйлийг нь нууцхан залгичхаад Бурханыг ардаа хол хаян, оршин тогтнолд нь дахин огт анхаардаггүй. Хүн Бурханыг эдэлдэг атлаа эсэргүүцэж, уландаа гишгэдэг, харин амаараа Бурханд талархаж, магтдаг; Бурханд залбирч, найдахын хажуугаар Бурханыг хууран мэхэлдэг; Бурханы нэрийг “өргөмжилж”, Бурханы царай өөд харах атлаа улайм цайм, ичгүүр сонжуургүйгээр Бурханы сэнтийд суун, Бурханы “зөвт бус байдлыг” шүүдэг; Бурханд өртэй гэх үг амнаас нь гарч, Бурханы үгийг харах атлаа зүрх сэтгэлдээ Бурханыг харааж зүхдэг; хүн Бурханд “хүлээцтэй” ханддаг мөртөө дарлаж, аман дээрээ Бурханы төлөө ингэж байна гэдэг; гартаа Бурханы зүйлсийг барьж, амандаа Бурханы өгсөн хоолыг зажилдаг ч Бурханыг бүхлээр нь залгихыг хүссэн мэт нүд нь хүйтэн цэвдэг, сэтгэл хөдлөлгүй байдлаар ширтдэг; хүн үнэнийг хардаг ч үүнийг Сатаны заль мэх гэж зүтгэдэг; шударга ёсыг хардаг ч үүнийг амь биеэ золиослох явдал болгохоор хүчилдэг; хүний үйл хэргийг хараад энэ нь Бурхан юу болох мөн гэж зүтгэдэг; хүний байгалиас заяасан авьяасыг хараад тэр бол үнэн гэж зүтгэдэг; Бурханы үйл хэргийг хараад ихэрхүү, биеэ тоосон байдал, сүржин үг, өөрийгөө зөвтгөсөн байдал гэж зүтгэн, Бурханыг харчхаад хүн гэж нэрлэхээр оролдож, Сатантай хуйвалддаг бүтээгдсэн зүйлийн эгнээнд оруулахаар ихэд хичээдэг; Бурханы айлдвар гэдгийг нь хүн сайн мэддэг атлаа ердөө л хүний бичвэр гэж нэрлэнэ; махбодод Сүнс биеллээ олж, Бурхан махбод болсныг сайн мэддэг атлаа энэ махбод бол зүгээр л Сатаны үр удам гэж хэлдэг; Бурхан даруу, нууцлаг гэдгийг сайтар мэддэг атлаа Сатан шившиг болж, Бурхан ялсан гэхээс өөрийг хэлдэггүй. Яасан хэрэггүй амьтад вэ! Хүн хоточ нохой болж үйлчлэх ч үнэ цэнгүй! Тэрээр хар цагааныг ялгадаггүй, бүр харыг албаар цагаан болгон гуйвуулдаг. Хүний хүч, хүний бүслэлт Бурхан чөлөөлөгдөх өдрийг хүлцэж чадна гэж үү? Бурханыг албаар эсэргүүцсэнийхээ дараа хүн огт хайхардаггүй, тэр ч бүү хэл Бурханыг хөнөөхдөө тулж, Бурханд Өөрийгөө харуулах ямар ч боломж олгодоггүй. Зөв шударга байдал гэж хаана байна? Хайр хаана байна? Хүн Бурханы дэргэд суугаад, Түүнийг өвдөг сөгдүүлэн өршөөл гуйлгаж, өөрийн бүх зохион байгуулалтыг дуулгавартай дагуулж, бүх явуулгатайгаа үг дуугүй эвлэрүүлж, хийдэг бүхэндээ хүнээс дохио авахад Бурханыг хүргэж, эс бөгөөс унтууцан,32 багтартлаа уурладаг. Харыг цагаан болгон гуйвуулдаг харанхуйн ийм нөлөөн дор Бурхан ганьхралд автахаас өөр яалтай? Бурхан санаа зовохоос өөр яалтай? Бурхан хамгийн сүүлийн үеийн ажлаа эхлэх үе нь тэнгэр газрыг бүтээх ажилтай адилхан байсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний үйл хэрэг тун “баялаг” бөгөөд “цаг ямагт ундрах амийн усны булаг” хүний зүрх сэтгэлийн талбайг тасралтгүй “дүүргэдэг” бол хүний “амийн усны булаг” Бурханы эсрэг эргэлзэх юмгүй33 өрсөлддөг; энэ хоёр эвлэршгүй бөгөөд энэ нь ямар ч эрээ цээргүйгээр Бурханы оронд хүмүүсийг хангадаг байхад хүн холбогдох аюулыг огт бодолцолгүй үүнтэй хамтран ажилладаг. Тэгээд ямар үр дүнд хүрдэг вэ? Тэрээр Бурханыг цэвдгээр хойш тавин холдуулчхаад огт анхаарал хандуулдаггүй бөгөөд Бурхан анхаарлыг нь татах вий гэж асар их айн, Бурханы амийн усны булаг хүнийг уруу татаж, хүнийг олж авах вий гэж гүнээ эмээдэг. Иймээс хүн ертөнцийн асуудлыг олон жил туулсныхаа дараа Бурханы эсрэг хамсан хуйвалдаж, тэр ч бүү хэл Бурханыг хүнд шийтгэлийнхээ бай болгодог. Нүдэнд орсон хог мэтээр Бурханыг барьж аваад галд хийж цэвэршүүлэн, цэвэрлэе гэхээс байж яддаг. Бурханы тавгүйрхэхийг хараад хүн цээжээ дэлдэн инээж, баярласандаа бүжиж, Бурхан ч бас цэвэршүүлэлтэд уналаа гэцгээн, Бурханы бузар, ариун бус байдлыг шатаан цэвэрлэнэ гэж хэлэн, ингэх нь л үндэслэлтэй, ухаалаг, эдгээр нь л Тэнгэрийн шударга, боломжийн арга барил мэт байдаг. Хүний энэ зэрлэг ааш авир санаатай ч юм шиг, санаандгүй ч юм шиг. Хүн өөрийн үзэшгүй царай, муу муухай, бузар сүнс болон гуйлгачны хөөрхийлөлтэй төрхийг аль алийг нь илчилдэг; хаа сайгүй түйвээснийхээ дараа хөөрхийлөлтэй царайлж, Тэнгэрээс уучлал гуйн, туйлын өрөвдөлтэй бээжин хав шиг харагддаг. Хүн үргэлж тааварлахын аргагүй авирлаж, ямагт “бусдыг айлгахын тулд барын нуруун дээр сууж”,б үргэлж дүр үзүүлж, Бурханы зүрх сэтгэлийг өчүүхэн төдий ч үл бодолцон, өөрийн байр суурьтай ч огт харьцуулалт хийдэггүй. Бурхан өөрийг нь хилсдүүлсэн мэт, өөрт нь тэгж хандах учиргүй мэт, Тэнгэр харалган бөгөөд хүнд албаар төвөг учруулж байгаа мэт хүн зүгээр л Бурханыг чимээгүйхэн эсэргүүцдэг. Иймээс ямагт чимээгүйхэн хорлонт явуулга хийж, Бурханд тавьдаг шаардлагаа өчүүхэн ч багасгалгүй араатны нүдээр харж, Бурханы үйлдэл бүрийг ууртайгаар хялайн, өөрийгөө Бурханы дайсан гэж хэзээ ч үл бодож, Бурхан манангаас гараад аливааг тодорхой болгож, хүнийг “барын амнаас” аварч, өөрийнх нь өмнөөс өшөө авах өдөр ирнэ гэж найддаг. Эрин үеүдийн туршид маш олон хүний гүйцэтгэсэн Бурханыг эсэргүүцэх үүргийг өөрсдөө гүйцэтгэж байна гэж хүмүүс өнөөдөр ч боддоггүй; хийдэг бүхэндээ хүмүүс аль хэдийн төөрөлдөж, ойлгосон бүхнийг нь аль эрт далай тэнгис залгисан гэдгийг тэд яахан мэдэх билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс эш татав

24. Хүн төрөлхтөн өдий хүртэл ахиж дэвшсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй нөхцөл байдал юм. Бурханы ажил, хүний оролт зэрэгцэн урагшилдаг тул Бурханы ажил ч бас зүйрлэшгүй гайхамшигт үйл явдал билээ. Өнөөдрийг хүртэлх хүний оролт бол урьд нь хүний хэзээ ч төсөөлж байгаагүй гайхамшиг юм. Бурханы ажил оргилдоо хүрч, улмаар хүний “оролт”34 ч оргилдоо хүрлээ. Бурхан чадах чинээгээрээ Өөрийгөө дорд болгосон ба хүн төрөлхтөн, эсвэл орчлон ертөнц, бүх зүйлийн алийг нь ч огт эсэргүүцээгүй. Харин хүн Бурханы толгой дээр гарч, Бурханыг дарлах нь дээд цэгтээ хүрлээ; бүгд оргилдоо хүрч, зөвт байдлын өдөр болох цаг ирлээ. Газрыг дүнсгэр байдал бүрхэн, харанхуй бүх ард түмнийг нөмөрч байгааг юунд цааш үргэлжлүүлнэм? Бурхан хэдэн мянган жил, бүр олон түмэн жил ажиж, тэвчээр нь аль хэдийн туйлдаа хүрлээ. Хүн төрөлхтний хөдөлгөөн бүрийг Тэр ажиглан, хүний зөвт бус байдал хэчнээн удаан түйвээхийг ажиглаж ирсэн ч аль эрт хөшүүн болсон хүн юу ч мэдэрдэггүй. Тэгвэл Бурханы үйл хэргийг хэн ер нь ажсан юм бэ? Хэн харцаа дээш хандуулж, алсын бараа харав? Хэн чих тавин сонсов? Хэн ер нь Төгс Хүчитийн гарт байв? Хүмүүс бүгд хий хоосон айдаст автдаг.35 Бухал өвс, дэрс ямар хэрэгтэй юм бэ? Тэд бие махбодтой болсон Бурханыг үхтэл нь тамлаж л чадна. Хэдийгээр тэд бухал өвс, дэрснээс цаашгүй ч “бүгдээс гаргууд”36 хийдэг нэг зүйлтэй: тэр нь Бурханыг үхтэл нь тамлаад, дараа нь “хүмүүсийн зүрх сэтгэлийг энэ баясгадаг” гэж хашхирах явдал. Яасан нэмэргүй амьтад вэ! Гайхмаар нь, хүмүүсийн эцэс төгсгөлгүй урсгал дунд тэд анхаарлаа Бурханд хандуулж, Түүнийг нэвтэршгүй бүслэлтэд оруулдаг. Ааг омог нь улам бадран,37 Бурханыг бүлэглэн хүрээлж, алхам ч хөдөлж чадахааргүй болгодог. Тэд гартаа элдэв янзын зэвсэг бариад, дайснаа харж буй мэтээр Бурханыг харж, харц нь уур хилэнгээр дүүрэн байдаг; тэгээд “Бурханыг мөчилж хаяна” гэхээс тэсэж яддаг. Хэчнээн гайхмаар гээч! Хүн, Бурхан хоёр яагаад ийм эвлэршгүй дайснууд болчхов? Хамгаас хайр татам Бурхан болон хүний хооронд өшөө хорсол байгаа юм гэж үү? Бурханы үйлдэл хүнд ямар ч ашиг тусгүй юм гэж үү? Хүнийг хохироодог юм уу? Хүн далдичилгүй Бурханыг цоо ширтэж, бүслэлтийг нь Тэр сэтлэн, гуравдагч тэнгэр лүү буцаж очоод хүнийг дахин гянданд хийх вий гэхээс ихэд айдаг. Хүн Бурханаас сэрэмжлэн байж суух газраа олж яддаг бөгөөд алсад газар дээр эвхрэлдэн “автомат буу” бариад, хүмүүсийн дундах Бурхан руу онилдог. Өчүүхэн л хөдөлмөгц нь Бурханы хамаг бие, өмсөж зүүсэн бүхэн гээд бүх зүйлийг нь хүн газрын хөрснөөс арчин, юу ч үлдээхгүй мэт байдаг. Бурхан, хүн хоёрын харилцаа засаршгүй болжээ. Бурхан хүнд ойлгохын аргагүй байдаг; харин хүн албаар хараагүй дүр эсгэж, тэнэглэн, Миний оршин тогтнолыг огт харахыг хүсдэггүй, шүүлтийг минь уучилдаггүй. Иймээс хүнийг тааварлаагүй байх үед Би чимээгүйхэн хөвөн оддог бөгөөд хүнтэй хэн нь дээр, хэн нь доор болохоо харьцуулахаа болино. Хамгийн дорд “амьтан” болох хүн төрөлхтнийг Би цаашид анхаармааргүй байна. Би амар тайван оршин суудаг газартаа Өөрийн нигүүлслийг бүрэн дүүрнээр нь эргүүлэн аваачсан; хүн тун дуулгаваргүй тул Миний эрхэм нандин нигүүлслээс нэмж эдлэх ямар шалтгаан байх билээ? Өөрт минь дайсагнагч хүчинд Би нигүүлслээ хий дэмий хайрлахыг хүсдэггүй. Өөрийн нандин үр жимсийг Би дэврүүн тэмүүлэлтэй, эргэн ирэхэд минь халуунаар угтдаг Канааны тариаланчдад олгоно. Тэнгэр мөнх оршоосой, бас хамгийн гол нь хүн хэзээ ч бүү хөгшрөөсэй, тэнгэр хүн хоёр үүрд амраасай, Бурханыг мөнх ногоон “нарс, майлс” үүр дагаж, өв тэгш эрин үед хамтдаа орох үед тэнгэрүүдийг үүрд дагаасай гэж л Би хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас эш татав

25. Бурханы ажил элбэг баян боловч хүний оролт маш их дутагдаж байна. Хүн, Бурхан хоёрын хамтын “аж ахуй” бараг бүгд Бурханы ажил; хүн хэр их орсон тухайд үзүүлэх зүйл бараг алга. Үгээгүй хоосон, харалган хүн бүр “эртний зэвсэг” гартаа барин өнөөдрийн Бурхантай хүч үздэг. Эдгээр “балар эртний бич” арайхийн цэх алхаж, “нүцгэн” биеэсээ огт ичдэггүй. Тэд Бурханы ажлыг үнэлэх ямар эрхтэй юм бэ? Дөрвөн мөчтэй эдгээр бичний олонхынх нь харц хилэнгээр дүүрч, гартаа эртний чулуун зэвсэг бариад Бурханы эсрэг тэмцэж, ертөнцөд урьд нь хэзээ ч үзэгдээгүй бичин хүний тулаан эхлүүлэх, бичин хүн, Бурханы хооронд газар даяар нэрд гарах эцсийн өдрүүдийн тэмцээн зохиохоор оролдож байна. Түүнчлэн энэ хагас босоо эртний бичин хүмүүсийн олонх нь маадгар зангаар бялхдаг. Нүүрийг нь бүрхсэн үс ширэлдээтэй, тэд алах санаа өвөртлөн урд хоёр хөлөө өргөдөг. Орчин цагийн хүн болж бүрэн хувьсах болоогүй тул зарим үед тэд цэх зогсож, заримдаа мөлхөн, духанд нь хөлс бурзайж, хүсэл эрмэлзэл нь нүдэнд илхэн. Хариу тулалдах хүчгүй, цохилтоос арай ядан зайлж чадах лагс, удаан дөрвөн мөчтэй, тэдний хань хамсаатан болох онгон дагшин эртний бичин хүмүүсийн дөрвөн хөл дээрээ зогсохыг хараад тэд биеэ барьж ядна. Юу болоод өнгөрснийг харж амжихын завдалгүй, нүд ирмэхийн зуур дэвжээн дээрх “баатар” дөрвөн мөч нь дээш тэрийн газар ойчно. Ийм олон жил газар дээр буруу байрлаж байсан дөрвөн хөл нь гэнэт орвонгоороо эргэсэн бөгөөд бичин хүн цааш эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болдог. Энэ цаг үеэс хойш хамгийн эртний бичин хүн газрын хөрснөөс арчигддаг нь үнэхээр “эмгэнэлтэй”. Энэхүү эртний бичин хүн дэндүү гэнэтхэн амь үрэгдлээ. Хүний энэ гайхамшигт ертөнцөөс юунд ийнхүү яаран одов? Төлөвлөгөөнийхөө дараагийн алхмыг нөхөдтэйгөө юунд хэлэлцсэнгүй вэ? Бурхантай хүчээ үзэхийн нууцыг үлдээлгүй ертөнцөөс хагацсан нь яасан харамсалтай! Ийм өтөл бичин хүн “эртний соёл, урлагийг” үр удамдаа уламжлуулан үлдээхгүй, ганц ч үг ган хийлгүй үхсэн нь ямар бодлогогүй хэрэг вэ. Ойр дотнынхноо дэргэдээ дуудаж хайртай гэдгээ хэлэх цаг ч байсангүй, чулуун хавтан дээр ганц ч үг үл үлдээж, тэнгэрнарыг үл ялгаж, үгээр илэрхийлшгүй хүндрэл бэрхшээлийнхээ тухай юу ч хэлсэнгүй. Эцсийн амьсгал авахдаа үхэж буй биеийнхээ хажууд үр удмаа дуудаад, “дэвжээ рүү гарч Бурхантай бүү тэмцээрэй” гэж нүд анихынхаа өмнө хэлсэнгүй, дөрвөн мөч нь тэнгэр өөд ургасан модны мөчир адил үүрд дээш гозойно. Тэр бич гашуун үхлээр үхсэн мэт санагдана… Гэнэтхэн дэвжээний цаанаас түсхийн инээх дуулдаж, хагас босоо бичин хүмүүсийн нэг нь ухаан мэдрэлээ алджээ; хөгшин бичин хүнийхээс илүү хөгжсөн, буга юм уу бусад зэрлэг ан намнах зориулалттай “чулуун муна” барьсан тэрээр уур бухимдал дүүрэн, толгойдоо сайтар боловсруулсан төлөвлөгөөтэйгөөр38 дэвжээн дээр үсрэн гардаг. Тэгээд гавьяа байгуулсан мэт байдаг. Чулуун мунынхаа “хүчийг” ашиглан “гурван минутын” туршид цэх зогсож чаддаг. Энэхүү гуравдагч “хөл” яасан агуу “бяртай” гээч! Бадируун, эв хавгүй, мунхаг хагас босоо бичин хүнийг гурван минутын турш цэх зогсоолоо—энэхүү хүндэт39 хөгшин бичин хүн ийм эзэрхэг байгаад гайхах зүйл алга. Мэдээж хэрэг эртний чулуун зэвсэг “нэр төрийнхөө дайд хүрдэг”: Хутганы бариул, ир, үзүүр байвч ганц гэм нь ир нь гялалздаггүй—энэ хэчнээн энэлэнтэй. Бусад нь чадавхгүй дорд амьтад, өөрөө эрэлхэг баатар мэтээр дэвжээн дээр зогсоод, доор байх хүмүүсийг жигшсэн харцаар харах эрт үеийн “бяцхан баатрыг” дахин хар. Тэрээр зүрх сэтгэлдээ тайзны өмнөх хүмүүсийг чимээгүйхэн жигшдэг. “Улс орон хүндрэлд ороод байна, энэ дор бүрийн маань хариуцлага атал та нар юунд айж хулчийна вэ? Улс оронд гай гамшиг нүүрлэхийг хараад цус урсгасан тулаанд та нар оролцохгүй юм биш биз? Улс гай гамшгийн ирмэгт байхад яагаад та нар сэтгэл зовнихыг эн түрүүнд тавихгүй, зугаа цэнгэлийг адагт үлдээхгүй байна вэ? Улс орон дампуурч, ард түмэн доройтохыг та нар яаж харж тэвчинэ вэ? Үндэстнээ харийн эрхшээлд оруулах ичгүүрийг та нар үүрэхэд бэлэн гэж үү? Ямар гээч нэмэргүй амьтад вэ!” Ингэж бодох зуур нь тайзны өмнө зодоон үүсэж, бичин хүний нүд улам бүр уурсаж, дэлбэрэх40 гэж байгаа мэт болдог. Бурханыг тулааны өмнө бүтэлгүйтээсэй гэхээс тэсэж ядан, Бурханыг хөнөөж хүмүүсийг баярлуулна гэхээс байж яддаг. Чулуун зэвсэг нь зохисон нэр алдартай ч гэлээ Бурханд хэзээ ч дайсагнаж чадахгүй гэдгээ тэр огт мэддэггүй. Биеэ хамгаалж, хэвтэж, босож амжаагүй байхад нь түүний хоёр нүд хараагүй болж, тэр урагш хойш ганхана. Тэгээд эртний өвөг дээдэс рүүгээ унаад дахин босдоггүй; эртний бичин хүнийг чанга тэврээд дахин орь дуу тавьдаггүй бөгөөд өөрийн дорой байдлыг хүлээн зөвшөөрч, эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болдог. Энэ хоёр хөөрхий бичин хүн дэвжээний өмнө насан эцэслэдэг. Өнөөдрийг хүртэл амьд явсан хүн төрөлхтний өвөг дээдэс зөвт байдлын Нар илэрсэн өдөр мэдлэггүйгээсээ үүдэн амь үрэгдсэн нь золгүй еэ! Олон мянган жил хүлээсэн бичин хүмүүс ерөөл хүртэх өдрөө өөрсдийн ерөөлийг диаволуудын хаантай хамт “эдлэхээр” Үхэгсдийн орон руу аваачиж, ийм агуу ерөөлийг алдан өнгөрөөсөн нь хэчнээн мунхаг хэрэг вэ! Амьдын ертөнц дэх энэ ерөөлийг хүү охидтойгоо эдлэхээр хадгалж яагаад болсонгүй вэ? Тэд гагцхүү өөрсдөдөө гай дуудаж байна! Багахан байр суурь, нэр хүнд, нэрэлхүү зангийн төлөө амь үрэгдэх золгүйтэлтэй учирч, тамын хаалгыг нээж, тамын хөвгүүд болохоор уралдаж байгаа нь юутай харамсалтай. Ийм төлөөс огт шаардлагагүй. “Үндэсний үзлээр тэгтлээ бялхаж явсан” эртний өвөг дээдэс “өөрсдөдөө тэгтлээ хатуурхаж, бусдад маш хүлцэнгүй хандаж”, өөрсдийгөө тамд унаган, өнөөх чадваргүй дорд амьтдыг гадна үлдээсэн нь юутай харамсалтай. Ийм “ардын төлөөлөгчид” хаанаас олдох юм бэ? Тэд “үр хүүхдийнхээ сайн сайхны” төлөө, “ирээдүй хойч үеийн амар тайван амьдралын” төлөө Бурханы хөндлөнгийн оролцоог зөвшөөрдөггүй тул өөрсдийн амийг үл хайхардаг. Мөн “үндэстний төлөө” цааргагүйгээр өөрсдийгөө зориулж, Үхэгсдийн оронд үг дуугүй ордог. Ийм үндэсний үзлийг хаанаас олж болох вэ? Бурхантай тулалдаж байхдаа тэд үхэхээс ч, цус урсгахаас ч айдаггүй, маргаашийн төлөө бүр ч санаа зовдоггүй. Тэд зүгээр л тулааны талбарт гардаг. “Зориулах сэтгэлийнхээ” хариуд тэд гагцхүү мөнхийн гэмшилд автаж, мөнх дүрэлзэх тамын галд шатдаг нь хэчнээн хөөрхийлөлтэй!

Ямар сонирхолтой юм бэ! Бие махбодтой болсон Бурханыг хүмүүс яагаад байнга голж, хараан зүхэж ирсэн бэ? Бие махбодтой болсон Бурханы талаар хүмүүс яагаад ямар ч ойлголтгүй байдаг юм бэ? Бурхан буруу цаг үедээ ирсэн юм гэж үү? Бурхан буруу газар ирчихсэн юм гэж үү? Бурхан хүний “зөвшөөрсөн гэх гарын үсэггүйгээр” бие даан үйлдсэнээс үүдэн ийм зүйл тохиолдсон юм гэж үү? Хүний зөвшөөрөлгүйгээр Бурхан шийдвэр гаргаснаас болсон юм гэж үү? Бурхан урьдчилан сануулга өгснийг баримтууд өгүүлдэг. Бурхан махбод болохдоо ямар ч буруу зүйл хийгээгүй—Тэр хүнээс зөвшөөрөл авах ёстой гэж үү? Түүнчлэн Бурхан хүнд аль эрт сануулсныг магадгүй хүмүүс мартчихсан бололтой. Хүн буруугүй, учир нь тэр аль эрт Сатаны завхралд өртөөд сүнсний ертөнцөд юу тохиож буй талаар байтугай тэнгэрийн дор өрнөж буй зүйлсийн талаар ч юу ч ойлгож чаддаггүй! Хүний өвөг дээдэс болох бичин хүн дэвжээн дээр амь үрэгдсэн нь тун харамсалтай хэдий ч гайхах зүйл биш: Тэнгэр, газар хоёр хэзээ ч нийцтэй байгаагүй атал усан толгойтой бичин хүн Бурханыг дахин махбод болно гэж сэтгэж яахан чадах билээ? “Жаран нас” хүрсэн ийм “хөгшин хүн” Бурхан илэрсэн өдөр насан эцэслэсэн нь хэчнээн гунигтай. Ийм агуу ерөөл ирэх үед ертөнцийг ерөөлгүй орхин одсон нь гайхалтай хэрэг бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас эш татав

26. Бие махбодтой болсон Бурхан бүх шашин, давхаргыг донсолгож, шашны хүрээний анхдагч дэг журмыг “үймүүлж”, Бурхан илрэхийг хүсэн мөрөөсдөг бүх хүний зүрх сэтгэлийг донсолгосон. Дээдлэн хүндлэхгүй хэн байна? Бурхантай уулзах гэж хүсэн хүлээхгүй хэн байна? Хүмүүсийн дунд Бурхан олон жил биечлэн байсан ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, ялгамж чанараа олон түмэнд тунхагласан байхад яагаад энэ нь хүний зүрх сэтгэлд баясал авчирч үл чадав? Бурхан нэгэн цагт хүнтэй баяр гунигаа хуваалцсан бол өнөөдөр хүн төрөлхтөнтэй дахин уулзаад өнгөрч одсон цаг хугацааны шастирыг хуваалцдаг. Иудагаас явсных нь дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олж чадаагүй. Бурхантай дахин нэг уулзах сан гэж хүсэн мөрөөсдөг тэд өнөөдөр Түүнтэй ахин нүүр учирч, дахин уулзсан гэдгээ огт мэддэггүй. Энэ нь өчигдрийг санагдуулахаас өөр яалтай? Хоёр мянган жилийн өмнөх энэ өдөр иудейчүүдийн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээнд хооллож, Түүнийг олон жил дагасныхаа дараа улам их хайрлах болсон: Тэр Эзэн Есүсийг чин сэтгэлээсээ хайрлан, асар их хайртай байсан билээ. Жавартай тэжээлийн онгоцонд төрсөн алтан шаргал үстэй нярай нь бие махбодтой болсон Бурханы эхний дүр гэдгийг иудейчүүд огт мэдээгүй. Түүнийг өөрсөдтэйгөө адилхан гэж бүгд бодоцгоон, ялгаатай гэж хэн ч бодоогүй—энэхүү ердийн, эгэл Есүсийг хүмүүс яаж таньж чадах билээ? Иудейчүүд Түүнийг тухайн цаг үеийн иудей хүү гэж бодоцгоосон юм. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж хараагүй бөгөөд хүмүүс Түүнд гагцхүү сохроор шаардлага тавьж, арвин баялаг ерөөл, амар амгалан, баяр баясал хайрлаач гэж хүссэн. Саятан мэт Түүнд хүний хүсэж болох бүх зүйл бий гэдгийг л тэд мэдэж байлаа. Гэвч хүмүүс Түүнд хэзээ ч хайр татам Нэгэн хэмээн хандаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, гагцхүү эсэргүүцэж, бодлогогүй шаардлага тавьсан. Есүс хэзээ ч эсэргүүцээгүй, харин Өөрийг нь мэдэхгүй байсан ч гэлээ хүнд цаг ямагт нигүүлсэл хайрласан юм. Тэр чимээгүйхнээр хүмүүст гагцхүү халуун дулаан, хайр, өршөөл хайрлан, хэрэгжүүлэх шинэ арга замыг өгч, хуулийн хүлээсээс хүнийг гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, гагцхүү Түүнд атаархаж, гойд авьяас билгийг нь таньсан. Хайр татам Аврагч Есүс хүн төрөлхтний дунд ирэх үедээ хэчнээн их доромжлол туулсныг харалган хүн төрөлхтөн яахан мэдэх билээ? Түүний зовуурийг хэн ч бодолцож үзээгүй, Эцэг Бурханыг гэх хайрыг нь хэн ч мэдээгүй, Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; Мариа төрсөн эх нь хэдий ч өршөөлт Эзэн Есүсийн сэтгэл дэх бодлыг яахан мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлшгүй зовлонг хэн мэдэх билээ? Хүмүүс хүсэлт тавьсныхаа дараа Түүнийг цэвдгээр үл ойшоон, гадагш хаясан. Иймээс Есүс өдрөөс өдөрт, жилээс жилд гудамжаар хэрэн хэсэж, олон жил тэнүүчилсээр урт атлаа ахархан гучин гурван хүнд бэрх жилийг өнгөрөөсөн юм. Хүмүүс хэрэгтэй үедээ инээмсэглэсэн царай гарган Түүнийг гэртээ урьж, шаардлага тавихаар оролддог байлаа—харин тус нэмрийг нь авсныхаа дараа хаалгаар даруй хөөн гаргадаг байв. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, цусыг нь ууж, хайрласан нигүүлслийг нь эдэлсэн атлаа өөрсдөд нь хэн амь хайрласныг хэзээ ч мэддэггүй байснаасаа болж Түүнийг бас эсэргүүцсэн. Эцэст нь Есүсийг загалмайд цовдолсон ч Тэр ганц ч үг дуугараагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй л байна. Хүмүүс Түүний махыг идэж, цусыг ууж, өөрсдөд нь зориулан бэлддэг хоол хүнсийг нь идэцгээн, нээсэн замаар нь алхдаг атлаа Түүнийг голохоор санаархсан хэвээр байдаг; үнэндээ тэд өөрсдөд нь амь хайрласан Бурханд дайсан мэт хандаж, өөрсөд шиг нь боол хүмүүст тэнгэр Эцэг мэт ханддаг. Ингэснээрээ тэд Түүнийг албаар эсэргүүцдэг бус уу? Есүс хэрхэн загалмай дээр амь тавих болов? Та нар мэдэх үү? Өөрт нь хамгийн ойр дотно байсан, Өөрийг нь идэж, ууж, эдэлж байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Есүс шалихгүй, хэвийн багшаас цаашгүй байсан учраас Иудас урвасан бус уу? Есүс ер бусын, тэнгэрийн Нэгэн гэдгийг хүмүүс үнэхээр олж харсан бол хорин дөрвөн цагийн туршид загалмайд амьдаар нь цовдолж, эцэст нь Түүнийг амьсгал хураахад хүргэж яахан чадах билээ? Бурханыг хэн мэдэж чадах вэ? Хүмүүс гагцхүү ханаж цадашгүй шуналтайгаар Бурханыг эдэлдэг атлаа Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй. Гар бариад бугуй барих хүмүүс “Есүсийг” тушаал, захирамждаа бүрэн дуулгавартай болгосон юм. Толгой тавих газаргүй хүний энэ Хүүд хэн ер нь өршөөнгүй байдлаар хандсан юм бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүч нэгтгэх талаар хэн ер нь бодолцсон юм бэ? Хэн ер нь Түүний талаар бодож үзсэн юм бэ? Хэн ер нь Түүний хүндрэл бэрхшээлийг хайхарч ирсэн юм бэ? Өчүүхэн ч хайргүйгээр хүн Түүнийг нааш цааш угзардаг; өөрийнх нь гэрэл, амь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд шаналал туулсан хоёр мянган жилийн өмнөх “Есүсийг” яаж дахин нэг удаа цовдлохоо нууцхан төлөвлөхөөс өөр юу ч хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм их үзэн ядалт төрүүлдэг гэж үү? Түүний хийсэн бүхэн аль эрт мартагдсан гэж үү? Олон мянган жил хуримтлагдсан үзэн ядалт эцэст нь оргилон гарах болно. Иудейчүүдийн өрөөсөн дугуй та нар! “Есүс” та нарт хэзээ дайсагнасан болоод Түүнийг та нар тэгтлээ их үзэн ядах ёстой юм бэ? Тэр маш ихийг хийж, маш их үг хэлсний аль нь ч та нарт ашиг тус болоогүй юу? Хариуд нь юу ч нэхэлгүй амиа өгч, Өөрийгөө та нарт бүрэн дүүрэн өгсөн атал Түүнийг амьдаар нь барьж идэхийг хүссээр байгаа юм гэж үү? Тэр юугаа ч харамлалгүй, ертөнцийн алдар суу, хүмүүсийн дундах халуун дулаан, хайр, бүх ерөөлийг эдлэлгүйгээр та нарт бүхнээ өгсөн. Хүмүүс Түүнд маш муухай ханддаг, газар дэлхийн бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, чин үнэнч, оргилуун зүрх сэтгэлээ хүнд бүрэн дүүрэн зориулдаг, Өөрийгөө хүн төрөлхтний төлөө бүрэн дүүрэн зориулсан Түүнд хэн ер нь халуун дулааныг өгөв? Хэн ер нь Түүнийг тайтгаруулав? Хүн Түүнд бүхий л дарамтыг өгч, хамаг золгүйтлээ Түүнд нялзаан, хүмүүсийн дундах хамгийн золгүй туршлагыг Түүнд тулгасан бөгөөд бүхий л шударга бус явдалд Түүнийг буруутгаж, үүнийг нь Тэр үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Есүс ер нь хэн нэгэнд эсэргүүцэл илэрхийлсэн гэж үү? Хэн нэгнээс ер нь жаахан нөхөн төлбөр нэхсэн гэж үү? Хэн ер нь Түүнийг өрөвдөж үзсэн юм бэ? Хэвийн хүмүүс та нарын хэн нь хүүхэд насандаа хайраар дутаа вэ? Хэнд чинь өнгөлөг сайхан залуу нас байгаагүй вэ? Хэн чинь хайртай хүмүүсийнхээ халуун дулаанаар дутнам? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр үгүйлэгдэнэ вэ? Хэн бусдаас хүндлэл хүлээхгүй байна? Халуун дулаан гэр бүлгүй хэн байна? Итгэмжит хүний тайтгарлаар хэн дутнам? Гэтэл Есүс ер нь эдгээрийн аль нэгийг эдэлж байсан гэж үү? Хэн ер нь Түүнд багахан халуун дулааныг мэдрүүлсэн юм бэ? Хэн Түүнд өчүүхэн ч болов тайтгарал өгсөн юм бэ? Хэн ер нь Түүнд хүний багахан ёс суртахууныг харуулсан юм бэ? Хэн Түүнийг ер нь хүлцэж байсан юм бэ? Хүнд хэцүү цаг үед хэн ер нь Түүнтэй хамт байсан юм бэ? Хүнд хэцүү амьдралыг хэн ер нь Түүнтэй хамт өнгөрөөсөн юм бэ? Хүн Түүнд тавих шаардлагаа хэзээ ч сулруулаагүй; зүгээр л ямар ч эргэлзээгүйгээр шаардлага тавьдаг бөгөөд хүний ертөнцөд ирээд Тэр хүний шар үхэр, морь, хоригдол байж, хүнд бүхнээ өгөх ёстой мэт байдаг; эс бөгөөс хүн Түүнийг хэзээ ч уучлахгүй, Түүнд хэзээ ч зөөлөн хандахгүй, Түүнийг хэзээ ч Бурхан гэж дуудахгүй, мөн Түүнийг хэзээ ч сайнаар бодохгүй. Хүн Бурханыг үхтэл нь шаналгахаар шийдсэн мэт Бурханд хэтэрхий хатуу ханддаг бөгөөд үхсэнийх нь дараа л Бурханд тавих шаардлагаа сулруулна; эс бөгөөс Бурханд тавих шаардлагынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүнийг Бурхан жигшихгүй байж яаж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэл бус уу? Хүний мөс чанар хаана ч алга. Хүн Бурханы хайрыг хариулна гэж хэлсээр байгаа ч Бурханыг шинжиж, үхтэл нь тамладаг. Өвөг дээдсээс уламжилж ирсэн Бурханд итгэхийн “нууц жор” энэ бус уу? “Иудейчүүд” байхгүй газар гэж алга, өнөөдөр тэд өнөөх л ажлаа хийж, Бурханыг эсэргүүцэх нэг л ажлаа гүйцэлдүүлэх атлаа өөрсдөө Бурханыг дээдэлж байна гэж боддог. Хүн хоёр нүдээрээ Бурханыг таньж яахан чадах билээ? Махан биед амьдардаг хүн Бурханыг Сүнснээс ирсэн бие махбодтой болсон Бурхан хэмээн үзэж яахан чадах билээ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дунд үнэн гэж хаана байна вэ? Жинхэнэ зөв шударга байдал хаана байна вэ? Бурханы зан чанарыг хэн мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн тэмцэж чадах вэ? Бурханыг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч мэдэлгүйгээр голсонд гайхах зүйл алга. Хүн Бурханы оршин тогтнолыг хүлцэж яахан чадах вэ? Ертөнцийн харанхуйг гэрэл үлдэн хөөхийг хүн яаж зөвшөөрөх билээ? Энэ бүхэнд хүн нэр төртэйгөөр зүтгэдэг бус уу? Энэ нь хүний шулуун шударга оролт бус уу? Гэтэл Бурханы ажил хүний оролтод төвлөрдөг бус уу? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгтгэн Бурхан, хүн хоёрын хооронд сайн харилцаа тогтоож, хүний биелүүлэх учиртай үүргийг чадах чинээгээрээ биелүүлээсэй гэж Би хүсэж байна. Ийм маягаар дараа нь Бурханы ажил эцэслэж, Түүний алдар суугаар төгсөх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас эш татав

Тайлбар:

1. “Тууштай зууралддаг” гэдгийг егөөдөн ашигласан болно. Энэ хэлц нь хүмүүсийн зөрүүд, үг авдаггүй, хуучирсан зүйлстэй зууралдаж, тавьж явуулах хүсэлгүй байдлыг илтгэдэг.

2. “Ердийн хандлагынхаа эсрэгээр” гэдэг нь Бурханыг мэдэж авмагцаа Бурханы талаарх хүмүүсийн үзэл, бодол санаа өөрчлөгддөгийг хэлдэг.

3. “Тайван амарч” гэдэг нь хүмүүс Бурханы ажлын талаар анхаардаггүй, чухал гэж үздэггүй гэсэн үг юм.

4. “Хоёрдмол санаатай” гэдэг нь Бурханы ажлын талаарх тодорхой мэдлэг ухаан хүмүүст байдаггүй гэдгийг илтгэдэг.

5. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

6. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.

7. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.

8. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.

9. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.

10. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.

11. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.

12. “Элдэв янзын төвөг удах” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байгааг хэлдэг.

13. “Шүдтэй халим” гэдгийг тохуурхан хэрэглэсэн. Ялаанууд маш жижиг болохоор тэдний хувьд гахай, нохойнууд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

14. “Бүх ёрын муугийн толгойлогч” гэдэг нь хөгшин диаволыг хэлж байна. Энэхүү хэллэг дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.

15. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

16. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

17. “Хол хөндий” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.

18. “Захиалгат, зөөлөн удирдамж” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.

19. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг, ямар ч ухамсаргүй хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.

20. “Бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан лууны газар нутагт төрсөн бөгөөд толгой өндийн цэх явж чаддаггүй гэдгийг илтгэдэг.

21. “Бүхий л амьдралаа золиослох” гэдгийг дорд үзсэн утгаар хэлсэн.

22. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.

23. “Хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоохтой тулгарч, толгой гудайлган, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчилдэг” гэдэг нь анх нэг өгүүлбэр байсан боловч утгыг нь тодорхой болгохын тулд хоёр өгүүлбэрт хуваав. Эхний өгүүлбэр нь хүний үйлдэлд хамаатай бол хоёр дахь өгүүлбэр нь Бурханы туулдаг зовлон болон Бурхан бол даруу, нуугдмал гэдгийг илтгэдэг.

24. “Алагчлах сэтгэл” гэдэг нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлж байна.

25. “Хэмжээгүй эрх эдлэх” хэмээсэн нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлжээ. Тэд өөрсдийгөө өргөмжилж, бусдыг дөнгөлөн, тэднийг дагуулж, өөрсдийнхөө төлөө зовоодог. Тэд бол Бурханд дайсагнагч хүчин юм.

26. “Утсан хүүхэлдэй” гэдгээр Бурханыг мэддэггүй хүмүүсийг элэглэжээ.

27. Хүмүүсийн дорд зан араншинг онцлохын тулд “удаа дараа” гэдгийг ашиглажээ.

28. “бяслаг, шохой хоёрыг ялгаж чаддаггүй” гэдэг нь Бурханы хүслийг хүмүүс сатанлаг зүйл болгон гуйвуулдгийг илтгэн, хүмүүс Бурханыг голдог зан араншинг ерөнхийд нь хэлжээ.

29. Үнэнийг төөрөгдөлтэй, зөвт байдлыг ёрын муутай хольж хутгах явдлыг “хар цагааныг хольж хутгах” хэмээжээ.

30. Хүмүүсийн мэдрэмжгүй, ойлголтгүй байдлыг “дээрэмчин” гэдгээр хэлжээ.

31. Бурханыг хүмүүс дарладаг зан араншныг “үлдэгдэл, хаягдал” гэдгээр илтгэсэн болно.

32. Хүний хилэгнэж, бухимдсан үзэшгүй муухай царайг “унтууцсан” гэдгээр хэлжээ.

33. Хүмүүсийн болчимгүй зан, Бурханыг өчүүхэн ч хүндэлдэггүй байдлыг “эргэлзэх юмгүй” гэдгээр хэлсэн болно.

34. Энд “хүний ‘оролт’” гэдэг нь хүний дуулгаваргүй зан араншинг илтгэж байна. Хүмүүс амь руу орох эерэг зүйлийг хэлэхээс илүүтэй тэдний сөрөг зан араншин, үйлдлийг энэ нь хэлдэг. Энэ нь Бурханыг эсэргүүцдэг хүний бүх үйлийг ерөнхийд нь хэлж байгаа болно.

35. “Хий хоосон айдаст автдаг” гэдэг нь хүний хүн чанарын төөрөлдсөн амьдралыг егөөджээ. Энэ нь чөтгөрүүдтэй хамт амьдардаг хүн төрөлхтний амьдралын үзэшгүй муухай байдлыг хэлсэн болно.

36. “Бүгдээс гаргууд” гэдгийг егөөдсөн байдлаар хэлжээ.

37. “Ааг омог нь улам бадран” гэж егөөдөн хэлсэн бөгөөд энэ нь хүний үзэшгүй муухай байдлыг хэлдэг.

38. “Толгойдоо сайтар боловсруулсан төлөвлөгөөтэй” гэж егөөдөн хэлсэн бөгөөд хүмүүс өөрсдийгөө мэддэггүй, биеийн бодит хэмжээгээ мэддэггүйг илтгэжээ. Энэ нь доромж үг юм.

39. “Хүндэт” хэмээн егөөдөн хэлжээ.

40. “Дэлбэрэх” гэсэн нь Бурханд ялагдах үедээ уур бухимдлаар дүүрдэг хүмүүсийн үзэшгүй муухай төлөв байдлыг илтгэжээ. Энэ нь Бурханыг эсэргүүцдэг хэр хэмжээг нь илтгэдэг.

а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

б. Үүнийг эх бичвэр дэх “ху жиа ху вэй” хэмээх хятад хэлц үгэнд үндэслэн орчуулав. Энэ нь үнэг барын хамт алхан бусад амьтныг айлгаж, улмаар барын төрүүлдэг айдас, хүндлэлийг “зээлддэг” түүхтэй холбоотой. Хүмүүс өрөөлийн нэр төрийг “зээлдэн” бусдыг айлгаж, дарладаг явдлыг энэ зүйрлэлээр илтгэжээ.

Өмнөх: БУРХАНЫГ МЭДДЭГГҮЙ БҮХ ХҮН БОЛ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦДЭГ ХҮМҮҮС ЮМ

Дараах: “БУРХАНЫ АЖЛЫН ҮЗЭГДЭЛ”-ИЙН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ГУРВАН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

7-Р БҮЛЭГ

Барууны бүх салбар Миний дуу хоолойг сонсох хэрэгтэй:Өнгөрсөн үед та нар Надад үнэнч байсан уу? Та нар Миний онц гойд зөвлөмж үгсийг...

19-Р БҮЛЭГ

Миний үгийг оршин тогтнолынхоо үндэс болгон авч үзэх нь хүний үүрэг юм. Хүн Миний үгийн хэсэг тус бүрд өөрийн хувийг бий болгох ёстой;...

БУРХАН БОЛ ХҮНИЙ АМИЙН ЭХ СУРВАЛЖ

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон зохицуулалтын төлөө чи үүргээ...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх