Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүтээгчийн ярианы өвөрмөц байдал болон шинж тэмдэг нь Бүтээгчийн цорын ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм

Бурханы ерөөлүүд

1) (Эхлэл 17:4-6) Миний хувьд, чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Би чиний үр удмыг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгохын зэрэгцээ, хаад чамаас гарах болно.

2) (Эхлэл 18:18-19) Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно. Миний түүнийг ялгаж байгаа нь түүнийг хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ, Еховагийн замыг даган шударга ёсыг сахихыг тэдэнд тушаахын төлөө юм. Ингэснээр Абрахамд амласан үгсээ Ехова биелүүлэх болно.

3) (Эхлэл 22:16-18) Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуугаагүйд Би Өөртөө тангараглаж “Би чамайг адисалж, чиний үр удмыг тэнгэрийн од, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгоно. Чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно.”

4) (Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг ивээжээ. Тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр мөн нэг мянган эм илжигтэй байсан.

Бүтээгчийн ярианы өвөрмөц байдал болон шинж тэмдэг нь Бүтээгчийн цорын ганц ялгамж чанар болон эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм

Бурханы шүүлтийн ажил

Олон хүн Бурханы ерөөлийг эрж хайж, олж авахыг хүсдэг боловч эдгээр ерөөлийг хүн бүхэн олж авч чаддаггүй, учир нь Бурханд Өөрийн гэсэн зарчим байдаг бөгөөд Өөрийн арга барилаараа хүмүүсийг ерөөдөг. Бурханы хүнд өгдөг амлалтууд болон Түүний хүнд хайрладаг нигүүлслийн хэмжээ нь хүний бодол, үйлдэл дээр үндэслэн хуваарилагддаг. Иймээс Бурханы ерөөлөөс юу харагддаг вэ? Тэдгээр нь бидэнд юуг хэлдэг вэ? Энэ үед Бурхан ямар хүмүүсийг ерөөдөг эсвэл Бурхан хүнийг ерөөдөг зарчмуудыг хэлэлцэхээ түр хойш тавьцгаая. Үүний оронд, Бурханы эрх мэдлийг мэдэх зорилготойгоор, Бурханы эрх мэдлийг мэдэх өнцгөөс хүнийг ерөөдөг Бурханы ерөөлийг харцгаая.

Судрын дээрх дөрвөн ишлэл нь бүгд Бурхан хүнийг ерөөсөн тухай тэмдэглэл юм. Тэдгээр нь Абрахам, Иов гэх мэтийн Бурханы ерөөлийг хүлээн авагчдын нарийвчилсан дүрслэл, түүнчлэн Бурхан Өөрийн ерөөлийг яагаад хүртээсэн болон эдгээр ерөөлүүдэд юу агуулагдаж байсны учир шалтгааныг харуулдаг. Бурханы ярианы өнгө, төрх байдал болон Түүний ярьсан өнцөг, байр суурь нь ерөөл хайрладаг Нэгнийг ойлгох боломжийг хүмүүст олгодог бөгөөд тийм ерөөлийг хүлээн авагчид нь харваас ялгаатай ялгамж чанар, байр суурь болон мөн чанартай. Эдгээр ярианы өнгө, төрх байдал болон тэдгээрийг хэлсэн байр суурь нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханд цорын ганц байдаг. Түүнд эрх мэдэл, сүр хүч, түүнчлэн Бүтээгчийн нэр хүнд болон ямар ч хүний эргэлзээг тэвчдэггүй сүр жавхлан байдаг.

Эхлээд Эхлэл 17:4-6: “Миний хувьд, чамтай гэрээ байгуулж, чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Үүнээс хойш чамайг Абрам гэж нэрлэхгүй, харин Абрахам гэх болно; учир нь чи олон үндэстнүүдийн эцэг байх болно. Би чиний үр удмыг өнөр өтгөн болгож, чамаас үндэстнүүдийг бий болгохын зэрэгцээ, хаад чамаас гарах болно” гэдгийг харцгаая. Эдгээр үг нь Бурханы Абрахамтай байгуулсан гэрээ, түүнчлэн Абрахамд өгсөн Бурханы ерөөл байсан: Бурхан Абрахамыг үндэстнүүдийн эцэг өвөг болгож, түүнийг улам улмаар үржүүлж, түүнээс үндэстнүүдийг бий болгож, түүнээс хаад гарах байсан юм. Чи эдгээр үгээс Бурханы эрх мэдлийг харж байна уу? Чи тийм эрх мэдлийг хэрхэн харж байна вэ? Бурханы эрх мэдлийн мөн чанарын ямар талыг чи харж байна вэ? Эдгээр үгийг сайтар уншвал Бурханы эрх мэдэл болон ялгамж чанар нь Бурханы үг ярианд тодорхой илчлэгдсэн гэдгийг олж мэдэхэд тийм ч хэцүү биш. Жишээлбэл, “чамтай гэрээ байгуулж, чи... байх болно... Би чамайг... болгох болно” гэж Бурхан хэлэх үед Бурханы ялгамж чанар болон эрх мэдлийн баталгааг агуулсан “чи тэгэх болно” ба “Би тэгэх болно” гэх мэтийн хэллэг нь нэг талаараа Бүтээгчийн итгэлтэй байдлын илрэл юм; нөгөө талаараа тэдгээр нь Бүтээгчийн ялгамж чанарыг эзэмшдэг Бурханы ашигладаг онцгой үгс—түүнчлэн уламжлалт үгсийн сангийн нэг хэсэг юм. Хэрэв хэн нэгэн хүн, өөр хүнийг улам улам үржиж, улс үндэстнүүд тэднээс бий болж, тэднээс хаад гарах болно гэж найдаж байгаагаа хэлбэл энэ нь гарцаагүй зүгээр л нэг хүсэл байх бөгөөд энэ нь амлалт эсвэл ерөөл биш. Иймээс хүмүүс “Би чамайг ийм, тийм болгоно, чи ийм тийм болох болно...” гэж хэлж зүрхэлдэггүй, учир нь тэд тийм хүч чадал эзэмшдэггүй гэдгээ мэднэ; энэ нь тэдний хийх зүйл биш, тэд тийм зүйл хэлсэн ч гэсэн тэдний үг нь хий хоосон, утга учиргүй байх ба тэдний зэрлэг хүсэл эрмэлзлээр жолоодуулдаг. Хэрвээ тэд өөрсдийн хүслийг биелүүлж чадахгүй гэдгээ мэдэрч байвал тийм том өнгөөр ярьж зүрхлэх үү? Хүн бүр өөрсдийн үр удамдаа сайныг хүсдэг ба тэд өөрсдөөс нь илүү дээр байж, асар их амжилтанд хүрэх болно гэж найддаг. Тэдний нэг нь эзэн хаан болбол энэ нь хэчнээн агуу хувь заяа байх вэ! Хэрвээ нэг нь захирагч болбол—зүгээр л тэд нөлөөтэй хүн болсон цагт энэ нь мөн л сайн хэрэг байх болно! Эдгээр нь бүгд хүний хүсэл боловч хүмүүс үр удамдаа зөвхөн ерөөлийг л хүсдэг ба өөрсдийн аливаа амлалтыг хэрэгжүүлж эсвэл биелүүлж чаддаггүй. Тийм зүйлийг биелүүлэх хүч чадлыг эзэмшдэггүй гэдгээ хүн бүхэн зүрх сэтгэлдээ сайн мэддэг, учир нь тэдний бүх зүйл өөрсдийнх нь хяналтаас гадна байдаг ба иймээс тэд хэрхэн бусдын хувь заяаг захирч чадах юм бэ? Харин тэгэхэд Бурхан ийм үгийг хэлж чаддагийн учир шалтгаан нь Бурхан тийм эрх мэдлийг эзэмшдэг бөгөөд хүнд өгсөн Өөрийн бүх амлалтаа хэрэгжүүлж, гүйцэтгэж, хүнд хайрласан Өөрийн бүх ерөөлүүдийг биелүүлэх чадвартай. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханы хувьд хэн нэгнийг улам улам үржүүлэх нь хүүхдийн тоглоом төдий; хэн нэгний үр удмыг амжилттай болгоход зөвхөн Түүний үг л шаардлагатай. Тэр ийм зүйлийн төлөө хэзээ ч хөлсөө гоожтол ажиллаж, эсвэл Өөрийн сэтгэлээ чилээж эсвэл үүнээс болж Өөрийнхөө санааг зовоохгүй; энэ бол Бурханы үнэн хүч чадал, Бурханы яг таг эрх мэдэл юм.

Эхлэл 18:18 дахь “Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно” гэдгийг уншсаны дараа та нар Бурханы эрх мэдлийг мэдэрч байна уу? Та нар Бүтээгчийн ер бусын байдлыг мэдэрч байна уу? Та нар Бүтээгчийн эрхэм дээд байдлыг мэдэрч байна уу? Бурханы үгс тодорхой байдаг. Бурхан Өөрийн амжилтанд итгэсний улмаас эсвэл үүнийг төлөөлүүлж ийм үгсийг хэлдэггүй; харин ч тэдгээр нь Бурханы ярианы эрх мэдлийн баталгаа бөгөөд Бурханы үгийг хэрэгжүүлдэг тушаал юм. Энд та нарын анхаарах ёстой хоёр илэрхийлэл байгаа. Бурхан “Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх болно” гэж хэлэхэд эдгээр үгэнд ойлгомжгүй байдлын ямар нэгэн элемент байна уу? Санаа зовоох ямар нэгэн элемент байна уу? Айдсын ямар нэгэн элемент байна уу? Бурханы яриан дахь “гарцаагүй” болон “тэгэх болно” гэсэн үгийн улмаас ялангуяа хүнд байдаг бөгөөд түүнээс ихэвчлэн харагддаг эдгээр элемент нь Бүтээгчтэй хэзээ ч, ямар ч хамаатай байгаагүй юм. Бусдад сайныг хүсэх үедээ хэн ч тийм үгийг ашиглаж зүрхлэхгүй, хэн ч өөр нэгнийг итгэлтэйгээр агуу, хүчирхэг үндэстэн болгохоор ерөөж эсвэл газар дээрх бүх үндэстнүүд түүгээр ерөөгдөх болно гэж амлаж зүрхлэхгүй. Бурханы үг хэдийчинээ тодорхой байна, тэдгээр нь ямар нэг зүйлийг төдийчинээ баталдаг—тэгвэл тэр зүйл нь юу вэ? Тэд Бурханд тийм эрх мэдэл байгаа бөгөөд Түүний эрх мэдэл нь эдгээр зүйлийг биелүүлж чадна, мөн тэдгээрийн хэрэгжилт нь гарцаагүй юм гэдгийг баталдаг. Бурхан Абрахамыг ерөөсөн бүх зүйлийнхээ тухайд Өөрийн зүрх сэтгэлдээ өчүүхэн ч эргэлзээгүйгээр, итгэлтэй байсан. Цаашлаад энэ нь бүхэлдээ Түүний үгийн дагуу биелэх бөгөөд үүний биелэлтийг ямар ч хүн өөрчилж, саад болж, хохироож эсвэл үймүүлж чадахгүй юм. Юу тохиолдсоноос үл хамааран Бурханы үгийн хэрэгжилт, биелэлтийг юу ч цуцалж эсвэл нөлөөлж чадахгүй. Энэ нь Бүтээгчийн амнаас гарсан үгний хүч бөгөөд хүний үгүйсгэлийг тэвчдэггүй Бүтээгчийн эрх мэдэл юм! Эдгээр үгийг уншсан ч гэсэн чи одоогоор эргэлзсээр байна уу? Эдгээр үг Бурханы амнаас гарсан бөгөөд Бурханы үгэнд хүч чадал, сүр хүч, эрх мэдэл байдаг. Тийм сүр хүч, эрх мэдэл болон зайлшгүй хэрэгжих баримтуудад бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл хүрч чадахгүй бөгөөд үүнийг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй ямар ч зүйл давж гарч чадахгүй. Зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнтэй тийм өнгө, аялгатайгаар ярьж чадах бөгөөд Түүний амлалтууд нь хоосон үг эсвэл хий дэмий бардамнал биш харин ямар ч хүн, зүйл эсвэл эд юмсын давж гарч чадахгүй цорын ганц эрх мэдлийн илэрхийлэл юм гэдгийг баримтууд баталдаг.

Бурханы хэлсэн үг болон хүний хэлсэн үгний хоорондын ялгаа юу вэ? Бурханы хэлсэн эдгээр үгийг унших үедээ чи Бурханы үгийн сүр хүчийг болон Бурханы эрх мэдлийг мэдэрдэг. Хүмүүс тийм үг хэлэх үед чамд ямар санагддаг вэ? Тэд туйлын их зантай, онгироо бөгөөд сагсуурч байна гэж чи боддог уу? Учир нь тэдэнд ийм хүч чадал байхгүй, тэд тийм эрх мэдлийг эзэмшдэггүй, иймээс тэд тийм зүйлсийг биелүүлэх чадваргүй юм. Өөрсдийн амлалтандаа маш итгэлтэй байгаа нь тэд өөрсдийн үгэндээ хайхрамжгүй ханддагийг илтгэдэг. Хэрвээ хэн нэгэн хүн тийм үг хэлбэл, тэд гарцаагүй их зантай, өөртөө хэт итгэлтэй бөгөөд өөрийгөө тэргүүн тэнгэрэлчийн зан чанарын сонгодог жишээ болгон илчилдэг. Эдгээр үг Бурханы амнаас гарсан; чи эндээс их зангийн ямар нэгэн элементийг мэдэрч байна уу? Бурханы үгс нь зүгээр л наргиан гэж чамд санагдаж байна уу? Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө өөрөөр хэлбэл Тэр ямар нэг зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл аль хэдийн биелдэг. Бурханы Абрахамд хэлсэн бүхэн нь Абрахамтай байгуулсан Бурханы гэрээ, Абрахамд өгсөн Бурханы амлалт байсан гэж хэлж болно. Эдгээр амлалт нь биелэгдсэн бодит байдал, мөн түүнчлэн хэрэгжсэн бодит байдал байсан бөгөөд эдгээр бодит байдал нь Бурханы бодлыг Бурханы төлөвлөгөөний дагуу аажмаар гүйцэтгэсэн. Иймээс Бурханы хувьд ийм үгсийг хэлэх нь Тэр биеэ тоосон зан чанартай гэсэн үг биш, учир нь Бурхан тийм зүйлсийг биелүүлэх чадвартай билээ. Түүнд тийм хүч чадал, эрх мэдэл байдаг бөгөөд эдгээр үйл хэргийг биелүүлэх бүрэн чадвартай, мөн тэдгээрийн биелэлт нь бүхэлдээ Түүний чадварын хүрээнд оршдог. Бурханы амнаас иймэрхүү үг гарах үед тэдгээр нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл болон илэрхийлэл, Бурханы мөн чанар, эрх мэдлийн төгс илчлэл болон тусгал бөгөөд Бүтээгчийн ялгамж чанарын баталгаа болоход үүнээс илүү тохиромжтой агаад зохистой юу ч үгүй. Тийм ярианы өнгө, төрх байдал, үг нь Бүтээгчийн ялгамж чанарын тэмдэг бөгөөд Бурханы ялгамж чанарын илэрхийлэлд төгс тохирдог, мөн тэдгээрт ямар ч дүр эсгэлт эсвэл бохир зүйл байдаггүй; тэдгээр нь бүхэлдээ Бүтээгчийн мөн чанар болон эрх мэдлийн төгс илэрхийлэл юм. Бүтээл болохын хувьд тэд Бурханаас өгөгдсөн хүч чадлыг эзэмших нь бүү хэл, энэ эрх мэдэл эсвэл энэ мөн чанарын алийг ч эзэмшдэгүй. Хэрвээ хүн тийм зан байдлаа илрүүлэх юм бол энэ нь гарцаагүй түүний ялзармал зан чанарын дэлбэрэлт байх бөгөөд энэ нь тухайн хүний их зан болон зэрлэг эрмэлзлийн нөлөө, мөн хүмүүсийг хууран мэхэлж, тэднийг Бурханаас урвахад хүргэхийг хүсдэг өөр хэн ч биш харин диавол болох Сатаны хорон санааны илрэл юм. Иймэрхүү үг хэлээр илчлэгдсэн зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Чи Түүний байрыг булаан эзлэхийг хүсэж байгаа ба чи Түүнийг дуурайж, орлохыг хүсэж байна гэж Бурхан хэлэх болно. Чи Бурханы ярианы өнгийг дуурайх үед чиний санаархал бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, Бурханд зүй ёсоор харьяалагддаг хүн төрөлхтнийг өөрийн болгох явдал байдаг. Энэ нь илт Сатан юм; эдгээр нь Тэнгэрийн хувьд тэвчихийн аргагүй, тэргүүн тэнгэрэлчийн үр удмын үйлдэл юм! Та нарын дунд, хүмүүсийг хууран мэхэлж, төөрөгдүүлэх санаархалтайгаар цөөн хэдэн үгийг хэлж, энэ хүний үг, үйлдэл нь Бурханы эрх мэдэл, сүр хүчийг агуулж, энэ хүний мөн чанар, ялгамж чанар нь цорын ганц, тэр ч бүү хэл энэ хүний ярианы өнгө нь Бурханыхтай төстэй хэмээн хүмүүст санагдуулахын тулд тодорхой байдлаар Бурханыг дуурайж байсан хүн байна уу? Та нар хэзээ нэгэн цагт иймэрхүү зүйл хийж байсан уу? Үгээ хэлэхдээ та нар Бурханы зан чанарыг тухайлан төлөөлөх дохио зангаатайгаар, тухайлсан сүр хүч, эрх мэдэлтэйгээр Бурханы өнгийг дуурайж байсан уу? Та нарын ихэнх нь ийм байдлаар ихэвчлэн хийдэг эсвэл хийхээр төлөвлөж байна уу? Одоо та нар Бүтээгчийн эрх мэдлийг үнэхээр харж, ойлгож, мэдээд, өөрсдийн юу хийдэг байснаа болон өөрсдийгөө илэрхийлдэг байсан зүйлээ дурсан санах үедээ та нарын ой гутаж байна уу? Та нар өөрсдийн тоомсоргүй, ичгүүргүй байдлыг хүлээн зөвшөөрч байна уу? Тийм хүмүүсийн зан чанар болон мөн чанарыг сайтар шинжилсээр тэдгээрийг тамын хараалт үрс гэж хэлж болох уу? Тийм зүйл хийж байгаа хүн бүхэн өөрсдийгөө доромжилж байна гэж хэлж болох уу? Үүний шинж чанарын ноцтой байдлыг та нар хүлээн зөвшөөрч байна уу? Энэ нь яг хэр ноцтой вэ? Ийм байдлаар үйлдэж байгаа хүмүүсийн цаад санаа нь Бурханыг дуурайх байдаг. Тэд Бурхан байж, хүмүүс тэднийг Бурхан шиг шүтэхийг хүсдэг. Хүмүүсийг хянаж, хүмүүсийг цөлмөж, тэднийг удирдахын тулд тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг устгаж, хүмүүсийн дунд ажилладаг Бурханаас ангижрахыг хүсдэг. Хүн бүхэнд ийм далд хүсэл, эрмэлзэл байдаг ба хүн бүхэн ийм ялзарсан сатаны мөн чанартайгаар амьдарч, Бурхантай дайсагнаж, Бурханаас урваж, Бурхан болохыг хүсдэг тийм сатаны угийн чанартайгаар амьдардаг. Бурханы эрх мэдлийн тухай сэдэвтэй Миний нөхөрлөлийн дараа та нар Бурханыг хуулбарлаж, дуурайхыг хүсэж, тэмүүлсээр л байна уу? Та нар Бурхан байхыг хүссээр л байна уу? Та нар Бурхан болохыг хүссээр л байна уу? Бурханы эрх мэдлийг хүн дуурайж чадахгүй ба Бурханы ялгамж чанар болон байр суурийг хүн хуулбарлаж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы ярианы өнгийг дуурайж чадах боловч Бурханы мөн чанарыг дуурайж чадахгүй. Хэдийгээр чи Бурханы байр сууринд зогсож, Бурханыг дуурайж чадах боловч, Бурханы хийхээр төлөвлөсөн зүйлийг хэзээ ч хийж чадахгүй бөгөөд хэзээ ч бүх зүйлийг удирдан, захирч чадахгүй. Бурханы нүдээр чи үүрд жижигхэн бүтээл байх бөгөөд чиний ур дүй, ур чадвар хэчнээн их байхаас үл хамааран, чи хэчнээн их авьяас билигтэй байхаас үл хамааран чи бүхэлдээ Бүтээгчийн ноёрхол дор байдаг. Хэдий чи зарим нэг хүчтэй үгийг хэлж чадах боловч чамд Бүтээгчийн мөн чанар байгааг энэ нь харуулахгүй мөн чи Бүтээгчийн эрх мэдлийг эзэмшсэнийг энэ нь төлөөлж чадахгүй. Бурханы эрх мэдэл болон хүч чадал нь Бурханы Өөрийн мөн чанар юм. Тэдгээрийг сурч мэдсэн биш эсвэл гадна талдаа нэмсэн биш, харин энэ нь Бурханы Өөрийн төрөлхийн мөн чанар юм. Иймээс Бүтээгч болон бүтээлийн хоорондын харилцаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, түүнд Бүтээгчийн даалгасан зүйлийг сайтар ухамсарлан биелүүлэх ёстой. Хүн хэзээ ч хэмжээ хязгаараас давж эсвэл өөрийн чадварын хүрээнээс давсан зүйлийг эсвэл Бурханы жигшдэг зүйлийг хийх ёсгүй. Хүн агуу эсвэл онцгой эсвэл бусдаар дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болохоор хичээх ёсгүй. Хүмүүс ийм зүйлсийг хүсэх ёсгүй юм. Агуу эсвэл онцгой болохыг хичээнэ гэдэг нь учир утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь зэвүүцмээр мөн жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ нь бүх хүмүүсийн эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс

Өмнөх:Хүнтэй гэрээ байгуулахын тулд Бурхан Өөрийн үгийг ашигласан

Дараах:Бүтээгчийн эрх мэдэл нь цаг хугацаа, орон зай, эсвэл газар зүйн байрлалаар хязгаарлагдахгүй ба Бүтээгчийн эрх мэдэл хэмжээлшгүй

Танд таалагдаж магадгүй