Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Жинхэнэ түншлэл

Фан Ли   Аньян хот, Хэнань муж

Сүүлийн үед би маш найрсаг түншлэлд орлоо гэж бодож байв. Би түнштэйгээ ямар ч хамаагүй зүйлийн талаар хэлэлцэж, тэр байтугай миний дутагдалтай талыг хэлж өгөхийг хүртэл түүнээс заримдаа хүсдэг болж, бид хоёр хэзээ ч муудалцдаггүй байсан тул би маш найрсаг харилцаа тогтоож чадлаа гэж би бодож байлаа. Гэтэл бодит байдал дээр жинхэнэ найрсаг түншлэл нь миний үздэгээс огт өөр зүйл байдаг нь илчлэгдлээ.

Нэгэн өдөр уулзалтын үеэр түнш маань ахлагчийн маань урд миний зарим дутагдалтай талыг онцолж хэлэв. Намайг дээрэнгүй, үнэнийг хүлээж авдаггүй, хянах дуртай, захирангуй гэв... Ингэж хэлсэнд нь би маш их уурлаж, “Өчигдөр би чамаас миний талаар ямар нэг үзэл бодол чамд бий юу гэж асуухад чи үгүй гэж хэлсэн мөртлөө одоо болохоор удирдагчийн маань урд чи ямар их зүйл хэлэв ээ! Үнэхээр хуурамч юмаа!” гэж би бодов. Түнш бид хоёр эв найрамдалтай харилцаатай гэж би бодож байсан ч тэрээр миний талаар ийм үзэл бодолтой байдаг байсан нь бидний хооронд үл ойлголцол хэвээрээ байгааг, мөн бидний харилцаа огт эв найрамдалтай биш гэдгийг нотлов. Ийм нөхцөл байдалтай тулгарсан тул би түншлэлдээ ямар зан байдал гаргаж байснаа эргэн санахаас өөр аргагүй болов: Цугларалтын үед ах маань бас нөхөрлөл хийдэг байсан ч би уулзалтын ихэнх хугацаанд ярьж, түүнд ярих боломж бараг олгодоггүй байсан тул тэрээр бага ярьдаг байсан. Ажил дээрээ байх үед бид үүссэн аливаа асуудлын талаар үнэхээр ярилцдаг байсан ч үзэл бодол маань зөрөлдөх үед би үргэлж өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, түүнийхийг няцаадаг байсан бөгөөд ах маань зүгээр л маргахаа болих үед асуудлууд шийдэгддэг байлаа. Гаднаас нь харахад бидний хооронд ямар ч маргаан, зөрчилдөөн байхгүй мэт харагдаж байсан ч дотроо бол бидний хооронд ямар нэг саад буюу биднийг бүрэн нээлттэй байхад ямар нэг зүйл садаа болж байгаа нь үргэлж мэдрэгддэг байв. Энэ үед бид хоёр хамтран ажилладаг түншүүд мэт харагдаж байсан ч би бүх тушаалыг өгч, тэрээр ажил үүргээ биелүүлэх боломжийг хэзээ ч олж авч байгаагүй гэдгийг би ухаарав. Бидний харилцаа харилцан бие биеэ нөхдөг, тэгш эрх бүхий түншлэл гэж би боддог байсан ч үнэндээ бол удирдагч, удирдуулагчийн харилцаа байжээ. Найрсаг түншлэл гэж бодож байсан зүйл маань өнгөцхөн практик ажиллагаа байсныг нөхцөл байдлууд надад илчилж өгөв. Тэгэхээр жинхэнэ найрсаг харилцаа гэж юу вэ? Би Бурханы үгийг уншиж, асуултандаа хариулт хайх үедээ дараах үгстэй таарав. Үүнд: “Дээд түвшинд байгаа та нар ихээхэн үнэнийг сонсож, үйлчлэлийн талаар ихийг ойлгодог. Хэрвээ чуулганд ажиллах явдлыг зохицуулдаг хүмүүс та нар бие биенээсээ суралцаж, харилцаж, бие биенийхээ дутагдлыг нөхөхгүй юм бол та нар хаанаас хичээл сурах юм бэ? Та нар ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ бие биетэйгээ нөхөрлөх ёстой, ингэснээр та нарын амьдрал үр ашгийг нь хүртэнэ. Та нар шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч зүйлсийн талаар анхааралтай нөхөрлөх ёстой. Зөвхөн ингэснээр л та нар чуулганыг хариуцах ба хайхрамжгүй байхгүй юм. Та нар бүх чуулгануудаар зочилсныхоо дараа цугларч, өөрсдийн олж илрүүлсэн бүх асуудлууд болон ажилдаа тулгарсан бэрхшээлүүдийнхээ талаар нөхөрлөл хийж, өөрсдийн хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээ харилцан ярилцах ёстой—энэ нь үйлчлэлд зайлшгүй шаардлагатай дадал билээ. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы тусын тулд болон ах эгч нарыг урагш түлхэхийн төлөө эв зохицолтой хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи түүнтэй хамтран ажиллаж, тэр чамтай хамтран ажиллаж, дор бүрнээ нөгөөгийнхөө дутагдлыг засаж, ажлын илүү дээр үр дүнд хүрнэ. Зөвхөн энэ нь л жинхэнэ хамтын ажиллагаа бөгөөд зөвхөн тийм хүмүүст л жинхэнэ оролт байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс). Бурханы үгсийг анхааралтай дэнсэлж үзсэний дараа зүрх сэтгэл минь гэнэт ойлгов. Жинхэнэ түншлэл гэдэг нь түншүүд цуглааны ажлыг эхэнд тавьж, цуглаан болон ах, эгч нарын амьдралын эрх ашгийн төлөө нэг нэгэнтэйгээ нөхөрлөж, нэг нэгнийхээ сул талыг нөхөснөөр ажилдаа илүү сайн үр дүн гаргаж, нэг нэгнийхээ эсрэг үл ойлголцол, алагчлах үзэл гаргахгүй байж, байр сууриа зөрүүтэй байлгахгүй байхыг хэлдэг юм байна. Өөрийн гаргаж байсан зан байдлыг үүнтэй харьцуулж үзээд би өөрөөсөө ичиж, үгээр хэлэхийн аргагүй харамсав. Зан байдлаа эргэн харахад би хэзээ ч цуглааны эрх ашгийг харгалзаж үзээгүй, зөвхөн өөрийгөө нэгдүгээрт тавьж, байр сууриндаа хөтлөгдөж, нэр хүнд, албан тушаалаа маш их хамгаалж, бусад хүмүүс намайг дорд үзэх вий гэхээс л айдаг байсан тул ах, эгч нартай хийсэн нөхөрлөлүүд маань харилцан бие биеэ нөхсөн эсвэл тэгш эрхтэй явагдаж байгаагүй бөгөөд Бурханы үг рүү орох нийтлэг, харилцан бие биеэ дэмжсэн оролтын зорилгод хэзээ ч хүрч байгаагүй ажээ. Гадар дээрээ түнш бид хоёр ажлаа хэрхэн хийх талаар ярилцаж байгаа мэт харагдаж байсан ч би зүрх сэтгэлдээ түүний санаа оноог хүлээж авдаггүй байсан бөгөөд эцэст нь би цуглаанд аль нь илүү хэрэгтэй болохыг харгалзаж үзэхийн оронд өөрийнхөө санааг дагаж, тэр байтугай заримдаа өөрийн дутагдалтай талуудыг хүлээн зөвшөөрөхийн оронд тэдгээрийг надад хэлж өгөхийг хүртэл хүсэж, үргэлж маргалдаж, өөрийгөө зөвтгөж, өөрийгөө өмгөөлж байсан нь түүнд бэрхшээл учруулж, надтай нээлттэй ярихаас эмээдэг болгож, миний дутагдалтай талуудыг гаргаж хэлэх хүсэлгүй болгож, улмаар бидний хооронд үл ойлголцол үүсгэж, цуглааны ажлыг нэгэн зорилгоор хийж дуусгах чадвар маань алдагдахад хүргэжээ. Үнэнийг илүү сайн ойлгож байгаа маань тэднийг удирдах эрхийг надад олгож байгаа хэмээн үзэж ах, эгч нарынхаа дунд би их зан, дээрэлхүү байдал гаргаж, үргэлж өөрийгөө тэдний удирдагч гэж бодож байжээ. Тэдэнтэй байхдаа би даруу төлөв, үнэнийг жинхнээсээ эрэлхийлэх зан байдал огт гаргадаггүй байсны хажуугаар өөрийгөө үнэний эзэн хэмээн үзэж, миний үгийг сонсохыг бүх хүнээс шаарддаг байлаа... Энэ үед үйлчлэл дэх түншлэл маань түншлэлийн ямар ч мөн чанар агуулаагүй, илүү ноцтой хэллэгээр бол би харгислал, дарангуйлал үйлддэг байжээ. Удирдагч болон түншийн хувьд ийм байдлаар бие авч явах нь агуу улаан луу эрх мэдлээ хэрхэн атгаж байдгаас ялгаагүй юм! Агуу улаан луу харгислалыг хэрэгжүүлж, бүх зүйлд эцсийн эрх мэдлийг шаардаж, олон нийтийн дуу хоолойг сонсохоос айж, өөрийнхөөс өөр улс төрийн зарчмаар удирдахаас айдаг. Гэтэл би өнөөдрийн өчүүхэн байр суурийг олж авснаараа өөрийн удирддаг хязгаарлагдмал талбайдаа захирагч нь байхыг хүсэж байжээ. Хэрэв би нэг өдөр эрх мэдлийг гартаа авбал агуу улаан луунаас ямар ялгаатай байх юм бэ? Энэ бүгдийг бодсоны эцэст би гэнэт маш их айв. Энэ байдлаар үргэлжлүүлэх нь хэтэрхий аюултай бөгөөд хэрэв би өөрчлөгдөхгүй бол миний төгсгөл агуу улаан лууныхтай ижил байх буюу Бурханы шийтгэлийг хүртэх болно.

Энэ бүгдийг ухаарсаны дараа би ахынхаа талаар ямар ч муу зүйл бодохоо болив. Оронд нь ийм нөхцөл байдалд өөрийгөө хэн болохыг олж мэдэхэд тусалж, өөрт минь нуугдаж байгаа аюулыг харуулж өгсөн Бурхандаа талархав. Үүний дараа би ах, эгч нартайгаа нөхөрлөхдөө би өөрийгөө дарж байхыг сурч, Бурханы хүсэлд анхаарал хандуулах зүрх сэтгэлтэй байж, ажилдаа хариуцлагатай болж, бусдын үзэл бодлыг илүү их сонсдог болсон юм, хэсэг хугацааны дараа ийм байдлаар ажиллах нь надад үнэний талаар илүү бүрэн гүйцэд ойлголт өгч байгаагийн зэрэгцээ ах, эгч нартай минь ойртуулж, санаа бодлоо илүү нээлттэй хуваалцах боломж олгож байгааг олж харсан юм. Ийм үр өгөөж гарч эхэлснээр би Бурханы шаардлагад нийцүүлэн түншлэлийн үйлчлэл хийх нь хичнээн сайхан байдгийг эцэст нь ойлгосон юм!

Бурхан намайг ийнхүү гэгээрүүлж, жинхэнэ найрсаг түншлэл гэж юу болохыг ойлгоход минь тусалж, үүнээс илүүтэйгээр түнштэйгээ хийж байсан үйлчлэлд минь нуугдаж байсан аюулыг олж харахад тусалж, завхарсан хүн төрөлхтөн эрх мэдлийг гартаа авахад үр дүн нь агуу улаан лууныхтай ижил байдгийг харуулж өгсөнд би талархаж байна. Би өөрийн дотор оршиж буй агуу улаан лууны хорыг арилгаж, жинхэнэ түншлэлийн үйлчлэл рүү орж, Бурханы зүрх сэтгэлд нийцсэн байдлаар Бурханд үйлчилдэг нэгэн болж чадна гэж найдаж байна.

Өмнөх:Би цаашид“Сайн санаа”-гаар нүдээ боолгохгүй

Дараах:Бурханаас надад өгсөн эрхэм дээд бэлэг

Танд таалагдаж магадгүй