Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Иовын тухай (1)

Иов шалгалтуудыг хэрхэн туулсныг мэдээд та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх биз ээ. Иймээс өнөөдөр Иовын тухай ярьцгаая!

Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно

Хэрвээ бид Иовын тухай хэлэлцье гэвэл, бид түүний талаар Бурханы амнаас гарсан: “Бурханаас эмээж, мууг цээрлэдэг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй.

Эхлээд Иовын төгс, шулуун шударга байдлын талаар үзэцгээе.

“Төгс” болон “шулуун шударга” гэсэн үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Иов зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээжээр, “төгс” болон “шулуун шударга” гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг нь бодит амьдрал—үг, ном, онол нь дангаараа ямар ч хариулт өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон амьдралынхаа явцад хэвийн зан төлөв нь ямар байсныг харснаар эхлэх болно. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар, түүнчлэн түүний зан чанар болон мэрийлтийн талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: “Энэ хүн дорнын бүх хүмүүсээс хамгийн агуу нь байсан юм”. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд элбэг дэлбэг эд хөрөнгөтэй болохоороо дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан уу эсвэл төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас уу гэдгийг бидэнд хэдийгээр хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд үнэлэгдэж байсныг бид мэднэ. Библид бичигдсэнээр Иов төгс байсан, тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг, тэр их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, түүний хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байж болох юм; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов тэднийг ирүүлэн, ариусгасан ба өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв (Иов 1:4-5). Энэ ишлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид үргэлж идэж, уун найрладаг байсан; хоёр дахь нь Иов үргэлж тэдний төлөө санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүмүүсийн амьдралыг дүрсэлсэн. Эхнийх нь Иовын хөвгүүд, охид хангалуун амьдралтай учраас дандаа найрладаг байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарч, ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд баялгаас бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байсан—гэсэн ч тэд үүний үр дүнд өөрсдийгөө ариусгаагүй, эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос эмээгээгүй, тэр ч бүү хэл тэд зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос ч эмээгээгүй байгаа биз дээ. Мэдээжээр бид анхаарлаа Иовын хүүхдүүд дээр биш, харин тийм зүйлтэй тулгараад Иов юу хийсэнд нь төвлөрүүлэх юм; энэ нь ишлэлд дүрслэгдсэн өөр хэрэг бөгөөд энэ нь Иовын өдөр тутмын амьдрал, түүний хүн чанарын мөн чанарыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг ер дурддаггүй; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр найр наадам хийгээ ч үгүй, мөн хөвгүүд, охидоо хэтэрхий идэхэд нь оролцоо ч үгүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, зарц нартай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр өөрийн дээд зэргийн амьдрах орчинд хууртагдаагүй, махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй, эсвэл өөрийн эд баялгийн улмаас шатаалт тахил өргөхөө мартаагүй, тэр ч байтугай энэ нь түүнийг өөрийн зүрх сэтгэл дэх Бурханаас аажмаар зайлсхийхэд хүргээгүй. Тэгэхээр Иов амьдралынхаа хэв маягт сахилга баттай байсан бөгөөд шунахай, эсвэл таашаалыг чухалчилж байгаагүй, мөн Бурхан түүнийг ерөөсний үр дүнд тэр амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Үүний оронд тэр Бурханы өмнө хүлцэнгүй, даруухан, болгоомжтой, хянуур байж, Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байгаасай гэж хүсдэг байсан юм. Иовын эд баялаг түүний зүрх сэтгэлд ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө ч бай өдөр тутам хийдэг байсан Иовын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжиж, түүний өдөр тутмын амьдралын хэсэг нэг бүрт тусгагдаж байсан. Иовын энэ жинхэнэ зан төлөв нь тэр шударга байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа өөрийн хөвгүүд, охидыг илгээж, ариусгаж байсан гэдэг нь тэр хүүхдүүдийнхээ зан аашийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; үүний оронд зүрх сэтгэлдээ тэр тэдний зан төрхөөс залхаж, тэднийг буруушааж байсан юм. Түүний хөвгүүд, охидын зан төрх Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэр тэднийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчлаач гэж үргэлж гуйдаг байсан. Иовын үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр эдгээр хүмүүс түүний хөвгүүд, охид байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас өөрийнхөө зарчмаас няцаагүй, мөн өөрийн уян сэтгэлийн улмаас тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэдннйг наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад хэрхэн ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханыг няцаасан зүйлийг жигшдэг байсан, тэр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрладаг ба мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын чухамхүү чигч байдал байсан юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл болон амьдран харуулалт байсан, энэ тухай нь бид судалж мэдэх ёстой.

Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үе дэх Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)

Иовын тухай (1)

Бидний дээр хуваалцсан зүйл нь шалгалтаас өмнө өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын олон янзын талууд юм. Эдгээр олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын чигч байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг талаарх анхны танилцуулга, ойлголтыг өгч, аяндаа анхны нотолгоогоор хангадаг. Яагаад би “анхны” гэж хэлсний шалтгаан бол ихэнх хүмүүс одоо ч гэсэн Иовын зан чанар болон түүний Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүмүүсийн ойлголт нь Библид тэмдэглэсэн түүний хэлсэн “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үгнээс үүссэн түүний талаарх таатайхан сэтгэгдлээс цааш хэтэрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг ойлгох хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдах юм.

Түүний эд хөрөнгө хулгайлагдаж, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алагдсаныг сонсоод Иов дараах байдлаар хариу үйлдэл хийсэн: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унан мөргөв” (Иов 1:20). Эдгээр үг бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов тэвдэж балмагдаагүй, тэр уйлаагүй, эсвэл түүнд энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл учир, шалтгааныг нь мөрдөж, тодруулан яг юу тохиолдсоныг олж мэдэх гэж гэмт хэрэг болсон газрыг шалгаагүй. Тэр эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал эсвэл харууслыг харуулаагүй, мөн тэр хүүхдүүдээ, хайртай хүмүүсээ алдсандаа уйлж унжааагүй. Харин ч тэр нөмрөгөө урж, толгойн үсээ хусаад газар унаж шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүмүүсийнхээс өөр байсан. Тэдгээр нь олон хүмүүсийг будилуулж, “хэнэггүй” байсных нь төлөө Иовыг зүрх сэтгэлдээ зэмлэхэд хүргэсэн. Өөрсдийн эд хөрөнгийг гэнэт алдах үедээ энгийн хүмүүс, уй гашууд дарагдаж, эсвэл цөхөрсөн мэт байдаг—эсвэл зарим хүмүүс бүр сэтгэлийн гүн хямралд орж ч магадгүй байдаг. Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, үүнээс тэдний амьд үлдэх нь хамаардаг, энэ нь тэдний амьд явах итгэл найдвар болдог; эд хөрөнгөө алдана гэдэг бол тэдний хичээл чармайлт хий дэмий байж, тэдэнд найдвар үгүй болж, бүр ирээдүй ч байхгүй гэсэн үг байдаг. Энэ бол ямар ч жирийн хүний өөрийн өмч хөрөнгөнд хандах хандлага ба тэдний үүнтэй харилцах ойр дотно харилцаа юм, мөн хүмүүсийн үзэхэд энэ бол эд хөрөнгөний ач холбогдол юм. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов хөрөнгөө алдчихаад тоохгүй тайван байсанд нь гайхаж будилсан. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд юу болж байсныг тайлбарласнаар эдгээр бүх хүмүүсийн төөрөгдлийг арилгах болно.

Эрүүл ухаанаар бодвол, тийм элбэг дэлбэг хөрөнгийг Бурханаас хүртсэн болохоор эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханаас ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавьж чадаагүй, Бурханы түүнд өгсөн хөрөнгийг тэр хадгалж чадаагүй билээ. Тиймээс өмч хөрөнгө нь хулгайлагдсан гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алга болсон бүхнийг бүртгэж,[c] дараа нь Бурханд улайх ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж магадгүй байсан юм. Гэсэн хэдий ч Иов тэгээгүй—үнэндээ, түүнд тэгэхгүй байх хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь ажил хөдөлмөрөөс бий болоогүй гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин хамаг хүчээрээ баримтлах замыг амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ тэр үүнд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ тэр сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн Бурханы замыг үл тоогоогүй, эсвэл байнга ерөөл хүртдэг гээд Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтанд дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг Бурханаас түүнд хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, түүний бат үнэмшлийн нотолгоо байсан. Иовын хүн чанар болон түүний өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Иовын хүн чанар болон мэрийлт нь эд хөрөнгөө алдах үедээ тэр тайван байсан зан төлвийнх нь салшгүй хэсэг юм. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үед, “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг” гэж хэлэх эрхэм чанар болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй. Тэдгээр нь олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан салгаж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүмүүстэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал нь маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг удирддаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов агуу үнэнч, шулуун шударга байдлыг эзэмшээгүй байна гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос

Өмнөх:Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Дараах:Иовын тухай (2)

Танд таалагдаж магадгүй