Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Иовын тухай (2)

Иовын ухаалаг байдал

Иовын бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар гэдэг нь тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын мэрийлт, өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч байдаг болгосон; түүний айдас түүнийг нүглээс зайлахдаа улам илүү үнэнч байдаг болгосон; эцэстээ, Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг цэцэн болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.

“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, сайн мэдрэмжтэй, аливааг бодохдоо учир зүйтэй, мэдрэмжтэй, эрүүл саруул үг, үйлдэл болон эргэцүүлэлтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иов дээд зэргийн ухаалаг байдлыг эзэмшсэн байсан гэж энд хэлэх үед, энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө гаргасан зан төлөвтэй нь холбоотойгоор хэлж байгаа юм. Иов үнэнч байсан учраас, тэр Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, эргэцүүлж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, зан ааш, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ түүний дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, онцгой байсан бөгөөд харалган, ойворгон эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй. Түүнд тохиолдсон ямар ч зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, түвэгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн чанд баримтлах ёстой замыг хэрхэн чанд баримтлахаа тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад, Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа тэр мэдэж байсан юм. Иовын ухаалаг байдал нь энэ байсан. Яг ийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өөрийн өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “ЭЗЭН өгсөн, ЭЗЭН буцаан авчихлаа; ЭЗЭНий нэр алдаршиг” гэж хэлсэн юм.

Иов бие махбодын асар их өвдөлт, өөрийн хамаатан садан, найз нөхдийн эсэргүүцэлтэй тулгарах үедээ, үхэлтэй нүүр тулах үедээ түүний биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүгдэд харуулсан.

Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй

Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй

Дараахыг уншицгаая: “Тэгээд Сатан ЭЗЭНий дэргэдээс явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн оройг нь хүртэл яр хатиганд бариулж зовоов. Тэр өөрийгөө хусах ваарны хэлтэрхий авч, үнсэн дунд суув” (Иов 2:7-8). Энэ бол хөндүүр хатиг түүний биеэр нэг тархаж байх үед Иовын гаргасан зангийн дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурман дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг намдаах гэж хэн ч түүнд туслаагүй; харин тэр яр хатигныхаа гадрыг хусахдаа ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөц үзэхэд, энэ нь Иовын зовлонгийн нэг л үе шат төдий байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн ааш зан, үзэл бодлыг харуулах ямар ч үг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон зан төлөв нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ ишлэл энэхүү дорнын хамгийн агуу хүн нь үнс нурман дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авах болсныг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа алга байна гэж үү? Энэ нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулдаг ялгаа юм: Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр хэзээ ч тэдгээрийг хайрлаж, нэг их анхаарч байгаагүй; бусад хүмүүс түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тэр тоогоогүй, мөн түүний үйлдэл, эсвэл зан төлөв нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч тэр санаа зовоогүй; тэр байр суурийн баялагт автаагүй, мөн байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууд дуртай байгаагүй. Тэр зөвхөн Ехова Бурханы үзлээр амьдрахын үнэ цэнэ болон утга учраа л анхаардаг байсан. Иовын үнэн байдал нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй ба алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэр үнэн, цэвэр ариун, хуурамч зангүй байсан юм.

Иов хайр, үзэн ядалтаас хагацсан нь

Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ сольсон энэ үгнээс харагддаг: Тэгэхэд эхнэр нь түүнд “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв (Иов 2:9-10). Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад түүнийг зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин оронд нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушааж хандсан. Энэ нь хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний чигч хүн чанарын жинхэнэ дүр төрх байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжийг эзэмшсэн хүн байсан—энэ нь түүнийг хорон муугийн эргүүлэг, давалгааг үзэн ядаж, утга учиргүй тэрс үзэл, хөгийн маргаан болон этгээд баталгааг жигшин, зүхэж, хаяхад хүргэсэн ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үед өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгосон.

Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл

Нэгэнт бид Иовын зан төлөвөөс түүний хүн чанарын өөр өөр талын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрийг хараахаар амаа нээхэд нь Иовын хүн чанараас бид юу хардаг вэ? Энэ бол бидний доор хуваалцах сэдэв юм.

Иов өөрийн төрсөн өдрийг хараасан шалтгааны талаар Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бол, хэрвээ тэр хүйтэн хөндий, хэнэггүй ба хүн чанаргүй байсан бол Бурханы зүрх сэтгэлийн хүслийг анхаарч чадах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан болохоороо өөрийн төрсөн өдрийг жигшиж чадах байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол Бурханыг шаналахад нь зовох байсан гэж үү? Бурхан түүнээс болж зовж шаналсан учраас тэр өөрийн төрсөн өдрийг хараах байсан гэж үү? Хариулт бол Огтхон ч үгүй! Иов зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрснээр илүү их зовлон шаналал амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гадны хүмүүст бол шалгалтуудын үеэр Иовын гаргасан зан төлөв бүхэлдээ үлгэр жишээч байсан. Зөвхөн өөрийн төрсөн өдрийг хараасан нь түүний төгс, шулуун шударга байдалд асуултын тэмдэг тавьж, эсвэл өөр үнэлгээ өгдөг юм. Үнэндээ, энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байсан юм. Түүний хүн чанар нуугдаж, эсвэл баглагдаагүй, эсвэл өөр хүн засварлаагүй. Өөрийн төрсөн өдрийг хараах үедээ тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өр нимгэн, чин сэтгэлийг ил харуулсан; тэр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.

Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр ихэнх хүмүүс Иовын хүн чанарын гол агуулгын талаар нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох нь гарцаагүй. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын төгс, шулуун шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү дэвшилтэт ойлголт, үнэлэлттэй болсон байх ёстой. Энэхүү ойлголт болон үнэлэлт нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.

“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос

Өмнөх:Иовын тухай (1)

Дараах:Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа

Танд таалагдаж магадгүй