Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурхан Исаакыг тахил болгохыг Абрахамд тушаалаа

Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь, Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; эсрэгээрээ хүн төрөлхтний удирдлага болон авралын төлөөх Бурханы сүр жавхлантай төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед, Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг тэнэг байсан ч анхаарахгүй—Тэр хүнээс үнэнч байхыг л гуйдаг

Бурхан Исаакыг тахил болгохыг Абрахамд тушаалаа

Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-д Бурхан дараах тушаалыг Абрахамд өгсөн: Тэр, “Одоо чиний хүү, чиний цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутаг руу очин; Миний удахгүй зааж өгөх уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Бурханы утга санаа тодорхой байсан: Тэр Абрахамд өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрөлдөж байна уу? Тиймээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзлийн нэлээд эсрэг байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байсан. Өөрсдийн үзэлдээ хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүн итгээгүй мөн боломжгүй гэж бодож байх үед Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай вэ! Бурхан үнэндээ юу хийхийг зорьсон бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч нөхцөлгүйгээр Абрахамд хүү өгсөн, гэсэн ч Тэр мөн Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг хүссэн. Энэ нь хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал бий болгож байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл хүсэж байна гэж итгээгүй. Хэдийгээр тэр зарим нэг болгоомжлолыг агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн, тэр тахил өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүгээ өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Анхдагч эх бичвэр дараах баримтыг өгдөг: “Абрахам өглөө эртлэн босож, өөрийн илжгээ унан, хоёр зарц болон Исаак хүүгээ дагуулан, тахилд зориулан мод хувааж Бурханы хэлсэн газар луу явцгаав.” ( Эхлэл 22:3 ). “Тэд Бурханы хэлсэн газар уруу ирж; Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод тавин, Исаак хүүгээ хүлж, модон тахилын ширээн дээр тавив. Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа.” ( Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам өөрийн хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх—бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд түүний өмнөх тэнэглэл, мэдлэггүй байдал, Бурханы талаарх буруу ойлголтыг үл харгалзан тэр үед Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан ба Бурханы түүнд өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байсан. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Түүний хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

Хүний хувьд, Бурхан ойлгомжгүй, бүр гайхамшигтай зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд батлан харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед л, тэр Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтнийг гэсэн, Өөрийн сонгосон Абрахамыг гэсэн баталгаа, зөвшөөрлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Түүний сонгосон энэ хүн нь Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэдэгт Бурхан итгэлтэй байсан. Хэдий энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярласан, Тэр Түүний төлөө гэсэн хүний хайрыг мэдэрсэн бөгөөд Тэр хүнээр урьд өмнө байгаагүйгээр тайтгаруулагдсан. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Бурханд Исаакын амийг авах санаа ердөө байгаагүй. Тиймээс Бурхан цагийг нь олж Абрахамыг зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтанд тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан Өөрийн хийхээр зорьж байсан зүйлийн үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн нь Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг хүсэн хүлээж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр аргыг хэрэглэдэг боловч, Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг Тэр харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. …

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Абрахамд хүү өгөх Бурханы амлалт

Дараах:Абрахамд өгсөн Бурханы Ерөөл

Танд таалагдаж магадгүй