Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Хурд

Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм. Хаанчлалын эрин үеийн туршид Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд Бурхан үг ашигладаг; Тэр гайхамшиг болон ид шид үзүүлэхгүй; Тэр ердөө үгээр дамжуулан ажлаа хийдэг. Үгнээс болж хүн тэжээгдэж, хангагддаг; үгнээс болж хүн мэдлэг болон жинхэнэ туршлага олж авдаг. Үгийн эрин үе дэх хүн үнэхээр ер бусын ерөөл хүртсэн. Тэр бие махбодын ямар ч зовлон шаналал амсдаггүй ба зүгээр л Бурханы үгийн элбэг дэлбэг хангалтыг эдэлдэг; тэр эрж хайж, бэдрэх хэрэггүйгээр хялбархнаар Бурханы илрэлтийг харж, Өөрийнхөө амаар ярихыг нь сонсож, Түүний хангадаг зүйлийг хүлээн авч, ажлаа биечлэн хийж байгааг нь хардаг. Эдгээр нь өмнөх эрин үеүдийн хүмүүсийн эдэлж чадаагүй зүйлс бөгөөд эдгээр нь тэдний хэзээ ч хүртэж байгаагүй ерөөл юм.

Бурхан хүнийг бүрэн төгс болгохоор шийдсэн. Тэр аль өнцгөөс ярих нь хамаагүй, энэ нь бүгд энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг. Сүнсний өнцгөөс яривал хүн ойлгоход хэцүү байдаг бөгөөд хүн хэрэгжүүлэлтийн замыг олохын аргагүй, учир нь хүний ойлгох чадвар хязгаарлагдмал байдаг. Бурханы ажил өөр өөр үр дүнд хүрдэг бөгөөд ажлын алхам бүрийг хийхэд Түүнд Өөрийн гэсэн зорилго байдаг. Үүнээс гадна Тэр өөр өөр өнцгөөс ярих шаардлагатай бөгөөд ингэснээр л Тэр хүнийг төгс болгож чадна. Хэрвээ Тэр гагцхүү Сүнсний өнцгөөс Өөрийн дуу хоолойг айлддаг байсан бол Бурханы ажлын энэ үе шат гүйцэлдэх ямар ч аргагүй байх байлаа. Түүний ярьдаг дууны өнгөнөөс энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор шийдсэнийг нь чи харж болно. Бурханаар төгс болгуулахыг хүсдэг хүн нэг бүрийн хувьд хийх ёстой эхний алхам нь юу байх вэ? Нэгдүгээрт, Бурханы ажлыг мэдэж авах ёстой. Шинэ арга барил хэрэглэгдэж, эрин үе нэгээс нөгөө рүү өөрчлөгдсөн тул Бурханы ажилладаг байдал бас өөрчлөгдсөн, Бурханы ярьдаг арга зам ч өөрчлөгдсөн. Одоо Түүний ажлын арга барил өөрчлөгдөөд зогсохгүй, эрин үе ч бас өөрчлөгдсөн. Урьд нь Хаанчлалын эрин үе буюу Бурханыг хайрлах ажлын үе байсан. Одоо үе бол Мянган жилийн хаанчлалын эрин үе—Үгийн эрин үе—өөрөөр хэлбэл, хүнийг төгс болгохын тулд Бурхан ярих олон арга зам ашиглаж, хүнийг хангахын тулд өөр өөр өнцгөөс ярьдаг эрин билээ. Мянган жилийн хаанчлалын эрин үед ормогц хүнийг төгс болгохын тулд Бурхан үг ашиглаж эхэлсэн ба амийн бодит байдалд орох боломжийг хүнд олгож, хүнийг зөв зам руу хөтөлсөн. Хүн Түүний ажлын маш олон алхмыг туулсан бөгөөд Бурханы ажил өөрчлөгдөхгүй хэвээр үлддэггүй, харин ч энэ нь зогсолтгүйгээр хувирч, гүнзгийрч байгааг харсан юм. Тийм удаан хугацаа мэдэрж туулсны дараа ажил удаа дараа хувирч, ахин дахин өөрчлөгдсөн, гэхдээ энэ нь хэчнээн их өөрчлөгдсөн ч, хүнийг хүн болгох Бурханы зорилгоос хэзээ ч хазайдаггүй. Арван мянган өөрчлөлт тууллаа ч гэсэн, энэ нь анхдагч зорилгоосоо хэзээ ч хазайдаггүй, мөн үнэнээс юм уу амиас хэзээ ч холддоггүй. Ажлын арга барилын өөрчлөлт нь Түүний ажлын гол зорилгын өөрчлөлт биш, харин ажлын хэлбэр болон ярих өнцгийн өөрчлөлт төдий юм. Хоолойны өнгө болон ажлын арга барил дахь өөрчлөлт нь үр дүнд хүрэхийн тулд хийгддэг. Дуу хоолойн өнгөний өөрчлөлт нь ажлын ар дахь зорилго, эсвэл зарчим дахь өөрчлөлт гэсэн үг биш. Хүн Бурханд итгэхийн гол зорилго нь амийг эрж хайх явдал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг атлаа амийг эрж хайдаггүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлдэггүй бол энэ нь Бурханд итгэх итгэл биш! Чи хаанчлалд орж хаан болох гэж хичээсээр л байдаг—энэ бодитой юу? Зөвхөн амийг эрж хайснаар дамжуулан Бурханыг гэсэн жинхэнэ хайранд хүрэх нь бодит байдал; үнэнийг эрж хайх болон хэрэгжүүлэх нь бүгд бодит байдал юм. Бурханы үгийг унших зуураа үгийг нь мэдэрч туул: Ийм маягаар чи бодит туршлагаар дамжуулан Бурханы тухай мэдлэгийг ойлгоно. Энэ бол жинхэнэ эрэл хайгуул юм.

Мянган жилийн хаанчлалын эрин үед, энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр, Түүний үг чиний амийн бодит байдал болсон эсэхээр шийдэгддэг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг, эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, мөн Бурханы үгийг огт сонирхдоггүй бол чиний байдалд ямар нэг буруу зүйл байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авах чадвартай байхын тулд чи Үгийн эрин үе эхлэх үед яаж хийх ёстой вэ? Энэ эрин үед Бурхан энэхүү бодит байдлыг та нарын дунд биелүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулж, үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг суурь болгож, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байна; Бурханы үгийг хэрэгжүүлснээр дамжуулан хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Бурханы биелүүлэх гэж буй зүйл бол энэ ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Одоо Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санагддаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг гарахгүй бол Түүний үгийг сонссон ч хангалттай санагддаг. Энэ бол Ариун Сүнсний хүнд өгдөг мэдрэмж бөгөөд хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр үгээр дамжуулан хүнийг захирдаг, ингэснээр хүн Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ чи Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа харанхуй болон цангааг мэдэрч, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Хэрвээ чи Бурханы үгийг идэж, уулгүйгээр нэг хоёр хоносны дараа юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг зүйл буруу байгаа гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд чи бол хоцорч үлдсэн хүн юм. Бурхан үгээр хүнийг захирдаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагдах ба хэрвээ тэгдэггүй бол чамд дагах ямар ч зам байхгүй байх болно. Бурханы үг нь хүний хоол, мөн түүнийг хөдөлгөгч хүч болдог. Өмнө нь Библид, “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлэх гэж байгаа юм. Тэрээр энэ үнэнийг та нар дээр биелүүлнэ. Өнгөрсөн үед хүн Бурханы үгийг уншихгүй олон өдөр явдаг байсан атлаа яагаад ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан юм бэ? Одоо яагаад ингэж болдоггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд үндсэндээ үг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан хүн шүүгдэж, төгс болгогдож, эцэстээ хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед, зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл өгч, хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдохгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгож чадна.

Амийг эрж хайхдаа хүн амжилтанд хүрэх гэж яарч болохгүй; амийн өсөлт ганц хоёрхон хоногийн явдал биш. Бурханы ажил хэвийн, бодитой байдаг бөгөөд зайлшгүй туулах ёстой үйл явц байдаг. Есүс Бие махбодтой болж цовдлолын ажлаа гүйцэлдүүлэхэд гучин гурван жил хагас шаардагдсан: Хүний амийг дурдахын ч хэрэггүй! Хүнийг хэвийн агаад Бурханыг харуулдаг нэгэн болгох нь тийм ч амархан ажил биш. Ялангуяа агуу улаан луугийн үндэстний, дорд хэв чанартай хүмүүсийн хувьд удаан хугацааны Бурханы үг болон ажил шаардагддаг. Иймээс үр дүн харах гэж бүү яар. Чи Бурханы үгийг идэж, уухдаа идэвх санаачилгатай байж, Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Түүний үгийг уншиж дуусах үедээ чи бодитоор хэрэгжүүлж, мэдлэг, ойлголт, ялган таних чадвар болон мэргэн ухаанаа нэмэгдүүлэх чадвартай байх ёстой. Үүгээр дамжуулан чи өөрийн мэдэлгүй өөрчлөгдөнө. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уухыг, уншихыг, мэдэж авахыг, мэдэрч туулахыг, хэрэгжүүлэхийг зарчмаа болгох чадвартай бол өөрийн мэдэлгүйгээр төлөвших болно. Бурханы үгийг уншсаныхаа дараа ч хэрэгжүүлж чаддаггүй гэж хэлдэг зарим хүмүүс байдаг. Чи юунд яарна вэ? Тодорхой биеийн хэмжээнд хүрэх үедээ чи Түүний үгийг хэрэгжүүлж чадах болно. Дөрөв юм уу таван настай хүүхэд эцэг эхийгээ тэжээх чадваргүй байхад хүндэлж ч чадахгүй гэж хэлж болох уу? Чиний биеийн хэмжээ одоо хэр их байхыг чи өөртөө мэдэх ёстой. Хэрэгжүүлж чадах зүйлээ хэрэгжүүл, Бурханы удирдлагыг үймүүлдэг нэгэн байхаас зайлсхий. Чи зүгээр л Бурханы үгийг идэж уу, мөн одооноос эхлээд үүнийг зарчмаа болго. Бурхан чамайг бүрэн төгс болгож чадах эсэхэд одоохондоо бүү санаа зов, үүнийг бүү судал. Бурханы үгийг аваад зүгээр л идэж уу, тэгвэл Бурхан чамайг бүрэн төгс болгох нь гарцаагүй. Гэхдээ Түүний үгийг идэж уухдаа баримтлах ёстой зарчим гэж бий, сохроор бүү хий. Бурханы үгийг идэж уухдаа өөрийн мэдэх ёстой зүйлсийг, өөрөөр хэлбэл үзэгдэлтэй холбоотой үгсийг эрж хай, өөр нэг тал нь чиний бодит хэрэгжүүлэлттэй буюу орох ёстой зүйлтэй холбоотой үгсийг эрж хай. Нэг нь мэдлэгтэй хамаатай, нөгөө нь орохтой холбоотой. Хоёуланг нь ухаармагцаа, өөрөөр хэлбэл, юуг мэдэх ёстой, юуг хэрэгжүүлэх ёстойг ухаармагцаа чи Бурханы үгийг хэрхэн идэж, уухаа мэдэх болно.

Цаашид Бурханы үгийн тухай ярих нь чиний үг ярих зарчим юм. Ердийн үед та нар хамт байхдаа Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг нөлөөллийн гол агуулга болгон авч үзэж, өөрсдөө Бурханы үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар ярилцах ёстой. Чи зөвхөн Бурханы үгийг нөхөрлөх үед Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа бас шаардагддаг. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно. Хэрвээ чи амаа хамхиж, Түүний үгийн тухай ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй юм. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралаа Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч гэсэн зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Туулах ёстой үйл явц гэж байдаг. Дадлагаараа дамжуулан чи өөрийн бие дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг болон Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ойлгодог. Хэсэг хугацаа эрж хайсны дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллах шийдвэртэй байх л юм бол чи Ариун Сүнсний ажлыг олж авах болно.

Бурханы үгийг идэж уух зарчимд хоёр тал байдаг: Нэг нь мэдлэгтэй, нөгөө нь орохтой холбоотой. Чи аль үгийг мэдэж авах ёстой вэ? Үзэгдэлтэй холбоотой үгийг мэдэж авах ёстой (өөрөөр хэлбэл, Бурхан одоо ямар эрин үед орсон, Бурхан одоо юу биелүүлэхийг хүсдэг, бие махбодтой болох гэж юу болох гэх мэт; энэ бүхэн нь үзэгдэлтэй холбоотой). Хүний орох ёстой зам гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ нь хүний хэрэгжүүлж, орох ёстой Бурханы үгийг хэлдэг. Дээр буй зүйл бол Бурханы үгийг идэж уухын хоёр тал юм. Одооноос эхлээд ийм маягаар Бурханы үгийг идэж уу. Хэрвээ чи үзэгдэлтэй хамаатай үгсийг тодорхой ойлгочихвол цааш нь унших хэрэггүй. Гол чухал зүйл нь, зүрх сэтгэлээ хэрхэн Бурхан руу эргүүлэх, Бурханы өмнө зүрх сэтгэлээ хэрхэн тайван байлгах, махан биеийг хэрхэн хаях гэх мэт оролтын тухай үгийг илүү их идэж уух явдал юм. Эдгээр нь чиний хэрэгжүүлэх ёстой зүйл мөн. Хүн Бурханы үгийг хэрхэн идэж уухаа мэдэхгүй бол жинхэнэ нөхөрлөл байх боломжгүй. Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэдэж, гол зүйл юу болохыг ухаармагц нөхөрлөл чөлөөтэй болох болно. Ямар ч асуудал тулгарлаа гэсэн чи тэдгээрийн талаар нөхөрлөж, бодит байдлыг ухаарах чадвартай байх болно. Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө Бодит байдлыг эзэмшихгүй бол чи гол зүйлийг ухаарач чадахгүй бөгөөд Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэггүйг чинь энэ нь харуулдаг. Зарим хүн Бурханы үгийг уншихдаа ядарч залхадаг, энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгнээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж боддог бол энэ нь хэвийн байдал юм. Жинхэнэ оролттой хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг туйлын бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл гэдгийг чи мэдрэх үед; Түүний үг хүнд үнэхээр тустай, ашигтай бөгөөд энэ нь хүний амийн хангалт гэдгийг чи мэдрэх үед—ийм мэдрэмжийг Ариун Сүнс чамд өгсөн бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөсөн юм. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг баталдаг. Бурхан үргэлж ярьж байгааг хараад зарим хүн Түүний үгнээс залхаж, Түүний үгийг уншсан ч, үгүй ч ямар ч ялгаагүй гэж боддог. Тэр нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл дутмаг байдаг бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд анхаарлаа хандуулдаггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа л бол чиний байдал хэвийн бус гэдгийг энэ нь харуулдаг. Өмнө нь Бурхан чамаас нүүр буруулсан эсэх нь, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрдэг эсэхээр чинь тодорхойлогддог байсан. Одоо гол түлхүүр нь чи Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг өөрийн бодит байдлаа болгосон эсэх, чамд үнэнч зүрх сэтгэл байх эсэх, мөн чи Бурханы төлөө чадах бүхнээ хийж чадах эсэхийг чинь үздэг. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар шүүгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, мөн Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан тэднийг гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Чи яаж уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харах мэт гүйлгэн уншиж, бодит байдалд ямар ч анхаарал хандуулахгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж чадах уу? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнан хайрладаггүй бол чамд үнэн байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлэх чадвартай байх болно; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ. Ийм учраас чи завгүй ч бай, үгүй ч бай, орчин нөхцөл тааламжгүй ч бай, үгүй ч бай, шалгагдаж байгаа ч бай, үгүй ч бай цаг үргэлжид Бурханы үгийг идэж уух ёстой. Ерөнхийдөө, Бурханы үг бол хүний оршин тогтнолын суурь юм. Түүний үгээс хэн ч салж чадахгүй, харин өдөрт гурван хоол иддэг шигээ Түүний үгийг идэх ёстой. Төгс болгуулж, Бурханаар авахуулах нь энгийн хэрэг байж болно гэж үү? Одоо ойлгодог ч бай, үгүй ч бай, мөн Бурханы ажлыг тодорхой харсан ч бай, үгүй ч бай чи Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой. Энэ бол идэвхтэй байдлаар орж байгаа хэрэг юм. Бурханы үгийг уншсаны дараа орж чадах зүйлсээ хэрэгжүүлэхээр яаравчилж, чадахгүй зүйлээ түр хойш тавь. Эхэндээ чиний ойлгож чадахгүй Бурханы үг их байж болох юм, гэхдээ хоёр, гурван сарын дараа, магадгүй бүр жилийн дараа чи ойлгоно. Яагаад энэ вэ? Учир нь Бурхан хүнийг ганц, хоёр хоногийн дотор бүрэн төгс болгож чадахгүй. Ихэнх тохиолдолд, Түүний үгийг унших үедээ чи тэр дороо ойлгож чадахгүй. Тэр үед яаж уншсан ч бичвэрээс өөрцгүй харагдаж болох боловч заавал хэсэг хугацаа мэдэрж туулсны дараа л чи үүнийг ойлгох болно. Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь өөрийн мэдэлгүйгээр чи ойлгож авах бөгөөд мэдээгүй байхад чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үед энэ нь үргэлж хүнд мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, Түүний үгэнд үргэлж өөр төрлийн хандлага баримталдаг, Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажил, мөн Түүний гэгээрэл ч харагдахгүй. Иймэрхүү хүмүүс бол Нангуо гуайн сургаалт үлгэртэй[a] адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Бурханы үгийг бодит байдлаа болгохгүйгээр чамд ямар ч бодитой биеийн хэмжээ байдаггүй. Шалгагдах цаг ирэхэд чи гарцаагүй унана, тэр үед жинхэнэ биеийн хэмжээ чинь илчлэгдэнэ. Гэхдээ бодит байдалд орохоор байнг эрж хайдаг хүмүүс шалгалтын цагт Бурханы ажлын зорилгыг ойлгодог. Мөс чанартай бөгөөд Бурханаар цангадаг хүн Бурханы хайрыг хариулахын тулд бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Бодит байдал эзэмшээгүй хүмүүс ялимгүй хэрэг явдлын өмнө ч бат зогсож чаддаггүй. Бодитой биеийн хэмжээтэй болон биеийн хэмжээгүй хүмүүсийн хооронд үнэхээр ялгаа бий. Бурханы үгийг идэж, уухдаа адилхан ч яагаад зарим нь шалгалтад бат зогсож чаддаг байхад бусад нь үүнээс зугтдаг юм бэ? Илт ялгаа бол бодитой биеийн хэмжээ дутмаг байдаг; тэд Бурханы үгийг өөрсдийн бодит байдалаа болгоогүй бөгөөд Түүний үг тэдний дотор үндэслээгүй. Шалгагдмагцаа тэд замгүй болдог. Тэгвэл бусад нь яагаад энэ тал дээр бат зогсож чаддаг юм бэ? Учир нь тэдэнд агуу үзэгдэл байдаг, эсвэл тэдний доторх Бурханы үг тэдний туршлага болон хувирч, бодитой мэдлэг ухаан нь тэдний оршин тогтнолын суурь болдог. Ийм маягаар, тэд шалгалтад бат зогсож чаддаг. Энэ бол бодитой биеийн хэмжээ, энэ нь бас амь юм. Зарим хүн Бурханы үгийг уншдаг боловч үүнийг хэрэгжүүлдэггүй, эсвэл энэ тухайд үнэн сэтгэлээсээ ханддаггүй. Үнэн сэтгэлээсээ ханддаггүй хүмүүс бол хэрэгжүүлэлтэд анхаарал хандуулдаггүй хүмүүс юм. Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол бодитой биеийн хэмжээгүй хүмүүс юм. Тийм хүмүүс шалгалтад бат зогсож чадахгүй.

Бурханы үг гармагц чи даруй хүлээн авч, идэх хэрэгтэй. Хэчнээн ихийг ойлгох нь хамаагүй, чиний тууштай баримтлах ёстой нэг үзэл бодол бол Түүний үгийг идэж, мэдэж, хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол чиний хийж чаддаг байх ёстой зүйл билээ. Биеийн хэмжээ чинь хэр том болж болох талаар бүү санаа зов; Түүний үгийг идэхэд л анхаарлаа төвлөрүүл. Энэ бол хүний хамтран ажиллах ёстой зүйл билээ. Сүнслэг амьдрал чинь үндсэндээ Бурханы үгийг идэж уух болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит байдалд орохоор хичээх явдал юм. Өөр ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь чиний хэрэг биш. Чуулганы удирдагчид ахан дүүсийг удирдаж Бурханы үгийг идэж ууж чаддаг болгох хэрэгтэй. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд нар залуу ч бай, хөгшин ч бай бүгд Бурханы үгийг идэж уух явдлыг чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ хадгалах ёстой. Хэрвээ энэ бодит байдалд орвол Хаанчлалын эрин үед орсон гэсэн утгатай. Одоо үед, Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж ихэнх хүмүүст санагддаг бөгөөд хэдийд ч бай Түүний үг тэдэнд шинэхэн санагддаг. Энэ нь, тухайн хүн зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орох болно.

Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэддэг вэ? Чи хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ахан дүүсийг Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол тэр үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Идэж ууж байгаа чинь, эсвэл ойлгож чадах түвшин чинь хэчнээн гүн байх нь хамаагүй чи Түүний үгийг идэж ууж чадах ёстой; Түүний үгийг чухалд тооцож, үүнийг идэж уухын ач холбогдол болон хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой. Бурхан маш ихийг ярьсан, гэхдээ чи Түүний үгийг идэж уухгүй, эсвэл эрж хайхгүй, үгийг нь хэрэгжүүлэхүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэж болохгүй. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг мэдэрч туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэлж, эсвэл хэрэгжүүлж чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдлыг эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь бүгд Бурханд итгэх итгэл биш бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаараагүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа сайн зан авиртай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгнээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний хүслийг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашны бүлэглэл, салбаруудыг үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг түгнэ: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг шингэсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы хүслийг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийх чадвартай хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үгийн эрин үед орох нь Мянган жилийн хаанчлалын эрин үе юм, яг одоо энэ ажлыг гүйцэлдүүлж байна. Одооноос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлөх явдлыг дадлагажуул. Бурханы үгийг идэж ууж, мэдэрч туулахаар дамжуулан чи Бурханы үгийг харуулж чадна. Зөвхөн туршлагын үгээрээ дамжуулан чи бусдыг үнэмшүүлж чадна. Хэрвээ чамд Бурханы үг байхгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийг ярих чадвартай. Хэрвээ чи чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй ба чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн чухал ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүн бол үнэнээр цангадаг хүн бөгөөд зөвхөн тийм хүн л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлэх болно. Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдахаасаа өмнө та нарыг бүрэн төгс болгохоор Тэр эхлээд та нарын дунд үгээ хэлж, дуу хоолойгоороо айлдана. Үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болох ба тэрслүү зан чанар нь ч бас буурдаг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоо үед Бурханы хийх ажил болон Түүний ажлын эргэлтийн цэг нь бүгд Түүний үгэн дотор бий. Хэрвээ чи Түүний үгийг уншихгүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж уухаар дамжуулан, мөн ахан дүүстэйгээ нөхөрлөхөөр дамжуулан, өөрийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үгийн талаарх мэдлэг чинь иж бүрэн болох болно. Ийм маягаар л чи үүнийг бодит байдал дээр үнэхээр амьдран харуулж чадна.

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэдгийг орхигдуулдаг.

Өмнөх:Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно

Дараах:Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг

Танд таалагдаж магадгүй