Хаанчлал тэр аяараа баясдаг

I

Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурханд буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв Бурханы айлдваруудыг дагана; өөр газарт Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүн утсаар ярина, зарим нь онгоцонд сууна, зарим нь завиар тэнгис гатлана, мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр бахдан биширч, тэмүүлэл дүүрэн байх ба тэд бүгд Бурханд ойртон ирж, Бурханы өмнө цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөнө, тэгээд энэ бүхэн нь Бурханы үйл байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй. Бурхан энэ баримтыг хэрэгжүүлнэ: Тэр орчлон ертөнц дахины хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, үнэн замыг эрж хайхад хүмүүсийг албадна.

II

Шашны нийгэмлэг бүхэлдээ асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах мөнх урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж, Түүнд найдна. Хаант улс бүхэлдээ баярлан баясахад энэ нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж, Бурханы сайн мэдээг хүлээн авсан хэн боловч Бурханаар ерөөгдөх бөгөөд эдгээр улс орон болон эдгээр хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулна. Ирээдүйн чиглэл ийм байна: Бурханы амнаас гарсан айлдварыг олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх ба бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай Бурханы үггүй хүмүүсийн хувьд ганц алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд үнэн замыг эрж хайхаас аргагүй болно. “Үнэнтэй хамт чи бүхий л дэлхий даяар алхана; үнэнгүйгээр чи хаашаа ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм.

III

Бурханы үг тоо томшгүй гэр оронд түгэх бөгөөд бүгдэд мэдэгдэнэ, тэр үед л Түүний ажил орчлон ертөнц даяар түгнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажил бүхий л орчлон ертөнц даяар түгэх гэж байгаа бол Түүний үг мөн түгэх ёстой. Бурханы алдрын өдөр Бурханы үг нь хүч чадал, эрх мэдлээ харуулна. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр нь хэрэгжиж, биелнэ. Ийм байдлаар Бурхан газар дээр алдраа олж авах ба өөрөөр хэлбэл, Түүний үг газар дээр хаанчилна. Хорон муу хүмүүс Бурханы амнаас гарсан үгсээр гэсгээгдэж, зөв шударга хүн бүхэн Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Түүний үгээр бүх зүйл биелэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Хаанчлалын эрин үед Бурхан яагаад Төгс Хүчит Бурхан нэрийг авсан бэ?

Дараах: Хэн Бурханд чин сэтгэлээсээ зориулдаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханыг дахин нэг цовдлох хүмүүс золгүй еэ!

Эцсийн өдрүүдийн үед, Бурхан Хятадад ажиллахаар бие махбод болсон ба сая сая үгийг илэрхийлж үгээрээ бүлэг хүмүүсийг байлдан дагуулж, аварч, Бурханы гэрээс эхлэн хийх шинэ эриний шүүлтийг эхлүүлсэн. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын тархалт өнөөдөр Хятадын эх газарт оргилдоо хүрсэн. Католик сүм болон Христийн бүх шашны бүлэглэлүүд, урсгал дахь үнэний мөрийг хөөдөг хүмүүсийн ихэнх нь Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн. Бие махбодтой болсон Бурхан Библид эш үзүүлэгдсэн “хүний Хүүгийн нууц ирэлт”-ийн ажлыг гүйцэтгэсэн ба тун удахгүй дэлхий дээрх үндэстэн, газар бүрд олон нийтийн өмнө илрэн гарна. Бурханы илрэлтээр цангасан улс үндэстэн, газар бүрийн бүх хүмүүс Бурханы олон нийтийн өмнө илрэх илрэлтийг харна. Бурханы хаанчлалд саад болох, сүйтгэх ямар ч хүчин байхгүй ба Бурханыг эсэргүүцдэг хэн боловч Бурханы дараах үгэнд хэлэгдсэнчлэн Бурханы уур хилэнгээр шийтгэгдэнэ. “Дэлхий ертөнцийн дээр хэлбэржих Миний хаант улс болон Миний сэнтий сая сая хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэлнэ. Тэнгэрэлчүүдийн тусламжтайгаар Миний гайхамшигтай бүтээн байгуулалт удахгүй бүрэн төгс амжилтыг авчрах болно.

Эцсийн өдрүүдийн Христ Хятадад илэрсний болон Түүний ажлын үндэслэлийн талаарх товч танилцуулга

Хятад бол агуу улаан луу байдаг газар нутаг бөгөөд түүхийн явцад Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэж буруутгасан газар. Хятад нутаг яг л буг чөтгөрүүдийн цайз, хорон муу санаатнуудын хяналтанд байдаг шорон мэт нэвтэрч боломгүй, нягт шигүү. Цаашилбал, агуу улаан лууны дэглэм бүх түвшний хамгаалалтанд зогсож, айл өрх бүрт хаалт хориг бий болгосон. Үр дүнд нь Бурханы сайн мэдээг түгээх, Бурханы ажлыг хийхэд хамгийн хэцүү газар болсон. 1949 онд Хятадын Коммунист Нам Засгийн эрхэнд гарахад Хятадын эх газарт итгэл бишрэлийг бүрмөсөн хааж, хориглосон. Сая сая Христчид олон нийтийн доромжлол, тамлал, шоронд хоригдолт зэрэг зовлон амссан. Бүх сүмүүдийг бүрэн битүүмжилж цэвэрлэсэн. Тэр ч байтугай гэр цуглаануудыг хүртэл хориглосон. Хэрэв хэн нэгэн цуглаанд оролцож байгаад баригдвал шоронд сууж тэр ч байтугай толгойгоо авахуулах байлаа. Тэр үед шашны үйл ажиллагаанууд ул мөргүй алга болсон. Зөвхөн цөөн хэдэн Христчид л Бурханд итгэсэн хэвээр байсан юм. Гэхдээ тэд сүмийг дахин сэргээхийг Бурханаас хүсэн гуйж, Бурханд хандан зөвхөн чимээгүй залбирч, Бурханд өргөх магтаалын дуунуудыг зүрх сэтгэлдээ дуулж байв. Эцэст нь, 1981 онд сүм үнэхээр дахин сэргэж Ариун Сүнс Хятадад томоохон хүрээнд ажиллаж эхэлсэн.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх