Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

76. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил шашны бүх салбарыг хэрхэн нэгдмэл болгосон бэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

‘Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана... Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно: тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана: үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, цаашид тэд дайтахад суралцахгүй’ (Исаиа 2:2,4).

“Энэ хашаан дахиас өөр хонин сүрэг надад бий: Би тэднийг бас авчрах ёстой, тэд Миний дуу хоолойг сонсоно; тэгээд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болох болно” (Иохан 10:16).

Бурханаас ирсэн хариулт:

Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх урсгал, бүлэглэлийг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би Өөрийн дуу хоолойгоор хүнийг байлдан дагуулах болно; тэд бүгд энэ урсгалд унах ба бүгд Миний өмнө захирагдах болно, учир нь Би Өөрийн суу алдрыг аль хэдийн дэлхийгээс буцаан авч, Зүүн зүгт шинээр олгосон. Миний суу алдрыг харахыг хүсэн эрмэлзэхгүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин гарч ирэхийг хүсэн мөрөөддөггүй хэн байх вэ? Миний сэтгэл татам чанарыг хүсдэггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй гэх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой дэлхий даяар түгэх ёстой; Би Өөрийн сонгосон хүмүүстэй нүүр тулан илүү ихийг хэлмээр байна. Уулс, голыг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд Миний амнаас гарсан үгс хүнд эрдэнэ болж, бүх хүмүүс Миний үгийг нандигнаж байна. Цахилгаан Зүүн зүгээс бүр Баруун зүгт хүртэл цахилна. Миний үгс ямар гэвэл, хүн тэдгээрийг хаямааргүй атлаа хүнд ойлгошгүй санагдана, гэхдээ хүн үүнд улам баярлан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг сэтгэл ханамжтай, баяртай байна. Би Өөрийн дуу хоолойг хэрэглэн бүх хүмүүсийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүмүүсийн дунд албан ёсоор орох ба ингэснээр тэд Намайг шүтэж эхэлнэ. Надаас гэрэлтсэн алдар суу, Миний амнаас гарсан үгсээр Би бүх хүмүүсийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс цахилгаан цахихыг, мөн Би Зүүн зүгийн “Чидун ууланд” буусан гэдгээ харуулах болно. Би аль хэдийнээс дэлхий дээр Иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Цахилгаан болоод удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль хэдийн дахин амилсан бөгөөд хүмүүсийн дундаас явсан, тэгээд алдар суутайгаар хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн бөгөөд одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын хаясан нөгөө “нярай хүүхэд” юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн жинхэнэ алдар суут Төгс Хүчит Бурхан юм! Бүгдээрээ Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, Миний дуу хоолойг сонсож, Миний үйл хэргийг хараг. Энэ бол Миний бүхэл хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго. Бүх улс үндэстэн Намайг шүтэн биширч бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүхнн Надад итгэж, улс ард бүхэн Надад захирагдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас

Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

… Ирээдүйд, шашны бүх урсгал болон бүлэглэлд Бурхан илүү олон үг өгүүлэх болно. Тэр Харь үндэстнүүдийн дунд Өөрийн дуу хоолойгоор ярьж, тэднийг байлдан дагуулахаасаа өмнө эхлээд та нартай Өөрийн дуу хоолойгоор ярьж, та нарыг бүрэн төгс болгоно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Нэг өдөр бүхий л орчлон ертөнц Бурханд буцаж очиход сансар огторгуй даяарх Түүний ажлын төв нь Бурханы дуу хоолойг дагах болно; өөр газарт Бурханы айлдварыг хүлээн авахын тулд зарим хүмүүс утсаар ярих болно, зарим нь онгоцоор явна, зарим нь далайг гатлан завиар явна мөн зарим нь лазер ашиглана. Хүн бүр сэтгэл татам, тэмүүлэл дүүрэн байх ба тэд бүгд Бурханд ойртон ирж, Бурханы өмнө цугларч, бүгд Бурханд шүтэн мөргөх болно, тэгээд энэ бүхэн нь Бурханы үйл байх болно. Үүнийг сана! Бурхан хэзээ ч хаа нэгтээ дахин эхлэхгүй. Бурхан энэ баримтыг биелүүлэх болно: Тэр орчлон ертөнц даяарх хүмүүсийг Өөрийнхөө өмнө ирүүлж, газар дээрх Бурханыг шүтүүлэх ба өөр газрууд дахь Түүний ажил зогсож, жинхэнэ замыг эрж хайхад хүмүүсийг албадах болно. Энэ нь яг л Иосеф шиг байх болно: Түүнд идэх юм байсан учраас хүн бүр хоол хүнсний төлөө түүн дээр ирж, түүнд мэхийн ёсолсон. Өлсгөлөнгөөс зайлсхийхийн тулд хүмүүс жинхэнэ замыг эрж хайхаас өөр аргагүй болно. Бүх шашны нийгэмлэгүүд асар их өлсгөлөнд нэрвэгдэж байгаа ба зөвхөн өнөөдрийн Бурхан л хүний таашаалыг хангах тасралтгүй урсах булгийг эзэмшсэн, амийн усны ширгэшгүй булаг бөгөөд хүмүүс Түүн дээр ирж Түүнд найдах болно. Тэр нь, Бурханы үйлс илчлэгдэж, Бурхан алдарших цаг үе байх болно; орчлон ертөнц даяарх бүх хүмүүс бусдаас ялгарах зүйлгүй энэ “хүнийг” шүтэх болно. Энэ нь Бурханы алдрын өдөр байхгүй гэж үү? Нэг өдөр хуучин пасторууд амийн усны ширгэшгүй булгаас ус хайж цахилгаан мэдээ илгээх болно. Тэд өндөр настай байх боловч өөрсдийн үл тоомсорлож байсан энэ хүнийг шүтэхээр ирсээр байх болно. Амаараа тэд хүлээн зөвшөөрөх ба зүрх сэтгэлдээ тэд итгэсээр байх болно, энэ тэмдэг гайхамшиг биш гэж үү? Бүх хаант улс баярлан баясахад энэ нь Бурханы алдрын өдөр байх ба та нар дээр ирж Бурханы сайн мэдээг хүлээн авсан хэн боловч Бурханаар ерөөгдөх болно, тэгээд эдгээр улс болон эдгээр хүмүүс Бурханаар ерөөгдөж, халамжлуулах болно. Ирээдүйн чиглэл ийм байх болно: Бурханы амнаас гарсан айлдварыг нь олж авсан хүмүүс газар дээр алхах замтай байх ба бизнес эрхлэгчид, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчид, аж үйлдвэр эрхлэгчид ч бай Бурханы үггүй тэдгээр хүмүүсийн хувьд нэг алхам хийхэд ч хэцүү байх бөгөөд жинхэнэ замыг эрж хайхад тэднийг албадах болно. “Үнэний хамтаар чи бүхий л дэлхий даяар алхах болно; үнэнгүйгээр чи хаашаа ч хүрч чадахгүй” гэдгийн учир энэ юм. Бодит байдал бол ийм: бүхий л орчлон ертөнцийг захирч, хүн төрөлхтнийг удирдаж, байлдан дагуулахын тулд Бурхан Замыг (Өөрийн бүх үгийг гэсэн утгатай) ашиглах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирсэн”-ээс

Өмнөх:Эргэн ирэх үедээ Есүс яг ямар ажил хийх вэ?

Дараах:Итгэгчид энэ нь жинхэнэ зам гэдгийг батлахын тулд Бурханы дуу хоолойг хэрхэн ялган таних ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй