Асуулт 29: Өнгөрсөн хоёр мянган жилийн туршид Эзэнд итгэх хүний итгэл Библид үндэслэж байсан бөгөөд Эзэн Есүс ирсэн нь Хуучин Гэрээний Библийг үгүйсгээгүй. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийсний дараа Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Түүний үгийг уншихад анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Библийг хааяахан уншина. Миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа хүн Библид яг ямар зөв хандлагаар хандах ёстой вэ, мөн үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ? Итгэлийн замаар алхаж, Бурханы авралыг хүртэхийн тулд хүний Бурханд итгэх итгэл юун дээр үндэслэх ёстой вэ?

Хариулт:

Библи бол Бурханы ажлын эхний хоёр үе шатны жинхэнэ тэмдэглэл гэдгийг бид бүгд ойлгодог. Өөрөөр хэлбэл, энэ нь тэнгэр газар, бүх зүйл болон хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа хүн төрөлхтнийг гэх удирдамж, золин авралыг гүйцэлдүүлдэг Бурханы ажлын эхний хоёр үе шатны гэрчлэл юм. Бурхан Хуулийн эрин үед хүмүүсийг хэрхэн залж чиглүүлж, Өөрийнх нь өмнө амьдарч, Өөрт нь шүтэн мөргөхийг заасан болохыг хүн бүр Библийг уншсанаар олж харж болох юм. Түүнчлэн Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн золин аварч, амар амгалан, баяр баясал болон бүх төрлийн нигүүлслийг хайрлах зуураа урьдын бүх нүглийг нь уучилсан болохыг бид харж болно. Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд, ямагт залж чиглүүлсэн төдийгүй дараа нь золин аварсан гэдгийг хүмүүс харж чаддаг. Үүний зэрэгцээ Бурхан хүн төрөлхтнийг хангаж, хамгаалж ирсэн юм. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Өөрийн ард түмнийг шүүн, цэвэрлэхийн тулд Бурханы үг гал мэт шатна гэдгийг бид Библийн зөгнөлөөс уншиж болох юм. Тэдгээр нь хүн төрөлхтнийг бүх нүглээс авран, Сатаны харанхуйн нөлөөнөөс мултрахад бидэнд туслах бөгөөд ингэснээр бид Бурханд бүрэн эргэн очиж, эцэстээ Түүний ерөөл, амлалтыг өвлөн авах юм. Бурхан, “Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм.” гэж хэлсэн нь ийм утга учиртай. Иймээс Библийг анхааралтай уншсан хэн боловч Бурханы зарим үйлдлийг хараад Түүний оршин тогтнол болон тэнгэр газар дахь бүх зүйлийг бүтээгээд, ноёрхож, захирдаг Түүний төгс хүчин болон мэргэн ухааныг таньж чадах юм. Иймээс хүмүүс Бурханд итгэж, Бурханыг мэдэж, итгэлийн зүй зохистой замаар алхахад Библи гүн гүнзгий утга учиртай байдаг. Бурханд чин сэтгэлээсээ итгэн, үнэнийг хайрладаг хэн боловч Библийг уншсанаар амьдралын зорилго, чиглэлийг олж чадах бөгөөд Түүнд итгэж, найдаж, Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж сурдаг. Эдгээр нь бүгд Бурханыг гэрчлэх Библийн гэрчлэлийн үр нөлөө бөгөөд үгүйсгэшгүй баримт билээ.

…………

Бурханы ажлын эхний хоёр үе шатны тэмдэглэлд Библийн үнэ цэн бүхэлдээ оршдог. Хэрэв хүмүүс үүнээс Бурханы айлдвар, ажлын тухай уншиж, бүх зүйлийг бүтээгээд захирдаг төгс хүчин, мэргэн ухааных нь тухай мэдэж, итгэж чадах юм бол Бурханыг мэдэж, дагаж, шүтэн мөргөхөд нь гүн гүнзгий ач холбогдолтой байх болно. Ийм учраас Библи бол ердөө л Бурханы ажлын гэрчлэл бөгөөд итгэгчдэд сууриа тавихад тус болж чаддаг. Мэдээж хэрэг энэ нь бас Бурханд итгэдэг хүн бүхэнд шаардлагатай ном юм. Библи нь хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын эхний хоёр үе шатыг ойлгоход нь хүмүүст тусалж чаддаг бөгөөд үнэнийг ойлгож, амь руу ороход нь туйлын их ач тустай байдаг. Гэхдээ энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг орлож чадахгүй, Түүний өнөөдрийн айлдваруудыг орлож бүр ч чадахгүй; харин Бурханы ажлын эхний хоёр үе шатыг ойлгож, Түүний зан чанар, төгс хүчин болон мэргэн ухааныг мэдэхэд л бидэнд тусалж чадах юм. Энэ бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу Библийг харах цорын ганц арга зам бөгөөд Библийн зохиогч, эмхэтгэгч болгоны нийтлэг зорилго ч мөн энэ гэдэгт бид итгэх ёстой.

Дээрхийн нөхөрлөлөөс

Библи бол ердөө л Бурханы ажлын тэмдэглэл, Бурханд хийсэн гэрчлэл юм; хэдийгээр энэ нь хүн төрөлхтний босгон байгуулалтад маш их тустай боловч ямар ч тохиолдолд Ариун Сүнсний ажлыг орлож чадахгүй. Бурханд итгэдэг бид Ариун Сүнсний ажилд үндэслэн аврал олж авах ёстой. Хэрвээ бид Ариун Сүнсний ажилгүйгээр ердөө Библийг л дагасан бол өөрсдийнхөө замаар явж байгаа хэрэг болох сон. Бурханд итгэдэг атлаа Түүнийг эсэргүүцдэг фарисайчуудын алдаа нь итгэлээ Ариун Сүнсний ажилд бус, зөвхөн Библид тулгуурлах нь буруу гэдгийг тодорхойлоход хангалттай. Библийг олон жил судалсан боловч Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дутагдан, эцэстээ Бурханы талаар мэдлэгтэй болж, үнэнийг ойлгож чадаагүй олон хүн бий. Иймээс Бурханд итгэдэг хүмүүс бид Библид зүй ёсоор хандаж, хэрэглэх ёстой. Библид хэзээ ч сохроор итгэж, Библийг шүтэх ёсгүй. Бид Библиэс Бурханы үгийг төдийгүй хүнийг аврах ажлаа Бурхан хэрхэн хийдгийг харж чаддаг боловч энэ талаарх, ялангуяа Бурханы үгийн талаарх бидний ойлголт үргэлж хэтэрхий хязгаарлагдмал байх болно. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтгүйгээр бид Бурханы үгийг үг үсэггүй цээжилж болох ч, үнэнийг бас л ойлгохгүй. Түүхийн туршид Бурханы ажлыг туулсан тоо томшгүй олон ариун хүн үүнийг баталсан юм. Библид сохроор итгэж, Библийг шүтдэг шашны нэлээд олон тооны хүн байдаг боловч тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй бөгөөд өөрсдийн үзэл, төсөөллөөр Бурханыг тодорхойлдаг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийж, хүнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлэх үед энэ хүмүүс Бурханы дуу хоолойг таньдаггүй. Оронд нь тэд Бурханыг яллаж, эсэргүүцэн, Бурханыг хайхрамжгүйгээр шүүж, доромжилдог. Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүд цуглаан дээрээ Төгс Хүчит Бурханы үгийг идэж уудаг бөгөөд Библийг хэлэлцэх нь чөлөөт цагаараа хийх зүйл болсныг хараад, тэд улам их яллаж, шүүдэг. Тэд үнэхээр үнэнийг ойлгодог, Бурханыг мэддэг гэж үү? Яавч үгүй! Тэд бол яг л фарисайчууд шиг Бурханыг эсэргүүцдэг, Библийг шүтэгчид. Эзэн Есүсийг дагагчид цугларалт дээрээ Эзэн Есүсийн ажил, үгийн талаар л нөхөрлөхийг фарисайчууд хараад, тэднийг судар уншилгүй, Эзэн Есүсийн үгийг л уншдаг гэцгээн шүүдэг байсан. Энэ нь орчин цагийн пастор, ахлагчдын хэлдэг үгтэй төстэй; тэд бүгд Бурханыг дагах, Бурханы ажлыг туулах гэдэг нь ямар утга учиртай болохыг мэдэлгүйгээр Бурханы ажлыг ялладаг. Тэд Библийг тайлбарлаж, шашны зан үйл хийж, шашны дүрэм журам мөрдөхөөс өөрийг хийж чаддаггүй. Нигүүлслийн эрин үед Эзэнд итгэгчид цуглахдаа зөвхөн Хуучин гэрээг уншдаг байсан бол Эзэн Есүсийн сайшаалыг олж авч чадах байсан гэж үү? Одоо Эзэн Есүс эргэн ирж, үнэнийг илэрхийлсэн бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийдэг. Бид Библийн зан үйл, дүрэмтэй зууралдангаа Бурханы үг, ажлыг хөсөр хаяж болох уу? Бурханд итгэнэ гэж үнэндээ юу гэсэн үг вэ? Итгэгч Бурханы өнөөгийн үгийг идэж, ууж, туулдаггүй бол энэ нь Бурханд итгэх итгэл мөн үү? Шашны олон хүн, Бурханд итгэх итгэлийн тухай хамгийн анхан шатны мэдлэг, үнэнээр дутагддаг. Библи тэр чигтээ Бурханы үг, Библийг үеийн үед үүрд дагах ёстой, Библийг баримтлах нь Бурханд итгэхтэй адилхан гэж тэд боддог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн үнэнтэй нийцдэг үү? Бурханы ажил үргэлж урагшилж, хөгжиж байгаа бөгөөд Мянган жилийн хаанчлалын эрин үед ч гэсэн Бурхан бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн тулд бас л үгээ ашиглах болно. Бурхан дүрэм журам дагадаггүй—Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний үг, ажил хэзээ ч зогсолгүй ямагт урагшилдаг атал энэ асуудлыг олон хүн ойлгож чаддаггүй. Тэд хөгийн биш гэж үү? Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа Бурханы хүслийн дагуу Библитэй хэрхэн харьцах тухайд бас л тодорхой ойлгоогүй олон хүн бий. Энэ асуудлын тухай үнэнийг Төгс Хүчит Бурхан тодорхой илэрхийлсэн байдаг тул Түүний үгээс цөөн хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь,“Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг юм уу лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий их бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн орчин үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно”(Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс).

“Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй. Хүн бүхэн Библийн талаар зөв ойлголттой болсныхоо дараа үүнийг эргэлзээгүйгээр хаяж, Бурханы шинэ үгсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрч чадах болно. Энэ бол эдгээр хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Энд байгаа, Бурханы хүмүүст хэлэхийг хүссэн үнэн нь Бурханы бодитой ажил эсвэл үгийг орлож чадах онол эсвэл баримт биш бөгөөд Бурханы байр суурийг орлож чадах юу ч үгүй. Хэрвээ хүмүүс Библийн торыг хаяж чадахгүй бол тэд хэзээ ч Бурханы өмнө очиж чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл тэд эхлээд Түүнийг орлож чадах аливаа юмсаас өөрсдийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлэх ёстой—ийм байдлаар Бурханы сэтгэл хангалуун байх болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Чуулгануудаар явахдаа Христийн хэлсэн үгийн “Оршил”-оос).

“Хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм. Чи хуучин ба шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд хэдий чи Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжлэх чадвартай байх ёстой; хэрвээ тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, ингэснээр шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад чамд хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэрхүү хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь ‘ариун номонд’ бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг ‘ариун номонд’ байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ”(Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс).

Бурхан Хуулийн эрин үе дэх ажлаа дуусгасны дараа Хуучин гэрээ бий болсон бөгөөд Эзэн Есүс золин авралын ажлаа дуусгах үед Шинэ гэрээ бий болсон. 2,000 жилийн турш Библи хамгийн өргөнөөр хэвлэгдэн уншигдаж, хүн төрөлхтөн Библиэс агуу их босгон байгуулалтыг хүлээн авсан юм. Ажлынхаа үеэр илэрхийлсэн Бурханы үг Библид тэмдэглэгдсэн байдаг тул энэ нь мөн Бурханд ашиглагдсан хүмүүсийн туршлага болон гэрчлэлийн бичгээр үйлдсэн бүртгэл болдог бөгөөд үүнээс хүмүүс Бурханы оршин тогтнол төдийгүй Бурханы илрэлт, ажлыг харж болдог. Тэд үүнээс, Бурхан бол бүх зүйлийн Бүтээгч, Захирагч гэх баримтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажлын хоёр үе шатыг мэдэж авч чаддаг. Эзэн Есүс золин авралын ажлаа биечлэн явуулж, хүн төрөлхтөнд арвин их нигүүлслээ хайрлаж, олон үнэнийг илэрхийлсэн Нигүүлслийн эрин үеийн тухай Библийн тэмдэглэлийн тухайд энэ нь ялангуяа үнэн байдаг. Энэ нь бидэнд хүн төрөлхтнийг хайрлах Бурханы жинхэнэ хайрыг харуулж, хүн Бурханд итгэж, Бурханд захирагдсанаар амьдралын зөв замаар алхаж чадна, мөн бид үнэнийг яг өөрсдийнхөө амь болгон олж авсан үедээ л Бурханы авралыг хүлээн авч, Бурханаас сайшаал хүртэж болно гэдгийг ойлгуулдаг. Энэ бол хүн төрөлхтний дунд Бурханы хийсэн хоёр үе шатны ажлын хүрсэн үр дүн юм. Библийн тэмдэглэл байгаагүй бол Бурханы өмнөх ажлыг ойлгох нь хүн төрөлхтөнд маш хэцүү байх байв. Иймээс Библи нь Бурханд итгэдэг хүмүүс бидний заавал унших шаардлагатай сонгодог ном болсон юм. Гэвч Библи хэчнээн нандин байлаа гээд, бид үүнийг Бурхантай нэг түвшинд тавих ёсгүй, бүр чухал нь Бурханыг төлөөлүүлэх, Бурханы ажлыг орлуулахад үүнийг ашиглах ёсгүй. Иймээс бид Библид хэзээ ч сохроор итгэж, шүтэлгүй, Библид зүй зохистой хандах ёстой. Түүнчлэн аль нь Бурханы үг, аль нь хүний үг вэ гэх асуудлын тухайд, Бурхан юу гэж хэлсэн, хүн юу гэж хэлснийг Библи тодорхой тэмдэглэсэн байдаг; энэ нь харахад илэрхий байдаг. Гэсэн хэдий ч элч нарын захидал болон хүний туршлага, гэрчлэлийн хэсгүүдийн тухайд, олон хүнд ялган таних чадвар дутагддаг. Зарим нь бүр, Ариун Сүнсний гэгээрлээс урган гарсан ямар ч үг, эсвэл үнэнтэй нийцдэг ямар ч үг нь Бурханы үг хэмээн хэлдэг. Энэ чинь дураараа чалчиж байгаа хэрэг биш үү? Бурханы үгийг хүн илэрхийлж чадах уу? Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэн, хүн өчүүхэн төдий гэрэл хүлээн авах нь Ариун Сүнс хүнд Бурханы үгийг илчлэх юм уу дамаар ойлгуулж байна гэсэн үг үү?Ариун Сүнсний ажил нь хүнд үнэнийг ойлгуулж, хүнийг үнэний бодит байдалд оруулах үр нөлөөнд хүрэхийг зорьдог. Үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орж байгаа хүний гэрчлэл нь үнэн хэрэгтээ Бурханы илэрхийлсэн үг байж болох уу? Хүний үг үнэний дагуу байлаа ч гэсэн, үнэндээ хүний үгийг үнэн өөрөө, эсвэл Бурханы үг хэмээн тооцож болохгүй гэдгийг бид тун тодорхой ойлгох ёстой. Бурханы үг л үнэн учраас хүний үг болон Бурханы үгийг харьцуулж болохгүй юм; Бурханы үг л хүнийг золин аварч, мөн аварч, хүний амь болж чаддаг. Хүний үг зөвхөн хүний өөрийн туршлага, ойлголтыг төлөөлдөг бөгөөд ердөө лавлагаа л болдог. Тэдгээр нь хүмүүст тус нэмэртэй, сургамжтай байж болох ч, Бурханы үгийг яавч орлож чадахгүй. Библи дэх Бурханы үг хэзээ ч зөрчилддөггүй, харин Библи дэх хүний үгийг Бурханы үгтэй харьцуулбал зарим нэг зөрчил үүсэх нь зайлшгүй юм. Гэвч эрин үеүдийн турш дахь Бурханы ажил, үгэнд ямар ч зөрчил байдаггүй. Библид тэмдэглээстэй Ехова Бурханы үг, Эзэн Есүсийн үг ба эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы үг: энэ бүгдийн эх сурвалж нь нэг Бурханы ажил юм. Тэдгээр нь бүгд Ариун Сүнсний үг юм. Энэ бол хэний ч няцааж чадахгүй баримт билээ. Гэвч, шашны олон хүн байнга Библи доторх хүний үгийг аваад, Бурханы одоогийн үгтэй харьцуулдаг. Яг л фарисайчууд шиг судалж, Эзэн Есүсийн үгтэй харьцуулахдаа судрын үгийг үргэлж ашигладаг байсан юм. Үүнээс үүдэн фарисайчууд Эзэн Есүсийг үл хүлээн зөвшөөрөх хэд хэдэн шалтгаан олсон бөгөөд Түүнийг бүр улайран эсэргүүцэж, яллаж, тэр ч бүү хэл Эзэн Есүсийг цовдлохоос нааш буцахгүй байсан. Тэгвэл, энэ ямар асуудал вэ? Өнөөдөр үүнийг бас л тодорхой ойлгоогүй байгаа олон хүн бий. Бурханы ажил хэзээ ч Библид үндэслэн хийгдэж байгаагүй, түүнчлэн Бурхан Библиэр хязгаарлагддаггүй. Бид үргэлж Бурханыг Библид үндэслэн судлах юм уу Бурханы өнөөгийн ажлыг ийм маягаар хэмжих юм бол ахин дахин бүтэлгүйтэж, уналт маань улам бүр ноцтой болох болно. Өнөөдөр шашны олон хүн Төгс Хүчит Бурхан болон Түүний эцсийн өдрүүдийн ажлыг судлахдаа Библийн үгийг ашиглаж, бүр Төгс Хүчит Бурханыг яллаж, эсэргүүцэхийн тулд агуулгаас нь гажуудуулж Библиэс эш татахдаа ч тулдаг. Тэд Библийн үг, тэр дундаа хүний үгийг Бурханы үгийн оронд хэрэглэдэг. Түүнчлэн тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг яллаж, эсэргүүцэхийн тулд Бурханы үгийг буруугаар тайлбарлаж, хүний үгийг урвуулан ашигладаг. Фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцэхдээ яг ингэсэн, тэгэхээр үр дүн нь ямар байх вэ? Тэднийг Бурхан яг адилхан хараах болно.“Бурханыг цовдолдог хүмүүс золгүй еэ”(Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс) хэмээн Төгс Хүчит Бурхан хэлдэг. Хэрэв бид Бурханыг эсэргүүцэхдээ библийн сургаалыг ашигласаар байвал, антихристүүд хэмээн илчлэгдэж, Бурханаар хараагдах болно. Энэ баримт биш гэж үү?

Бурхан шинэ ажил хийх үед хүн судраас гарч, Бурханы өнөөгийн үг, ажилд захирагдах ёстой гэдгийг шашны энэ фарисайчуудын Бурханд итгэхдээ бүтэлгүйтсэн сургамжаас бид харж болно. Энэ нь, Хуулийн эрин үед Бурханы ерөөлийг хүртэхийн тулд хүн хэрхэн Ехова Бурханы гаргасан хууль, тушаалыг дагах ёстой байсантай адил юм. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлаа хийхээр ирсэн бөгөөд Эзэн Есүсийн сайшаалыг хүртэхийн тулд хүн хуулиас гарч, Түүний үг, ажлыг хүлээн зөвшөөрч, захирагдах ёстой болсон. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Иймээс бид Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, Төгс Хүчит Бурханы үгийг хэрэгжүүлж, туулсанаар л Ариун Сүнсний ажлыг хүртэж, үнэнийг амиа болгон олж авч, Бурханыг мэддэг, Бурханд захирагдаж, Түүнийг хүндэлдэг, мөн Бурханы авралаар дамжуулан Түүгээр авхуулах хүн болж чадна. Энэ замаар л хүн Түүний хаанчлалд орж чадна. Бид Бурханд итгэхдээ Бурханы ажилтай хөл нийлүүлж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой гэдгийг бид үүнээс харж болно, учир нь тэгсэн цагт л бид үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж, үнэний бодит байдалд орж чадна. Бидний итгэл зөвхөн Библийг унших, Библийн бичвэрийг чандлан баримтлахад суурилбал судрыг л баримтлан, Бурханыг эсэргүүцэж, улмаар Бурханы хараалыг өөрсөд дээрээ авчирсан фарисайчуудын яг адилаар Бурханы ажлаар таягдуулан, хөсөр хаягдаж магад юм. Бурханд итгэх итгэл маань Библийг баримтлахад суурилдаг уу? Хэрэв Бурханд итгэх итгэлд маань Ариун Сүнсний ажил дутмаг бол бид аль хэдийн үнэн замаас гажсан хэрэг бөгөөд Бурханы авралыг олж авах аргагүй. Иймээс бидний итгэл Библийг чанд баримтлахад суурилж болохгүй; бид Бурханы ажилтай хөл нийлүүлж, Бурханы өнөөгийн үгийг илүү уншиж, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Энэ бол Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хамгийн чухал тал юм. Бид итгэгчийнхээ хувиар Библид хэрхэн хандах тухай, мөн итгэлийн замаар алхахдаа Бурханаас сайшаал хүртэхийн тулд Бурханд итгэх итгэлээ юунд үндэслэх ёстой талаар одоо тодорхой ойлгосон байх учиртай, тийм биз?

Кино зохиолын асуулт хариулт аас

Өмнөх: Асуулт 28: Библи бол Бурханы ажлын гэрчлэл юм; Библийг уншсанаар л дамжуулан итгэгчид, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухамсарлах болж, Бурханы гайхалтай үйл хэрэг, агуу, төгс хүчит байдлыг харж чаддаг. Библид Бурханы олон үг, түүнчлэн хүний туршлагын тухай гэрчлэлүүд байдаг; энэ нь хүмүүсийн амийг хүнс тэжээлээр хангаж, мөн асар их босгон байгуулалтаар хангаж чадна, иймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол Библийг уншсанаар бид үнэхээр мөнх амийг олж авч чадах уу? Библийн дотор мөнх амийн зам байхгүй байх боломжтой юу?

Дараах: Асуулт 30: Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн ба хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид Бурханы дуу хоолойг хэрхэн ялгаж таних ёстой вэ, мөн Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм гэдгийг бид хэрхэн батлах ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

1. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон; Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэнд үүнд зориулсан ямар үндэслэл байна вэ?

Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн – яагаад ингэж хэлсэн юм бэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх