Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

58. Зарим хүмүүс Эзэн Есүсийн дахин ирэлтийн тухай судалж байхдаа судалгаагаа зөвхөн Библийн зөгнөл дээр үндэслэдэг боловч Бурханы дуу хоолойг сонсохыг эрэлхийлдэггүй. Энэ хэрэгжүүлэлт ямар дутагдалтай вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Эхлээд мэдэгдэл бүрийг магадлахгүй байцгаая. Харин оронд нь Ариун Сүнс хэрхэн ажилладгийг харцгаая. Бидний алхаж буй зам Ариун Сүнсний ажилтай нийцэж байгаа эсэхийг мэдэхийн тулд үнэнтэй харьцуулж, тийм зам зөв эсэхийг шалгахын тулд Ариун Сүнсний ажлыг ашиглацгаая. Энэ хэллэг эсвэл тэр хэллэг биелсэн эсэхийн тухайд гэвэл хүмүүс бид хөндлөнгөөс оролцох ёсгүй. Харин бидний хувьд Ариун Сүнсний ажлыг болон Бурханы одоо хийж байгаа хамгийн сүүлийн үеийн ажлын талаар ярьсан нь дээр. Библи эш үзүүлэгчдээр хэлэгдсэн Бурханы үгс болон тухайн үед Бурханы ашиглаж байсан хүмүүсээр бичигдсэн үгсээс бүрддэг; зөвхөн Бурхан Өөрөө л тэдгээр үгсийг тайлбарлаж чадна, зөвхөн Ариун Сүнс л тэдгээр үгсийн утга учрыг мэдэгдэж чадна, зөвхөн Бурхан Өөрөө л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадна. Чи Бурхан биш, би ч бас биш болохоор хэн Бурханы үгийг хүссэнээрээ тайлбарлаж зүрхлэх юм бэ? Чи тэдгээр үгсийг тайлбарлаж зүрхлэх үү? Эш үзүүлэгч Иеремиа, Иохан, Елиа энд байсан ч гэсэн тэд тэгж зүрхлэхгүй, учир нь тэд бол Хурга биш билээ. Гагцхүү Хурга л долоон лацыг эвдэж, хуйлмал номыг нээж чадах ба өөр хэн ч Түүний үгийг тайлбарлаж чадахгүй. Би Бурханы үгийг тайлбарлах нь байтугай, Бурханы нэрийг буруугаар ашиглаж зүрхлэхгүй. …

… Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. Хүн Библийн талаар хичнээн ч агуу ойлголттой байсан тэр нь үгнээс илүүгүй зүйл байна. Учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Хүн Библийг уншихдаа зарим нэг үнэнийг олж авч, зарим үгсийг тайлбарлаж, зарим алдартай хэсэг ишлэлийг анхааралтай судалж болох боловч тэрээр эдгээр үгсийн ард байгаа утгыг гаргаж хэзээ ч чадахгүй. Учир нь хүний харж байгаа үгс нь амьгүй ба Ехова болон Есүсийн хийсэн ажлын хэсэг биш ба хүн ийм ажлын нууцыг тайлах чадваргүй. Иймд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн агуу нууц ба хүмүүст хамгийн нууцлагдмал, төгс сэтгэшгүй зүйл юм. Тэр Өөрөө л тайлбарлаж, хүнд нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ойлгож чадахгүй. Эсрэг тохиолдолд тэр нь хүмүүст оньсого хэвээр үлдэж үүрд битүүмжлэгдсэн нууц байдлаар үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү тоо; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ойлгохгүй байх байсан. Зургаан мянган жилийн энэ ажил нь эш үзүүлэгчдийн бүх зөгнөлүүдээс ч илүү нууцлаг. Энэ нь бүтээлийн цаг үеэс хойших хамгийн агуу нууц бөгөөд хуучны ямар ч эш үзүүлэгч үүнийг ойлгох чадвартай байгаагүй, учир нь энэ нууц зөвхөн эцсийн эрин үед л тайлагдсан бөгөөд өмнө нь хэзээ ч илчлэгдээгүй билээ. Хэрвээ та нар энэ нууцыг ойлгож, үүнийг бүрэн хүлээн авах чадвартай байвал тэдгээр шашны хүмүүс бүгд энэ нууцаар байлдан дагуулагдах болно. Зөвхөн энэ нь л, хүний хамгийн их ойлгохыг хүсэн эрмэлзсэн боловч мөн түүний хувьд хамгийн тодорхой бус байсан хамгийн агуу үзэгдэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Тухайн үеийн Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд Исаиагийн зөгнөлөөс эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэдгийг мэдэж байсан. Тэгвэл ийм мэдлэгтэй байсан атлаа тэд яагаад Есүсийг хавчин шахсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болоод Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед Фарисайчууд, Есүийн ажил нь зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар тэдний мэддэг зүйлээс өөр байна гэж итгэсэн; харин өнөөдрийн хүмүүс, бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас Бурханыг голдог. Тэдний Бурханд тэрслэх тэрслүү байдлын мөн чанар нэгэн адил биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг туйлын хүлээн зөвшөөрдөг байж чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол энэ нь зөв урсгал юм. Чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгохын оронд үүнийг өчүүхэн төдий ч сэжиггүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ чи Бурханаас зарим нэг мэдлэгийг олж авч, Түүний эсрэг тодорхой хэмжээгээр болгоомжилсон бол энэ нь үнэхээр шаардлагагүй үйлдэл биш гэж үү? Чиний хийх учиртай зүйл бол, Ариун Сүнсний ажил мөн л бол ямар ч ажлыг Библийн нэмэлт баталгаа нотолгоогүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм, учир нь чи Бурханыг мөрдөн шалгахын тулд биш харин Түүнийг дагахын тулд Бурханд итгэдэг билээ. Би бол чиний Бурхан мөн гэдгийг харуулах нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй. Үүний оронд чи, Би чамд ашиг тустай юу гэдгийг ялган таних учиртай; тэр бол гол зүйл. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг олсон байсан ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи бол Миний өмнө биш харин Библийн зах хязгаар дотор амьдардаг нэгэн …

Хэдийгээр Библид эрэгтэй хүүхэд төрнө гэдгийг зөгнөсөн ч, хэн дээр уг зөгнөл биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, учир нь хүн Бурханы ажлыг мэддэггүй бөгөөд энэ нь Фарисайчуудыг Есүсийн эсрэг зогсоход хүргэсэн юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг боловч тэд Есүс бид хоёрыг бие биетэйгээ үл нийцэх, бүрэн салангид хоёр оршихуй гэдэгт итгэсээр байдаг. Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Тэгвэл энэ нь хүн хүлээн зөвшөөрөхөд нэмэртэй байх байсан биш гэж үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн боловч Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг Библи дотроос хайх нь эндүү ташаа үйл биш гэж үү? Гартаа зүгээр л Библи барьснаар чи юуг ялган таньж чадах юм бэ? Библийн тайлбарлагч эсвэл номлогчийн аль нь ч бай, хэн өнөөдрийн ажлыг урьдаас мэдэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Бурханы ажлын үе шат болгон нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлэхийн тулд байгаагүй бөгөөд Тэр ёс заншилд баригдаж эсвэл эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг зориуд биелүүлэхийн тулд ирээгүй. Гэсэн ч Түүний үйлдэл нь эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг нураагаагүй ба тэдгээр нь өмнө нь Түүний хийсэн ажилд саад учруулаагүй. Түүний ажлын өвөрмөц шинж нь, ямар ч ёс заншилд баригдахгүйгээр Өөрийн хийх ёстой ажлыг хийх явдал байсан. Тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй, харин Өөрийн хийх ёстой ажлыг бодитоор хийхээр ирсэн, Өөрийн шинэ эрин үеийг нээж, Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхээр ирсэн гүйцэтгэгч байсан. Мэдээж Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэхдээ Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн хэлсэн олон үгийг мөн биелүүлсэн. Иймээс өнөөдрийн ажил ч гэсэн Хуучин Гэрээний эртний эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийг биелүүлсэн. Би зүгээр л “шарласан хуучин хуанлийг” барихаа больсон төдий. Учир нь Миний хийх ёстой ажил илүү их байгаа, Миний та нарт хэлэх ёстой үг олон байгаа, энэхүү ажил болон үг нь Библийн ишлэлүүдийг тайлбарлахаас хамаагүй илүү агуу ач холбогдолтой, учир нь тиймэрхүү ажил нь та нарт ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй ба та нарт тусалж эсвэл та нарыг өөрчилж чадахгүй юм. Би Библийн ямар нэг ишлэлийг биелүүлэхийн төлөө шинэ ажил хийхээр зориогүй. Хэрвээ Бурхан зөвхөн Библийн эртний эш үзүүлэгчдийн үгийг биелүүлэхээр газар дэлхий дээр ирсэн бол, бие махбодтой болсон Бурхан болон тэдгээр эртний эш үзүүлэгчдийн хэн нь илүү агуу вэ? Эцсийн эцэст эш үзүүлэгчид Бурханыг хариуцдаг уу эсвэл Бурхан эш үзүүлэгчдийг хариуцдаг уу? Чи эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Өмнөх:Бурханы ажил болон Библийн хоорондох харилцаа яг юу вэ? Бурханы ажил нэгдүгээрт байсан уу эсвэл Библи нэгдүгээрт байсан уу?

Дараах:Бурханд итгэх нь Библиэс хэзээ ч холдохгүй байх гэсэн үг, Библиэс холдох нь Бурханаас урваж байгаа хэрэг гэж олон хүн итгэдэг. Ийм үзэл бодол зөв үү?

Танд таалагдаж магадгүй