Асуулт 16: Бурханд итгэдэг хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэгсэн цагт л завхарсан зан чанар нь ариусгагдаж, Бурханаар авруулж чадна гэж та нар хэлдэг. Гэхдээ бид Эзэний шаардлагын дагуу номхон даруу байдал, тэвчээрийг хэрэгжүүлж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, дэлхий ертөнцийн зүйлсийг орхиж, Эзэний төлөө ажиллаж, сайн мэдээ түгээдэг. Иймээс энэ бүхэн нь бидний өөрчлөлт биш гэж үү? Бид үргэлж ийм маягаар эрж хайсан, иймээс бид ч бас ариусгагдаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадахгүй гэж үү?

Хариулт:

Бид дайснаа хайрлаж, загалмайг үүрч, биеэ ялж, Эзэний сайн мэдээг түгээж чадна. Эдгээр нь Эзэнд итгэх итгэлээс маань гарч буй эерэг үйлдэл бөгөөд ийм маягаар авирлах чадвартай байна гэдэг нь Эзэнд итгэх итгэл маань үнэн болохыг илтгэдэг. Эдгээр сайн үйлдэл нь бусдад зөв харагдаж, Бурханы үгтэй нийцтэй мэт харагдаж болох ч, энэ нь бид Бурханы үгийг хэрэгжүүлж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагаж байна гэсэн үг биш, мөн бид нүгэлт уг чанараа орхиж, цэвэрлэгдсэн гэсэн үг ч биш юм. Бид бусдын сайн үйлдлийг ажиглахдаа зөвхөн гаднах илрэлийг нь харж болохгүй; тэдний санаа зорилго, эцсийн зорилгыг нь ч бас харах ёстой. Хүн Бурханыг дуулгавартай дагах, хайрлах, хангалуун байлгах санаа зорилготой бол энэ төрлийн сайн үйлдэл нь үнэнийг хэрэгжүүлж, тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагаж байгаа хэрэг. Нөгөөтээгүүр, хүний сайн үйлдэл нь Бурханыг хайрлах зүрх сэтгэлээс гараагүй, харин зөвхөн ерөөлийн төлөө, титэм хүртэж, шагнуулахын төлөө байвал энэ төрлийн “сайн үйлдэл” нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрэгжүүлэх гэхээсээ илүүтэй фарисайчуудын хоёр нүүрт байдалтай адил юм. Сайн үйлдэл харуулах төдий нь бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагаж байгаа, бид цэвэрлэгдсэн гэсэн үг юм бол яагаад бид үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг юм бэ? Яагаад бид өдөр нь нүгэл үйлдэж, шөнө нь нүглээ улайдаг амьдралаар амьдарсаар байдаг юм бэ? Зүгээр л сайн үйлдэл харууллаа гээд бид үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж байгаа гэсэн үг биш, бас бид Бурханыг мэддэг, хүндэлдэг зүрх сэтгэлтэй гэсэн үг биш, Түүнийг хайрлаж, дуулгавартай дагах чадвартай гэсэн үг бүр ч биш гэдгийг энэ хангалттай харуулдаг. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэднийбиеэ авч явах байдлынөөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр ‘Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү’ юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амь болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. … Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцэхгүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч байтугай Ариун Сүнсний удирдамжид тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй.”(Христийн ярианы тэмдэглэл номын “Гaадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас).Сайн үйлдлийн мөн чанар, уг үндсийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд тодорхой тайлбарладаг. Хүний сайн үйлдэл урам зоригоос гардаг бөгөөд сургаал, дүрэмд суурилсан хэрэгжүүлэлт болохоос биш олон үнэнийг ойлгосны дараах хэрэгжүүлэлтийн зарчмын ухаарлаас гардаггүй, бас Бурханы хүслийг ойлгосон учраас Түүнийг хайрлаж, хангалуун байлгах хүслээс ч гардаггүй. Сайн үйлдэл нь хүний үзэл, төсөөллөөс улбаатай бөгөөд эдгээр нь хүний өөрийн бодол, завхарсан уг чанараас гардаг. Иймээс хүн юу ч хийлээ гэсэн, ямар ч зовлон туулж, ямар ч төлөөс төллөө гэсэн, энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Энэ нь Бурханд захирагдаж байгаа хэрэг биш бөгөөд Ариун Сүнсний ажлаас гардаггүй. Бид сайн зан авир гарган, зарим дүрмийг дагах чадвартай, маш сүсэгтэй, сүнслэг харагддаг байх үедээ ч гэсэн өөрсдийн ужиг завхарсан сатанлаг зан чанар, шийдвэрлэгдээгүй нүгэлт уг чанар болон Бурханы тухай жинхэнэ ойлголт дутмаг байдлаас үүдэн Бурханыг эсэргүүцэж, нүгэл үйлдэхдээ амархан хэвээр байдаг. Бурханд итгэснийхээ дараа ч сайн зан авиртай олон хүн байнга нүгэл үйлдэж, нүглээ улайсан хэвээр байхыг бид харсан. Энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Сайн зан авир гаргахынхаа хажуугаар нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байна гэдэг нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дагахгүй байгаагийн хангалттай нотолгоо бөгөөд тэд Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Иудейн фарисайчууд гаднаа өөлөх юмгүй ааш авиртай, хуулийг баримтлагч хүмүүс байсан. Гэвч Эзэн Есүсийг ажиллахаар ирэхэд нь тэд яагаад улайран эсэргүүцэж, яллан, хуйвалдаж, улмаар Түүнийг цовдолсон юм бэ? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг уг чанар тэдний дотор угаасаа байдгийг харуулж байна. Гаднаа тэд хэчнээн сайхан авирлаж байсан нь хамаагүй, тэд Бурханыг ойлгож, дуулгавартай дагасан, Бурхантай нийцэлтэй байсан гэсэн үг биш, Бурханы хүслийг дагаж, цэвэрлэгдсэн гэсэн үг бүр ч биш. Бид нүгэлт уг чанараа шийдвэрлэж, цэвэрлэгдэхийг хүсвэл эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулж, тэнд байгаа арвин их үнэнийг ойлгож, Бурханы талаар жинхэнэ мэдлэг олж авч, улмаар Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, эмээдэг болох ёстой. Эс бөгөөс бидний дотор гүн нэвчсэн Сатаны завхарсан зан чанарыг цэвэрлэж, өөрчилж хэзээ ч чадахгүй бөгөөд бид Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханы хаанчлалд орж хэзээ ч чадахгүй.

Эзэн Есүс золин авралын ажлыг л хийсэн. Тиймээс Нигүүлслийн эрин үед бид хэчнээн их чармайж, Библи уншлаа гээд нүглээсээ ангижирч чадаагүй, түүнчлэн ариусгалтад хүрч чадаагүй. Бурхан хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөнийхөө алхмуудын дагуу, Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийн ажлыг урьдчилан тогтоож, хүмүүсийг ариусгаж, өөрчлөн, нүглээс ангижирч, ариусгалтад хүрэхэд нь тэдэнд тусалдаг. Яг Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсанбүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас). “Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүний доторх ялзарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцсээр байдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс). Бурханы үгээс бид Эзэн Есүсийн золин аврах ажил нь эцсийн өдрүүд дэх Бурханы авралын ажлын суурийг тавьсныг, мөн эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь Бурханы авралын ажлын амин сүнс, гол цэг гэдгийг ойлголоо. Энэ бол хүн төрөлхтний авралын гол түлхүүр, хамгийн чухал хэсэг юм. Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлыг туулснаар бид нүглээ уучлуулдаг ч нүглээс чөлөөлөгдөж чаддаггүй, ариусгалтад хүрч ч чаддаггүй. Гагцхүү эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил л шаардлагатай үнэнийг бидэнд оруулж чадах ба Бурханыг жинхэнээсээ таньж, амь зан чанараа өөрчлөн, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байх боломж олгодог. Ингэж Бурхан хүн төрөлхтнийг аврах удирдлагын төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Хэрвээ хүмүүс зөвхөн Нигүүлслийн Эрин үе дэх Эзэн Есүсийн золин аврах ажлыг хүлээн зөвшөөрөөд, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол өөрсдийгөө нүглээс чөлөөлж, тэнгэр дэх Эцэгийн хүслийн гүйцэлдүүлж, Бурханы хаанчлалд орж чадахгүй. Үүнд эргэлзэх зүйл үгүй! Учир нь Нигүүлслийн Эрин үед Эзэн Есүс Өөрийн золин аврах ажлыг гүйцэтгэсэн. Тэр үеийн хүмүүсийн биеийн хэмжээний улмаас Эзэн Есүс тэдэнд зөвхөн гэмшлийн замыг өгсөн ба энгийн хэдэн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх замыг хүмүүст захисан. Жишээ нь: Тэрээр нүглээ улайж, гэмшиж, загалмай үүрэхийг хүмүүст захисан. Тэрээр хүмүүст номхон хүлцэнгүй байдал, тэсвэр тэвчээр, хайр, мацаг барих, баптизм гэх зэргийг зааж өгсөн. Эдгээр нь тэр цагийн хүмүүсийн ойлгож, хүрч чадах цөөн хэдэн үнэн юм. Эзэн Есүс, амь зан чанарыг өөрчлөх, аврагдах, цэвэрлэгдэх, төгс болгуулах гэх мэтийн илүү гүн гүнзгий үнэнийг хэзээ ч илэрхийлж байгаагүй. тэр үед үнэнийг хүлээн авахад хүмүүсийн биеийн хэмжээ хангалтгүй байсан. Хүмүүс эцсийн өдрүүдэд Өөрийн ажлаа хийхээр Эзэн Есүс эргэж ирэх хүртэл хүлээх ёстой болсон. Тэрээр хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө болон завхарсан хүн төрөлхтний хэрэгцээнд тааруулан аврагдаж, төгс болгуулахад хэрэгтэй бүх үнэнийг завхарсан хүмүүст хайрлах болно. Энэ нь Эзэн Есүсийн хэлсэнтэй адил юм: “Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13). Эзэн Есүсийн үг маш тодорхой байна. Нигүүлслийн Эрин үед Эзэн Есүс завхарсан хүн төрөлхтөнд, аврагдахад нь шаардлагатай бүх үнэнийг огт өгөөгүй. Одоо ч Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд хэлээгүй, гүн гүнзгий, эрхэм олон үнэн байгаа, өөрөөр хэлбэл, сатанлаг завхарсан зан чанараасаа ангижирч, ариусгалтад хүрэх боломжийг хүмүүст олгох үнэн, мөн Бурханыг дуулгавартай дагаж, мэдэхэд хүнд шаардлагатай үнэн зэрэг юм. Тиймээс эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахад шаардлагатай бүх үнэнийг илэрхийлдэг. Тэрээр эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы авралыг хүлээн зөвшөөрдөг бүх хүнийг шүүж, гэсгээж, цэвэрлэж, төгс болгохын тулд энэ үнэнийг ашигладаг. Эцэст нь энэ хүмүүсийг бүрэн төгс болгож, Бурханы хаанчлал руу аваачна. Хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөө ийнхүү гүйцэлдэнэ. Хүмүүс зөвхөн Эзэн Есүсийн золин авралын ажлыг хүлээн зөвшөөрөөд, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлыг зөвшөөрөхгүй бол хэзээ ч үнэнийг олж, зан чанараа өөрчилж чадахгүй. Тэд Бурханы хүслийг гүйцэлдүүлдэг хүн болж хэзээ ч чадахгүй ба Бурханы хаанчлалд ороход огт тохирохгүй.

Эцсийн өдрүүдийн хүмүүсийг Сатан гүнзгий завхруулсан. Тэд Сатаны хороор дүүрчээ. Тэдний үзэл бодол, оршин тогтнох зарчим, амьдралын талаарх ойлголт, үнэ цэн нь үнэний эсрэг, Бурхантай дайсагнасан байдаг. Бүх хүн мууг шүтэж, Бурханы дайсан болсон. Хэрвээ сатаны завхарсан зан чанар нэвт шингэсэн хүн төрөлхтөн Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлт, шатаалт, цэвэрлэгээг үгээр дамжуулан туулдаггүй бол Сатаны эсрэг хэрхэн тэрсэлж, нөлөөнөөс нь яаж өөрсдийгөө чөлөөлж чадах билээ? Яаж тэд Бурханаас эмээн муугаас зайлсхийж, Бурханы хүслийг гүйцэлдүүлэх юм бэ? Олон хүн Эзэн Есүст удаан жил итгэсэн боловч Есүс бол Аврагч хэмээн урам зоригтойгоор гэрчилж шаргуу ажилласан баримтыг үл харгалзан, тэд Бурханы зөвт зан чанарыг мэдэж, хүндлээгүйгээсээ болоод Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Ажлаа хэрэгжүүлэх үед Бурханы ажлыг шүүн яллаж, эргэж ирснийг нь үгүйсгэхэд хүрч байна. Мөн тэд эцсийн өдрүүдэд Христ эргэн ирэхэд загалмайд дахин цовдолдог. Энэ нь, хэрвээ хүмүүс эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бол хүний нүглийн эх үндэс, сатаны уг чанар хэзээ ч шийдвэрлэгдэхгүй гэдгийг харуулж байна. Бурханыг эсэргүүцэх нь тэднийг мөхөөх болно. Энэ бол хэний ч үгүйсгэж үл чадах баримт мөн! Итгэгчдээс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөг хүн л үнэнийг амь болгон авч, тэнгэр дэх Эцэгийн хүслийг гүйцэлдүүлдэг, Бурханыг мэддэг, Түүнтэй зохицох нэгэн болно. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хуваалцаж, Түүний хаанчлалд очих эрхтэй болно.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Шашны хүмүүсийн ярьдаг энэ ариусгалт, Бурханы шаарддаг ариусгалт хоёр нь адилхан зүйл үү? Тэдгээр нь адилгүй. Хүний хэлдэг ариусгалт нь жинхэнэ ариусгалт биш юм. Хэрэв та нар Эзэн Есүст итгэхдээ ариусгалтыг үнэхээр хүртсэн бол Бурхан эцсийн өдрүүдийн ажлыг хийх хэрэгтэй хэвээр байх байсан уу? Та нар ердөө хэдхэн жил Эзэн Есүст итгэсэн атлаа өөрсдийгөө өөрчлөгдсөн гэцгээж, энэ маягаар эрэлхийлснээрээ ариусах болно гэж хэлдэг. Тэгвэл Эзэн Есүст итгэдэг бүх пастор болон Эзэнд бүх насаараа итгэсэн хүмүүсийг харцгаа: Тэд ариуссан уу? Тэдний хэн нь ариуссан бэ? Эзэнд бүх насаараа итгээд ариусаж, бүрэн аврагдсан гэж тэдний хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм хүн ганц ч олдохгүй. Тэд Эзэнд насан туршдаа итгэсэн атлаа ариуссан гэж хэлж зүрхэлдэггүй. Итгэлээ ийм маягаар хэрэгжүүлснээр ариусгалтад хүрнэ гэж хэлэх нь үндэслэлтэй юу? “Би нийгэмд гарч нэлээд хэдэн жил болоод нийгмийг нэвт харсан” гэж хүү, охин чинь хэлсэн бол гэнэн хэрэг байх бус уу? Та нар эцэг эхээсээ болон өөрсдөөсөө хамаагүй ахмад хүмүүсээс асууж болно, тэд нийгмийг нэвт харцгаасан уу? Тэдний хэн нь ч хараагүй, тэгэхэд та нар чадах уу? Хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд жинхэнэ ариусгалт гэж юу болохыг мэддэггүй. Тэрээр зарим нэг сайн зан авир харуулж, итгэхдээ хэрүүл тэмцэл хийдэггүй, юм хум хулгайлдаггүй, хүмүүсийг харааж зүхдэггүй, архи дарс уудаггүй бол өөрийгөө ариуссан гэж итгэдэг. Энэ нь ариусгалтыг төлөөлдөггүй. Жинхэнэ ариусгалт гэж юуг хэлдэг вэ? Энэ нь үнэнтэй хамаатай. Жинхэнэ ариусгалт гэдэг нь Сатаны хорноос ангид байхыг хэлдэг. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх сатанлаг логик, Сатаны гүн ухаан, янз бүрийн сатанлаг төөрөгдөл, хүний амьдралд зориулсан Сатаны хууль, амьдралыг үзэх Сатаны үзэл, үнэт зүйлс нь Сатаны хор бус уу? Хүний нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэх явдлыг юу захирдаг вэ? Хүний доторх Сатаны хор л хүнийг нүгэл үйлдэж, Бурханыг шүүн, буруугаар тайлбарлаж, Түүнд дуулгаваргүй байхад хүргэдэг. Хүмүүсийн доторх сатанлаг уг чанар бол нүгэл үйлдэх эх сурвалж нь юм. Бурханы нүдээр бол Сатанд хамаарах бүх зүйл нь бузар, ёрын муу байдаг бөгөөд хүн дотроо Сатаны элдэв янзын хортой байдаг. Сатаны эдгээр хор нь хүний дотор үндэслэн цэцэглэж, үр жимсээ өгсөн тул хүн төрөлхтөн нь завхарсан хүн төрөлхтөн, бузар хүн төрөлхтөн, муу ёрын хүн төрөлхтөн болсон, иймээс хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэж, Бурханы дайсан байж чаддаг. Энэ бол баримт юм. Тэгвэл жинхэнэ ариусгалтад хүрэхийн тулд хүний шийдвэрлэх ёстой ямар асуудлыг бид энэ баримтад үндэслэн харж байна вэ? Хүн Сатаны хор, амьдралын талаарх Сатаны үзэл бодол, үнэт зүйлс, Сатаны логик, хууль болон Сатаны янз бүрийн гаж онолыг шийдвэрлэх хэрэгтэй. Хүмүүс эдгээр зүйлийг зүрх сэтгэлээсээ бүрэн арилгах нь үнэхээр ариусаж байгаа хэрэг юм. Хэрэв тэдгээрийг арилгахгүй бол хүн Бурханыг эсэргүүцэж, шүүн, Бурханы дайсан байж, Бурханаас урвах чадвартай хэвээр байх болно. Сатаны зүйлсийг арилгаж, шийдсэний дараа л хүн төрөлхтнийг үнэхээр ариуссан хүн төрөлхтөн хэмээн тооцож болох юм. Эзэн Есүст итгэснээр Сатаны хорыг шийдвэрлэх боломжтой юу? Эзэн Есүст итгэх нь амьдралын талаарх хүний үзэл бодол, үнэт зүйлсийг өөрчилж чадах уу? Энэ нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, эсэргүүцэхгүй байхад хүнийг чиглүүлж чадах уу? Энэ нь Бурханыг үнэхээр мэдэж, шүтэн мөргөхөд хүнийг залж чиглүүлж чадах уу? Эзэн Есүст итгэснээр та нар нүглээ л уучлуулсан; хүний завхралыг үнэхээр шийдвэрлэж, тэднийг ариусгахын тулд Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлт, гэсгээлтийн ажлаа гүйцэтгэх хэрэгтэй юм. Эцсийн өдрүүдийн ажилгүйгээр завхарсан хүн төрөлхтөн ариусгалт хүртэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, ердөө л нүглээ уучлуулснаар ариусгалт олж авдаг юм биш; харин хүн шүүлт, гэсгээлтээр дамжуулан завхарсан зан чанараасаа салах замаар жинхэнэ ариусгалтад хүрдэг. Хүн завхарсан зан чанараа шийдвэрлэсэн үедээ Бурханыг эсэргүүцэхээ больж, Бурханыг дуулгавартай даган, зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлах чадвартай болно. Энэ л ариуссан хүн төрөлхтөн юм. Зарим нь ариусгалт гэж юуг хэлдгийг ойлгож чадалгүй, ариусна гэдэг нь хулгай хийхгүй, тонон дээрэмдэхгүй, аливааг эвдэж сүйтгэхгүй, бусдыг зодож, харааж зүхэхгүй байх явдал гэж итгэдэг. Энэ зөв үү? Энэ нь үнэнээс хол зөрүүтэй бөгөөд асуудлыг ердөө өнгөцхөн харж байгаа хэрэг юм. Хүмүүс үнэнгүй бол аливаа зүйлийг хэтэрхий энгийнээр хардаг. Тэд эх сурвалж, мөн чанарыг хардаггүй; иймээс шашны хүмүүс ингэж бодож чаддагт бараг гайхах зүйлгүй юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх: Асуулт 15: Бид Паулын үлгэр жишээг дагадаг ба сайн мэдээ түгээн, Эзэнд гэрчлэл хийж, Эзэний чуулгануудыг хариулж, Паулын: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан”(2 Тимот 4:7) хэмээн хэлсэн шиг Эзэний төлөө маш шаргуу ажилладаг. Энэ нь Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг биш үү? Ийм маягаар хэрэгжүүлэх нь бид өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд ороход тохирно гэсэн үг, тэгвэл тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхээсээ өмнө бид яагаад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт болон ариусгалтын ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?

Дараах: Асуулт 17: Эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг ариусгаж, шүүх ажлыг хийхийн тулд Эзэн махбодод эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Эзэн үүлсийн хамтаар эргэн ирж, бүх итгэгч хэлбэрээ агшин зуур өөрчилж, Эзэнтэй уулзахын тулд үүл рүү өргөгдөнө гэж итгэдэг. Паулын хэлсэнчлэн: “Учир нь бидний яриа тэнгэрт байдаг; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хайдаг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20-21). Эзэн бол төгс хүчит агаад Түүний хийж чадахгүй юу ч үгүй. Бурхан биднийг ганцхан үгээр л өөрчилж, ариун болгож чадна, тэгвэл үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлын үе шатыг хийхийн тулд Тэр яагаад махбод болох хэрэгтэй байдаг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

4. Жинхэнэ залбирал гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:Үнэхээр залбирна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэл доторх үгээ Бурханд хэлж, хүслийг нь ухаарснаар, үгэнд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх