Зовлон, бэрхшээл дунд сэрсэн нь

17 настай Христэд итгэгчийн, хяхалт хавчлагын талаарх жинхэнэ туршлага

Ван Тао, Шаньдун муж

Би бол Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч. Найман настайдаа би эцэг эхээ даган Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн тул үе тэнгийнхээ хүүхдүүд дундаас хамгийн азтай нь байсан юм. Хэдийгээр би тухайн үед бага балчир байсан ч Бурханд итгэж, Бурханы үгийг уншихдаа нэлээд баяртай байлаа. Бурханы үгийг үргэлжлүүлэн уншиж, чуулганы ахмад гишүүдтэй нөхөрлөснөөр би хэдэн жилийн дараа зарим үнэнийг ойлгож авсан юм. Ялангуяа ах эгч нар маань бүгд үнэнийг эрэлхийлж, үнэнч хүмүүс байхаар хичээн, хүн бүр амар тайвнаар эв эетэй байгааг харах үедээ би эдгээрийг хамгийн аз жаргалтай, баяр баясалтай цаг үе хэмээн мэдэрдэг байсан билээ. Дараа нь би нэгэн номлолоос, “Эх газрын Хятадад Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэн, Бурханыг дагана гэдэг үнэхээр өөрийгөө аюулд оруулж буй хэрэг. Энэ нь бараг л дэгсдүүлэг биш юм” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл III дахь “Асуулт, хариултууд”-аас). гэж сонслоо. Тухайн үед би энэ нь юу гэсэн үг болохыг ойлгоогүй боловч ах эгч нарынхаа нөхөрлөлөөр дамжуулан, Бурханд итгэгчдийг цагдаа нар баривчилдаг, мөн Хятад нь бурхангүй үзэлт улс учраас шашин шүтэх эрх чөлөө гэж байдаггүй гэдгийг олж мэдсэн юм. Гэвч тухайн үед би энэ үгэнд итгэсэнгүй. Би хүүхэд болохоор цагдаа нар намайг баривчиллаа ч гэсэн яах ч үгүй гэж боддог байв. Цагдаа нарын гарт баривчилгаа, харгислалыг биечлэн туулсан өдөр энэ бодол маань өөрчлөгдсөн юм; миний ах шигээ хүндэлж явсан цагдаа нар үнэндээ заналт диаволын сүрэг байсан гэдгийг эцэст нь би тодорхой харсан билээ!

Би 17 настай байхдаа 2009 оны 3-р сарын 5-ны орой нэг ахын хамт сайн мэдээ түгээчхээд гэр лүүгээ буцаж явтал цагдаагийн машин гэнэт замыг маань хаасан юм. Машинаас тэр дороо таван цагдаа үсрэн бууцгаасан бөгөөд анхааруулга ч өгөлгүйгээр цахилгаан скүтерийг маань дээрэмчид шиг шүүрэн авч, биднийг газарт түлхэж унагаагаад, хүчээр гавлалаа. Дөнгөж болсон явдлын гэнэтийн байдалд би мэл гайхав. Бурханд итгэгчдийг хэрхэн баривчилдаг тухай ах эгч нарынхаа ярихыг би байнга сонсдог байсан ч тэр өдөр ийм зүйл надад тохиолдоно гэж хэзээ ч төсөөлөөгүй явсан юм. Би балмагдаж, зүрх амаар гарах шахан булгилж байлаа. Зүрх сэтгэлдээ би Бурханыг ингэж тасралтгүй дуудав: “Төгс Хүчит Бурхан минь! Цагдаа нарт баривчлагдаад, би маш их айж байна. Би юу хийх ёстойгоо, тэд надад юу хийхээр төлөвлөж байгааг мэдэхгүй байна, иймээс зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Танаас гуйя.” Залбирсны дараа би нэлээд тайвширсан юм. Цагдаа нар над шиг хүүхдийг үнэндээ яах ч үгүй гэж бодсон тул төдийлөн сандарсангүй. Гэвч нөхцөл байдал миний төсөөлсөн шиг тийм энгийн байгаагүй юм. Цагдаа нар биднээс Бурханд итгэх тухай ном олсон бөгөөд үүнийг нотолгоо болгон, цагдаагийн хэсэг дээр биднийг аваачлаа.

Хятадын хойд хэсэгт хаврын эхэн үе байсан ба цаг агаар маш хүйтэн хэвээр байж, шөнөдөө цельсийн хасах 3-4 хэмд хүрч байсан юм. Цагдаагийн хэсгийн ахлагч бидний хүрэм, гутал төдийгүй тэлээг маань хүртэл авч, хоёр гарыг маань нурууны ард чанга гавлав. Ингэхэд маш их өвдөж байсан юм. Тэрээр биднийг шалан дээр дарж бай гэж хэдэн цагдаад тушаагаад, дараа нь арьсан тэлээгээр толгой, нүүр лүү заналтай ороолгосны улмаас толгой минь янгинатал өвдөж, хагарах гэж байгаа мэт болсон бөгөөд нулимс өөрийн эрхгүй хацар даган урслаа. “Хэрэг шийдвэрлэхдээ боловсон бай” хэмээх уриа ханан дээр тод томруун бичээстэй байсан ч, тэд бидэнд их замын зэрлэг дээрэмчид, алуурчид шиг хандаж байгаад нь би тэр мөчид дүрсхийн уурлав! Энэ нь огт боловсон биш байлаа! “Бид ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ? Та нар яагаад биднийг баривчилж, зодож байгаа юм бэ?” гэж би уурандаа асуув. Тэр намайг үргэлжлүүлэн ороолгосоор байх зуур ёрын муу цагдаа нарын нэг нь хорсолтойгоор ийн хэллээ: “Чи муу бяцхан новш, тийм өнгөөр надтай яриад үзээрэй! Бид Төгс Хүчит Бурханд итгэгчдийг барих гэж ирсэн юм! Чи юу ч хийж болох залуу хүн байж яагаад ингэж яваа юм бэ? Танай удирдагч хэн бэ? Эдгээр номыг чи хаанаас авсан бэ? Хариулаадах! Хариулахгүй бол чамайг үхтэл чинь зодно шүү!” Дараа нь ах маань шүд зуун, ганц ч үг хэлэхээс татгалзаж байгааг би анзаарсан тул өөртөө ийн тангараглалаа: “Би ч бас Иудас байхаас татгалзаж байна! Үхтэл минь зодсон ч би үг унагахгүй! Миний амь Бурханы гарт байгаа, Сатан болон диаволууд намайг захирах эрх мэдэлгүй.” Бид хоёрын хэн нь ч ам нээхгүй байгааг харсан хэсгийн ахлагч багтартлаа уурлаж, бидэн рүү чичлэнгээ, “За яах вэ! Хатуужилтай царайлмаар байгаа юм биз дээ? Ам нээхгүй юм биз дээ? Наад хоёрыгоо сайн зодоод өг! Юу болоод байгааг үнэхээр үзүүлж, хүнд бэрх байдал гэж юу байдгийг амсуул!” хэмээн бархирав. Ёрын муу энэ цагдаа нар тэр дороо бидэн рүү дайрч, эрүүнээс барьж аван нүүр лүү заналтайгаар маш чанга дэлссэнээс болж нүдэнд минь гал маналзаж, нүүр халуу шатаж, янгинан өвдлөө. Би аав ээждээ багаасаа эрхэлж, халамжлуулж өссөн бөгөөд ийм хүчирхийлэл хэзээ ч туулж байгаагүй юм. Маш их доромжлуулсандаа би өөрийн эрхгүй уйлж, “Энэ цагдаа нар тун харгис, ёстой үндэслэлгүй юм! Биднийг хэрэг төвөгт орвол цагдаад хандаарай гэж сургууль дээр багш нар маань байнга хэлдэг байсан шүү дээ. Цагдаа нар ‘ард түмэнд үйлчилдэг’, бас ‘сайн хүмүүсийг хүчирхийллээс хамгаалдаг баатрууд’ гэж тэд хэлдэг байсан ч одоо биднийг зүгээр л Төгс Хүчит Бурханд итгэн, амьдралын зөв замаар алхдаг болохоор цагдаа нар дур зоргоороо баривчилж, өршөөлгүйгээр зодож байна. Яаж тэд ‘Ардын цагдаа’ байж чадах юм бэ? Тэд бол диаволуудын сүрэг төдийхөн! ‘Зарим нь агуу улаан лууг муу ёрын сүнс гэдэг, зарим нь мууг үйлдэгчдийн сүрэг гэдэг, гэхдээ агуу улаан луу ямар уг чанар, мөн чанартай вэ? Ёрын муу чөтгөрийн уг чанар болон мөн чанартай. Тэд бол Бурханыг эсэргүүцэж, Бурхан руу дайрч давшилдаг ёрын муу чөтгөрүүдийн сүрэг! Энэ хүмүүс бол Сатаны бодит илрэл, махбод болсон Сатан, бие махбодтой болсон ёрын муу чөтгөрүүд! Энэ хүмүүс бол Сатан, ёрын муу чөтгөрүүдээс цаашгүй’ (Номлол, нөхөрлөл III дахь “Аврал хүртэхийн тулд агуу улаан лууг орхихын жинхэнэ ач холбогдол”) гэж нэгэн номлолд хэлсэн байдагт гайхах зүйл алга. Урьд нь би тэдний худал үгэнд хууртан, цагдаа нарыг эгэл жирийн хүмүүсийн төлөө ажилладаг ‘сайн хүмүүс’ гэж итгэж явсан юм. Энэ нь хуурамч дүр зураг байсныг би ухаараагүй ч тэд бол Бурханыг эсэргүүцдэг ёрын муу диаволуудын сүрэг үнэхээр мөн гэдгийг өнөөдөр л эцэст нь олж харлаа!” гэж бодов. Тэгээд тэднийг зүрх сэтгэлийнхээ угаас өөрийн эрхгүй үзэн ядаж эхэллээ. Бидний ам нээхгүй хэвээр байгааг хэсгийн ахлагч хараад, “Наад хоёроо дахиад нэг сайн зодоод өг!” гэж хашхирав. Түүний хоёр аялдан дагалдагч бидэн рүү давхин ирлээ. Тэд бидэнд хөлөө жийн, шалан дээр суу гэж тушаагаад, дараа нь савхин гутлаараа хөлийг маань харгисаар өшиглөснөөс гадна хөлөн дээр зогсоод, хамаг хүчээрээ дэвсэллээ. Миний хөл хугарах гэж байгаа мэт асар их өвдсөн бөгөөд би өөрийн эрхгүй хашхирсан ч, намайг хашхирах тусам тэд улам хэрцгийгээр зодсоор байлаа. “Бурхан минь! Эдгээр диавол хэтэрхий харгис юм! Би үнэхээр үүнийг тэсэж чадахгүй нь. Надад итгэл хайрлаж, намайг хамгаалаач, ингэснээр би Танаас урвахгүй” хэмээн би зүрх сэтгэлдээ Төгс Хүчит Бурханыг дуудангаа өвдөлтийг тэвчихээс өөр арга байсангүй. Яг тэр үед Бурханы үгийн энэ хэсэг санаанд орлоо, “Чамайг хүрээлэн буй бүх орчин Миний зөвшөөрлөөр оршдог гэдгийг мэдэх хэрэгтэй, Би бүгдийг нь зохицуулдаг. Миний чамд өгсөн орчинд Миний зүрх сэтгэлийг тодорхой харж, зүрх сэтгэлийг минь хангалуун байлга. Бүү ай, олон түмний Төгс Хүчит Бурхан гарцаагүй чамтай хамт байна; Тэр та нарыг хамгаалж, бамбай чинь болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы үг миний хувьд агуу их итгэл, хүч чадлын эх сурвалж болсон юм. Миний туулж буй нөхцөл байдал нь Бурханы сэнтийн зөвшөөрөлтэйгөөр тохиолдож байсан бөгөөд бат зогсож, Бурханыг гэрчлэх шаардлагатай цаг ирж гэдгийг би ойлголоо. Хэдийгээр би бага залуу байсан ч Бурхан хүчирхэг дэмжлэг минь болж байсан тул айх зүйл байгаагүй юм! Би бат зогсож, Бурханы төлөө гэрчлэл хийж, огтхон ч хулчийхгүй, Сатанд захирагдахгүй байхаар шийдэв! Бурханы үгийн заавар, удирдамжаар дамжуулан би зовлонг үүрч, бат зогсон, Бурханыг гэрчлэх итгэл, шийдвэртэй болсон билээ.

Тэр орой 7 цаг өнгөрч байхад хэсгийн ахлагч намайг дахин байцаахаар ирэв. Тэгээд намайг зориуд дааруулж осгоохын тулд цэв хүйтэн цементэн шалан дээр суу хэмээн тушаав. Хоёр хөл мэдээ алдтал даарч, хамаг бие минь чичрэх үед л тэрээр аялдан дагалдагчдаараа намайг босгуулж, хана түшүүлсэн бөгөөд үүнийхээ дараа цахилгаан бороохойгоор гар, эрүүг минь өршөөлгүйгээр тогонд цохиуллаа. Цохилтоос үүдэн хоёр гар минь цэврүүгээр бүрхэгдэж, өвдсөндөө бүх шүд мэдээ алдав (өнөөдөр ч шүд маань юм зажлахад өвдсөөр байгаа юм). Үүний дараа ч гэсэн багтартлаа уурлан улангассан энэхүү диавол ханаагүй хэвээр байсан бөгөөд миний цавинд цахилгаан бороохойгоо ашиглаж эхэллээ. Энэ харгислал намайг үгээр илэрхийлэхийн аргагүй их өвтгөсөн ч тэр толгойгоо гэдийлгэн, инээв. Тэр мөчид би ямар ч хүн чанаргүй энэ чөтгөрийг голдоо ортол үзэн ядсан юм. Гэвч ёрын муу энэ цагдаа нар намайг яаж ч байцааж, тамлалаа гэсэн би шүдээ зуун, ганц ч үг хэлэхээс татгалзсан билээ. Үүрийн хоёр, гурван цаг хүртэл энэ нь үргэлжилсэн бөгөөд тухайн үед миний хамаг бие мэдээ алдан, ямар ч мэдрэлгүй болсон байв. Эцэст нь тэд намайг зодсоор өөрсдөө ядарсан бөгөөд жижиг өрөө рүү намайг чирч аваачаад, хамт баривчлагдсан ахтай маань цуг намайг гавлалаа. Тэд бид хоёрыг хүйтэн шалан дээр суу гэж тушаагаад, бид хоёрыг унтуулахгүйн тулд хоёр цагдаа манах үүрэг хүлээлээ. Бидний нэг нь нүдээ анимагц тэд цохиж, өшиглөдөг байв. Дараа нь тэр шөнө намайг бие засах хэрэгтэй болох үед энэхүү ёрын муу цагдаа нар над руу, “Чи муу бяцхан зулбасга, мэдмээр байгаа зүйлийг маань хэлэхээс нааш хаашаа ч явахгүй шүү! Өмдөндөө л шээх болж дээ!” гэж над руу бархирлаа. Эцэст нь би үнэхээр тэвчиж чадахаа больсон бөгөөд өмдөндөө шээхээс өөр аргагүй болов. Тэрхүү тэсгим хүйтэн цаг агаарт хөвөнтэй өмд маань шээсэнд нэвт норсны улмаас би маш их дааран, зогсолтгүй чичирч байлаа.

Эдгээр диаволын ийм харгис эрүү шүүлтийг туулсны дараа хамаг бие минь тэвчихийн аргагүй их өвдсөн бөгөөд “Маргааш тэд надад ямар эрүү шүүлт ашиглахыг үнэхээр мэдэхгүй нь. Үүнийг нь би тэвчиж чадах болов уу?” хэмээн өөрийн эрхгүй сул дорой, сөрөг болж эхэллээ. Гэвч тэр мөчид намайг зовлонг тэвчиж чадалгүй, сөрөг болж байна хэмээн санаа нь зовсон ах маань: “Тао, өнөөдөр бид хоёрыг ингэж тамласан ёрын муу энэ диаволуудын талаар чи юу гэж бодож байна? Төгс Хүчит Бурханд итгэж, үүргээ биелүүлсэндээ харамсаж байна уу?” гэж надад санаа зовсон байдалтайгаар шивнэлээ. “Үгүй ээ, энэ диаволуудад зодуулсан болохоор л доромжлуулсан юм шиг санагдаж байна. Тэд намайг ердөө хүүхэд болохоор яах ч үгүй гэж би бодож байсан юм. Үнэндээ тэд намайг хөнөөхөд бэлэн байна гэж огт бодсонгүй” хэмээн би хариуллаа. Ах маань ийнхүү чин сэтгэлээсээ нөхөрлөв: “Бид Бурханд итгэх замыг сонгосон бөгөөд Бурханы удирдамжийн ачаар амьдралын зөв замаар алхдаг боловч биднийг Бурханыг дагаж, бүрэн аврагдаасай гэж Сатан хүсдэггүй юм. Бид юу ч боллоо гэсэн итгэлдээ бат зогсох хэрэгтэй. Сатанд бид хэзээ ч захирагдах ёсгүй; Бурханы зүрх сэтгэлийг шархлуулж болохгүй.” Ахын үг маш урамтай байлаа. Би тайтгарч, Бурханы дараах үгийг өөрийн эрхгүй бодсон юм: “Ялагч гэж юу вэ? Христийн сайн цэргүүд сүнсээрээ хүчтэй байхын тулд зоригтой байж, Надад найдах ёстой; тэд дайчин болж, Сатантай үхтэлээ тулалдахын тулд тэмцэх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван хоёрдугаар бүлэг”-ээс). Тэр мөчид би Бурханы хүслийг ойлгосон бөгөөд зүрх сэтгэлдээ хүч чадал мэдэрлээ. Тэгээд доромжлогдсон, хөөрхийлөлтэй санагдахаа больж, харин энэ шалгалттай эрэлхгээр нүүр тулах хүсэлтэй болсон юм. Диавол Сатан намайг яаж ч тамлалаа гэсэн би Бурханд найдан, Сатаныг ялна; Төгс Хүчит Бурханы бүх итгэгч бол Түүний шилдэг цэргүүд, эцсээ хүртэл нугаршгүй дайчид гэдгийг Сатанд би харуулна.

Маргааш өглөө нь ёрын муу тэр цагдаа нар намайг байцаалтын өрөөнд буцаан аваачсан бөгөөд өнөөх хэсгийн ахлагч диавол дахин хүчээр хэрэг хүлээлгэх гэж үзлээ. Тэрээр яг хамар луу минь чичлэнгээ ширээ балбаж, над руу хараал урсган, “Урьд шөнө бодлоо өөрчлөв үү, нусгай минь? Чи хэр удаан Төгс Хүчит Бурханд итгэсэн бэ? Хэдэн хүнд номлосон бэ? Бидний асуултад хариул, эсвэл бүр ч их өвдөлт мэдэрнэ шүү!” гэлээ. “Би дахин Сатанаас айж болохгүй. Эр хүн байж, эр зориг гаргах хэрэгтэй!” гэж би бодсон юм. Иймээс, “Би юу ч мэдэхгүй!” гэж шийдэмгийгээр хэллээ. Ёрын муу хэсгийн ахлагч дүрсхийн уурлаж, “Нусгай минь, чи үхмээр байна уу? Тэгвэл дуусахаасаа өмнө чамайг алчихъя, тэгээд чи үнэхээр дуугаа хураана биз!” гэж хашхичлаа. Ийнхүү хашхирч байхдаа над руу ухасхийж, үснээс минь заналтай зуурч аван, толгойг минь хана руу дэлсэв. Тэр даруй миний чих дүнгэнэж эхэлсэн бөгөөд асар их өвдөлтөөс болоод орь дуу тавьж, хацар даган нулимс урслаа. Эцэст нь тэрхүү диаволууд надаас хүссэн зүйлээ авч чадахгүй нь гэдгээ ухаарсныхаа дараа жижиг өрөө рүү буцаан аваачихаас өөр аргагүй болсон юм. Дараа нь тэд ахыг байцаахаар авч явлаа. Удалгүй би ахын өвдөлтдөө хашхирахыг сонссон бөгөөд ахад аймшигтай зүйл хийсэн гэдгийг нь мэдэв. Тэгээд би зүрх шимшрэн, арга мухардаж, зэрлэг чононуудад бүслэгдсэн хурга мэт жижиг өрөөнд эвхрэн хэвтсэн бөгөөд ёрын муу тэр диаволууд эрүү шүүлтээр дамжуулан ахад албадан хэрэг хүлээлгэхээр оролдох явцад ахыг тэднээс хамгаалаач гэж гуйн, нулимс урсган Бурханд залбирсан юм. Тэд үмх хоол, балга ус ч өгөлгүйгээр гурван өдөр, гурван шөнийн турш биднийг ийм маягаар байцаалаа. Би даарч, өлсөж, цочирдолд орсон байсан бөгөөд толгой минь хавдаж, асар их өвдөж байлаа. Биднийг алчих вий гэж айсандаа тэд аргагүйн эрхэнд эрүү шүүлтээ зогсоосон билээ.

“Агуу улаан лууны шоронд чамайг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хамаагүй, хүссэнээрээ тамлаж чадна. Тэд бол өөдгүй амьтад, араатан адгуус юм. Тэд хүмүүсийг гэнэтхэн цахилгаан бороохойгоор тамлаж, хамгийн их айдаг бүхнийг чинь чамд хийдэг. Агуу улаан лууны эзэмшил дор хүмүүс хүн байхаа больж, амьтнаас ч долоон дор байдаг. Агуу улаан луу яг ийм харгис, зэрлэг балмад юм. Тэд бол огт эрүүл ухаангүй араатан амьтад, диаволууд билээ. Тэд ямар ч эрүүл ухаангүй тул тэднийг сэнхрүүлэх ямар ч арга байхгүй” (Номлол, нөхөрлөл III дахь “Аврал хүртэхийн тулд агуу улаан лууг хаяхын жинхэнэ ач холбогдол”) гэж нэгэн нөхөрлөлөөс сонссон зүйлээ би ХКН-ын засгийн газрын харгис, хүний үнэргүй эрүү шүүлтийн дараа үнэхээр мэдэрсэн юм. Тэр мөчид би Бурханд дайсагнадаг ХКН-ын засгийн газрын харгис мөн чанарыг эцэст нь тодорхой харсан билээ. Тэд бол үнэхээр Сатаны илрэл, нүд цавчилгүйгээр хөнөөдөг чөтгөр үнэхээр мөн! Насанд хүрээгүй над шиг хүүхдийг ч өршөөдөггүй тэдэнд ёс суртахуун, ичих булчирхай гэж үгүй. Тэд намайг гагцхүү Бурханд итгэж, амьдралын зөв замаар алхдаг болохоор л амийг минь хөнөөхөд бүр ч бэлэн байдаг. Тэд бол зарчим, ёс зүй, хүн чанаргүй харгис мангасуудаас цаашгүй. Цагдаа нар насыг минь бодоод надад өршөөнгүй хандана гэж би хий дэмий найдахаа больсон бөгөөд гагцхүү энэ бүх зовлонг тэвчиж, Бурханы цангинасан гэрчлэгч байж чадах юм сан гэж хүсэн, намайг хамгаалж, Сатан болон чөтгөрүүдийн харгис тамлалтыг ялахад хөтлөөч гэж Төгс Хүчит Бурханаас гуйсан билээ.

3-р сарын 9-ний үдээс хойш ёрын муу цагдаа нар биднээс үнэхээр юу ч олж авч чадахгүй гэдгээ ухаараад, гарыг минь хүчтэй шүүрч аван, хэрэг хүлээсэн хуурамч бичигт гарын үсэг албан хүчээр зуруулсан бөгөөд “улсын хуульд хор хохирол учруулж, нийгмийн дэг журам алдагдуулсан, мөн төрийн эрх мэдэлд саад тотгор болсон” гэмт хэргээр биднийг яллаж, дараа нь цагдан хорих газар луу илгээлээ. Биднийг очмогц тэд толгойг минь хав халзан болгон хуссан бөгөөд хувцсыг минь тайлж, бараг өөдөс болтол нь тастаад буцаан өглөө. Би тэлээгүй болсон учраас өмдөө тогтоохын тулд гялгар уутыг уяа болгон уяхаас өөр аргагүй болов. Тэрхүү тэсгим хүйтэн цаг агаарт хүртэл цагдаа нар хүйтэн ус хувин хувингаар цутган, биднийг усанд оруулахыг бусад хоригдолд тушаасан юм. Би хөлөөс толгой хүртлээ чичрэхдээ тултал даарч бээрсэн бөгөөд цус минь судсандаа царцсан мэт санагдаж байлаа. Үүний дараа би зогсож ч чадахгүй болсон юм. Тэр шоронд хоригдож байсан хоригдлууд бүгд хүчирхийлэгч, хулгайч, дээрэмчин, алуурчид байлаа… Бүгд нэг нэгнээсээ илүү хорлонтой харагдаж байсан бөгөөд тэдэнтэй хамт тэр тамын газарт дөнгөлүүлнэ гэж бодохоос би айсандаа дагжин чичирч байсан юм. Шөнөөр би 30 гаруй хүний хамт хатуу бетон тавцан дээр унтдаг байсан бөгөөд хөнжлөөс ой гутам үнэр гарч, унтах бараг боломжгүй болдог байлаа. Ёрын муу тэр цагдаа нар жижигхэн мантуу, эрдэнэ шишийн шингэхэн зутангаас өөр хоол өгдөггүй байсан нь биднийг огт цатгадаггүй байсан бөгөөд өдөр нь биднийг эцэж цуцам биеийн хүчний хөдөлмөрөөр булдаг байв. Өдрийн ажлаа дуусгахгүй байвал тэд биднийг шөнө шоронгийн өрөө манах ээлжид зогсоож шийтгэдэг байсан бөгөөд өөрөөр хэлбэл, бид дөрвөн цагийн турш зогсож, хоёрхон цаг унтахаас өөр аргагүй болдог байв. Заримдаа би маш их ядарсандаа зогсоогоороо унтдаг байв. Тэрхүү ёрын муу цагдаа нар бас шоронгийн өрөөний толгойлогч хоригдолд хэлэн, нормоос давсан ажил өгөх юм уу шөнөжин манаанд зогсоох гэх зэргээр намайг тамлах арга чарга олуулдаг байсан юм. Би ухаан алдаж унах шахаж байв. Тэр чөтгөрүүдэд маш олон удаа тамлуулж, хүчирхийлэгдсэн надад гудамжин дахь тэнэмэл нохойноос ч бага эрх чөлөөтэй мэт санагдаж, гахай нохойноос ч долоон дор хооллож байлаа. Эдгээр зүйлийн талаар бодоод би гэр орон, эцэг эхээ асар их санаж, цагдан хорих газар бол хүмүүсийн амьдрах газар биш гэдгийг мэдэрсэн юм. Тэгээд тэнд дахин ганц ч хором байхыг хүсэхгүй байлаа. Тэр аймшигт газраас даруйхан явахыг би хамгийн их хүсэж байв. Гаслан, сул дорой байдал минь туйлдаа хүрэхэд би Бурханд чин сэтгэлээсээ залбирахаас өөрөөр яаж ч чадаагүй бөгөөд энэ үед Төгс Хүчит Бурханы үг намайг гэгээрүүлж, удирдамж хайрласан юм: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чамд илчлэх болно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш, юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүрд нүүр тулах гашуун шалгалтууд байх болно, эс бөгөөс Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй, … Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Дөчин нэгдүгээр бүлэг”-ээс). Бурханы үг бол тайтгарал, зоригжуулалтын асар их эх сурвалж байлаа. Туулж байсан зовлон, бэрхшээл минь Бурханы ерөөл гэдгийг ойлгоход тэдгээр нь надад тусалсан билээ. Бурхан намайг цэвэршүүлж, төгс болгож, Бурханыг гэх хайр, үнэн байдал нь Бурханы амлалтыг хүртэхүйц үнэ цэнтэй хүн болгохын тулд эдгээр хүнд хэцүү нөхцөл байдлыг ашиглаж байсан юм. Хүүхэд ахуй цагаасаа эрх танхил байж, зовлон байтугай өчүүхэн доромжлолыг ч тэвчиж огт чаддаггүй явснаа бодоод би үнэн ба амийг олж авахыг хүсвэл зовлонг үүрэх шийдвэртэй байж, бат итгэх хэрэгтэй гэдгээ ойлгосон билээ. Энэхүү зовлонг туулалгүйгээр миний доторх завхрал хэзээ ч ариусаж чадахгүй байв. Зовлон минь үнэхээр Бурханы ерөөл байсан тул би итгэлтэй байж, Бурхантай хамтран ажиллаж, миний дотор үнэнээ оруулахыг Бурханд зөвшөөрөх учиртай байлаа. Бурханы хүслийг ойлгомогцоо би Бурханд аяндаа залбирсан юм: “Бурхан минь! Би сөрөг, сул дорой байхаа больсон. Би бат зогсож, Танд шийдэмгийгээр түшиглэж, Сатантай эцсээ хүртэл тулалдаж, Таныг хайрлах, хангалуун байлгахаар эрэлхийлнэ. Надад итгэл, сэтгэлийн хат хайрлаач гэж Танаас гуйя.” Цагдан хорих газарт хүчирхийлэл, доромжлол туулсан өдрүүддээ би Төгс Хүчит Бурханд итгэдэг болсноос хойших ямар ч цаг үеэс илүүтэйгээр Бурханд залбирч, түшиглэсэн бөгөөд Бурхантай хамгийн их ойртсон юм. Тухайн үед зүрх сэтгэл минь Бурханыг хоромхон зуур ч орхиогүй бөгөөд надтай хамт байгааг нь үргэлж мэдэрдэг байлаа. Би хэчнээн их зовсон ч зовж байгаа мэт огт санагдаагүй бөгөөд энэ бүхэн нь Бурхан намайг халамжилж, хамгаалж байгаа хэрэг гэдгийг тодорхой ойлгосон билээ.

Нэг сарын дараа нэгэн өглөө шоронгийн харгалзагчид гэнэт ах бид хоёрыг дуудан гаргав. Ийнхүү дуудахыг нь сонсоод би гэнэт догдолсон бөгөөд тэд биднийг суллаж байж магадгүй, би дахин тэр тамд зовох хэрэггүй боллоо хэмээн бодсон билээ. Үнэн миний найдвараас тэс өөр байсан юм. Цагдаагийн хэсгийн ахлагч биднийг онцгүй инээмсэглэл, бичгээр үйлдсэн шүүхийн тогтоолтой угтаж, “Төгс Хүчит Бурханд итгэснийхээ төлөө та хоёр нэг жил хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлэх ял сонслоо. Ам нээхгүй байсан ч бид та нарыг ямар ч ялгаагүйгээр яллаж болдог юм. Коммунист Нам энэ улсад засагладаг, та хоёр заргалдлаа ч гэсэн юу ч олж долоохгүй!” гэж хэлэв. Бидний золгүйтэлд хэчнээн баярлаж байгааг нь хараад би дүрсхийтэл уурласан юм: ХКН-ын засгийн газар ямар ч хууль, ёс зүй баримталдаггүй бөгөөд насанд хүрээгүй над шиг хүүхдийг зүгээр ч нэг харгисаар эрүүдэн шүүгээд зогсохгүй, ямар ч гэмт хэрэг хийгээгүй байхад ял оноож байлаа! Тэр өдрөө нөгөө ах бид хоёрыг мужийн засан хүмүүжүүлэх хуаранд аваачив. Эрүүл мэндийн үзлэгийн үеэр эмч ахыг цусны өндөр даралт, зүрхний өвчин болон эрүүл мэндийн бусад асуудалтай байгааг олж тогтоосон юм. Засан хүмүүжүүлэх хуарангийн харгалзагчид ахыг хуаранд нь нас барах юм бол хариуцлага хүлээнэ гэж айсан тул түүнийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд цагдаа нар түүнийг буцаан авч явахаас өөр сонголтгүй болов. Ингэснээр би тэнд ганцаараа үлдлээ. Тэгээд тэнд гашуунаар уйлж эхэлсэн юм. Гэр орон, аав ээжийгээ санаж, хамтдаа нөхөрлөл хийх ахгүй үлдсэн гээд бодохоор би тийм урт нэг жилийг яаж давах болж байна аа? Тэрхүү диаволуудад тамлуулж, харгислуулж байсан өмнөх сард би тэдний харгислалыг тэвчиж чадаагүй учраас сөрөг, сул дорой болох бүрд Бурханы үгийн талаар ах надтай нөхөрлөж, намайг зоригжуулж, тайтгаруулж, Бурханы хүслийг ойлгох замаар хүч чадал олж авахад минь тусалдаг байсан юм. Бас ахын шийдвэртэй байдлыг харах нь надад түүнтэй хамт тэр чөтгөрүүдтэй тэмцэж, тэднийг ялах итгэл, хүч чадал өгдөг байсан билээ. Гэвч тухайн үед би тэр тулааныг ганцаар хийх боллоо. Би үнэхээр бат зогсож чадна гэж үү?… Бодох тусам надад улам хөөрхийлөлтэй санагдаж, улам их сөрөг байдал, ганцаардал, хорсол, доромжлол зүрх сэтгэлд минь үндэслэлээ. Хөөрхийлөлтэй байдлаасаа үүдэн найдлага алдахын ирмэгт очих үедээ би Бурханыг яаран дуудсан юм: “Бурхан минь! Миний биеийн хэмжээ хэтэрхий өчүүхэн. Ийм хүнд шалгалтыг би яаж тэвчиж чадах юм бэ? Хөдөлмөрөөр засан хүмүүжих энэ урт жилийг би яаж туулах учиртай юм бэ? Бурхан минь! Намайг замчилж, надад тусалж, итгэл, хүч чадал хайрлаач гэж Танаас гуйя…” Чимээгүйхэн мэгшихэд минь нулимс хацар даган урслаа. Залбирч байхдаа би арван долоон настайдаа Египет рүү худалдагдсан Иосефийн туршлагыг гэнэт санасан юм. Хэдийгээр тэр Египетэд ганцаар байж, доромжлол, зовлон амссан боловч жинхэнэ Бурханыг хэзээ ч орхиогүй, эсвэл Сатанд бууж өгөөгүй билээ. Тэр үед чөтгөрүүд намайг шоронд зовоож байсан хэдий ч энэ нь Бурханы зөвшөөрлөөр тохиолдож байсан бөгөөд Бурханд үнэхээр найдаж, Сатанд бууж өгөхөөс татгалзаж байгаа цагт Сатаныг ялж, чөтгөрүүдийн үүрийг орхиход Бурхан намайг ч бас хөтлөх байлаа. Тэр мөчид би Бурханы үгийг дахин саналаа: “Өөрийгөө залуу гэж бүү үл ойшоо; чи Надад өөрийгөө өргөх хэрэгтэй. Би хүмүүсийн гадна үзэмж болон нас сүүдрийг хардаггүй. Би зөвхөн Намайг чин сэтгэлээсээ хайрладаг эсэхийг нь, мөн бусад бүх зүйлийг үл хайхран Миний замыг дагаж, үнэнийг хэрэгжүүлдэг эсэхийг нь л хардаг. Маргааш ямар байх, эсвэл ирээдүй ямар байх талаар бүү санаа зов. Өдөр бүр амьдрахдаа Надад найдсаар байгаа цагт Би чамайг гарцаагүй чиглүүлэх болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин наймдугаар бүлэг”-ээс). Бурханы үг зүрх сэтгэлийг минь зуны нар мэт дулаацуулсан юм. Бурхан хэнд ч давуу тал олгодоггүй бөгөөд хэдий би бага залуу байгаа ч гэлээ Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг зүрх сэтгэлтэй байж, Бурханы үгээр амьдарч чадсан цагт Бурханы удирдамжийг ямагт хүлээн авна гэдгийг тэдгээр нь надад харуулсан юм. Баривчлагдсанаас минь хойш Бурхан хором мөч бүхэнд надтай хамт байж, хүндрэл бэрхшээл болгоныг даван туулахад минь туслан, бат зогсох боломж олгосныг би бодлоо. Бурхан дэргэд байж, удирдамжаа хайрлаагүй бол тэр чөтгөрүүдийн заналтай зодуур, харгис тамлалтыг би яаж тэсвэрлэж чадах билээ? Бурханд найдах замаар тийм агуу бэрхшээлээс амьд үлдээд, хөдөлмөрөөр дахин хүмүүжүүлэгдэх нэг жилтэй нүүр тулсан надад яагаад итгэл дутсан юм бэ? Бурханд л найдах хэрэгтэй бус уу? Бурхан надтай хамт байсан бөгөөд хором мөч тутамд удирдамжаар намайг хангах байхад би юунд ганцаардаж, айж эмээх ёстой билээ? Тэдгээр нөхцөл байдал нь миний хувьд бие даан амьдарч, амиа боловсруулах боломж байлаа. Би цаашид өөрийгөө хүүхэд хэмээн үзэж болохгүй, мөн Бурханыг хүндлэлгүй бусад хүнд найдаж ч болохгүй байв. Би өсөж том болж, өөрийн замаар алхахдаа Бурханд найдаж, тэр замаар цааш явж гарцаагүй чадна гэдэгтээ итгэж, Бурханыг түших учиртай байлаа. Бурханд найдаж, Түүнийг хайрлахаар шийдсэн хүмүүсийг Сатан хэзээ ч ялж чаддаггүй! Эр хүний зоригтой болж, үйлдлээрээ дамжуулан Бурханд алдар суу олж авах боломжийг олгох цаг минь ирсэн байв. Бурханы хүслийг ойлгомогц эрх мэдэл бүхий хүчин намайг дэмжиж байгаа мэт санагдсан бөгөөд зүрх сэтгэлийнхээ гүнд би шоронгийн амьдралтайгаа нүүр тулах шийдвэртэй боллоо.

Засан хүмүүжүүлэх хуарангийн харгалзагчид Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь олж мэдээд, намайг зориуд тамлаж эхлэв. Тэгээд намайг өглөөний таван цагаас оройн арван нэгэн цаг өнгөртөл гурван давхраас нэг давхар луу 50 гаруй кг жинтэй хүнд шуудай зөөх биеийн хүчний хүнд хөдөлмөрт хуваарилсан бөгөөд ажлын нормоо дуусгахгүй байвал би шөнө дүл болтол илүү цагаар ажиллах ёстой болдог байлаа. Би хэзээ ч биеийн хүчний ажил хийж байгаагүй, мөн цагдан хорих газарт хэзээ ч цадталаа идэж байгаагүй тул үргэлж эцэж туйлддаг байсан юм. Эхэндээ би шуудайнуудыг огт өргөж чаддаггүй байсан боловч дараа нь Бурханд чин сэтгэлээсээ найдсанаар дамжуулан тэдгээрийг аажмаар өргөж чаддаг боллоо. Хүнд хөдөлмөрөөс болж би өдөр бүр үгээр илэрхийлэхийн аргагүй их туйлдаж, бүсэлхий, хөлөөр хөндүүрлэдэг байв. Харгалзагчдын тушаалаар бусад хоригдол намайг үргэлж заналтайгаар зодож, байнга дүүрэн шарх сорви болгодог байсан юм. Нэг удаа ус аваад оройтож ирсэн болохоор харгалзагч намайг зод гэж толгойлогч хоригдолд тушаав. Зодуулж байхад чихний хэнгэргийн хальс маань цоорч, хагаран, халдвар орсны улмаас би дүлий болох шахсан юм. Ингэж дээрэлхүүлж, хүчирхийлэл амсах ёстой болсондоо би хорсон шүд зуусан боловч эсэргүүцэх аргагүй байлаа. Гасланд автаж, гомдолтой байсан ч надад гомдлоо мэдүүлэх газар байгаагүй юм. Гагцхүү Бурханы өмнө очиж, залбирлаар дамжуулан гаслан зовлонгоо Түүнтэй хуваалцахаас өөр аргагүй байв. Тэрхүү харанхуй шоронд би бүх зүйл дээр Бурхантай ойр байж, Бурханд найдаж, Түүнд хандаж сурсан бөгөөд сэтгэлийн гүн дэх бодлоо хуваалцахын тулд Бурханд залбирах нь амьдралын хамгийн их баяр баясгаланг надад авчирсан билээ. Гуниглаж, сул дорой болох бүрдээ миний дуулах хамгийн дуртай байсан магтан дуу бол “Бурханыг хайрлахаар би сэтгэл шулуудсан” юм: “Өө Бурхан минь! Таны зөвт, ариун байдал маш хайр татам болохыг би харсан. Үнэнийг эрэлхийлж, Таныг хайрлахаар би сэтгэл шулуудсан. Сүнсний минь нүдийг нээгээч гэж би Танаас хүсье, Таны Сүнс миний зүрх сэтгэлийг хөдөлгөөсэй гэж би хүсэж байна, ингэснээр би Таны өмнө бүх идэвхгүй байдлаа хаяж, ямарваа хүн, хэрэг явдал, зүйлээр хязгаарлагдахгүй байх болно; бүхий л оршихуйгаа Таны өмнө зориулахуйцаар зүрх сэтгэлээ би Таны өмнө бүрэн дэлгэж байна, Та намайг хүссэнээрээ туршиж болно. Одоо би хэтийн ирээдүйгээ огт бодохгүй, мөн үхэлд хүлэгдэхгүй. Таныг хайрладаг зүрх сэтгэлээ би ашиглан амьдралын замыг эрж хайхыг хүсэж байна. Бүх зүйл болон үйл явдал Таны гарт байдаг, миний хувь заяа Таны гарт байдаг, цаашлаад амьдралыг минь Таны гар хянадаг. Одоо би Таны хайрыг эрэлхийлж, надад Та хайрлуулах эсэх, Сатан хэрхэн саад болох эсэхээс үл хамааран Таныг хайрлахаар сэтгэл шулуудсан” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Дуулан дуулсаар сэтгэл минь хөдлөн уйлдаг байсан бөгөөд зүрх сэтгэлдээ асар их тайтгарал, урам зориг олж авдаг байв. Төгс Хүчит Бурхан надад удаа дараа тусалж, дэмжиж, намайг гэх Бурханы жинхэнэ хайрыг үнэхээр мэдрүүлсэн юм. Бурхан өршөөлт эх шиг хажууд минь зогсон харж хандаж, цаг ямагт намайг тайтгаруулж, дэмжиж, итгэл, хүч чадал хайрлаж, хэзээ ч мартаж чадамгүй тэр жилийн туршид намайг замчилж байсан билээ.

Шоронгийн харанхуй цаг хугацааг туулсны дараа амь минь хавьгүй илүү боловсорсноос гадна би үнэний талаар нэлээд их мэдлэг олж авсан юм. Тэгээд гэнэн, гэм зэмгүй хүүхэд байхаа болив. Ёрын муу цагдаа нарын эрүү шүүлт, тамлалтыг давахад Төгс Хүчит Бурханы үг л намайг ахин дахин замчилж, сөрөг, сул дорой байдлаас гарах, өндийн босож, бат зогсох боломжийг удаа дараа олгосон юм. Энэ нь Бурханы зүрх сэтгэлийг хэрхэн анхаарч, тайтгаруулах болон Бурханд хэрхэн найдаж, бат зогсох, Бурханы хайрыг хариулахын тулд Бурханыг хэрхэн гэрчлэх тухай надад ойлгуулсан. Бас Сатан болон түүний чөтгөрүүдийн заналтай, хорлонт байдал, түүнчлэн Бурханы дайсан болох тэдний ёрын муу харгис мөн чанарыг тодорхой харуулсан билээ. Бурханы үг надад “Ард түмнийг хайрладаг ардын цагдаа нарын” хуурамч төрхийг ялган таних чадвар хайрласан юм. Би Сатаны худал хуурмагт дахин хэзээ ч хууртаагүй юм. Туулсан хавчлага, зовлон минь намайг сүйрүүлж чадаагүйгээр үл барам итгэлийн замаар алхах үндэс суурь минь болсон юм. Намайг энэхүү хүнд бэрх, бартаат замаар хөтөлж, ийм бага залуу насандаа харгис тамлалыг үүрч сурах боломж олгосон Төгс Хүчит Бурханд би талархаж байна. Үүгээр дамжуулан би Бурханы төгс хүчин, дээд эрхийг харсан бөгөөд энэ нь намайг гэх Бурханы онцгой аврал болохыг харсан билээ! Чөтгөрүүдийн засагладаг ёрын муу ертөнцөд Бурхан л хүмүүсийг аварч, бидний дэмжлэг болж, бидэнд Бурхан хэрэгтэй болох үед хэзээд бидэнд тусалж чаддаг бөгөөд Бурхан л хүмүүсийг үнэхээр хайрладаг гэдгийг би гүнээ мэдэрсэн юм. Туулсан хяхалт хавчлага, хүндрэл бэрхшээл минь амиа өсгөх үнэт эрдэнэ болсон бөгөөд бүрэн авралыг хүртэхэд минь маш их ашиг тустай байлаа. Хэдийгээр би тухайн үед зовсон ч, тэр зовлон асар их үнэ цэнтэй, утга учиртай байв. Яг л Бурханы үгэнд хэлсэнчлэн: “Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцөд өөр хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол байлдан дагуулах ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд дуулгавартайгаар бай, ингэвэл чи төгс болгуулж чадна. Хэдийгээр одоо чи шүүлтийн улмаас зарим нэг зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулж байгаа ч гэсэн энэ зовлон шаналал нь үнэ цэнэтэй бөгөөд утга учиртай” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс).

Өмнөх: Чөтгөрүүдийн харгислалыг ялахад Бурхан намайг замчилдаг

Дараах: Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх