Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурхан хүн төрөлхтөнд амьд орших тогтвортой орчинг өгөхийн тулд бүх зүйлсийн хоорондын харилцааг тэнцвэртэй байлгадаг

Одоо бид өөр нэг талын тухай ярих гэж байгаа ба энэ бол Бурхан бүх зүйлийг хянах нэг арга юм. Ийм замаар, бүх зүйлийг бүтээснийхээ дараа Тэр тэдгээрийн хоорондох харилцааг тэнцвэртэй болгосон. Энэ бол та нарын хувьд бас нэгэн маш том сэдэв. Бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэртэй байлгах—энэ нь хүмүүсийн хийж чадах зүйл үү? Хүмүүс өөрсдөө чадахгүй. Хүмүүс зөвхөн устгаж чаддаг. Тэд бүх зүйлийн хоорондох харилцааг тэнцвэртэй байлгаж чаддаггүй; тэдэнд тийм агуу их эрх мэдэл эсвэл хүч чадал байдаггүй. Зөвхөн Бурхан Өөрөө ийм зүйлийг хийх хүч чадалтай. Ийм зүйл хийх Бурханы зорилго нь юуны төлөө вэ? Урьдын адил энэ нь хүн төрөлхтний амьд орших асуудалтай нарийн холбоотой. Бурханы хийхийг хүсдэг бүх зүйл шаардлагатай зүйл—Түүний хийх эсвэл хийхгүй байж магадгүй зүйл гэж байдаггүй. Тэр хүн төрөлхтний амьд орших нөхцлийг хамгаалж, хүмүүст амьд орших таатай орчинг өгөхийн тулд тэдний амьд орших нөхцлийг хамгаалахын төлөө зайлшгүй хийх ёстой, чухал зүйлс байдаг.

“Бурхан бүх зүйлийг тэнцвэртэй байлгадаг” гэсэн хэлцийн үгчилсэн утгаас харвал энэ нь маш өргөн хүрээний сэдэв юм; юуны түрүүнд энэ нь бүх зүйлийг тэнцвэртэй байлгах нь яалт ч үгүй бүх зүйлд байгаа Түүний ноёрхол гэдэг ухагдахууныг чамд өгч байна. “Тэнцвэр” гэдэг үг нь ямар утгатай вэ? Эхлээд “тэнцвэр” гэдэг нь аливаа зүйлийг тэнцвэрт байдлаас нь гаргахгүй байхыг хэлж байна. Хүн бүр жинг мэднэ. Ямар нэгэн зүйлийг жигнэхээр жинг ашиглахдаа тухайн зүйлээ жингийн нэг тал дээр нь тавиад, туухайг нөгөө талд нь тавьдаг. Туухайны нийт хэмжээ нь тухайн зүйлийн жинг тодорхойлдог–түүнийг тэнцүүлэх гэж хэлдэг. Үүнийг тэнцүүлэхийн тулд хоёр талын жин ижил байх ёстой. Бурхан бүх зүйлийн дотор маш олон зүйлийг бүтээсэн—Тэр хөдөлгөөнгүй зүйлс, хөдөлдөг зүйлс, амьдарч байгаа зүйлс, амьсгалж байгаа зүйлс хийгээд амьсгалдаггүй зүйлсийг хүртэл бүтээсэн. Тэр маш олон тооны зүйлийг бүтээсэн—эдгээр бүх зүйл хоорондоо харилцан хамаарал, харилцан дэмжлэг ба хязгаарлал, харилцан шүтэлцээтэй байх нь амархан уу? Энэ бүгдийн дотор зарчим байгаа нь дамжиггүй. Хэдий энэ нь маш төвөгтэй боловч Бурханд бол хэцүү биш. Харин хүмүүсийн хувьд судалж шинжлэхэд маш хэцүү. Тэнцвэр гэдэг маш энгийн үг мэт санагддаг. Гэвч хэрэв хүмүүс үүнийг судлах аваас, хэрэв хүмүүс тэнцвэр бий болгох шаардлагатай болбол биологичид, одон орон судлаачид, физикчид, химичид, түүхчид гээд тэдгээр бүх гайхамшигтай эрдэмтэд ажиллах хэрэгтэй болно. Энэ судалгааны эцсийн үр дүн нь юу байх вэ? Үүнээс ямар ч үр дүн гарахгүй. Учир нь Бурхан бүх зүйлийг хэтэрхий гайхамшигтай бүтээсэн бөгөөд хүн төрөлхтөн хэзээ ч үүний нууцыг тайлж чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэдний хоорондох зарчмыг тогтоож, харилцан хязгаарлалт, нэг нэгнийгээ нөхөх, харилцан тэтгэх байдлаар амьд орших янз бүрийн аргыг тогтоосон. Эдгээр төрөл бүрийн арга барил нь маш ээдрээтэй; тэдгээр нь энгийн эсвэл нэг чиглэлийнх бус юм. Хүмүүс, бүх зүйлийг хянаж байгаа Бурханы хяналтын ард орших зарчмыг судалж, батлахын тулд өөрсдийн оюун санаа, мэдлэг, харсан үзэгдлээ ашиглах юм бол эдгээр зүйлийг нээж илрүүлэх туйлын хэцүү болно. Мөн нээн илрүүлж, ямар нэгэн үр дүн олж авахад маш хэцүү байх болно. Хүмүүсийн хувьд үр дүнд хүрнэ гэдэг маш хэцүү гэж хэлж болно. Бурханы бүтээсэн бүх зүйлийг захирахын тулд хүмүүсийн оюун санаа, мэдлэгт найдаж тэнцвэрийг барина гэдэг маш хэцүү. Хүмүүс бүх зүйлсийн амьд орших зарчмыг мэддэггүй учраас ийм тэнцвэрийг хэрхэн хамгаалах тухай мэддэггүй. Тиймээс хэрэв хүмүүс бүх зүйлсийг удирдаж, захирах юм бол энэ тэнцвэрийг устгах маш өндөр магадлалтай. Энэ устах л юм бол тэр даруй амьд орших тэдний орчин устах ба ингэснээр үүнийг дагаад тэдний амьд орших эсэх түгшүүртэй болно. Энэ нь гамшиг сүйрлийг авчирна. Хүн төрөлхтөн гамшиг сүйрлийн дунд амьдарч эхэлбэл тэдэнд юу тулгарах вэ? Тааж таамаглахад хэцүү үр дагавар гарна. Иймэрхүү асуудалтай өнөөдөр дэлхий тулгарч байгаа.

Тэгвэл Бурхан бүх зүйлийн хооронд хэрхэн тэнцвэрийг барьдаг вэ? Юуны түрүүнд дэлхий дээр жилийн турш мөс, цасаар хучигдсан газрууд байдаг бол дөрвөн улирлын турш хавар шиг газрууд байдаг. Чи хэзээ ч хэсэг мөс эсвэл цасан ширхгийг олж харахгүй. Өвөл гэж байхгүй, үргэлж хавар шиг байх болно. Энэ бол нэг арга—томоохон уур амьсгалын өнцгөөс харвал ийм байна. Хоёр дахь төрөл нь хүмүүс гоё сайхан ургамлаар дүүрэн, газар дүүрэн янз бүрийн төрлийн ургамлуудтай уулыг харж болно; хадлан дүүрэн ой шугуй байх бөгөөд тэдгээрийн дундуур алхаж байхад нар хүртэл харагдахгүй. Зарим ууланд өвс ч ургахгүй—давхар давхар хоосон тал, зэлүүд уулс байдаг. Гаднаас нь харвал аль аль нь шорооноос тогтсон уулс. Нэг уулс нь гоё сайхан ургамлаар дүүрэн байхад нөгөөд нь өвс ч байхгүй. Энэ бол хоёр дахь төрөл. Гурав дахь төрөл нь гэвэл чи хязгааргүй уудам бэлчээр, өвс ногоо халиурсан тал газрыг харж байсан байх. Эсвэл нүдний хараа ч хүрэхээргүй цөл газрыг харж байсан байх; ямар ч амьд зүйл харагдахгүй, усны эх ундарга бүр ч бага байх бөгөөд зөвхөн элс даган үлээх салхи л байдаг. Дөрөв дэх төрөл нь их хэмжээний уснаас тогтох далай тэнгисээр хучигдсан газар байхад булгийн ус ч олоход хэцүү газар байдаг. Тав дахь төрөл нь шиврээ бороо байнга ордог, үүлэрхэг, чийгтэй газар нутаг байхад халуун төөнөсөн нартай өдрүүд ихтэй, дусал ч бороо ордоггүй газар нутаг байдаг. Зургаа дахь төрөл нь агаар давчуу, амьсгалахад хүндрэлтэй өндөрлөг газар байдаг бол нөгөө талаас төрөл бүрийн нүүдлийн шувуудын амьдрах газар болдог нам дор, намаг шавартай газар байдаг. Эдгээр нь өөр өөр төрлийн уур амьсгал, өөр өөр газарзүйн орчинд тохирох уур амьсгал эсвэл орчин юм. Өөрөөр хэлбэл Бурхан хүмүүсийн амьд орших орчны агаар, температур, чийгшлийг тэнцвэртэй байлгахын тулд томоохон орчин, уур амьсгалаас эхлээд газарзүйн орчин хүртэл, төрөл бүрийн хөрсний бүтцээс эхлээд усны ундаргын хэмжээ хүртэл хүн төрөлхтний амьд орших үндсэн орчинг тэнцвэртэй байлгадаг. Газарзүйн өөр өөр орчинд ийм эсрэг, тэсрэг шинжүүд байснаар хүмүүс тогтвортой агаартай байх бөгөөд өөр өөр улиралд температур ба чийгшил нь тогтвортой байна. Энэ нь хүмүүст амьд орших ийм орчиндоо үргэлжлүүлэн тасралтгүй амьдрах боломжийг өгдөг. Үүнийг томоохон орчны өнцгөөс харж ярьж байна. Юуны түрүүнд том орчин тэнцвэртэй байх ёстой. Бурханы хүсдэг, хүн төрөлхтөнд шаардлагатай байгаа тэнцвэрийг бий болгохын тулд харилцан хязгаарлалтын төлөө өөр өөр газарзүйн байрлал ба арга барилыг ашиглаж, мөн өөр өөр уур амьсгалын хооронд шилжсэнээр үүнийг хийх боломжтой. Үүнийг томоохон орчны өнцгөөс харж ярьж байна.

Нарийвчлан харвал, тухайлбал ургамлын хувьд тэрхүү тэнцвэрийг хэрхэн бий болгох боломжтой вэ? Өөрөөр хэлбэл амьд орших тэнцвэртэй орчин дотор үргэлжлүүлэн орших боломжийг ургамалд яаж олгох вэ? Үүнийг төрөл бүрийн ургамлын амьдрах хугацаа, өсөлтийн хурд, нөхөн үржихүйн давтамжийг удирдсанаар тэдний амьд орших орчныг хамгаалдаг. Бяцхан өвсийг жишээ болгон авч үзье—хавар нахиалж, зун цэцэглэж, намар үр жимсээ өгдөг. Үр жимс нь газарт унаж, тухайн өвс үхдэг. Дараа жил нь жимсний нахианаас үр гарч, түрүүний хуулийн дагуу үргэлжилдэг. Өвсний амьдрах хугацаа нь маш богино—хавраас намар хүртэл амьд байгаад тэгээд үхдэг. Үр бүхэн газарт унаж, үндэс нахиа нь ургаж, цэцэглэж, үр жимсээ өгдөг—энэ үйл явц зөвхөн хавар, зун, намар тохиох ба төрөл бүрийн мод болгон мөн өөрийн гэсэн амьдрах хугацаатай, нахиалах ба үр жимсээ өгөх өөр өөрийн хугацаатай. Зарим мод нь зөвхөн 30-аас 50 жилийн дараа үхэх бөгөөд тэдний хувьд 30-аас 50 жилийн амьдрах хугацаатай, гэхдээ тэдний үр жимс газарт унаж, түүнээс тэгээд үндэс ургаж, нахиалаад, цэцэглэж, үр жимс нь гарч, дахин 30-аас 50 жил амьдардаг. Энэ бол үүний давталтын үзүүлэлт юм. Хөгшин мод үхэж, залуу мод ургадаг, ийм учраас ой шугуйд байнга л модод ургаж байгааг чи хардаг. Гэхдээ тэд мөн өөрийн гэсэн тохирсон мөчлөг, төрөх ба үхэх үйл явцтай. Зарим мод мянга гаруй жил амьдарч чадах бол зарим нь бүр гурван мянган жил амьдардаг. Тэд бол ийм төрлийн ургамал юм. Ямар төрлийн ургамал эсвэл амьдрах хугацаа нь хэр их байх нь хамаагүй ер нь бол Бурхан үүний хэр удаан амьдрах хугацаа, нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд, нөхөн үржих хэмжээ ба хувь дээр тулгуурлан үүний тэнцвэрийг зохицуулдаг. Энэ нь өвс, мод гээд бүгдэд тэнцвэртэй экологийн орчинд үргэлжлэн ургах, өсөх боломжийг өгдөг. Тиймээс дэлхий дээр байгаа ой моддыг харах үед энэ нь мод байна уу, өвс байна уу гэдгээс үл хамааран энэ нь өөрийн хуулийн дагуу тасралтгүй үржиж, өсдөг. Үүнд хүн төрөлхтний тусламж хэрэггүй; энэ нь хүн төрөлхтөнөөс ямар ч нэмэлт ажил шаардахгүй. Тэдэнд ийм тэнцвэр байдаг учраас л тэд амьд орших өөрийн орчинг хадгалан үлдэж чаддаг. Тэдэнд амьд орших тохиромжтой орчин байгаа учраас л эдгээр ой модод, өвст талууд дэлхий дээр үргэлжлэн оршсоор байдаг. Тэдний оршин тогтнол нь хүмүүсийг үеэс үед, мөн ой мод хийгээд өвст талд байгаа жигүүртэн шувуу, араатан амьтад, шавьж хорхой, бүх төрлийн бичил биетүүд зэрэг бүх амьд зүйлсийг амьдардаг орчных нь хамт үеэс үед тэжээдэг.

Бурхан мөн бүх төрлийн амьтдын тэнцвэрийг барьдаг. Энэ тэнцвэрийг хэрхэн барьдаг вэ? Энэ нь ургамалтай төстэй—Тэр тэдний тэнцвэрийг удирдаж, тэдний нөхөн үржих чадвар, нөхөн үржих хурд ба тоо хэмжээ, амьтдын дунд тэдний гүйцэтгэх үүргүүдэд үндэслэн тэдний тоо толгойг тодорхойлдог. Тухайлбал, арслан алаг тахийг иддэг, иймээс хэрвээ арслангийн тоо алаг тахийн тооноос давж гарвал алаг тахийн хувь заяа яах вэ? Тэд устгаж үгүй болно. Хэрвээ алаг тахийн нөхөн үржих тоо хэмжээ нь арслангийнхаас хамаагүй бага байвал тэдний хувь заяанд юунд тохиох вэ? Тэд мөн л устаж үгүй болно. Тиймээс алаг тахийн тоо арслангийн тооноос хамаагүй их байх хэрэгтэй. Учир нь алаг тахь зөвхөн өөрийн төлөө оршин тогтнодоггүй; тэд мөн арслангийн төлөө оршин тогтнодог. Түүнчлэн алаг тахь бүр алаг тахиудын нэг хэсэг юм гэж чи хэлж болох ч энэ нь мөн арслангийн аманд орох хоол хүнс юм. Арслангийн нөхөн үржих хурд нь алаг тахиныхаас хэзээ ч давамгайлж болохгүй, тэдний тоо хэмжээ хэзээ ч алаг тахины тоо хэмжээнээс илүү байж болохгүй. Зөвхөн ийм замаар л арслангийн хоол хүнсний эх үүсвэр баталгаатай байна. Хэдийгээр арслан алаг тахийн эсрэг төрөлхийн дайсан боловч тэд нэг газарт амар тайвнаар амарч байхыг хүмүүс олонтаа хардаг. Арслан алаг тахийг агнаж, иддэг учраас алаг тахийн тоо хэзээ ч багасах юмуу устаж үгүй болохгүй ба арслангийн “хаан” гэсэн зиндаанаас шалтгаалан түүний тоо хэзээ ч өсөхгүй. Энэ бол Бурханы аль эртнээс тогтоосон тэнцвэр юм. Өөрөөр хэлбэл Бурхан бүх амьтдын дунд тэнцвэрийн хуулийг тогтоосон бөгөөд ингэснээр тэд тэнцвэрийг барьж чадах ба энэ бол хүн төрөлхтний харж чадах зүйл юм. Зөвхөн арслан л алаг тахийн төрөлхийн дайсан уу? Матар мөн алаг тахийг иддэг. Чи өмнө нь матар алаг тахийг идэж байхыг харсан уу? Матар алаг тахийг идэж байхыг харахад бас л хэрцгий. Алаг тахь үнэхээр биеэ хамгаалах чадваргүй амьтан мэт харагддаг. Тэдэнд арслангийн догшин авир байхгүй бөгөөд энэ догшин ширүүн дайсантай, тэдний нэгтэй нүүр тулах үедээ тэд зөвхөн зугтаж чадна. Тэд эсэргүүцэж ч чаддаггүй. Тэд арслангаас зугтаж чадахгүй болох үед зөвхөн идүүлэхээс өөр яаж ч чадахгүй. Үүнийг амьтны ертөнцөөс дахин давтан харж болно. Иймэрхүү зүйл харах үед та нарт ямар сэтгэгдэл төрдөг вэ? Та нар алаг тахийг өрөвддөг үү? Та нар арсланг жигшин зэвүүцдэг үү? Алаг тахь маш үзэсгэлэнтэй харагддаг! Харин арслан үргэлж л тэднийг ховдог шунахайгаар ажиглаж байдаг. Гэвч тэнэг юм шиг алаг тахь хол гэгч зугтаадаггүй. Тэд өөрсдийг нь хүлээж байгаа, зүгээр л модны сүүдэрт хайнга хүлээн зогсох арслан хардаг. Арслан тэднийг хэзээ идэхийг хэн мэдэх билээ. Тэд сэтгэлдээ үүнийг мэддэг үү? Тэд мэддэг, гэхдээ тухайн газрыг орхиж явалгүй байсаар байдаг. Энэ бол гайхамшигтай зүйл. Энэ гайхамшигтай зүйл бол Бурханы урьдчилан төлөвлөлт, Түүний удирдлагыг агуулдаг. Чи алаг тахийг өрөвдөх боловч түүнийг аварч чадахгүй ба чи арсланг жигшин зэвүүцэх боловч үүнээс ангижирч чадахгүй. Алаг тахь бол Бурханы арсланд зориулан бэлдсэн хоол хүнс бөгөөд арслан алаг тахийг яаж идэж байх нь хамаагүй алаг тахь алга болно гэж байхгүй. Арслангийн гаргаж байгаа үр төл маш цөөн тооных бөгөөд тэд маш удаан үрждэг, иймээс тэдний тоо алаг тахиас давж чадахгүй. Тэд хэр их идэж байгаа нь хамаагүй тэдний тоо хэзээ ч алаг тахийн тооноос илүү гарахгүй. Энэ бол нэг төрлийн тэнцвэр юм.

Ийм тэнцвэрийг хадгалж байгаа Бурханы зорилго юу вэ? Энэ бол хүмүүсийн амьд орших орчин болон хүн төрөлхтний амьд оршихтой холбоотой. Хэрэв алаг тахь эсвэл буга зэрэг бусад ижил төсөө бүхий арслангийн ан олз нь маш удаан үрждэг байсан бол арслангийн тоо хурдацтайгаар өсөх бөгөөд ингэвэл хүн төрөлхтөнд ямар аюул учрах вэ? Юуны түрүүнд хүмүүсийн тэжээдэг тахиа, галуу, нохой арслангийн хоол болох болно. Учир нь тэд гадаа амьдардаг, тиймээс арслангийн эхний олз болно. Эдгээр нь арслангийн хоолонд хангалттай юу? Зарим айл хоёр гахайтай байдаг. Хэрэв нэг арслан уулнаас бууж ирээд, тэднийг идсэн бол идсэнийхээ дараа тэр зүгээр л яваад өгөх үү? Тэр ингэж бодох байх: “Ууланд идэх юм юу ч байхгүй, тиймээс би эндээ үлдье.Энэ айл гахайнуудтай—миний идэх боломжтой цөөн хэдэн хүн байгаа. Дараагийн хоолонд юу ч алга байна—энэ бүгд бэлтгэгдчихсэн бус гэж үү? Хүмүүс дотор сууж л байгаа—харин тэд тэндээ үүрд байж чадахгүй!” Хүмүүс гарч ирсэн даруйд тэр нэг үмхээд л тэднийг идэх болно. Хүмүүст үүнийг эсэргүүцэх чадвар байхгүй. Энэ нь эмгэнэлтэй зүйл биш гэж үү? Арслан алаг тахийг идэх нь энгийн үзэгдэл, харин арслан хүнийг идвэл энэ нь эмгэнэлт хэрэг байх болно. Энэ эмгэнэлт зүйлийг Бурхан урьдаас төлөвлөөгүй, энэ нь Түүний захиралтын хүрээнд байхгүй бөгөөд Түүний хүн төрөлхтөнд авчирсан зүйл бүүр ч биш. Харин ч энэ бол хүмүүс өөрсдөдөө авчирч байгаа зүйл юм. Тиймээс Бурханы харж байгаачлан бүх зүйлийн хооронд тэнцвэр байх нь хүн төрөлхтөн амьд оршиход амин чухал юм. Ургамал ч бай, амьтан ч бай, тэд зохистой тэнцвэрээ алдаж болохгүй. Ургамал, амьтад, уулс, гол нуурууд нь хүн төрөлхтөнд зориулан хэвийн экологийн орчинг бэлдсэн. Хүмүүс ийм экологийн орчин буюу тэнцвэртэй орчинтой байснаар л тэдний амьд орших нь баталгаатай байх болно. Хэрэв мод эсвэл өвс ногооны нөхөн үржих чадвар тийм сайн биш эсвэл үүний нөхөн үржих хурд нь маш удаан байсан бол хөрсөнд юу тохиох вэ? Хөрс өөрийн чийгээ алдахгүй гэж үү? Хэрэв хөрс чийгээ алдвал энэ асуудал болох бус уу? Хэрэв хөрс өөрийн ургамлын амьдрал болон чийгээалдвал хөрсний элэгдэлд маш хурдан орж, үүний оронд элс бий болно. Хөрс цаашид эрүүл байхаа больж, элсэрхэг газар болно. Хөрс муудан элэгдсэнээр хүмүүсийн амьд орших орчин мөн устгагдана. Энэ сүйрлийг даган гамшиг ирэх болно. Ийм экологийн тэнцвэр байхгүйгээр, ийм экологийн орчин байхгүйгээр, бүх зүйлийн хооронд эдгээр тэнцвэргүй байдал бий болсноор хүмүүс байнгын гамшгаас болж зовох болно. Жишээ нь орчны тэнцвэр алдагдаж тодорхой газарт мэлхийний тоо өссөнөөр тэдний экологийн орчин устгагдаж, тэд бүгдээрээ бөөгнөрөн цугларч, тоо толгой нь огцом өсөж, хүмүүс хотын дотор зам хөндлөн туулах мэлхийнүүдийг харах ба зам дээгүүр их хэмжээний мэлхий үзэгдэх болно. Хэрэв их хэмжээний мэлхий хүмүүсийн амьд орших орчныг эзэгнэх аваас үүнийг юу гэж нэрлэх вэ? Гамшиг гэнэ. Яагаад үүнийг гамшиг гэж нэрлэж байна вэ? Хүн төрөлхтөнд ашиг тустай эдгээр жижигхэн амьтад өөрсдийн тохирсон газартаа байх аваас хүмүүст хэрэгтэй ба тэд хүмүүсийн амьд орших орчны тэнцвэрийг хадгалдаг. Тэд гамшиг болох даруйд хүмүүсийн амьдралын эмх цэгцэд нөлөөлөх болно. Мэлхийтэй хамт ирэх бүх зүйлс, бүх элементүүд хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлж чаддаг. Тэдний махан биеийн эрхтнүүд хүртэл дайралтанд өртөж болно—энэ бол нэг төрлийн гамшиг юм.

Хүмүүсийн дахин дахин туулдаг өөр нэгэн төрлийн гамшиг бол их хэмжээний царцаа гарч ирэх үзэгдэл юм. Энэ гамшиг биш гэж үү? Энэ бол аймшигтай гамшиг. Хүмүүс хэр чадалтай байх нь хамаагүй, хүмүүс нисэх онгоц, их буу, атомын бөмбөг хийж чаддаг ч царцаа хүн төрөлхтөн рүү дайран орох үед тэд ямар шийдэл гаргаж чаддаг вэ? Тэд тэдний эсрэг их буу ашиглаж чадах уу? Тэд автомат буугаар тэднийг шүршиж чадах уу? Тэд чадахгүй. Тэгээд тэднийг үлдэн хөөхийн тулд хор цацаж чадах уу? Энэ ч бас амар биш. Тэгэхээр тэдгээр өчүүхэн царцаанууд яах гэж гарч ирдэг вэ? Үр тариа идэхийн тулд. Царцааны явсан газар бүрд ургац тэр чигтээ сүйддэг. Тэд ялангуяа үр тариа, буудайг иддэг. Тэдний дайрч өнгөрсөн газар бүрийн ямар ч үр тариа зүгээр л үгүй болно! Царцааны дайралтаар нүд ирмэх зуурт тариалан эрхлэгчдийн түшиглэдэг хоол хүнс, үр тарианы жилийн үр өгөөжийг царцаа тэр чигт нь идэх боломжтой. Ингээд царцаа хүмүүст юу авчирсан бэ? Энэ нь зөвхөн уур бухимдал төдий зүйл бус харин гамшиг юм.

Царцаа бол нэг төрлийн гамшиг, тэгвэл хулганы тухайд? Хэрэв хулгана хэтэрхий хурдан үрждэг бөгөөд тэднийг идэх ямар ч шар шувуу юмуу харцага байдаггүй бол тэд маш хурдан, чиний төсөөлж чадахаас ч илүү хурдан үржих болно. Тэгээд хэрэв хулгана саадгүй тархдаг бол хүмүүс сайхан амьдарч чадах уу? Тэд чадахгүй. Тэгвэл хүмүүс юутай тулгарах вэ? (Тахалтай.) Зөвхөн тахал уу? Хулгана юу ч хамаагүй иднэ! Тэд бүр модыг ч гэсэн мэрэх болно. Нэг айлд хоёр хулгана байхад л тэр гэр бүлийн хүн бүхэн уурлаж бухимдах болно. Заримдаа тэд тос хулгайлж иднэ, заримдаа тэд үр тариа идэж, хувцас хунарыг мэрэх болно—энэ бол хулганы хүмүүст авчирч байгаа хүндрэл бэрхшээл. Тэд ердөө өчүүхэн жижиг хулгана атал хүмүүст тэдэнтэй тэмцэх арга байдаггүй. Тэд хүмүүсийг бүр дээрэлхдэг. Заримдаа тэд аяга тавагны тавиур луу авирч гардаг—тэгвэл уг аяга тавгийг ашиглаж чадах уу? Тухайн аяга тавгийг ашиглаж чадахгүй, тэднийг халдваргүйжүүлсэн ч нэмэргүй, хэдийгээр тэднийг халдваргүйжүүлсэн ч чиний санаа амар байж чадахгүй. Тэгээд л тэднийг хаях болно. Тэд идэхгүй зүйлээ мэрээд, уранхай тасархай болгож, тэр чигт нь хог новш болгон хувиргадаг. Тэд хувцас, гутал, мод, тавилга гээд бүгдийг мэрдэг. Сүрэг хулганы талаар бол бүр ярих ч хэрэггүй—эвдэлж сүйтгэхэд ердөө хоёр хулгана байхад л хангалттай. Хэрэв тэд гамшгийн хэмжээнд хүрвэл үр дагаврыг нь төсөөлөхийн аргагүй.

Тэгэхээр өчүүхэн жижиг шоргоолжнууд гамшиг болбол яах вэ? Хүн төрөлхтөнд учруулах хохирлыг хайхрахгүй орхихын аргагүй. Шоргоолж байшин нуран унах хэмжээнд хүртэл модыг мэрэх нь сонин зүйл биш. Тэдний хүчийг хайхрахгүй орхиж болохгүй. Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсад морин шоргоолж эсвэл морин шоргоолжны өндөг модон байшингийн дотроос олдвол энэ нь томоохон явдал юм. Чи тэднийг устгах мэргэжлийн хэрэгслүүртэй техникийн мэргэжилтнүүд бүхий мэргэжлийн компанийг олох хэрэгтэй болно. Хэрэв тэднийг устгахгүй бол тухайн байшинг зарахад хэцүү болох бөгөөд маш том асуудал болж хувирна. Морь идсэн бүлэг шоргоолжны талаар сонсож байсан уу? Бүлэг шоргоолж нэг том морийг тэр чигт нь бүрхэн овоорсон бөгөөд мориноос ердөө араг яс л үлдсэн байдаг. Энэ аймшигтай биш үү, үгүй юу? Морь унаж явсан хүн үүнийг хараад хаашаа зугтсан бэ? Ойролцоо нэг нуур байсан бөгөөд тэр нуур луу зугтан гүйж, нөгөө талд нь сэлж гарсан. Тэр ийнхүү амьд үлдсэн. Харин үүнийг харсныхаа дараа тэр үлдсэн амьдралынхаа туршид тэдгээр өчүүхэн жижиг шоргоолжнууд ямар санаанд оромгүй тийм хүчтэй болохыг мартаж чадаагүй. Тэд түүнийг бараг идэх шахсан. Хэрэв түүнд морь байгаагүй бол шоргоолжнууд эхлээд түүнийг идэх байсан нь гарцаагүй. Тэдний дунд ус байсан учраас шоргоолжнууд түүнийг идэхээр очих гүүрийг амжин хийх боломжгүй байсан. Хэрэв ус байгаагүй бол морь болон хүн хамтдаа идүүлэх байсан. Шоргоолжны хүчийг хайхрахгүй орхиж болохгүй.

Хэрэв янз бүрийн төрлийн шувууд гамшиг болбол энэ нь мөн л аймшигтай зүйл болно. Өөрөөр хэлбэл ямар төрлийн амьтан эсвэл амьд зүйлс байх нь хамаагүй тэд тэнцвэрээ алдаж эхэлсэн даруйдаа хэвийн бус, эмх замбараагүй цар хүрээнд өсөж, үржиж, амьдрах болно. Энэ нь хүн төрөлхтөнд төсөөлөхийн аргагүй үр дагаврыг авчрах болно. Энэ нь зөвхөн хүмүүсийн амьд оршил болон амьдралд нөлөөлөөд зогсохгүй мөн хүн төрөлхтөнд гамшиг авчирч, хүмүүс бүр мөсөн устаж үгүй болох, мөхлийн хувь заяатай тулгарах хэмжээнд хүрнэ.

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгахын тулд, уулс ба гол нууруудын амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд, ургамлууд болон бүхий л төрлийн амьтад, шувууд, шавьж хорхойны амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлсийг Түүний тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх юм. Бүх амьтан эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, тэд үүнийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрэв аливаа амьд биет Бурханы тогтоосон тоо хэмжээ эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрэв Түүний удирдлаганд байх өсөлтийн хурд, давтамж, тоо нь хэмжээнээс хэтэрвэл хүн төрөлхтний амьд орших орчин нь янз бүрийн түвшний сүйрэлтэй тулгарах болно. Мөн үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний амьд орших нь заналхийлэлд өртөх болно. Хэрэв нэг төрлийн амьд биет хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг хулгайлж, хүмүүсийн усны ундаргыг устгаж, тэдний төрөлх нутгийг үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө. Жишээ нь ус бол бүх зүйлд маш чухал. Хэрэв хэт олон тооны амьтад байвал—хэрэв хулгана, шоргоолж, царцаа, мэлхийний тоо толгой нь хэтэрхий их байвал, тэд ус уух шаардлагатай тул—хэт их тоо хэмжээний амьтад байгаа болохоор тэдний уух усны хэмжээ мөн өснө. Тэдний уух усны хэмжээ өссөнөөр ундны усны эх үүсвэр болон усан газрын тогтсон хүрээнд байх хүмүүсийн уух ус болон усны эх үүсвэр багасаж, тэд усаар дутагдах болно. Бүх төрлийн амьтад тооны хувьд ихэссэнээс шалтгаалан хүмүүсийн уух ус сүйдэж, бохирдож, устгагдвал амьд орших тийм хатуу ширүүн орчинд хүн төрөлхтний амьд орших эсэх нь ноцтой аюул заналтай тулгарах болно. Хэрэв зохимжит тооноосоо хэтэрсэн нэг юмуу хэд хэдэн төрлийн амьтан байгаа бол хүн төрөлхтний амьд орших орон зай дахь агаар, температур, чийгшил, тэр бүү хэл агаарын найрлага хүртэл хордож, янз бүрийн түвшинд устах болно. Үүний адилаар эдгээр нөхцөл байдлын хүрээнд хүмүүсийн амьд орших явдал хийгээд хувь заяа нь тухайн орчны аюул заналхийллээс хамааралтай байх болно. Тэгэхээр хүмүүс эдгээр тэнцвэрийг алдвал амьсгалж байгаа агаар нь сүйдэж, ууж байгаа ус нь бохирдож, шаардагдах температур нь мөн өөрчлөгдөж, янз бүрийн түвшинд нөлөөлөлд өртөх болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол хүн төрөлхтний амьд орших уугуул орчин асар их нөлөөлөл, төвөгтэй асуудалтай тулах болно. Хүмүүсийн амьд орших үндсэн орчин устгагдсан ийм нөхцөл байдалд хүн төрөлхтний хувь заяа, ирээдүй юу болох вэ? Энэ бол маш ноцтой асуудал!

Учир нь Бурхан бүх зүйл хүн төрөлхтний хувьд юу болох, Түүний бүтээсэн төрөл зүйл бүрийн үүрэг, хүмүүст нөлөөлөх нөлөөлөл ямар байх, энэ нь хүн төрөлхтөнд хэр их ашиг тус авчирдаг болохыг мэддэг—Бурханы сэтгэл дотор энэ бүгдэд зориулсан төлөвлөгөө байгаа бөгөөд Тэр бүтээсэн бүх зүйлийнхээ бүх талуудыг эзэгнэдэг. Тиймээс хүмүүсийн хувьд Түүний хийдэг зүйл бүхэн маш чухал—энэ бүхэн зайлшгүй шаардлагатай.Тиймээс чи бүх зүйлийн дундаас зарим нэг экологийн үзэгдэл харсан ч бай эсвэл бүх зүйлийн дундаас зарим нэг байгалийн хуулийг харсан ч бай Бурханы бүтээсэн зүйл нэг бүр байх шаардлагатай гэдэгт дахин эргэлзэхгүй. Чи, Бурханы бүх зүйлийг зохицуулж байгаа зохицуулалт, хүн төрөлхтнийг хангаж байгаа янз бүрийн арга замын талаар дур зоргоор шүүмжилж, увайгүй үгсийг ашиглахаа болино. Чи мөн Бурханы бүтээсэн бүх зүйлд байгаа Түүний хуулийн талаар дур зоргоор дүгнэлт гаргахгүй. Тийм биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс

Өмнөх:Бурхан үндэстэн бүрийн хооронд хил хязгаар бий болгосон

Дараах:Хүн төрөлхтний хувь заяа болон орчлон ертөнцийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхээс салшгүй юм

Танд таалагдаж магадгүй