Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Агаарын урсгал

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Агаарын урсгал

Тав дахь зүйл нь юу вэ? Энэ зүйл нь хүн бүрийн амьдралтай маш нарийн холбоотой бөгөөд үүнгүйгээр хүний бие энэ материаллаг ертөнц дээр амьдарч чадахгүй. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг үгийг магадгүй бүх хүн ойлгож байгаа байх. Тэгвэл агаарын урсгал гэж юу вэ? Та нар өөрсдийнхөө үгээр тайлбарлах гээд үз дээ. (Агаарын урсгал бол урсаж буй агаар.) Та нар тэгж хэлж болох юм. Урсаж буй агаарыг “агаарын урсгал” гэдэг. Өөр ямар нэгэн тайлбар байна уу? “Агаарын урсгал” гэж юу гэсэн үг вэ? Агаарын урсгал бол хүний нүд харж чадахааргүй салхи юм. Энэ нь мөн хий шилжих байдал мөн. Тэр ч бас зөв. Гэхдээ ямар агаарын урсгалын талаар бид энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлэнгүүт ойлгох болно. Газар дэлхий нь уулс, далай тэнгис, хийгээд бүх зүйлийг эргэх явцдаа тээн явдаг ба ийн эргэхэд хурд бий. Хэдийгээр чи эргэлдэж байгааг нь мэдрэхгүй байлаа ч энэ нь үнэндээ эргэлдэж байгаа. Үүний эргэлт нь юу авчирдаг вэ? Хүн гүйхэд юу болдог вэ? Чамайг гүйхэд салхи мэдрэгддэг үү? (Тийм.) Тийм шүү дээ. Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж байгаа бол дэлхий эргэх үед салхины хүч байхгүй байж яаж болох юм бэ? Дэлхий эргэлдэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Юмс хөдөлгөөнд оршин, тодорхой хурдаар эргэлдэх ба дэлхий дээрх бүх зүйл ч байнга өсөн үржиж, хөгжиж байдаг. Тийм учраас тодорхой хурдаар хөдлөх нь аяндаа агаарын урсгалыг бий болгодог. Энэ бол агаарын урсгал юм. Энэ агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү? (Тийм.) Тэгнэ. Хэрэв газар дэлхий бүхэлдээ хавтгай бол, дэлхий болоод бүх зүйл тодорхой хурдаар эргэлдэх үед хүний бие салхины хүчийг тэсэж чадахгүй байх байсан. Тайвань, Хонконгд хоёуланд нь хуй салхи байдаг. Тэдгээр хуй салхи тийм ч хүчтэй биш боловч дайрсан тохиолдолд хүмүүс тогтвортой зогсох аргагүй ба салхинд алхахад хэцүү байх болно. Нэг алхах хүртэл төвөгтэй байна. Энэ бол салхины урсгалын хүн төрөлхтөнд нөлөөлөх аргуудын нэг юм. Хэрэв газар дэлхий тал газраар дүүрэн бол, дэлхий эргэлдэх үед үүсэх агаарын урсгал нь хүний биеийн тэсэж чадахааргүй зүйл юм. Үүнд дасан зохицох нь туйлын хэцүү байх болно. Тийм байсан бол агаарын урсгал хүн төрөлхтөнд хөнөөл учруулаад зогсохгүй сүйрүүлэх байсан. Ийм орчинд хэн ч амьд үлдэж чадахгүй байх байсан. Тийм учраас ийм агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд, өөр хоорондоо адилгүй газарзүйн орчныг ашиглан Бурхан тэдний хурд, чиглэл, мөн хүчийг өөрчилснөөр ийм агаарын урсгалыг сулруулж байдаг. Тийм учраас хүмүүс янз бүрийн газарзүйн орчин болох уул нурууд, хээр тал, толгод, сав газар, хөндий, өндөрлөг газар, гол мөрнийг хардаг билээ. Бурхан эдгээр янз бүрийн газарзүйн орчныг ашиглан агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг, мөн ийм арга ашиглан салхины хурд, чиглэлд нөлөөлж бууруулдаг ба ингэснээр хүмүүс энгийн амьдрах орчинтой байж чадах юм. Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханы хувьд Тэр бүхий л зүйлсийг ажиглаж байдаг тул энэ нь хялбар билээ. Түүний хувьд, хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь хэтэрхий энгийн, хэтэрхий хялбар юм. Тийм учраас Бурханы бүтээсэн ийм орчинд, бүх зүйлийн дундах зүйл нэг бүр зайлшгүй чухал билээ. Тэдний бүх оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага бий. Гэсэн хэдий ч Сатан болон ялзарсан хүн төрөлхтөнд ийм гүн ухаан байдаггүй. Тэд үргэлжлүүлэн сүйтгэж хөгжсөөр, уулсыг ч газартай тэгшлэхээр хоосон мөрөөдөж, хавцлыг дүүргэж, тэгш газар дээр барьсан тэнгэр баганадсан барилгаараа бетонон ширэнгэн ойг үүсгэсээр байдаг. Хүн төрөлхтөн Өөрийнх нь тэдэнд зориулан бэлдсэн хамгийн зохимжтой орчинд аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлэх нь Бурханы итгэл найдвар юм. Тийм учраас хүний амьдрах орчны тал дээр Бурхан хэзээ ч хайхрамжгүй хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалтыг хийсэн байдаг, ийм болохоор хүн төрөлхтний амьдрах орчин болоод тэдний бие байгалийн нөхцөл байдлын саад бартаанд автахгүйгээр, харин ч бүх зүйлтэй эв зохицолтойгоор хамтран оршиж, ердийнхөөрөө амьдарч, өсөн үржих боломжтой болно. Энэ бүгдийг Бурхан бүх зүйл болоод хүн төрөлхтөнд өгдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас

Өмнөх:Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Гэрэл

Дараах:Хүн төрөлхтний төлөө Бурханы бүтээсэн амьдрах орчноос нь хүн төрөлхтөнд зориулсан Бурханы хангалтыг харах нь

Танд таалагдаж магадгүй