Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Температур

Хоёр дахь зүйл нь температур. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн оршин тогтноход зохимжтой орчинд байх ёстой зүйл билээ. Хэрэв температур хэт өндөр буюу Цельсийн 40 градусаас дээш бол хүн амьдрахад тун зовлонтой байх болно. Энэ нь маш хэцүү байхгүй гэж үү? Хэрэв температур хэт доогуур, Цельсийн - 40 градус хүрвэл яах вэ? Хүмүүс үүнийг мөн адил тэвчиж чадахгүй. Тийм учраас Бурхан энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан юм. Хүний биеийн дасан зохицож чадах температурын хязгаар ерөнхийдөө Цельсийн -30 градусаас Цельсийн 40 градус байдаг. Энэ бол хойноос өмнөд хүртэлх температурын үндсэн хязгаар юм. Хүйтэн газруудад, температур Цельсийн -50 градус орчим хүрдэг. Ийм газарт Бурхан хүнийг амьдрахыг зөвшөөрдөггүй. Яагаад ийм хүйтэн газрууд байдаг вэ? Үүнд л Бурханы мэргэн ухаан, санаа зорилго оршдог. Тэр таныг тэдгээр газрын ойр очихыг зөвшөөрдөггүй. Бурхан ийм хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг бөгөөд тэнд хүнийг амьдруулахаар бэлдээгүй гэсэн үг юм. Үүнийг хүн төрөлхтөнд зориулаагүй. Яагаад Тэр ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ Бурхан тэнд хүнийг амьдруулж эсвэл оршин байлгахгүй юм бол Бурхан яах гэж тэднийг бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан тэнд л оршдог. Өөрөөр хэлбэл хүн оршин тогтнох орчны үндсэн температурыг Бурхан мөн л ухаалгаар тохируулдаг. Энд мөн хууль бий. Бурхан ийм температурыг тогтоон барихад туслах, энэ температурыг хянах зарим зүйлсийг бүтээсэн. Энэ температурыг тогтоон барихад ямар зүйлс ашиглагддаг вэ? Юуны өмнө нар хүмүүст халуун дулааныг авчрах боловч хэт халуун бол хүмүүс үүнийг тэвчиж чадахгүй. Газар дээр наранд ойр очиж чадах ямар нэгэн хэрэгсэл бий юу? (Үгүй.) Яагаад байхгүй гэж? Энэ нь хэтэрхий халуун. Энэ нь хайлах болно. Тийм учраас, Бурхан хүн төрөлхтнийг нарнаас тодорхой зайд байлгах арга хэмжээг авсан юм. Бурханд энэ зайд зориулсан стандарт бий. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд туйл гэж бий. Өмнөд ба Хойд туйлд юу байдаг вэ? Бүхэлдээ мөстсөн газар. Хүн төрөлхтөн мөстсөн газар амьдарч чадах уу? Энэ нь хүн амьдрахад зохимжтой юу? (Үгүй.) Үгүй, иймээс чи тийшээ явахгүй. Чи Хойд ба Өмнөд туйл руу явахгүй болохоор мөсөн уул хэвээр хадгалагдаж, температурыг хянах үүргээ гүйцэтгэж чадах болно. Ойлгов уу? Хэрэв Хойд ба Өмнөд туйл гэж байхгүй, нар үргэлж дэлхийг ээгээд байвал дэлхий дээрх бүх хүн халуунаас болж үхэх болно. Бурхан ердөө л энэ хоёр зүйлийг ашиглан температурыг хянадаг уу? Үгүй, Тэр ердөө энэ хоёр зүйлийг ашиглан хүн оршин тогтноход зохимжтой температурыг хянадаггүй. Мөн бүх төрлийн амьд зүйлс, тухайлбал газрын өвс ногоо, ой дахь янз бүрийн төрлийн мод, бүх төрлийн ургамал бий. Тэд нарны халууныг шингээн авч, нарны дулааны эрчим хүчийг хүнд таатай температур болгон тохируулж нийлэгжүүлдэг. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх сурвалжууд байдаг. Гол мөрөн, нуурын гадаргуу хэсгийг хэн дуртай нь шийдэхгүй. Газар дэлхий дээр хэр их ус байх, ус хаашаа урсах, үүнийг урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хянаж чадах хүн байна уу? Хэн ч үүнийг хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газар доорх болон хүмүүсийн харж чадах газар дээрх гол мөрөн, нуур зэрэг эдгээр янз бүрийн усны эх сурвалж нь хүний амьдрах температурыг мөн зохицуулдаг. Үүнээс гадна уулс, тал, хавцал, намагт газар гээд бүх төрлийн газар зүйн тогтоц бий. Эдгээр янз бүрийн газар зүйн тогтоцын гадаргуу хэсэг болон хэмжээ нь бүгд температурыг зохицуулж чадна. Тухайлбал, хэрвээ энэ уул 100 километрийн радиустай бол энэ 100 километр нь 100 километрийн нөлөөтэй байх болно. Хэр их уулс, хавцлыг Бурхан газар дэлхий дээр бүтээсний тухайд гэвэл үүнийг Бурхан нарийн бодсон байж таарна. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүрийн оршин тогтнолын ард түүх байдаг бөгөөд энэ нь мөн Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл ой мод, бүх төрлийн ургамал ногоо—тэдний ургадаг газрын гадаргуу болон хэмжээг ямар ч хүн хянах боломжгүй ба эдгээр зүйлийн талаар шийдвэр гаргах эрх ямар ч хүнд байхгүй. Тэд хэр их ус шингээх, хэр их дулааны эрчим хүчийг нарнаас авах зэргийг хүн мөн л хянаж чадахгүй. Эдгээр бүх зүйл нь бүх зүйлийг бүтээх үедээ Бурханы төлөвлөсөн зүйлийн хил хязгаар доторх зүйлс юм.

Бүх талууд дахь Бурханы анхааралтай төлөвлөгөө, анхаарал, зохицуулалтын улмаас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тийм учраас хүний нүдээрээ харж байгаа зүйл нэг бүр тухайлбал нар эсвэл хүмүүсийн байнга сонсдог Хойд ба Өмнөд туйл, мөн түүнчлэн газрын дээр, доор болон усанд орших янз бүрийн амьд зүйлс, ойн гадаргуу, ургамал ногооны бусад төрөл, усны эх сурвалж, усны янз бүрийн биетүүд, хэр их далайн ус ба цэвэр ус байх, дээр нь нэмээд өөр өөр төрлийн газарзүйн орчин гэсэн эдгээр зүйлийг ашиглан Бурхан хүн оршин тогтнох хэвийн температурыг тогтоон барьдаг. Энэ бол маргаангүй. Бурхан ийм их анхаарал халамж тавьсан болохоор л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдрах чадвартай байгаа юм. Энэ нь хэт халуун эсвэл хэт хүйтэн байж таарахгүй: Хүний биеийн дасан зохицож чадах хэм хэмжээнээс хэтэрсэн халуун газруудыг Бурхан танд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт доогуур, хэт хүйтэн газрууд; хүн очингуут хэдхэн минутын дотор ярьж ч чадахгүй, тархи нь хөлдөж, бодож сэтгэж чадахгүй, амьсгалах аргагүй болтол нь хөлдөөх ийм газруудыг мөн Бурхан хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй болно. Хүн ямар ч судалгаа явуулахыг хүсэж эсвэл шинийг санаачилж, ийм хязгаарлалтыг эвдэхийг хүсэж байгаа эсэх нь хамаагүй—ер нь хүмүүс юу ч бодож байх нь хамаагүй тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Тэд, хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хил хязгаараас хэзээ ч салж чадахгүй. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн ба ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг Бурхан хамгийн сайн мэддэг. Хүмүүс өөрсдөө мэдэх үү? (Үгүй.) Яагаад хүмүүс мэдэхгүй гэж та нар хэлнэ вэ? Хүмүүс ямар мунхаг зүйлсийг хийсэн бэ? Хойд ба Өмнөд туйлтай үзэлцэхийг үргэлж хүсдэг нэлээд хэдэн хүн байгаагүй гэж үү? Тэд тэнд очиж, газар эзэмшихийг үргэлж хүсдэг бөгөөд ингэснээр тэд үндсээ тавьж, үүнийг хөгжүүлж чадах юм. Энэ нь өөрийгөө устгах үйлдэл биш гэж үү? (Тийм.) Чи Хойд ба Өмнөд туйлыг бүхэлд нь судалсан гэж хэл л дээ. Чи хэдий ийм температурт дасан зохицож чадлаа ч гэсэн Хойд ба Өмнөд туйлын амьдрах, оршин тогтнох орчныг өөрчлөх нь хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тусаа өгнө гэж үү? Хойд ба Өмнөд туйлын бүх мөс хайлбал чи баярлах уу? Энэ бол байж болшгүй зүйл. Энэ бол утгагүй үйлдэл. Хүн төрөлхтөнд амьдрах орчин бий, гэхдээ тэд зүгээр л чимээгүй, шударгаар тэнд байдаггүй, харин тэд өөрсдийн амьд үлдэж чадахгүй газрууд руу явдаг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйддаг. Тэд хэт их ерөөлийг хүртсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэ энгийн амьдрах орчноо нэлээдгүй устгасан, иймээс тэд нэг төрлийн “анхдагч” болохын тулд Хойд ба Өмнөд туйл руу очиж илүү их сүйтгэж, сүйрлийн “шалтгаан” болж болох юм. Энэ тэнэг хэрэг биш гэж үү? Өөрсдийн өвөг эцэг болох Сатаны удирдлага дор энэ хүн төрөлхтөн утга учиргүй зүйлсийг ар араас нь үргэлжлүүлэн хийж, Бурханы хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, зорилго шалтгаангүйгээр устгасаар байна. Энэ бол Сатаны хийсэн зүйл юм. Цаашлаад газар дэлхий дээрх хүний оршин тогтнол бага зэрэг аюулд орсныг хараад нэлээд олон хүмүүс саран дээр амьдрахаар явах арга замыг олж, тэнд амьдарч болох арга замыг хайхыг хүсдэг. Эцсийн эцэст, тэнд юу байхгүй вэ? (Хүчилтөрөгч.) Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьд үлдэж чадах уу? (Үгүй.) Саранд хүчилтөрөгч байхгүй болохоор энэ нь хүний амьдарч болох газар биш байтал хүн тийш очихыг хүссээр байдаг. Энэ юу вэ? (Энэ бол өөрийгөө устгах явдал бөгөөд асуудалд орохын цондон юм.) Энэ нь өөрийгөө устгах явдал, тийм үү? Энэ нь агааргүй газар бөгөөд температур нь хүн оршин тогтноход зохимжгүй болохоор Бурхан үүнийг хүнд зориулж бэлдээгүй.

Бидний дөнгөж сая ярьсан температур бол хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа мэдэрдэг зүйл юм. “Цаг агаар өнөөдөр тун сайхан, Цельсийн 23 градус байна. Цаг агаар сайхан, тэнгэр цэлмэг, агаар цэнгэг байна. Цэнгэг агаараар амьсгал. Нар гийж байна. Нарны гэрэлд суниа. Би сайхан ааштай байна!” Эсвэл “Өнөөдөр цаг агаар маш хүйтэн байна. Хэрвээ гараа гаргавал тэр даруй хөлдөнө. Тэсгим хүйтэн байна, иймээс гадаа удаан байх хэрэггүй. Алив, түргэлээрэй, битий хөлдчихөөрэй!” Температур бол бүх хүний биеийн мэдэрч чадах зүйл, гэхдээ энэ температур яаж бий болсон эсвэл хүнд зохимжтой энэ температурыг хэн хариуцаж, хянадаг талаар хэн ч боддоггүй. Үүнийг бид одоо мэдэх гэж байна. Үүнд Бурханы мэргэн ухаан бий юу? Үүнд Бурханы үйл хэрэг байгаа юу? (Тийм.) Бурхан хүнд тохирох температур бүхий орчныг бүтээснийг авч үзвэл энэ нь Бурханы бүх зүйлийг тэтгэдэг арга замуудын нэг биш гэж үү? Энэ нь үнэндээ нэг нь юм. Бурхан бүх зүйлийг удирдан, тэтгэж байгаа нь үнэхээр бодитой болохыг энэ нь үзүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VIII”-аас

Өмнөх:Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Агаар

Дараах:Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдрах үндсэн орчин——Дуу чимээ

Танд таалагдаж магадгүй