Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

94. Ямар учраас итгэгчид авралд хүрч, төгс төгөлдөр болохын тулд үнэнийг олж авахыг хичээх ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Олон хүн: “Би Бурханд итгэдэг ба ийм маягаар дагадаг, тиймээс би ямар нэгэн зүйлийг олж авах тавилантай. Би үнэнийг эрж хайдаггүй боловч эцсийг нь хүртэл дагадаг бөгөөд өөрийнхөө үүргийн явцад хичээл чармайлтаа зарцуулж, аливааг орхиход бүх хүч чадлаа ашигладаг. Зарим нэг гэм бурууг үйлдсэн ч гэсэн би ямар нэгэн зүйлийг олж авах л ёстой” гэж хэлдэг. Тэд юу хэлж байгаагаа мэддэггүй. Хүмүүсийн дотор маш их завхрал байгаа болохоор үнэнийг эрж хайхгүй бол тэд яаж өөрчлөгдөх юм бэ? Хүнд байгаа завхралын ийм түвшинд, Бурханы ямар ч хамгаалалт хэрвээ байгаагүй бол хүн хэдийд ч тээнэгэлзэж, Бурханаас урваж чадна. Чи үүнд итгэж байна уу? Чи өөрийгөө хүчилсэн ч гэсэн эцсийг нь хүртэл явж чадахгүй, учир нь эцсийн үе шат бол бүлэг ялагчдыг бий болгохын төлөө байдаг; энэ нь чиний төсөөлдөг шиг амархан байдаг уу? Эцэстээ хүмүүс 100 хувь эсвэл 80 хувь өөрчлөгдөх шаардлагагүй боловч ядаж 30-аас 40 хувийн өөрчлөлт байх хэрэгтэй; ядаж дотор чинь гүн шингэсэн зүйлсийг ухан гаргаж, өөрчлөх ёстой ба чи 30-аас 40 хувь хэмээх Бурханы шаардлагыг биелүүлж эсвэл бүр дээр 60-аас 70 хувийн өөрчлөлтөнд хүрч чадна, өөрөөр хэлбэл, чи дотроо зарим үнэнийг эзэмшдэг, чиний дотор Бурхантай нийцэлтэй зарим зүйл байдаг, зарим асуудалтай тулгарах үед чиний хувьд Бурханыг эсэргүүцэх нь амаргүй байх бөгөөд Бурханы зан чанарыг зөрчих нь амаргүй байх болно. Ийм маягаар эцэстээ чи төгс болгуулж, сайшаагдана.

Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэдэг итгэгч байсан нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэвт шувт ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь ер бусын гүнзгий бөгөөд хүмүүс энэ талаар сайтар бодож үзээгүй. Эцэстээ хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; зөвхөн энэ нь л авралд үнэхээр хүрэх явдал юм. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар-зүгээр л хоосон сургаалын зарим үгсийг хашхирч эсвэл зарим нэг уриа лоозон хашхирч, дараа нь бага зэрэг үйлдэл, сайхан ааш авир гаргаж, тодорхой нүгэл үйлдэхгүй, илэрхий нүгэл үйлддэггүй бол-энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Чи дүрэм журмыг мөрддөг болохоор энэ нь зөв замаар алхаж байгаа гэсэн үг юм уу? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, уурлуулсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Миний ингэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс, Бурханаас эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулахын төлөө юм. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж эсвэл зарим талаар тэдгээрийг ойлгоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод. Хэрвээ чи юмыг хайнга байдлаар хийдэг бол зөвхөн өөрийгөө хорлох болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

Өмнөх:Үнэнийг ойлгох, үнэнийг олж авахын тулд хүн яг юу хийх ёстой вэ?

Дараах:Үүргээ биелүүлэх ба үнэнийг дагах нь хоорондоо ямар хамааралтай вэ? Үүргээ биелүүлэх нь авралд хүрэх явдалтай ямар холбоотой вэ?

Танд таалагдаж магадгүй