Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бусдыг сахилгажуулахын тулд хүн өөртөө чамбай хандах хэрэгтэй

Шиаоян   Шиньян Хот, Хенань Муж

Би нэг эгчтэй ерөнхий үйл хэргийн хувьд дотно холбоотой ажилладаг байлаа. Хэсэг хугацаанд хамт ажилласныхаа дараа би түүнийг ажилдаа хайхрамжгүй ханддаг, үнэнийг хүлээж авдаггүй болохыг нь мэдсэн. Түүний тухай би иймэрхүү үзэл бодолтой байдаг болсон. Эцэст нь бидний хоорондын энгийн харилцаа алдагдаж, бид нийцэхээ больж, ажилдаа хамтарч чадахгүй болсон. Бидний харилцаа энэ цэгт хүрч ирсэнд би түүнийг голлон буруутгах мэдрэмж төрж байсан. Тэгээд, түүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд түүнтэй харилцах бүх төрлийн арга замыг би тооцоолов. Гэвч миний түүнтэй харилцах бүх оролдлого дэмий хоосон өнгөрч эсвэл бүр сөрөг үр дүн гарч байлаа. Эцэст нь бидний зам салж, асуудал маань шийдвэрлэгдэхгүй үлдэв. Энэ нь, тэр үнэнийг хүлээж авдаг хүн биш гэдэгт намайг бүр итгэлтэй болгов. Дараа нь, чуулган намайг өөр эзэн гэр бүлд байлгахаар болсон. Тун ч удалгүй, эзэн гэр бүлийн ах, эгч нарт олон асуудал байгааг би илрүүлсэн. Тэгээд дахиад л би тэдэнтэй харилцахын тулд “хөдөлмөрлөв”. Гэвч миний оролдлого үр дүнгүй болж тэд миний эсрэг хандлагатай болж эхэлсэн. Эдгээр нөхцөл байдалтай нүүр тулаад би маш их таагүй байдалд орж, гайхаж эргэлзсэн: Миний уулзсан хүмүүс яагаад үнэнийг хүлээж авахгүй байна вэ? Асуудлын эх үүсвэрийг нэг өдөр олох хүртлээ би ажил дээрээ хана мөргөж байлаа.

Нэг өдөр удирдагч надад ажлын зохион байгуулалтыг өөр рүүгээ илгээх үүрэг өгсөнд би эгчид тэр ажлыг итгэж даатгасан. Нэг долоо хоногийн дараа нээж үзээгүй илгээмж надад буцаад ирнэ гэж хэн мэдэх вэ. Энэ нөхцөл байдалтай тулгараад би ажил хэрэгт хайхрамжгүй хандсан, тэгээд илгээмж удирдагчид очоогүй юм байна гэж эгчид бурууг тохсон. Үүнээс хойш хэд хоногийн турш удирдагч холбоо бариагүй ба би санаа зовж эхлэв: Ямар нэгэн зүйл илгээгдээгүй эсвэл оройтож илгээгдсэн бол удирдагч утасдаж нөхцөл байдлын талаар лавладаг байлаа. Тэр яагаад энэ удаа надтай холбогдсонгүй вэ? Намайг үүргээ гүйцэтгэхээс минь болиулах гэж оролдож байгаа юм болов уу? Би улам их айсан-бодол маань санаа зоволт, харамслаар дүүрсэн. Би Бурханы өмнө хөсөр ойчихгүй байж чадаагүй. “Бурхан минь, миний сэтгэл маш тавгүй, зөрчилтэй байна. Ажлын зохион байгуулалт задлагдаагүйгээр надад буцаад иржээ. Юу болоод байгааг би мэдэхгүй байна. Энэ нөхцөл байдалтай тулгараад миний ямар тал төгс болгогдох тухай би итгэлгүй байна. Таны хүслийг ойлгоход намайг удирдан, гэгээрүүлж, туслаач.” Яг тэр залбирлын дараа, Бурханы үгсийн нэг нь миний толгойд байн байн орж ирээд байв: “Ямар ч зүйл хийсэн тэр чинь үгүй болох юмуу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос). Ажлын явцад надад тулгарч байсан асуудлууд, эгчтэй муу хамтран ажилласан, эзэн гэр бүлийн ах, эгч нарын үзэл бодол зэрэг нь, миний нөхцөл байдлаар дамжуулан Бурхан надтай харилцаж байсан тохиолдлууд биш үү? Би Бурханд чимээгүй хандан: “Бурхан минь, Та надад хайртай учраас надтай харилцаж, намайг сахилгажуулж байгааг би мэднэ, гэхдээ эдгээр нөхцөл байдлыг бий болгосноор миний ямар талыг Та шийдвэрлэхийг хүсэж байгааг тань ойлгохгүй байна. Та намайг удирдан гэгээрүүлэхийг би залбиран гуйж байна.” Хожим нь Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр хоёр ишлэлийг олж харсан “Чи юуны түрүүнд Бурханд итгэснээр өөрийн доторх бүх хүндрэлүүдээ шийдвэрлэх хэрэгтэй. Доройтсон зан чанараа төгсгөл болгож, өөрийн нөхцөл байдлыг гүнзгий ойлгох чадамжтай болж, аливаа хэрхэн хийхээ мэддэг бай. Ойлгохгүй байгаа аливаа зүйлийг ярилц. Өөрийгөө мэдэхгүй байна гэдэг хүлээн зөвшөөршгүй зүйл. Эхлээд өвчнөө илааршуул, тэгээд Миний үгсийг илүү ихээр идэж уун, Миний үгсийг эргэцүүлэн тунгааж амьдар, Миний үгсэд нийцүүлэн аливааг үйлд. Гэртээ эсвэл өөр газар байхаас үл хамааран Бурхан чиний дотор хүч чадал эзэмшихийг зөвшөөр” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хорин хоёр дахь айлдвар”-аас). “Аливаа зүйл тохиолдох үед чи сонголт хийж, уг хэрэг явдалтай зөв харьцаж, тайван байх хэрэгтэй. Аливаа зүйлс тохиолдох үед асуудлыг шийдвэрлэхийн тулд чи зөвхөн үнэнийг ашиглах хэрэгтэй болно. Хэвийн нөхцөл байдалд зарим нэг үнэнийг ойлгох чинь ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь чиний ходоод гэдсийг дүүргэхийн төлөө, эсвэл хоосон цэцэрхэхийн төлөө байдаггүй. Энэ нь, бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд эдгээр зүйлийг ашиглахын төлөө байдаггүй, харин өөрийнхөө бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө байдаг. Өөрийнхөө асуудлуудыг шийдвэрлэсэн цагтаа л чи бусад хүмүүсийн бэрхшээлийг шийдвэрлэж чадна” (Чуулганы удирдагчид болон ажилчидтай хийсэн Христийн ярианы тэмдэглэл дэх “Будилсан хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс). Бурханы үг гэрлийн гялбаа шиг байлаа. Тийм ээ, ямар нэгэн зүйл болоход бид эхлээд өөрсдийгөө мэдэж бидний дотор буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах хэрэгтэй. Өөрсдийн нөхцөл байдлаа сайжруулснаар бид асуудлаа шийдвэрлэнэ, улмаар бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Харин би, ямар нэг зүйл болоход хэзээ ч өөрийгөө мэддэг байгаагүй бөгөөд бусад хүмүүст анхаарлаа тогтоон боломжтой үе бүрд тэднээс дутагдлыг олж хардаг байсан. Уялдаа, зохицуулалт өөгүй дардан биш байвал би үүнийг өөр хэн нэгэнтэй холбон, тэднийг сургамж аваасай, өөрсдийнхөө тухай мэдээсэй гэж хүсэн тэдэнтэй харилцах арга замыг олохыг хичээдэг байсан. Эзэн гэр бүлийн ах эгч нар намайг сонсохыг, надтай харилцахыг хүсдэггүй байсанд би үүнийг тэд үнэний мөрийг хөөдөггүй, үнэнийг хүлээн авах чадваргүйгээс шалтгаалж байна гэж боддог байв. Ажлын зохион байгуулалт задлагдалгүйгээр надад буцаад ирэхэд би буруутгал, хариуцлагыг бусад руу тохсон. Энэ бүх зүйл болоход би ямар ялзрал илчилснээ мөн ямар үнэнд би нэвтэрвэл зохих тухайдаа магадлан шалгаагүй. Энэ нь надад ялзрал завхрал байхгүй бөгөөд бүх зүйлийг сайн хийж байсан мэт байлаа. Харин ч би, бусдад өөрийнхөө стандартын дагуу шаардлага тавьж байсан ба хэн нэгэн миний стандартыг хангахгүй эсвэл миний харилцааг хүлээн авахаас татгалзвал би тэр хүнийг үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг хүлээн авдаггүй хэмээх дүгнэлтийг яаравчлан хийдэг байсан. Би үнэхээр хэтэрхий бардам бас өөрийгөө мэддэггүй байжээ. Би илрүүлсэн ялзралынхаа талаар мэдлэггүй, өөрийн асуудлаа шийдвэрлэхээр үнэнийг эрэлхийлдэггүй, харин байнга бусдаас бурууг эрж хайдаг байсан байна. Би бусадтай хэрхэн нийцтэй хамтран ажиллаж, эвтэй байж чадах юм бэ? Би хэн нэгэнтэй нийцтэй, эвтэй байж чаддаггүй нь тэд үнэнийг эрэлхийлдэггүй, хүлээн авдаггүйгээс бус харин би өөрийгөө мэддэггүй, өөрийн асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглах тухай онцолдоггүйгээс шалтгаалдаг гэдгийг ойлгож ухаарсан.

Энэ бүхнийг ойлгож ухаараад, ямар нэг зүйл болоход би эхлээд өөрийнхөө асуудалд хандах, шийдвэрлэх арга барилдаа анхаарал тавьж эхэлсэн. Дараа нь ах, эгч нартай харилцахад миний харилцааны бүрэлдэхүүнд өөрийгөө мэдэх мэдлэг багтаж байсан. Ах, эгч нар өөрчлөгдсөнийг би олж харахдаа үүнийг мэдсэн. Тэд өөрсдийнхөө ялзралын талаар зарим нэгэн мэдлэгтэй байгаагаа харуулж бид аажмаар зохистой харилцааг хөгжүүлж эхэлсэн. Бодит баримттай нүүр тулаад би, асуудал үүсэхэд хүн эхлээд өөрийгөө мэдэх, өөрийн асуудлаа шийдвэрлэх нь маш чухал болохыг, эцэст нь харах боломжтой байсан. Зөвхөн тэр үедээ л бид энгийн хүн чанараа амьдруулан гаргаж, бусадтай нийцтэй хамтран ажиллаж амьдралынхаа туршлагаас ашиг хүртэж чадна.

Өмнөх:Би Бурханы авралыг мэдэрсэн

Дараах:Үнэнийг үнэхээр хүлээн авах гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй