Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

100. Бурханы эш үзүүлсэн хаанчлалын үзэсгэлэнт байдал хэрхэн биелж, гүйцэлдэх вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Энд дурдсан “шаварт уусан үгүй болсон” гэдэг нь Бурхан дэлхий ертөнцийг галаар устгахтай зөрчилдөхгүй бөгөөд “цахилгаан” гэдэг нь Бурханы уур хилэнг хэлж байна. Бурхан Өөрийн агуу уур хилэнг гаргах үед үүний үр дүнд бүхий л дэлхий ертөнц, галт уул дэлбэрэх гэх мэтийн бүх төрлийн гай гамшгийг туулах болно. Огторгуйн дээр зогсоод газар дээр бүх төрлийн аюул гамшиг өдөр ирэх тутам бүх хүн төрөлхтөнд ойртож байгааг харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий нь, газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг шиг байдаг. Ширүүн урсгалтай ус хааяагүй урсаж, галт уулын халуун хайлмаг газар сайгүй оргилж, уулс шилжин хөдөлж, хүйтэн гэрэл энд тэндгүй гялалзана. Бүхий л дэлхий ертөнц галд живсэн. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг гаргаж байгаа дүр зураг бөгөөд энэ бол Түүний шүүлтийн цаг үе юм. Махан биетэй бүх хүн зугтах чадваргүй байх болно. Тиймээс бүхий л дэлхий ертөнцийг устгахад улс орнуудын хоорондох дайн болон хүмүүсийн хоорондын зөрчил тэмцэл хэрэггүй, харин энэ нь Бурханы гэсгээлтийн өлгийг “ухамсартайгаар эдлэх” болно. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба тэд үүнийг нэг нэгээр нь туулна. Үүний дараа бүхий л орчлон ертөнц ариун гялбаагаар дахин нэгэнтээ гялалзаж, бүх хүн төрөлхтөн дахин нэгэнтээ шинэ амьдралыг эхлэх болно. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрөлхтнийг өдөр бүр ерөөнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван найм дахь айлдварын тайлбар”-аас

Байлдан дагуулах ажил нэгэнт биелчихвэл хүнийг үзэсгэлэнтэй сайхан ертөнцөд аваачих болно. Энэ амьдрал нь мэдээж газар дээр байсаар байх боловч энэ нь хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал ийм байх бөгөөд энэ нь газар дээрх хүний шинэ эхлэл болох болно, хүн төрөлхтөн ийм амьдралтай байх нь тэд шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болох болно. Энэ нь газар дээрх хүн болоод Бурханы амьдралын эхлэл байх болно. Тийм сайхан амьдралын урьдач нөхцөл нь, хүн ариусгагдаж байлдан дагуулагдсныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал байх ёстой. Иймээс байлдан дагуулах ажил нь, хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Тийм амьдрал нь газар дээрх хүний ирээдүйн амьдрал, энэ нь газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэн эрмэлздэг тийм амьдрал, дэлхийн түүхэнд хүн өмнө нь хэзээ ч олж байгаагүй тийм амьдрал юм. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, энэ нь хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь бас хүнд өгсөн Бурханы амлалт юм. Гэвч энэхүү амлалт нь нэн даруй тохиолдохгүй: Эцсийн өдрүүдийн ажил дуусч, хүн бүрэн байлдан дагуулагдсаны дараа, өөрөөр хэлбэл Сатан бүрмөсөн ялагдсаны дараа л тэр ирээдүйн хүрэх газарт орох болно. Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялах юм, ингэснээр дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болох бөгөөд хүний махан биед халдах дайсны хүч гэж үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болох бөгөөд үүрд мөнх рүү орох юм. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн хаашаа ч явсан эрх чөлөөтэй байх бөгөөд тэрслүү чанар эсвэл эсэргүүцэлгүй байх юм. Хүн сайн байхын тулд Сатан хүлэгдэх ёстой; өнөөдөр[a] Сатан газар дээр хаа сайгүй түвэг учруулсаар байгаа учраас мөн Бурханы бүхий л удирдлагын ажил хараахан төгсгөлдөө очоогүй байгаа учраас хүн зүгээр биш байгаа. Нэгэнт Сатан ялагдчихвал хүн бүрмөсөн чөлөөлөгдөх болно; хүн Бурханыг олж авч, Сатаны эзэмшил дороос гарах үедээ зөвт шударгын Нарыг харах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүх хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйлс өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн түвэгтэй харилцаа зэрэг нь тийм их ядаргаатай, маш зовлонтой! Хүний амьдрал энд маш өрөвдөлтэй! Нэгэнт хүн байлдан дагуулагдчихвал түүний зүрх сэтгэл, оюун санаа өөрчлөгдөх болно: Тэр Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханы хайрыг эрж хайдаг хүн болгон байлдан дагуулагдчихвал өөрөөр хэлбэл Сатан ялагдчихвал, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдчихвэл газар дээрх хүний амьдрал саадгүй байх ба тэр газар дээр эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно. Хэрвээ хүний амьдрал махан биеийн харилцаагүй байсан бол, махан биеийн түвэгтэй байдал байдаггүй байсан бол энэ нь хамаагүй амар хялбар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий түвэгтэй бөгөөд хүнд тийм зүйлс байх нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй байгаагийн баталгаа юм. Хэрвээ чи ах эгч нартай адилхан харилцаатай байсан бол, хэрвээ чи гэр бүлийнхэнтэйгээ адилхан харилцаатай байсан бол чамд ямар ч санаа зовох зүйл үгүй бөгөөд хэний ч тухай сэтгэлээ чилээх хэрэггүй байх байсан. Үүнээс илүү дээр юу ч үгүй ба ийм байдлаар хүн өөрийн зовлон шаналлын хагасыг хөнгөлдөг. Газар дээр энгийн хүний амьдралаар амьдарснаар хүн тэнгэрэлчтэй адил байх болно; хэдийгээр махан биетэй хэвээр байсан ч тэр тэнгэрэлчтэй маш адил байх болно. Энэ нь эцсийн амлалт, энэ нь хүнд өгөгдсөн сүүлчийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн тийм зүйлсийг мэдэрч туулах нь утга учиргүй гэж чи бодож байна уу? Гэсгээлт, шүүлтийн ажил нь ямар ч шалтгаангүйгээр хийгдэж болох уу? Хүнийг гэсгээж, шүүх нь түүнийг ёроолгүй нүхэнд хийх явдал юм гэж өмнө нь хэлдэг байсан, энэ нь түүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авна гэсэн утгатай. Энэ нь нэг зүйлийн төлөө юм: хүнийг цэвэрлэхийн төлөө. Бурхан хүнийг зөнд нь орхисныхоо дараа, хүнийг санаатайгаар ёроолгүй нүхэнд оруулдаггүй. Харин ч энэ нь хүний доторх тэрслүү зантай харьцахын төлөө бөгөөд ингэснээр эцэстээ хүний доторх зүйлс цэвэрлэгдэж, ингэснээр тэр Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болох юм. Хэрвээ энэ нь хийгдчихвэл бүх зүйл биелэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Амарч байгаа амьдрал гэдэг ямар ч дайнгүй, ямар ч бусармаг зүйлгүй, ямар ч шударга бус байдалгүй амьдрал юм. Өөрөөр хэлбэл Сатаны дарамт (энд “Сатан” гэдэг нь дайсагнасан хүчийг хэлж байна), Сатаны ялзруулалт, Бурханы эсрэг ямар нэгэн хүчний халдлагагүй байна гэсэн үг. Бүх зүйл өөрсдийн төрлийг дагаж, бүтээлийн Эзнийг шүтэн мөргөдөг. Тэнгэр, газар бүхлээрээ амар амгалан байна. Энэ бол хүн төрөлхтний амар тайван амьдрал юм. Бурхан амралтанд орох үед газар дээр шударга бус байдал үргэлжлэн оршихоо болино, мөн дайсагнасан хүчний халдлага байхгүй байх болно. Хүмүүс бас шинэ ертөнцөд орох болно; тэд Сатаны ялзралд автсан хүн төрөлхтөн байхаа больж, харин Сатанаар ялзруулагдсаныхаа дараа аврагдсан хүмүүс байх болно. Хүн төрөлхтний амралтын өдөр нь Бурханы ч бас амралтын өдөр байна. Хүн төрөлхтөн амралтанд орох чадваргүйн улмаас Бурхан Өөрийн амралтыг алдсан; Тэр анхнаасаа амрах чадваргүй байсан юм биш. Амралтанд орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино эсвэл бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, мөн Бурхан ажиллахаа больж эсвэл хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтанд орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан; хорон муу үйлд нь Сатантай нэгддэг хорлонт муу хүмүүс шийтгэгдэж, арчигдан хаягдсан; Бурханд дайсагнасан бүх хүч оршин байхаа больсон. Бурхан амралтанд орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтанд орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзралын юу ч байхгүй, ямар ч шударга бус зүйл тохиолдохгүй. Хүмүүс газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжинд амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтанд ороход, энэ нь Сатан устгагдаж, хүмүүс аврагдаж, хүмүүсийн дунд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүмүүсийн дунд ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Тиймээс Бурхан завгүй байхаа болих ба хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтанд орох болно. Бурхан Өөрийнхөө анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын тус тусдаа оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар байдаг. Амрах зуураа Бурхан газар дээрх бүх хүний амьдралыг залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр адилхан ертөнцөд амьдарч чадахгүй, харин хоёуланд нь тус тусын амьдрах байдал байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин тэгэхэд бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн бөгөөд мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай ижил биш. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Тиймээс Бурхан амралтанд орох үедээ Бурхан Өөрийн анхдагч байранд буцаж очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтанд орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээрээс Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтанд орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын хоорондох дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар Өөрийн удирдлагын ажил дууссаны дараа Бурхан амралтанд орох явдал, хүний бүрэн аврал, амралтанд орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амарч байхдаа Бурханыг шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдрах болно, харин Бурхан амарч байхдаа хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх болно; Тэр тэднийг газар дэлхийгээс бус тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтанд орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтанд орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэд эцсийн өдрүүдийн агуу гай гамшгуудаар устгагдсан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч мэдэхгүй. Хүмүүс бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтанд орох урьдчилсан нөхцөлүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Өмнөх:Хүн төрөлхтний хүрэх газар, хаанчлалын үзэсгэлэнт байдлын дүр зураг ямархуу вэ? Бурханы үгийн аль нь үүнийг баталдаг вэ?

Дараах:Төгс Xүчит Бурхан миний амьдралд хоёр дахь боломж олгосон

Танд таалагдаж магадгүй