4. Хүн завхарсан зан чанараараа амьдарвал үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадах эсэх

Холбогдох Бурханы үг:

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Та нар мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг та нар үргэлж илүү уран хачин зүйл сэдэж, бусдаас илүү давуу байж, шинэ арга заль олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг чинь Бурхан харж чадна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орох талаар чи анхаардаггүй. Чи үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү? Зарим нь бүр: “Үүнийг хийвэл Бурхан маш баяртай байх болно; Түүнд энэ үнэхээр таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Энэ удаа би Бурханд харуулж, Түүнд сайхан гэнэтийн бэлэг барих болно” гэж хэлдэг. Энэхүү гэнэтийн явдлын үр дүнд тэд Ариун Сүнсний ажлыг алдаж, Бурханаар таягдуулдаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үр дагаврыг нь анхаарч үзэхгүй байж яаж болох юм бэ? Бурханы зан чанарт халдаж, Түүний захиргааны зарлигийг зөрчөөд, таягдуулах үед чинь чамд хэлэх үг үлдэхгүй. Санаа зорилго чинь ямар ч байсан хамаагүй, зориуд хийсэн эсэх чинь ч хамаагүй, хэрэв чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, Бурханы хүслийг ойлгодоггүй бол Бурханд амархан халдаж, Түүний захиргааны зарлигийг амархан зөрчих болно; энэ бол хүн бүрийн сэрэмжлэх ёстой зүйл юм. Чи асар ноцтой түвшинд Бурханы захиргааны зарлигийг зөрчих юм уу Бурханы зан чанарт халдмагц санаатай ингэсэн үү, санаандгүй ингэсэн үү гэдгийг чинь Бурхан харгалзан үзэхгүй; энэ нь чиний тодорхой харах ёстой зүйл юм. Энэ асуудлыг тодорхой ойлгож чадахгүй бол чамд асуудал үүсэх нь дамжиггүй. Бурханд үйлчлэхдээ хүмүүс агуу дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, агуу ажил гүйцэтгэж, томоохон ном хэвлэж, асар том цуглаан хийж, агуу удирдагч байхыг хүсдэг. Хэрэв чи үргэлж том санаархалтай явдаг бол Бурханы агуу захиргааны зарлигийг зөрчинө; ийм хүмүүс хурдан үхэх болно. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ чин үнэнч бус, үнэн сүсэгтэй, эсвэл хянуур биш байвал эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы захиргааны зарлигийг зөрчих болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Ойрд хүмүүс аливаа зүйлтэй таарах болгондоо бодит нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран өөрсдийгөө ийм тийм юм хийж чадна гэж боддог тул зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй бөгөөд үүнийгээ өөрсдийн хүслээр хийдэг. Тэдний үйл ажиллагааны чиглэл зохистой эсэх, үнэнтэй нийцдэг эсэхээс үл хамааран тэд зүгээр л зөрүүдлэн зүтгэж, хувийн санаа зорилгынхоо дагуу үйлддэг. Ихэвчлэн Бурхан тэдний зүрх сэтгэлд байгаа мэт санагддаг боловч аливааг хийх үед нь Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаггүй. “Би хийдэг зүйлдээ Бурханд ойртож чадахгүй байна. Урьд нь би шашны зан үйл үйлдэж дассан байсан, тэгээд Бурханд ойртох гэж хичээсэн ч ямар ч үр дүн гараагүй. Би Бурханд ойртож чадаагүй” гэж зарим хүн хэлдэг. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, гагцхүү өөрсдөө л байдаг бөгөөд хийдэг бүхэндээ үнэнийг хэрэгжүүлж ер чаддаггүй. Үнэний дагуу үйлдэхгүй байна гэдэг нь аливааг өөрийн дураар хийнэ гэсэн үг бөгөөд аливааг өөрийн дураар хийнэ гэдэг нь Бурханыг орхино гэсэн үг; өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Хүний санаа нь голдуу сайн, зөв зүйтэй гэж хүмүүст харагддаг бөгөөд үнэнийг тийм ч их зөрчдөггүй мэт харагддаг. Ийм маягаар аливааг хийх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг гэж хүмүүст санагддаг; аливааг ингэж хийх нь Бурханд захирагдаж байгаа хэрэг гэж тэд боддог. Үнэн хэрэгтээ хүмүүс Бурханыг үнэхээр эрж хайж, энэ тухай Бурханд залбирч байгаа юм биш; мөн тэд Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагад нийцүүлэн сайн хийхээр хичээдэггүй. Тэдэнд ийм жинхэнэ байр байдал байдаггүй, тийм хүсэл ч байдаггүй. Энэ бол хэрэгжүүлэлтийнхээ явцад хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Чи Бурханд итгэдэг боловч Бурханыг зүрх сэтгэлдээ байлгадаггүй. Энэ нь яаж нүгэл биш байх юм бэ? Чи өөрийгөө мэхэлж байгаа хэрэг бус уу? Тийм маягаар итгэвэл чи ямар үр дүнд хүрч чадах юм бэ? Түүнчлэн, итгэлийн ач холбогдол хаана байна вэ?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

Үүргээ гүйцэтгэж байхдаа зүгээр л хийсэн дүр эсгэх нь гол цээрлэх зүйл юм. Хэрвээ чи тийнхүү үйлдсээр байх юм бол үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй. Үүрэгтээ зүрх сэтгэлээ зориулах ёстой! Хүмүүст ийм боломж ирэх нь маш хэцүү байсан! Бурхан боломж олгох үед тэд үүнийг шүүрэн авдаггүй бол тэр боломж алдагдана—тэгээд хожим нь тэд тийм боломж олохыг хүссэн ч гэсэн тийм боломж дахиад гарч ирэхгүй байж магадгүй. Бурханы ажил хэнийг ч хүлээдэггүй, үүргээ гүйцэтгэх боломж ч мөн адил. Зарим хүн “Би өмнө нь үүргээ сайн биелүүлээгүй, харин одоо үүргээ гүйцэтгэхийг хүссээр л байна, иймээс энэ удаа би зориг шулуудсан; би арай илүү ухамсартай байж, арай илүү ажиллаж, үүнийг сайн хийж гүйцэтгэнэ” гэж хэлдэг. Гэвч заримдаа ийм боломж байхаа больсон байдаг. Тийм ч олон боломж гарч ирдэггүй тул чи боломж гарсан дээр нь шүүрч авах ёстой. Хүчин чармайлт гаргаж, зарлагах хэрэгтэй, мөн бие, сэтгэл, цаг заваа зориулахыг шаарддаг үүрэгтэй тулгарах үедээ чи юу ч үлдээх ёсгүй бөгөөд өчүүхэн сүйхээгээ нуун далдлах юм уу ямар нэг зай завдал үлдээх ёсгүй. Хэрэв чи ямарваа зай завдал үлдээж, тооцоотой, овсгоотой, зальхай байвал тааруухан ажил хийх нь гарцаагүй. “Намайг заль мэх гаргаж байхыг хэн ч хараагүй. Ямар догь вэ!” гэж чи хэлж магад. Энэ ямар төрлийн сэтгэхүй вэ? Чи хүмүүсийн ч, Бурханы ч нүдийг хуурчихлаа гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ Бурхан юу хийснийг чинь мэддэг үү, үгүй юу? (Мэддэг). Ерөнхийдөө чамтай урт удаан хугацаанд харилцаж байгаа хүмүүс ч гэсэн олж мэдэх бөгөөд чамайг үргэлж заль гаргадаг, хэзээ ч мэрийдэггүй, хүчин зүтгэлийнхээ ердөө л тавь, жаран хувь, бүр сайндаа л наян хувийг зарцуулдаг хүн гэж хэлнэ. Тэд чамайг бүх зүйлийг маш будилуу байдлаар хийдэг, мөн хийж байгаа бүхэндээ хайхрамжгүй царайлдаг гэцгээх болно; чи ажилдаа огтхон ч ухамсартай байдаггүй. Чамаар юм хийлгэвэл тэр үед л чи жаахан хүчин чармайлт гаргадаг; хэрэв ажил чинь чанарын шаардлага хангасан эсэхийг шалгах хүн байвал чи арай дээр хийдэг—гэхдээ шалгах хэн ч байхгүй бол чи жаахан хойрголдог. Харьцалт туулбал чи зүрх сэтгэлээ зориулдаг; эс бөгөөс ажлынхаа явцад ямагт зүүрмэглэж, өөр хэн ч анзаарахгүй гэж бодон, чадлынхаа хэрээр хариуцлага хүлээлгүй өнгөрөх гэж хичээж байдаг. Цаг хугацаа өнгөрч, хүмүүс анзаардаг. Тэгээд тэд, “Энэ хүн найдваргүй, итгэл даадаггүй; түүнд чухал үүрэг гүйцэтгүүлэхээр өгвөл хянах хэрэгтэй. Тэр зарчимтай хамаагүй ердийн даалгавар, ажил хийж чаддаг, гэхдээ түүнд ямар нэг амин чухал үүрэг гүйцэтгүүлэхээр өгвөл баллах магадлал хамгийн өндөртэй, тэгээд чи хууртсан байх болно шүү” гэцгээдэг. Хүмүүс түүнийг нэвт шувт харж, тэрээр бүх нэр төр, шулуун шударга байдлаа бүрмөсөн алдсан байх болно. Хэрэв түүнд хэн ч итгэж чадахгүй бол Бурхан яаж чадах юм бэ? Бурхан түүнд ямар нэг томоохон даалгавар даалгана гэж үү? Тийм хүн итгэл даахааргүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

Хүмүүс үүрэг болон Бурханы аль алинд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой—энэ нь Бурханаас эмээх айдас юм. Бурханд үнэнч шударга зүрх сэтгэлээр хандахдаа хүмүүс ямар хандлага баримтлах ёстой вэ? Хүмүүс өөрсдөд нь гамшиг авчрах уу, ерөөл авчрах уу гэж эргэлзэхгүй, болзол тавихгүйгээр Бурханы зохион байгуулалтад захирагдах замаар үүргээ гүйцэтгэхдээ Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах ёстой. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг. Үргэлж эргэлзэж, байнга болзол тавьж, эцэс төгсгөлгүй судалгаа явуулдаг хүмүүс үнэнч зүрх сэтгэлтэй юу? Тийм хүний зүрх сэтгэлд юу оршдог вэ? Тэдний зүрх сэтгэлд ов мэх, ёрын муу байдал байдаг бөгөөд тэд үргэлж судалгаа хийж байдаг. Хувийн ашиг сонирхолд нь нөлөөлөх ямар нэг зүйл тохиолдох үед тэд “Бурхан надад ийм зүйл хийж, надад зориулан ийм нөхцөл зохицуулах үедээ юу бодож байсан юм бол? Энэ нь бусад хүнд тохиолдсон зүйл мөн үү? Үүнийг туулж дууссаны дараа үр дагавар нь ямар байх вэ?” гэж боддог. Тэд эдгээр асуудлыг судалдаг; юу олж авч, юу алдаж болох, тухайн асуудал гамшиг авчрах уу, ерөөл авчрах уу гэдгийг судалдаг. Эдгээр асуудлыг судалж эхэлмэгцээ тэд үнэнийг хэрэгжүүлж чаддаг уу? Бурханыг дуулгавартай дагаж чаддаг уу? Тэд үүрэг биелүүлж эхлэхдээ үүнийгээ судалж, “Энэ үүргийг биелүүлбэл би зовох уу? Алс хол газар нэлээд их цаг өнгөрүүлэх хэрэгтэй болох уу? Байнгын хоол унд, амралттай байж чадах уу? Би ямар төрлийн хүмүүстэй холбогдох бол?” гэж асуудаг. Хэдийгээр тэд гаднаа энэ үүргийг хүлээн авдаг ч зүрх сэтгэлдээ ов мэх өвөрлөн, иймэрхүү зүйлийг цаг ямагт судалсаар байдаг. Үнэн хэрэгтээ тэдний судалдаг энэ бүх зүйл хувийн ашиг сонирхолтой нь холбоотой; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бус, өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үздэг. Хэрэв хүмүүс зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг харгалзаж үзэх юм бол үнэнийг хэрэгжүүлэхэд амаргүй байх бөгөөд Бурханд үнэхээр дуулгавартай байдаггүй. Иймэрхүү судалгаа хийдэг хүмүүсийн олонход нь эцэстээ юу тохиолддог вэ? Зарим нь Бурханы эсрэг тэрсэлдэг; өөрөөр хэлбэл, тэд ажиллаж байхдаа нүд цавчилгүй, сөрөг сэтгэл хөдлөлөөр дүүрэн юм хийдэг. Ямархуу зан чанар иймэрхүү сэтгэл хөдлөлийг авчирдаг вэ? Ов мэх, ёрын муу байдал; ёрын муу болохдоо тулсан энэ хүмүүс Бурханы эсрэг тэмцэлдэж байдаг! Хүмүүс цаг ямагт судалгаа хийх үед анхаарал нь сарнидаг, тэгвэл ийм байдалд тэд үүргээ зохих ёсоор биелүүлж чадах уу? Тэд Бурханыг үнэнч шударгаар, сэтгэлээсээ шүтэн мөргөдөггүй, үнэнч зүрх сэтгэлгүй бөгөөд үүргээ биелүүлж байхдаа үргэлж ажиглаж, үгээ гамнаж байдаг. Үүнээс юу улбаалдаг вэ? Бурхан тэдэн дээр ажилладаггүй бөгөөд тэд юу ч хийлээ гэсэн зарчмыг олж чадалгүй, хийдэг бүхэн нь үргэлж буруутдаг. Яагаад аливаа зүйл үргэлж буруутдаг вэ? Заримдаа Бурхан тэднийг илчилж байгаа юм биш, тэд өөрсдийгөө сүйрүүлж байдаг. Тэд Бурханы гэрийн ажил, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт авч үзэлгүй үргэлж өөрсдийнхөө төлөө явуулга хийж, нэр төр, байр суурийнхаа төлөө төлөвлөгөө гаргаж байдаг. Ийм зүйл хийсээр байгаад, гажуудаж эхэлдэг. Өөрсдийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйн төлөө төлөвлөгөө гаргах, Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаарах хоёр дээр тэдний үйлдлээс гарах үр дүн адилхан байдаг уу? Үгүй, үр дүн нь яавч адилхан байдаггүй. Тэд илчлэгддэг бөгөөд ийм зан авир үүргээ биелүүлж байгаад тооцогддоггүй; ийм хүний үйлдлийн мөн чанар болон уг чанар өөрчлөгдсөн байдаг. Энэ нь зүгээр л багахан алдагдлын тухай асуудал бол тэд аврагдах бололцоотой хэвээр үлдэнэ—тэдэнд боломж байсаар байна. Харин томоохон алдагдал үүсвэл тэдэнд боломж үлдэх үү? Тухайн асуудал үймээн, саад тотгор үүсгэх хэмжээний ноцтой хэрэг байх юм бол тэр хүн халагдаж, таягдан хаягдах ёстой; зарим хүн яг ийм маягаар таягдан хаягдсан. Үүний уг үндэс юу болохыг та нар олж мэдсэн үү? Асуудлын гол нь хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын талаар үргэлж бодож, тэрэндээ хөтлөгдөж, суурь болгох багахан үнэн ч үгүй, Бурханд дуулгавартай байх өчүүхэн ч хандлага байдаггүй. Тэгэхээр хүмүүс яаж дуулгавартай байх вэ? Хэрэгжүүлэлтийн зам энд байдаг. Зарим хүн асуудалтай тулгарахаараа хамгийн түрүүнд “Би ингэж хийвэл Бурханы гэрийн ашиг сонирхол хохирно; тэгж хийвэл хохирохгүй—харин би нэр нүүргүй болж, ихэд зовж зүдэрнэ, аливааг хайж, бусад хүнтэй зөвлөлдөхөд илүү их цаг зарцуулах ёстой болно” гэж боддог. Тэд оюун санаандаа энэ талаар ахин дахин эргэцүүлдэг: “Бурханы гэрийн ашиг сонирхол багахан хохироход сүйдтэй юм болохгүй. Би үүнийг ингээд л хийчихье, энэ асуудал дээр би эцсийн шийдийг гаргана, хүн болгонтой энэ талаар ярилцах хэрэг байхгүй.” Ингэж авирлах нь өөрсдийнх нь байр суурь, үнэ цэнийг харуулна, шийдэмгий, туршлагатай, чадварлаг агаад сул дорой, эргэлзсэн, хулчгар биш гэдгийг нь бусдад харуулна гэж тэд боддог—гэвч эцэст нь юмыг хийж дууссаны дараа Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саатуулж, хохирол учруулсан хүмүүс нь тэд болж, илчлэгдэж, таягдан хаягдана. Үр дагавар нь ийм байна. Гэвч хэрвээ тэд Бурханы зохицуулалт, зохион байгуулалтад захирагдаж, үнэн-зарчмын дагуу үйлддэг бол үр дүн нь өөр байна. Асуудал тулгарах үед эцсийн шийдвэрийг гаргах хүн нь тэд биш байх болно; хэдэн хүн хамтдаа нөхөрлөж, зөвлөлдөх бөгөөд Ариун Сүнс ажиллаж эхэлмэгц хүмүүсийн зүрх сэтгэл гэгээрч, хүний төсөөллөөр үйлдэхийн алдаа, дутагдлыг ухаарч, илүү дээр зам олж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохгүй. Хүн болгон хамтдаа нөхөрлөж, зөвлөлдөх болохоор тэдний тус бүрийнх нь ялгамж чанар, байр суурь, бие даасан байдал, чадвар хэдийгээр илэрхий тодрохгүй боловч Бурханы гэрийн ашиг сонирхол хохирохгүй. Тиймээс үр дүн нь өөр байна. Тэгсэн ч гэсэн тэднийг халах уу? (Үгүй.) Энэ бол Бурхан дурсан санаж байгаа хэрэг юм. Хэрэв хүмүүс асуудалтай тулгарах үедээ үнэн-зарчмын дагуу үйлдэж чаддаг бол Бурхан бүхнийг далдуур хамгаална. Хэрвээ хүмүүс үргэлж хуйвалдаж, тооцоолж, явуулга сэдэн өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, Бурханы гэрийн ашиг сонирхол юм уу Бурханы хүслийг огт бодохгүй, Бурханы зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагах өчүүхэн ч хүсэлгүй бол—тэдэнд ийм хүсэл ч байхгүй бол—эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэд бүтэлгүйтнэ; тэдний юу болох нь илчлэгдэнэ. Тэдний хүртэх зүйл энэ биш үү? Ийм хүмүүсийг өрөвдөх нь зохистой юу? (Үгүй.) Өөрийн ашиг сонирхлын төлөө явуулга хийвэл зайлшгүй гарах үр дүн нь энэ билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

Бусад хүмүүс өөрөөс нь илүү гараад, өөрсдийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болж бусдыг үнэлэхийн оронд, дайрч давшилж, гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийгөө л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүргийг огт хайхардаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхол бус, өөрийнхөө ашиг сонирхлын талаар л боддог ийм хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи хэн нэгнийг санал болгож, тэр хүн чинь авьяастай нэгэн болж боловсрон, улмаар Бурханы гэрт бас нэгэн авьяастай хүнийг авчрах юм бол чи ажлаа сайн хийсэн байх бус уу? Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой мөс чанар, эрүүл ухаан юм. Үнэнийг хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үйлдэлдээ Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч чаддаг. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үед зүрх сэтгэл чинь зөв болдог. Хэрэв чи бусдад харуулах гэж л аливааг хийн, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрдөггүй бол Бурхан зүрх сэтгэлд чинь байгаа хэрэг үү? Ийм хүмүүст Бурханаас эмээх зүрх сэтгэл байдаггүй. Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдлыг эзэмшсэн хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн билээ. Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ хангаж байдаг бол ийм хүн үнэний бодит байдлыг эзэмшдэггүй. Энэ бол Бурханд ичгүүр авчирдаг хүний тэмдэг билээ. “Би юу ч хийгээгүй шүү дээ; Бурханыг би яаж шившиглэсэн юм бэ?” гэж чи хэлдэг. Чи бодол санаа, зорилго, мөн үйлдлийнхээ цаад зорилго, зорилт, сэдэл, хийсэн үйлийнхээ үр дагавар гээд бүх талаар Сатаныг хангалуун болгож, түүний тоглоом тохуу болж, түүнд сул талаа атгуулж байна. Чамд Христэд итгэгчийн хувиар эзэмших ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг хугалдаг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй байдаг. Бурхан хийсэн зүйлийг чинь санах уу? Эцэстээ Бурхан чиний үйлдэл, гүйцэтгэсэн үүргийн талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарахгүй гэж үү? Библид, Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ.” Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, Эзэний нэрээр номлохоор явдаг хүмүүс яагаад мууг үйлдэгчид болсон юм бэ? Энэ мууг үйлдэгчид хэн бэ? Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс үү? Тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Мөн Бурханы төлөө аливааг орхин, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ биелүүлдэг. Гэвч тэд үүргээ биелүүлэхдээ үнэнч байдал, гэрчлэлгүй байдаг тул энэ нь мууг үйлдэж байгаа явдал болжээ. Иймээс Эзэн Есүс “Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлсэн юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунаж, ховдоглон идэж, нойронд шимтэж, махан биедээ бүх анхаарлаа хандуулан, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд зүй ёсны чиг үүргээ чуулганд биелүүлдэггүй, харин чуулганыг сорон мөлжиж эсвэл ах эгч нараа Миний үгээр сургамжилж, эрх мэдлийн байр сууринаас бусдыг захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр, үргэлж өөрсдийгөө Бурханы дотнын хүн гэж хэлдэг нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ санаа чинь зөв боловч Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин санаа чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханд шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд сорон мөлжиж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Хийдэг бүхнийг нь Бурханы Сүнс шинжихийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Тэд үргэлж ах эгч нараа залилж, мэхлэн, яг л усан үзмийн талбайг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээж авахад тохирно гэж үү? Өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй байж чи Бурханы даалгаврыг хүлээж авахад тохирно гэж үү? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчилж байхад Бурхан чамд илүү их ажил даалгаж чадна гэж үү? Ажилд энэ нь садаа болох бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Одоогоор хэд хэдэн чуулганыг удирдахыг чамаас хүссэн боловч чи өөрийгөө орхиогүйгээр үл барам, бүр өөрийн үзэл, санаа бодолтой зууралдан “Бид бусдад хязгаарлагдах ёсгүй, өнөө үед сохроор захирагдах ёсгүй гэж Бурхан хэлсэн тул энийг ийм маягаар хийх ёстой гэж би бодож байна” гэх мэт зүйл хэлдэг. Тиймээс та нар дор бүрнээ өөрсдийнхөө санал бодлыг баримтлаад, хэн нь ч хэнийгээ дуулгавартай дагадаггүй. Үйлчлэл чинь мухардалд орсон гэдгийг тодорхой мэдэж байгаа ч “Миний харж байгаагаар, миний арга зам тийм ч хол зөрөөгүй байна. Ямар ч байсан, бидний аль алинд нэг тал бий: Чи өөрийнхийгөө ярь, би өөрийнхийгөө ярья; чи өөрийнхөө үзэгдлийг нөхөрлө, би өөрийнхөө оролтыг ярья” гэж хэлсээр байдаг. Та нар шийдвэрлэх ёстой олон зүйл дээр хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, эсвэл зүгээр л аргалдаг ба дор бүрнээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж, байр суурь, алдар хүнд, нэр нүүрээ болгоомжтой хамгаалдаг. Та нарын аль нь ч өөрийгөө даруухан байлгахыг хүсдэггүй бөгөөд амиа илүү хурдан өсгөхийн тулд аль ч тал нь өөрийгөө орхиж, нэг нэгнийхээ дутагдлыг нөхөх санаачилга гаргахгүй. Та нар хамтран ажиллаж байхдаа үнэнийг эрэлхийлж сурах ёстой. “Би үнэний энэ талыг тодорхой ойлгодоггүй. Чамд үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?” гэж чи хэлж болно. Эсвэл, “Энэ талаар чи надаас илүү туршлагатай; надад бага зэрэг удирдамж өгч болох уу?” гэж болох юм. Тэгэх нь үүнийг хийх сайн арга зам биш гэж үү? Та нар ихээхэн номлол сонссон ба үйлчлэл хийх бага зэрэг туршлагатай. Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна. Түүнчлэн, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аливаа зүйлийн талаар хянуур нөхөрлөх ёстой. Ингэснээр л та нар хааш яаш авирлахын оронд чуулганы төлөө хариуцлага хүлээнэ. Бүх чуулганаар зочилсныхоо дараа та нар цуглаж, олж илрүүлсэн бүх асуудал болон ажилд чинь тулгарсан аливаа асуудлын талаар нөхөрлөх ёстой, дараа нь хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтийнхээ талаар ярилцах ёстой—энэ бол үйлчлэлийн зайлшгүй чухал хэрэгжүүлэлт юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна. Хамтран ажиллах зуураа хэлэх зарим үг чинь тохиромжгүй байж болох ч тэр хамаагүй. Энэ талаар дараа нь нөхөрлөж, илүү тодорхой ойлголттой бол; үүнийг бүү үл ойшоо. Иймэрхүү нөхөрлөлийн дараа ах, эгч нарынхаа дутагдлыг нөхөж чадна. Ийм маягаар ажилдаа улам гүн орсноор л илүү сайн үр дүнд хүрч чадна. Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ үргэлж муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Тийм хүмүүс муухай зан чанартай байдаг; тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн, тийм зүйлс та нарын дунд тохиолддог хэвээр; та нар бүр нөхөрлөлийн үеэр нэг нэг рүүгээ дайрч давшилж, албаар шалтаг хайж, ялихгүй жаахан асуудал дээр нүүрээ минчийтэл маргалдаж, хэн нь ч найр тавихыг хүсдэггүй, хүн бүр дотроо бодсоноо нөгөөгөөсөө нууж, нөгөө талаа анхааралтай ажиглаж, үргэлж сэрэмжлэхдээ тулдаг. Иймэрхүү зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг тийм ажил ах, эгч нарыг ямар нэгэн зүйлээр хангаж чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв зам руу залж чиглүүлж чаддаггүйгээр үл барам, үнэндээ завхарсан зан чанараа ах, эгч нартаа шингээж байдаг. Чи бусдыг хорлож байгаа бус уу? Чиний мөс чанар аймшигтай бөгөөд голдоо ортол илжирсэн байна! Чи бодит байдалд ордоггүй, үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, диавол шиг уг чанараа ичгүүр сонжуургүйгээр бусдад илчилдэг. Чи ерөөсөө ичихээ мэддэггүй! Энэ ах, эгч нарыг чамд даалгасан атал чи тэднийг там руу аваачиж байна. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чамд ичих нүүр огт алга!

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс эш татав

Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй байдаг. Үүний улмаас үргэлж дахиж хийх ёстой болдог чанаргүй ажил гардаг нь урагш ахихад ноцтой нөлөөлдөг. Туршлага дулимаг, мэргэжлийн чадваргүй гэдгээс өөр шалтгаан үүнд бий юу? Мэргэжлийн чадвар, туршлагыг аажмаар сурч, хуримтлуулж болно, харин хүмүүст зан чанартай холбоотой асуудал байвал энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Хүмүүсийг засаж, харьцах шаардлагатай; хүмүүс бие биеэ хянаж, үнэнийг эрэлхийлэх шаардлагатай юм. Үүргийн гүйцэтгэлд, үргэлж дахиж хийх ёстой болдог ажил гарахад хүргэдэг хамгийн том асуудал нь мэргэжлийн чадваргүй, туршлага хомс байдал биш. Харин хүмүүс туйлын их өөрийгөө зөвтгөж, биеэ тоодог явдал бөгөөд тэд эв эетэйгээр хамтран ажиллалгүй ганцаараа, дур зоргоороо үйлддэгийн улмаас аливаа зүйлийг хийж дуусахад ажил нь чансаатай байж чаддаггүй бөгөөд тийм ч учраас хүчин чармайлт нь талаар болдог. Үүний цаана байгаа хамгийн ноцтой асуудал юу вэ? (Хүний завхарсан зан чанар). Завхарсан зан чанар асар том саад бэрхшээл дагуулдаг. Тэгвэл завхарсан зан чанарын аль тал нь хүмүүсийн үүргийн гүйцэтгэлийн бүтээмжид нөлөөлдөг вэ? (Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал). Биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг байдал зан авирт хэрхэн илэрдэг вэ? Ганцаараа шийдвэр гаргах, бусдыг сонсохгүй, бусадтай зөвлөлдөхгүй, эв найртай хамтран ажиллахгүй байх, мөн аливаад эцсийн шийдвэр гаргахыг үргэлж хүсэх. Хэдийгээр хэдэн сайн ах эгч тодорхой нэг үүрэг гүйцэтгэх гээд хамтран ажиллаж, дор бүрнээ урдах ажлаа хийх боловч бүлгийн удирдагч, аль эсвэл эрх бүхий хүн эцсийн шийдвэрийг гаргахыг үргэлж хүсдэг. Тэд юу ч хийлээ гэсэн бусадтай хэзээ ч эв найртай хамтран ажилладаггүй бөгөөд нөхөрлөл хийдэггүй, мөн эхлээд бусадтай зөвшилцөлд хүрэлгүйгээр аливааг яаран хийж эхэлдэг. Тэд хүн болгоныг зөвхөн өөрийнхөө үгэнд оруулдаг бөгөөд үүнд асуудал оршдог. Түүнчлэн бусад хүн асуудлыг олж харлаа ч эрх бүхий хүнийг болиулахаар санаачилга гаргахгүй байх нь эцэстээ оролцсон хүн болгон ажлаа дахиж хийж, ингэх явцдаа ядарч туйлдах нөхцөл байдал үүсгэхэд хүргэдэг. Тэгэхээр, бусад хүн ч бас хариуцлага хүлээдэг үү? (Тийм). Нэг талаар, эрх бүхий хүн ганцаараа, дур зоргоороо үйлдэж, аливааг өөрийнхөөрөө хийнэ гэж зүтгэн, харин бусад нь түүнийг болиулахын тулд юу ч хийхгүй, бүр ч ноцтой нь бүр даган дуурайдаг; ингэснээрээ тэд хамсаатан болж байгаа бус уу? Хэрэв чи энэ хүнийг хязгаарлаж, саад хийж, илчлэхийн оронд түүнийг дагаж, түүнд мэхлэгдэх юм бол Сатаны зовоох ажлыг зоргоор нь тавьж байгаа хэрэг бус уу? Энэ гарцаагүй чиний асуудал. Нөгөө талаар, чи асуудал олж хараад үүнийгээ мэдэгдэхийн оронд найрсаг хүний дүрд тоглох нь үнэнч бус байдлын илэрхийлэл бус уу? Тийм ээ, энэ нь Бурханд үнэнч бус байгаагийн илэрхийлэл яг мөн. Чи үргэлж Сатаны хамсаатан шиг авирлаж, түүний зараал, аялдан дагагчийн үүрэг гүйцэтгэж, үүрэг, хариуцлагадаа өчүүхэн ч үнэнч биш хэр нь Сатанд нэлээд үнэнч байдаг нь энэ асуудлыг үнэхээр ноцтой болгож байна. Мэргэжлийн чадваргүй байдлын хувьд гэвэл ажиллаж байхдаа байнга суралцаж, туршлага хуримтлуулах боломжтой. Тиймэрхүү асуудлыг амархан шийдвэрлэж болно. Шийдвэрлэхэд хамгийн хэцүү зүйл бол хүний завхарсан зан чанар юм. Хэрвээ үүнийг шийдвэрлэхгүй бол, хэрвээ та нар үнэнийг эрэлхийлэхгүй, үргэлж ухарч няцаж, найрсаг хүний дүр эсгэх юм бол; хариуцлага үүрдэггүй бол; мөн хэн нэгэн буруу юм хийвэл үүнийг нь ил болгож, илчилж, тэдэнтэй харьцдаггүй бол; Бурханы гэрийн ажлыг тоглоом, наргиа мэтээр авч үзэх юм бол; чи үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй бол ажлын ахиц удаа дараалан саатна. Үүргээ ингэж гүйцэтгэх нь үнэнч бус явдал.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”-аас эш татав

Зарим хүн хариуцлага үүрэхээс тун их айдаг. Хэрвээ Бурханы гэрээс тэдэнд ажил оноовол, энэхүү ажил нь хариуцлага хүлээх шаардлагатай болох эсэхийг мэдэхийг хүсдэг. Хэн нэгэн тэдэнд “Чи гарцаагүй зарим хариуцлага хүлээх ёстой болно, чи сайн ажиллахгүй бол чамтай харьцах нь гарцаагүй” гэж хэлбэл тэд “Тэгвэл би эхлээд бодъё” гэдэг. Тэд энэ талаар шөнө бодоод маргааш нь “Би үүнийг сайтар бодож үзлээ, би энэ үүрэгт сайн тохирохгүй юм шиг байна. Чи өөр хүн олсон нь дээр гэж би бодож байна” гэж хэлээд татгалздаг. Энэ хүн юунаас татгалзаж байна вэ? Тэд даалгавраас татгалзаж байна. Ажил өгөхөд, шүтлэггүй хүмүүсийн дунд ажил хийх гэж байгаа юм шиг, багахан хүчин чармайлтаар л дуусгаж болох ажил хийх гэж байгаа юм шиг амархан байна гэж эхлээд төсөөлдөг хүмүүс байдаг. Тэгээд тухайн ажил төсөөлсөн шиг нь амархан биш гэдгийг харахаараа арга заль сэддэг: “Хариуцлага үүрэхээс зугтахын тулд би тулгарсан аливаа асуудлыг зүгээр л нэн даруй илтгэе, тэгээд удирдагч тэрийг зохицуулаг. Удирдагч үүнийг хүссэнээрээ зохицуулж болно. Би ямар ч байсан тайлангаа аль хэдийн гаргасан болохоор үүнийг зохицуулах эсэх нь удирдагчийн мэдэх хэрэг болно. Би асуудлаас цэвэрхэн мултарна. Хэрвээ тэд үүнийг сайн зохицуулбал, би энэ ажлыг хийгээд байж болно, хэрвээ тэд зохицуулахгүй бол надад ямар ч хамаагүй. Би харьцалт туулахгүй, бүр болохоо байлаа гэхэд, би ажлаас чөлөөлөгдөх хүртлээ муудахгүй, чуулганаас хөөгдөнө гэж бүр ч үгүй”. Энэ бол тэдний санаа зорилго. Үр дүн нь бол, зарим нэг асуудалтай тулгарангуутаа тэдний хийдэг ганц зүйл нь удирдагч руу утасдаж, өөрсдөө зохицуулж чадахгүй нь гэж хэлдэг. Хэрвээ удирдагч тэдэнд юу хийх хэрэгтэйг нь хэлбэл, тэд хийж чадахгүй гэсэн өөр бусад шалтгаан олоод үүнийг зохицуулаач гэж удирдагчаас гуйдаг. Асуудалтай нүүр тулахаараа тэд тэр талаар эргэцүүлж, цаана нь байгаа үнэн-зарчмыг эрж хайдаггүй, бас үүнийг зохицуулах арга замыг бодож олох гэж ч оролддоггүй. Харин тэд үүнийг зохицуулах удирдагч олохын тулд чадах бүхнээ хийж, өөрсдөө хэрхэн зохицуулж болох талаар бодолгүйгээр хариуцлагаа бусдад тохох гэж үргэлж оролддог. Үүргээ ийм маягаар хэрэгжүүлэх нь Бурханыг гэх сэтгэлээ харуулж байгаа хэрэг мөн үү? (Үгүй). Хариуцлагаа бусдад тохож, үүргээ огоорч байна гэж үүнийг хэлдэг. Тэд зальжин авирлаж, хариуцлага хүлээхээс татгалздаг. Тэд зүрх сэтгэлээ биш, зөвхөн хөдөлмөрөө зориулдаг. “Үүнийг хариуцаж авсан чинь алдаа гаргаад дуусвал яах вэ?” гэж тэд боддог. Энэ тэдний сэтгэл зовоох гол зүйл болдог. Тэгвэл чи алдаа гаргахгүй гэж хичээж болох уу? Хүн болгон алдаа гаргадаг. Санаа зорилго нь зөв боловч тэдэнд туршлага дутагддаг бол, тиймэрхүү төстэй асуудлыг өмнө нь хэзээ ч шийдвэрлэж байгаагүй хэр нь чадах бүхнээ хийдэг бол Бурхан үүнийг нь харна гэж чи бодож байна уу? Түүнийг харна гэж тэд боддоггүй. Тэд “Үгүй ээ, цаг нь ирэхээр аливаа алдааны бурууг нь би хүлээх ёстой болно. Хичээгээд зүрх сэтгэлээ зориулах ямар хэрэг байна? Намайг бүх зүрх сэтгэлээрээ хичээсэн гэдгийг хэн ер нь мэдэх юм бэ? Хэн хардаг юм бэ? Надад л арга хэмжээ авна биз дээ? Би л гол хариуцлагыг нь үүрэх ёстой болох бус уу? Шударга бус байдалд өртдөг тухайгаа би хаана очиж ярих юм бэ?” гэж хэлдэг. Бурханы гэрт шударга бус байдал ер яаж байж болох вэ дээ? Хэн нэгэн чамтай буруу харьцсан ч гэсэн, Бурхан үүнийг харж чадна. Чи үүнд итгэх ёстой. Бурхан бүх зүйлийг ажиглаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг Тэр ажигладаг. Хэрвээ чи үүнд хүртэл итгэдэггүй бол чи үүргээ гүйцэтгэдэг үгүй нь ямар ч ялгаагүй. Хариуцлага үүрэхээс айдаг тэд асуудал гарах болгонд хамгийн түрүүнд удирдагчийг эрж хайдаг. Тэд өөрсдөө эхлээд асуудлыг зохицуулж, шийдвэрлэхийн оронд энэ талаар удирдагчид хэлдэг. Мэдээжийн хэрэг, өөрөө тэдгээр асуудал дээр ажиллаж байхдаа удирдагчид хэлдэг зарим хүн байдаг боловч зарим нь тэгдэггүй—удирдагчид мэдээлснийхээ дараа уг асуудлыг идэвхтэйгээр зохицуулахын оронд зүгээр суугаад хүлээдэг. Тэд идэвхгүйгээр тушаал хүлээдэг. Удирдагч зам зааж өгөхөд л ажиллаж, удирдагчийн хий гэсэн хэмжээгээр л хийдэг. Заавар өгөхгүй л бол тэд юу ч хийдэггүй, харин ч алгуурлаж, хэн нэгэн хашхирч, ташуурдаж хөдөлгөхийг хүлээдэг. Ийм хүн үүргээ үнэхээр гүйцэтгэж байна гэж үү? Энэ бол чин сэтгэлээ зориулан үйлчлэл хийж байгаа ч хэрэг биш; тэд үүрэг гүйцэтгэх гавьяагүй. Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ ийм хандлагатай байсан учраас таягдан хаягдаж байсан. Одоо ч гэсэн тэд ойлгохгүй хэвээр байж магадгүй: “Би үүрэгтээ маш урам зоригтойгоор өөрийгөө зориулж байхад намайг яагаад ингэж хэнэггүй хөөж байгаа юм бэ?”. Одоо ч гэсэн тэд ойлгохгүй хэвээр байдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс бүхий л амьдралынхаа турш үүнийг ойлгохгүй, харин ч өөрийн логикоор тайлбарлаад явж болзошгүй. Тэд “Өөрийгөө хамгаалах нь зөнгөөрөө хийдэг зүйл, энэ бол бидний хийх хэрэгтэй зүйл. Хэн өөрийгөө хамгаалдаггүй юм бэ? Хэн өөрийгөө харж ханддаггүй юм бэ? Хэн өөртөө гарах гарц үлдээдэггүй юм бэ?” гэж боддог. Хэрвээ чи өөрийгөө хамгаалж, өөртөө гарах гарц үлдээдэг бол чи үнэнийг хэрэгжүүлж байна уу? Чи одоо Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байна. Үүргээ гүйцэтгэх хамгийн эхний зарчим юу вэ? Энэ нь чи хүч гамналгүйгээр эхлээд үүргээ бүх зүрх сэтгэлээрээ гүйцэтгэх ёстой, ингэснээр чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чадна. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой үнэн-зарчим юм. Өөртөө гарах гарц үлдээж, өөрийгөө хамгаалах нь шүтлэггүй хүмүүсийн дагадаг хэрэгжүүлэлтийн зарчим, тэдний хамгийн дээд гүн ухаан билээ. Бүх зүйл дээр өөрийгөө хамгийн түрүүнд бодож, ашиг сонирхлоо бүхнээс урьд тавьж, бусдыг бодохгүй, Бурханы гэрийн ашиг сонирхол, бусдын ашиг сонирхолтой ямар ч хамааралгүй байж, өөрсдийн ашиг сонирхлыг хамгийн түрүүнд бодож, тэгээд гарах гарцаа боддог байх—шүтлэггүй хүн энэ мөн бус уу? Жирийн шүтлэггүй хүн яг ийм байдаг. Ийм хүн үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (I)”-аас эш татав

Хариуцлагагүй зан чанар гэж юу вэ? Энэ нь арга заль юм. Хүний амьдралын гүн ухааны хамгийн гайхмаар зүйл бол арга заль юм. Хэрвээ зальтай биш байвал бусдыг гомдоож, өөрсдийгөө хамгаалж чадахгүй байх магадлалтай гэж хүмүүс боддог; өөрсдийгөө аюулгүй байлгаж, амин зуулгаа хамгаалж, олны дунд байр сууриа баттай олж авахын тулд хэн нэгний дургүйг хүргэхгүй, гомдоохгүй байх хэмжээний арга зальтай байх ёстой гэж тэд боддог. Үл итгэгчдийн ертөнцөд хүмүүс ийнхүү үйлддэг; Бурханы гэр дэх зарим хүн яагаад ийм маягаар үйлдсээр байдаг юм бэ? Бурханы гэрийн ашиг сонирхолд хохирол учруулах зүйл хараад тэд юу ч хэлдэггүй; “Хэрвээ өөр хүн энэ тухай хэлэхийг хүсвэл хэлэг—би хэлэхгүй. Би хэний ч дургүйг хүргэхгүй, өөртөө гай болохгүй” гэж ч магадгүй. Энэ нь хариуцлагагүй байдал, арга заль бөгөөд ийм хүмүүст итгэж болохгүй. Өөрсдийгөө хүндлэх хүндлэл, нэр төр, ёс жудаг, нэр хүндээ хамгаалахын тулд тэд мөнгө олоод эзэнд нь буцааж өгнө, бусдад туслахдаа баярлана, шударга ёсны төлөө амиа өгнө, өөр хүний төлөө юу ч хийхээс буцахгүй, ямар ч төлөөс төлөхөөс татгалзахгүй. Гэхдээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, үнэнийг хамгаалж, шударга ёсыг хамгаалах шаардлагатай үед энэ бүхэн нь замхардаг ба тэд үнэнийг хэрэгжүүлэхээ больдог. Асуудал нь юу вэ? Энд үнэнийг жигшдэг зан чанар гарч ирж байна. Тэд үнэнийг жигшдэг зан чанартай гэж Би яагаад хэлдэг вэ? Эерэг зүйлсийн бодит байдлыг ямар нэгэн зүйл хөндөх хоромд хүмүүс зугтаж, цэрвэдэг баримтаас энэ үүсдэг. Тэд дотроо зарим нэг хэмжээгээр өөрийгөө зэмлэж байж магадгүй хэдий ч үүнд анхаарал хандуулдаггүй бөгөөд үүнийгээ дарахыг хүсэж, “Би тэрийг хийхгүй—ингэх нь тэнэг хэрэг” гэж боддог, аль эсвэл тэд үүнийг чухал асуудал биш гэж бодоод, зүгээр л өөр үед тэр тухай ярьдаг. Шударга ёс болон эерэг зүйлсийг хамгаалах болоход тэд зугтдаг ба хариуцлага хүлээж чаддаггүй. Тэд хараагүй царайлж, асуудлыг нухацтай авч үздэггүй. Энэ нь эерэг зүйлсийг хайрладаггүйн, үнэнийг жигшдэгийн нэг жишээ юм. Иймээс энэ асуудал гарч ирэхэд чи хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Зарчмууд нь юу вэ? Хэрвээ асуудал Бурханы гэрийн ашиг сонирхолтой, эсвэл Бурханд гэрчлэл хийхтэй холбоотой бол чи үүнд өөрийнхөө ашиг сонирхол мэт нухацтай хандаж, бүр бололцоогоо дайчлах ёстой—энэ нь үнэн болон эерэг зүйлсийг хайрладаг, хариуцлага хүлээдэг хүний хандлага юм. Хэрвээ та нарт ийм хандлага байхгүй ба аливааг зохицуулахдаа байнга хааш яаш байж, “Би өөрийнхөө үүргийн цар хүрээнд байгаа зүйлийг л хийнэ, харин өөр юуг ч тоохгүй. Чи надаас ямар нэг зүйл асуух юм бол би сайхан ааштай байхдаа хариулна. Эс бөгөөс хариулахгүй. Энэ нь миний хандлага” гэж боддог бол энэ нь чамд байдаг зан чанар юм. Зөвхөн өөрийн байр суурь, нэр төр, өөрийгөө хүндлэх хүндлэлийг л хамгаалах, зөвхөн хувийн ашиг сонирхолтой нь холбоотой зүйлсийг л хамгаалах—ийм байдлаар хүн шударга ёсыг хамгаалдаг уу? Эерэг зүйлсийг хамгаалдаг уу? Эдгээр шалихгүй, аминч сэдэл нь үнэнийг жигшдэг зан чанар юм. Та нарын ихэнх нь иймэрхүү зан авирыг байнга илэрхийлдэг бөгөөд Бурханы гэрийн ашиг сонирхолтой холбоотой ямар нэгэн зүйлтэй тулгарах мөчид “Би хараагүй… Би мэдэхгүй… Би сонсоогүй…” хэмээн булзааруулдаг. Чи ямар нэг зүйлийг үнэхээр мэдэхгүй, эсвэл мэдэхгүй дүр эсгэж байгаа эсэхээс үл хамааран, товчхондоо, энд нэг зан чанар байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс”-ээс эш татав

Ихэнх хүн үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэхийг хүсдэг боловч ихэнхдээ тэдэнд ердөө ийм шийдвэр, хүсэл байдгаас биш, тэдний дотор үнэний амь байдаггүй. Тийм ч учраас ёрын муу хүчтэй тулгарах юм уу хорон муу хүмүүс ёрын муу үйл хийж байгаатай тулгарвал, эсвэл хуурамч удирдагчид болон антихристүүд зарчмыг зөрчсөн арга барилаар аливааг хийж, улмаар Бурханы гэрийн ажилд хохирол учруулж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлож байгаатай таарвал тэд өндийн босоод, санал бодлоо хэлэх зориггүй болдог. Зориггүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хулчгар, санаа бодлоо илэрхийлж чаддаггүй гэсэн үг үү? Эсвэл бүрэн дүүрэн ойлгодоггүй учраас үнэнийг хэлэх итгэлгүй байдаг гэсэн үг үү? Аль нь ч биш; чамайг хэдэн янзын завхарсан зан чанар хянаж байна л гэсэн үг юм. Эдгээр зан чанарын нэг нь заль мэх билээ. “Хэрэв би үнэнийг хэлчихвэл энэ нь надад ямар ашигтай вэ? Хэрэв үнэнийг хэлээд хэн нэгний дургүйг хүргэвэл бид ирээдүйд яаж эвтэй байх вэ?” хэмээн чи юун түрүүнд өөрийгөө боддог. Энэ зальтай сэтгэлгээ мөн байгаа биз? Энэ нь зальтай зан чанарын үр дагавар биш гэж үү? Өөр нэг зүйл нь аминчхан, олиггүй зан чанар юм. “Бурханы гэрийн ашиг сонирхолд гарсан хохирол надад ямар хамаатай юм бэ? Яагаад би хайхрах ёстой юм бэ? Энэ надад ямар ч хамаагүй. Үүнийг харж, өрнөж байгааг нь харлаа ч би юу ч хийх хэрэггүй. Энэ миний хариуцлага биш—би удирдагч биш” гэж чи боддог. Дотоод ухамсраас чинь урган гарсан мэт, зүрх сэтгэлд чинь тогтмол байр суурь эзэлдэг мэт ийм зүйлс чиний дотор байдаг—эдгээр нь хүний завхарсан, сатанлаг зан чанар билээ. Эдгээр завхарсан зан чанар чиний бодлыг хянаж, гар хөлийг чинь хүлж, амыг чинь хянадаг. Зүрх сэтгэлдээ нэг юм хэлэхийг хүсэх үед үг аман дээр чинь очлоо ч үүнийгээ чи хэлдэггүй. Аль эсвэл хэллээ гэхэд үг чинь тойруу байж, булзах зай үлдээдэг—чи тийм ч тодорхой ярьдаггүй. Бусад нь чамайг сонссоныхоо дараа юу ч мэдэрдэггүй бөгөөд чиний хэлсэн үг асуудал шийдвэрлээгүй байдаг. “За, би хэлчихлээ. Миний мөс чанар тайвширлаа. Би хариуцлагаа биелүүллээ” гэж чи дотроо боддог. Үнэндээ чи хэлэх ёстой бүхнээ хэлээгүй, хэлсэн зүйл чинь ямар ч үр нөлөө үзүүлээгүй бөгөөд Бурханы гэрийн ажилд учирсан хохирол тэр хэвээрээ байгааг зүрх сэтгэлдээ мэддэг. Чи хариуцлагаа биелүүлээгүй, гэсэн атлаа хариуцлагаа биелүүлсэн, эсвэл болж байгаа зүйл чамд тодорхойгүй байсан гэж хэлдэг. Тэгэхээр чи завхарсан сатанлаг зан чанартаа бүрэн хянуулдаг бус уу? Зүрх сэтгэлдээ боддог зүйл, зөв гэж итгэдэг зүйл чинь эерэг, үнэнтэй нийцдэг байлаа ч гэсэн чи өөрийнхөө аманд эзэн биш, чиний хэлдэг зүйл зүрх сэтгэл дэх зүйлтэй чинь хэзээ ч тохирдоггүй. Үгээ хэлэхээсээ өмнө чи оюун ухаан, бодол санаандаа үргэлж боловсруулах ёстой байдаг. Үгийн чинь цаад утга санааг бусад хүн хэлж чаддаггүй бөгөөд чи өөртөө тун сэтгэл хангалуун байдаг. Ажлыг хийсэн эсэх нь чамд үнэндээ хамаагүй—чиний сэтгэлгээ ийм байдаг. Чиний сатанлаг, завхарсан зан чанар чамайг удирдаж байдаг; чи амаа ч хүртэл захирч чаддаггүй. Үнэн үг хэлэхийг хүссэн ч гэсэн чи хэлж чаддаггүй, бас хэлэхээс айдаг. Чи хийх ёстой, хэлэх ёстой зүйл, үүрэх ёстой хариуцлагынхаа арван мянганы нэгийг ч хийж чаддаггүй; хөл гар чинь сатанлаг, завхарсан зан чанарт чинь хүлэгдээд чи ямар ч эрх мэдэлгүй байдаг. Чиний сатанлаг, завхарсан зан чанар юу ярихыг чинь хэлж өгч, чи тийнхүү ярьдаг; энэ зан чанар юу хийхийг чинь чамд хэлж өгч, чи хэлснээр нь хийдэг. Зүрх сэтгэлдээ чи “Би энэ удаа шаргуу оролдоно, Бурханд залбирна. Би Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг, үүргээ гүйцэтгэхдээ хариуцлагагүй байдаг хүмүүсийн эсрэг зогсож, тэднийг зэмлэх ёстой. Би энэ хариуцлагыг үүрэх ёстой” гэж боддог. Ингээд ихэд хичээн байж эр зоригоо дайчилж, үгээ хэлдэг. Үр дүнд нь, нөгөө хүн уурсах хоромд чи хөшиж, ухарч няцдаг. Чи үнэхээр хяналтыг гартаа авч байна гэж үү? Эр зориг чинь ямар хэрэгтэй байсан юм бэ? Шийдвэр, шийдэмгий зан чинь ямар хэрэгтэй байсан юм бэ? Ямар ч хэрэггүй байсан. Та нар бүгдээрээ ийм нөхцөл байдалтай олон удаа тулгарсан нь гарцаагүй бөгөөд эцэст нь бүгд өршөөл гуйж, “Ингээд дууслаа. Би үнэнийг хайрладаггүй, хаягдсан юм шиг байдаг ба үнэнийг эрэлхийлэх чадваргүй” гэдэг. Чи үнэнийг хайрладаггүй гэдэг нь үнэн, гэхдээ чи үнэнийг эрэлхийлж байсан уу? Чи үнэнийг эрж хайдаггүй, тэр ч бүү хэл, үнэнийг хэрэгжүүлдэггүй, гэхдээ нууцаар цаг үргэлж залбирч, зоригоо чангалж, амлалт өгч, тангараг өргөдөг. Тэгээд энэ бүхнээс юу гарав? Чи бялдууч хэвээр байж, “Би хэнийг ч уурлуулахгүй, бас хэний ч гомдоохгүй. Хэрэг явдал надад хамаагүй бол би зайгаа барина; надад ямар ч хамаагүй зүйлийн талаар би юу ч хэлэхгүй, юу ч байсан ялгаагүй. Аливаа зүйл миний ашиг сонирхол, бардам зан, аминч үзэлд хор хөнөөлтэй байвал би алинд нь ч анхаарал хандуулалгүй, бүгдэд нь болгоомжтой хандана; би яаран хөдлөх ёсгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг, би тийм ч тэнэг биш!” гэдэг. Хорон муу, зальтай, хатуу ширүүн, үнэнийг жигшдэг завхарсан зан чанартаа чи бүрэн захирагддаг. Тэдгээр нь чамайг сүйрүүлж, чиний хувьд сармагчны хааны алтан цагаригийг зүүхээс ч илүү тэсэхүйеэ бэрх болсон. Завхарсан зан чанартаа захирагдаж амьдрах үнэхээр ядаргаатай, шаналгаатай байдаг! Надад хэлээч, үнэнийг эрэлхийлэхгүй бол завхралаа хаяхад амархан уу? Энэ асуудлыг шийдэж чаддаг уу? Чамд би хэлье, хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, итгэлдээ будилсаар байх юм бол хэчнээн олон жил номлол сонсоод ч ямар ч хэрэггүй бөгөөд эцсээ хүртэл энэ маягаараа үргэлжлүүлэх юм бол чи хамгийн сайндаа л шашны залилагч, фарисай болох бөгөөд үүгээр л дуусна. Хэрвээ чи үүнээс ч дор бол чамайг уруу таталтад унагаах үйл явдал тохиолдож магадгүй, тэгээд чи үүргээ гээж, Бурханаас урвана. Чи унах болно. Чи үргэлж ангалын ирмэг дээр байх болно! Яг одоо үнэнийг эрэлхийлэхээс илүү чухал зүйл гэж үгүй. Өөр юуг ч эрэлхийлээд хэрэг болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”-аас эш татав

Ихэнх хүн бага зэрэг ур чадвартай болох үедээ, ямар нэгэн зүйлд тодорхой давуу талтай болох үедээ биеэ тоож, өөрсдийгөө ер бусын гэж бодоод, амжилтдаа эрддэг. Тэд энэ тал дээр өөрсдөө хосгүй сайн юм шиг санаж, өөр хүн юу ч хэлсэн сонсдоггүй—энэ нь ямар зан чанар вэ? Энэ бол биеэ тоосон, бодлогогүй зан юм. Хүн үүргээ гүйцэтгэж, өөр хүн түүнд нэг төлөвлөгөө бэлдэж өглөө гэж үзье. Тухайн үед тэрээр тун таатай хандаж, тэмдэглэж авах боловч эргэж харангуутаа үүнийг мартаад хэрэгжүүлэх ямар ч бодолгүйгээр санааныхаа мухарт хийж орхидог. Энэ ямар хандлага вэ, ямар төрлийн зан чанар вэ? Энэ нь өөрийгөө зөвтгөсөн, биеэ тоосон зан чанар юм. Үүн дотор ямар нэгэн хатуу чанд байдал байдаг уу? Хүн нэг бүрийн дотор бага зэрэг хатуу чанд байдал, биеэ тоосон зан байдаг. Хүн өөр нэг хүнээс зөв, үндэслэлтэй зүйл сонсох үедээ хэвийн хүн чанарын ухаалаг байдлаар уг асуудалд хандах юм бол уг саналыг хүлээн авах ёстой гэж санагдана. Энэ нь тэд үүнийг гарцаагүй хэрэгжүүлж чадна гэсэн үг мөн үү? Ингэхийн тулд тэд ямархуу хандлага, сэтгэл санааны байдалтай байх хэрэгтэй вэ? Юун түрүүнд тэд урьдаас таамагласан төсөөлөл, шүүлт, буруу ойлголтоо орхиод, дараа нь зөв зүйлсийг авч, анхааралтай шинжилж, цэгнэн бодож, өөрсдийгөө тэдгээртэй нийцүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь биеэ тоосон хандлага биш, харин ухамсартай, хариуцлагатай хандлага юм. Энэ нь үнэнийг хүлээн авдаг, эерэг зүйлсийг хайрладаг хандлага билээ. Нөгөө хүний зөвлөгөө тухайн үедээ сайхан сонсогдож, бас нэр нүүрээ хадгалах хүсэл юм уу, тухайн хормын зарим ойлголтоос болоод үүнийг зөвшөөрч магадгүй байж. Тэгээд дараа нь ажиллаж байх үедээ, хэрвээ тэд зүгээр л хийх хэрэгтэй зүйлээ хийж, хүссэнээ хийж, өнөөх зөвлөгөөг хойш тавивал энэ нь үнэнийг хэрэгжүүлэх хандлага мөн үү? Иймэрхүү хандлага жигшүүртэй байдаг. Гаднаа тэд толгой дохин, хүлээн авч, тэр ч бүү хэл, үнэн сэтгэлээсээ зөвшөөрч, “Энийг надад даатгачих. Чи юунд ч санаа зовох хэрэггүй, би янзалчихна, амлая. Чи надад итгэхгүй байгаа юм уу? Ямархуу хүн гэдгийг минь мэдэхгүй гэж үү?” гэдэг. Тэд асар найдвартай, ёс жудагтай харагддаг ч асуудлыг зохицуулах цаг ирэх үед хандлага нь өөрчлөгдөж, өөрсдийнх нь санаа гарч ирдэг: “Би ингэж бодож байна, миний ойлгож байгаагаар ингэх нь их сайн, иймээс би өөрийнхөөрөө хийнэ.” Тэд нөгөө хүн өөрсдөд нь юу хэлснийг санадаггүй, үүнийг хэрэгжүүлдэггүй, харин зүгээр л санааныхаа мухарт хийгээд умартдаг. Энэ нь биеэ тоосон, тэрслүү байдал юм; энэ нь үнэнийг хүлээн авч чадалгүй, дур зоргоороо зандаа захирагдаж байгаа хэрэг. Тэдний хувийн санаа, үзэл бодол хяналтыг авдаг бөгөөд тэд үнэн-зарчим, эерэг зүйл болон Бурханы үгийг умартдаг.

Зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ бусдын нүүрэн дээр маш нийцтэй байдаг боловч дараа нь үнэндээ юмыг тийм маягаар хийдэггүй, “Зарчмуудын дагуу асуудлыг зохицуулах нь маш төвөгтэй, ядаргаатай. Үнэхээр их цаг иддэг, маш их хэлэлцэх шаардлагатай байдаг. Би төвөг удахгүйн тулд үүнийг ийм маягаар хийнэ. Санал нийлэхгүй байсан ч гэсэн хүн бүр минийхээр л хийх хэрэгтэй болно. Миний хэлснийг л дагана!” гэж боддог. Энэ ямар хандлага вэ? Зальтай. Тэд ямар нэгэн зүйлийг зөвшөөрөх үедээ чин үнэнч, итгэлтэй, заль мэхгүй, сүсэг бишрэлтэй харагддаг бөгөөд бас бусдын зөвлөгөө санал болон үнэнийг өнгөн дээрээ хүлээн авч чаддаг. Гэхдээ уг ажлыг хийх цаг болоход энэ нь өөрчлөгддөг. Яагаад өөрчлөгддөг вэ? Яагаад тэдний хандлага зуун наян хэм эргэдэг вэ? Юунаас болдог юм бэ? Энэ нь бие махбодын зовлон хэтэрхий ихтэй, яршиг төвөг дэндүү олонтой юм шиг санагдаад, тэд дурамжхан, урам зориггүй болдог. Тэд тухайн үед юу амласнаа, юу хийхээр зөвшөөрснөө, эсвэл асуудлыг үнэн-зарчмын дагуу зохицуулж байгаа эсэхээ огтхон ч тоодоггүй. Өөрсдийн махан биеийг хангалуун байлгах нь хамгийн чухал болдог—энэ нь эн тэргүүнд ордог. Бурханы даалгаврыг нухацтай авч үзэлгүй, зураасны ард тавьдаг. Энэ нь хариуцлага хүлээдэг хүн мөн үү? Найдвартай хүн мөн үү? Үнэнийг хайрладаг хүн мөн үү? Бусдыг бүрэн тайвшруулахын тулд даалгаврыг сайн хийж чадна гэж нүүрэн дээр нь баталдаг зарим хүн бас байдаг; тэд үүнийг зохицуулах зарчмуудыг санаж байна гэж хэлдэг. Гэхдээ тэднийг ажиллаж эхлэх мөчид асуудлууд гэнэт гарч ирдэг. Яг эхлэхдээ тэд: “Үүнийг ийм маягаар хийвэл би жаахан хохирол амсана, миний бахархал сэвтэж, хүмүүс намайг дорд үзнэ. Миний нэрэлхүү зан, аминч үзэл, байр суурь, нэр хүндэд сорилт тулгарна, хэрвээ би энэ даалгаврыг сайн гүйцэтгэхийг хүсвэл ихээхэн хичээл чармайлт гаргаж, асар их бодох хэрэгтэй болно. Би бүр хэдэн өдрийн турш унтаж, юм идэж чадахгүй ч байж магадгүй. Энэ удаа би хүчин зүтгэл гаргаж, шаргуу ажиллах ёстой. Шүд зуун, давж гарах ёстой. Би үүнийг үнэн-зарчмын дагуу хийж, өөрийн бахархал юм уу нэр хүндэд ямар ч анхаарал хандуулалгүй, харин Бурханы гэрийн ашиг сонирхлыг юун түрүүнд хамгаалах ёстой” гэж боддог. Тэд хоёр хоногийн дараа толинд хараад, “Би маш ядруу харагдаж байна! Өнгөрсөн хоёр өдөр би маш их ядарч, жин хаслаа. Би ингээд байж чадахгүй, эс бөгөөс бүр дордоно. Би дөт зам олох хэрэгтэй. Би энэ ажлын цаана гарна л даа, гэвч явцын дунд зовохгүй ээ. Эцэст нь би аргацааж, хийсэн дүр үзүүлээд дуусгаж чадна” гэж боддог. Тэр үеэс эхлээд тэд шаргуу ажиллахаа больж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах хичээл чармайлтаа орхидог. Тэд: “Би зүгээр л олонхыг дагая. Миний хувийн ашиг сонирхол хөндөгдөхгүй байхад л болно” гэж боддог. Тэдний хандлага өөрчлөгдсөн, тийм биз дээ? Тэд үнэнч хэвээр үү? (Үгүй.) Тэд бүх зүйлийг үүрэгтээ зориулах чадвартай хэвээр үү? Хамаг хүчин чармайлтаа зориулах чадвартай юу? Тэдний өөрийгөө хайрлах сэтгэл илчлэгддэг. Хувийн ашиг сонирхолд нь заналхийлэх үед тэд хийж буй зүйлээ орхидог. Үнэн хэчнээн зөв гэдгийг мэдэж байсан ч хамаагүй, бэрхшээл зовлонгоос зугтах нь тэдний хувьд хамгийн чухал байдаг. Юу ч тэдний ашиг сонирхлыг давж чадахгүй. Өөрсдийнх нь ашиг сонирхолд заналхийлж болох ямар нэг зүйл гарч ирэх хоромд тэд үүнийг орхидог—энэ нь тэдний хувьд хүн байх хамгийн өндөр стандарт юм. Энэ нь хариуцлагатай хандлага мөн үү? Энэ нь буруу замаар явж буй хэрэг биш үү? Тэд муу зүйл хийх гэж байгаа бус уу? Бусдад бол тэд ажлаа хийж дуусгахын тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм шиг, ажлаа сайн хийж байгаа юм шиг харагддаг. Бурханд ямар харагддаг вэ? Бурхан ийм зан авирыг санадаг уу? Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санааг шинждэг үү? (Тэгдэг.) Энэ шинжилтээр дамжуулан Бурхан юу олж мэддэг вэ? Хүмүүс үүргээ гүйцэтгэхдээ наймаа хийхээр оролдож байгааг олж мэддэг, хүмүүсийн зүрх сэтгэл ов мэхтэй, хорон муу болохыг, хүмүүс махан биеийн ашиг сонирхлыг хүсэн эрмэлздэг, үнэнийг хайрладаггүй, харин ч үнэнээс залхсан гэдгийг олж мэддэг. Хүмүүс эдгээр зүйлийг өөрсдөө ухамсарлаж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Яагаад чадахгүй гэж? Амь зуухын тулд тэдний найддаг, тэдний дотор байдаг зүйл бол Сатаны завхарсан зан чанар бөгөөд тэдний мөн чанар нь Сатаны мөн чанар юм. Хүмүүс амьдралдаа эдгээр зүйлд найдаж, нэр нүүр, байр суурь, нэр хүндээ хамгаалдаг бөгөөд махан биеийн ашиг сонирхол нь тэдний хоёр дахь уг чанар болдог. Тиймээс, үнэнийг хэрэгжүүлж, асуудлыг Бурханы шаардлага болон үнэн-зарчмын дагуу зохицуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, Бурханд дуулгавартай байж, Бурханы үгийг бүрэн дүүрэн дагаж, Бурханы хүслийн дагуу, үнэний шаардлага болон стандартын дагуу үйлдэх нь тэдний хувьд маш хэцүү, тун дарамттай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс”-ээс эш татав

Үүргээ биелүүлж байхдаа асуудал илрүүлбэл шийдвэрлэх ёстой. Шийдвэрлэгдээгүй асуудал үүрд үлдэж, цагийн эрхээр хүндрэх болно. Хүндэрнэ гэдгээр Би юуг хэлээд байна вэ? Шийдвэрлэхгүй бол асуудал чинь чиний байдалд нөлөөлж, бас бусад хүнд ч мөн нөлөөлнө гэж би хэлээд байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр асуудал чинь үүргээ сайн биелүүлж, үнэнийг ойлгож, Бурханы өмнө очиход саад болно. Эдгээр нь бүгд асуудал, тийм биз дээ? Энэ бол ялихгүй биш, ноцтой асуудал. Хүний гомдол, хорсол, Бурханы талаарх ташаа ойлголт, Бурханы гэр бүлийн талаарх буруу ойлголт, бусдын талаарх өрөөсгөл үзэл, хүмүүсээс холдож хөндийрөх зэрэг эдгээр зүйл цагийн эрхээр сэтгэлд улам бүр хуримтлагдахаар ямар үр дагавар гарах вэ? Эдгээр нь чамайг үнэн-бодит байдалд орох замд хөтлөх үү, эсвэл муу хүний замд хөтлөх үү? Тэр зам дээр чи улам бүр дээрдэх уу, улам бүр дордох уу? (Улам бүр дордоно). Хэр их дордох вэ? Эдгээр зүйл хүний дотор удаан хугацаанд хуримтлагдах үед итгэл нь аажмаар үгүй болдог. Тэдний энэ итгэл гэгч нь үгүй болоход, урам зориг нь ч мохдог. Урам зориггүй болмогц үүргээ биелүүлэх эрч хүч, сэтгэлийн тэнхээ нь улам бүр багасдаг биш үү? Тэд Бурханд итгэхийн баяр хөөрийг мэдрэх чадваргүй болж, үүргээ гүйцэтгэж байхдаа Түүний ерөөлийг ч мэдэрч чаддаггүй. Тийм болохоор тэд сэтгэлийн хат гаргаж чадалгүй гомдол, сөрөг байдал, үзэл, ташаа ойлголтод автаж, захирагддаг. Тэд иймэрхүү зүйл дотор амьдарч, эдгээрт автаж, захирагдаж байхдаа үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү хүчилж, тэвчиж, оромдож л чаддаг. Хийдэг бүх зүйлдээ мэрийлт, биеэ барих чадвартаа найдах ёстой байдаг. Тэд Бурханы удирдамж, ерөөлийг олж харж чаддаггүй. Тэгээд дараа нь юу болдог вэ? Тэд үүргээ яаж ч гүйцэтгээд зарчмыг олж чаддаггүй. Цаашдаа тэд улам бүр будилж, урагшлах замаа мэдэхээ байгаад үүргээ биелүүлэх бүх урам зориг нь алдардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Өмнөх: 3. Үүргээ биелүүлэх болон үйлчлэл үзүүлэхийн хоорондох ялгаа юу вэ?

Дараах: 5. Үүргээ хэрхэн хангалттай гүйцэтгэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх