Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

6. Хэрэв бид Бурханд итгэдэггүй, харин оронд нь сайн үйл хийж, муу үйл хийхгүй байвал авралыг олж чадах уу?

Бурханаас ирсэн хариулт:

… Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно. Эдгээр зүйл хүний хайгуул хийх хүсэл, дурыг сулруулахгүй. Хүнийг Бурхан бүтээсэн учраас, утга учиргүй золиослол, хүмүүсийн эрэл хайгуул нь илүү их зовлон бэрхшээлд л хөтөлнө. Хүмүүс байнгын айдаст автаж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн тулахаа мэдэхгүй, урьдах замаа хэрхэн дагахаа мэдэхгүй. Тэр ч бүү хэл хүнд шинжлэх ухаан, мэдлэгээс айх цаг ирэх ба энэхүү айдас нь мөнөөх хоосон мэдрэмжийг бүр ч илүүтэйгээр төрүүлэх болно … Эцсийн эцэст хүн бол хүн л юм. Бурханы байр суурь болон амийг ямар ч хүнээр орлох боломжгүй. Хүн төрөлхтөн зөвхөн хүн бүр эрх тэгш, эрх чөлөөтэй, сайн тэжээгдэх тийм шударга нийгмийг шаарддаггүй, харин Бурханы аврал болон Түүний хүмүүст өгсөн амийн хангалтыг шаарддаг. Зөвхөн Бурханы авралыг, Түүний амийн хангалтыг хүртсэн үед л хүний хэрэгцээ, хайгуул хийх хүсэл, нөгөөх хоосон мэдрэмж зэрэг нь шийдэгдэх боломжтой болдог. Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс үндэстэн сүйрэл, харанхуйн замаар замнаж, Бурханаар устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

“Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз—тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм. Лот юу олж авах эсвэл алдахаа үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шударга хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шударгыг төлөөлж байгаагүй ба тиймээс Би “энэ дэлхий дээр зөв шударга хүн байхгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дотроос ч гэсэн хэнийг ч зөв шударга гэж хэлж чадахгүй. Чиний үйлдэл хичнээн сайн байсан ч гэсэн, Бурханы нэрийг алдаршуулахын тулд чи хэрхэн харагдлаа ч гэсэн, бусдыг цохиж хараахгүй эсвэл тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийхгүй байсан ч чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж чадахгүй. Учир нь тийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүйд байгаа юм. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж хэлж болох боловч чи Бурханы хэлсэн зөв шударга байдлыг алдсан бөгөөд иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх чиний мэдлэгийн баталгаа биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос

Хүн хүнийгээ шүүдэг стандарт нь түүний зан авирт үндэслэдэг; үйлдэл нь сайн бол тэр зөвт шударга хүн, үйлдэл нь жигшмээр бол тэр хорон муу хүн. Хүнийг шүүдэг Бурханы стандарт нь түүний мөн чанар Өөрт нь дуулгавартай эсэхэд үндэслэдэг; тухайн хүний зан авир сайн эсвэл муу байхаас үл хамааран, уг хүний үг яриа зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүмүүс ирээдүйд сайн газар хүрэхийн тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, мөн зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг өөрийнх нь зан авир, үг хэлээр тодорхойлдог гэж хүмүүс буруу итгэдэг, тиймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахын тулд үүнийг ашиглахаар чармайх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын талаар ойлгож чадахгүй, мөн Миний ярьж буй үгэнд ч итгэдэггүй хүн одоо олон байгаа; итгэдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй бүхэн бол чөтгөрүүд! Эрж хайдаг ба эрж хайдаггүй хоёр төрлийн хүмүүс одоогоор байгаа ба энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханы аврах хүмүүс юм. Жинхэнэ замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш гэж үү? Сайн мөс чанартай боловч жинхэнэ замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; тэдний мөн чанар нь Бурханыг эсэргүүцэх явдал. Жинхэнэ замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд энэ хүмүүс олон зовлон бэрхшээлийг даван туулсан ч гэсэн мөн л устгагдах болно. … Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх; тийм ч болохоор тэд устгагдах болно. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Өмнөх:Хүмүүс “Сайн санааны үзүүрт шар тос, муу санааны үзүүрт зүү” гэж ярьдаг, тэхээр Бурхан яагаад муу хүмүүсийг устгахгүй байна вэ?

Дараах:Олон хүн “Тэнгэр нурваас бүгд үхэх болно” гэж хэлдэг. Тэгэхээр гамшиг сүйрэл ирэхэд Бурханд итгэгчид үхлээс үнэхээр аврагдана гэж үү?

Танд таалагдаж магадгүй