Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

47. Хэрэв Зүүний Аянга нь жинхэнэ зам юм бол ХКН-ын засгийн газар яагаад түүний эсрэг үргэлж дарангуйлал, баривчилгаа, хавчлага явуулж байна вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж, [b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, сэтгэл татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд хэр ойлголттой байдаг вэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд!Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. … Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тав тух хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ? Хүн, шаналал, зовлонгийн дунд амьдардаг хүнийг яагаад ойлгодоггүй вэ? Та нарын төлөө Бурхан асар их зовлонг тэвчсэн ба Тэр асар их шаналалтайгаар Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад одоо хүртэл хараагүй дүр үзүүлдэг юм бэ? Хүн бүхнийг харахад, та нар Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн гэж үү? Өөрсдийн гэдсээ үүрдийн дайсагналаар дүүргэхийн оронд, яагаад диаволын хааны “баасыг” өөрсөддөө чихнэ вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-оос

Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Өмнөх:Нигүүлслийн эрин үеийн золилтын ажил болон Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлын хооронд ямар ялгаа байдаг вэ? Яагаад авралд хүрэхээсээ өмнө эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой вэ?

Дараах:Хэрэв эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажил үнэн зам юм бол яагаад сүмийн ахлагчид, пасторууд, тахилч нар үүнийг хүлээж авдаггүй юм бэ?

Танд таалагдаж магадгүй