Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

7. Олон хүн “Тэнгэр нурваас бүгд үхэх болно” гэж хэлдэг. Тэгэхээр гамшиг сүйрэл ирэхэд Бурханд итгэгчид үхлээс үнэхээр аврагдана гэж үү?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьдаг үеийн цаг хугацаа руу эргэн харвал, хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлөөс алдуурсан, Бурханы анхаарлаас гарсан, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэл, гэгээгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд уг чанарынхаа хувьд садар самуун болж, үзэшгүй доройтмол байдалтай байсан юм. Тэд ийм байдалтай байснаасаа болж Бурханы амлалтыг хүлээж авч чадаагүй; тэд Бурханы дүрийг харах, Бурханы дуу хоолойг сонсоход тохирохгүй байлаа, учир нь тэд Бурханыг орхиж, Түүний өгсөн зүйлсээс татгалзаж, Бурханы сургаалыг мартчихсан. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам, улам холдсоор ухамсраа, хүн чанараа алдаж, улам эвдрэн, хорон санаатай болцгоосон. Тиймээс тэд үхэл рүүгээ ойртож, Бурханы уур хилэн, шийтгэл дор унасан. Зөвхөн Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дууг сонсож, Түүний зааврыг сонсож чадсан юм. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингэж бүх зүйл бэлэн болсны дараа, Бурхан дэлхийд сүйрлийн гамшгийг эхлүүлсэн байдаг. Ноа Еховаг шүтэж, муугаас зайлсныхаа ачаар өөрийгөө болон гэр бүлийн долоон гишүүнээ гамшгийн аюулаас аварсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар байна. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. Миний цаг үе эцэстээ өнөөдөр ирсэн ба Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил зөвхөн хүнийг шийтгэхийн төлөө ч биш, харин хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Өөрийн хийсэн бүхний төлөө бүгдээс сайшаал талархал хүртэхийн төлөө юм. Миний хийсэн бүхэн зөв гэдгийг болон Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг; хүн төрөлхтнийг бий болгосон нь хүний ажил, нэн ялангуяа байгалийнх бүр ч биш. Эсрэгээрээ, бүтээлийн доторх амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, мөн үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн юм. Надгүйгээр хүн төрөлхтөн нэн даруй бүрэн зогсонги байдалд орно. Хэдийгээр хэн ч Намайг анхаарч үздэггүй боловч Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрэл гамшгийг амсаж, бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлэх болно. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин үүний оронд тэдний сайн үйлс юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг.  Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

 Гэхдээ Би бүхий л дэлхийг устгахгүй, мөн бүхий л хүн төрөлхтнийг устгахгүй гэдгийг мэдэгтүн. Би үлдсэн гуравны нэгийг-Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг үлдээх ба хуулийн дор Израильчуудын хийсэнтэй адилаар Би энэхүү гуравны нэгийг үржил шимтэй байж, өсөн үржихэд хүргэж, тэднийг элбэг дэлбэг хонь мал болоод газар дээрх бүх эд баялгаар тэжээн, тэтгэх болно.Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч энэ нь өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш байх бөгөөд харин Миний олж авсан бүх хүмүүсээс бүрдсэн хүн төрөлхтөн байх юм. Тийм хүн төрөлхтнийг Сатан хорлон сүйтгэж, үймүүлж, бүслэн авч чадахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдрийн Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн бол мөн өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн адислалыг хүртэх хүн төрөлхтөн байх юм. Энэ нь Би Сатаныг ялан дийлсний цорын ганц баталгаа ба Сатантай хийсэн Миний дайн тулааны цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц үр жимс, бодит биелэл юм. Тэд бүх улс үндэстэн, шашин шүтлэгээс болон орчлон ертөнц дээрх бүх газар нутаг, улсаас ирнэ. Тэд янз бүрийн угсаа язгууртай, өөр өөр хэл, зан заншил, арьсны өнгөтэй байх ба дэлхийн бөмбөрцгийн бүх улс үндэстэн даяар, дэлхийн бүх өнцөг буланд тархан түгэх болно. Эцэст нь тэд бүрэн дүүрэн хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цуглааныг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Тэдгээр хүн төрөлхтний доторх Надаар аврагдаж, байлдан дагуулагдаагүй хүмүүс далайн гүнд живэх ба Миний бүхнийг залгигч галд үүрд шатаагдах болно. Би Египетийн ууган хүү, анх төрсөн төлийг устгаж, хурганы мах идэж, хурганы цусыг ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан Израильчуудыг л зөвхөн үлдээж байсныхаа адилаар хуучин, хэтэрхий бузар хүн төрөлхтнийг устгах болно. Миний байлдан дагуулсан хүмүүс Миний гэр бүлийнхэн бөгөөд, мөн Миний Хурганы махыг идэж, Миний Хурганы цусыг уусан хүмүүс ч гэсэн Надаар аврагдаж, Намайг тахин шүтээгүй гэж үү? Тийм хүмүүсийг дандаа Миний алдар дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд живэхгүй гэж үү? 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй”-аас

Өмнөх:Хэрэв бид Бурханд итгэдэггүй, харин оронд нь сайн үйл хийж, муу үйл хийхгүй байвал авралыг олж чадах уу?

Дараах:Бурханд итгэдэг хүмүүс шинэ амийг олж авахын тулд яагаад залбирч, цугларч, Бурханы үгийг унших ёстой байдаг вэ?

Танд таалагдаж магадгүй