3. Шашны зан үйлийн залбирал гэж юу болох, яагаад үр дүнгүй байдаг тухай

Холбогдох Бурханы үг:

Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй. Харин ч энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрахтай холбоотой. Хэрхэн хэрэгжүүлдэг чинь биш, харин хэрэгжүүлэлт чинь ямар үр дүнд хүрдэг нь чухал юм. Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын талаар”-аас эш татав

Та нар сүнслэг байдал, сүнслэг асуудлуудынхаа талаар өмнө нь байнга ярьдаг байсан хэрнээ бодит амьдралд олон зүйлийг хэрэгжүүлэлгүй орхиж, мөн тэдгээрт орохоо үл хайхардаг байсан. Та нар өдөр бүр бичиж, өдөр алгасалгүй сонсож, уншдаг байсан. Хоолоо хийж байхдаа “Өө, Бурхан! Та миний доторх амь болох болтугай. Өнөөдөр яаж өнгөрсөн ч намайг ерөөж, гэгээрүүлээч. Та өнөөдөр намайг юуны ч талаар гэгээрүүлсэн бай, үүнийг яг одоо ойлгох боломж надад өгөөч, ингэснээр Таны үг миний амь болж магадгүй” гэж хүртэл залбирсан. Хоолоо идэж байхдаа бас: “Өө, Бурхан минь! Та энэ хоолыг бидэнд хайрласан билээ. Та биднийг ерөөх болтугай. Амен! Амьдралынхаа төлөө Танд найдахыг зөвшөөрөөч. Та бидэнтэй хамт байх болтугай. Амен!” гэж залбирсан. Хоолоо идэж дуусаад аяга тавгаа угааж байхдаа “Өө, Бурхан минь, би бол энэ аяга. Сатан биднийг завхруулж, бид яг л усаар цэвэрлэх ёстой хэрэглэсэн аяга шиг болжээ. Та бол ус, Таны үг бол амийг минь тэтгэгч амьд ус билээ” гэж дэмийрч эхэлсэн. Нэг л мэдэхэд унтах цаг болж, “Өө, Бурхан минь! Та намайг өдөржин ерөөж, чиглүүллээ. Би Танд үнэхээр их талархаж байна…” хэмээн дахиад дэмийрч эхэлсэн. Энэ маягаар чи өдрийг өнгөрүүлж, дуг нойрондоо умбасан. Ихэнх хүн өдөр бүр энэ маягаар амьдарсан ба одоо ч гэсэн бодит оролтоо хайхрахгүй, харин амаараа залбирахад л анхаарсан юм. Энэ бол тэдний урьдын амьдрал—хуучин амьдрал нь. Ихэнх нь ийм; ямар нэгэн бодит дадлагаар дутмаг бөгөөд тун цөөхөн бодит өөрчлөлт амсдаг. Тэд зөвхөн амаараа залбирч, зөвхөн үгээрээ Бурханд ойртох боловч ойлголт нь гүнзгий биш байдаг. Хамгийн энгийн жишээ болгож гэрээ цэвэрлэхийг авч үзье. Чи гэрээ замбараагүй байгааг харж, тэндээ суугаад: “Өө, Бурхан минь! Сатаны надад нөлөөлсөн ялзралыг хараач. Би яг л энэ гэр орон шиг бохир заваан юм. Өө, Бурхан минь! Би Таныг үнэхээр магтаж, Танд талархъя. Таны аврал, гэгээрэлгүйгээр би энэ баримтыг ойлгохгүй байх байсан” хэмээн залбирдаг. Чи зүгээр тэнд сууж, дэмий үглээд л удаан хугацаанд залбираад дараа нь юу ч болоогүй юм шиг авирлаж, үглээ эмгэн шиг аашилдаг. Чи энэ маягаар бодит байдалд жинхэнээсээ огтхон ч оролгүй, хэтэрхий олон өнгөц хэрэгжүүлэлттэйгээр сүнслэг амьдралаа өнгөрүүлдэг! Бодит дадлагад орох нь хүмүүсийн бодит амьдрал, бодитой бэрхшээлийг хамардаг—энэ бол тэднийг өөрчлөх цорын ганц зам юм. Бодит амьдралгүйгээр хүмүүс өөрчлөгдөж чадахгүй. Амаараа залбирахын хэрэг юу вэ? Хүний уг чанарыг ойлгохгүй бол бүх зүйл цагийн гарз, хэрэгжүүлэх замгүй бол бүх зүйл дэмий л хүчээ барсан хэрэг юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь”-ээс эш татав

Олон хүн “Бурханы өмнө” эцэс төгсгөлгүй залбирдаг. Магадгүй тэд аман дээрээ үргэлж залбирч байх боловч үнэндээ бол Бурханы өмнө амьдардаггүй. Ийм хүмүүсийн Бурханы өмнө нөхцөл байдлаа хадгалж чадах цорын ганц арга барил нь энэ юм; Бурхантай цаг ямагт харилцахын тулд зүрх сэтгэлээ ашиглах чадвар тэдэнд огтхон ч байдаггүй, мөн эргэцүүлж, чимээгүйхэн тунгаан бодсоноор туршлагажих юм уу Бурханы ачааг анхаарснаар оюун санаагаа ашиглан зүрх сэтгэлдээ Бурхантай харилцах замаар Бурханы өмнө очиж ч чаддаггүй. Тэд тэнгэр дэх Бурханд зөвхөн аман дээрээ залбирал өргөдөг. Ихэнх хүний зүрх сэтгэл Бурханаас хагацсан байдаг, ойртож ирэх үед нь л Бурхан тэдний зүрх сэтгэлд байдаг юм; ихэнхдээ бол Бурхан тэнд огт байдаггүй. Зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүйн илрэл энэ биш гэж үү? Хэрвээ зүрх сэтгэлд нь Бурхан үнэхээр байсан бол дээрэмчид болон адгуусны хийдэг зүйлийг тэд хийж чадах байсан гэж үү? Хэрвээ хүн Бурханыг үнэхээр хүндэлдэг бол үнэн зүрх сэтгэлээр Бурхантай харилцах бөгөөд бодол, санааг нь Бурханы үг үргэлж эзэмдэх болно. Тэд үг болон үйлдлээрээ алдаа гаргахгүй, Бурханыг илт эсэргүүцэх ямар ч зүйл хийхгүй. Итгэгч байх шалгуур ийм байдаг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Туршлагын талаар”-аас эш татав

Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, Бурханы үгээр засалт, харьцалт туулж, өөрсдийн завхарсан зан чанарыг ухаарч мэдэх үедээ ихэнх хүн хэрхэн залбирдаг вэ? Тэд бүгдээрээ адилхан, “Бурхан минь, би зовж байна. Өө Бурхан минь, би ингэж зовж байна” гэдэг. Эдгээр үг эгдүүг чинь хүргэхгүй байна гэж үү? Бурханы өмнө ирэх үед чамд үнэндээ Бурханаас арай өөр зүйлийн тухай бага зэрэг гэгээрүүлэлт хэрэгтэй байдаг бус уу? Чамд итгэл, хүч чадал хэрэггүй гэж үү, эсвэл Бурхан чиний гол тулгуур байгаад зогсохгүй чамайг гэгээрүүлж, залж чиглүүлснээр урдах замаараа амжилттай явах нь чамд хэрэггүй гэж үү? Чамд Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт хэрэггүй гэж үү? Түүний удирдамж хэрэггүй гэж үү? Тэр чамд зөвхөн зовлонгоосоо ангижрахад л хэрэгтэй гэж үү? Хүмүүс үнэхээр арилсан дотортой, ийм өрөвдөлтэй нөхцөл байдалд оршдог! Хэрхэн залбирахаа мэдэхгүй байх нь жижигхэн асуудал юм шиг харагдаж магадгүй ч үнэндээ энэ жижигхэн асуудал руу нэвтрэн ороод, мөн чанарыг нь задлан шинжлэх үедээ чи жижигхэн асуудал огт биш болохыг хардаг. Энэ нь, хувь хүнийхээ хувьд ямар ч амь гэж хэлээд байх зүйлгүйг чинь, бас үнэндээ ямар амьтайг чинь, Бурхантай тун ховор харилцдаг гэдгийг чинь харуулж байна. Чи Бурхан болон Түүний дагалдагчид, эсвэл бүтээгдсэн зүйл болон Бүтээгчийн хооронд байвал зохих тийм төрлийн харилцааг Бурхантай тогтоогоогүй байна. Асуудалтай тулгарахаараа чи өөрийн хувийн таамаглал, үзэл, бодол, мэдлэг, авьяас билиг, ур чадвар, завхарсан зан чанартаа тулгуурлаж шийдвэр гаргадаг; чамд Бурхан ямар ч хамаагүй байдаг болохоор Түүний өмнө ирэх үед Түүнд хэлэх зүйл чамд хэзээ ч байдаггүй. Энэ бол Бурханд итгэдэг хүмүүсийн эмгэнэлтэй байдал! Энэ бол үнэхээр өрөвдөлтэй нөхцөл байдал! Хүмүүс дотроо хатаж, хөшүүн болсон байдаг; эдгээр зүйлийн тухайд тэд юу ч мэдэрдэггүй, ямар нэг ойлголттой ч байдаггүй. Бурханы өмнө ирэх үед тэдэнд хэлэх зүйл байдаггүй. Ямар ч нөхцөл байдалд орсон, ямар ч хүнд байдалтай тулгарсан, ямар ч бэрхшээлтэй учирсан бай хамаагүй, Бурханы өмнө чи хэлэх үггүй байдаг бол итгэл чинь эргэлзээтэй санагдахгүй гэж үү? Энэ нь хүмүүсийн өрөвдөлтэй царай биш гэж үү? Бурханд олон жил итгэснийхээ дараа ч чи хэрхэн залбирахыг бүр эхнээс нь сурах шаардлагатай хэвээр, одоо хэр нь хэрхэн залбирахыг мэддэггүй, асуудалтай тулгарах бүрдээ нэг бол уриа лоозон тунхаглан шийдвэр гаргаж, үгүй бол Бурханд гомдоллож, хэрхэн зовж буйгаа хэлэн дургүйцлээ илэрхийлж, аль эсвэл нүглээ улайхдаа учирлан тайлбарлаж, өөрийгөө зөвтгөдөг. Та нар үнэн рүү орох гэж ингэж их удаж байгаад гайхах зүйлгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (IX)”-аас эш татав

Шашны ёслолын залбирлыг Бурхан хамгийн их үзэн яддаг. Бурханд залбирахдаа чин сэтгэлээсээ залбирвал л хүлээн зөвшөөрөгддөг. Хэрэв чамд чин сэтгэлээсээ хэлэх юу ч байхгүй бол дуугүй бай; үргэлж битгий худал үг хэл, Бурханы өмнө сохроор тангараг бүү өргө, Түүнийг мэхлэх гэж бүү оролд, Түүнд хэчнээн их хайртай, Түүнд үнэнч байхыг ямар их хүсэж байгаа тухайгаа бүү ярь. Хэрэв чи хүслээ биелүүлэх чадваргүй, ийм шийдвэр, биеийн хэмжээгээр дутмаг бол ямар ч нөхцөл байдалд Бурханы өмнө ийм маягаар бүү залбир. Энэ бол доог тохуу юм. Доог тохуу гэдэг нь хэн нэгнээр даажигнаж, тоглоом хийх гэсэн утгатай. Хүмүүс ийм зан чанартайгаар Бурханы өмнө залбирвал хамгийн наад зах нь энэ бол хууран мэхлэлт юм. Хамгийн муугаар бодоход, үүнийг олон удаа хийвэл чи үнэхээр өөдгүй зан араншинтай юм. Бурхан чамайг ялласан бол үүнийг доромжлол гэж нэрлэнэ! Хүмүүс Бурханыг огт хүндэлдэггүй, Бурханыг хэрхэн хүндэлж, хайрлаж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахаа мэддэггүй. Тэдэнд үнэн тодорхой биш, эсвэл тэдний зан чанар завхарсан байвал Бурхан үүнийг зүгээр өнгөрөөнө. Гэвч тэд ийм зан араншингаа Бурханы өмнө авчирч, үл итгэгчид бусад хүмүүст ханддаг шиг Бурханд ханддаг. Түүнчлэн, тэд Түүний өмнө ёс төдий өвдөг сөгдөн залбирч, Бурханыг шалгаж, аргалахын тулд эдгээр үгийг ашигладаг бөгөөд дуусах үедээ өөрсдийгөө зэмлэдэггүйгээр үл барам, бас өөрсдийнхөө үйлдлийн ноцтой байдлыг ч мэдэрдэггүй. Тэр тохиолдолд Бурхан тэдэнтэй хамт байх уу? Бурханы өмнө огт байдаггүй хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлж болох уу? Тэднийг үнэнээр гэгээрүүлж болох уу? (Үгүй, болохгүй.) Тэгвэл тэд асуудалтай байна. Та нар олон удаа ингэж залбирч байсан уу? Та нар үргэлж ингэдэг үү? Хүмүүс гадаад ертөнцөд хэтэрхий удаан байх үед тэднээс нийгмийн илжирсэн үнэр ханхалж, өөдгүй уг чанар нь ихсэж, сатанлаг хор, амьдрах арга замаар бялхдаг; тэдний амнаас худал хуурмаг, ов мэхтэй үгс гардаг, тэд бодохгүйгээр ярьж, эсвэл өөрсдийнх нь сэдэл, зорилгыг л агуулдаг үгийг үргэлж ярьдаг бөгөөд зөв зохистой сэдэлтэй байх нь тун ховор байдаг. Эдгээр нь ноцтой асуудал юм. Хүмүүс эдгээр сатанлаг амьдралын гүн ухаан, арга замыг Бурханы өмнө авчрах үедээ Бурханы зан чанарт халддаг бус уу? Тэгээд үүний үр дагавар нь юу байх вэ? Өнгөн дээрээ эдгээр залбирал нь Бурханыг хуурч, мэхлэхийг оролдож буй хэрэг бөгөөд Түүний хүсэл, шаардлагад нийцдэггүй. Үндсэндээ, энэ нь хүний уг чанараас үүддэг; энэ бол завхрал түрхэн зуур илэрч байгаа хэрэг биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдсэнээр л үнэнийг эрэлхийлж чадна”-аас эш татав

Өмнөх: 2. Жинхэнэ залбирал гэж юу болох, юунд хүрч чадах тухай

Дараах: 4. Хүн жинхэнэ залбиралд хэрхэн орох тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх