Асуулт 37: Хэдийгээр пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгаж, хоёр нүүрт фарисайчуудын замаар алхдаг боловч бид тэдэнд биш, харин Эзэн Есүст итгэдэг, иймд биднийг ч бас фарисайчуудын замаар алхдаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ? Шашин доторх итгэлээрээ дамжуулан бид үнэхээр аврагдаж чадахгүй юу?

Хариулт:

Шашин дотор фарисайчуудад сохроор итгэж, шүтэн мөргөж, тэднийг дагадаг маш олон хүн бий. Тиймээс та бүхэн энэ талаар бодоод үзэх юм бол тэдний алхаж буй зам нь фарисайчуудынх гэдэг нь илэрхий юм. Чи фарисайчуудыг сэтгэлээсээ шүтэж, тэднийг хамгаалдаг ч гэлээ энэ нь тэдний нүгэлтэй ямар ч хамаагүй гэж хэлж зүрхлэв үү? Чи хоёр нүүртэй фарисайчуудыг дагадаг ч тэдэнтэй адил Бурханыг эсэргүүцдэг хүн биш гэж хэлж зүрхлэх үү? Бид энэ мэт энгийн асуултыг нэвт харж чадахгүй байна гэж үү? Бидний дагадаг хүн бол бидний алхдаг зам юм. Хэрвээ бид фарисайчуудыг дагадаг бол фарисайчуудын зам дээр байгаа гэсэн үг. Бид фарисайчуудын замаар алхаж байгаа бол мэдээжийн хэрэг фарисайчуудтай адил хүн гэсэн үг. Аливаа хүн ямар хүнийг дагаж, ямар замыг сонгож байгаа нь өөрийнх нь уг чанартай шууд холбоотой. Фарисайчуудыг дагаж буй хэн ч байлаа гэсэн фарисайчуудтай адилхан уг чанар болон мөн чанартай гэсэн үг. Энэ бол маргаангүй үнэн! Фарисайчуудын мөн чанар нь хоёр нүүртэй байдал. Тэд Бурханд итгэдэг ч үнэнийг хайрлаагүй эсвэл амийг эрж хайгаагүй. Тэд зөвхөн тэнгэр дэх тодорхойгүй Бурханд итгэсэн бөгөөд өөрсдийн гэсэн үзэл, төсөөлөлтэй хэдий ч бие махбодтой болсон Христэд итгээгүй, хүлээн зөвшөөрөөгүй. Чин үнэнийг хэлэхэд, тэд бол үл итгэгчид байсан. Бурханд итгэх тэдний итгэл нь теологи судлах, Бурханд итгэх итгэлийг судалгаа хийх мэдлэгийн хэлбэр гэж үзэх явдал байв. Тэдний амин зуулга нь Библи болон теологи судлахаас хамаарч байлаа. Тэдний зүрх сэтгэлд Библи бол тэдний амин зуулга байсан юм. Библийн мэдлэг болон теологийн онолыг сайн тайлбарлах тусам улам олон хүн тэднийг шүтэж, индэр дээр улам өндөрт, бат бэх зогсох тусам байр суурь нь улам бэхжинэ гэж тэд бодсон. Фарисайчууд зөвхөн байр суурь, амин зуулгынхаа төлөө амьдарч, үнэнээс залхаж, үнэнийг жигшдэг хүмүүс байсан тул Эзэн Есүс махбод болоод, ажлаа хийхээр ирэх үед тэд байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд үзэл, төсөөлөл, библийн мэдлэгээ гөжүүдлэн баримталсан бөгөөд Эзэн Есүсийг эсэргүүцэн яллаж, Бурханы эсрэг байхын тулд бүхнээ дайчилсан. Төгс Хүчит Бурханы үгээс бид фарисайчуудын үнэнийг үзэн яддаг мөн чанар хийгээд Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндсийг бүхэлд нь харж болно. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амийн үнэнийг эрж хайгаагүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”). “Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг.Энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх хүн антихрист бус уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”). Энэ нь угтаа шашны фарисайчууд үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддагийг харуулж байна. Тэд зөвхөн өөрсдийн үзэл, төсөөлөлд итгэдэг. Тэд зөвхөн өөрсдийнхөө судалж хөгжүүлсэн шашны онолуудад итгээд, бие махбодтой болсон Христ буюу Христийн илэрхийлсэн үнэнд итгэдэггүй. Тэд бүгд бие махбодтой болсон Бурханы дайснууд. Тэд бүгд эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд! Тэднийг дагадаг хүмүүс тэдэнтэй адил бөгөөд бас л өөрсдийн үзэл, төсөөллөөс гадна библийн мэдлэг хийгээд теологийн онолыг гөжүүдлэн баримталдаг. Тэд Христийг үгүйсгэж, Христийг эсэргүүцэж яллах, үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Христэд дайсан мэт хандахдаа тэднийг дагадаг. Уг чанар хийгээд мөн чанартаа фарисайчуудыг дагадаг ямар ч хүн үнэнээс залхаж, үнэнийг үзэн яддагийг нотлох баримт хангалттай бий! Тэдний явж буй зам гарцаагүй фарисайчуудынх. Тэд фарисайчуудтай нэг ангилалд багтах бөгөөд бүгд Христийн эсрэг байдаг хүмүүс юм! Энэ бол бүгдийн харж чадах баримт. Үүнийг эцсийн өдрүүдийн Бурханы ажил аль хэдийн бүхэлд нь илчилсэн!

Шашин дотор, хүмүүс бүгд фарисайчуудын хяналт дор Бурханд итгэж, тэднийг бүрэн дагаж бас сонсдог. Тэдний нэгэн адил тэд зөвхөн Библи хийгээд теологи судлалд суралцаж, зөвхөн библийн мэдлэг, теологийн онолыг ойлгоход анхаарч, үнэнийг эрж хайж, эсвэл Эзэний үгийг хэрэгжүүлэхэд огт анхаардаггүй. Тэд фарисайчуудын нэгэн адил тэнгэр дэх тодорхойгүй Бурханд л итгээд эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христ—Төгс Хүчит Бурханд итгэдэггүй. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн хэчнээн эрх мэдэлтэй, хүч чадалтай байлаа гээд тэд өөрсдийн үзэл, төсөөллийг гөжүүдлэн баримталсаар байгаа бөгөөд Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэж, яллахад пастор, ахлагч нарыг дагасаар байна. Ийм хүмүүс фарисайчуудтай адил төрлийнх бөгөөд фарисайчуудын Бурханыг эсэргүүцдэг замаар явж буйг хэлээд ч хэрэггүй! Ийм хүмүүс фарисайчуудыг дагахгүй байлаа ч фарисайчуудтай адил төрлийнх хэвээр байх бөгөөд мөн фарисайчуудын үр удам мөн. Учир нь тэдний уг чанар, мөн чанар нь адил юм. Тэд бүгд үнэнийг хайрладаггүй, зөвхөн өөрсдөдөө итгэдэг үл итгэгчид мөн! Тэд үнэнийг жигшиж, Христийн эсрэг байдаг антихристүүд! Төгс Хүчит Бурханы илчилснээр: “Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”). Энэ баримт биш гэж үү? Шашин дахь хүмүүс пастор, ахлагч нарыг дагахдаа тэднийг сонсоод зогсохгүй, тэднийг хамгаалахын тулд бүхнийг хийдэг. Хэн нэгэн хүн пастор, ахлагч нарыг илчлэхийг сонссон даруйдаа тэд эвгүйцэх бөгөөд пастор, ахлагч нарыг хамгаалахаар гарч ирдэг. Энд ямар асуудал байна вэ? Энэ нь эдгээр хүмүүсийн сэтгэлд Бурханы эзлэх орон зай байхгүй, харин зөвхөн пастор, ахлагч нар байгаа гэдгийг хангалттай нотлохгүй байна гэж үү? Эдгээр хүмүүсийн сэтгэлд шашны пастор, ахлагч нар бүгд Бурханаас дээгүүр байдаг. Энэ нь ямар асуудлыг харуулж байна вэ? Бурханыг хүн эсэргүүцэх үед хамгаалахаар гарч ирдэг хүн тийм ч олон биш. Бурханыг өмгөөлөн гэрчилж чадах хүн олон биш! Гэвч шашны пастор, ахлагч нарын Фарисай мөн чанарыг илчлэх үед яагаад тийм олон хүн тэдний өмнөөс шударга бус байна хэмээн орилж, тэднийг хамгаалахаар гарч ирдэг юм бэ? Тэдгээр хүмүүс фарисайчуудын үнэнч үр удам гэдгийг энэ нь хангалттай нотолж байна. Тэд бол антихристүүдийн хамсаатан бөгөөд боолууд юм. Энэ бол хэн ч үгүйсгэж үл чадах баримт мөн!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Шашин гээч ямар газар вэ? Энэ бол фарисайчуудын ертөнц, антихристүүдийн хуучин үүр уурхай мөн! Та Бурханд итгээд аврагдаж чадна гэж бодож байгаа нь хоосон мөрөөдөл! Шашнаар дамжуулан Бурханд итгэснийхээ төлөө хүн яагаад аврагдаж чадахгүй вэ? Үндсэн шалтгаан нь, эцсийн өдрүүдэд Бурхан шинэ ажлаа гүйцэтгэх үед Ариун Сүнсний ажил Бурханы шинэ ажлын хамтаар шилжсэн бөгөөд ингэснээр шашны ертөнц Ариун Сүнсний ажлыг алдаж, орхигдсон газар болсон. Түүнээс гадна шашны ертөнц бүхэлдээ хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүдийн хяналтад байсаар буй бөгөөд Бурханыг эсэргүүцдэг газар болоод удаж байна. Ариун Сүнс шашинд ажиллахгүй байгаагаас гадна бие махбодтой болсон Бурхан ч бас ажлаа хийхийн тулд шашин руу ирдэггүй. Тийм болохоор хүн шашнаар дамжуулан Бурханд итгэснээр эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг мэдэрч туулж чадахгүй. Тэд эцсийн өдрүүдэд Бурханы үгийг идэж, ууж бас эдэлж чадахгүй тул аяндаа харанхуйд унах болно. Хэрвээ хүмүүс одоо үнэн замыг эрж судлахгүй бол хаягдмал газарт мөхөхөд маш амархан болох бөгөөд Бурханы авралыг хүлээж авахгүй! Шашны ертөнцийн хаягдмал газарт унасан хүмүүс цуглааны үеэрээ гагцхүү Библийг баримтлах бөгөөд Бурханы одоогийн үгийг эдэлж чадахгүй. Ариун Сүнсний ажил хийгээд удирдамжгүйгээр хүмүүсийн итгэдэг Бурхан нь тодорхойгүй Бурхан байх болно. Уулзалт дээрх тэдний яриа нь бүхэлдээ Библи дэх Бурханы өнгөрсөн үеийн ажил, айлдварын тэмдэглэлийн тухай байдаг. Ийм хүмүүс яаж эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүртэж, Бурханы амлалтыг хүлээн авах билээ? Энэ нь, тухайн үед Эзэн Есүс сүмийн гадна ажиллаж эхэлсэн үетэй яг адил юм. Сүм тэр үед эмх замбараагүй, хулгайч нарын үүр уурхай болсон байсан. Эзэн Есүсийн ажлыг дагаагүй учраас сүмд үлдсэн хүмүүс хуучин хууль, дүрэм журмыг баримталсаар байсны улмаас Эзэний авралыг мэдээжийн хэрэг алдсан. Үүнтэй адилаар, одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг шүүж, ариусгахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы авралыг хүртэж, ялагч болж Бурханаар төгс болгуулж, Түүний хаанчлал руу шууд очихоор Сатаны завхарсан зан чанар, нөлөөллөөс салахад хүнийг хүргэж, Бурханы гэрээс эхлэн Өөрийн шүүлтийн ажлыг гүйцэтгэсэн. Энэ бол алтан боломж! Хэрвээ хүн эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг дагахгүй бол авралыг хүлээн авч, тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй. Төгс Хүчит Бурханы үгээс зарим хэсгийг уншицгаая. “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”). “Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”). Энэ нь, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй бүх хүн, мөн Бурханы одоогийн ажил болон үгийг дагаагүй хүмүүс бол Бурханы зэвүүцлийн гол бай гэдгийг харуулж байна. Ийм замаар шашны газарт үлдсэн хүмүүс Бурханы удирдамжийг аяндаа алдаж, Бурханы бодит үгийн хангалтыг хүртэж чадахгүй. Тэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг алдаж, гагцхүү харанхуйд унан, таягдан хаягдах болно. Нигүүлслийн эрин үед, хүмүүс Хуулийн эрин үеийн ажил болон дүрэм журмыг баримталсаар байсан нь Эзэн Есүсийн авралыг аяндаа алдахад хүргэсэн. Хаанчлалын эрин үед хүмүүс Нигүүлслийн эрин үеийн ажил хийгээд дүрэм журмыг баримталсаар байх юм бол Бурхан тэднийг хөсөр орхиж, таягдан хаях бөгөөд тэд тэнгэрийн хаанчлал руу аврагдахгүй! Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй баримт!

Шашин дотор Бурханд итгээд хүмүүс нэг талаар Сатан болон антихристүүдэд таалагдахыг хүсэж, нөгөө талаар Бурханы авралыг хүлээн авахыг хүсэх нь боломжтой зүйл үү? Шашны ертөнцийг хоёр нүүртэй фарисайчууд хийгээд шашны пастор, ахлагч нар удирдаж байна. Бодит байдал дээр Бурханыг эсэргүүцдэг эдгээр антихристүүд үүнийг удирдаж байна. Энэ бол нотлогдсон баримт! Пастор, ахлагч нар номлох үедээ Библи дэх Эзэний үгийг тайлбарлаж, эсвэл гэрчилж, эсвэл Бурханы ажил, Түүний зан чанарыг гэрчлэхэд огт анхаардаггүй. Тэд зөвхөн Библи дэх хүний үгийг тайлбарлахад анхаарч, Бурханы үгийг орлуулж, Бурханы үгийг ач холбогдолгүй болгохын тулд Библи дэх хүний үгийг ашиглаж, хүмүүсийг Бурханы үгээс холдуулж, хүний үгийг дагахад хүргэж байна. Түүнээс гадна тэд мөн библийн мэдлэг, теологийн онолыг тайлбарлах, Библи дэх дүрүүд, түүхэн нөхцөл байдал гэх мэтийг тайлбарлахад анхаардаг. Тэд өөрсдийгөө гайхуулж, бусдаар өөрийгөө шүтүүлэхийн тулд эдгээр зүйлийг тайлбарлаж, хүнийг дагах замд хүмүүсийг оруулж, Бурханыг эсэргүүцэж, хүнийг шүтэхэд хүмүүсийг хөтөлдөг. Ялангуяа Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн ажлаа хийхээр ирэх үед тэд Төгс Хүчит Бурханыг улайран эсэргүүцэж, ялладаг бөгөөд үнэн замыг эрж хайж, судлах гэсэн хүмүүсийг хориглож хязгаарлахын тулд чадах бүхнээ хийж, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүмүүст хориглож, Төгс Хүчит Бурханы үгийн хангалтыг хүлээж авахыг тэдэнд зөвшөөрдөггүй. Тэд зөвхөн өөрсдийнх нь янз бүрийн төөрөгдөл, үзэл суртлын онолыг хүлээн авахыг хүмүүст зөвшөөрдөг. Тийм болохоор, фарисайчууд хийгээд антихристүүдийн хянадаг шашны газруудаар дамжуулан хүмүүс Бурханд итгэж, мөн шашны фарисайчуудын сургаалыг хүлээн авах үед тэдний үзэл бодол, сонголт хийгээд хүлээж авах чадвар нь бүгд тэдний нөлөөнд автдаг. Мэдээжийн хэрэг тэр хүмүүсийн сэтгэл доторх нь улам харанхуй болсоор Бурханаас тусгаар болдог! Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлыг хийхээр ирэх үед тэдгээр хүмүүс шашны фарисайчууд хийгээд антихристүүдэд хүлэгдэж, хянуулдаг тул Бурханы бодит айлдварыг сонсож, эсвэл Бурханы сэнтийгээс урсах амийн усны хангалтыг эдэлж чадахгүй. Ийм замаар тэд эцсийн өдрүүдийн Бурханы авралыг хүлээн авч чадахгүйд хүрнэ. Үүнээс ч аймшигтай нь, хүмүүс шашнаар дамжуулан Бурханд итгэдэг хэдий ч тэдний дагадаг зүйл нь хүмүүс, антихристүүд тул алхаж байгаа зам нь фарисайчууд болон антихристүүдийнх гарцаагүй мөн. Хэсэг хугацааны дараа тэд мөн мэдээжийн хэрэг фарисайчуудын араас орох болно. Тийм байтал тэд Бурханы хүслийг дагаж тэнгэрийн хаанчлалд ордог хүмүүс болж яахин чадах билээ? Энэ нь үнэхээр боломжгүй зүйл! Шашны ертөнцийн мөн чанарыг одоо эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлаар дамжуулан бүрмөсөн илчилсэн. Шашны ертөнц бол тэнгэрийн хаанчлал биш. Энэ бол антихристүүдийн хуучин үүр уурхай. Энэ бол Бурханыг эсэргүүцдэг бат бөх цайз, Бурханы эсрэг байдаг сатаны хаанчлал! Тийм учраас хүмүүс шашнаар дамжуулан Бурханд итгэснээр авралд хүрэх боломжгүй. Тэд үнэнийг хайрладаг нэгэн байлаа ч гэсэн эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй тул эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үгийн хангалтыг олж авч чадахгүй бөгөөд Бурханы авралыг хүлээн авч чадахгүй!

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 31: “Үг нь махбодоор илэрсэн” хэмээх номон дахь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Бурханы амнаас гарсан айлдварууд гэж та нар гэрчилдэг боловч тэдгээр нь Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний үг гэж бид итгэдэг. Тиймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг болон Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний хэлсэн үгийн хоорондох ялгаа яг юу юм бэ?

Дараах: Асуулт 32: Фарисайчууд синагогын хүмүүст Библийг байнга тайлбарладаг байсан. Гаднаа тэд сүсэг бишрэлтэй агаад өрөвч нинжин харагддаг байсан бөгөөд илт хууль зөрчсөн зүйл хийдэггүй мэт байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэдний хуурамч зан хэрхэн илэрсэн юм бэ? Өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчид хоёр нүүрт фарисайчуудтай адил замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг юм бэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх