Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

14. Эзэн Есүст олон жил итгэж, өөрийн хүчийг шавхан шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүс нь Их Эзэний төлөө ихэд зовлон эдэлсэн хүмүүс юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахгүй бол тэд аврагдахгүй, тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй болох уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, "Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” (Матай 7:21-23).

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Хэрвээ чи Бурханы шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол, мөн Бурханы өнөөдөр хийж байгаа бүхнийг ойлгож чадахгүй, үүнийг эрж хайхгүй бол эсвэл үүнд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж эсвэл үүнийг судалж шинжилж байвал дуулгавартай дагах сэтгэл чамд байхгүй байна. Хэрвээ энд одоогийн гэрэл гарч ирэх үед чи өчигдрийн гэрлийг эрхэмлэн дээдэлсэн хэвээр байж, Бурханы шинэ ажлыг эсэргүүцвэл чи яльгүй зүйлээс огтхон ч өөрцгүй бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгох, үүнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Зөвхөн энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэн мөрөөдөх хүсэлгүй хүмүүс Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй байж чаддаггүй ба өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байдаг учраас Бурханыг зөвхөн эсэргүүцэж л чадна. Тэр хүн өмнө нь болж өнгөрсөн зүйлүүдэд автсаны улмаас Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй. Өмнө нь тохиолдсон зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн буруу ойлголт, үзлийг өгсөн ба тэдгээр нь тэдний сэтгэл дэх Бурханы дүр төрх болсон байдаг. Тиймээс тэдний итгэдэг зүйл нь өөрсдийнх нь үзэл бөгөөд тэдний өөрсдийн төсөөлсөн стандартууд юм. Хэрвээ чи өнөөдөр бодит ажил хийж байгаа Бурханыг өөрийн төсөөлөл дэх Бурхантай харьцуулан хэмжих юм бол чиний итгэл Сатанаас ирэх ба энэ нь чиний эрхэмлэн үздэг зүйлсийн дагуу байдаг ба—Бурхан тийм итгэлийг хүсдэггүй. Тэдний диплом хичнээн сүртэй байсан ч, хэдий тэд бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулан, өөрсдийгөө золиослосон байсан ч—тэдний тэр зориулалтаас үл хамааран—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаан зөвшөөрөхгүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл үзүүлэх ба үүнийг хэсэг хугацаагаар эдлэх боломжийг тэдэнд олгоно. Ийм хүмүүс нь үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй ба Бурхан тэд бүгдийг ээлж дараалан таягдах болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, итгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс болон буруу санаа зорилготой мөн эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс нь Бурханаар таягдах нь дамжиггүй билээ. Бурханы нэрийг цухасхан хүлээн зөвшөөрдөг, Бурханы дотно, хайр татам байдлыг зарим нэг хэмжээгээр мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханы өмнө өчүүхэн төдий ч дуулгаваргүй хүний хувьд тийм хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдарч байсан ч Бурхан тэднийг авч, төгс болгохгүй юм. Бурхан, дуулгавартай байдлаар нь дамжуулан, Бурханы үгийг идэж, ууж, эдлэж байгаагаар дамжуулан, мөн тэдний амьдрал дахь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр нь дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм итгэлээр л дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, зөвхөн ингэснээр л тэд Бурханы жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чадна. Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүйгээр идэвхтэйгээр үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, Бурхан авахуйц байхыг зорих нь—ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагах гэсэн үг юм; энэ нь Бурханы хүсдэг яг тийм төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлсэлд баясаж дурлахаас өөрийг хийдэггүй хүмүүсийг төгс болгож эсвэл өөрчилж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, итгэл сүсэглэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлсэлд л зөвхөн дурладаг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чадахгүй бөгөөд тэд Бурханыг мэдсэн ч гэсэн тэдний мэдлэг нь өнгөцхөн байх ба тэд, Бурхан хүнд хайртай эсвэл Бурхан хүнд нигүүлсэнгүй ханддаг гэх мэт зүйлсийг хэлдэг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй ба хүмүүс Бурханыг үнэхээр мэднэ гэдгийг харуулдаггүй. Хэрвээ Бурханы үг тэднийг цэвэршүүлэх үед эсвэл Түүний шалгалтууд тэдэнд тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй харин ч эргэлзэж, бүтэлгүйтвэл—тэдэнд өчүүхэн ч гэсэн дуулгавартай байдал үгүй байна. Тэдний дотор, Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалтууд мөн олон жилийн итгэлийн үр дүнд олж авсан хуучин дадлага туршлагууд эсвэл Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Эдгээр хүмүүс нь хүмүүний зүйлсээр дүүрэн бөгөөд—тэд хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд бүгдээрээ өөрсдийн хувийн сонголтуудыг дагуу дуулгавартай дагадаг—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүсэх үү? Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш харин сургаал номлолыг мөрдсөнөөр өөрийгөө тайвшруулж, сэтгэл хангалуун байгаа явдал юм. Хэрвээ чи, энэ нь Бурханд дуулгавартай байдал гэж хэлэх юм бол чи Түүнийг гутааж байгаа биш гэж үү? Чи бол Египетийн Фараон бөгөөд чи мууг үйлдэж Бурханыг илт эсэргүүцэх үйл хийж байгаа—Бурхан иймэрхүү үйлчилгээ хүсэх үү? Чи яаран гэмшиж, тодорхой хэмжээнд өөрийн ухамсартай байсан нь дээр. Үгүй бол, чи гэртээ харьсан нь дээр: ингэсэн нь Бурханд үйлчлэх үйлчлэлээс чинь хамаагүй дээр байх ба чи саад болж, үймүүлэхгүй өөрийн байх ёстой газраа байж, сайхан амьдарна—ингэх нь илүү дээр биш гэж үү? Тэгснээр чи Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэхээс зайлсхийж чадна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм. Яагаад хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлтийн тухай, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгааны тухай, өмнөх эрин үед хэрэгжүүлэлтийг хэрхэн гүйцэтгэж байсан тухай болон өнөөдөр энэ нь хэрхэн хийгддэг талаар ийм их яриад байгаа юм бэ? Ариун Сүнсний ажил байнга урагшлан ахиж, хүний хэрэгжүүлэлт байнга өөрчлөгдөх шаардлагатай байдаг учраас хүний хэрэгжүүлэлтийг ингэж үргэлж хуваан салгаж ярих ёстой билээ. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөриййн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Ойчин унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдан хаяж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш харин, Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдан хаясны жинхэнэ шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Өмнөх:Их Эзэн эргэж ирэхэд хүн ариун биед нүд ирмэх зуур шилжих болно гэдэгт бид итгэдэг, гэсэн ч эцсийн өдрүүдэд яагаад Бурхан шийтгэл ба цэвэршүүлэх ажлыг хийх ёстой юм бэ?

Дараах:Бурхан зөв шударга юм бол яагаад сайн хүмүүс дарамтлуулж, зовлон бэрхшээлтэй тулгарч байхад муу хүмүүс дэгжиж цэцэглэдэг вэ?

Танд таалагдаж магадгүй